-Улиран одсон 2009 он чиний хувьд нэлээд өөрчлөлт шинэчлэлт, амжилт бүтээлээр дүүрэн болж өнгөрөх шиг боллоо, тийм үү?
-Тийм шүү. 2009 он миний амьдралд нэлээд шинэчлэлттэй жил болж өнгөрсөн. Цагаан сар дөнгөж өнгөрөнгүүт “Universe best songs” тэмцээнд бүртгүүлж байлаа. Гэтэл энэхүү шоу нэвтрүүлгийн төслийн хугацаа 2010 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд миний хувьд хичээл номондоо ч тэр, урлагийн салбарт ч тэр бүхнийг жигд зохицуулах хэрэгтэй болсон доо.
-Эдгээр завгүй өдрүүдийн дараа Цэлмүүний хувьд ямар нэгэн өөрчлөлт гарсан нь мэдээж?
-Энэ тэмцээнд орсноороо Цэлмүүн гэдэг хүн бол огт өөрчлөгдөөгүй. Харин орчин нь өөрчлөгдсөн. Олонхи хүний хувьд олны танил болно гэдэг сайхан зүйл байх л даа. Гэтэл яг үнэндээ энэ бол амаргүй хэрэг. Нэг талаараа их хурцлагдаж, мөн нийгмийн янз бүрийн хүмүүсийн үнэлгээ, зэмлэл, магтаал, тэр ч байтугай доромжлолыг амсдаг. Миний хувьд надад өмнө нь харж байгаагүй зүйлүүдээ харах боломжийг олгосон. Тухайлбал, би харилцаандаа илүү анхаардаг болсон. Бусадтай харилцах харилцаа гэдэг хүний алхам тутамд ямар чухал зүйл болохыг ойлгосон.
-Өмнө нь Монголын оюутан миссээр тодорч байсан. Энэ нь “Universe best songs” тэмцээнд оролцоход туршлага, суурь болсон уу?
-Магадгүй л юм. Эргээд харахад миний амьдрал он жилүүдээр нэг шат ахиж байгаа юм байна гэж бодогддог. 2008 онд Монголын оюутан миссээр тодорсон нь миний хувьд хэзээ ч төсөөлж байгаагүй явдал болсон. “Оюутны мисс болон мистер” нь тухайн оролцогчийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан.
-Аливаа тэмцээн уралдаанд оролцоход гэр бүлийнхний чинь дэмжлэг их нөлөөлдөг болов уу?
-Биднийг бага байхаас л аав ээж маань хараан дороо байлгаж өсгөсөн. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлгүйгээр аливаад хандвал алдах боломж их гэдгийг би ойлгодог. Тэмцээнд зөвхөн азаа туршаад үзье гэдэг байдлаар оролцоогүй. Хүний амьдрал олон салбараас бүрддэг. Тийм учраас бүх салбар руу орж үзэж, бас оюутан хүний хувьд мэдээлэл, мэдлэгийг цуглуулахыг хичээдэг маань тэмцээнд оролцоход нөлөөлдөг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ. Хүн анзаардаггүй л болохоос биш бага зүйл дээр ч гэсэн хичээхэд үр дүн нь заавал гардаг.
-Би нэг ч авьяасгүй гэж ярих хүмүүс олон байдаг. Гэтэл чи дуулахаас гадна бүжиглэх, шүлэг бичих, зураг зурах гээд л урлагийн бүхий л талын авьяастай юм?
-Авьяасыг заавал дуулах, бүжиглэх гэх мэт харагдах зүйл гэж хүмүүс боддог. Гэтэл авьяас өөрөө нууцлаг, энгийн байх нь ч бий. Хүнд урам өгөх ч юм уу, бусдыг байлдан дагуулах гээд маш энгийн юм шиг атлаа олон авьяас, чадвар хүнд байдаг. Харин хүмүүс энгийн зүйлийг хойш нь тавиад хэтэрхий том зүйлийг хайгаад байдаг. Үүний оронд хамгийн багаас нь эхэлвэл бүх зүйл нэг нэгээрээ утга учир нь тайлагдаж эхэлнэ. Мэдээж би гэнэт дуулдаг болоогүй, гэнэт шүлэг бичдэг болоогүй. Бүх зүйлийг нягт нямбай харж байж энэ бүхнийг өөрөөсөө гаргаж авсан байх. Ингэхэд миний орчин, бусад хүмүүс ч нөлөөлсөн. Хүний амьдралд тохиолддог олон зүйлүүд надаас энэ бүхнийг гаргахад хүргэсэн.
-“Зүрхэнд гэрэлтэх од” кино та нарын авьяасыг маш олон талаас нь нээж өгсөн. Кинонд дүр бүтээх тийм ч амаргүй байсан байх, тийм үү?
-Энэ мюзикл миний амьдралын бас нэгэн үнэтэй хэсэг болсон. Яагаад ч юм бэ, миний үнэн сэтгэлээсээ хүсч мөрөөдсөн зүйл маань заавал биелдэг. Магадгүй энэ нь бурханд ойрхон байдагтай холбоотой байх л даа. Кинонд тоглох нь миний бас нэг мөрөөдөл байсан. “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл намайг маш их тэвчээртэй, хариуцлагатай болгосон. Тэр үед би кино хийх чинь ийм хэцүү байсан юм уу, жүжигчин хүн гэдэг чинь ийм хүнд, хэцүү зүйлийг давдаг байсан юм уу гэж бодсон шүү. Бидний кино их гоё, өөдрөг. Муу зүйл гарч ирсэн ч сайн нь дийлсээр, бүх зүйл байх ёстой байрандаа очиж, аз жаргалтайгаар төгсдөг. Би UBS телевизийнхэнд маш их хайртай. Л.Балхжав ах болон тус телевизийнхэн өөрсөддөө байгаа зүйлийг бусадтай хуваалцсан учраас залуучууд бидэнд тийм сайхан боломж гарсан.
-Уучлаарай, “Universe best songs” тэмцээний дараа Цэлмүүнийг эрлийз гэх яриа маш их гарсан. Энэ бүхэн чамд хэцүү байсан уу?
-Хэн нэгэн миний талаар буруу ташаа бодох, тэр нь надад ямарваа нэгэн хор хөнөөл учруулсан ч бай эцсийн эцэст худал хэзээ ч үнэнийг ялдаггүй. Интернэт сайтуудаар орж, хүмүүсийн бичсэнийг уншихад анхандаа надад үнэхээр хүнд тусч байсан. Тэр зүйлийг унших тусам би улам доройтож байсан. Гэхдээ би тэр хүмүүсийн ачаар өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. /Инээв/ Одоо надад интернэтээр аялж, тэдгээрийг унших хүсэл байхгүй. Унших бүрт надад яг л хог ухаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болсон. Ер нь хүн шавьж шиг шороон дундуур мөлхөх үү, эсвэл бүргэд шиг дээгүүр нисэх үү гэдгээ өөрөө л сонгодог.
-Ингэхэд яагаад биотехнологичийн мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Магадгүй, Монголд энэ мэргэжлийг тийм ч олон хүн сонсоогүй байх. Үүнийг богинохон, товч тодорхой тайлбарлая гэсэн ч бараг боломжгүй. Манай гэр бүл, хамаатан садангийнхан ихэвчлэн шинжлэх ухааны, анагаахын салбарын хүмүүс байдаг. Аав, ээж л гэхэд хоёулаа эмч хүмүүс. Би тэднээсээ олон зүйлийг харж чадсан. Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна.
-Цаашид эрдмийн мөр хөөх нь ээ. Гэтэл урлагийн авьяастай, дээр нь олонд хүрсэн тэмцээнд оролцоод түрүүлчихсэн. Чамайг дэмждэг хүмүүсийн зүгээс тодорхой хэмжээний хүлээлт үүсчихээд байдаг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулъя гэж бодож байна даа?
-Үнэхээр ч хамгийн том асуудал энэ болчихоод байгаа. Жишээлбэл, яг одоо надад Солонгост мэргэжлээрээ сурах, нэг бол тэр саналаас татгалзаад урлагт өөрийгөө сорих гэсэн хоёр сонголт байна. Энэ бол маш хэцүү сонголт. Мэдээж энэ тэмцээний ялагч болсон нь санамсаргүй зүйл биш байх. Намайг, миний авьяасыг үнэлж, олон хүн надад хайр халамж үзүүлж, аз жаргалыг бэлэглэсэн болохоор би хариуд нь өөрийн чадах бүхнийг хиймээр байна. Гэтэл би өмнөх Цэлмүүнийг орхиж чадахгүй. Тиймээс ямар ч байсан сурч боловсрохыг нэгдүгээрт тавина. Магадгүй дараа нь бүх зүйл жигдэрсэн хойно дуулах байх. Би дуулахыг үнэхээр хүсч байна. Бас өөрийнхөө мэргэжлийг сайн эзэмшмээр байна.
-Мэргэжлээрээ Монголд ажиллах орчин, нөхцлийг хэрхэн харж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд, Монголд биотехнологи дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Хичнээн сайн биотехнологич боллоо ч гэсэн Монголд ажиллах нөхцөл үнэхээр хүнд. Наад зах нь манай улсад цогц лаборатори байхгүй. Гэтэл бусад орнуудад биотехнологи аль хэдийнэ хүчээ авчихсан. Бид дөнгөж нэг юмыг судлаад дуусч байхад тэд нээлт хийж байх жишээтэй. Тийм учраас би гадаад явж сурна. Магадгүй, дараа нь Монголд нэгэн замыг нээж болох юм.
-Өөр ямар нэг салбарт өөрийгөө сорьж үзье гэсэн бодол байна уу?
-Магадгүй, энэ боломжгүй ч байж болох юм. Би компьютерийн графикт үнэхээр дуртай. Боломж гарвал компьютер график сонирхож оролдмоор санагддаг. Кино үзэхдээ хүртэл графикийг нь хараад, битүүхэндээ “би нэг иймэрхүү юм хийчих юмсаан” гэж үнэхээр хүсдэг. /Инээв/
-Цэлмүүн гэж сонсголонтойнхоо дээр утга төгөлдөр нэр юм. Нэр бол тухайн хүний хувь заяатай холбоотой ч гэж ярьдаг?
-Тийм шүү, хүнд ямар нэр өгнө, тэр нэрнийхээ утга агуулгатай амьдрал нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг. Миний нэрийг аав өгсөн. Аавын хэлснээр энэ нэр цэлмэг гэдэгтэй маш ойролцоо утгатай. Гэхдээ яг цэлмэг гэсэн цэвэр утга биш. Цэлмэг тэнгэр шиг цэвэр ариухан, мөн буурь суурьтай, төлөвшсөн утгыг илэрхийлж байгаа юм билээ.
-Дуулах гэдэг чиний хувьд юу вэ. Дуулж байхдаа юу мэдэрдэг вэ. Дуу, Цэлмүүн хоёрын хоорондын “харьцааг” би сонирхоод байна л даа?
-Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Тэр ертөнцдөө нам тайван байх үе, бас шуургалах ч үе байдаг. Хааяа үг нь утгандаа багадсан мэт, илэрхийлж чадахгүй болохоор яалт ч үгүй надаас дуулах хүч гардаг. Тайзан дээр дуулах гэдэг бол миний хувьд маш гайхалтай. Бараг гайхалтай гэдэг үг ч багадах байх. Дуулахад надаас маш их зориг гардаг. Дуу надаас маш их хүч чадал гаргахыг шаарддаг.

ЭХ СУРВАЛЖ: UP TOWN SETGUUL
No comments:
Post a Comment