Showing posts with label УДВАЛ Н-ын. Show all posts
Showing posts with label УДВАЛ Н-ын. Show all posts

Monday, 4 March 2013

Н.Удвал: Биднийг “Гээгдсэн эгшиг”, “Балархай эгшиг” гэж ярьдаг байсан МАН-ынхантай эвсэхийг тийм амархан шийдэхгүй

Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаН.Удвалтай ярилцлаа.

-МАХН-ын Бага чуул­­ганы хуралдаа­наар таныг Ерөнхий­лөг­чиднэр дэвшүүлэх бо­ломжтой дөрвөн хүний нэг гэдэг шийдвэрийггаргажээ. Намынхаа ги­шүү­дийн гаргасан шийд­­вэрийг та хэрхэнхү­лээн авч байна вэ?
-Засгийн газар, УИХ-д байгаа, 45-аас дээш нас­тай бүх гишүүнээ нэр дэв­шүүлэх боломжтой гэж манай намынхан үзсэн. Тэр дундаас хэн нь рей­тинг өндөр байна вэ гэдэг жагсаалтад л би орсон хэрэг. Түүнээс бус­даа­саа илүү гарч шалга­раад га­раад ирсэн асуу­дал байх­гүй. 
Нэгэнт намаас явуулж байгаа арга хэмжээ учраас татгалзах эрхгүй. Нам бодлогоороо бид­ний нэрийг гаргаж байгаа болохоор хэн нэг нь эсэр­гүүцээд эсвэл хөөрөөд байх шаардлагагүй. Эх­лээд дөрвүүлээ байна. Сүүлдээ нэг нь үлдэж өр­сөл­дөх байлгүй дээ. 
Гэнэт Ерөнхийлөгчид нэр дэвших жагсаалтаа гаргалаа гэхэд миний хувьд намын бодлогоос татгалзах ёс суртахууны эрхгүй гэдэг утгаар л хү­лээж авсан. 

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнөх та­най намын сунгаа гэжойлгож болох уу?
-Яг ч сунгаа биш л дээ. Эхний л яриа, чиглэл гэж ойлгож болно.  

-"Шударга ёс" эвс­лээс нэг л хүн Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэж МҮАН
-ын даргаМ.Энх­сайхан ярьсан байна лээ. Бас Ц.Цолмон ги­шүүн "Бидэнд бодол бий" гэсэн утгаар ярь­сан. МҮАН-ынхан танай намаас боломжтой гэж үзсэн дөрвөн хүнийг хүлээн зөвшөөрч бай­гаа болов уу?
-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуулиар УИХ-д суудалтай нам, эвслээс нэр дэвших эрх­тэй шүү дээ. Тиймээс на­маасаа нэр дэвшүүлж ч болно. Мөн эвслээсээ нэр дэвшүүлэх ч боломжтой. УИХ-ын сонгуультай харь­цуулахад хувил­ба­рууд бий. Аль хувилба­раар, хэрхэн оролцох талаар эвсэл дотроо ярил­цана. Одоохондоо аль ч нам нь тодорхой шийдвэр гаргаагүй уч­раас ярилцаж амжаагүй байна. 

-Манай улсад эмэг­тэй хүн Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэв­шиж байсан удаагүй. Тэр утгаараа танынэ­рийг соргог хүлээж авч байгаа олон хүн байна. 
-Тийм үү. Мэдээлэл авах завгүй л явна. Ард түмэн тэгж үзэж байгаа бол баярлаж байна. Ер нь эмэгтэйчүүд давуу тал олонтой. Ялангуяа эрэг­тэйчүүдийн байр суурь суларсан, эзгүйрсэн үед эмэгтэй хүн давуу байж болно. Ер нь намуудаас нэр дэвших эмэгтэйчүүд байгаа байх. 

-Нөгөө талаар танай намын гишүүдийг Н.Энх­­баярыг дагаж нам байгуулж, албан ту­шаалд хүрсэн хүмүүсгэж харах нь бий. Тэр утгаараа даргыгаа шо­ронд явсны дараа Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшихталаар бо­ломжтой гэсэн бүхэн нь ярьж байна гэж шүүмж­лэх ч хэсэг бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-МАХН улс төрийн нам шүү дээ. Даргыгаа шоронд орчихлоо гээд намаа тараалтай биш. Тиймээс ч сайн муу, сай­хан муухай амьдрал үр­гэл­жилдгээрээ л үргэл­жилж байна. Амьдрал өөрөө олон өнгөтэй хой­но янз бүрийн байр суурь­тай хүн байлгүй яах вэ. 

-МАХН-ыг  Ерөн­хий­лөгчийн сонгуульд МАН-тай эвсэнэ, нэг­дэнэ гэх мэт яриа бий. Бага чуулганыхурал­даа­наар та энэ асууд­лаар байр сууриа илэр­хийлсэн үү?
-Манай намын хувьд Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу АН, ИЗНН-тай хамт­ран ажиллаж байгаа улс төрийн хүчин шүү дээ. Тэр гэрээний явц ямар байгааг, орон нутгийн сонгуульд хоёр нам гэрээ­гээ хэрхэн биелүүлсэн бэ гэдгээ хоёр талаасаа ярил­цах нь зүйтэй гэсэн саналыг би гаргасан. Улмаар гишүүд маань ч гэрээний биелэлтийг энэ удаад дүгнэх шаардла­гагүй гэдэг байр суурин дээр санал нэгдсэн. Нэ­гэнт хоёр намтай хамт­раад ажиллаж байгаа учраас МАН-тай эвсэх тухай асуудал яригдах боломжгүй. Гэрээгээр хү­лээ­сэн үүргээ хоёр тал биелүүлсэн үү, үгүй юу гэдгээ ярилцаж байж дараа­гийн хувилбар гарч ирнэ шүү дээ. 

-Танай намын дарга ч ийм чиглэлийг өгсөн талаар зарим гишүүд ярьсан. 
-Чиглэл гээд байх юу байх билээ. Бага чуулга­ны гишүүдээс гарсан шийд­вэр шүү дээ. Намын эрх барих дээд байгуул­лагын хувьд тал, талаа­саа ярьж  байгаад шийд­вэрээ гаргасан. 

-Тэгвэл Бага чуулга­наар МАН-тай эвсэх, нэгдэх талаар ямар нэг яриа гараагүй гэж ойл­гож болох уу?
-Тэр талаар юу ч яриа­гүй. Эхлээд Ардчилсан намтай яах вэ гэдгээ ярил­цана гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Нэгэнт АН-тай эвсчихсэн байж МАН-тай эвсэх талаар ярих ёс суртахууны эрх байхгүй. Гэрээний дагуу тийм боломж ч байхгүй. 

-Орон нутгийн сон­гуулиар АН гэрээний­хээ үүргийг биелүүлээ­гүй учраас бид хэр­хэ­хээ өөрсдөө шийднэгэж ярих хүн ч танай намд бий. 
-Орон нутгийн сон­гуульд яаж оролцсон та­лаар манай намын удирд­лагууд мэдээлэх ёстой. Надад аль айм­гийн ямар суманд яаж оролцсон гэх мэтээр то­дор­хой мэдээлэл алга. АН, МАХН-ын хувьд аль аль нь улс төрийн хүчин, том намууд. Тэр утгаараа улс төрийн хариуцлага­тай байх ёстой. Гэрээ байгуулсан бол аль аль нь үүргээ хүлээх ёстой. Тэр дагуу гэрээний биелэл­тээ ярьж, анхаа­руулж сануулж байх үүрэг­тэй. 

-"Тусгаар тогтнолын өдөр"-өөр танай намын гишүүд МАН-ынхантай хамт Сүхбаатарын хө­шөөнд цэцэгөргөж бай­гаа харагдсан. Үүнийг хоёр намын нэгдэл гэж харах хүн байх шиг бай­на. 
-Яахав дээ. Морин цагт цэцгээ өргөх гээд очихоор таарчихдаг юм. Өнгөрсөн жил ч Сүхбаа­тарын талбай дээр таа­рал­даад цувраад л цэцгээ өргөж байсан. Энэ бол тэгтлээ анзаараад байх асуудал биш. 

МАХН (МАН)XXВИ Их хурлаа хийж нэрээ солих талаар хэлэлцэж байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, тахоёр хэрхэн эсэргүүцэж, намынхаа удирдлагуудад яаж адлагдаж байсныг уншигчид санаж байгаа байх.Одоо харин МАН-ын удирдлагууд эвлэ­рэх, нэгдэх талаар ярьж байгааг нь тэр үеийнх­тэй харьцуулбал...
-Ө.Энхтүвшин бид нар нэг жигүүр болж бай­лаа. Ө.Энхтүвшин дарга зохицуулагч нь, би дэд зохицуулагч нь болж МАХН-д явж байсан. Тэр үед ярьж байсныг хүлээн авсан бол магадгүй нам хоёр хуваагдаагүй, УИХ-д олонхи болчихсон сууж байх юм билүү. Ёс зүйн хороог байгуулах ёстой гээд би даргаар нь ажил­лаж байлаа. Ёс зүйн хо­роо­гоо олигтой ажил­луул­чихсан бол өнөөдөр байдал өөр байх байсан болов уу. Нам нэрээ со­лих гээд "Тэрэлжийн тун­хаг" гаргачихаад байхад Н.Энхбаяр дарга мэдэг­дэл гаргасан. Тэр үед би Н.Энхбаяр даргатай хам­тарч "Ухрах уу, урагшлах уу" гэдэг цуврал хэлэл­цүү­лэг хийж байлаа. На­мынхаа удирдлагуудад ойлгуулъя гээд Удирдах зөвлөлтэйгөө уулзаж "Шийд­вэрээ сайн харж үзээч" гэдэг сүүлийн гуйл­таа гуйсан. Түүнийг хү­лээ­гээд авсан бол өнөө­дөр ямар ч байх байсан юм. Ингээд бодохоор ма­най хоёр нам салах нь үнэт зүйлийн зөрүү бай­жээ. МАН эгэл жирийн гишүүнээ хүн гэж үздэг­гүй, мөнгөтэй хүн л байвал хамгийн сүрхий, мундаг гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх арга байгаа­гүй. "Тийм шүү, сайхан шүү" гэж нийлээд, албан тушаал, ажил хөөцөл­дөөд явах боломж надад байсан. Гэхдээ би тэр замыг сонгоогүй. Тухайн үед намын удирдлага, жирийн гишүүн хоёр ярил­цах ижил сэдэв байх­гүй байсан. Ярилцах ижил хэл ч байгаагүй учраас тэнд байх ямар ч шаардлагагүй гэдгээ ойл­го­сон. Тиймээс МАХН-аа сэргээн байгуулах Онц их хурлын түр штабыг бай­гуулж байлаа. Ямар хүнд замыг туулсныг Мон­голын ард түмэн мэднэ. Шударга ёсыг тогтоохын төлөө МАХН маань ард түмний хэлээр ярьж, иргэ­дийнхээ зовлонг ойлгож, тэдэнтэйгээ хамт нэг жи­лийг маш хүнд өнгөрөө­сөн. Нэр төр, амь насаа­раа дэнчин тавьж шу­дарга ёсны төлөө явсан гэж хэлж болно. Энэ байр сууриндаа одоо ч үнэнч хэвээрээ байгаа. 

-Таны ярьсан үнэт зүйлийн зөрүү арилсан болов уу?
-Үнэт зүйлийн зөрүү ч арилаагүй, МАН ч өөрч­лөг­дөөгүй. Тиймээс эвсэх, нэгдэх асуудлыг тийм амар­хан шийдэхэд хэ­цүү. Их ч олон юм яриг­да­на. МАХН шударга ёсны төлөөх хариуцлагатай учраас эхлээд гэрээтэй намтайгаа учраа олно. Нэгэнт гэрээ байгуул­чи­хаад өөр намтай нэгдэнэ, хамтарна гэх асуудал хэдхэн хүнээс гарч байгаа санал л гэж ойлгож бай­гаа. Тийм ч учраас намын Бага чуулганы хурал­даа­наар ийм асуудал хэлэл­цээ­гүй. Хүмүүс ч байр сууриа илэрхийлээгүй. 

-Таныг нэрээ соли­хоо эргэж хараач гэж сүүлийн удаа гуйж бай­хад МАН-ын удирдла­гууд хоёр жилийндараа нийлэх талаар эргээд МАХН-ыг гуйх талаар бодоогүй байх л даа... 
-Тийм байх. Тэр үед жирийн гишүүдээ дорд үзээд зогсохгүй биднийг  "Гээгдсэн эгшиг", "Балар­хай эгшиг" гэж хүртэл ярьж байсан. Ямар хар­гис, ямар аймшигтай болс­ныг ганц үүгээр л хэлж болно. Гэхдээ нам алдаагаа засч, өөрчлөг­дөж шинэчлэгдэж чаддаг чадвартай байх ёстой. 

-Та МАН-ын удирд­лагууд нийлэх талаар ярьж байгааг алдаагаа зассан гэж харж байна уу. Эсвэл дахинсэргэх гэж өөр намтай нийлэх оролдлого хийж байна гэж харж байна уу?
-Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Миний хувьд энэ асуудалд байр суу­риа илэрхийлмээргүй байна. 

-Өнгөрсөн хуга­цаанд МАН-ын удирд­лагууд МАХН-ын анх байгуулалцсан тантай уулзаж нийлэх, эвсэхталаар санал хэлсэн үү?
-Үгүй.

-Тэгвэл танай намын зарим гишүүнтэй зол­гож, "Хэдэн бүтэлгүй нөх­рийн гайгаар нэрээ сольж хоёр салсаннь буруу" гэх мэтээр гуй­сан байна лээ. Энэ нь улс төрийн хувьд хэр ёс зүйтэй алхам бол?
-(Инээв). Хэн хэнтэй­гээ уулзаж, хэнтэйгээ зол­гох нь чөлөөтэй шүү дээ. Үнэхээр алдсанаа хү­лээн зөвшөөрч байгаа бол зөв л байна.

-Танай намын Бага чуулганы өмнө танд ха­риуцлага тооцох талаар яригдана гэж байсан. Тодруулбал,таныг на­мын­хаа даргыг эмнэ­лэгт шилжүүлж чадал­гүй цаг алдсан гэж ха­риуцлага тооцох байсан юмбиш үү?
-Өдөр бүр миний та­лаарх "бор шувуу" нисч байдаг болохоор тоодог­гүй шүү дээ. Манай на­мын аль ч хүрээнд ийм зүйл яригдаагүй. 

-Бага чуулганы ху­рал­тай давхцаж Н.Энх­баярыг ИЙэмнэлэгт шил­жүүллээ. Цаг хугацаа нь ингэж тааравуу. Эм­нэл­гийн удирдлагууд хоригдол хүлээж авах­гүй гэж эсэргүүцээд бай­сан биш үү?
-Ерөөсөө явж байгаад л ингэж таарлаа. Эрүүл мэндийн сайдын хэдэн жилийн өмнө гаргасан 179 дүгээр тушаал бий. Тэр тушаалаар ИЙэмнэ­лэгт үйлчлүүлэх хүрээг тогтоосон юм билээ. ИЙэмнэлгийнхэн энэ тогтоо­лын дагуу харьяаны өвч­төнөө авна гэдэг асууд­лыг тавьсан. 

-Та өөрөө гуравду­гаар шатлалын эмнэ­лэгт эмчлүүлэх учир­тай хоригдлуудыг ИЙэм­нэ­лэгт эмчил гэдэгжу­рам гаргасан юм биш үү?
-Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмыг хэрэг­жүүлэхтэй холбоо­той­гоор эрүүл мэндийн бүх байгууллагад би албан тоот явуулсан. Өөрийн нутаг дэвсгэр дээрх харьяал­лын хүмүүстээ үйлчлээрэй гэсэн утгатай албан тоотыг өгчихсөн байсан. Н.Энхбаяр дар­гын хувьд Ерөнхийлөг­чөөс чөлөөлөгдөх үед ИЙэмнэлэгт эмчлүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ тог­тоолыг хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй. Тиймээс харьяаллаараа ИЙэмнэлэгт эмчлүүлэх учир­тай. Харин хоёр сайдын хамтарсан жу­рам гарснаас хойш ял эдэлж байгаа олон хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эм­нэ­лэгт эмчлүүлж байгаа. 
Ял эдэлж байгаа бүх хүнийг зөвхөн ИЙэмнэлэгт эмчилнэ гэсэн журам байх­гүй. Ийм мэдээллийг улс төрийн зорилгоор нийгэмд сөрөг ойлголт өгөх гэсэн явуургүй аргаар нийгэмд цацсан. 

-Тэгвэл эмнэлэг бү­рийн тодорхой тасгийг ИЙэмнэлгийнх шиг тор­лож, тодорхой шаард­лагад нийцүүлсэнүү?
-Бусад эмнэлэгт тийм зүйл байхгүй. Байх шаард­­лага ч байхгүй. Ний­гэмд буруу мэдээлэл өгөх гэж л ИЙэмнэлгийн тасгуудыг торлосон байх. Ямар айхавтар улс төр явж байгааг л харуулж байгаа хэрэг шүү дээ. 

-Х.Тэмүүжин сайдын ярьснаар та зөвхөн Н.Энх­баяр даргыг ИЙэм­нэ­лэгт шилжүүлэхийн тулд дур мэдэждангаа­раа тогтоол гаргасан гэдэг. Хоригдол эмч­лүү­лэх өрөөг заавал торлож, тусгай шаард­лагаднийцүүлж засах ёстой юм биш үү?
-Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд 401 дүгээр хорих ангийн эрх үүргийг тодорхойлж өгсөн. Тэр эмнэлгийн асууд­лыг Эрүүл мэндийн яам хариуцахыг хуульд зааж өгсөн байдаг. Үүнээс гадна ялтнуудад эмнэл­гийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, ялаас чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй болон Эрүүл мэндийн сайд зөвшил­цөж гаргадаг. Тэр дагуу би өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард Х.Тэмүү­жин сайдад саналаа явуул­­сан. Улмаар 20-иод хоног хүлээгээд хариу ирэхгүй болохоор нь зөв­шөөрч байна гэж үзээд тушаал гаргасан. Гэхдээ миний тушаал гаргас­наар асуудал шийдэг­дэх­гүй. Хууль зүйн яам заа­вал бүртгэж байж хэрэгж­дэг. Тушаалаа бүртгүүлэ­хээр Хууль зүйн яаманд явуулсны дараа Х.Тэмүү­жин сайд гарын үсэг зур­сан. Ингэж хоёулаа гарын үсэг зурсан учраас тушаа­лын хариуцлагыг бид хоёр хоёулаа хүлээнэ. 
Торлох асуудлыг хуу­лийн байгууллага санаа­чилж хийсэн учраас до­тоод журмыг нь хүндэт­гэсэн. Торлох ёстой бол И эмнэлгийн өрөөг торлоод өвчтөн авъя гэсэн. ИЙэм­нэл­гийн хүлээн авахын хажуу талын өрөөг торлоё гэж хэлсэн. Ингэж хэлээд би гадаад явсны дараа ИЙэмнэлгийн дээд талын өрөөг торлосон байна лээ. Тэр нь үр дүн ч өгөөгүй. Торлосон нь ИЙэмнэлэг болохоос олон эмнэлэгт хоригдлууд эмчлүүлж байгаа. 

-Намын даргын тань бие гайгүй юу?
-Ойрд мэдээ авч чадаа­гүй байна. 

-Эмнэлгийн дарга нарын сонгон шалга­руулалт ямар шалтгаа­наар хойшлоод байна вэ?
-Яамны Төрийн нарийн бичгийн дарга жинхэлж байж Эрүүл мэн­дийн дээрх төрийн алба албан ёсны болно. Үүний дараа эмнэлгийн дарга нарын Сонгон шал­­гаруулалт болно. Одоо­гоор эмнэлгүүдийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгч томилсон бай­гаа. Мөн яамнаас эмнэлэг бүрт нэг хүн хяналт тавьж ажиллаж байгаа.
Эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга нараа томил­чихоод энэ сард Удирдах ажилтны зөвлөгөөнөө хий­нэ. Үүгээр энэ салбарт хийх шинэчлэлийг нээлт­тэй ярилцаж, голдрилд нь оруулаад явна. 
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Өдрийн сонин

Sunday, 22 April 2012

Н.Удвал: Мөнгө өгөх биш, гуйж байна


МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа 
- Н.Энхбаяр даргыг баривчлагдсан өдөр танай намын зүгээс Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд тус жагсаалд оролцогчдод  мөнгө амлаж байж, жагсаалд оролцуулсан. Мөнгөө аваагүй хүмүүс танаас мөнгөө нэхэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр тийм хэрэг болоод байгаа хэрэг үү
-Н.Энхбаяр даргыг баривчлагдсаны дараа манай намын гүйцэтгэх товчоо хуралдаад 14.00 цагаас жагсаал хийхээр болсон . Тэр жагсаалд намын гишүүдээс гадна  энгийн иргэд ирсэн байсан.
Ихэнх нь нүдэндээ нулимстай, их бухимдсан хүмүүс байсан. Энэ үеэр Нийгмийн ардчилал  залуучуудын холбооноос “Н.Энхбаярыг барьсан нь зөв. Тиймээс жагсаал хийнэ. Бид нартай зэрэгцээд жагсаал хийх гэж байсан гэсэн мэдээлэл” надад ирсэн. Энэ мэдээллийг аваад би жагсах гэж ирсэн хүмүүст анхааруулга өгсөн. “Ийм мэдээлэл байна.Ард түмний хооронд ямар нэгэн зөрчилдөөн гарахгүй шүү. Зөвхөн даргыг суллах бичгээ өгчихөөд л буцна шүү. Манайхан хамгийн их тэвчээртэй, ёс суртахуунтай байна шүү” гэж хэлсэн.
Гэтэл тэр  жагсаалд,  даргыг баривчлахад оролцсон хүмүүс  байсан гэсэн. Тэрийг нь манай хүмүүс баталгаажуулж авсан. Мөн архи уусан хүмүүс ч байсан.  Тэр хүмүүс зориуд жагсаалыг хурцдуулах гээд “Төрийн ордон руу дайрая” ч гэсэн яриаг гаргаж гэсэн.
Хүмүүс чинь ингэж үймүүлдэг юм байна лээ. Харин бидний  зорилго бол шаардлагаа л өгөх ёстой байсан. Шаардлагаа өгсөн учраас 24 цагийн дараа хариугаа авна гээд буцсан. Гэтэл нэг хэсэг хүмүүс үлдээд ” Хэзээ ийм жагсаал байсан юм. Дуусгах ёстой байсан юм” гэх утгатай юм яриад үлдсэн. Цаанаасаа оруулсан хүмүүс чинь тийм юм хийгээд явж байдаг юм байна.
- Тэр хүмүүсийг хаанаас явуулсан гэж та бодож байна.
-Хаанаас явуулсныг би хэлж мэдэхгүй. “Танай нам утсаар болон интернэтээр намд элсүүлж байгаа юу”, ” МАХН,  намдаа элссэн хүмүүт 10 мянган төгрөг өгч, согтоогоод зодоон цохион хийж байна” гээд бид нарын нэр хүндийг унагах гэж  янз бүрийн мэдээлэл гарсан. Бидэнд  хүмүүст өгөх мөнгө  ч алга. Харин бид хүмүүсээс мөнгө авч байна. Хандивын хайрцаг явуулж  ард түмнээсээ хандив цуглуулж байгаа. Өдөрт дор хаяж 200-300 мянган төгрөг цугларч байна.
-Одоо та бүхэн намын даргаа суллахын тулд ямар арга хэмжээ авч байна?
-Даргыг 14 хоног хорих шийдвэр гараад байгаа. Тиймээс манай намын гишүүд гарын үсэг зураад “Ийм ийм үндэслэлээр хууль зөрчиж баривчилсан учир. Энэ шийдвэрээ хүчингүй болгож, сулла гэсэн шаардлагыг холбогдох хүмүүст өгөх гэж байгаа.
Нөгөө талаас “Энэ хүн улстөрийн хоригдол л  биш юм бол бид нарыг байнга цагдаж, намын байраар гарсан ч,  орсон ч тагнаж, зураг хөргийг нь авахаа боль” гэсэн шаардлагыг Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлээд байна.
-Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарласан гэх мэтийн мэдээллүүд байна?
-Даргыг хориход оролцсон хүмүүс янз бүрийн “бор шувуу”  нисгэж байна. “Цус харвасан гэнэ”, “суллагдсан гэнэ”, “өлсгөлөн зарлаж байна”. “Н.Батшугар намын дарга болох гэж байна” гээд л . Нөгөө “Болд хэрхэн хатаагдсан” гэдэг шиг бид бол юмыг үнэлэж, дүгнэж чадахтайгаа болсон хүмүүс. Манай намыг тэгж хэлээд яаж ч чадахгүй.
Д.Туяа
2012 оны 04-р сарын 20


Wednesday, 18 April 2012

Н.Удвал: Олигархи тэмцлийг нураана

МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ үеэр нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас дараах асуултад хариулт авлаа. -Н.Энхбаяр даргаас гадна гурав, дөрвөн хүнийг баривчилсан гэх. Энэ нь ямар учиртай юм бол?

-Баривчилгаа болж өнгөрсний дараа манай гурван гишүүн Н.Энхбаяр даргын аавынх нь гэрт үлдсэн юм. Бидний зүгээс цагдаа нарыг явтал Н.Энхбаяр даргын гэр орныхныг харж бай, дэргэд нь хань болоод байж бай гээд үлдээсэн чинь, тэднийг маань баривчилсан байсан. Сая тэгэхдээ Захиргааны хариуцлага хүлээлгээд сулласан гэдэг мэдээллийг авлаа. Өнгөрсөн шөнө болон үүрээр болсон үйл явдал нь маш том хэлмэгдүүлэлт, дарангуйлал фашист дэглэм гэдэгтэй санал нэгдэж байна. Үнэхээр олигархи дэглэм гэдэг фашист дэглэм. Энэ дэглэм монгол хүний эрх ашгийн эсрэг дэглэм, Монгол Улсын газар нутгийг зарж борлуулах дэглэм, монгол хүнийг боолчлох колончлох дэглэм. Тийм учраас энэ дэглэмжийг нураахын төлөө монголчууд нэгдэх цаг болсон байна. Нас хүйс, нам эвсэл, холбоодоороо ялгарч суух цаг биш байна. Өнөөдрөөс Сүхбаатарын талбайдаа 21 аймгаас цуглаад энэ олигархжсан, авлигачдын төрийг нурааж ард түмнийхээ төрийг байгуулъя гэж уриалж байна.

-Өчигдөр Н.Энхбаяр дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдох 300 гаруй хуудас материалыг дэлгэсэн. Үүнээс болж өөрт нь эрсдэл ирнэ гэдгийг тооцож байсан болов уу?

-Мэдэж байсан, уг нь долдугаар сарын 1–ний хэрэгтэй холбоотой, хэрэг явдлын талаар нотлох баримт мэдэж байгаа бол хэлэх үүрэгтэй. Хэрвээ нуусан бол гэмт хэрэгтэн болох байсан. Тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Д.Лүндээжанцан, С.Баяр нарын гишүүд, улстөрийн намуудын дарга нар мэдэж байгаа бүхнээ үнэн зөвөөр нь хэлэх ёстой. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх ёстой. Тийм учраас үнэн зөв юм ярьсныхаа төлөө, иргэнийхээ журамт үүргийг биелүүлснийхээ төлөө ийм аймаар дарангуйлалд орж болох уу. Би бүр энэ үйлдлийг хуульд юу гэж хэлдэг юм бэ гэдгийг асуугаад хэлж мэдэхгүй байна. Хүний араншид байхын аргагүй сонин юм болдог юм байна. Нэг хүнийг баривчлахад хэдэн зуун цагдаа хэрэгтэй юм. Тийм юм болсон Монголын төр байхгүй болжээ гэдгийг энэ үйл явдал харууллаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр энгийн хувцастай маш олон хүн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж ярьдаг. Намынхаа гишүүдийг тийм хүмүүсээс ялгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хамгийн гол нь энэ. Манай бүх гишүүд мандаттай, шаардлагатай гэвэл нууцлалаа үзүүлнэ. Урьд шөнө ч гэсэн энгийн хувцастай маш олон хүн ирээд, буу дамжуулцгаасан. Бүр цагдаа нарт буу дамжуулаад байгаа байхгүй юу, үнэн аймшигтай. Хүчний байгууллага чинь гэмт хэрэг хийдэг байгууллага болчихсон юм байна. Н.Энхбаяр даргыг баривчлахын тулд өрөөнд нь 50, 60 энгийн хувцастай хүн орж ирж байгаа юм, нүүрээ алчуураар хагас халхалчихсан, юу болж байна аа гэмээр. Тийм учраас хүмүүсээ аравтын зохион байгуулалтад оруулж хяналтад аваад байна.

-Э.Амарбат дарга баривчлах бичгийг удаа дараа явуулсан гэж хэлээд байгаа. Та нар хүлээж аваагүй юм уу?

-Баричвлах бичиг явуулсан гэж бодохгүй байна. Тийм юм бол ерөөсөө явуулаагүй. Э.Амарбат чинь өөрөө хэлсэн ш дээ, тогтоол үйлдэх боломжгүй байна гэж... өчигдөр. Тэд нөхөөд биччихдэг юм шиг байгаа юм, ямар ч итгэл алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 18.00-07.00 цаг хүртэл хүнийг баривчлах, байцаах, зэргээр шийтгэж болохгүй. Гэтэл энэ хуулиа зөрчлөө. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүнийг ингэж байгаа юм чинь жирийн иргэн бол юу ч биш юм байна гэдгийг өнгөрсөн шөнө харлаа, үзлээ, биеэрээ мэдэрлээ. Үнэн хэлэх үг олдохгүй байна. Арай ч иймдээ тулсан гэж бодоогүй.

-Тэгвэл 19.30 цагийн үед баривчлах гэж оролдохдоо захирамжаа үзүүлсэн юм болов уу?


-Үгүй захирамж харуулаагүй байсан, харин буугаа цэнэглэсэн байна лээ. Зургаан хүн очсоноос хоёр нь буугаа цэнэглэсэн байгаа юм.

-Гол нь эсэргүүцэл үзүүлснээс буу цэнэглэсэн юм болов уу гэдэг таамаглал бас байна л даа?


-Эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй, тийм завдал ч өгөөгүй юм билээ. Шууд газраар чирсэн шиг байгаа юм. Гэхдээ болж өнгөрсөн процессын талаар ТВ-9 телевизэд ярилцлага өгсөн.

-Та бүхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзана гэж байсан, хэзээ уулзах юм бэ?


-Жагсаалаасаа шууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзана.

Г.Дарь

News.mn 2012 оны 4 сарын 13