Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Мессигийн тоглолтыг үзэх урамтай


Хөлбөмбөгийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хөлбөмбөгийн хорхойтнууд дөрвөн жил хүсэн хүлээсэн тоглолтуудаа үзэхийн тулд цагийн зөрүүг үл ажирна. УИХ-ын гишүүд ч өөрийн дэмждэг баг, сонирхолтой тоглолтын тухай яриа өрнүүлж, дэлхийн цомыг хаанахын шигшээ баг авах талаар таамгаа уралдуулж байна. УИХ-ын хоёр гишүүнээс гурван асуултад хариулт авсан юм.
- Өнөөдөр тоглох багуудаас та аль нь хожно гэж таамаглаж байна вэ?
-Өнөөдөр үнэхээр үзүүштэй тоглолттой. Франц, Нигерийн багууд хожно гэдэгтэй хүмүүс маргахгүй байх. Хамгийн сонирхолтой нь Аргентин-БНСУ-ын тоглолт. Хэдийгээр Аргентин шилдэг баг ч гэлээ солонгосууд хүчтэй байгаагаа эхний тойрогт харуулсан.
- Та аль багийг дэмжиж байна. Энэ баг тань "Алтан цом"-ын эзэн болж чадах уу?
-Дэлхийн цомыг Бразилийн баг зургаа дахиа хүртэх байх гэж бодож байна. Тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Аргентин байх болно.
- ДАШТ-ий тоглолтыг хаана үзэж байна. Бооцоо тавьж байна уу?
-Одоогоор бооцоо тавьсан зүйл алга. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан гишүүн цомын эзэнд бооцоо тавья гээд байгаа. Би Бразил, Аргентиний тоглолтыг алгасахгүй үздэг. Аргентин-Нигерийн тоглолтыг Дарханы асарт үзсэн. Мессиг харах урамтай байдаг. Түүнийг олон гоол хийгээсэй гэж хүсч байна.
2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment