Showing posts with label БАТХҮҮ Гаваагийн. Show all posts
Showing posts with label БАТХҮҮ Гаваагийн. Show all posts

Monday, 30 April 2012

Г.Батхүү: Монгол Улс үйлдвэрлэгч орон болохын эхлэлийг тавьж чадлаа


  УИХ-ын гишүүн Г.Батхүү Манайх түүхий эд төмөрлөгөө шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотооддоо сэлбэг материал үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа билээ. Мөн өөрийн гэсэн боловсон хүчин бэлтгэхэд төр засгаас тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна. Дотоодын боловсон хүчнийг бэлтгэхийн тулд техник сэтгэлгээтэй залуусыг дэмжиж буй. Үүний нэг илрэл болох САD/ САМ"-ийн 2 олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн   ивээл   дор шинжлэх ухаан технологийн их сургууль,төмөрлөг,машин үйлдвэрлэлийн холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  Өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөсөн СА-/САЕ/САМ- ийн хоёрдугаар олимпиадын дүн гаргаж, шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээнд Төмөрлөг Машин үйлдвэрлэлийн Үндэсний холбооны ерөнхийлөгч.УИХ ын дэд дарга Г.Батхүү оролцсон юм. Энэ жилийн САР/САЕ/САМ- ийн олимпиадыг хоёр дахь жилдээ Төмөрлөг Машин үйлдвэрлэлийн Үндэсний холбоо, ШУТИС тай хамтран амжилттай зохион байгууллаа, Олимпиадын аваргууд оюутан.инженер.багийн гэсэн гурван ангиллаар тодорсон юм. Багийн тэмцээнд ШУТИС-ийн МИС-ийн оюутнуудын баг тэргүүлж, хоёрдугаарт Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн баг, гуравдугаар байрт Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн баг орсон. Багийн дүнгээрээ тэргүүлэгчид цом өргөмжлөл дурсгалын зүйл мөнгөн шагналын хамт авсан юм. Хоёр дах удаагаа Болж байгаа энэ тэмцээнд томоохон байгууллагуудын ур чадвартай инженерүүдтэй ижил хэмжээнд өрсөлдөж тэргүүлсэн нь оюутнуудын хувьд жил ирэх тусам ур чадвар өсөж байгааг илтгэж байна. Инженер техникийн ажилчдаас Эрдэнэт үйлдвэрийн техникийн инженер н.Ганаа жав нэгдүгээр байрт, оюутнуудаас МУИС ын оюутан Б.Мөнхбаяр бусдыгаа тэргүүллээ. Ноднин зөвхөн оюутнуудын дунд зохион байгуулж байсан бол өнөө жил олимпиадад техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас гадна инженер, техникийн ажилтан, залуу зохион бүтээгчид оролцож байгаагаараа онцлог болж байгаа аж." САО/ САМ" гэдэг нь автоматчилагдсан, бүрэн програмчлагдсан инженерийн зураг төсөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесыг хэлдэг байна. Урьд өмнө нь технологийн дэвшлийн тухай онолын хичээл заалгаж , компьютер дээр дадлага хийдэг цаг ард хоцорсон гэж олимпиадад оролцогчид хэлж байлаа. Гурван үе шаттайгаар зохиогдож буй уг олимпиадад оролцогчид компьютер ашиглан бүтээлийн санааг бодит орчинд байгаа мэтээр харуулахын тулд өрсөлдөж байгаа аж. Эхний шатанд байгууллага, сургууль дээрээ шилдгүүдээ шалгаруулан дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Нэгдүгээр шатанд 400 гаруй оюутан өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд их дээд сургуулийн 85 оюутан, мөн 60 орчим инженер, техникийн ажилтнууд инженерүүд, оюутнууд гэсэн төрөлд өрсөлдсөн.
-Олимпиадын зорилгын талаар тодруулна уу?
-Энэхүү олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Олон инженер, техникийн ажилтан, оюутныг хамруулахыг зорьж байгаа. Эх орондоо дэлхийн дэвшилтэт технологийг  нутагшуулах, таниулах, төмөрлөг машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд нийлүүлэгч бус үйлдвэрлэгч улс болохын төлөө төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай холбоо байгуулагдаад хоёр жил болж байгаа ч олон ажил хийсэн. Япон улсад инженерүүдийг дадлагажуулах сургалтад хамруулж байна, Манайх шиг баялгаа түүхий.ээр нь экспортлон чанартай чанаргүй техник худалдан авдаг орон байхгүй. Дотооддоо үйлдвэрлэх бололцоотой сэлбэг эд ангийг гаднаас худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулж байна. Гэтэл манайхан өөрсдөө үйлдвэрлэх боломж бүрэн бий. Тиймээс юуны түрүүнд мэдлэг чадвартай мэргэжилтнүүдэз бэлтгэх хэрэгтэй. Үүнд энэхүү олимпиадын зорилго чиглэж байна.
-Олимпиадыг жил бүр зохион байгуулах уу?
-Цаашдаа жил бур төрөлжүүлж зохион байгуулна. Энэ жил гэхэд ОХУ-ын их, дээд сургуулиудаас ирсэн оюутнууд оролцож байна. Инженер. бүтээгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгэхээр олимпиадын  цар  хүрээ  өргөжих нь гарцаагүй.
Нийтлэлч
Д.Тамир
Эх сурвалж
Өдрийн сонин

Thursday, 19 April 2012

Г.Батхүү: Хөлд ороогүй байхдаа унасан техникийнхээ мөрөөр дэлхийг тамгалсан

"Өнөөдөр" энэ удаагийн бямбын зочноор УИХ-ын дэд дарга Г.Батхүүг урьж ярилцлаа.

-Таныг хүмүүс улстөрч, бизнесмэн гэдгээр нь мэднэ. Бизнесийн гараагаа яаж эхэлснээ сонирхуулаач?

-Намайг сайн мэдэхгүй хүмүүс тэгж хардаг л даа. Би сургуулиа төгсөж ирээд Авто засварын заводод, 1986-1990 онд Тээврийн яаманд ажилласан. Улс орон зах зээ лийн эдийн засагт шилжээд манай яам татан буугдаж, хөдөлгөөнд орсон. Ингээд л хоёр дүүгээ дагуу лаад Москва-Бээжин хооронд савхин хүрэмнээс эхлээд ганзагын наймаа хийж эхэлсэн дээ. Улмаар “Шунхлай” авто засварын газраа байгуулсан юм. Жил гаруй ажиллаж байтал Дэд бүтцийн хөгжлийн яаманд ажиллах санал ирсэн. 1996 оноос уг яамандаа газрын дарга, дараа нь сайд хийлээ. 2000 онд АН-ын хан “гудамжинд гарах” үед Мэндсайхан, Содномцэрэн, Баттөр бид хэд нийлээд зөвлөгөө өгдөг компани байгуулсан. Удалгүй АПУ компани хувьчлагдахад оролцож, 2004 он хүртэл ажилласан. Амьдралаа харахаар би 6-7 жил л бизнес хийсэн, төрийн албанд 20 гаруй жил ажилласан байна. 1990 оны эхээр манай яам татан буугдчихаад, ажилгүй болсон байсан үе. Үнэндээ бизнес хийе гэж бодоогүй байлаа. Нэг удаа дүүгээ гаргаж өгөх гээд нисэх дээр очсон. Тэр үед паспортонд цагаан хуудас дагуулдаг байсан юм. Дүү тэрийгээ мартчихсан, хэдэн найз нь явах гээд байдаг. Тэгээд оронд нь би ямар ч бэлтгэлгүйгээр анх удаа Бээжин рүү ганзагын наймаанд явсан.

Тэгсэн хийж болмоор санагдсан. Ингээд хоёр жил гаруй наймаа хийгээд цуглуулсан мөнгөөрөө “Шунхлай” авто засварын газраа байгуулсан. Тол гойтод байсан авто сургуулийн нэг гараашийг түрээслээд хоёр найзтайгаа машин засаж эхэлсэн. Аль болох сүүлийн үеийн бу даг, технологи ашиглаж, чанартай хийхийг зорьсон. Сүүлдээ өөрөө хийхээ больж, ажилчидтай болж өргөжсөн юм. Уулзсан, хамтарч ажиллаж байсан хүнтэйгээ хэзээ нэгэн цагт эргээд уулзахад нүүр бардам байхыг хичээдэг.

-Тэр үед машин, авто засварын газрын аль аль нь цөөн байсан биз. Та тухайн үедээ томчуудын машиныг хэр засаж байв?

-Халимагийн хөрөнгө оруулалттай нэг л засварын газар байсан. Тэр үед ЭСЯ-ныхан, өндөр албан тушаалтай хү- мүүс л машинтай байлаа. Тө рийн байгууллагуудын ма ши ныг нэлээд зассан даа. АПУ компанитай холбогдсон түүхийн тухайд тэр үед АНУ-д сурах гээд виз гарчихсан байсан. Тэгтэл АПУ хувьчлагдаад, манай дүү гүйцэтгэх захирлаар нь ажиллаач гэсэн. Ингээд АНУ явж хэл сурч, мастер хамгаалахаа хойш тавьсан юм. Бид энэ үйлдвэрт технологийн шинэчлэл сайн хийсэн. Архийг хүмүүс идээний дээж, эсвэл муу муухай зүйл гээд л ярьдаг. Гол нь чанартай бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь чухал шүү дээ.

-Та өөрөө АПУ-гийн бүтээгдэхүүнийг хэр хэрэглэдэг вэ?

-Баяр ёслолоор архи тохируулж хэрэглэнэ. Шар айраг огт уудаггүй. Хүмүүс АПУ-г минийх гэж бодоод байдаг юм. Энэ бол олон хувьцаа эзэмшигчтэй компани.

-Таныг нийгмийн сайн сайхны төлөөх ажлыг дэмж дэг гэж УИХ-ын цахим хуудас дахь намтарт чинь тодорхойлсон байна лээ. Нэлээд хэдэн төрийн бус байгууллагыг тэргүүлдэг гэсэн байх аа?

-Авто машин, мотоциклийн спортын холбооны тэргүү нээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Дэлхийн автомашин, мотоцик лийн холбооны ги шүүн байгууллага л даа. Зах зээлийн хүнд нөхцөлд өндөр өртөгтэй техник ашигладаг, шатахуун их зарцуулдаг энэ спортын хөгжил зогсонги байлаа. Тиймээс бид байгуул лага, компаниудыг татан оролцуулж, энэ төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг болсон. Сүүлдээ нөгөө компа ниуд ийм тэмцээнээ ивээн тэтгэж, клуб байгуулж, та мир чин бэлтгэж эхэлсэн. Одоо манай тамирчид олон улсын тэмцээнд амжилт гаргаж байна. Гурван жилийн өмнө Азийн мотоциклийн бартаат замын уралдааныг Монголд зохион байгуулсан. Энэ оны зургаадугаар сард Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааныг дахин эх орондоо хийнэ. Уг спорт Мон голд хөгжиж байгааг Азийн болон дэлхийн холбоо хүлээн зөвшөөрч, манай улсад тэмцээнээ зохион байгуулахыг дэмжсэн. Олон улсын холын болон ойрын зайн тэмцээнийг ч хамтарч зохион байгуулж байгаа. Энэ бол эр зоригийн спорт. Мөн бие бялдраас гадна оюун ухааныг жигд хөгжүүлдэг. Үүнээс гадна Монголын авто тээвэрчдийн нэгдсэн, Монголын авто сургуулиудын, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгчийн албатай. Эрдэмтэд, машин үйлд вэр лэгчидтэй хамтарч ажилладаг. Техникийн эд ангиудыг эх орондоо үйлдвэрлэж, гадагш нь гаргах, эх орондоо машин үйлдвэрлэдэг болгохыг зорьж байна.

-Автобус, троллейбусыг монголчууд хийсэн. Харин суудлын машин хийсэн туршлага байдаг юм уу?

-Цахилгаанаар ажилладаг суудлын авто машин хийж туршсан. Энгийн залгуурт найман цаг залгаж цэнэглэхэд хот дотор бүтэн өдөр явах хүчин чадалтай. Олноор нь үйлдвэрлэх талаар туршилт хийж байгаа. Байгаль экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй унаа болно. Мөн Японы машин үйлдвэрлэгч компаниуд, бүс нутагтай холбооныхоо хүрээнд хамтрахаар төлөвлөж байна. Тэнд үйлдвэрлэхэд өндөр өртөгтэйгардаг техникийн зарим эд ангийг Монголд үйлдвэрлэж, тэнд угсрах юм. Дотоодын компаниудтайгаа хамтраад ажлаа хувааж аваад хийх талаар зохион байгуулж байна.

-Эр хүний чимэг нь унаа байдаг. Та хэдэн машин, мотоцикльтой вэ. Таныг бас машин, техник засах хообийтой гэж сонссон. Мэргэжилтэй чинь холбоотой сонирхол уу?

-Өдөр тутмын хэрэгцээний 2-3 машин бий. Бас хуучны хэдэн машин байдаг. Цуглуулаад, эд ангийг нь сэлбэж, засах дуртай. Хөдөө аялах зориулалттай, 20 хүний багтаамжтай, дотроо гал тогоо гэх мэт бүх юмтай явуулын машин хийсэн. Одоо байнга унадаг. Би жолооч хүний хүүхэд, тээврийн мэргэжилтэй. Тэгэхээр энэ бол миний мэргэжлийн хообий юм л даа. “Газ-66” гээд байлдааны, туулах чадвар өндөртэй машин байдаг. Гэвч хурд муутай, бас 100 км-т 40-50 литр шатахуун зарцуулдаг. Уг машинд японы дизель хөдөлгүүр суурилуулаад 100 км-т 20-25 литр шатахуун зарцуулдаг болгож, хүчин чадлыг нь 1.5 дахин нэмэгдүүлж зассан. Сүүлийн 5-6 жил энэ машинаа ашиглаж байгаа. Гэхдээ ажлын ачаалал их учир зав тэр бүр гарахгүй юм. Айлын хашаанд, энд тэнд орхигдсон 1920-иод оны үеийн машин, сэлбэгийг цуглуулдаг. “Газ- 53”, “Газ-51” зэрэг машиныг сэргээсэн. Өвөрхангай аймгийн Баянтээгт явж байхад нэг хөгшин “Манай өвгөний барьж байсан “Газ-51” машин хашаанд маань бий. Дугуй ч байхгүй, төмөр авдаг газар байвал 350 мянган төгрөгөөр өгчих юмсан” гэж ярьсан юм. Тэгэхээр нь худалдаж аваад Улаанбаатарт авчирч, энд тэндээс сэлбэгийг нь цуглуулаад үйлдвэрээс гарахдаа ямар байсан тэр хэмжээнд нь сэргээсэн. Хуучны машины эд анги олдохгүй нь хэцүү, түүнээс нэг их үнэтэй биш. Эд анги нь аль нэг айлын амбаарт л хэвтэж байдаг учраас нэлээд сураглаж байж олж авдаг юм. Ер нь багаасаа л техник сонирхож өссөн. Хөлд ороогүй байхад өвөө маань гурван дугуйтай унадаг дугуй авч өгсөн юм билээ. Тэгээд намайг “Хөлд ороогүй байхдаа унасан техникийнхээ мөрөөр дэлхийг тамгалсан хүүхэд шүү” гэж хэлдэг байсан юм. Багадаа бие томтой байсан. Тиймээс дөрөвдүгээр анги төгсөөд л аавынхаа мотоциклийг унасан. Тэгж л техниктэй найзалсан даа. Аав минь “Монгол транс”-ын анхны жолооч байсан. Ээжийн минь ах нар ч жолооч байлаа. Машины кабинд л өссөн, үнэр нь сайхан санагддаг. Хөдөө гараад машинтай явахаар сэтгэлийн таашаал авдаг. Өссөн орчин, мэргэжил гээд л бүх талаараа техниктэй холбогдсон хүн.

-Техникээс гадна нохой сонирхдог гэсэн. Нохойг хүний үнэнч анд гэдэг дээ?

-Багаасаа нохойнд хайртай хүүхэд байсан. Ундаа, архины шилийг аген тад өгөөд оронд нь нэг лааз молоко авна. Тэрийгээ өөрөө ч идэхгүй, гудамжнаас олж, аав ээжээсээ нуун тэжээж буй нохойндоо өгдөг байлаа. Голдуу цэвэр монгол нохой тэжээдэг. Гөлгийг нь найз нөхөд, малчдад өгдөг юм. Монгол нохой төвдийн нохойноос гаралтай. Анд авч явдаг нь ч бий. Нэг хэсэг гайгүй сайн тэжээдэг байсан, одоо цаг завгүй болсон, өөрөө оролцож чадахгүй болохоор хүмүүст тараагаад цөөхөн нь үлджээ.

-Ан сонирхож, малгайн үс үргээдэг юм байна. Хамгийн сүүлд хэзээ ан хийв?

-Яаж зүгээр байх вэ. Голдуу чоно, гахайн анд явна. Агнахдаа биш процесс нь сайхан. Ууланд морь унаад, тодорхой зорилго тавиад явахаар гоё. Хээр хоноод, цасан дээр унтаад явахаар бидэн шиг оюуны ачаалалтай ажилладаг хүмүүст сайхан амралт болдог. Түүнээс бааранд сууж, биллиард тоглох нь амралт биш гэж боддог.

-“Толин хул” гээд хүн бүрийн мэддэг дууны үгийг та зохиосон. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Саяхан “Монгол” гэдэг дуу хийснийг маань “Классик жем”-д дуулж байсан хоёр залуу дуулсан. Ойрын үед энэ дуугаа дүрсжүүлэх санаатай байна. Дууны хэд хэдэн шүлэг бий, үүнийгээ эмхтгээд нэг ном гаргадаг юм уу гэж бодож байгаа. “Толин хул”-ыг 2002 оноос хойш наадам, баяраар, монгол хүн омогшихоороо дуулдаг болсонд баярладаг. Ер нь хүмүүс монгол хэлээ сайн мэддэг байгаасай гэж бодох юм. Багаасаа гадаадад явсан, монгол хэлээ сайн мэдэхгүй, монгол сэтгэхүйгүй залуус одоо яам, Тамгын газарт их ажиллах болжээ. Ийм байж болохгүй. Би гурван хүүхэдтэй. Тэднийгээ ч энэ л сэтгэхүйгээр хүмүүжүүлсэн.

Нийтлэлч
С.Туул
Эх сурвалж
Өнөөдөр сонин

2012 оны 4-р сарын 09, Даваа гариг

Г.Батхүү: Долоодугаар сарын 1-ний хэргийг улс төрийн хонжоо олохын тулд дэвэргэж болохгүй


УИХ-ын гишүүн Г.Батхүү

УИХ-ын дэд дарга Г.Батхүүг "Ярилцах танхим "-даа урилаа. УИХ-ын хаврын чуулган тун удахгүй хуралдаж эхэлнэ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх дээр ямар байр суурь баримтлах талаар ярилцлаа. Мөн тэрбээр долоодугаар сарын 1-ний хэргийн талаарх бодлоо хуваалцсан юм.

-Сүүлийн үед долоодугаар сарын 1-ний хэрэг анхаарлын төвд байна. Таны хувьд энэ хэргийн буруутныг хаанаас хайсан нь дээр гэж боддог вэ?

-Энэ бол цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүнтэй холбоотой хэрэг биш гэж ойлгож байгаа. Харин энэ үйл ажиллагааг удирдаж байсан, биечлэн оролцсон хүмүүсийн тухай асуудал юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж зөв бурууг тогтоох ёстой. Тэр үед хариуцлагагүй үйл явдал болсон нь үнэн. Юунаас болсон нь ч тодорхой. Үүнийг хэн нэг хүн, аль нэг нам улс төрийн ашиг хонжоо олохын тулд дэвэргэж, мушгиж болохгүй. Хууль хяналтын байгууллага хэн нэгэн хүний нөлөө, оролцоогүйгээр зөв шийдвэр гаргаж, дараагийн сонгуулиас өмнө эцэслэн шийдээсэй гэж хүсэж байна. УИХ-ын 2012 оны сонгууль болох хугацаа ойртож байгаа энэ үед өмнөх сонгуулийн үеэр гарсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ нь ирэх сонгуулиар үймээн болох, хэн нэгэн хүн улс төрийн өдөөн хатгалга явуулах боломжийг бүрдүүлж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагыг бүхлээр нь буруутгах нь буруу.

-Яг хэн гарч ирвэл хэргийн буруутан олдох бол?

-Долоодугаар сарын 1-ний хэрэгт гэм буруутай байж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа, хэрэг нь мөрдөгдөж байгаа, шүүхэд шилжсэн хэдэн хүнтэй л холбоотой асуудал. Тэд буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин буруугүй бол буруутай хүнийг олж тогтоох ёстой. Онц байдал зарласан, тэр ажлыг хариуцаж, удирдаж байсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс л үнэнээ хэлэх ёстой. Ингэхийн оронд хөшигний ард суучихаад, хэвлэлээр үг хаялцаад байна шүү дээ.

-УИХ-ын хаврын чуулган хуралдах хугацаа ойртож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх асуудлыг хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. УИХ-ын бүхий л боломж шавхагдсан" гэсэн. Тэгэхээр танай намын бүлэг энэ асуудлаар завсарлага авна гэсэн үг үү?

-Сонгууль дөхсөн үед Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тохиолдолд аль нэг нам нь өөрсдийн эрх ашигт нийцсэн хувилбарыг сонгох гэдэг. Тиймээс л хоёр сонгуулийг нэг өдөр явуулъя гэдгийг таван жилийн өмнө хуульчилсан юм. УИХ бүрэн эрхийн хугацаанд, гурван жилийн турш ярилцаж байж УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулах хуулиа шинэчлэн баталсан шүү дээ. Хуульд УИХ, орон Нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр явуулах тухай заалт бий. Бас сонгуулийг будилаангүй явуулахад ч анхаарсан. Дараа нь орон нутгийн сонгуулийг ч гэсэн будилаангүй явуулах үүднээс Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг З.Энхболд гишүүн бид хоёр өргөн барьсан. Харин Ардын намаас Д.Лүндээжанцан нарын гишүүн орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулъя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Хаврын чуулганаар энэ хоёр хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэх шаардлагатай болно. Түүнээс өмнө "Завсарлага авна, авахгүй" гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх ёстой болно. Нэгтгэхдээ ямар хэлбэрээр нэгтгэх вэ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, таван жилийн өмнө алсыг харж баталсан хуулиа барих уу. Хэрвээ ингэнэ гэвэл Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлэлцэхэд бэлэн. Харин УИХ, орон нутгийн сонгуулийг салгаж явуулна гэвэл "Одоо парламентад байгаа намууд өөрсдийнхөө эрх ашигт тохируулж хуулийг өөрчлөх нь буруу" гэдэг байр сууриа илэрхийлээд явна.

-Хэрвээ ингэвэл Ерөнхий сайдад тавьсан "Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг ханга" гэсэн утгатай шаардлагынхаа хариуг нэхэх нь ээ?

-Хууль гарсан л бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх үндсэн субьект нь Засгийн газар, Засгийн газрын тэргүүн. Таван жилийн өмнө баталсан хуулийг өнөөдөр хэрэгжүүлж чадаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл "Хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэ хуулийг чинь хүчингүй болгоё" гэдэг ёс зүй байж таарахгүй. Ийм жишгийг УИХ тогтоож болохгүй. Амжуулъя гээд хийвэл бололцоо бий. Үнэхээр хүсэхгүй бол хоёр жил, таван жил сунгаад ч энэ ажлыг хийхгүй. Сонгуулийг будилаан, хэл амгүй явуулах асуудлыг Ардын намынхан ч дэмжиж байгаа гэж бодож байна. Тэр арга нь парламентаар гурван жилийн турш хэлэлцэж байж шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хууль. Хоёр сонгууль нэг өдөр явах ёстой. Харин бэлтгэл ажлыг нь одоо хүртэл хангаагүй хүмүүстэй сонгууль болох хугацааг тулгаж бус одооноос хариуцлага ярьж эхлэх шаардлагатай.

-Нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд "Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах тухай заалт хууль бус" гэж гомдол гаргасан. Үүнийг Цэц хүлээж авбал УИХ хэрхэх ёстой вэ?

-Хууль, эрхзүйн томоохон хүндрэл үүсэх нь тодорхой. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд "Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй" гээд заачихсан. Цэц зургаан сарын өмнө авсан өргөдлөөрөө хэрэг үүсгээгүй байж байгаад сонгууль болоход багахан хугацаа үлдсэн үед хэрэг үүсгээд ороод ирж байгаа юм. Магадгүй Цэц энэ асуудлыг УИХ-д тавина. УИХ түүнийг нь хүлээж авахгүй. Тэгээд Цэц дээд суудлаараа хэлэлцээд энэ заалтыг түдгэлзүүлсэн тохиолдолд УИХ Сонгуулийн тухай хуулийг дахиж хэлэлцэнэ гэсэн үг. Хассан заалттай уялдуулж хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Нэг ёсондоо Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт УИХ дээр зөрчигдөнө. Үүний дараа юу болох вэ. Сонгууль болно. Нэг нам нь ялна. Харин ялагдсан хэсэг нь "Хууль зөрчиж баталсан хуулиар сонгууль явуулсан учраас энэ сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр биш" гэж хэлнэ. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ.

-Цэц "Сонгуулийн тухай хуулийн энэ заалт бусад хуультай зөрчилдөж байна" гэсэн ч хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан энэ бол буруу зүйл. Нөгөө талаас яагаад хуульд ийм өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол.

-Та юу гэж дүгнэж байгаа юм, бэ?

-Тухайн тойрогт хоёр хүн өрсөлдөөд нэг нь 51 хувийн саналаар ялж, нөгөөх нь 49 хувийн саналаар ялагдвал тэр ялагдсан хүнд өгсөн иргэдийн саналыг гээгдүүлэхгүй байх үүднээс "гулсана" гэж яриад байгаа заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан.Хэн нэгэн хүн зүгээр сууж байгаа намынхаа жагсаалтаар УИХ-д орж ирдэг. Харин өөр нэгэн нь ард,.түмнээс санал авч ирдэг. Энэ тогтолцоог буруу гэж үзээд гулсуулах тухай заалтыг хуульд оруулсан. Цэц дээр маргаан үүсгээд байгаа хувилбар нь хэсэг бүлэг хүний лобби, явуулга гэдгийг би шууд хэлнэ.

-Чухам хэнийх вэ?

-Нэр бүхий гишүүд тэр дундаа Ардын намын гишүүд л үүний ард байгаа байх. Ялангуяа Ардын намын дарга байсан С.Баяр, Ц.Нямдорж гэх мэт олон удаа УИХ-д суусан, "Бид жагсаалтын дээгүүр орж чадна. Зүгээр байж байгаад сонгогдоно" гэж бодож байгаа хүмүүс, тойрог дээрээ багтахгүй болсон гишүүд л үүнийг хийж байгаа гэж ойлгож байгаа.

-Ардчилсан намын фракциуд тойрог хуваарилах тохиролцоогоо хэдийнэ хийсэн сураг байсан. Та оролцсон уу?

-Ардчилсан нам дээр "Чи энэ тойрогт, би тэр тойрогт нэр дэвшинэ"гээд тохиролцоод байгаа зүйл алга. Нэр дэвшүүлэх үйл явц хуулийн хүрээнд явагдана. Үүнээс өмнө нам дээр ярьж таарна. Парламентад 45
суудалтай Ардын намынханд тойргоо хуваарилах асуудал хүндрэлтэй байж мэднэ. Харин 28 суудалтай Ардчилсан намынханд тойрог хуваарилах тал дээр нэг их хүндрэл гарахгүй.

-Өвөрхангай аймгаас сонгогдсон Ардчилсан намын гишүүдийн хувьд ч гэсэн үү?

-Яах вэ. Мандатын тоо цөөрсөнтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангай аймгийн хувьд бага зэрэг хүндрэл бий. Гэхдээ үүнийг ямар ч маргаангүйгээр шийдэж болно. Нэр нөлөөтэй, намдаа санал
авах боломжтой хүмүүсээ 28-д, мажоритари 48-д нэр дэвшээд шууд гарч ирэх магадлалтай хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэх гэсэн хоёрдмол сонголт бий.

-Таны хувьд Өвөрхангай аймгаас дахин нэр дэвших бодолтой байгаа юу?

-Одоогоор шийдсэн зүйл алга. Сонгогдсон тойрогтоо ажиллаж, хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй. Түүний дагуу ажиллана. Нам хаанаас нэр дэвш гэнэ тэр шийдвэрийг хүндэтгэж хүлээж авна гэж бодож байгаа. Ер нь бол сонгогдсон тойргийнхоо ард түмэнтэй хамтарч ажиллах, хийж бүтээх зүйлээ бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа, Би тойргийнхоо иргэдтэй олон удаа уулзсан. Энэ хавар уулзаж амжаагүй байгаа хөдөөгийн багуудад ажиллана. Дараа нь ирэх дөрвөн жилд юу хийх, ямар зорилго тавих, орон нутагт ямар бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Ямар аргаар шийдвэл хүртээмжтэй вэ гэдгээ ярилцаж байгаа.

-Ардын нам болон Ардчилсан намаас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Таныхаар ирэх жилүүдэд юуг анхаарч ажиллах хэрэгтэй юм бол?

-Энэ удаагийн сонгууль хариуцлагатай цаг үед болж байгаа. Улс орон маань эдийн засгийн эрс өөрчлөлтийн үед ирсэн. Монгол төрийн гадаад бодлого хатуу байж, дотооддоо сайн бодлого явуулах ёстой. Хамгийн гол гаргаж байгаа хууль, тогтоол, үзүүлж байгаа зээл, тусламж бидний хүссэн хэмжээгээр үйлчилж чадаж байна уу. Баталсан хууль маань сумын төвийн айлын гэрт хэрэгжиж байна уу гэдгийг анхаарах ёстой. Ардчилсан намаас боловсруулсан "Монгол хүн 2020" намынх гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр. УИХ-ын 2012 оны сонгууль, орон нутгийн хурлын сонгуульд ялж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зөвхөн Ардчилсан намын зорилт биш. Монголын ард түмний зорилго байх ёстой. Тиймээс ч манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол хэсэг нь уг хөтөлбөр байх юм.

-Ард түмэн ялангуяа орон нутгийн иргэд юу хүсэж байгаа бол?

-Хөдөөгийн ард түмэнтэй уулзахад нэг ижил зарчимтай саналуудыг хэлдэг юм. Тэд уул уурхайгаа зөв эргэлтэд оруулаач, ард түмэнд хишиг, хувьцаагаа хүртээж өгөөч гэдэг. Мөн улс оронд ирж байгаа эдийн засгийн боломжийг зөв зүйлд нь зарцуулаач гэдэг. "Байгалийн баялаг тодорхой хугацааны дараа шавхагдана. Тэр хэмжээгээр байгаль, экологид нөлөөлнө. Тиймээс байгаа баялгийг ашиглаж, эргэлтэд оруулах нь зөв. Түүнийг монголчууддаа ашигтайгаар эргэлтэд оруулаач. Уламжлал мал аж ахуй, газар тариалангийн салбарыг битгий орхигдуулаач" гэдэг. Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг нэлээд ярьдаг. "Малчин гэдэг ажлын байрыг нэмүү өртөг бий болгодог ажлын байр болгож өгөөч" гэдэг. Үүнийг УИХ сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг аль болох үнэ хүргэж борлуулах бололцоогоор хангах, тэр нь эргээд орон нутагт ажлын байр нэмэгдүүлдэг байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг зах зээл дээр дуудлага худалдаагаар, дээд үнээр нь борлуулдаг биржийн системийг нэвтрүүлэхийг ч зорьж байна. Мөн АН-ын хувьд төрийн үйлчилгээ ард түмэнд хүрэхгүй байгааг ч анхаарч ажиллана. Хүн хаана амьдарч, ямар шашин шүтэж байгаагаасаа үл хамааран төрийн үйлчилгээнд хамрагдах ёстой шүү дээ. Одоо бол тийм боломж алга. Ядахдаа сум, багийн иргэд аймгийн төв дээрээ очоод Улаанбаатарт үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээг авдаг болох нь чухал. Дараа нь малчинд, хөдөө амьдарч байгаа иргэдэд хамгийн ойрхон байдаг багийн төвүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Ийм зүйлүүдийг бид зорилтоо болгож тавьж байгаа.

-Намууд "Төдөн жилийн дараа тийм болно. Бид ингэнэ. Тэгнэ" гэх боллоо. Энэ зорилт, хөтөлбөрүүд хэр бодитой вэ гэдэгт эргэлзэх хүн ч олон байна?

- Ардчилсан хувьсгалаас хойш манай намынханд хандан "Та нар 20 жил төр барьсан" гэдэг болсон. Гэтэл 20 жилээс 4-5 жилд нь л Ардчилсан нам төрийн эрх барьсан. Энэ хугацаанд Ардчилсан нам хангалттай туршлага хуримтлуулсан. Улс төрийн хат суусан. Улс орноо хөгжүүлэхийн тулд төрийн эрх барих, эрийн цээнд хүрч ажиллах, хийх цаг болсон. Тэгэхийн бид тулд бодитой ажил хийе гэж байгаа. Үүнийг хийж чадвал ард түмэн цаашид итгэл хүлээлгэх байх. Харин чадахгүй бол өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр гомдох зүйл байхгүй. Ийм л зам руу явах цаг болсон. Улс орныг хөгжүүлэх асуудал хөтөлбөрийн 2020, 2031 он гэдэг хугацаандаа гол биш. Харин яаж ажил болгох вэ, хэрэгжүүлж чадах уу гэдэгт асуудал байна. Бид 2020 гэдгийг бодитой юм ярьж болох хамгийн холын хугацаа гэж бодож байгаа. Харин үүн дээр 11 жил нэмээд, түүний цаадахыг харна гэхээр их л бүдэгхэн, тодорхойгүй санагдаад байгаа юм. Тэр үед өнөөдөр хөтөлбөр боловсруулаад сууж байгаа хүмүүс хэдэн настай байх билээ. Улс орон маань ямар түвшинд хүрсэн байх билээ гэдгийг бодоод тэр шүү дээ. Ямар ч байсан энэ парламентын хугацаанд хоёр нам хамтарч байж томоохон шийдвэрүүд гаргаж чадсан. Хамтарч байж гаргасан шийдвэрээ ямар ч тохиолдолд авч явах нь түүхэн үүрэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин

2012 оны 3-р сарын 23, Баасан гариг

Г.Батхүү: Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг сонгууль будлиантуулах сонирхолтой хүмүүс дэмжихгүй байна

УИХ-ын дэд дарга Г. Батхүүтэй ярилцлаа.
-Өвөрхангайчууд танд хоёронтоо итгэл хүлээлгэж, төрд өөрсдийг нь төлөөлөх түшээгээр илгээсэн. Сонгогчдынхоо дуу хоолойг төрд хүргэж, бодлого шийдвэрт нь тусгах үүрэг гишүүдэд ногддог. Энэ үүргээ хэр биелүүлсэн гэж өөртөө ямар дүн тавих вэ?

-Би өөрөө өөртөө биш сонгогчид дүн тавих ёстой. Ер нь бол аливаа үйл ажиллагаа төдийгүй хүмүүс хоорондын харилцаа ч итгэл дээр тогтдог. Итгэл даана гэдэг асар том хариуцлага. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга гэдэг утгаар Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулахад оролцож, нийгэмд хүлээгдсэн олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Таны санаачилж өргөн барьсан, ажлын хэсэгт нь багтсан томоохон хуулийн төслүүдээс улс орон, ард олны амьдрал ахуйд үр өгөөжтэй, ач тустай ямар хууль байна вэ?

-УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд амьдралаас урган гарсан, цаг үеийн шаардлагад нийцсэн байдаг. Миний хувьд санаачилсан, ажлын хэсэгт багтсан олон хуулийн төсөл бий. Тухайлбал, Хүний хөг-жил сангийн тухай, Авто тээврийн тухай, Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Бэлчээрийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүдийг дурдаж болно. Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний зарим асуудлын тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай, "Монгол мал" үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, хөтөлбөрийг боловсруулж батлууллаа.

Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох хуулийн тухайд иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготой.

Манай улсад хэрэглэж байгаа нийлэг хальсан уутны 90 гаруй хувийг Хятадаас импортолдог бөгөөд зөвхөн нийслэлд ашиглаж буй 10 гаруй төрлийн нийлэг уутнаас дээж авахад 30.5 хувь нь шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан байдаг. Иймээс дээрх хуулийг санаачлан өргөн барьж УИХ-аар батлуулсан. Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байгаль орчныг хамгаалах зорилготой. Өөрөөр хэлбэл, барилгын хэв хашмал тулаасанд мод ашиглахыг хуулиар хориглож, орлуулах материалыг гаалийн татвараас чөлөөлсөн. Зөвхөн 2008 онд 336960 ширхэг буюу 7413.2 шоо метр залуу модыг барилгын тулаасанд ашигласан тоо бий. Тэгэхээр хуулиар энэ асуудлыг зохицуулах нь ойн нөөцийг хамгаалахад тустай юм. Монгол мал" үндэсний хөтөлбөр хөдөөгийн малчдын хүсэн хүлээсэн хөтөлбөр байсан. Малын гаралтай түүхий эдийг зах зээлийн эргэлтэд оруулах, эрүүлжүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажлыг шинэчлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг зохицуулах шаардлагаар "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг 2010-2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шат 2015 он хүртэл хэрэгжих бөгөөд малчдын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, эрсдэл даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн зорилтод зах зээлийг хөгжүүлэх, бэлтгэл борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох зорилготой. Хөтөлбөрийн дараагийн үе шат 2015 оноос 2021 он хүртэл үргэлжилнэ. 2011 онд "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 14 тэрбум 800 сая төгрөг төсөвлөн санхүүжүүллээ. Сая Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн бариад байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоож болохоор заасан.

Харин шинэчилсэн төсөлд Үндэсний их баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэхээр тусгалаа.

Мөн шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд, харваачдад сэргээшийн шинжилгээний хариуг үндэслэн цол, чимэг олгох, цэвэр монгол цустай морьдыг улсын наадмаар уралдуулах, үүнтэй холбоотойгоор сонгомол морин уралдаан зохион байгуулах эрх зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгаж, хурдан морийг долоогоос дээш настай хүүхдээр унуулах, хамгаалах малгай, хувцсаар бүрэн хангах заалт оруулсан. Улс, аймаг, сумын төсөвт баяр наадмын төсвийг тусгасан байгаа.

-Малчдын хувьд бэлчээрээ ашиглах, эзэмших асуудалд нухацтай ханддаг. Хөдөөд бэлчээрээс үүдсэн маргаан ч их. Ийм нөхцөлд Бэлчээрийн тухай хууль батлах нь цаг үеийн шаардлага хэдий ч асуудлыг хэр оновчтой тусгаж зохицуулсан бол?

-Үнэхээр малчдад бэлчээрийн ашиглалт тулгамдсан асуудал. Энэ хуульд бэлчээрийг ашиглалтын зориулалтаар нь нийтээр ашиглах, эзэмшлийн гэж хоёр хувааж, эзэмшил, хамгаалалтыг уламжлалд үндэслэн зохицуулахаар тусгасан. Эзэмшлийн бэлчээрийг 15 жилийн хугацаатайгаар "Малчдын бүлэг", "Монгол Улсын хуулийн этгээд" гэсэн хоёр төрлийн субъектэд эзэмшүүлэх юм. Иймээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хүн бур малчдын бүлэгт элсэн орох шаардлагатай. Хуулиар зуслан, намаржаа, отрын болон дамжин өнгөрөх бэлчээрийг нийтээр ашиглах бол өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд улирал харгалзахгүй эзэмшүүлнэ. Бэлчээрийн тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр бэлчээрийг даац хэтрүүлэхгүй, цөлжилтөөс хамгаалах, зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой.

-Төвлөрлийг сааруулах тухай хүн бүр ярьдаг ч даацтай арга хэмжээ авсан нь үгүй. Таны санаачилж өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх заалттай. Энэ талаар тодруулна уу?

-Улаанбаатарт 500 мянган хун амьдрах даацтай. Хотыг байгуулахдаа ийм тооны хүн оршин суухаар тооцож төлөвлөсөн гэсэн уг. Харин өнөөдөр нийслэлд 1.2 сая хүн амьдарч байна. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хаана амьдрах эрх нь нээлттэй. Гэхдээ нийслэлдээ сая давсан хүн багтаж ядан амьдарч байгаа нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас үүдэлтэй. Хэрэв хөдөөгийн иргэд хотын оршин суугчтай адилхан нөхцөлд ажиллаж амьдарч, бизнес эрхлэх боломжтой, ижил хэмжээний цалин орлоготой бол нийслэлд шилжиж ирэхгүй. Иймээс төвлөрлийг сааруулах зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулиар орон нутагт байнга оршин суудаг иргэдийг хувь хүний орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх замаар орлогыг нь нэмэгдүүлж, амьжиргааны өртгийг бууруулахаар зааж өгсөн юм.

-Саяхан Өвөрхангай аймагт очсон, нэлээн их бүтээн байгуулалт өрнүүлсэн байна лээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бэ?

-Зөвхөн 2011 онд улсын төсвийн 26 тэрбум 280.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт 43 төсөл санхүүжүүлж, бүтээн байгуулалтын ажил хийсэн тоо баримт бий. Орон нутагт ажиллах явцад нутгийн удирдлагууд, иргэдийн зүгээс олон хүсэлт ирдэг. Эдгээрийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд тавьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлж байна. Зөвхөн Арвайхээр суманд л гэхэд 2008 оноос хойш 42 асуудлыг УИХ,Засгийн газар, бусад байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ- Өнгөрсөн онд улсын төсөвт усалгаатай газар тариалан хөгжүүлэх төслийн хүрээнд 190 сая төгрөг тусгаж зарцуулсан байна. Арвайхээр суманд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг бүтээж, Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөг босгож, Хүүхэд залуучуудын парк байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлсэн. Бат-Өлзий суманд 75 ортой цэцэрлэг, Тарагт суманд эмнэлгийн барилга.багийн төв шинээр барих хөрөнгө оруулалтыг мөн улсын төсвөөс санхүүжүүлсэн. Хархорин-Хужиртын чиглэлийн 16.4 км хатуу хучилттай авто замыг барихад зориулж 2010 оны улсын төсөвт 802 сая 900 мянга, 2011 оны улсын төсөвт гурван тэрбум 492.2 сая төгрөг тусгуулсан. Бусад сумдад ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажил олон байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалтад бүхнийг даатгах биш орон нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал. Өвөрхангай аймагт үйлдвэржилт ямар төвшинд байдаг юм бэ?

-Хүн ажилтай, орлоготой байвал амьдрал дээшилнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Өвөрхангай аймагт 2009 онд 1.2,2010 онд 1.6, 2011 онд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Бидний дэвшүүлсэн "Өвөрхангайг үйлдвэржүүлэх" зорилт амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн 2009-2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 43 үйлдвэр шинээр байгуулагдаж, 103 үйлдвэр эргэлтийн хөрөнгөө нэмэг-дүүлж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн үзүүлэлт байгаа. Үр дүнд нь хоёр мянга гаруй ажлын байр шинээр бий болжээ. Үүний зэрэгцээ Өвөрхангай аймагт "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл" хэрэгжүүлж, сум бүрт газар тариалан, хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж, трактор олгосноор хоршоололд нэгдсэн 2000 орчим хүн ажилтай болж, орлогоо нэмэгдүүлж байна. Мөн 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн "Гэр" хөтөлбөр ч гэсэн нэг талаас орон гэргүй нэн ядуу өрхийг дэмжиж, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгож түр ажлын байр бий болгосон. Нэг үгээр, гэрийн мод, эсгий, бүрээс, оосор хошлонг орон нутагтаа хийж нийлүүлснээр түр ч гэсэн ажлын байртай болж, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд 384 сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлж чадлаа.

-"Багийн хөгжил" хөтөлбөрийн тухайд...?

-Монгол Улсын хөгжил баг, сумаас эхэлнэ. Багийн асуудлыг шийдэхгүйгээр улс орны хөгжлийн асуудлыг шийдэх боломжгүй. Багийн төв бол Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж, иргэдэд хамгийн ойр байдаг. Иймээс төрийн түшээгийнхээ хувьд ч, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгчийн хувьд ч багийн хөгжлийн төлөө ажиллаж байна. "Багийн хөгжил" хөтөлбөрийн бас нэг ололттой тал нь цаашид орон нутгийн иргэд орон сууцны асуудлаа шийдвэрлэх технологийг туршиж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, багийн төвүүдийг барьж байгаа канад технологиор иргэд орон байрны асуудлаа шийдэх бололцоотой.

-Өвөрхангай аймагт Ондор гэгээн Занабазарын сэрэг дүрийг босгосон гэж түрүүн хэлсэн. "Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар" сэдэвт эрдэм шинжил-гээний бага хурал хэд хоногийн өмнө болоход та "Энэ эрхэм хүний үйл хэргийг хойч үе нь алдаршуулах ёстой" гэж онцолсон санагдана...

-Өндөр гэгээн Занабазар бол шашны зүтгэлтэн төдийгүй гүн ухаан-тан, судлаач, уран бүтээлч, улстөрч хүн байсан. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Түшээт хан Гомбодоржийн хүү болж мэндлээд таван настайдаа Халхын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн түүхийг монголчууд мэднэ. Ер нь Өндөр гэгээн зөвхөн монгол түмэн биш дэлхийн бурхны шашинт ард олны бахархал юм. Өндөр гэгээн Занабазарын зохиосон "Соёмбо" өнөөдөр Монгол Улсын төрийн далбаанд монголчуудын хийморийн бэлгэдэл болон байрлаж байгаа. Түүний байгуулсан хийдүүд, бүтээж урласан 21 дарь эх, Баджара Будда нь Монголын түүхийн хосгүй дурсгал болж үлдсэн. Энэ эрхэм хүний хийж бүтээсэн үйлс, түгээн дэлгэрүүл-сэн хүнлэг энэрэнгүй ёсны ухааныг хойч үеийн бид бахархаж алдаршуулах учиртай.

-Өнөөдөр улс төрд анхаарал татаж байгаа нэг асуудал бол УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх. АН, МАН-ын бүлэг хоёр өөр хуулийн төсөл өргөн барьсан. АН-ын бүлэг ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж үзэж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-УИХ Сонгуулийн тухай хуулийг баталж, ирэх сонгуулийг автомат системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. УИХ-ын сонгуулийн үйл явцад харьцангуй хүний оролцоо бага, орчин үеийн дэвшилтэт технологиор явуулах учраас будлиан гарах бололцоог хаасан. Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулж, энэхүү дэвшилтэт технологийг ашиглах ёстой. Нөгөөтэйгүүр УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэдгийг хуулиар баталгаажуулж, шийдвэрлэчихсэн. Нэгэнт шийдэлд хүрсэн асуудал. Гэтэл МАН хууль зөрчиж хоёр сонгуулийг тусад нь явуулах хуулийн төсөл санаачилсан. АН-ын бүлгийн хувьд хоёр сонгуулийг зэрэг явуулах, бидний өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Харин сонгууль будлиантуулах сонирхолтой хүмүүс дэмжихгүй байна. Гэхдээ УИХ ээлжит бус чуулган зарлаж асуудлыг шийдвэрлэх ёстой.

Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин

2012 оны 2-р сарын 17, Баасан гариг