Friday, 24 December 2010

Ц.МӨНХТӨР: "Сэтгүүл зүйг зоосны нүхээр харвал өрсөлдөөн өрнөхгүй



"ЦАГ ТӨР" сэтгүүл энэ удаа Монголын чөлөөт сэтгүүл зүйн чиг хандлага, төлөвшлийн талаар МҮОНРТ-ийн "MM "агентлагийн захирал, сэтгүүлч, тоймч Ц.Мөнхтөртэй ярилцлаа.
- Та Америкт сэтгүүл зүйн чиглэлээр сурж байсан байхаа? Манайхаас юугаараа ялгаатай тал нь юу вэ?
- Ерөнхийдөе барууны сэтгүүл зүйн ажиллах зарчим манайхаас хамаагүй өөр л дөө. Монголд үүнийг хийхэд тулд бүтэц, агуулга, бодлогоор том өөрчлөлт хийх ёстой. Нүсэр бүтэцтэй, удирдах зөвлөл нь ерөнхий захирлаа сонгодог, захирлаас бодлого нь хамаардаг. Дэлхийн хэмжээний өндөр түвшний зарчим биш юмаа гэхэд наад захын энгийн журмуудыг биелүүлж мөрдөхийг эхэлж байгаа ч миний санасанд хүрэхгүй байгаа.
- Монголын сэтгүүл зүйг хэрхэн хөгжиж байна гэж та үзэж байна?
- Хоёр талтай. Нэг талаас яах арга байхгүй бизнес гэдэг утгаараа Монголд хөгжиж эхэлж байна. Урьд нь тогтмол хэвлэлийг төр засгаас санхүүжүүлж, мөнгө хийх сонирхол байхгүй байсан. Өнеедер сэтгүүл, радио телевиз бүгд мөнгөний хойноос арилжааны чиглэлээр ажиллаж байна. Харин тэр мөнгийг хийхийн тулд бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ гэдгийг давхар бодох ёстой. Рекламаар санхүүждэг арилжааны телевизүүд мөнгө олохын хирээр хариуд нь үзэгчдэд юу өгөх вэ гэдэгийг бодох хэрэгтэй байна. Тэр хариуцлага өнөөдөр нялх балчир байна. Хараат бус редакци маш чухал. Тэгэхэд ийм редакци ховор, өөрийн үзэл брдлоор бичдэг, ярьдаг сэтгүүлчдийн тоо хангалттай биш. Нийгмээ гүнзгий мэдэрч ярихаасаа илүү өнгөц дүгнэлт хийдэг, тохиолдлын журмаар мэдээллийн байгууллагад ажилд орсон мэргэжлийн бус хүмүүс гээд энэ бүхэн сэтгүүл зүйд сөрөг нөлөе авчирж байна.
- Сэтгүүл зүйд мэргэжлийн бус их хүмүүс ажиллаж байна гэдгээ тодруулна уу?
- Монголд хэвлэл мэдээллийн зах зээх хурдацтай хегжиж байгаа болохоор боловсон хүчний хомсдол бий болж байна. Сэтгүүл зүйд ямар ч хамаагүй мэргэжлийн бус хүн ороход бүтээгдэхүүнийг нь хүмүүс хүссэн, хүсээгүй хүлээж аваад байгаа. Нэг талаасаа энэ бол цаг хугацааны хүчин зүйл. Энэ үзэгдэл нийгэмд маш муунөлөөтэй. Яваандаа өрсөлдөөн гарах байх гэж би бодож байна. Нөгөө талаас редакциуд хариуцлагажих ёстой. Монголын мэдээллийн зах зээл жижигхэн. Тэгтэл олон хүн мөнгө олох гэж, улс төр хийх гээд эсвэл сонирхолоороо телевиз сонинтой болж байгаа ч тэр болгон ажиллуулж чадахгүй байна. Яваандаа төгөлдөрших байх. Мөн сэтгүүл зүйн шүүмжийг өндөр түвшинд өрнүүлэх хэрэгтэй. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ материалд шүүмж бичдэг, дүгнэж хэлдэг хүн алга. Дуртай нэг нь телевизээр юу ч юм ярьж байна. Сэтгүүл зүй өндөр хөгжсөн орнуудад ялангуяа мэдээний албанд төлөвшсөн, иргэншсэн, нийгмээ ойлгосон, өндер мэдлэгтэй, дүгнэлт егөх чадвартай тэр бүү хэл санчиганд нь буурал суусан хүнээр мэдээгээ хетлүүлдэг. Гэтэл манай телевизүүдийн мэдээг юун улсыг ойлгох нь битий хэл, өөрийгөө ч ойлгоогүй шахуу хүүхдүүд ярьж байгаа юмныхаа учрыг ч ойлгохгүйгээр хөтөлж байхад яаж ард түмэнд мэдээлэл өгч чадахав. Энэ эргээд үзэгчдэд маш том оюуны хоосролыг шууд бусаар бий болгож байна. Яагаад ийм байдалд орчихов гэхээр редакциуд өнөөдөр маш хямд ажиллах хүчээр маш их ажил хийлгэж байна. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг.
- Таны бодлоор мэдээллийн сэтгүүл мэдээллийн сэтгүүл зүй ямар байх ёстой вэ?
- Сэтгүүл зүй өөрөө гурван зүйлээр л дэлхий дээр ноёлож байна. Үйл явдалд тайлбар өгөх, дүгнэлтийг мэргэжлийн хүмүүсээр өгүүлэх. Шууд дамжуулах, эрэн сурвалжлах. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол асар өндөр өртөгтэй, маш их эрсдэл дагуулдаг салбар. Манай зарим сонинд энэ нь өнгөц илрэл байдаг. Телевизэд огт байхгүй. Эрэн сурвалжлага хийгээд үйл явдлын бодит үнэнийг олоод, нийтэд мэдээллэхэд асар их дарамт ирж айлган сүрдүүлдэг болохоортэр.Ингэхээрлредакцийн хараат бус байдал алдагддаг. Авууштай тал нь үйл явдлийг шууд дамжуулах гэж оролдож байна. Энэ бол чиг хандлага мөнөөс мөн. Хамгийн хоцрогдож байгаа тал нь үйл явдалд олон талаас нь үнэлэлт дүгнэлт хийдэг, түүх сөхөж ярьж чаддаг, одоо болон өнгөрсөн ирээдүй цаг дээр ярьж судлаачдын дуу хоолойг тусгадаг улс төр, эдийн засгийн тоймчид алга байна. Мэргэжлийн бус сэтгүүл зүй Монголд ноёрхож байна. Нөгөө талаас хэвлэл мэдээллийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл, бизнес гэж харж байгаас болж байна. Мөнгө олж, карьерээ дээшлүүлж болно. Гэхдээ хүмүүсийн тархи толгойтой ажиллаж байгаа өндөр үүрэг хүлээсэн гэдгээ умартаад байна. Гэтэл ийм байдал үргэлжлэхээр Монголын ард түмэнд гунигтай хувь заяа хүлээж байгаа харагдаж байна.
- Өнөөгийн Монголчууд өндөр хэрэглээтэй болсон. Асар өндөр шаардлага тавьж, шилж сонгож байж хүнсээ, хувцсаа, орон сууцаа худалдаж авдаг. Гэтэл яагаад уншиж, үзэж байгаа мэдээндээ шаардлага тавихгүй, тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулахгүй байна уу даа?
- Хүнд суртал, хээл хахууль, намуудын хуйвалдаан, улс төрийн замбараагүй байдалд сэтгүүлчид хоточ нохойныхоо үүргийг биелүүлж чадахгүй байгаатай холбоотой. Еренхийдөе Монголын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд худалдагдсан, хэдэн хүний халаасанд орсон мөнгө олох хэрэгсэл болсон байхад улс орон ардчилагдахад хэцүү. Бид ардчилал, нийгмийн үнэт зүйлийн тухай ярьж байна. Үнэт зүйл оюун санаагаар дамжиж бий болдог. Өндөр ёс зүйтэй мэргэжлийн хүмүүсхийх ёстой. Тийм хүмүүсийн нийгмийн баталгаа нь өндөр байх ёстой. Чадалтай хүнийгхангалттай цалин өгөөд авдаг тохиолдол гарахгүй байна. Хямд хүчээр юу ч гарсанхамаагүй,мөнгөлольёгэсэн сул дорой эздээс, удирдагчдаас их зүйл шалтгаалдаг.
- MM агентлаг хөдөө орон нутгийн амьдралыг сурвалжлахад хэрхэн анхаардаг вэ?
- Энэ тал дээр MM агентлаг дөнгөж эхэлж байгаа. Хөдөө орон нутгийн зах зээл туйлын жижиг. Хорь гаруй аймгаас сэтгүүлчдийг авчирч давтан сургалтанд хамруулаад MM агентлагын сурвалжлах эрхийг олгож хамтарч ажиллая гэсэн асуудлыг өнгөрсөн жилээс эхэлж тавьсан. Одоохондоо дөрөв таван аймгаас тогтмол идэвхтэй мэдээ ирүүлж байгаа. Зарим шаардлагатай тохиолдолд тухайн аймаг руу эндээс сэтгүүлч томилж явуулдаг. Гол нь техникийн хоцрогдмол байдлаас их шалтгаалж байгаа. Мөн аливаа улсын ҮОНРТ хэд хэдэн сувагтай байдаг. Жишээ нь Энэтхэгийн олон нийтийн телевиз гэхэд 49 сувагтай. Нэгдүгээр сувгаар дандаа мэдээ, хоёрдугаар сувгаар нь боловролын нэвтрүүлэг гэх мэтээр төрөлжсөн байдаг.
- Тэгэхээр MM агентлаг иргэний сэтгүүл зүй рүү хандаж байгаа гэж ойлгож болох уу?
- Тиймээ. Бидний хүлээсэн үүрэг мөн. Нийгмийн цөөнхийн тухай мэдээлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, тэнцвэртэй мэдээлэл хүргэх юм. Телевизүүдийн өрсөлдөөнөөс харахад олон нийтийн телевиз арай сонирхолгүй мэт санагддаг. Аль ч улсад адил. Хүний анхаарал татах гэсэн PR нь бага байдаг болохоор. Гэхдээ бусад арилжааны телевизийн тоож харахгүй, сонирхохгүй тэр орон зайг нөхөх гэж л оролдож байна. Өнөөдөр монголд хамгийн өргөн хөгжиж байгаа нь Парламентийн сэтгүүл зүй гэвэл та санал нийлэх үү? Парламентийн үйл ажиллагааг шууд дамжуулах нь тал талын ач холбогдолтой. Гишүүдийн эрц сайжирч, хуралдаандаа бэлтгэлтэй оролцдог болно. Гэхдээ үүнд бас сөрөг тал бий. Камер харахаараа жүжиглэж, өөрийгөө рекламдаж эхэлдэг гишүүд ч бий. Парламентын соёл өндөр төлөвшсөн оронд бол хурлын бүх ажиллагааг камераар бичдэг. Гэхдээ хаа байгаа нь мэдэгдэхгүй. Ингэж чадвал гишүүдийн мөн чанар харагддаг. Мөн улс төрийн эрэн сурвалжлага илт дутагдаж байна. Жишээ нь ойн хууль баталахад ямар гишүүн яагаад санал өгөв? Тэр хүний цаана ямар нэг сонирхол байна уу гэх мэт.
- Хэвлэлийн эрх чөлөөг хангалттай тусгасан эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй гэж та үздэг вэ?
- Монголд челөөт хэвлэл бусад улстай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн. Америкд хэвлэлийн эсрэг ямар нэгэн хууль гаргахгүй гэсэн ганц үндсэн хууль байдаг. Харин зохицуулах ёстой зарчмууд нь ёс зүйгээр зохицуулагдах нь бичигдээгүй хууль юм. Сэтгүүлчдийн терелжсөн байгууллагууд, нэгдсэн холбоод үүнийг хийдэг. Анхан шатны нэгж редакци өөрөө түүнийгээ ёс төртэй биелүүлэх хэрэгтэй. Чөлөет хэвлэл бол чөлөөт хүн ардад зориулсан болохоор үүнд төр оролцож янз бүрийн хууль батлах хэрэггүй гэж би үздэг. Монголын Радио Телевизийг төрийн мэдлээс чөлөөлж, төр өөртөө мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосныг гарцаагүй зүйтэй алхам болсон гэж боддог.
- Бид үүнийг Хэвлэлийн консулаар дамжуулан хэрэгжүүлж чадах болов уу?
- Олон сэтгүүлчдийн санал бодлыг тусгаж байж, сайн бодож төлөвлөж, нарийн зохион байгуулж байж хэвлэлийн консулыг байгуулахгүй бол дөнгөж хөлөө олж чөлөөт болох гэж байгаа нялх сэтгүүл зүйг цензурддаг байгууллага гараад ирэх аюултай.

Эх сурвалж: Цаг төр дот эм эн

No comments:

Post a Comment