Monday, 27 December 2010

Ш.САЙХАНСАМБУУ: "254 лицензийн асуудлыг дахин хэлэлцэнэ"


УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас чуулганы хуралдаанаас гарч ирэхэд нь зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдрийн (өчигдөр) хур­лаар Биржийн тухай хуу­лийг хэлэлцэж байна. Ги­шүүд нэлээд шүүмжлэлтэй бай­гаа бололтой?

-Энэ хуулийн Засгийн газраас нэлээд сайн бодож, боловс­руулж хийхгүй бол б­о­лохгүй. Дотроо их олон салаа. Жишээ нь, махыг яаж биржээр худалдаалах уу, ноос, ноолуур, арьс ширийг яах уу гэхчлэн. Олон зуун жилийн өмнөөс малын гаралтай түүхий эдийг арилжааны хятадууд л авдаг байсан. Орос малын түүхий эд манайхаас авдаггүй. Хуучин Хятадтай муудалцсан үед баруун Европын Чех, Польш, Герман улсад бага хэмжээгээр гаргаж амиа аргацааж байсан. Ер нь хятадууд л хэлтэй амтай худалдаж авдаг ганц газар шүү дээ.

-Бараа бүтээгдэхүүний нэр төр­лийг Засгийн газраас бат­лах нь хэр оновчтой юм бэ. Эргээд чөлөөт зах зээл рүү төр халдсан хэрэг болох юм биш үү?

-Журам боловсруулна гэж ярьж байна. Хэрэв олон журам гаргавал төр гартаа атгалаа л гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бирж хувийн хэвшлийнхний дунд тогтчихсон. Яах вэ үр дүн муутай л байгаа байх. Хэдийгээр албан ёсны нэр байхгүй ч үйл ажиллагаа нь биржийн шугамаар л явж байна. Үүнийг эвдэнэ гэж зүтгэхдээ сөрөг үр дагаврыг давхар тооцоох хэрэгтэй. Асуудлыг хэлэлцүүлгийн явцад сайтар ажиглая. Өнөөдөр (өчигдөр) дөнгөж л хэлэлцэж эхэлж байна. Би хуультай сайтар танилцаж байгаад саналаа хэлнэ. Хуучин Худалдаа бэлтгэлийн яам энэ ажлыг зохион байгуулж байсан. Тэр үед хөдөө аж ахуйн банктай, Нэгдлийн холбооны дэд зөвлөлтэй хийгдэж байсан удаатай. Тэр түвшинд аваачина гэ­дэг амаргүй. ХХААХҮЯ-ны хэ­д­эн мэргэжилтэн ирээд хий­чих­дэг ажил биш шүү. Гэх­дээ хуу­лиа гаргаад авах нь зөв л дөө.

-Та нарын долоон гишүүн са­наач­лан батлуулсан урт нэр­тэй хуулийг хэрэг­жүү­лэ­хийн тулд Засгийн газраас шо­­­роон алтны 254 лиценийг цуцал­лаа. Гэтэл тогтоол тойр­гоо­соо гажиж нүүрс, хайр­га олборлогчдыг хүнд бай­далд оруулчихлаа. Энэ тал дээр та өөрийнхөө байр суу­рийг илэрхийлээч?

-БОАЖЯ, ЭБЭХЯ хамтран хилийн зурвасыг тогтоосон юм билээ. Үүнд нь багтсан 254 лицензийг цуцаллаа гэж мэдээлж байсан. Гэхдээ сөрөг зүйл байх шиг байна. Сумын Засаг дарга, ИХ өнөөх хилийг тогтоодог. Ингэхдээ хилийг ямар ч баримжаагүй, өргөн газрыг хамруулж тогтоосон бо­лол­той. Хуульд хилийн мет­рийг заагаагүй учраас зор­гоо­роо зааг тавьснаас асууд­лыг хурцатгажээ гэж дүгнээд байгаа. Тэгэхээр үнийг эргэж харах нь зүйтэй байх.

-Дээрх 254 лицензид Шарын гол гэхчлэн нүүрсний уурхайн лиценз багтсан байсан. Үүнээс болж Дархан, Сэлэнгийнхэн өвлийг өнтэй давах эсэх асуудал яригдах боллоо?

-“Шарын гол” зэрэг олон жил ажил­лачихсан уурхайнуудыг өөр нөхцөлөөр авч үэх байлгүй дээ. Үүнийг хаачихвал байдал биш­­д­э­нэ. Гол нь тэр хилийг на­рийв­чилж тогтоохгүй байна. Хуу­­лийг багцаа, баримжаагаар хэ­­рэ­г­жүүлнэ гэж юу байх вэ дээ.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэг­лэ­нэ гэдэгтэй адил дээрх ли­цен­зүүдийг цуцлахдаа ком­па­ниудад тодорхой хугацаа өгөх байсан юм биш үү?

-Урт нэртэй хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ийм хууль гарсныг бүхий л аж ахуйн нэгжүүд мэдсэн. Засгийн газрын тогтоол зөвхөн хуулиа л дагаж гарсан зүйл. Хууль хэрэгжих нь тодорхой гэдгийг тэр аж ахуйн нэгжүүд тооцоолж л байсан. Миний таньдаг хүмүүс ч үүнд багтсан л байна лээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн нөхөд байдаг юм. Ер нь бизнес хийж байгаа хүмүүс мэдрэмжээрээ түүнийг мэдрэх л ёстой. Нөхөн олговрын асуудал ч 2011 оны тодотголоор яригдах нь тодорхой боллоо. Тэгэхээр хугацааны хувьд асуудал үүс­­гээд байх нь илүүц.

-Тэгвэл хүчингүй лиценз барь­цаалсан арилжааны бан­куу­дын асуудлыг хэрхэн зо­хицуулах вэ. Тэд хүчингүй ли­цен­зийн араас хаалгаа ба­риад, гудамжинд лааз өшиг­лөх болоод байна шүү дээ?

-Энэ асуудлыг Төсөв болон эдийн засгийн байнгын хороогоор дахин хэлэлцэхээр шийд­вэрлээд байгаа. Хэлэлцээд эхлэхээр асуудлыг хэрхэх нь тодорхой болох биз. Байнгын хороо­ноос энэ асуудлыг хэлэл­цээд тогтоол гаргаж Зас­гийн га­з­арт хүргүүлэх байх. Тэр тог­тоо­лын дагуу Засгийн газар УИХ-д асуудлыг дахин оруулж ирэх болов уу.

-Нэмж 1700 гаруй лицен­зийг цуцална гэж мэдэгдэх бол­лоо. Энэ нь мөн л сөрөг үр да­га­вар дагуулах болов уу гэх хард­лага нийгэмд төр­лөө?

-Энэ талаар дэлгэрэхгүй мэ­дээ­­­лэл алга. БОАЖЯ, ЭБЭХЯ хамт­­­­ран дахин боловсруулалт хийж байгаа юм шиг л байна лээ. Үүнийг тухайн үед нь л яри­­хаас. Ямар ч байсан дээрх 254 ли­цен­зийн асуудлыг дахин хэ­лэл­­­цэ­­хээр болж байх шиг байна.

Л.НИНЖСЭМЖИД

ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН

No comments:

Post a Comment