Saturday, 25 December 2010

Д.ЛҮНДААЖАНЦАН: "НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ БАЙЖ Л ТААРНА"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга УИХ-ын
гишүүн Д.Лүндээжанцантай Сонгуулийн тухай хуулийн
нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийг батлах асуудал ямар шатандаа
явж байгаа вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын
хэсэг, хууль санаачлагчдын ажлын хэсгийн гишүүд
үндсэн том асуудал дээрээ төвлөрөөд нэгдсэн ойлголтод
хүрсэн гэж ойлгож байгаа. Тухайлбал, иргэний бүртгэлийн
тогтолцоог төгөлдөршүүлэх ажил овоо ахицтай явж байна.
Хүн ам орон сууцны тооллогоос бүртгэлийн тогтолцоог
ухаалаг болгох чиглэлээр төсөвт хэд хэдэн жил дарааллан
мөнгө суулаа. Түүнээс гадна санал тоолох ажлыг будилуулдаг гэсэн хардалт үүсдэг.
Үүнтэй холбогдуулан хүний хүчин зүйлээс аль болох ангид автоматааар тоолох байдлыг
сонгуулийн хуулинд тусгаж, төсөвт 24 тэрбум суулгасан. Энэ бол цаашдаа ард түмний
санал асуулга болон бусад зүйлд хэрэглэгдэх зүйл. Үүнээс гадна тойрог, хэсгийн хороон
дээр маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хуулийн төсөлд суулгасан. Мөн хариуцлагын
тогтолцоог ч гэсэн дор дор нь нарийвчлан суулгаж өгсөн байна.

-Таны хувьд сонгуулийн ямар тогтолцоог сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоонд бид нарын барьж байгаа зарчим нэгдүгээрт Үндсэн хууль зөрчихгүй
буюу УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчмыг алдагдуулахгүй байх явдал юм. Хоёрдугаарт
сонгогчдын санал хаягдахгүй байх, түүний дараа ард түмний төлөөллийг тусгах гэсэн
гурван зарчмыг барьж байгаа.

-Сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Би сая хэлсэн. Өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсэг хуралдаж, үдээс хойшхи бүлгийн
хуралдаан дээр дүгнэлтээ танилцуулах байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас ажлын
хэсэг өнөөдөр /өчигдөр/ хурлаа хойшлуулсан байна. Сонгуулийн хууль гэдэг өөрөө улс
төрийн шийдвэр гаргадаг болохоор МАН-ын бага хурал, XXVI их хурлаас тодорхой
чиглэлүүд өгөгдсөн. Гэхдээ зарчмын хувьд шүү дээ. Түүнээс биш хууль тогтоох
байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй. Намын хурлуудаас тогтоож өгсөн
зарчим нь “ард түмний төлөөллийг хангасан, ойлгомжтой, сонгогчдын санал хаягдахгүй
байх, сонгуулийн боловсронгуй тогтолцоог намын бүлэг авч ажилла” гэсэн байгаа.
Энэ дагуу л намын бүлэг ажиллана.

-Холимог тогтолцоог сонгох юм бол намын дарга нараас өнөөх 50 гишүүний
нэрс шууд хамааралтай болно. Ингэж намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр
шинээр хүн гарч ирэх боломж хязгаарлагдмал болох юм биш үү?

-Сонгуулийн тогтолцоо улс төрийн намын тухай хууль бо­лоод бусад хуулиар зохи­цуу­лаг­дана.
Ер нь ямар ч тогтолцоо байлаа гэсэн мэ­дээж хэрэг на­­мын даргын үүрэг байж л таарна.
Харин тэр нь улс тө­­рийн хууль, намын тухай хууль, намын дүрмээрээ на­мын дар­гын
эрх хэмжээний хязгаар­лалт зохицуулагдаж өгдөг. Шаард­лагатай бол улс төрийн
ту­хай хуулийг боловсронгуй бол­гохыг үгүйсгэхгүй. Ер нь бол төгс төгөлдөр сонгодог
тогтолцоо гэж байхгүй. Хамгийн гол бу­ди­лааны эх үүсвэр болж хар­­­далтыг төрүүлээд
байгаа зүйл бол нэгдүгээрт хүн амын бүртгэлийн асуудал. Энэ асууд­лыг ирэх онд нэг
тийш нь бол­го­но. Төсөвт хөрөнгийг нь суулгаж, бүртгэлийн тогтол­цоо­ны хууль эрх
зүйн үндсийг бүрдүүллээ. Сонгуулийн хуу­лийг ярихгүй байна гэж яриад бай­гаа ч энэ чинь
сонгуулиа сайн хийхийн тулд явуулж бай­­гаа ажил. Бас нэг шийдсэн асуу­дал нь тойрог хэсгийн
хо­роо­дын хийх ажлыг төрийн байгууллагууд хийхээр бол­сон. Түүнээс гадна маргаан мэт­­гэл­­цээн
гарахад үүрэх ха­­риуц­лагыг нь тодорхой бол­­гоод өглөө. Мөнгө тараах, эдийн засгийн боломжоос
дав­сан давсан амлалт өгөхийг хориг­ло­сон. Ил тод, шударга ёс­той холбоотой үндсэн гол
асуудлууд шийдэгдсэн бай­на. Ингээд үлдэж байгаа нь сонгуулийн тогтолцоо. Тэгэ­хээр бид
яаж ард түмний тө­­лөөл­­лийг хангасан, тэгсэн мөрт­лөө сонгогчдын санал хаягагддаггүй байдаг.
Үндсэн хуулиа зөр­чөөгүй тогтолцоог сонгож авах вэ гэж бодоод бодоод бодын шийр дөрөв
гэдэг шиг ярьж ярьж энэ сонгуулийн хуу­лийг өргөн барьсан. Энэ до­тор ард түмний
сонголт хаяг­даад байна гэдгийг нөгөө тогтолцоо­ноос авахаар болж байгаа юм.

-Өргөн барьсан хуулийн тө­сөл зургаан хувийн босго тавь­сан байна. Энэ нь зөв­хөн
том намууд ороод, жи­жиг нам, бие даагчид гадна талд нь үлдэнэ гэсэн шүүмж­лэл
байгаа?

-Босгыг бид дэлхийн ний­тийн жишиг, өөрийн улсын онц­лог нөхцлийг харгалзаж байж тогтооно.
Аль болох олон нам парламентад ороосой гэсэн зарчим баримталж бай­гаа. Энэ
мэтчилэн босго, эмэгтэйчүү­дийн квот, Баян-Өлгий айм­гийн сонгогчдын төлөөлөл гээд маш
олон асуудлыг аль бо­­лох бодитой тусгахын тө­лөө ажил­лаж байна. Ажлын хэс­гийн зарим нь
босгыг найм, ес болгоё, зуун ямаанд жаран ух­на гэдэг шиг хэт олон нам орж ирэх нь
зохимжгүй гэж үзэж байгаа ч тал байна. Ер нь бол олон сая сонгогчтой ул­суу­дад босго нь
бага байхад авч байгаа санал нь өндөр бай­даг байхгүй юу. Манайх бол цөөхөн
сонгогчтой уч­раас хэтэрхий бага босго та­ви­­бал хэт олон нам орж ирэх болно. Энэ
тохиолдолд засаг­лаж чадахаа байх асуудал гар­­на. Мөн эвслийн Засгийн га­зар байгуулаад
өнөөх нь тогт­воргүй байн байн солигдох, нэгд­сэн бодлого гарч чадахгүй гэх мэт эерэг ба
сөрөг тал аль аль нь байдаг учраас бид хамгийн боломжтой тэр ху­вил­­ба­рыг сонгож авахаас татгалзах­­гүй.

-Холимог тогтолцоог сонго­хоор ард түмний төлөөлөл болон намын үзэмжээр
сон­гогдсон гэсэн хоёр статус гарч ирнэ гэсэн асуудал бай­на?

-Харин тийм болохоор л ми­ний хувьд аль аль нь ард түм­нээс сонгогдсон эх үүсвэр­тэй
байг гэсэн байр сууринаас ханд­даг. Нэг нь бол тухайн орон нутагт өрсөлдөөд гараад ирж
болно. Нөгөөх нь улс даяараа өрсөлдөөд гараад ирж болно. Энэ нэг нь том тойр­гоос,
нөгөөх нь жижиг тойр­гоос сонгогдоно гэсэн үг. Сонгог­чийн эх үүсвэр адил бай­на гэж
би хувьдаа үзэж байгаа.

-50 харьцах нь 26 гэхээр нэг нь намаас, нөгөөх нь сон­гогчдоос гэсэн үг үү?

-Үгүй. Хоёулаа намаас нэр дэвшүүлж, хоёулаа ард түм­нээс сонгогдож байна. Ми­ний
хувилбар лав ийм. Ер нь бол нам гэж байсны утга учир өөрийнхөө бодлого, хө­төл­бөр,
өөрийн боловсон хүч­нээ кабинетдаа ил тод зар­лаад дотроо өрсөлдөн нэр дэв­шүү­лэх.
Тиймээс ард түмэн нэр дэвшиж байгаа намыг ч дэмж­сэн, хүнийг ч дэмжсэн адил­хан.

-Намаас гарч ирж байгаа гэ­хээр зөвхөн намын даргад таалагдсан хүмүүс сонгогдох
боломжтой болохгүй юу?

-Үүнийг улс төрийн намын тухай хуулинд тодорхой заасан. Ардчилсан зарчмаар намын
тө­лөөл­лийн төв болон түүний адилт байгууллага анхан шат­наасаа нэр дэвшүүлэх
зар­чим­тай. Тэгээд тухайн бай­гуул­лага дээрээ нууц санал ху­раалтаар нэр дэвшүүлж,
жаг­саана гээд заасан байгаа. Тий­мээс бүх ша­танд ардчилсан зарч­маар сон­гууль явагдана.

С.ЭНХЗАЯА

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин


1 comment:

  1. Бидэнд худлаа ярьдаг түшээд хэрэггүй, ажил хийдэг нь хэрэгтэй.
    Бидэнд олон толгой хэрэггүй.

    www.bodonchor.blogspot.com

    ReplyDelete