Showing posts with label УЛААН Ч.. Show all posts
Showing posts with label УЛААН Ч.. Show all posts

Monday, 7 May 2012

Ч.Улаан: Намайг шалгасан гэх мэдээлэл нь Ц.Нямдоржийг огцруулахтай холбоотой байж мэднэ


УИХ-ын гишүүн Ч.Улааныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ та
Таныг Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гарах боллоо. Авлигатай тэмцэх газраас танд энэ талаар ямар нэгэн байдлаар мэдэгдсэн үү?
-Энэ талаар би тодорхой мэдээлэлгүй байна. Одоогоор хуулийн байгууллагаас надад мэдэгдсэн зүйл ч алга. Энэ хэргийг хэдэн жилийн өмнө шалгаад шийдвэрлээд дууссан гэж би ойлгож байгаа. Тухайн үед би Шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ  хэрэгт намайг холбоотой гэж нотлоогүй. Гэтэл одоо энэ асуудлыг дахиж сөхөөд намайг холбоотой гэж байгаад гайхаж байна. Тухайн үед нотлогдоогүй юмыг одоо нотолно гэж байхгүй шүү дээ.
-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага тавьсан. Гэтэл тантай холбоотой ийм мэдээлэл гараад байгааг энэ бүхэнтэй холбоотой гэж та үзэж байна уу?

-Би тэгж үзэж л байна. Энэ бол зориудаар тарааж байгаа яриа гэж би хувьдаа ойлгож байгаа.
-Хэрэв Авлигатай тэмцэх газраас дээрх хэрэгтэй холбогдуулан таныг шалгах хүсэлт тавибал яах вэ?

-Үнэхээр л энэ хэрэгтэй холбогдуулан асууж лавлах зүйл байх юм бол би очиж тайлбар өгөхөд бэлэн байна.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг

Ч.Улаан: Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйл байвал би тайлбар өгнө


УИХ-ын гишүүн Ч.Улааныг ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэрэгтэй холбогдуулан АТГ-т шалгахаар болжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэрэгт холбогдуулан таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Энэ талаар би тодорхой мэдээлэлгүй байна. Одоогоор хуулийн байгууллагаас надад мэдэгдсэн зүйл алга. Энэ олон жилийн өмнө яригдаж, шийдвэрлэгдсэн гэж би ойлгож байгаа. Тухайн үед би Шадар сайдаар ажиллаж байсан. Тэр үед огт нотлогдоогүй эд. Одоо энэ асуудал дахин гарч ирж нотлогдоно гэж зүйл байхгүй байх. Би гайхаж байна.
-Хуулийн байгууллагаас албан ёсоор таныг энэ хэргээр шалгах асуудал тавибал та шалгуулах уу?
-Учир байдлыг нь тайлбарлана. Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйлүүд байвал би тайлбар өгнө.
-Нэр бүхий есөн гишүүн Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг гаргаж байна гэсэн хардлага байсан. Та үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна уу?
-Тэгж үзэж байна. Энэ бол зориуд гаргаж байгаа яриа байна.
-МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бол. Та энэ асуудлыг бүлэгтээ тавьж үзсэн үү?
-Бид асуудлыг байнга шаардаж байгаа. Асуудлыг учир битүүлгээр хойшлуулаад байна. Бидний ажил нэг иймэрхүү л болоод байна.
-Та бүхэн намын бүлгээсээ гарч, өөр бүлэг байгуулах тухай асуудал ярьж байсан. Энэ асуудал яагаад намжсан бэ?
-Энэ тавигдсан асуудлын ач холбогдлоос хамаараад түр зуур яригдахгүй байгаа. Энэ асуудал шийдэгдэхийг бид хүлээж байна.
Эх сурвалж
Shuud.mn
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг

Ч.Улаан: Асуудлыг учир битүүлгээр хойшлуулаад байна


АТГ Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэргийг дахин сэргээж энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ч.Улааныг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад авлигын хэргээр ял авсан Х.Баатарын хэргийг дахин сэргээж, таныг холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл ирсэн үү?
-Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Надад мэдэгдсэн асуудал байхгүй. Хэдэн жилийн өмнө шалгагдаад дууссан асуудал. Тэр үед би шадар сайдаар ажиллаж байсан, намайг энэ асуудалд холбоотой гэдэг нь огт нотлогдоогүй. Одоо энэ асуудал дахиж гарч ирж нотлогдоно гэж байхгүй гэж бодож байна.
-Ийм мэдээлэл гарсан нь нэр бүхий гишүүд Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал тавьсантай холбоотой юм болов уу гэсэн хардлага байна. Та үүнтэй холбоотой гэж үзэж байна уу?

-Холбоотой гэж үзэж байна. Энэ бол зориудаар гаргаж байгаа зүйл гэж ойлгож байгаа.
-МАН-ын бүлэг асуудлыг яагаад хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бол?

-Бид асуудлыг байнга шаардаж байгаа. Асуудлыг учир битүүлэг хойшлуулаад байна. Бидний ажил нэг иймэрхүү л маягтай болчихоод байна.
-Зарим гишүүн бүлэг эсвэл фракц байгуулах тухай яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

-Энэ тавигдсан асуудлын ач холбогдлоос хамаараад түр зуур яригдахгүй байгаа. Бид асуудал шийдэгдэхийг хүлээж байна.
Эх сурвалж
Gogo.mn
2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг

Ч.Улаан: Их хурлын сонгуулийг Нийслэлтэй хамт явуулах шийдвэр гаргалаа


УИХ-ын гишүүн Ч.Улаан
Өчигдөр Төрийн ордны "А " танхимд МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Уг хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байсан бөгөөд Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, хэлэлцүүлнэ гэсэн юм. Удирдах зөвлөлийн хурал тарсны дараа зөвлөлийн гишүүн Ч.Улаанаас хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.
-Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Нэг л асуудлыг хэлэлцлээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. АН-ын бүлгээс байр сууриа бичгээр мэдэгдсэн. Тавьсан саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг, яриад МАН-ын бүлэг, ажлын хэсэгт чиглэл гаргаж өглөө. УИХ-ын сонгууль, Нийслэлийн сонгууль хамтад нь явах хувилбараар ажлын хэсгүүд дахин ярилц гэсэн чиглэл өгсөн.
-Аймаг, нийслэлийг Их хурлынхтай хамт гэсэн байр суурийг АН илэрхийлсэн биз дээ?
-Нийслэлийг нь хамт гэснийг нь хүлээж авч болно. Тиймээс дахин нарийвчлан ярилцах хэрэгтэй байх.
-Хууль зүйн сайдыг хэлэлцэх ёстой байсан ч Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй?
-Хуулинд тодорхой заачихсан байгаа. Асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоног өнгөрлөө. Хуулиа бариад өнөөдөр хэлэлцэх байх.
-Өнөөдөр хуралдахгүй гэсэн?
-Би тэгж бодохгүй байна. Хуулиараа хэлэлцэх ёстой. Би найдаж байна. Бүлэг орно. Бүлгийн дараа байнгын хороо хуралдах байх. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг заавал хэлэлцэнэ.
-МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдыг огцруулахгүй гэж байгаа юм уу?
-Бүлэг дээр албан ёсоор ярилцаагүй байна. Бүлгийн албан ёсны шийдвэр гараагүй байхад бүлгийн байр суурийг илэрхийлэхэд эрт байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үеэр нэр бүхий гишүүдийн халдашгүй эрхийг зөрчсөн гэсэн асуудлаар ажлын хэсэг гаргах байсныг болиулсан гэсэн. Үнэн үү?
-Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд тодорхой ойлголцол, шийдэлд хүрсэн. Бид цааш нь үргэлжлүүлж ярихгүй байгаа.
-Сайдыг огцруулах асуудлыг шалтгаангүй хойшлуулаад байвал өргөн барьсан гишүүдээс ямар нэг шийдвэр гаргах уу?
-Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Гишүүд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Асуудлыг шийдэх байх гэж хүлээж байна. Бид хуулиа дагаасай гэж хүсч байна. Хэзээ ч ухрахгүй.
Нийтлэлч
Б.Тогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012 оны 4-р сарын 24, Мягмар гари

Ч.Улаан: УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь явуулахаар шийдвэрлэлээ


УИХ-ын гишүүн Ч.Улаан
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, орон нутгийн сонгуулийн хуулийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргасан талаар болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг            огцруулах асуудал юу болж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Орон нутгийн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Яг ямар шийдвэр гаргав?
-АН-ын бүлэг манай намд албан ёсоор байр сууриа бичгээр мэдэгдсэн. Энэ саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлыг яриад намын бүлэг ажлын хэсэгт тодорхой чиглэл гаргаж өглөө. МАН-аас АН-ын тавьсан саналыг дэмжиж, УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь зургаадугаар сард явуулж, сум дүүргийн сонгуулийг 10 дугаар сард явуулахаар шийдвэрлэлээ.
-Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч хуралдсангүй. Уг нь байнгын хороогоор ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан. Хуулийн хугацаа нь ингээд дуусгавар болохоор яах вэ?
-Байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийднэ гэж найдаж байсан хуралдсангүй. Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Хуулийн хүрээнд энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн байр суурь хэвээр байгаа.
-АН-ын бүлгийнхэн ХЗДХ-ийн сайдыг огцруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бүлгийн хурлаар албан ёсоор энэ талаар ярилцаагүй байна. Тиймээс албан ёсны байр суурийг илэрхийлэх боломжгүй.
Нийтлэлч
В.Дондовдорж
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг