-Таны бие сайн уу. Тоглолтодоо хэрхэн бэлдэж байна вэ?
-Нас
сүүдэр дээр гарсан болохоор бие даасан тоглолтоо хийнэ гэдэг амаргүй
санагдаж байна. Гэхдээ ард түмнээсээ алга ташилтын шагнал авна гэхээр
сайхан. Тоглолт хийх санааг “Grazy point” хүмүүнлэгийн сэтгүүлийн
эрхлэгч Л.Алтмаа гаргасан. 85 нас хүрсэн намайг дэмжиж, ард түмэнтэй
минь уулзуулж, ая дууг минь өргүүлж байгаад үнэхээр их талархаж байна.
Тоглолт хийнэ гэсэн бодол надад байгаагүй. Энэ тоглолтодоо сайн дуулах
юмсан гэж бодож байна. Дахин ийм боломж олдох гүй байл гүй дээ.
Хоолойгоо сайн гам наж байгаад сайхан тоглолт хийх санаатай.
-85 настайдаа тоглолтоо хийнэ гэдэг үнэхээр бахархмаар. Урлагтай хэрхэн холбогдов. Таны бага нас руу эргэн очвол ямар вэ?
-Би 1929
онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Гурван настайдаа аймгийн
төвд ирээд дунд сургууль төгс сөн. Багаасаа л дуулдаг хүүхэд бай сан
даа. Энд тэнд сайн дураараа их дуулна. Манай эгч шанз их сайхан тоглодог
хүн байлаа. Намрын сайхан цагаар ма найд хүмүүс цуглаж, хөгжим тоглон,
дуу дуулж найрладаг байсан нь балчир намайг өө рийн эрхгүй дуу хөгжимд
дур тай болгосон байх. “Баян Монгол” “Үхэрчин хүү” гэх мэт дууг их
дуулдаг байсан.
-Тэгээд хөдөөний охин яаж хотынх болов?
-Нэг
өдөр Улаанбаатар хотоос урлагийн бригад ирсэн. Л.Ванган, Ардын жүжигчин
н.Нацаг, уран нугарагч н.ЦэндАюуш гээд тухайн үеийн алдарт нууд ирсэн.
Тэд зөв хөн ур лаг сурталчилах биш, авьяастай хүүхдүүдийг хайж явдаг
байж. Тэгээд хүүх дүүдийг шал гаад Архангайгаас гурван хүүхэд
тэнцүүлсний нэг нь би. Циркийн хамт олонтой ачааны машины дэвшин дээр
суугаад хотод ирсэн дээ. Хол замд бидний нүүр шороо тоосонд дарагдаад
зөвхөн нүд гялалзаад байсан нь одоо бол тол санагддаг юм.
-Та хотод ирээд хаана байрлаж байв. Таньдаг айл байсан уу?
-Таньдаг хүн амьтан нэг ч байгаагүй. Нэг давхар цагаан байшинд өрөө
гаргаж өгсөн. Дараа нь холоос ирсэн гэж харж үзсэн үү яасан, гэр барьж
өгсөн. Хожим аав, ээж минь хотод ирж хамтдаа байсан даа. Тухайн үеийн
урлагийн сургуульд дуулаачийн анги гэж бай гаагүй учраас жүжигчний ангид
орж байлаа. Тэгээд хоёр жил сураад дуучдын нүдэнд өртөөд дуучин болох
гараагаа эхэлсэн.
-Та найрал дуунд олон жил дуулсан байх аа?
-Би
найрал дуунд байснаараа бахархаж явдаг. Тэндээс би их зүйл сурсан. Анх
най рал дууны ангид орчихоод үеийнхнээсээ ялгараад л дуулаад байсан
гэдэг. Миний хоолойг их цан гинасан, чанга дуулдаг гээд багш маань
үргэлж намуухан дуул гэ дэг байж билээ. Уг нь нэг нэгийгээ сонсоод,
уялдаа хол боотой дуулах ёстой байдаг гэтэл миний хоолой яаж ч дуул сан
ялгардаг байсан. Ямар сайндаа Бухарестад болсон тоглолтын үеэр радиод
очиж дуу бичүүлэхээр болоход багш намайг “чи битгий ороорой гадаа нь
зогсож бай” гэдэг байгаа. Би яагаад орж болохгүй гэж, би заавал дуулна
гэж бод соор бай гаад ороод дуулчих сан. Тэгсэн чинь багшид баригдаад
орой нь олон хүний дэргэд баахан загнуулж билээ.
-Найрал дуучдаас гавьяат авсан хүн ховор байдаг гэсэн. Та найрал дуунд хэчнээн жил дуулсан бэ?
-Үнэхээр
тийм. Найрал дуучид олон зүйлээс хоцрогдох гээд байдаг. Урлагт, тэр
дундаа дуурьт найрал дуучин ямар их хэрэгтэй гэж санана. Үүнийг хүмүүс
ойлгодоггүй. Насаараа найрал дуу дуулсан олон хүн байдаг. Тэднийг төр
засаг маань үнэлэх хэрэгтэй гэж боддог. Би найрал дуунд олон жил дуулаад
гавьяат авсан. Гэхдээ дан найрал дуунд өгөө гүй байх. Би 50 гаруй жил
хүүхдийн дуу дуулсан. Бас олон ч тоглолт зохион байгуулж байлаа.
-Танай хүүхдүүдээс авьяасыг тань өвлөн авсан уу. Гэр бүл хань ижлээ танилцуулж болох уу?
-Ханийг
маань Б.Даваа гэдэг байсан. Ёстой нэг хүний хайлан байсан даа хөөрхий.
Бид багадаа нэг ангид сурч байлаа. Хүүхэд байхад надаас чамд, навчаас
цэцгэнд гэсэн үгтэй түүний минь захидал олон ирдэг байж. Би ихэндээ
тоогоогүй. Царай хөөрхөнтэй ч намхан бай сан учраас тэр. Тэгээд би
урлагийн сургуульд орж, тэр маань ч Багшийн сургуульд ирсэн. Тэгээд л
нийлсэн дээ. Үнэхээр л хувь за яаны учрал байх. Намайг их сайн ойлгодог.
Би хэд хоногоор ч хамаагүй хөдөөгүүр тоглолтоор явна. Зургаан хүүхдээ
хараад л үлддэг. Хичээл сур гууль, сурган хүмүүжүүлэх гээд бүхий л
зүйлийг тэр минь зохи цуулж амьдарсан даа. Хүүх дүүдийнхээ үс гэзгийг на
даас илүү самнаж янзлана гээч. Дөлгөөн, даруухан, ухаа лаг хань заяасан
бурхан тэн гэрт та лархаж явдаг. Тэр маань бурхны оронд залраад зур
гаан жил болж байна. Одоо яахав дээ. Хүүхдүүдтэйгээ болж л байна. Хоёр
идэхгүй хоосон хо нохгүй л явна. Хамгийн том маань хийлч, хоёр дахь охин
маань СУИСийн концертместр гээд манай хүүхдүүд урлагт дуртай. Урлагинй
их авьяастай нэг хүүхдээ алдчихсан.
-Хоёулаа эргээд тоглолтынхоо асуулт руу оръё. Тоглолтод тань ямар хүмүүс оролцох вэ?
-Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Цогзол маа, Ардын жүжигчин
А.Долгор, Д.Самбуу, Монгол Ул сын гавьяат жүжигчин Б.Цэцгээ,
Л.Чимэддорж, “Эртний сайхан чуулга”, ДБЭТ-ын найрал дуучид, Улсын
филармоний симфони найрал хөг жим, Хилийн цэргийн дуу бүж гийн чуулга,
Хүүхдийн ордны найрал дуучид гээд олон уран бүтээлч оролцоно. Мөн гур
ван Долгор нэг дор дуулж байгаагаараа онцлог. Ерөнхий сайдын зөвлөх
Б.Долгор Ардын жүжигчин А.Долгор В.Долгор миний бие гээд гурван Долгор
хамтран дуулна. Намайг дан хүүхдийн дуу дуулах уу гэж хүмүүс асууж
байгаа. 65 жил дуулахдаа ардын дуу, зохиолын дуу, найрал дуу, хүүхдинй
дуу гээд олон төрлөөр дуулж байсан. Энэ бүгдээсээ дээжлэн дуулна.
Тоглолт маань СТӨ-нд болно. Энд нэг зүйл онцлон хэлэхэд, СТӨ-ны захирал
н.Байгальмаа ахмад үеийн хэнд “Эртний сайхан чуулга” гэсэн өрөө гаргаж
өгсөн. Бид тэндээ ярьж хөөрч, залуу сайхан үеэ дурсаж, зовлон жаргалаа
хуваалцдаг. Мөн биднийг хамтлаг болгон орон нутгаар тоглуулж, ард ир
гэдтэй уулзуулж алаг ташилт бэлэг лэдэг. Урлагт өөрсдийгөө зориулсан
хүмүүст үүнээс өөр шагнал гэж юу байх вэ. Саяхан хамтлагийн маань 20
жилийн ойг сайхан тэмдэглэж, бүх хүмүүст дээл хийж өгсөн. Надад баярлах
хүн олон байна аа. Л.Алтмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан гэх
мэт олон хүн сэтгэл зүрхээ зориулан миний тоглолтыг зохион байгуулж
байгаа.
Л.МӨНХЧИМЭГ
