-Нийслэлийн прокурорын газраас танд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийг ямар үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулсан юм бол?
-Энэ хэргийг прокурорын зүгээс түдгэлзүүлээд жил гаруй хугацаа өнгөрч
байна. Мөн Өршөөлийн тухай хууль гараад жил гаруй хугацаа өнгөрсөн.
Надад холбогдох хэрэг зүйлчлэлээрээ энэ хуульд бүхлээрээ хамрагдах ёстой.
Гэтэл энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулалгүй нэлээд хугацаа өнгөрлөө.
Тиймээс би Нийслэлийн прокурор Сүхбаатарт хандаж, АТГ-аас надад
холбогдуулан шалгаж, намайг сэжигтнээр татсан хэргийг Өршөөлийн
тухай хуульд хамруулах юм уу эсвэл би хамрагдахгүй хүн үү гэдгийг
өнгөрсөн долоо хоногт асуусан. Тэгсэн чинь өршөөлд хамруулсан байна лээ.
Угаасаа хамрагдах ёстой. Эд нар л хамруулахгүй яваад байсан болохоос биш.
-Яг ямар үндэслэлээр энэ хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм бэ?
-Өршөөлийн хуульд хүнд биш гэмт хэрэгт холбогдсон, сэжигтэн, яллагдагчийг
-Яг ямар үндэслэлээр энэ хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм бэ?
-Өршөөлийн хуульд хүнд биш гэмт хэрэгт холбогдсон, сэжигтэн, яллагдагчийг
хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа бол хэрэгсэхгүй
болгоно гэсэн байгаа л даа.
-Прокурорын зүгээс Өршөөлийн хуульд хамруулах шийдвэрийг хэзээ гаргасан юм бол?
-Өршөөлийн хууль өнгөрсөн оны долдугаар сард гарсан. Ингээд сарын дараа
-Прокурорын зүгээс Өршөөлийн хуульд хамруулах шийдвэрийг хэзээ гаргасан юм бол?
-Өршөөлийн хууль өнгөрсөн оны долдугаар сард гарсан. Ингээд сарын дараа
Өршөөлд хамрагдах хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийг хэрэгжүүлж
дуусах ёстой байсан. Энд бүртгэгдсэн хэргүүдээс ганцхан надад холбогдох
хэргийг зориуд Өршөөлийн хуульд хамруулалгүй үлдээсэн. Тэгээд жил гаруйн
дараа гэнэт хамруулж байгаа байхгүй юу. Энэ хэргийг анх улс төрийн ашиг
сонирхлоор үүсгэсэн. Мөн Өршөөлийн хуульд хамруулахгүй удаасан нь ч
улс төрийн зохион байгуулалт, сонирхлоор явж байсан. Тэгээд өнгөрсөн
долоо хоногт л ийм шийдвэр гарлаа.
-Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ хэрэгт холбогдогч бичдэг. Тиймээс та гэм
-Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ хэрэгт холбогдогч бичдэг. Тиймээс та гэм
буруутай эсэх талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ өргөдөлдөө
тусгасан гэсэн. Тэгэхээр энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм уу?
-Би өргөдөлдөө гэм буруутай эсэх тал дээр маргахгүй гэж бичсэн.
-Би өргөдөлдөө гэм буруутай эсэх тал дээр маргахгүй гэж бичсэн.
Энэ нь би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Зүгээр л
энэ талаар маргахгүй гэж байгаа юм. Сүүлд нь хуулийнхан Л.Гүндалайг гэм
буруугүй гэж байхад нь бид нар өршөөчихлөө хэмээн хэлж магадгүй. Уг нь
тэд надаас ингэж асуух ёсгүй байхгүй юу. Ямар ч хүний гэм буруутай
эсэхийг шүүх л тогтоодог шүү дээ. Түүнээс прокурор хүний гэм буруутай эсэхийг
шийдвэрлэхгүй. Тиймээс шүүхээр гэм буруутай гэсэн шийд гараагүй байхад
УМБГ, АТГ ч юм уу эсвэл хэн нэгэн хүн өөрийгөө гэм буруутай гэж бодож
болохгүй байхгүй юу. Энэ бол зөвхөн Монгол Улсад байдаг жишиг биш Ардчилсан
шүүхтэй бүх улсад л байдаг зүйл. Тэгэхээр энэ бол би гэм буруутай гэдгээ
хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Зүгээр Өршөөлийн хууль гарлаа
тэрэнд нь хамааруулаад өг л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Гүндалай гэдэг
улстөрчид дайснууд, атаархагчид, өрсөлдөгчид байна. Эдгээр хүмүүс
миний хэргийг байлгаад л байх сонирхолтой. Тэрэнд нь прокурорууд, хууль
хяналтынхан үйлчилж байсан. Одоо эд нар үнэнд гүйцэгдэж байна. Энэ
хүнийг дийлэхээ болилоо гэж байна. Өмнөх УЕП М.Алтанхуяг дээрээсээ үүрэг
авчихсан явж байсан. Үүнийгээ дуусгаж амжаагүй. АТГ-ынхан мөн
дээрээс үүрэг авчихсан. Гэхдээ эд нарт бас хувийн ашиг сонирхол байгаа.
Учир нь би тэд нартай дайснууд болсон шүү дээ. Тухайн үедээ хэвлэлээр
цацагдаж байсан Ч.Сангарагчаад холбогдох материалыг би Сангийн яамнаас
шүүлгэж, олон нийтэд хүргэж байсан. Тэгээд үүнийгээ улс төрийн албан тушаалдаа
үлдэх хөзөр, зэвсэг болгочихоод одоо бариад сууж байсан. Тэгэхдээ удахгүй
Ерөнхий прокуророор Д.Дорлигжав гэж шинэ хүн ирнэ. Тэгэхэд нь энэ
хэргийг нь хэрэгсэхгүй болгоод бүгдээрээ албан тушаалдаа үлдье гэж
бодоод сууж байсан юм шиг байгаа юм эд нар. Гэтэл энэ чинь Д.Дорлигжавтай
ямар ч холбоогүй. Энэ хүн томилогдохоос өмнө Өршөөлийн тухай хууль гэдэг
юм чинь гарчихсан байсан. Тэгэхээр би энэ хуульд хамрагдах ёстой л байхгүй юу.
Надад холбогдох энэ хэргийг зэвсэг болгоод хэсэг хүмүүс барьж байсан
нь сая нотлогдлоо. Энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулах уу, үгүй юу гэхэд л
өршөөж байгаа биз дээ. Тэр хүмүүст би долоо хоногийн хугацаа өгсөн. Тэгтэл
чааваас нөгөө хүмүүс өмдөндөө чацга алдахаа дөхөөд, хөөрхий амьтад
үнэнд гүйцэгдээд өршөөлд хамрууллаа.
-Уг нь Эрүүгийн хуульд зааснаар бол гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн хүн л
-Уг нь Эрүүгийн хуульд зааснаар бол гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн хүн л
өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ прокурорт тавьдаг шүү дээ. Тэгэхээр та
гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү?
-Би хүлээн зөвшөөрч байгаа юм биш гээд дээр тайлбарлалаа шүү дээ.
-Таны саяны ярианд улс төрийн зорилгоор надад хэрэг үүсгэсэн гэж байна.
-Би хүлээн зөвшөөрч байгаа юм биш гээд дээр тайлбарлалаа шүү дээ.
-Таны саяны ярианд улс төрийн зорилгоор надад хэрэг үүсгэсэн гэж байна.
Хэн ийм бохир тоглоомоор тоглоод байгааг дэлгэхгүй юм уу?
-Тэр нөхдүүд улс төрийн шалтгаанаар надад хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж явсан.
-Тэр нөхдүүд улс төрийн шалтгаанаар надад хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж явсан.
Өөр хэлэх юм алга.
-Танд ийм хүмүүс хиймэл хэрэг үүсгээд байгаа юм байна. Тэгвэл таныг
-Танд ийм хүмүүс хиймэл хэрэг үүсгээд байгаа юм байна. Тэгвэл таныг
Ч.Сангарагчаад холбогдох хэргийн материалыг өөрт холбогдох хэргийг сөхөхөд
барьцаалж гаргаж тавьсан гэдэг шүү дээ?
-Би одоо юуг нь барьцаалах вэ дээ. Надад гаднаас мэдээлэл ирсний дагуу
-Би одоо юуг нь барьцаалах вэ дээ. Надад гаднаас мэдээлэл ирсний дагуу
би Сангийн яамнаас очиж материалыг нь авч, дэлгэсэн. Ч.Сангарагчаа хувьдаа
зөндөө их байр, өмч хөрөнгө авсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээж
тэд улсын мөнгөнөөс л авсан шүү дээ. Би ийм л юм дэлгэсэн. Үүнийг хүмүүс
юу гэж ойлгоно дураараа болог. Тэр нөхдүүд улс төрийн шалтгаанаар надад
хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж явсан. Энэ бол жинхэнэ баримттай зүйл. Эд
нарын хэрэг ноцтой л эд шүү дээ. Би бол хувьдаа ямар ч байр аваагүй.
Надад тэгэх шаардлага байхгүй.
-Энэ хэргээс гадна АТГ-т таныг дахин өөр хоёр хэргээр шалгагдаж байгаа гэж
-Энэ хэргээс гадна АТГ-т таныг дахин өөр хоёр хэргээр шалгагдаж байгаа гэж
хуулийнхнаас сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Юу ч байхгүй. Наад мэдээлэл чинь бодитой биш. Тэд нар мэдээж намайг
-Юу ч байхгүй. Наад мэдээлэл чинь бодитой биш. Тэд нар мэдээж намайг
ямар нэгэн юманд хутгах гэж л тэгэж байгаа юм. Бид чинь хувийн өс хонзонтой
болчихсон шүү дээ. Эхлээд тэд улс төрийн даалгавраар үйлчилдэг байснаа
сүүлдээ хувийн өс хонзонтой болчихоод ямар нэг юманд хутгачих санаатай яваад
байгаа байх. Даанч чадахгүй байгаа болохоос биш. Ахиж тийм зүйл байхгүй.
Тэд нар л ямар нэгэн зүйлд холбогдуулчихъя гээд яваад байгааг нь ойлгож байгаа.
-Нэгэнт ингэж ярьсных таны гаргаж ирсэн Ч.Сангарагчаад холбогдох хэрэг юу болж
-Нэгэнт ингэж ярьсных таны гаргаж ирсэн Ч.Сангарагчаад холбогдох хэрэг юу болж
байгаа бол?
-Миний гаргаснаас гадна тэд нар чинь хууль зөрчиж бие биенээ тагнаж
-Миний гаргаснаас гадна тэд нар чинь хууль зөрчиж бие биенээ тагнаж
чагнасан хэрэг үйлдсэн хүмүүс шүү дээ. Тиймээс ч энэ хүмүүс тэр хэрэгтээ
гүн гүнзгий орооцолдоод уначихсан. Тэд нарын эрхийг түдгэлзүүлэх асуудал
УИХ дээр гацчихсан. Хоёрдугаарт энэ хэрэг дээр зарим нэг зүйлийг
тодруулахаар прокурорын зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихсан.
Тэрний дараа шүүхэд очоод шударгаар шийдэгдэнэ байх.
-Хүчний байгуулагуудын удирдлагын суудлыг хоёр нам хувааж авсан.
-Хүчний байгуулагуудын удирдлагын суудлыг хоёр нам хувааж авсан.
Тийм учраас МАН Ч.Сангарагчааг суудалд нь үлдээх сонирхолтой байгаа. Харин
АН-ын буулгах сонирхолтой байгаа гэсэн. Энэ 76 Ч.Сангарагчаагийн хэргийг яаж
шийдвэрлэх бол?
-УИХ-тай хуралгүй шүүх энэ хэргийг шийдвэрлэж чадна. Прокурорын зүгээс
-УИХ-тай хуралгүй шүүх энэ хэргийг шийдвэрлэж чадна. Прокурорын зүгээс
энэ хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхэд энэ хүмүүс шүүх дээр очно. Тэгээд
л шүүхээс шийдвэр гарвал бүрэн эрхийг нь УИХ-аас цуцлаад л өгнө шүү дээ.
Тэр бол амархан. Мөн таны асууснаар Ч.Сангарагчааг МАН хамгаалж
байгаа нь үнэн. Харин АН буюу ардчилсан Ерөнхийлөгч ямар байр суурьтай
байгаа вэ гэхээр хууль хяналтын байгууллагынхан улс төрөөс ангид байгаасай.
Тийм зүг рүүгээ яваасай л гэж бодож байгаа шүү дээ. Өмнө байсан одоо байгаад
байгаа бүх хүн МАХН-ын гар хөл болж байсан. Бидний санаагаар бол улс
төрийн захиалгаар ажил хийдэг хөгийн утсан хүүхэлдэй биш ажил, мэргэжлээ
мэддэг ардчилсан үзэлтэй шударга хуульчид суудалдаа очоосой гэж бодож байна.
-Ярианаасаа жаахан хазайхад хоёр сайдын асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ.
-Ярианаасаа жаахан хазайхад хоёр сайдын асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ.
Нэг нь танай намаас Засгийн газарт төлөөлөл болж байгаа шүү дээ?
-УИХ-ын даргаас арга хэмжээ ав гэж Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байна лээ.
-УИХ-ын даргаас арга хэмжээ ав гэж Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн байна лээ.
Тэр юу ч болохгүй. Ерөнхий сайд нөгөө хоёроо зогсоож байгаад л та хоёр яагаад
хурал энэ тэрдээ суудаггүй том толгойтой юм бэ гээд л ширүүлээд өнгөрнө.
Уг нь нарийн яривал хариуцлага тооцно гэдгийг суудлаас нь огцруулахыг хэлдэг
юм шүү дээ. Үүнийг л УИХ Засгийн газрыг хянана гэж хэлж байгаа юм, уг нь.
Түүнээс зүгээр хов жив шиг юм байлгаж болохгүй. Хоёр сайд үнэхээр
тийм л бол огцруулах л хэрэгтэй. Эдний хэлээд байгаа арга хэмжээ ав гээд
байгаагаар бол юу ч болохгүй, наад асуудал чинь.
С.ЭНХЗАЯА
Эх сурвалж: ньюз доот ээм ээн
No comments:
Post a Comment