2011 оны улсын төсвийн алдагдлыг
нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат
зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас 127 тэрбум төгрөгийн
бонд гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Олны
анхаарлын төвд буй эл асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед
Засгийн газраас алтны бонд гэж гаргасан 100 тэр бум төгрөгийн эргэн төлөлт,
"Зоос" банкны бондын талаар хөндөгдсөн. Эдгээр асуудлаар УИХ-ын
Төсвийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Хаянхярваагаас тодруулга авсан юм.
-Засгийн
газраас 127 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байгаа.Тогтоолын төслийн
хэлэлцүүлэг ямар шатандаа яваа вэ?
-Засгийн газрын 127 тэрбум төгрөгийн
бонд манай төсөвт суучихсан байгаа. Бондын 54-55 тэрбум төгрөг нь төсвийн
алдагдлыг нөхөхөд, 72 орчим тэрбум нь төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдана. Бондын тухай тогтоолын төслийг байнгын
хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Ер нь
төсвийн алдагдлыг нөхөх 55 тэрбум төгрөгийн бонд нь эрхээ нээлгэж байгаа хэрэг
юм. Бондын санхүүжилт хэдийгээр төсөвт суучихсан ч гэсэн заавал УИХ-д
танилцуулж тогтоол гаргуулдаг журамтай.Түүнээс бондыг яг өнөө маргаашдаа шууд
аваад хэрэглэнэ гэсэн үг биш.
-
2004 оноос хойшхи бондын хэрэгжилт, эргэн төлөлт хэр байгаа вэ?
-Бондуудын хэрэгжилтийг бид
судалсан. "Зоос" банктай холбоотой 100 тэрбум төгрөгийн бонд асуудал
үүсгээд байна. Үлдэгдэл 77 тэрбум төгрөг байгаа юм билээ. Бусад бондуудын эргэн
төлөлтийн хэмжээ хэвийн явж байгаа. Ер нь бонд гаргах, зориулалтынх нь дагуу
ашиг-лах нь эдийн засгаа дэмжих, аливаа хөтөлбөрийг санхүүжүүлэх энгийн л арга
хэлбэр юм.
-Шинэ
бонд гаргахын тулд хуучин бондуудын хэрэгжилтийг хянах ёстой гэсэн үндэслэлээр
алтны бонд шүүмжлэл дагуулаад байгаа.
-Засгийн газраас алтны бонд гэж 100
тэрбум төгрөг гаргаж "Зоос" банканд шилжүүлсэн. "Зоос"
банкийг хүндрэлд оруулсан "Олон овоот"-ын асуудлыг Монгол банк
хариуцаж 0.1 хувийн хүүтэй төлүүлж байгаа гэсэн. Уг асуудлаар Төсвийн байнгын
хорооны хуралдаанаар нухацтай ярилцсан. Байнгын хорооноос УИХ-ын гишүүн
О.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг гарган ойрын хугацаанд ойлголтын зөрүүг
нэг тийш болгох үүрэг өгөөд байна.Тэгэхээр бондын хэрэгжилт хууль, дүрмийн
дагуу болсон, эсэх нь шалгалтын дараа тодорхой болно. Одоо надад тодорхой зүйл
хэлэх боломж алга.
-Хуульд
зааснаар бол орон нутгийн хэмжээнд бонд гаргах боломжтой. Яагаад нэг ч аймаг
бонд гаргахгүй байна вэ?
-Хэдийгээр орон нутагт бонд гаргах
эрх зүйн орчин байгаа ч хэрэгжүүлэхэд бэрхшээл бий. Аймгуудын эдийн засгийн
хөгжлийн байдал бонд гаргаад тодорхой зүйлийг санхүүжүүлэхээр худалдаалах
хэмжээнд хүрээгүй. Бондыг аймаг орон нутагт гаргаж байсан тохиолдол манайд
байхгүй. Эдийн засгаа дэмжихийн тулд хэрхэн, яаж бонд гаргахаа мэддэг байх
ёстой.
М.Хангай
2011 оны 5-р сарын 27, Баасан гариг
Монголын үнэн
No comments:
Post a Comment