Wednesday, 22 December 2010

Д.Галсандорж: "Монголд уул уурхайн тvvхий эд, бvтээгдэхvvний бирж байгуулах цаг болсон"


-Монгол Улс хаанаа яваа гэдгийг мэдэх vvднээс эхлээд танаас манай улсын газрын хэвлийн баялгийн нєєцийг сонирхоё?

-Манай уул уурхайн бvтээгдэхvvний олон улсын єрсєлдєх чадавхийг зэс, жоншны баяжмал дээр авч vзье. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар дэлхийн цэвэр зэсийн нєєц єнєєдєр 650 сая тонн байгаа.

Энэ нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангах юм. Vvнээс єнєєдєр 20 сая тонныг vйлдвэрлэж байна. Манай “Эрдэнэт” vйлдвэр анх 1982 онд бvрэн хvч чадлаар ашиглалтад орох vедээ дэлхийн арван vйлдвэрийн нэг байсан бол єнєєдєр 40-д орж байна. Одоо 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс vйлдвэрлэж байна. Нєєц нь гэвэл 1,5 тэрбум тонн хvдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж байсан. Vvнээс єнгєрсєн 30 жилийн хугацаанд ашигласнаар одоо 4 сая тонн vлдээд байна. Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хvдрийн нєєцтэй. Цэвэр зэсийн нєєц нь ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зєвлєлийн баталснаар 30 сая тонн байгаа. Vvгээр Оюутолгой яах аргагvй Чилийн улсын vйлдвэр “Чикукамата” уурхайн дараагаар дэлхийд хоёрт орж байгаа.

-Дэлхийн зэс, жоншны хэрэглээ хаана байна вэ? Манайхан хаашаа гаргаж байна?
-Тvрvv хэлснээр, жилд vйлдвэрлэж буй 20 сая тонны дийлэнх нь буюу 54 хувь нь Ази тивд ногдож байна. БНХАУ хоёр жилийн ємнє дэлхийн зэсийн номер нэг хэрэглэгч болж АНУ-ыг гvйцсэн. Одоо Хятад нэгд, АНУ хоёрт, дараа нь Япон, тэгээд Европ орж байна.

Азийн хувьд Хятад, Тайвань нийт хэрэглээний 60 хувийг эзэлж, дараа нь Япон, БНСУ орж, Энэтхэг улсын хэрэглээ сvvлийн vед маш эрчимтэй єсч байгаа. Манай улс жилд 550 мянган тонныг vйлдвэрлэж 100 хувь урд хєршид экспортлож байгаа нь дэлхийн зэсийн баяжмалын худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байгаа. Жоншны хувьд манай улс жилд 350-400 мянган тонныг vйлдвэрлэж, дэлхийн vйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг.

Vvнээс “Монросцветмет” нэгдэл 150 мянган тонн буюу 40 гаруй хувийг гаргадаг. Дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бvтээгдэхvvн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Єндєрийн уулын баяжуулах vйлдвэр vйлдвэрлэн гаргаж байна. Сvvлийн vед Хятадын хєрєнгє оруулалттай, жилд 5-10 мянган тонн баяжмал vйлдвэрлэх -улирлын чанартай хувийн 2-3 vйлдвэр гарч ирж ажиллаж байгаа. Тэдгээр нь 97 хувийн агуулгатай жонш гаргадаг.

Бусад хувийн компаниуд 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш гаргаж байна. Манай улс хайлуур жонш олборлолтоор Хятад, Мексик, Ємнєд Африкийн дараа 4-д явж байна. Уг нь бидэнд vйлдвэрлэлээ нэмэгдvvлэх нєєц бололцоо их байгаа.

-Манай улс байгалийн асар их баялагтай нь харагдаж байна. Жоншоор ингэж дэлхийд дээгvvрт ордогийг тэр болгон мэдэхгvй. Жоншийг юунд хэрэглэдэг бэ?
-Сая хэллээ, 75 хувийн агуулгатай жоншны баяжмал металлургийн vйлдвэрийн гол тvvхий эд болдог. Металл хайлуултыг нэмэгдvvлж, цахилгааны зарцуулалтыг бууруулдаг. Тонн металл хайлуулахад 2 кг жоншны баяжмал хэрэглэдэг. 95 хувийн агуулгатай жоншны баяжмалыг химийн болон хєнгєн цагааны vйлдвэрvvдийн гол тvvхий эд болдог. ОХУ, АНУ-ын ийм vйлдвэрvvдэд.

Мєн атомын vйлдвэрvvдэд ашигладаг гэсэн. Манай Бор-Єндєрийн vйлдвэр жоншныхоо 80 хувийг хойд хєрш болон Украйнд, vлдэх 20-30 хувийг зах зээлийн vнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань ба Тайландад гаргадаг. Жоншны хэрэглээ дэлхий дээр маш их єсч байгаа. Хямралын жилvvдэд хэрэглэгч vйлдвэрvvд уналтад орсон боловч одоо эргээд хэрэглээ эрчимтэй єсч байна. Ирэх онуудад 95-97 хувийн агуулгатай жонш 200 гаруй мянган тонныг авах захиалга манайд ирсэн, бид хангаж чадахгvй байгаа. Жоншны нєєц дэлхий дээр их ховордож байгаа. Орлуулах тvvхий эд байдаггvй, цаашдаа дэлхийн орнуудын єсєн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ихээхэн хvндрэлтэй болж байна.

-Манайд ер нь уул уурхайн бvтээгдэхvvний экспортын худалдааг яаж зохицуулж байна вэ?
-Vнэндээ манайд єнєєдєр экспортын зохицуулалт байхгvй. ГХЯ Худалдааны зохицуулалтын хууль гарахаар ажиллаж байгаа. Гэтэл манай хоёр хєрш Гадаад худалдааны зохицуулалтын маш нарийн хуультай. Хятад жоншны баяжмал гаргалаа гэхэд 15 хувийн экспортын гаалийн татвар авдаг. Мєн 300-400 мянган тонн гаргана гэсэн тогтоосон квоттой. Экспорт хийдэг компаниуддаа зєвшєєрєл, сертификат олгодог. Ийм нарийн зохицуулалттай.

Яагаад гэвэл энэ тvvхий эд дэлхий дээр ховордчихсныг ойлгоод байна. Тиймээс Хятад жоншны зах зээлийн vнийг тогтвортой байлгаж чаддаг, єсгєж ч чадаж байгаа. Тус улс ємнє нь 1-2 сая тонныг гаргаж байсан бол одоо дотоодынхоо vйлдвэрvvдийг бvрэн хангаж, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх бодлогоор экспортоо багасгаж байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгvй, экспортын татвар ч байхгvй.. Тэгээд ч манайх жоншийг тvvхийгээр 30 хувийн агуулгатай хvдэр хэлбэрээр гаргаад Орос, Хятадын баяжуулах vйлдвэрvvдийг ажиллуулаад байдаг. ОХУ мєн нарийн зохицуулалтын хуультай, импортын єндєр татвартай.

Гэхдээ эрэлт нь єндєр байгаа учраас манайхаас єндєр vнээр авч байгаа. Зэс, алтны олон улсын худалдааг биржvvд мєн зохицуулдаг. Жишээ нь, Лондонгийн алт, мєнгєний бирж дээр алт, мєнгєний vнийг тогтоож, чанар, стандартыг гаргаж байна. Лондонгийн металлын бирж дээр зэсийн vнийг тогтоож, хайлах, цэвэршvvлэх vйлдвэрvvдийг бvртгэж чанарын гэрчилгээ єгч байна.

-Алт гэснийх манай алтны экспорт хэцvvдэж байгаа дуулддаг. Улсад тушаагдсан юм байхгvй, хаашаа гараад, хэнд мєнгє нь очоод байна вэ. Зэс, жонш шиг бас л зохицуулалт vгvйлэгдээд байх шиг...?
-Алтан дээр манайх Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулчихсан, vvнээс шалтгаалаад ємнє нь жилд 20 орчим тонныг тушаадаг байсан бол одоо 4,5 тонн болчихсон. Гол олборлогч Канадын хєрєнгє оруулалттай “Бороо гоулд” алтаа Монголбанкинд тушаахгvй, шууд Канад болон Английн цэвэршvvлэх vйлдвэрт явуулж байх жишээтэй.

Єнєєдєр хичнээн тонныг ямар агуулгатай алт гаргаж байгааг манай Геологийн тєв лаборатори болон Сангийн яамны дэргэдэх “Зоос гоёл”-ын vйлдвэрийн лабораториуд давхар сорцлол хийж байна уу, vгvй юу гэдэг дээр гайхаж байгаа. Харамсалтай нь ганц алт ч бус, зэс болон бусад эрдэс тvvхий эд дээр 68 хувийн татварыг “Эрдэнэт” болон “Монголросцветмет” зэрэг улсын vйлдвэрvvд тєлєєд байхад Тогтвортой байдлын гэрээтэй “Цайрт минерал” тєлєхгvй байгаа ш дээ. Оюутолгой ч манай Засгийн газартай байгуулсан хєрєнгє оруулалтын гэрээний дагуу чєлєєлєгдєж байгаа.

-Зэс, алт, хайлуур жоншны дэлхийн vнийг яаж тогтоодог вэ?
-Лондонгийн металлын бирж дээр зэс, цайр, хєнгєн цагаан, хар ба цагаан тугалга гэсэн єнгєт металлын vнэ, чанар стандартыг тодорхойлж байна. Єдєр бvр тэнд зэсийн vнийг тухайн єдєр, сар, болон 3, 9 цаашлаад 27 сарын дундаж vнийг тогтоож байгаа. Чили, Канад, Австралийн зэсийн томоохон vйлдвэрvvдийн єєрийн бvрэн єртєг зардал нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.доллар байна.

Манай “Эрдэнэт” тєрийн ємчит vйлдвэр болохоор зардал их єндєр, тонн нь 3000 ам.долларын єєрийн єртєгтэй байдаг. Зєрvv нь хэд байна вэ. Vvн дээр тvрvv хэлснээр 68 хувийн татвар авч байна. Саяхан Сангийн яамнаас бас Vнийн єсєн нэмэгдсэн нєєц ашигласны татвар ногдуулчихсан байгаа. Энэ бvхэн нь олон улсын механизмд нийцэж, тохирч байна уу. Энэ нь экспортын эрдсийн бvтээгдэхvvний єрсєлдєх чадварын буруулж байна. Гэтэл олон улсын биржийн агуулахууд дэлхийг тойроод байж л байна.

Мєн химийн шинжилгээ хийдэг лабораториуд ч байна. Гэтэл манайд биржийн стандартад хvрсэн нэг ч лаборатори алга, Замын-Vvд дээр ч байхгvй. Биржийн бус тvvхий эд буюу гянт болд, молибден, нvvрс, хайлуур жонш ба тємрийн хvдрийн vнийг томоохон vйлдвэрлэгч, хэрэглэгчдийн vнийг харгалзан тогтоодог. Харин Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 99.99 хувийн агуулгатай байна, хэмжээ нь 25кг байна гэх мэтээр зэс болон бусад тvvхий эдийн чанарын стандартыг гаргачихдаг.

Манай тvvхий эд, бvтээгдэхvvн ийм стандарт болон итгэмжлэл аваагvй, тvvнд хамрагдаагvйгээс манай цэвэр зэсийг зvгээр л барилга зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэнэ vv гэхээс биш, машин, онгоцны vйлдвэрлэлд (“Мерседес”, “BMW”, “Бионг” , “Аэробус” зэрэг vйлдвэрт) хэрэглэж болдоггvй. Яагаад гэвэл цахилгаан дамжуулах, чанар, бат бєх зэрэг 5 vзvvлэлтvvдээс зєвхєн 2-ыг нь хангаж чаддаггvйгээс тэр. Уг нь манай гадаад худалдаа эрчимтэй єсєєд байна. Энэ онд экспорт 2,5 тэрбумд хvрсэн. Алт, зэс, цайр, тємрийн хvдэр, жонш, нvvрс зэрэг гол нэр тєрлийн бvтээгдэхvvн єсч экспорт нь нэг тэрбум 973 сая ам.долларт хvрч, бусад эрдэс тvvхий эдийг оролцуулаад нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж байна. Нvvрс14 сая тонныг гаргасан нь 734 сая ам.долларт хvрээд байна.

-Таны хэлж байгаагаар тэгвэл манайх гаргаж буй уул уурхайн бvтээгдэхvvнийхээ боловсруулалтад их анхаарах хэрэгтэй юм байна?
-Тийм. Манайх хоёр хєршийн дунд, далайд гарцгvй байдаг учир дийлэнх тvvхий эд маань Хятад руу гарч байна. Хэрэглээ ч ер нь тэнд байгаа. Цаашаагаа гаргахад тээврийнхээ зардлыг даадаггvй. Тэгээд ч манай зэсийн баяжмал 24 хувийн агуулгатай, бусад нь шороо тээвэрлэж байна. Цайр гэхэд л vйлдвэрийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир 100 хувь урагшаа гаргаж байна. ТУЗ-д нь хятадууд байдаг учир тэд vнийг тогтоож, барьж байна.

Цэвэр зэс болон жонш єндєр єртєгтэй, тээврийн зардлаа даах учраас Хятадаас гадна БНСУ болон ОХУ, Америк руу гаргадаг. Алт мєн адил єндєр vнэтэй учраас АНУ , Англи руу экспортлож чадаж байна. Гэхдээ тvрvv хэлснээр хувийн компаниуд алтаа тушаахгvй байгаа. Хилээр бус хууль бусаар гарч байгаа нь ч бий байх, Гэнэтийн ашгийн татварыг цуцлагдахыг хvлээж байгаа тал ч бий байх. Энэ татвар ирэх оны эхнээс байхгvй болохоор алтны тушаалт нэмэгдэх байх гэж найдаж байгаа.

Тємрийн хvдрийн баяжмал мєн ялгаагvй, 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу явж байна. Эрдэс тvvхий эдийн боловсруулалтын тvвшинг дээшлvvлэх хэрэгтэй. Єртєг шингэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэхийг тєрєєс ихээхэн дэмжих хэрэгтэй байна. Энэ талаар ЭБЭХЯ “Эрдэс баялгийн салбарыг хєгжvvлэх” концепц боловсруулаад тєр, засагт оруулчихсан байгаа гэсэн. Энд хэрэв эцсийн бvтээгдэхvvн гаргавал тєр, засаг ямар урамшуулал, дэмжлэг vзvvлэх юм бэ гэдэг чухал. Сангийн яам vнийн єсєлтийн нэмэгдсэн татвар гэж уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэд, мэргэжилтнvvд, хvрээлэнгийн саналыг нь аваагvй тогтоочихсон, хэрхэн хэрэгжих нь тодорхойгvй байгаа.

-Тэгэхээр манайх эрдэс тvvхий эдээ дэлхийн зах зээлийн vнээр гаргаж чадаж байна уу? Жишээ нь, Сангийн Яам, ЭБЭХЯ-аас уул уурхайн тvvхий эдийн жишиг vнэ тогтоох журам гаргасан. Тэр нь дэлхийн зах зээлийн vнийг барьж чадаж байгаа юу?
-Жоншны хувьд “Монголросцветмет” дэлхийн зах зээлийн vнээр єгч чадаж байгаа. Олон улсын худалдааны зарчмыг ч барьж чадаж байгаа. Зэсийн хувьд “Эрдэнэт”-ийнх 24 хувийн агуулгатай, тvvнд мєнгє тоннд 70 грамм байдаг, тvvнээс дээшийг яг л нєгєє олон улсын формулаар тєлдєг. Гаргаж байгаа 550 мянган тонн баяжмалын гэрээгээ жилээр хийчихдэг.

Энэ онд TC/RC-ыг 8.5 ам.доллар/ тн, 8.5 цент/ фунт тvвшингээр тохирч гэрээлсэн, єєрєє хэлбэл хайлах, цэвэршvvлэх зардлаа єндєр тохирч байгаа ихээхэн алдагдалтай арилжаа хийж байгаа. Олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдын судалгаагаар Эрдэнэт vйлдвэр жилд ойролцоогоор 100 сая ам.доллар алдаж байна. Манай зэсийн vнэ дийлэнх нь урагшаа гарч байгаа учир Хятадын хайлах, цэвэршvvлэх TC/RC-ээр гэрээ хийх, сар ба улирлын спот зэсийн хайлах,цэвэршvvлэх vнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байна. Хятадын хайлах, цэвэршvvлэх зардал дэлхийн тvвшингээс байнга доогуур байдаг юм.

Эх сурвалж: Оллоо доот эм эн



No comments:

Post a Comment