Showing posts with label НАРАНЖАРГАЛ Х. Глоб Интернэшнл. Show all posts
Showing posts with label НАРАНЖАРГАЛ Х. Глоб Интернэшнл. Show all posts

Wednesday, 1 May 2013

Хэвлэлийн эрх ЧӨЛӨӨ ГЭДЭГ сэтгүүлчийн биш иргэний эрх юм

 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдөр тохиох гэж байна. Ер нь сэтгүүлчийн хараат бус байдал гэж юу вэ. Манай орны сэтгүүлзүй хараат бус байж чадаж байна уу?
-Хараат бус байдал бол хамгийн үнэт зүйл, сэтгүүлзүйн үнэ цэнэ нь юм. Энэ бол юугаар ч сольшгүй чухал зүйл. Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгад нь хяналт тавихыг хориглосон Хэвлэ­лийн эрх чөлөөний тухай хуультай орон л доо. Гэвч өнөөдөр манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулга бараг шууд цензур дор байна гэж хэлж болох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигч, эздээс удирдлагаар нь дамжуулан орж ирж байгаа цензур байна. Өнөөдөр камер, микрофон, үзгээ бариад явж байгаа сэтгүүлч хэлье гэсэн зүйлээ дотроо ямар нэгэн айдас агуулахгүйгээр хэлж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Би хэрвээ хэлж чадахгүй байгаа бол сэтгүүлзүйнхээ хамгийн үнэтэй зүйл болох хараат бус байдлаа алдсан гэсэн үг. Энэ хараат бус байдлын үнэ цэнийн төлөө бидний мэргэжил нэгт нөхөд дэлхийн өнцөг бүрт тэмцэн амь насаа алдаж хавчлага, мөрдлөгөд өртөж байна. Хэрвээ энэ үнэ цэнэгүй зүйл юм бол юуны төлөө тэр хүмүүс тэмцэж, амь насаа алдаад, тарчлан зовж, шоронд ороод байгаа хэрэг вэ. Энэ хэрэгтэй, үнэтэй зүйл учраас тэр хүмүүс амьдралаа зориулж байгаа юм. Манай орны хувьд бид хараат бус зүйлээ маш олон аргаар хөнгөхөн алдаж байна. Энэ хараат бус зүй­лээ бид хамгаалахгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар өөрсдийн дархлаагаа олж, яаж хараат бус байдлаа хадгалж үлдэх вэ гэдэг дээр анхаарах ёстой.

-Саяхан "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манайх хэвлэлийн эрх чөлөөгөөрөө өмнөх оноос хоёр байр урагшилсан байна. Үүнд юу нөлөөлсөн юм бол? 
-Юу нөлөөлснийг мэдэхгүй. Яагаад урагшилчихсаныг нь ч гайхаж байна. Миний бодлоор бүр ухармаар байгаа юм. Тэдний судалгааг жаахан гайхаж хүлээн авч байгаа. Уг нь Хил хязгааргүй сэтгүүлчид олон талын мэдээлэл цуглуулж манайхаас мэдээлэл авдаг. Энэ жил биднээс санал аваагүй.

-Энэ жил зарим телевиз, сайтуудыг хаасан. Монголд сэтгүүлзүйн эрх чөлөө ямар түвшинд байна вэ? 
-Өнгөрсөн жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр илтгэл тавьж байхдаа танхимд байгаа хүмүүсээс Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаа гэж үзэж байгаа хүмүүс болон байхгүй, хагас байгаа гэсэн хүмүүсийг тус тусад нь гарыг нь өргүүлсэн. Тэгэхэд байгаа гэж үзсэн нэлээд олон хүн байсан. Хэвлэлийн эрх чөлөөг олон хэмжүүрээр шалгадаг. Хамгийн түрүүн эрхзүйн орчныг нь үздэг. Үүнийг аваад үзвэл Монголд хэвлэлийн эрх байна. Учир нь хэв­лэлийн эрх чөлөөг баталгаажуулсан, цензурыг хориглосон, төр хэвлэл мэдээлэлд оролцохыг хориглосон гэх мэт хууль бий. Нэг талаасаа ийм боловч нөгөө талаас сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрх нь баталгаажаагүй. Төрийн нууцын болон байгалийн хуулийн хатуу заалтууд нь мэдээллийн эрх чөлөөний хуулийн зүйл заалтад нийцэж өөрчлөгдөөгүй байгаа. Эрх баригчид, улстөрчид сэтгүүлчдийн эсрэг нэр гутаахтайгаар холбоотойгоор нэхэмжлэл гаргах орон шоронгоор сүрдүүлэх боломж нээлттэй байна. Тийм болохоор эрхзүйн орчин тийм таатай биш гэсэн үг. Эрхзүйн орчинд бас ганцхан хууль биш дүрэм журмууд орно. Сүүлийн үед Монголын харилцаа холбооны газрын хоёр ч дүрэм, журам, Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнд ерөнхийдөө интернэтийг хязгаарлах, сэтгэгдлүүдэд хяналт тавих байгаа. Ингээд үзэхээр эрх­зүйн орчин тийм ч таатай биш.

-Сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллагын талаар их ярьдаг? 
-Эрхзүйн орчноос гадна хэвлэл мэдээллийн эрх чөлөөг наашлуулдаг зүйл нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт юм. Шувуу хоёр далавчтай байгаад нисдэг гэж бодоход нэг тал нь хууль, тогтоомж нөгөө тал нь өөрийн зохицуулалт гэсэн үг. Өөрийн зохицуулалт гэдэг чинь сэтгүүлчдийг хариуцлагатай байх, ёс зүйгээ мөрдөх, өөрсдийнхөө асуудлыг дотроо хэлэлцэх, өөр өөрсдөдөө хяналт тавих юм. Улс төрийн халдлагаас өөрсдийгөө хамгаалах хэлбэр шүү дээ. Тэдний өөдөөс өөрийн зохицуулалт нь "Бид ийм ёсзүйн кодтой үүгээрээ ярина", "Бид ёсзүйг ярилцдаг хэвлэлийн зөвлөлтэй шүү. Та нар битгий оролц" гэдэг тогтолцоо юм л даа. Мөн сэтгүүлчдийг ажил олгогчтойгоо хараат бусаар ажиллах гэрээ байгуулах нь чухал байдаг. Гэрээ байгуулснаар өөрийнхөө ха­раат бус байдлыг хамгаалахаас гадна хөдөлмөрийн болон мэргэжлийн эрхээ хамгаалдаг. Энэ бүхэн алга байна. Тэгэхээр нэг далавчтай шувуу нисч чадахгүй шүү дээ.

-Дэлхийн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан хуралд юуг онцолж байна вэ? 
-Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэлэлцэж байгаа гол асуудал ЮНЕСКО-гийн сэдэв нь үгээ хэлэхээс эмээхгүй байх, аюулгүй орчинд ажиллах, хэвлэ­лийн эрх чөлөөний эсрэг гэм буруутай хүмүүс ял шийтгэлтэй байх. Монголд энэ бүхнийг аваад судлаад үзэ­хээр нэг нь ч алга байгаа. Сэтгүүлчид цахим орчинд хадгалагдаж байгаа мэдээллээ хамгаалах аюулгүй байлгах зэрэг нь асуудалтай. Ер нь манай нийтлэг орчин таатай биш байгаа юм. Тэгэхээр Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн дүүрэн байна гэж хэлэх арга байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэн нэгэн улстөрч, мөнгөтэй хүн мөнгөө төлөөд өөрийнхөө дэгийг хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлд тогтоохыг хэлдэггүй. Энэ бол сэтгүүлчид хараат бус байдлаар иргэддээ үнэнийг хэлэхийг хэлээд байгаа юм. Үнэн үгэнд дургүй, шүүмжлүүлэх дургүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө төлөө ашиглах сонирхолтой хүмүүс их бай­на. Тэр хүмүүсийг эсэргүүцэх дархлаа өнөөдөр манай хэв­лэл мэдээлэлд алга. Ихэнх хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчдийн эрх гэж бодоод байдаг. Хэвлэлийн эрх чөлөө нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлж байгаа тийм эрх юм.

-Манай хэвлэл мэдээл­лийн байгууллагуудтай албан тушаалтан, томоохон компаниуд хаалтын гэрээ хийдэг болсон. Гадны оронд ийм зүйл байдаг уу? 
-Төрийн буюу бидний татварын өчнөөн мөнгөөр өөрийнхөө эсрэг шүүмжлэлийг хаахын тулд хаалтын гэрээ байгуулж байна. Гадны орнуудад ийм юм байдаггүй. Зар сурталчилгаанд баримтлах зарчим гэж бий. Өөрийнх нь хэвлэл мэдээллээр гарч байгаа төлбөртэй агуулгыг бусад оронд зар сурталчилгаа гэж үздэг. Түүндээ баримтлах ёс зүйн кодтой бай­даг. Өнөөдөр бидэнд тийм юм байхгүй байна.

-Хэвлэл мэдээллийн то­моохон группууд бий болж байна. Энэ сэтгүүлзүйн эрүүл үзэгдэл мөн үү? 
-Манайд өнөөдөр байхгүй эрхзүйн хувьд дутагдаж бай­гаа хоёр хууль бий. Түүний нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл нь ил тод байх үүрэг хүлээлгэсэн. Нөгөө нь хэвлэл мэдээллийн салбарын төвлөрлийг сааруулах хууль юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарт нэг хэсэг хүн монополь эрх эдлэхийг хязгаарласан хууль байхгүй. Манайд дээрх хуулиуд байх­гүй ч эрхзүйн акт бий. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хууль байна, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм журмууд байгаа. Гэхдээ хэрэгжихгүй байгаа юм. Яагаад энэ төвлөрлийг сааруулах хууль хэрэгтэй вэ гэхээр мөнгөтэй хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад гартаа оруулчихаж байна шүү дээ. Мардок гээд бидний ярьдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мундаг магнат бий. Тэр чинь сүүлдээ дэлхийн бүх орнуудад хэв­лэл мэдээллийн хэрэгсэл ху­далдаж аваад эхэлж байгаа юм. Бүх юм нэг хүний гарт төвлөрөхөөр олон ургальч үзлийг хаачихаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байх тусмаа нийгэмд олон ургальч үзэл бий болно. Тэгэхээр олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт чөлөөт байдал зэргийг хангахын тулд хууль хэрэгтэй байдаг.

-Сэтгүүлчдийн боловсролыг нэлээд шүүмжилдэг болсон. Энэ талаар таны байр суурийг сонирхвол? 
-Үүнийг яривал ганц сэтгүүлзүй гэлтгүй ерөнхийдөө дээд боловсролын чанарын асуудал гарах байх. Би боловс­ролын чиглэлийн хүн биш бо­лохоор үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Ганцхан их сургуулийн сэтгүүлзүйн ангид нийгэм, улс төр, эдийн засгийн суурь хичээл маш их орох хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо за­рим сэтгүүлчдийн тавьж бай­гаа асуулт нь төр сэтгэлгээтэй, иргэдээ дарсан, эрх баригчдыг хамгаалсан байдаг. "Энэ иргэд жагсаал хийгээд байна. Ингэх ёстой ч юм уу" гэх маягийн асуулт тавьдаг. Гэтэл хэвлэ­лийн эрх чөлөө гэдэг сэтгүүлчийн биш иргэний эрх юм. Хэчнээн идэвхитэй иргэн ганцаараа гүйгээд улс оронд болж байгаа бүх мэдээллийг авах боломжгүй. Тиймээс өөрийн­хөө бүх найдварыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа юм. Гэтэл нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл миний хүссэн мэдээллийг өгөхгүй. Заримдаа төөрөлдөөд байдаг. Ингэхээр хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй болчихдог. Тэгэхээр тухайн иргэний итгэл алга болно. Ганцхан хэвлэл мэдээлэлд итгэх итгэл биш нийгэмдээ итгэх итгэл нь алдагдчихаж байгаа юм. Тийм учраас ийм хариуцлагатай ажил хийж байгаагаа бодох ёстой. Олон улсын хэмжээнд сэтгүүлчдэд онцгой эрх гэж байхгүй онцгой үүрэг бий гэж.

-Эрхийг хамгаалах өдөр, аливаа хурлаар сэтгүүлч­дийн нийгмийн асуудлыг их хөнддөг? 
-Ингэхийн тулд сэтгүүлч­дэд үйлдвэрчний эвлэл зайлшгүй шаардлагатай. Сэтгүүлчдийн цалин хөлс, эрхийг үйлдвэрчний эвлэл хамгаалах ёстой. Сэтгүүлчдийн байгууллага үйлдвэрчний эвлэл шиг эрх мэдэлтэй биш. Яагаад гэвэл үйлдвэрчний эвлэл нь хуулиар зохицуулагдсан бай­даг. Хуулийн дагуу гурван талт гэрээ хэлэлцээ хийх эрхтэй. Хэрвээ хүчтэй үйлдвэрчний эвлэлтэй байх юм бол бүх юмаа ажил олгогчтойгоо сууж байгаад шийдэх боломжтой. Энэ алга байгаа нь сэтгүүлч­дийн өөрсдийнх нь арчаагүйнх шүү дээ.

-"СКАЙ" телевизийн захирлын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд хэвлэлийнхэн нэг талыг хэт барьж шуурсан тухай байсан. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Сэтгүүлч хүн байнга эргэлзэж байх ёстой. Хуульч, сэтгүүлч хоёрт байх чанар пактыг гартаа оруулах хүртлээ эргэлзэж байх юм. Би тэр залууг үнэн хэлж байгаа гэдэгт ч, СКАЙ телевизэд ч эргэлзэж байгаа. Ямар нэг үнэн байгаа байх. Үүнийг хуулийн байгууллага тогтооно. Хэрвээ тэр залуугийн үнэн байвал манайхан туйлын ёс зүйгүй хэрэг хийсэн. Гэхдээ би телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан учраас дүрсний утга учрыг ялгана. Дүрсийг яаж ч эвлүүлж болно. Гэхдээ цэцэг бол цэцэг хэвээрээ, мод бол мод хэвээрээ л байдаг. Яаж доороос нь авсан, дээрээс нь авсан мод л байдаг.

Ж.Баярсайхан 
Нийслэл таймс

Sunday, 27 January 2013

Х.Наранжаргал: Засгийн газрын шийдвэр иргэдэд айдас төрүүлж эхэллээ

"Глоб Интернэшнл"  төрийн бус байгуулла­гын тэргүүн Х.На­ран­жаргалтай ярилцлаа. 

  -Засгийн газраас ца­хим хуу­дас дахь сэт­гэгд­лийгзохи­цуу­лахын тулд нэгдсэн систем үүс­гэхээр болжээ.Үүнд ямар байр суурьтай бай­на вэ?-Хоёрдмол байр суурь­тай бай­на. Нэгдү­гээрт, манай байгууллага үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хам­гаалдаг учраас Засгийн газрын шийдвэр цензур болж хувирах вий гэдэгт санаа зовж байна. Хоёрду­гаарт, ардчилсан нийгэмд ха­риуц­лага хүлээ­дэггүй эт­гээд гэж байх­гүй. Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл, мэдээллийн хэ­рэгсэл нийт­лэл, нэвтрүүлгийнхээ хариуц­лагыг хүлээ­дэг. Төрөөс цен­зур та­вихаа больчихоор хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгсэл хэний хянал­тад байх вэ, хэний өмнө ха­риуц­лага хүлээх вэ гэдэг асуулт гарна. Үүний хариулт нь ердөө л өөрөө, өөрийгөө зохи­цуул­даг, хянадаг, удирд­даг тогтолцоо. Гэтэл ма­най улсад хэвлэл, мэ­дээл­лийн бай­гууллагын өөрийн зохи­цуулалтын механизм хамгийн сул явж ирсэн. Хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгслүүд өөрөө өөрийгөө зохи­цуулахгүй байгаа учраас төр өмнөөс нь ажиллах гээд байна. Гэхдээ тө­рийн аливаа зохицуулалт цен­зур болох магадлал өн­дөр байдаг учраас санаа зовоож байгаа мэдээлэл яах аргагүй мөн. 

Цахим хэвлэл, мэдээллийнхэрэгсэл өндөр хөгжсөн ор­нуу­дад сэтгэгдлийг яаж зохи­цуул­сан бай­даг юм бол?
-Ер нь цахим орчноо тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл агуул­гаа гэж үздэг. Нэгэнт өөрийнх нь агуулга учраас хэн нэгний бичсэн сэтгэгдэл тухайн хэвлэл, мэдээл­лийн хэрэгс­лийг харагдуулах нэг өнцөг болно. Тэгэхээр өөрийн агуулга болсон талбараа муу үгээр дүүргэх үү гэдэг нь тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгс­лийн хариуц­лагын асуудал болно. "BBC"-д гэхэд хэн нэгэн хүн сэтгэгдэл бич­сэн мэйл хаяг нь тодорхой бай­даг. Мөн тухайн хүний сэтгэгдэл дээр гомдол гарвал яаж зохицуулах нь тодорхой байдаг. Гэхдээ Засгийн газрын журам, шийдвэрээр биш "BBC"-ийн дүрмээр зохицуулагд­даг. "Вашингтон пост" гэхэд мэйл хаягаас гадна нууц үг, ZIP код шаарддаг. Нууц үг нь тухайн сэтгэг­дэл бичих хүнийг хамгаалах, ZIP кодоор ямар орноос бичиж байгааг нь мэдэх зорилготой. Ер нь ямар насны хүн манайд хандаж байна вэ гэх зэрэг статистик тоо баримт гаргахын тулд өөрсдөө сан бүр­дүүлдэг юм билээ. Энэ нь мар­кетин­гийнх нь чухал түлхүүр болж өгдөг. 

-Манайд ийм тогтолцоог бүр­дүүлэх боломж байдаггүй юм уу?-Хэвлэл, мэдээллийн хэрэгс­лүүд өөрсдөө шийдмээр байна. Бид өөрс­дөө хариуцлагаа хүлээх үү, эсвэл төрийн бий болгож бай­гаа системийн дор албадлагаар хариуцлага хүлээх үү гэдгийг бодох цаг болсон. 

Харилцаа холбооны зохицуулах газраас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн саналыг сонсоогүй,шийдвэрээ тулгасан юм билээ. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд сэтгэгдлийг өөрсдөө хянаад,зохицуулаад явах боломж байхгүй гэж үү?-Өөрсдийнх нь хүсэл зоригийн асуудал. Тухайн хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл олон хэрэглэгчтэй байя, мэргэжлийн түвшний сэтгүүл зүйг хөгжүүлье гэж л байгаа бол зайлшгүй хийх ёстой. Харин Зас­гийн газар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд программ хангамж хийхэд нь дэмжлэг үзүүлж болох юм. Хэдэн сая төгрөг зарцуулаад программ хийх боломж­гүй сайт байж магадгүй. Ийм тохиол­долд Засгийн газар хөнгө­лөлт­тэй үнээр юм уу үнэгүйгээр программ хангам­жид нь тусалж болно. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө­ний асуудалд Засгийн газар шу­дарга өрсөлдөх механизм, орчинг бий болгож өгөх үүрэгтэй болохоос тэнд байгаа сэтгэгдлээ арч гэх нь төрийн үүрэг биш.

Цахим мэдээллийн хэрэгслийнхэнд боломж олгоогүй учраас Засгийн газрын шийдвэр шүүмжлэлдөртөөд байх шиг байна...-Цахим талбар иргэдийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх талбар. Facebook гэхэд уулзалтын талбар болчихоод байна. Гэхдээ хүнийг битгий харааж зүх, баримтгүй бол битгий гүтгэ гэдэг соёлыг л түгээх ёстой. 

Засгийн газрын шийдвэрээс харахад гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэггэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл бичсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэх юм билээ. Мөн өөрийгөөдоромжлуулсан гэж л сэт­гэгдэл бичсэн хү­ний эсрэг гомдол гаргах бо­ломж­той болно. Сэтгүүлчдийн холбогдоод байдаг Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох хэргийн холбогдогчидөсөх нь дээ.-Дээр дуридсан бүх хэрэгт оноо­дог шийтгэл Иргэний, Эрүү­гийн хуу­льд байгаа. Олон улсын байгуул­лагууд гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиас аваач гэж зөвлөмж гаргаж байгаа боловч өнөө­дөр хууль хүчин тө­гөлдөр байгаа. Иргэн хоо­рон­дох маргаанаа шүүхээр ший­дүүлэх эрх нь байсаар байхад Зас­гийн газар дахиад тодруулж байгаа нь ямар учиртай юм бол. "Гүтгэн доромж­лох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэ­дээ­лэлд холбогдогч гомдол гар­га­вал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хя­нал­тын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэнэ" гэсэнд түгшиж байна. Үндсэн хуулиараа хувь хүний нууцыг хамгаалдаг. Иргэний эрхийг дээдэлдэг ардчил­сан нийгэмд амь­дарч байна. Гэтэл иргэдэд айдас төрүүлж байна.  

-Засгийн газрын шийдвэрт бол хувь хүний нууцыг хам­гаална гэсэн байна лээ...-Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Дата төв гэж байх юм байна. Мөн Улсын бүртгэлийн газ­рын иргэний мэдээллийн сан болон үүрэн холбооны опера­то­руу­дын мэдээллийн санд үндэслэн хэрэг­лэгчийн мэдээллийн санг бүрдүүлэх юм билээ. Хэн нэг нь үзэл бодлоо илэрхийлсэн нь өөр нэгэнд таалаг­дахгүй бол илчлэх үүргийг нь хувийн компанид оног­дуулжээ. Яагаад ху­вийн компани болох үүрэн холбооны опера­торууд ийм үүрэг хүлээх ёстой гэж. Монгол Улсад Өгөгдлийг хам­гаа­лах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль байхгүй. Хэн нэгний тухай мэдээллийг хүс­сэн хүн олоод авах боломжтой. Ийм байхад хувь хүний нууцыг яаж хам­гаалах юм бэ. 

Гэрчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Тэгвэл сэтгэгдэл хэлбэрээр хэн нэгний үйлдсэнхэргийг илчиллээ гэхэд бас л аюул учирч мэдэх нь ээ?-Тэр иргэний мэдээлэл нээлттэй байгаад аюул бий. Хэрвээ төр шийд­вэр гаргаж байгаа бол заавал хууль батлах ёстой. Түүнээс Зас­гийн газ­рын шийдвэрээр хэрэг­жихгүй. Манай улсын нэгдэж орсон олон улсын тунхаг, пактаар энэ нь тун­хаглагд­чихсан. Хоёр жилийн дараа Засгийн газар Иргэний бо­лон улс төрийн эрхийн олон улсын пактын хэрэг­жилтийн тухай ээлжит тай­лангаа НҮБ-ын Хүний эрхийн хо­роогоор хэлэлцүүлнэ. Үүний өмнө зөвшил­цөлд хүрэхгүй, шийд­вэрээ эргэж харахгүй бол олон улсад Монголын ардчилал сөр­гөөр ойл­гогдох нөхцөл бүрдэнэ. Иргэнд яаж нөлөөлөхийг тоо­цоолж, нийтээрээ хэлэлцүүлсний дараа шийдвэрээ гаргах ёстой. Тэгээгүй учраас гэнэтийн, зарим хүн цочирдохоор, зарим нь дэм­жи­хээр шийдвэр болж хувирлаа. 

-Ер нь сэтгэгдэл бол үзэл бод­лоо илэрхийлэх талбар. Энэ эр­хийг нь хязгаарлах эрх төрд бий юү?-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үндэсний аюулгүй байдалд холбоотой бол хязгаарлагдана. Эсвэл хүний эрх, нэр хүндийг хам­гаалах, нийгмийн хэв журам, эрүүл мэндийг хамгаалах үүднээс л хяз­гаарладаг. Яахав, хүний эрх, нэр хүндийг хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хяз­гаар­лаж байна гэж бодъё.  
Мөн тухайн иргэн мэйл хаягаа тавиад үзэл бодлоо соёлтой илэр­хийллээ гэж бодоход "Хэн намайг шүүмжилсэн бэ" гэдгийг олох бо­ломж бүрдсэн. Үүнээс үүдэж иргэд ний­тээрээ айдаст автаад цензур бий болох вий гэхээс аргагүй. 

-Ингэснээр мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах асуу­дал ч хөндөгдөх үү?-Авлига, хээл хахууль, шударга бус үйлдлийг илчилснээрээ өөрт нь аюул тохиолдож мэдэх учраас эх сурвалж нэрээ нууцалдаг. Ардчил­сан нийгэмд ч үүнийг хуулиар хамгаал­даг. Гэтэл хэн нэгнийг шүүмжлээд сэтгэгдэл бичвэл хэн гэдгийг нь олоход хялбар болчихож байна. Эрх мэдэлтэй хүнд бол үүн шиг амар зүйл байхгүй. 

Тэгвэл Засгийн газрын шийдвэр гэмт хэрэг, ёс зүйгүй байдлаас сэргийлэхээс илүүтэй эрх мэдэлтэн,нөлөөтэй нөхдүүдэд ашигтай юм биш үү?-Энгийн иргэн сэтгэгдэл бичсэн нэгнийг олохын тулд нэлээд хэдэн сар зарцуулж магадгүй. Эрх мэ­дэлтэн бол тэр дороо олно. Тэ­гэхээр шударга шүүмжлэлийг боог­дуулах арга хэрэгсэл болж ма­гад­гүй. Иргэн Дорж төрийн байгуул­лагад ажилла­даг байгаад дар­гы­гаа нүүрэн дээр нь шүүмжилж чаддаггүй. Ажлаасаа халагдах, дарамтад өртөх, цалингаа хасуу­лах эрсдэлтэй учраас нэрээ нуух шаардлагатай. Нэрээ нуугаад цахим талбарт бухимдлаа илэр­хийл­лээ гэхэд байгууллагын дарга үүрэн операторуудаас хэн гэдгийг нь шууд олчих боломжтой болно. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгс­лийн талбарыг ашиглах соёлыг сургууль, цэцэрлэгийн орчноос заамаар бай­даг. Олон нийтийн өмнө өөрийгөө илэрхийлэхдээ бусдын эрхийг хүн­дэтгэдэг гэдгийг багаас нь зааж өгөх ёстой. Гэртээ хэрэлддэг үгээрээ нийтийн тал­ба­рыг ашиглаад байгааг боловс­ро­лын тогтолцоогоороо өөр­чилж, хүүхэд ахуйгаас суулгаж өгөх ёс­той. 

Төрөөс кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай яриа гарах боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? -Засгийн газар шударгаар өр­сөлдөх механизмыг бий болгох үүрэгтэй болохоос хааж боох ёсгүй. Монголын зах зээл жижиг, энэ олон мэдээллийн хэрэгслийг шингээх зайгүй гэдэг нь ойлгомжтой. Мон­голын телевизийн реклам жилд 20 сая ам.долларт эргэлддэг судалгаа бий. Энэ мөнгө тэр олон теле­ви­зийг оршин тогтнуулж чадахгүй нь ойл­гомжтой. Зохиомлоор оршин тогт­ноод байгаа нь үнэн. Хэрвээ зах зээлийн жамаар бол хэн хэ­рэг­лэг­чийн итгэлийг дааж, хэн чанартай материал ашиглаж бай­на гэдгээрээ амьдардаг шударга өрсөлдөөний талбар хэрэгтэй. Тэгэхгүйгээр 500 хувь хэвлэгдэж байгаа сонин 50 мянган хувь хэв­лэгдэж байгаатайгаа зэрэгцээд амьдарч л байдаг. Тиймээс хэвлэ­лийн эрх чөлөөг хүсч л байгаа бол хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөрийн зохицуулалтын механиз­мыг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Тэгэх­гүй бол байнга төрийн ша­хал­тад орсоор байх болно. 

-Телевизүүд өөрсдөдөө яаж зохицуулалт хийх хэрэгтэй гэж?-Шударга өрсөлдөөнийг л бий болгох ёстой. Нийтлэл, нэвтрүүл­гийн агуулгын хувьд хэвлэл, мэ­дээллийн хэрэгслийн үүргийг ч адил болгох ёстой. 2010 он хүртэл агуулгын зохицуулалт хийх га­зар­гүй байсан. Харин Радио, теле­визийн үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл шаардлагыг Харилцаа, холбооны зохицуулах газар ба­талсан. Гэхдээ хяналтыг зохих байгууллага хийнэ гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, садар самуунтай холбоотой хяналтыг цаг­даагийн байгууллага хийдэг. Төрийн байгууллага энэ мэтээр оролцоод байгаа нь цензурыг бий болгох боломжийг бүрдүүлдэг. Нөгөө талаас Харилцаа, холбооны зохи­цуу­лах газар бүрэн хараат бус байж чадах уу гэдгийг бодох л асуудал. Хуулийг нь уншихад ха­раат бус юм шиг атлаа даргыг нь Ерөнхий сайд томилдог. Тэгэхээр Засгийн газрын байгуул­лага гэж эргэлзэхээс аргагүй. Бусад оронд  Өргөн нэвтрүүлгийн зөвлөл гэдэг төрөөс хараат бус байгууллага байдаг. 

Засгийн газар иргэдэд нээлттэй, иргэний нийгмийг бий болгоно гэсэн. Гэтэл сайтаас эхлээдтелевизүүдийг хаагаад байгаа нь бодлоготой нь хэр нийцэж  юм байгаа бол?-Иргэдийн оролцоон дээр тул­гуурлана гэхэд иргэний нийгмийн байгууллагынхан талархаж хүлээж авсан. Тэгсэн атлаа шийдвэр гар­гахынхаа өмнө иргэдийг хэр сонс­сон гэдгийг мэдэхгүй юм. Намайг дуудаж асуугаагүй болохоор ингэж хэлж байгаа юм биш. Гэхдээ хэв­лэл, мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн дутагдалтай талаа харж хариуц­ла­гаа хүлээх үүргээ авбал Засгийн газар шийдвэрээ цуцлах байх. 
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР