Saturday, 25 December 2010

С.БЯМБАЦОГТ: "МАХН-ЫГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ"

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын 26 дугаар их хурал саяхан болжөндөрлөө.
Тус хурлын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид бүхэн олон жил МАХН-ын нэрээ солих тухай ярьж байсан.
Бараг сүүлийн хорин жил энэ тухай хэлэлцлээ. Тиймээс 26 дугаар их хурлаараа томоохон дэвшил гаргаж, нэрээ солиод, мөрийн хөтөлбөр
болон дүрмэндээ тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийлээ. Өөрчлөлт
шинэчлэл гэдэг ямагт аливаа нэг зүй тогтлыг гаргаж явдаг.
Тиймээс энэ удаагийн их хурлаар намд маань тодорхой хэмжээгээр
дэвших процесс явагдсан ач холбогдол бүхий хурал боллоо хэмээн
бодож байна.
-Их хурлын үеэр хүн төвт үзэл гэсэн зүйлийг намын
удирдлагууд их ярьж байсан. Үүнийг тодруулбал?

-Ер нь МАН зүүн төвийн үзэл баримтлалтай. Хүн бол нийгмийн хөгжил бодлогын анхаарлын

төвд байх ёстой гэсэн үзэл юм. Хүнээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарахыг гол зорилгоо болгодог

гэсэн үг. Харин хөгжүүлэхдээ нийгмийн чинээлэг нь ядарсан дунджуудаа дэмжиж байх ёстой

гэсэн бодлогыг баримталдаг. Барууных бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Хүнд Улс төрийнх нь

эрх чөлөөг өгье. Чадаж байгаа нь чад, чадахгүй байгаа нь хохино гэсэн байр суурийг илэрхийлдэг.

Гэтэл зүүнийх нь хүнд эрх чөлөө өгөхөөс гадна үүрэг хариуцлагыг тооцдог. Чаддаг нь

чадахгүйдээ туслаад дээрээс нь төр тодорхой хэмжээгээр тусалж явна гэсэн үзэлтэй.

Баруун зүүний хамгийн гол ялгаатай шинж нь энэ.

-МАН зүүн төвийн үзэл баримтлалтай нам гэж байна. Яг өнөөдрийг хүртэл зүүнийхээ

үзлээр 100 хувь явж чадсан болов уу?

-Үзэл баримтлал дээрээ тууштай явж ганцхан нам бол МАХН. Үнэхээр хүнээ хөгжүүлэх,

хамгаалж, хайрлан халамлжлах юмсан гэдэг зорилгыг бодлогынхоо цөмд чиглүүлж өгсөн. Энэ

үүднээсээ олон түмний дэмжлэг хүлээж чаддаг. Тиймээс ардчилсан сонгуулийн тогтолцоо бий

болсон 20 жилийн дийлэнх хугацаанд МАХН буюу МАН төрийн эрх барьж байсан. Энэ нь

Монгол хүнд хамгийн зохимжтой бодлого явуулж байгаа учраас ард түмний итгэлийг хүлээж

байна гэсэн үг. Гэтэл барууны үзэл баримтлалтай Ардчилсан нам сүүлийн үед зүүний амлалт

мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж сонгуульд оролцдог болсон.

-Тухайлбал юу вэ?

-Цалин тэтгэвэр нэмнэ. Ард иргэдээ халамжилна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй

олгоно. Эд бүгдээрээ зүүн төвийн үзэл баримтлалтай намын үйл ажиллагаа. Үндсэндээ Ардчилсан

намын дүрэм баруунынх мөртлөө сонгуулийн мөрийн хөтөлбөр нь зүүнийх байдаг. Энэ байдлаас

харахад монголын нийт ард түмэнд зүүн төвийн үзэл баримтлал зайлшгүй холбоотой байх нь

аргагүй юм байна гэдэг дүгнэлт бий болж байна. Учир нь барууны үзэл баримтлалтай нам

зүүний үзэл баримтлалаар явж байгаагаас дүгнэгдэж байгаа юм.

-Нам уугуул нэрээ сэргээнэ гэсэн асуудал улс төрийн намуудын тухай хуульд байдаггүй.

Ер нь МАХН гэсэн нэрээрээ явбал яасан юм гэж зарим хүн хэлж байгаа. Энэ хүмүүсийн

талаар юу гэж бодож байна. Дээрээс нь уугуул нэрээ сэргээнэ гэсэн яг ямар заалтаар

МАН болсон бэ?

-2001 онд Улс төрийн намуудын тухай хуульнд өөрчлөлт орсон. Тус өөрчлөлтөөр нам

нэгдэх, татан буулгах, нэр сэргээх, хуваах тусгаарлах гэсэн зүйлүүд маш тодорхой бичигдсэн

байгаа. Түүнчлэн нам нэрээ солих, шинэчлэх гэсэн зүйл нь намын үйл ажилагаа үргэлжлээд

явж байгаа гэсэн үг. Энэүүднээс аваад үзэхэд МАХН нэрээ сольж болохгүй гэсэн үг биш.

Шинэ нам байгуулагдаж байгаа ч зүйл биш. Нэг хүн нэрээ өөрчлөх, хуулийн этгээд нэрээ

өөрчлөх улс төрийн нам нэрээ өөрчлөх үндсэндээ бол адилхан. Гэрэл гэдэг хүн нэрээ өөрчлөхөд

төрсөн он нь хэвээрээ л байна биз дээ. Тийм учраас нэрээөөрчиллөө гээд шинэ нам болж

байна гэсэн үг биш. Энэ талаар хуулийн зохицуулалт ч бий.

-МАХН нам гэсэн бэлэг тэмдгийг ашиглахыг МАН дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлэх

үед хуулиар хориглочисон байгаа. Гэтэл Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын онц их хурлыг

байгуулах түр штаб байгуулаад явж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Энэ асуудлыг улс төрийн намуудын тухай хууль, намын дүрмээр зохицуулах ёстой. МАН бол

үндсэндээ МАХН-ын үргэлжлэл. Энэ хүрээндээ бүх зүйл явагдана. Нөгөө талаас улсын дээд

шүүх МАН-ыг улс төрийн намуудын жагсаалтын нэгт бүртгэсэн төдийгүй хөрөнгө болон

гишүүд дэмжигчдийнх нь тоог яг хэвээр нь бүртгэж авсан. Зөвхөн МАХН-аас “хувьсгалт”

гэдэг үг хасагдаад МАН болсон. Тиймээс энэ хоёр нэг л нам гэсэн үг шүү дээ. Манай зарим

гишүүн юу гэж бодоод байгааг мэдэхгүй юм. Аливаа шийдвэртэй санал нийлэхгүй

өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаагийн нэг хэлбэр гэж харж байна.

-МАХН-ын онц их хурлыг хуралдуулах штабынхан тухайлбал Ц.Шинэбаяр тэргүүтэй

хэсэг хүмүүс намын нэрээс “Хувьсгалт” гэдэг үгийг авахаар МАХН-ын 90 жилийн

түүхэнд хийсэн бүх салбарын хувьсгалыг авч хаяж байгаатай ялгаагүй хэмээн хэлж

байсан?

-Яг тэгж ойлгож болохгүй шүү дээ. Нэг хүн нэрээ солиход өмнө нь хийсэн алдаа оноо,

гавъяа бүгд тэр хүнтэй холбоотой л үлддэг. Тийм болохоор МАХН гэсэн нэрийг МАН болголоо

гээд юу ч өөрчлөгдөхгүй. Бүх зүйл холбоотой явна. Энэ үүднээсээ МАХН 90 жилийн

алдаа оноо холбоотой л явна гэсэн үг.

-Хувьсгалт гэдэг үгийг орхиж байгаагийн ач холбогдол нь юу юм бэ?

-Манай нам зүүн төвийн үзэл баримтлалтай. МАН гэдгийг Монгол хүний нам хэмээн ойлгож

болно. Тийм болохоор МАХН-ыг монгол хүний нам болсон гэж ойлгох хэрэгтэй. Энэ үүднээсээ

олон түмнийхээ итгэлийг цаашид хүлээж өндөрт авч явах ёстой болж байна гэж үзэж байгаа.

-Ц.Шинэбаяр гишүүний хийж байгаа үйлдлийг хэрхэн дүгнэж байна. МАН-д парламент

суудалтай гишүүд байхгүй, бүгд сул гишүүд болж байна гэсэн зүйлийг яриад байгаа?

-Ний нуугүй хэлэхэд Ц.Шинэбаяр гишүүнтэй би их ойрхон байдаг. Хамгийн гол нь хийх гэж

буй зүйлээ бидэнтэй яриагүй, зөвлөөгүй. Энэ бүх хийж байгаа үйлдлүүдээ надад хэлэхгүй

яасан юм бол хэмээн бодогдож байна. Ц.Шинэбаяр гишүүн бол хүнийхээ хувьд хүмүүсийн

хэлээд байгаатай адилхан онцгүй хүн биш гэж боддог. Яагаад ингээд байгаад нь гайхаж байна.

-Нам үзэл баримтлалаа солих асуудал дээр экс ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцэж

байгаагаа 26 дугаар их хурлын үеэр ч хэлж байсан. Хурлын өмнө ч хэд хэдэн хэлэлцүүлэг

хийж мэдэгдсэн. Тэр хүний тухайд?

-Н.Энхбаяр даргын хувьд МАХН-ын нэр солих талаар олон жил ярьж байсан хүний

нэг мөн. Гэхдээөнөөдөр нэрээ сольчихсон байхад солихгүй гээд байгаад шүүмжлэх эрх надад

байхгүй. Хүн бүр өөрөөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байна. Та буруу ярьж

байна гэх шаардлага байхгүй биз дээ. Учир тэр хүнд МАХН-ын үйл ажиллагаанд хэлсэн үг,

хийсэн зүйл бий. Монгол Улсын төрийн гурванөндөрлөгийн хариуцлагатай албыг

хашиж байсан туршлагатай хүн. Тиймээс Н.Энхбаяр даргын хэлж байгаагаас авах юм байвал

аваад ,хаях зүйл байвал хаяад явах нь зүйтэй гэж бодож байна.

-С.Молор-Эрдэнэ гэх зэргийн хүмүүс МАН ардын нам болж байна. Гэтэл ард гаралтай

хүн нэг ч байхгүй. Хөрөнгө хураах ч гэсэн зүйл яриад байна.

-Нэг их янз бүрийн зүйлээр мушгиад байх шаардлагагүй байх гэж бодож байна.

Бид бүгдээрээ ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ замаар эргэж буцахгүй явна

хэмээн бүгдээрээ сонголт хийсэн. Түүнчлэн улс төрийн намууд бүгд өөрийн гэсэн

өнгө аяс үзэл баримтлалтай. Тиймээс коммунист , фашист хөрөнгө хураах энэ тэр

гэсэн зүйл ярьж болохгүй байх. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ илүүойрхон байж,

санаа бодлыг нь сонсч, олон түмний нам байж чадна гэж үзэж байна.Тиймээс МАН ард

түмний нам болж байна.

-МАН-ын бага хурлын гишүүдэд бизнесийнхэн их орлоо гэсэн шүүмжлэл нийгмийн

дунд их байгаа шүү дээ?

-Өмнө нь улс төрийн намуудад төрийн албан хаагч байсан хүмүүс байсан шүү дээ.

Төрийн албаны хуулиар төрийн албан хаагч улс төрийн намын гишүүн байхыг хориглосон.

Ард нь хэн үлдэж байгаа гэхээр хувийн хэвшлийнхэн байгаа. Үүн дотроос бизнесийнхнийг

илүү үзээд байх шаардлага байхгүй байх. Өнөөдөр нийгмийн баялгийг бүтээж байгаа,

төрийн албан хаагчдыг тэжээж байгаа, ахмадуудад тэтгэвэр, хүүхдүүдэд мөнгө өгч

байгаа баялгийг бүтээж байгаа хүмүүс бол бизнесийн бүлэглэлийнхэн. Баялаг бүтээж

байгаа хүмүүс маань баялагаа аваад явахгүй гэж байхад ад үзэх шаардлага байхгүй гэж

бодож байна. Учир нь төрийн албан хаагчид тэдний төлсөн татварын мөнгөөр амьдарч байгаа.

Тиймээсөөр хэнийг сонгох юм бэ. Баялаг бүтээдэг хүмүүс цагаан гартай байдаг.

Өөрөөр хэлбэл хүмүүсийн төлсөн татвараар амьдардаг биш, өөрсдийнхөө зовлогыг

зовоож амьдардаг хүмүүс. Орох ёстой хүмүүс нь орсон гэж бодож байна.

-МАХН-ын онц их хурлыг хуралдуулах түр штаб Ц.Шинэбаяр хэсэг хүмүүстэй нэгдэн

байгууллаа. МАХН-аа аваръя, сэргээе хэмээн ярьж байгаа юм. МАХН-ыг сэргэээд

эрхзүйн ямар боломж байгаа юм бэ?

-Ц.Шинэбаяр гишүүн асуудлыг яг аль өнцгөөс хараад байгааг мэдэхгүй байна. Яагаад

бүтнэ гэж бодоод байгааг нь ч ойлгохгүй юм. МАХН-ыг эргэн байгуулах эрх зүйн

ямар ч үндэслэл байхгүй. Энэ тал дээр огт боломж байхгүй шүү дээ.

Б.Даваа.

Зохиогчийн эрх:

“Монголын мэдээ” сонин.


No comments:

Post a Comment