Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаатай ярилцлаа.
-Тэр бүр Төрийн ордонд хөл тавьдаггүй жирийн иргэд тэнд танхимтай болж, хуулийн төсөлд саналаа өгч, нээлттэй хэлэлцүүлэгт оролцдог болсоор жилийн нүүр үзлээ. Энэ нэг жилийн хугацаанд ямар шинэ үр дүн гарсан бэ?
-Төрийн ордонд Иргэний танхимтай болсон нь төрийн бодлогод иргэд оролцох бололцоог нээж өгсөн үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг нэг жилийн өмнө энэ танхимыг санаачилж, өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлж, Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийн төсөл, хөтөлбөрүүдэд иргэдийн санал бодлыг тусгах, туршлагыг нь авах, үзэл бодлыг нь сонсох, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хийж ирлээ. Энэ хугацаанд танхимын үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1526 иргэн оролцож 342 саналыг амаар, бичгээр, онлайнаар ирүүлсэн байна. Иргэд Төрийн ордонд үгээ хэлдэг индэртэй болсон нь Монголын төрт ёсны уламжлалыг шинэчилсэн шинэчлэл юм.
Анх энэ танхимыг байгуулахад эргэлзээ тээнэгэлзээ багагүй гарч байсан. Иргэд Төрийн ордонд орж ирээд холхиод байх юм уу, хурал үймүүлээд байх юм биш биз. Юу л хийх гээд байна даа гэсэн эргэлзээ гарч байсан. Гэтэл Иргэний танхим өнгөрсөн хугацаанд ардчиллын маш сайн сургууль болохоо харуулж чадлаа. Хамгийн гол нь иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй болж байна. Мэдээлэлтэй иргэд улам чадварждаг. Мэдээлэл өнөө үед гол баялаг болсон. Одоо иргэд “УИХ яагаад хэлэлцэж байгаа хуулийн төсөлдөө иргэдээс санал авахгүй байгаа юм бэ. Засгийн газар, орон нутаг үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ” гэж асуудаг болсон байна. Хөдөөний иргэд орон нутагтаа Иргэний танхимтай болохыг хүсч байна. Ардчиллыг хэдхэн элит хийдэггүй, мэдээлэлтэй, мэдлэгтэй ард иргэд хийдэг. Ингэж байж ардчилал бэхжинэ. Иргэдийн оролцоо сайжраад ирэхээр тэд төрөөс хариуцлага шаарддаг. Хамтарч түншилж ажиллахыг шаарддаг. Өөрсдийнхөө төлөө хийж бүтээх боломжийг төрөөс шаардаж эхэлдэг. Дээрээс халамж хүлээгээд суугаад байхаа больдог. Ардчилсан орны идэвхтэй иргэд бий болж байна гэсэн үг л дээ.
-Иргэдийн хэлсэн саналуудыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хэр тусгадаг вэ?
-УИХ-ын гишүүдээс иргэдийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцдог. Манай хувьд саналуудаа аваад ажлын хэсгүүдэд багцлаад төсөлд тусгаад явдаг. Иргэдийн саналыг тусгавал хууль амьдралд ойр болно. Нэгэнт буруу хууль гаргавал засахад хэцүү, Муу үр дүнг нь иргэд эдэлж, хохирч байдаг. Үүнийг мэдсэний дараа засахад хор хохирол их гарсан байдаг. Иргэдийн саналыг гишүүдэд сонсгоно гэдэг маш их хувь нэмэртэй зүйл. Ирэх жилээс УИХ-тай хамтарч нээлттэй хэлэлцүүлэг хийх чиглэлтэй байгаа. Иргэдээс газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн чиглэлээр санал бодол их ирж байна. Манай хот төлөвлөлт хүний сайн сайхны төлөө биш, амьд явахад халгаатай, амгалан тайван байдалд сөрөг нөлөөтэй хот бий болчихоод байгааг иргэд хэлж байна. Улсын нэгдсэн төсөвт ч иргэдийн оролцоо хэрэгтэй. Иргэдийн оролцоогүй төсөв яаж батлагддагийн жишээ нь 2011 оны нэгдсэн төсөв болсон. Гишүүдийн үзэмжээр хөрөнгө хуваарилсан хаалттай төсөв болсон. Гэтэл гадаад орнуудад иргэдийн оролцоотой төсөв гэж их ярьдаг болчихлоо. Манайд гэтэл сумын хүн амаын тооноос хэтэрсэн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг төсвийн мөнгөөр барьсан жишээ байна. Иргэдээсээ огт асуулгүй энэ ажлыг хийчихсэн. Нөгөө талаас иргэдийн оролцоо сайжрах нь авлигатай тэмцэх зэвсэг болно. Нийгмийн тогтолцоо хаалттай байх тохиодолд авлига бий болдог. Хаалттай орчинд авлига нян шиг үрждэг.
-Цаазаар авах ялаас татгалзах Ерөнхийлөгчийн санаачлагын явц байдал ямар байна?
-Өнгөрсөн сард Монгол Улсын Засгийн газраас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох санаачлага гарган хэлэлцээд УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцээд дэмжсэн. Гадаад талд гэвэл НҮБ-аас Цаазаар авах ялыг халах тухай асуудлаар санал авдаг. Энэ оны арваннэгдүгээр сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы гуравдугаар хорооны хурлаар Цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж 107 орны саналаар баталсан. 38 орон эсрэг санал өгч, 36 улс түдгэлзсэн байна. Манайх мэдээж цаазаар авахын эсрэг санал өгсөн. Олон улсад манай төрийн бодлого маш тодорхой болсон.
-Хүний эрхийн зөвлөхийн хувьд долдугаар сарын 1-ний хохирогчидтой холбоотой байдаг уу?
-Тэдэнтэй бид хамтарч ажилладаг. Өмнөх зөвлөхийн үед ч хохирогчдыг эмчлүүлэх тал дээр хамтарч байсан. Долдугаар сарын 1-нд амь насаа алдсан хүмүүсийн хөшөөг босгох ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Нийслэлийн захиргаа, ИТХ-д хүсэлт явуулж газар авсан боловч Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зүгээр л нэг хана заагаад өгчихсөн. Тэр нь Үндэсний түүхийн музейн харьяалалтай хана. Гэтэл хөшөөг ханан дээр хийхгүй. Газар хэрэгтэй. Таваас долоон метр өргөн зай хэрэгтэй. Суурь хэрэгтэй. Тусдаа хөшөө босгоно. Энэ талаар дахиад л нийслэлийн захиргаанд хандсан ч хариу өгөөгүй л байна. Цаазаар авах ялыг халах нь ч долдугаар сарын 1-тэй ямар нэг хэмжээгээр холбоотой. Төр ямар ч тохиолдолд иргэнийхээ өөдөөс буу шагайх ёсгүй шүү дээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Эх сурвалж ньюз доот ээм ээн
Та бөөр, эрэгтэй, эмэгтэйг зарахыг хүсэж байна уу? Юу болохыг мэдэхгүй байна
ReplyDeleteМөнгө олоход бөөрийг борлуулах боломжийг ашиглана
санхүүгийн хямрал. Тэдэнд Medanta клиниктэй холбоо барина уу
450,000 долларыг бөөрний хандивлагчдад олгоно. Миний нэрийг Doctor Tejinder Kataria,
Би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологич юм. Манай клиник
бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ хийлгэсэн
бусад эрхтнүүд, бид худалдан авагчид, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг.
Бид Энэтхэгийн Нэгдсэн Вант Улсын Энэтхэгийн 018C сувгийн гудамж, анхны давхарт карнатака хотод байрладаг
болон бусад улс орнууд. Хэрэв та хүүхдээ зарах сонирхолтой бол
холбоо барих хаяг:
St.Medantaclinic@gmail.com Утасгүй дугаар:
+12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели PC: 40932
www.bhavinspecialisthospital.com Та анхаарна уу: Та бас биднийг үзэж болно
Вэбсайттай хамтран ажиллах:
WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу мэдэхгүй бол
хийх. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд +12675278876 хэрэгтэй.
Зардлын үнэ: $ 450,000
Захирамж: St. Medanta