УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Намын их хурал дууссанаас хойш
танай нам доторх асуудал намжлаа
гэж бодож байлаа. Гэтэл Н.Энхбаяр дарга
дахиад л хэлэлцүүлэг энэ тэр хийгээд
эргээд бужигнаж эхэлж байх шиг байна?
-Бид хуулийн дагуу л амьдарч байгаа
-Бид хуулийн дагуу л амьдарч байгаа
улсууд. Хүн гэдэг амьтан
нийгэмтэйгээ байгуулсан нэг үндсэн
гэрээ нь хуулийг дагах. Хуулийг дагаж
байж, өөрийнхөө эрхийг
хамгаалуулах, өөрийгөө аюулаас
хамгаалах, тэрийг зохицуулдаг хэм
хэмжээг л хууль гээд байгаа шүү дээ. Хүн болгон дур зоргоороо асуудалд хандах
юм бол энэ нийгэм оршин тогтнох бололцоогүй болчихно. Бид долоо хэмжиж
нэг огтолсон. Хууль эрх зүйн талаас нь бүхий л үйл явцыг маш сайн бодож,
тооцоолж байсан асуудлыг шийдсэн. Зөвхөн их хуралд зориулаад хийгдсэн
ажил ч биш, үндсэндээ 20 жилийн хугацаанд улс төрийн намуудын тухай хууль
болон бусад хууль дүрмийг улам боловсронгуй болгож ирсний эцэст өнөөдөр
энэ асуудал шийдэгдэж байгаа юм. Тийм болохоор энэ улсуудын яриад байгаа
юманд хуулийн ямар нэгэн гаргалгаа харагдахгүй байгаа юм. Өнөөдөр ийм
асуудал ярьж, намын нэр, далбаа олон зүйл ашиглаж байгаа нь өөрөө шууд
хууль зөрчиж байгаа асуудал. Энэ асуудлаар нам өөрөө шүүхэд хандах
шаардлага аяндаа гарах болов уу. Гарах ч ёстой гэж бодож байна.
-Намын нэр, бэлгэ тэмдгийг өмчилж болохгүй гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй биш,
-Намын нэр, бэлгэ тэмдгийг өмчилж болохгүй гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй биш,
мэдэж л таарна. Тэгэхээр зориудаар намыг хагалан бутаргах зорилготой үйл
ажиллагаа хийгээд байгаа юм биш үү?
-Мэдээж, энэ бол шууд намын дотоод асуудалд хэт бүдүүлэг орж байгаа л
-Мэдээж, энэ бол шууд намын дотоод асуудалд хэт бүдүүлэг орж байгаа л
асуудал шүү дээ. Хувь хүний эвлэлдэн нэгдэх, зохион байгуулалтад
орох гэдэг бол нээлттэй. Тэрийгээ хийх ёстой. Гэхдээ хууль зөрчиж болохгүй.
-Гэтэл хууль зөрчөөд байдаг?
-Шууд хууль зөрчиж байгаа. Энэ асуудал аяндаа шийдэгдэж, тодорхой
-Гэтэл хууль зөрчөөд байдаг?
-Шууд хууль зөрчиж байгаа. Энэ асуудал аяндаа шийдэгдэж, тодорхой
болох байх. Одоохондоо улс төрийн том сэдэв дээр дөрөөлөөд, МАХН гэсэн
энэ нэрийг ашиглан олны анхаарлыг татах, зохион байгуулалт орох улс төрийн
тоглолт л явж байна. Хамгийн гол нь энэ тоглолт хэт хувийн, богино хугацааны
эрх ашгийн төлөө байна уу, алсын бодлоготой улс төрийн тоглолт байна уу
гэдэг нь сайн мэдэгдэхгүй байна л даа.
-Таны бодлоор Ц.Шинэбаяр гишүүний ард Н.Энхбаяр дарга байгаа юу?
-Мэдэхгүй. Одоо Н.Энхбаяр дарга Ардын намын бага хурлын гишүүн
-Таны бодлоор Ц.Шинэбаяр гишүүний ард Н.Энхбаяр дарга байгаа юу?
-Мэдэхгүй. Одоо Н.Энхбаяр дарга Ардын намын бага хурлын гишүүн
байгаа хүн. Н.Энхбаяр даргаас бага хурлын гишүүн, намын эрх барих дээд
байгууллагад ажиллаж байгаа хүнийх нь хувьд нам өөрөө уулзаж, тодруулга
авах байх. Ярилцах ёстой. Энэ хүн өөрөө ч бас тодорхой тайлбар өгөх
ёстой, тийм үүрэгтэй. Тэгэхгүйгээр бид Н.Энхбаяр гэдэг хүн ингэж байна, тэгж
байна гэж хоосон яриа харах хэрэггүй болов уу. Үнэхээр Н.Энхбаяр гэдэг
хүн би эсрэг байгаа гэдгээ хэлээд Ардын намаас татгалзаад,
шинээр зохион байгуулалтад оръё гэвэл нээлттэй асуудал шүү дээ.
-Н.Энхбаяр нэгэнт намын бага хурлын гишүүн болчихсон юм чинь дахиж янз
-Н.Энхбаяр нэгэнт намын бага хурлын гишүүн болчихсон юм чинь дахиж янз
бүрийн юм ярихгүй байх гэж бодож байлаа. Гэтэл өнгөрсөн ням гарагт дахиад
хэлэлцүүлэг зохион байгуулаад, МАХН байх нь зүйтэй маягийн асуудал ярьсан
байна л даа?
-Улс төрийн шийд хуулийн дагуу гарчихсан. Нам олон түмнээрээ шийдчихсэн.
-Улс төрийн шийд хуулийн дагуу гарчихсан. Нам олон түмнээрээ шийдчихсэн.
Бүх анхан шатаараа, улс орны хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулаад,
20 жилийн турш дуншсан асуудлыг шийдлээ шүү дээ. Хангалттай хугацаа
зарлаа. Олон түмнээрээ хэлэлцлээ. Үр дүнг олон түмэн маш таатай,
нийлэмжтэй хүлээн авч байгаа нь ойлгомжтой байна. Ойрхон болсон
орон нутгийн сонгуулиудад МАН-аас нэр дэвшигч нар удаа дараа ялалт
байгуулж байна. Олон түмэн сайхан хүлээн авсан. Бид олны төлөө, олны
дэмжлэг авсан намын нэр, үзэл бодлын шинэчлэлийг хийж чадсан.
Тийм болохоор итгэлтэй байна. Үүнийг цааш нь аваад, урагшаа явах ёстой.
Тэгэхээр энэ бол нэг их асуудал биш. Нэг тийшээ гараад, эсвэл эргэж хувираад,
сандраад байх асуудал биш. Энэ бол зүй ёсны, байх ёстой
тодорхой сорил, бэрхшээлүүдийн л нэг болов уу. Тойроод, даваад гарна.
Эцсийн эцэст МАН хэн нэгэн Доржоо, Батаагаас үл хамаарна.
-Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын гишүүнчлэлээс албан ёсоор татгалзаж, батлахаа өгсөн
-Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын гишүүнчлэлээс албан ёсоор татгалзаж, батлахаа өгсөн
юм уу?
-Өгөөгүй байгаа. Намын дүрмийн дагуу энэ хүн Ардын намын бүрэлдэхүүнд
-Өгөөгүй байгаа. Намын дүрмийн дагуу энэ хүн Ардын намын бүрэлдэхүүнд
байхгүй гэж үзвэл үүр дээрээ очоод батлахаа тушаагаад гарах ёстой.
-Тэгсэн мөртлөө дахиад л хэвлэлийн хурал зарлаад, МАХН-ын үүрийн хурлыг
-Тэгсэн мөртлөө дахиад л хэвлэлийн хурал зарлаад, МАХН-ын үүрийн хурлыг
албан ёсоор зохион байгууллаа гээд ярьж байна. Тэгэхээр Ц.Шинэбаяр хэчнээн
хууль зөрчиж байгаа ч гэсэн ард талд нь дэмжигчид байгаа юм биш үү?
-Өнөөдрийн бидний нийгэм, Ардчилсан нийгмийн мөн чанар энэ шүү дээ.
-Өнөөдрийн бидний нийгэм, Ардчилсан нийгмийн мөн чанар энэ шүү дээ.
Бүгдийг 100 хувь шийднэ гэж хэзээ ч байхгүй. Олонхи дэмжээд, шийдсэн.
Олонхийн шийдсэн шийдийг хэлэлцэх эрх цөөнхөд байдаггүй. Даган биелүүлэх
ёстой байдаг. Шийдвэрийг биелүүлдэг болохоос биш хэлэлцдэггүй. Яагаад
гэвэл олонхиороо шийдсэн. Гэхдээ цөөнх болсон хүмүүсийн эрх ашгийг
маш сайн хамгаалж өгдөг нь энэ нийгмийн давуу тал. Үндсэндээ Ардчилсан
нийгмийн ачаар цөөнхийн эрх ашгийг хамгаалсан улсууд зохион байгуулалтад
орж, дуугарч байна. Тэгээд өөрсдийнхөө замыг сонгох нь нээлттэй байгаа.
Үүнд бид эмзэглэхгүй байгаа. Хамгийн гол нь энд хуулийн зөрчил л яваад байна.
Энэ чинь зөрчил шүү дээ. Намын нэрийг ашиглаж үг хэлэх зөрчил.
Намын нэр, эмбелемийг ашиглаж байр, талбай тохижуулах зөрчил. Намын нэрийн
өмнөөс хэвлэлийн бага хурал хийж байна, бас л зөрчил. Эрх зүйн зөрчлүүд
хуримтлагдаад байна гэсэн үг. Үүнийгээ энэ хүмүүс өөрсдөө мэдэж байх ёстой.
Энэ асуудлыг бид мэдээж хуулийн байгууллагад албан ёсоор тавьж, шалгуулж
таарна. Намын үнэт зүйл, олон зүйл зөрчигдөж байгаа. Намын эв нэгдэлд
хортой нөлөөлж байна. Буруу явагдаж байгаа зүйлүүдийг бид гаргаад
тавьчихна. Тэгэхээр уулзах газар бол тодорхой. Тэнд л асуудал шийдэгдэж таарах биз.
-Ц.Шинэбаяр гишүүн яаж ч “хашгираад” МАХН-ын нэр, туг далбааг ашиглах боломжгүй.
-Ц.Шинэбаяр гишүүн яаж ч “хашгираад” МАХН-ын нэр, туг далбааг ашиглах боломжгүй.
Тэгэхээр хэтэрхий анхаарал хандуулаад байх хэрэггүй байх. Зүгээр хаячихвал яадаг
юм бол. Тэр хүн намаасаа гарна уу, үлдэнэ үү хамаагүй юм биш үү?
-Хаях биш. Хаях, орхих, үл тоох биш. Энэ бол хувь хүний өөрийнх нь үзэл бодол,
-Хаях биш. Хаях, орхих, үл тоох биш. Энэ бол хувь хүний өөрийнх нь үзэл бодол,
эрхийн асуудал. Манай нийгмийн мөн чанарын том суурь нь энэ шүү дээ. Хүн өөрийн
үзэл бодлоороо төр, улс үндэстний эрх ашгийн эсрэг л ажил хийхгүй бол юугаа хэлэх,
яаж эвлэлдэн нэгдэх нь эрхийнх нь асуудал. Тэр хэсэг бүлгийн л эрх ашгийн асуудал.
Энэ бол нээлттэй нийгэм. Бид харин энэ асуудалд маш хүлээцтэй, хүндэтгэлтэй
хандах ёстой.
-Намын удирдлагын зүгээс анхаарал хандуулаад, сандраад байх хэрэггүй гэсэн
-Намын удирдлагын зүгээс анхаарал хандуулаад, сандраад байх хэрэггүй гэсэн
шүүмжлэл бас өрнөж байна л даа?
-Энэ нам чинь өөрөө их том байгууллага. Захын хэрүүлд татагдаж ороод байж
-Энэ нам чинь өөрөө их том байгууллага. Захын хэрүүлд татагдаж ороод байж
болохгүй. Тэр утгаараа маш хүлээцтэй хандаж, анхааралтай ажиглаж байна.
Хувь хүний үзэл бодлоосоо хэтрээд, намын эв нэгдэл, оршин тогтнож байгаа
үнэт зүйл рүү дайрч, довтолсон, доромжилсон асуудал үүсэх юм бол нам арга
хэмжээ авах ёстой. Хөдлөх ёстой. Түүнээс биш, хувь хүмүүс өөрсдөө
зохион байгуулалтад ороод, эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо тунхаглаад, яаж
ярих нь хамаагүй. Тэрийг хүлээцтэй харж, хүндэтгэлтэй хандах ёстой шүү дээ.
-Гэхдээ саяхан МАН-ын удирдах зөвлөл хуралдсан шүү дээ. Ерөнхийдөө Ц.Шинэбаярын
-Гэхдээ саяхан МАН-ын удирдах зөвлөл хуралдсан шүү дээ. Ерөнхийдөө Ц.Шинэбаярын
асуудлаас болж Удирдах зөвлөл хөдөлж эхлэв үү гэсэн хардлага байна?
-Тийм юм байхгүй. Удирдах зөвлөл өөрийнхөө өдөр тутмын ажлаа хийгээд,
-Тийм юм байхгүй. Удирдах зөвлөл өөрийнхөө өдөр тутмын ажлаа хийгээд,
хуралдах асуудал зөндөө л байна. Нам их хурлаа хийлээ, нэр үзэл
баримтлалдаа том шинэчлэл хийлээ. Хийх хөтөлбөр, томоохон ажлууд байна.
Удахгүй намын 90 жилийн ой болох гэж байна. Тэрэнтэй холбоотойгоор
өдөр болгон хуралдаж, ярих асуудал олон байна шүү дээ. Нэг их ач
холбогдол өгөөд анхаараад байх асуудал биш л дээ. Өнөөдөр намын
бүлэг маань нэгдсэн байр суурьтай байна. Намын удирдах зөвлөл нэгдсэн
байр суурьтай байна. Намын гишүүд бүх аймаг, сумдын үүр хороодоос
нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа. Тэгэхээр цуваа
том зорилгодоо чиглээд, алсын том зорилгоо хараад явж л байна.
-Танай нам нэрээ сольсны дараа Ардчилсан намын хэсэг хүмүүс хувьсгалт нам
-Танай нам нэрээ сольсны дараа Ардчилсан намын хэсэг хүмүүс хувьсгалт нам
манай намын үзэл баримтлал, ардчиллын үнэт зүйлийг хулгайллаа гэж ярьж байсан.
Тийм зүйл байгаа юм уу?
-Яг юуг нь хулгайлчихсан гэж хэлээд байгаа юм, тодорхой байх хэрэгтэй л дээ.
-Яг юуг нь хулгайлчихсан гэж хэлээд байгаа юм, тодорхой байх хэрэгтэй л дээ.
Ардчилал бол ард түмний өмч. Үүнийг Монголын нийгэм өөрсдөө хүсэн
хүлээж, нийгмээрээ олж авсан том амжилт. Хэн нэгэн улс төрийн нам, хэн нэгэн
Доржоо, Батаа өмчлөх нь өөрөө олны эсрэг хийж байгаа том гэмт хэрэг.
Нэг хэсэг нь ардчилсан, нөгөө хэсэг нь ардчилаагүй иргэд гэж ялгаварлан
гадуурхах юм ярьж байгаа улсууд өөрдсөө их сонин байдалд орох байх гэж
бодож байна. Энэ бол бидний өнгөрсөн 20 жилийн ололт, амжилт.
Ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээ Монголд маш сайн нутагшиж байна.
Цаашдаа бас ардчиллынхаа хэм хэмжээг зөв болгох, залруулах олон
зүйл байгаа шүү дээ. Ардчилал гэдгийг хүн бүхэн дуртайгаа яриад, замбараагүй
байх гэж ойлгож байсан энэ тэр гээд асуудал байна. Ардчилсан намын
хурлын явцыг анзаарсан. Ардчилсан намынхны дотооддоо ярьж байсан
том сэдэв нь энэ юм байна лээ. Хэт ардчилал гэж яриад, нам өөрөө системийнхээ
хувьд нэгдсэн бодлого гаргах чадваргүй, нэгдсэн байр суурь илэрхийлэх хүчин
чадалгүй, бүх зүйл маш гүн гүнзгий хямрал орчихсон байна гэж олон гишүүн
нь ярьж байна лээ. Дүрэм журмаа цэгцлэх хэрэгтэй юм байна гээд ярьж
байсан. Тийм ойлголт авахаар харагдсан. Ардын нам харин маш
сайн зохион байгуулалтаа хийгээд, зөв төлөвшөөд, итгэл үнэмшлийн хувьд,
улс төрийн хүчний хувьд илүү хол алхаж яваа юм байна гэж би хувьдаа
ойлгосон. Одоо энэ намын штаб энэ тэр гээд ярьж байгаа хүмүүсийг
харахаар бас их сонин. Янз бүрийн намын гишүүд явж байгаа юм.
Ногоон намын хүн ч явж байх шиг, Ардчилсан намын хүн ч явж байх шиг.
Хаа хамаагүй намын хүмүүс байж манай намын асуудалд санаа зовоод л.
Бас их ёс суртахуунгүй асуудал л даа.
-Гэхдээ тэр улсууд чинь намын нэрнээс хувьсгалт гэдэг үгийг авч хаяхдаа
-Гэхдээ тэр улсууд чинь намын нэрнээс хувьсгалт гэдэг үгийг авч хаяхдаа
хувьсгалт намын өнгөрсөн түүхэнд байгуулсан гавьяаг давхар хаялаа гэж
шүүмжилж байсан?
-Бид БНМАУ-ыг Монгол Улс болгосон. Тэгэхэд би Монгол Улсын иргэн болохгүй,
-Бид БНМАУ-ыг Монгол Улс болгосон. Тэгэхэд би Монгол Улсын иргэн болохгүй,
БНМАУ-ын иргэн болно гэж байсан хүн гараагүй биз дээ. Энэ зүгээр хэлбэр шүү дээ.
Бид агуулгын хувьд том бодлогоо барьж байгаа болохоос биш. Үндсэндээ
БНМАУ-ын хийж бүтээсэн болгоныг та нар устгалаа, тийм болохоор бид
БНМАУ-ыг байгуулна гэсэн юм сонссон уу. Бид 1924 онд Бүгд найрамдах
засаглалаа тунхаглаад л хөдөлж чадсан. 1924 онд шүү дээ. Тэр үед бид
Ардчиллын томоохон суурь асуудал тавьсан байхгүй юу. Хүний эрх,
эвлэлдэн нэгдэх, зохион байгуулалтад орох, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх.
Тэр үед бий болсон Ардчиллын суурь ойлголт бэхжиж явсаар өнөөдөр
монголчуудын үнэт зүйл болсон. Монголчууд яагаад ч дарангуйллыг
хүлээн зөвшөөрөхгүй.
-МАХН нэрээ солихдоо хууль зөрчив үү гэх асуудал яригдаж байсан?
-Зөрчөөгүй ээ. Аль ч талаас нь бодоод үз л дээ. Бид долоо хэмжиж нэг огтолсон.
-МАХН нэрээ солихдоо хууль зөрчив үү гэх асуудал яригдаж байсан?
-Зөрчөөгүй ээ. Аль ч талаас нь бодоод үз л дээ. Бид долоо хэмжиж нэг огтолсон.
Энэ нам чинь улс орны сүүлийн 90 жилийн бодлогыг авч явлаа.
Энэ намд асар том боловсон хүчний бодлого, төлөвшил, үйл ажиллагаа байна.
Бид олон зүйлээрээ илүү. Юманд хөнгөн хандах, хэн нэгэн хувь хүний таалалд
нийцүүлж ханддаг нам бол МАН биш. Том эрх ашгаа, улс орныхоо эрх ашгийн
төлөө явж, язгуур эрх ашигтаа юмыг нийцүүлж явдаг болохоор энэ нам
өөрөө оршин тогтнож байгаа юм.
-Намын нэрнээс хувьсгалт гэдэг үгийг авч хаялаа гээд нам шинэчлэгдэж чадаж байна уу,
-Намын нэрнээс хувьсгалт гэдэг үгийг авч хаялаа гээд нам шинэчлэгдэж чадаж байна уу,
үгүй юу гэдэг асуудал байгаа?
-Намын амин сүнс өөрөө үзэл баримтлал байдаг. Амин сүнсээ бид шинэчилж,
-Намын амин сүнс өөрөө үзэл баримтлал байдаг. Амин сүнсээ бид шинэчилж,
тодотгож, сайжруулсан. Өнөөдөр монгол хүнийг хөгжлийнхөө төвд тавиад
монгол хүнээ эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай, баян чинээлэг,
эх орондоо сэтгэл хангалуун амьдрах бололцоог бүрдүүлэх нь МАН-ын
эрхэм зорилго. Маш тодорхой.
-Тэгээд?
-Энэ бодлогоо бид төрийн эрх барьж байгаа намын хувьд төрийн
-Тэгээд?
-Энэ бодлогоо бид төрийн эрх барьж байгаа намын хувьд төрийн
бодлого болгож чадлаа. Хувьсгалт нам Ардын нам хоёр нэг нам. Би бол
Ардын намын гишүүн, хувьсгалт намын ч гишүүн. Ардын нам бол хувьсгалт
намын албан ёсны эх бөгөөд үргэлжлэл.
-Эрх баригч улс төрийн хүчин гэснээс улс төрийн соёл гэж байна л даа. Өөрөөр
-Эрх баригч улс төрийн хүчин гэснээс улс төрийн соёл гэж байна л даа. Өөрөөр
хэлбэл төрийн эрх барьж байгаа нам, хүчин эрх барьж байх хугацаандаа нэрээ
өөрчилдөггүй гэж байна. Энэ нь хариуцлагаас зугтсан асуудал гэх шүүмжлэл байсан?
-Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн бүхий л юм Хувьсгалт намын үйл ажиллагаатай
-Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн бүхий л юм Хувьсгалт намын үйл ажиллагаатай
холбоотой. Тийм болохоор бид хариуцлагаа хүлээнэ. Сайнаа ч хүлээнэ, муугаа
ч хүлээнэ. Үүнээс бултах шаардлагагүй. Энэ бол жижиг нам биш. Улс орны
нийгэм, эдийн засгийн өмнө том хариуцлага хүлээсэн, олон түмнийхээ итгэлийг
хүлээсэн олон түмний нам. Тэгэхээр ямар нэгэн асуудлаас бултах гэдэг
асуудал байж болохгүй. Тэртэй тэргүй энэ нам олон жилийн туршид сайн муугаа
үүрээд, нийгмийн хариуцлагаа аваад л явсан. Бид урагшаа ахиж чадсан.
Эмэгтэйчүүдэд улс төрийн өргөн бололцоо олгож, залуучуудад үүд хаалгаа
нээж, улс орныхоо хөгжлийн бодлого, ирээдүйг 20 жилээр томъёолж гаргаж
байна. Сайн сайхан л байцгаая. Монголчууд баян чинээлэг, сэтгэл хангалуун
амьдаръя. Өөр юу хэрэгтэй юм. Таны өмчийг хураана гэсэнгүй. Таны хөгжиж
дэвжихийг хаана гэж байгаа юм алга. Аль болох монгол хүнээ хөгжүүлье,
эрүүл байлгая, баян чинээлэг, боловсролтой байлгая гэдэг бол манай
намын бодлого. Үүний эсрэг үг хэлнэ гэдгийг би ойлгохгүй байна.
Монголын ард түмний эсрэг бодлого гаргах гээгүй л юм бол энэ
бодлогыг шүүмжлэх боломжгүй.
-Н.Энхбаяр дарга нам байгууллаа гэхэд та ямар байр сууринаас хандах вэ?
-Ямар хүн ямар ч улс төрийн нам, эвсэл зохион байгуулаад ажиллах эрхтэй.
-Н.Энхбаяр дарга нам байгууллаа гэхэд та ямар байр сууринаас хандах вэ?
-Ямар хүн ямар ч улс төрийн нам, эвсэл зохион байгуулаад ажиллах эрхтэй.
Монголд өнөөдөр 16 орчим улс төрийн нам байгаа, 17 болно л биз. Тухайн
асуудалд маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Өнөөдөр биднийг хүлээгүй,
баглаагүй, боогоогүй. Хүн үзэл бодлоо илэрхийлээд, өөр бодлогоо гаргаад
явах бүрэн эрхтэй. Энд хуулийн хүндэтгэлтэй хандаж байх ёстой.
-Тэрнээс болж МАН-ын гишүүнчлэл цөөрөх вий гэх болгоомжлол байгаа шүү дээ?
-Яагаад болохгүй гэж. МАН гэдгийн хүлээн зөвшөөрөхгүй, эвлэлдэн
-Тэрнээс болж МАН-ын гишүүнчлэл цөөрөх вий гэх болгоомжлол байгаа шүү дээ?
-Яагаад болохгүй гэж. МАН гэдгийн хүлээн зөвшөөрөхгүй, эвлэлдэн
нэгдэхгүй улсууд байхыг үгүйсгэхгүй. МАХН МАН болох асуудлыг улсын
хэмжээнд намын үүр хороодоор хэлэлцүүлэхэд 86 орчим хувьтай
дэмжсэн. Цаана нь зөвшөөрөөгүй 14 хувь байна шүү дээ. Ер нь
ийм зүйл улс төрийн түүхэнд олон байдаг биз дээ. Олон ч хүн намаасаа
түдгэлзэж, гарч байсан, олон ч хүн нам байгуулж байсан. Буцаад
намдаа ирсэн нь ч олон байлаа шүү дээ
Л.ЭНХДЭЛГЭР
Л.ЭНХДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин
"Монголын мэдээ" сонин
No comments:
Post a Comment