Showing posts with label ЭНХБАТ Роозонгийн. Show all posts
Showing posts with label ЭНХБАТ Роозонгийн. Show all posts

Monday, 30 April 2012

Хүүхдийн зохиолыг аав ээж нь уншдаггүй шүү дээ


Хүүхдийн боловсролын тогтолцоог аав, ээж хийгээд сурган хүмүүжүүлэгчид  ойлгох, хүүхэд оюун ухаандаа юу бодож явааг мэдрэх тал дээр дутмаг юм шиг санагддаг. өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгийн чиг хандлага хоцрогдсон ч байж болох юм. Учир нь багшийнхаа ярьсан хичээлийг эргүүлж багшдаа ярьж өгөөд л дүн авч байна. Ингээд бодохоор хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх биш харин ч хааж байгаа мэт санагддагийг нуух юун. Хүүхдийн оюун ухааны хөгжлийг багаас нь идэвхжүүлэх ёстой байх. Тиймээс хүүхдийн ном, түүнд багтах агуулгын талаар “Admon” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.

-Хүүхдийн зохиол гэдэг оюун ухааныг нь тайлах анхны түлхүүр байдаг. Хоёулаа яриагаа хүүхдийн номын талаар эхлэх үү?

-Хүүхдийн номын тухай ярихын тулд аав, ээжүүд бид хүүхдэд яаж хандаж ирсэн юм бэ гэдгээс эхлэх нь зөв байх. Сүүлийн үед ажиглаад байхад монголчууд бид хүүхэд, хөгшчүүлд их таагүй ханддаг болчихсон юм шиг санагддаг. Хүүхдийг болон хөгшдийг үл тоодог гэж хэлж болно. “Хүн ахтай дээл захтай” гэж ярьдаг ч яг үнэндээ хөгшдийг тоодоггүй юм байна.  Ахмад хүнтэй ярихдаа хүртэл “Хэн гуай” гээд чихэн дээр нь хашгираад эхэлдэг. Мэдээж өндөр настай хүн чих нь хатуу болсон байж болно. Гэхдээ л цаагуураа хөгшин хүнийг дорд үзсэн маягтай харьцдаг. Энэ бол өнөөдрийн нийгмийн амьдралтай хөл нийлүүлж алхахаасаа өнгөрсөн гэж боддог юм уу. Тэтгэвэрт гарсан л бол нийгмийн харилцаанаас зааглаад хаячихдаг ч гэдэг юм уу. Үүнтэй адил бага насны хүүхдийг  “Яв, тэрийг хий. Ингэ тэг. Чамайг болохгүй гэж хэлсэн шүү” гэх мэт ерөөсөө л тушаал биелүүлэгчийн дүрд тоглуулчихдаг. Түүнээс биш “Миний хүү юу бодож байна. Би үүнийг хийхдээ ийм бодолтой байна” гэх зэргээр хүний ёсоор хүлээж авч харилцдаггүй. Харин ярихдаа эсрэгээр нь байдаг. Хүүхэд болон ахмадыг хүндэтгэнэ “Ахмадын сургаал алт, дүүгээ дэлэм хүндэл” гээд л. Тиймээс хүүхдийн номын тухай ярихаасаа өмнө хүүхдэдээ яаж ханддаг хандлагыг дэлгэрүүлж ярихгүй бол ойлгохгүй. Чамайг хүүхдэд зориулсан нэг ном хийчихээд борлохгүй болохоор телевизээр яриад байдаг юм байна л гэж ойлгоно. Энэ яриаг эхлэхийн тулд үүнийг л тодорхой болгох хэрэгтэй.

-Энэ сэтгэлгээг яаж өөрчлөх үү?

-Бид  хуучин ойлголтоосоо салах ёстой. өөрөөр хэлбэл хүүхдийг монголчууд бараг л хэрэглэхийн тулд л төрүүлдэг байлаа шүү дээ. Жишээ нь “Нэг хүү маань эмч, охин маань багш болчихсон одоо манайд нэг эдийн засагч л хэрэгтэй байна. Дүүг нь санхүүгийн сургуульд оруулна” гэх жишээтэй. өөрөөр хэлбэл хүүхдийг хэрэглэх аргачлалаар хүлээж аваад байгаа болохоос биш хүүхдийг бие даасан хүн болгох, амьдрах тал дээр юу ч боддоггүй. Тэгээд хүүхдүүдээрээ сүлжээ хийж эмч нь өвчнөөс сэргийлээд, эдийн засагч нь мөнгө олоод өгчихнө гэх жишээтэй сүргийн тогтолцоо байгуулчихна.

-Номоор хүүхдийг хүмүүжүүлж болно биз?

-Би хүүхдийн ном хийхээсээ  өмнө ийм яриа, ийм сэдвийг дэлгэх ёстой. Шууд хүүхдийн ном уруу гүйж ороод хуудсыг нь дэлгэчихээр намайг хэн ч тоохгүй. Яагаад гэвэл тэртэй тэргүй хүүхдээ тоохгүй болохоор давхар тоохгүй шүү дээ. өнөөдөр хүүхдийн ном бүтээх, хөгшчүүлд зориулсан бодитой ажил хийх хоёр төрийн анхаарал, сонирхлын гадна л үлдээд байна.

-Дахиад асуухад яаж энэ бодлоос нь хүмүүсийг салгах ёстой юм бэ?

-Энэ бол өвчин анагаах рецевт биш учир ингээд болчихно гэсэн тогтолцоо байхгүй. Ямар нэгэн гарц гэдэг бол хаа нэгэн газар дэлгээтэй байж байдаг хаалга биш. Тэр гарцыг бий болгохын тулд бид хөдөлмөрлөх ёстой. өнөөдөр хүүхдийн ном ийм байдаг юм гэдэг гарцыг нь мэдэж байгаа учраас хийгээгүй. өөрөөр хэлбэл үүнийг хийх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшлээр явсан. Тэгээд ч зөв зүгт явж байна гэдгээ ойлгоод урамшаад л ажиллаад байгаа шүү дээ. Би бол хүмүүсийн мэддэг л юмыг ярина. Бодит амьдралаараа туулаад мөн үү, биш үү гэдгийг хүн бүхэн мэдэрчихсэн. Хэлж дуугарч байгаагаараа л би онцлог болж байгаа байх.

-Та хүүхдийн оюун ухааны хөгжлийн төлөө яриад байдаг. Бусад хүүхдээр овоглосон байгууллагууд өөр юм хөөгөөд байх шиг?

-Хүүхдийн төлөө ажиллана гэж ярихдаа гол нь биш. Бид юу хийж чадаж байна вэ гэдэг нь л чухал. 1990 оноос эхлээд зах зээлийг зоосны нүхээр хар гээд хүн бүхэнд ойлгуулчихсан. өөрөөр хэлбэл зах зээлд хүн хүссэнээ хийх боломжтой гэж ойлгуулаагүй нь тухайн үеийн нийгмийн алдаа болсон.  Тухайн үед тохиролцох бол хохиролц гэсэн үг гээд л бичиж байсан.  Манай компани хүмүүсийн ойлгодог шиг хувийн хэвшил биш. Энэ бол боловсролын том байгууллага. Магадгүй өнөөдөр боловсролын яамны хийж чадахгүй байгаа зүйлийг хийж байна. өнөөдөр яагаад би боловсрол уруу орсон юм бэ гэхээр ажилдаа, үзэл бодолдоо үнэнч байснаар л орсон. Үүгээрээ ч бахархаж байгаа.

-Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо ямар төвшинд байна вэ?

-Ер нь би боловсролын асуудлыг ярихын тулд хүнийг багаас нь эхэлж ярих ёстой. Түүнээс биш сургуульд сурч байгаа хүүхдийн талаар яривал хоцорсон асуудал болж хувирна. Анхнаасаа буруу ургачихсан юмыг яаж өөрчлөх юм. Түүнд нөлөөлөхөд хэцүү, өөрчлөлт бага авна. Би ажлынхаа хүрээнд боловсрол гэж юуг хэлдэг юм гэдгийг судалж үзсэн. Хүн бүр боловсролыг янз янзаар тодорхойлно. Бүх хүн өөр өөрийнхөө талаас зөв боловсролтой байж болно. Их сургуулийн багш ч өөрийнхөөрөө тайлбарлана шүү дээ. Тэгэхээр боловсролыг ганцхан ойлголт гэж хэлж болохгүй. Боловсрол бол юуг ямар хэмжээнд хамаарч ярьж байгаагаас шалтгаалж боловсролын тухай ойлголтыг хүмүүс хүлээж авна. Гэхдээ боловсрол нь өөрөө төрийн бодлогын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэх хэрэгсэл. Монгол Улс боловсролыг яаж ойлгож байгаа юм бэ гэдэг нь сонин. Бид бүхний бодож байгаа боловсролын тухай хууль бол боловсролыг олон талаас нь харсан л байх ёстой. Тэгэхээр ерөнхий боловсролын ойлголтыг сургуулийн өмнөх наснаас эхэлнэ. Ерөнхий боловсролын сургалтын тогтолцоо үүнд л суурилах ёстой. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр чиг зорилгын тухай стандартыг 2011 онд Стандартын улсын хороо батлаад гаргасан. Би их сайн харсан л даа. Тухайн номоос хүүхдэд хайргүй нь харагдаж байсан.

-Яагаад хүүхдэд хайргүй гэж?

-Хүүхдэдээ хайртай гэдгийг бид тодорхойлох ёстой. Одоо амьтны стингээр гэдэг юм уу байгалийн бүтээгдэхүүн гэдгээрээ хүүхдээ өхөөрдөж хайрлах нь мэдээж. Харин  хүн ёсоор хайрлах оюун санааны хайр дутмаг байна. Хүн гэдэг бол оюун санааны амьдралтай байдгаараа амьтнаас ялгаатай. Аав ээжүүдэд гэдсээ тэжээдэг амьдралын хайр нь байдаг. Харин хүнийг хүн гэсэн ухаанаар харах амьдралын хайрыг өгч чадахгүй байна. Манайхаас бусад орнууд тэр хайрыг хүүхдэдээ өгч чадаж байна. Би Германы боловсролын стандартыг уншиж үзээд ямар их хүүхдэдээ хайртай юм бэ гэж бодсон. Гэтэл манай боловсролын яамнаас гаргасан  сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцооны тухай номыг нэг ч эцэг эх уншаагүй. Уншаад ч ойлгохгүй. Ийм байж яаж эцэг эх, багш гэсэн гурвалсан холбоо хүүхдээ бүрэн дүүрэн ойлгох юм.

-Энэ тогтолцоог яаж өөрчлөх үү?

-өнөөдөр боловсролын тогтолцоо дутмаг байна гэдгийг хэнд ч хэлээд нэмэргүй. Би Засгийн газар, Ерөнхийлөгч гээд хэнд нь ч хэлсэн тоохгүй. Гэхдээ би бүх юмыг мэддэг хүн биш өөрийнхөө юмыг хийгээд л явж байна. Одоо яах ёстойг бүү мэд. Уг нь бол энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ нь нийтээрээ англиар  ярина гэсэн үг биш.  Бид лоозонгийн, хиймэл амьдралаар амьдарсаар байгаад сурчихсан. Сургуулийн өмнөх насны “Монгол Улсын боловсролын стандарт, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил” нэртэй энэ ном зүгээр л багш нараас шалгалт авдаг л материал. Түүнээс биш хүүхдэд зориулсан материал биш.

-Хүүхдэд зориулсан болгохын тулд юу хийх ёстой вэ?

Эхлээд хүүхдээ гэсэн сэтгэл, хүсэлтэй байх хэрэгтэй. Хүсэл байх юм бол энэ тогтолцоог өөрчлөх хэцүү биш. Үүнийг төр засаг нь мэдэрч хүлээж авч хийх хэрэгтэй. Тэгж л чадах юм бол бүх юм биеллээ олчихно.

- Та эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандах хандлагыг л буруутгаад байна аа даа?

-Байгалиас заяасан сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Өнөөдөр оюун ухаант хүн гэдэг утгаараа л хүүхдээ харах хэрэгтэй. Үнэн чанартаа хүүхдээ эрхлүүлнэ гэдэг бол өөрийгөө л зугаацуулж байгаа ажил шүү дээ. Үнсээд л, шүлстээд л тэр чинь өөрт нь л сайхан байгаа байхгүй юу. Хүүхдэд ямар байгааг огт боддоггүй. Тэгээд  хүүхдээ оруулж ирээд “Миний хүү нэг шүлгээ уншчих, за нэг барилдчих” гээд л хүнд гайхуулах хэрэгсэл болгочихсон. Үүндээ өөрсдөө инээгээд, хөгжөөд архиа уугаад л байж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэдтэй харилцах харилцаагаа эндээс эхэлж өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Энэ бодлого 20 жилийн дараа өөрчлөгдөх үү?

-Хүүхдэдээ хайргүй гээд ярихад аягүй муухай сонсогдож байгаа. Үүнийг би ойлгож байна. Гэхдээ ийм орчинд өссөн хүүхэд ямар байх ёстойг мэдэхгүй. Тиймээс хүүхдээ яг л тэгж хүмүүжүүлнэ. Тухайлбал “Би аавдаа алгадуулж л өссөн. Чамайг алгадаж л өсгөнө” гэх мэтээр. Ийм байхад яаж өөрчлөгдөх юм.

-Таны энэ санаа санаачлагыг дэмжиж байгаа хүн байна уу?

-Байхгүй. Би хайгаад олохгүй байна. Тэр ч бүү хэл вэб сайт ажиллуулж байгаа. Хамтарч ажиллах ч хүн олдохгүй байна. Энэ хүмүүс чинь орших уу, эс орших уу гэдэг асуудалтай л ноцолдоод байна. Түүнээс биш өөрийнхөө бодож мөрөөдөж байгаа эрмэлзлээ биелүүлэх боломж ч алга. Тухайлбал багш нарыг хар л даа. Орших уу, эс оршихуутайгаа ноцолдож байгаа болоод л цалингаа нэмүүлье гээд байна шүү дээ. Түүнээс биш хичээлийнхээ агуулгыг сайжруулъя гэж ярихгүй л байгаа биз дээ.

-Хүүхдийн зохиолч эхэлж нөлөөлөх хэрэгтэй юм биш үү?

-Зохиол бүтээлээр танигдаж хүүхдийн зохиолч болдог болохоос биш одон тэмдэг зүүснээрээ хүүхдийн зохиолч  болохгүй л дээ. Үүнтэй адил аав, ээж хүүхдийн зохиол уншаад сэтгэхүйгээ өөрчилнө гэж байхгүй. Тэгэхээр яаж хүүхдийн зохиолч нөлөөлж чадах юм. Ер нь эцэг эх, насанд хүрсэн хүмүүс бодит байдлыг ойлгож хүүхэдтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх ёстой. Хамгийн гол нь эцэг эхтэй л ноцолдох ёстой. Түүнээс биш их сургуулийг яриад нэмэргүй.

-Сургуулийн өмнөх насныхан өөрт ногдсон боловсролоо эзэмшиж чадаж байна уу?

-Статистикийн мэдээлж байгаа судалгаа бүх хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэж байдаг. Энэ нь хэр зэрэг үнэмшилтэй юм бүү мэд.  Тэгэхээр цэцэрлэг боловсролын байгууллага мөн үү гэхээр мөн. Сургуулийн өмнөх насны боловсрол бага насны хүүхдийн хүмүүжил гээд яриад байхыг бодоход  60 хүүхэд нь цэцэрлэгт 40 хүүхэд нь гэртээ. Тэгэхээр гэртээ байгаа 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрх нь хангагдахгүй байна гэж ойлгож болно биз дээ. Үүнээс харахад сургуульд орох насны хүүхдийн 40 хувь нь боловсролгүй сургуульд орно. Ингээд юм ярих гэхээр янз бүрийн бэрхшээл гарч ирж байгаа биз. Дээрээс нь хөдөөний багш нарын хэдэн хувь нь компьютер мэдэх үү гэдэг бас сонин.

-Аав ээжүүд л хүүхдийн оюуны хөгжлийн үндэс суурийг тавьж өгөх ёстой юм байна, тийм үү?

- Ерөөсөө л тийм. Гэтэл хүүхдээ цэцэрлэгээсээ ирэхэд нь “За миний хүүг хэн зодсон. Ямар хоол идэв” гэж асууна уу гэхээс биш миний хүү юу бодож байна, юу сурав гэж асуудаггүй биз дээ. Утас нь дуугарахад “Миний хүү аавыгаа байхгүй гээд хэлчих” гэдэг бол маш буруу үлгэр дуурайл. Хүүхэд чинь ихэнх суурь мэдлэгээ үлгэр дуурайлаар авдаг. Тэгээд л аавынхаа үйлдлийг шууд хүлээж аваад дуурайж эхэлнэ шүү дээ.


Ярилцсан В.Нэргүй (Монголын үнэн сонин)

Saturday, 25 December 2010

Р.ЭНХБАТ: "ДУРТАЙ ХҮН НЬ СУРАХ БИЧГЭЭ ГАРГАЖ БАЙНА"


Сурах бичгийн тендерийн талаар "Адмон" ХХК-ий захирал Р.Энхбаттай ярилцпаа.
 
     - Боловсролын бодлого өнөөгийн нийгмийн хандлагатай аль хир нийцтэй байна вэ?
 
     - Боловсролд бодлого хэрэгтэй гэж төвийн хэвлэл мэдээллээр тун ч олон удаа ярьж бичлээ, харин түүнийг тоож байгаа амьтан алга, таг чимээгүй. Боловсролын үүрэг ролийн чухлыг хүн болгон л ойлгодог хирнээ бодит амьдрал дээр ажил хэрэг болж байгаа юм юу билээ? Сургуулийн засвар үйлчилгээ, дотуур байрны халаалт, үдийн цай гэх мэт мөнгө нь байвал тал талаас булаацалдан, бужигнаад алга болдог бизнес голдуу ажил төрөөс боловсролын талаар хэрэгжүүлж ирсэн олон удаагийн мастер төлөвпөгөөний гол агуулга цөм болж ирлээ. Манайд боловсролын чиг зорилго үндсэндээ материаллаг шинж төрхтэй, аж ахуйн чиглэлийн ажил болж хувирсан. Нэг үгээр хэлбэл хоосон үг л ярихаас биш боловсролтой иргэншсэн ирээдүйн иргэд бэлтгэх явдал манай улсын боловсролын гол агуулга зорилт болох яагаа ч үгүй бололтой. 18 жилийн турш явуулж ирсэн төрийн боловсролын бодлого нэг иймэрхүү өнгө аястай өнгөрлөө. Ээлж дараалан солигдох сайд дарга нар, тэднийхээ учрыг амархан олдог хэдхэн тооны сурмаг дунд шатны түшмэдүүдийн гарт БСШУЯ-ны ажил тэр чигээрээ орчихсон гэвэл бараг л хэтрүүлэг болохгүй болов уу. Тэдний ажлын арга барил боловсролын салбарын хөгжил дэвшилд огтхон ч нэмэр болсонгуй. Хамгийн энгийн ажлыг ч тэд саатуулдаг. Жишээ нь хамгийн сайн сурах бичгийг шалгаруулаад хэрэглээд явах нь олон жил үргэлжилсэн хэрүүл маргаан болж байх шаардлага байхгүй шүү дээ. Хувийн хэвшлийнхэн төрийн ажлыг саатуулж чадахгүй нь ойлгомжтой. Тийм бопомж ч байхгүй. Харин төрийн албан тушаалтангууд бидний ажпыг мөн ч их үрсэндээ.
 
     - Сурах бичгийн бодлогыг хувийн хэвшлийнхэн тодорхойлчихдог юм биш үү, бид тэгж л ойлгодог?
 
     - Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Ямар агуулга, шаардлага дунд сургуулийн сурах бичигт тавигдах ёстойг өнөө хүртэл төр мэдэж ирсэн. Цаашид ч төрийн мэдэлд байх нь дамжиггүй. Гагцхүү тэр сурах бичгийн агуулга, арга зүй нь боловсролын эрхэм зорилгыг дотроо агуулсан байх ёстой. Сурах бичиг зохиож хийхэд агуулгын, орчны үнэлгээний стандарт иж бүрнээрээ өөр хоорондоо зохицон нийцэж байж сая хүүхдэд тохирсон сурах бичиг хийх үндэс суурь тавигддаг. Жишээ нь хүүхдийг багаас нь хамтач, хөдөлмөрч, өөрийн бодол зорилготой болгож төлөвшүүлэхэд бага ангийн сургалтын стандарт амин чухал байдаг бол, дунд ангийн хувьд тал бүрийн мэдлэг, дараа нь ахлах ангид мэргэжпийн баримжааг түлхүү чухалчилсан стандарт тогтоодог.
 
     - Тэгвэл стандартын дагуу л сурах бичгээ хийгээд явбал болоо биш үү?
 
     - Манай боловсролын стандартад энд ярьж байгаа бүхнийг тусгаагүй биш тусгасан, тусгахдаа зөвхөн цаасан дээр л харагдана уу гэхээс амьдралд хэрэгжиж байгаа нь мэдрэгддэггүй. Сурах бичгийг анги дэвшихэд залгамж холбоогүй, тухайн нэг хүүхдийн үзэх хичээлийн төрөл өөр хоорондоо авцалдаагүй байх нь энүүхэнд. Товчхондоо бол БСШУЯ хүүхдийн эрх ашгийн өмнөөс ажлаа зохион байгуулж хийхийг хүсдэггүй, эсвэл чаддаггүй байх. Харин томоохон тендерүүд энэ яаманд тэгж хэл ам болж чимээ шуугиан гаргаад байлгүй өнгөрдөг гэдгийг энэ далиманд хэлчихье. Сургууль төгсөөд ажил дээр гарч байгаа залуус ажил мэргэжил төдийгүй, огт нийгэмшиж гүйцээгүй ирдэг. Нэг үгээр хэлбэл төр засгийн бодлого боловсролын салбарт гоё сайхан ярианаас цаашгүйг практик амьдрал бэлхнээ харуулж байдаг шүү дээ. Ийм маягаар олон жил өнгөрч байна Захын нэг хүн биднийг боловсон хүчний гүнзгий хямралд орсныг хэлнэ дээ.
 
     - Энэ жил зургаан настай хүүхэд сургуульд элсэн орлоо. Чухам ямар онцлог мэдрэгдэж байна, жишээ нь сурах бичгийн хувьд?
 
     - Зургаан настай хүүхдийн сурах бичгүүд бүгд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой. Сэтгэхүйд нь тохирсон чухам ямар үлгэрийг аль хичээлтэй холбож ярих, тоог ямар тоглоомтой хослуулж тогтоолгох, сурсан тоогоо бичихийн зэрэгцээ хөгжмийн аянд, биеийн хөдөлгөөнийг тооны хэмнэлд нийцүүлэн сургах, монгол хэлийг дууны хичээлтэй нь уялдуулах гээд мэдрэхүйн бүхий л бололцоо нөхцөлд тулгуурлаж байж сая хүүхдийн сурц сайжран гүн бат ойлголт тогтдог. Харах, зурах, хайчилж наах, сонсох, биеийн хөдөлгөөний онцлогийг бүхэлд нь авч үзсэн цогц арга зүй балчир сурагчдын сурах бичиг зохиох суурь дэвсгэр болдог. Өөреер хэлбэл нэг цогц агуулга, арга зүй задарч үзэх хичээлийн төрлүүдэд хуваагдах ёстой болохоос биш янз бүрийн салангид аргаар хийгдсэн хоорондын уялдаа холбоогүй сурах бичгүүд нийлж нэг агуулгыг бүрдүүлж болохгүй. Үүнийг мэдэх мэргэжлийн хүн энэ яаманд одоогоор алга байгаа нь харамсаптай. Хөгжсөн улс орнууд сурах бичгийг ингэж л хийдэг. Гэтэл манай БСШУЯамны ажил хариуцсан түшмэдүүд энэ тал дээр туйлын хоцрогдсон байгааг тайлбарлах үг ч олдохгүй байна. Тэд сонин хэвлэл телевиз радиогоор мөн ч сайхан бэлэн цэцэн ярих боловч үнэн чанартаа монголын үр хүүхдийн төлөө сэтгэл гаргахгүй байгаа нь бүр гайхаш төрүүлмээр. Орон тоо бөглөж, албаны царай гаргадаг, араа бодож жигтэйхэн сонсож байгаа дүр үзүүлэн толгой дохиод л байдаг. Гадаад дотоод яваад олддоггүй, ямар ч семинар сургалтад суугаад дээрдэхээ байсан хоцрогдсон түшмэдүүдээс болж хүүхэд хохирч эцэст нь эх орны хөгжил хойшилж байна шүү дээ.
 
     - Та тодорхой жишээ баримтаар ярихгүй юу?
 
     - Энэ жил Цэцгээгийн, ирэх жил Гонгорын, түүний дараа жил Алимаагийн гээд анги дэвших бүрт номын зохиогчид нь өөрчлөгддөг тогтолцоог Яамныхан л бодож олсон. Энэ талаар багш нар ил дуугарч чаддаггүй учраас "ирж л байдаг явж л байдаг сайдыг сайхан угтаж, үдэж сурсан энэ яамны жинхэнэ эрх мэдлийг гартаа авч чадсан хүмүүс хийж сурсан ажлаа үргэлжлүүлсээр, хэний ч үгийг авахаа байсан. Харин энэ сайд нь хаа очиж санасныг бодвол түс тас яриатай, арай өөр харагдсан. Гэхдээ л тэд толгойг нь эргүүлсээр, гүрийсээр байгаад дууссан.
 
     - Байн байн сурах бичиг шинэчлээд байдаг чинь ядарсан хүмүүст төвөгтөй, харин хэвлэлийн компаниудад ашигтай байж таарна биз?
 
     - Гурван жил болоод л сурах бичгээ дахиад эхнээс нь сопих төлөвлөгөөг яам гаргасан. Мэдээжийн хэрэг, сайн боловсруулсан сурах бичгийн агуулга ийм амархан хуучирна гэж байхгүй. Бусад оронд арав хорин жил нэг сурах бичгээ засварлан сайжруулаад явдаг, шинэчлэх болвол нэлээд нарийн судалгаан дээр өөрчилдөг юм билээ. Ойр ойрхон шинээр сурах бичиг зохиолгоод байх нь үнэн хэрэг дээрээ компаниудад ч, төрд ч туйлын төвөгтэй. Хөрөнгө мөнгө ч хий дэмий үрэгдэж байна. Ямар ч бодлогогүй л явж байгаагийн тод жишээ.
 
     - Сурах бичгийг ямар хугацаанд боловсруулж дуусгах ёстой вэ, Хавар зарлаад л намар нь бэлэн байх ёстой юм шиг л ойлгогдоод байдаг даа ?
 
       - Сурах бичгийг дор хаяж 1-2 жилийн өмнөөс бичиж туршиж байж хэрэглээнд оруулах ёстой л доо. Гэтэл яам энэ ажлыг зориудаар хойш татаж есөн сарын нэгнийг дөхүүлж байгаад хоёрхон сарын дотор бөөндөг. Хэвлэлийн компаниудад тээг тавьж аль бопох богино хугацаанд бүхнийг амжуулахыг яам тулган шаарддаг. Хэвлэлийн компаниуд үгүй гэж хэлэх аргагүй тул юу л хий гэснийг хийж бичигдсэн, бичигдээгүй дутуу зөрүү журмын дагуу өрсөлдсөн болдог. Яаруу давчуу энэ ажил байнга л хэрүүл маргаан дагуулж, гадна талаасаа хүмүүст шунал тээсэн хэдэн компаниуд мөнгөний төлөө алалцаж, хүүхдийн сурах бичгээр хагартлаа баяжаад байгаа мэт харагддаг. Энэ бол дэндүү шударга бус ойлголт. Цаг тулсан энэ ажил Монголын нөхцөлд боломжгүй учраас л компаниуд бүгд Хятад явж сурах бичгээ хэвлүүлдэг нь нууц биш. Дээр нь хувийн хэвшлийнхний тухай яамныхан хэвлэл мэдээллээр байнга буруу зөрүү ойлголт өгч байдаг. Яам бүхнийг мэдэх хэмжээлшгүй эрх дархаа санасны зоргоор хэрэгжүүлэхэд нь зарим саад учирснаас болж хэвлэлийн компаниуд нүд үзүүрлэгддэг.
 
     - Хэвлэлийн компаниуд буруугүй гэж үү?
 
     - Яамны буруу бодлогын харгайгаар хэвлэлийн компаниуд хоорондоо ч үзэлцэж байсан үе байгаа.
 
     - Таны бодлоор хэвлэлийн компаниуд ямар буруутай санагдаад байна? Сурах бичиг цаг хугацаандаа хөдөө орон нутагт хүргэгдэхгүй байгаа биз дээ?
 
     - Дуртай хүн дурын сурах бичиг хийх боломжийг гаргаж өгсөн Яамны журам бий. Тэр журам жил бүр өөрчлөгддөг хирнээ хариуцлагын талаар ямар ч зүйл заалт байхгүйтэй адил. Сурах бичиг хэвлэдэг үйлдвэрүүдийг сайн муугаар нь ялгаж салгаад өгөөч гэж бид өөрсдөө Яамныхнаас олон удаа гуйсан. Хугацаандаа сурах бичгээ хэрэглэгчдэд хүргэж байгаа эсэх, яахаараа таван хүүхэд дундаа нэг сурах бичигтэй хичээллэж байдгийг, хятадад муу цаасаар хэвлээд байна уу, монголдоо хэвлэж байна уу гэдгийг үнэн хэрэг дээрээ Яамныхан огт сонирхдогтүй.
 
     - БСШУЯ -ныхан гэж буруу ишилсэн сүх шиг хүмүүс байдаг гэж таны ярианаас ойлгогдоод байна. Ингэтлээ байдал доош орчихсон байгааг таны л ярианаас сонслоо. Яагаад энэ талаар чимээгуй байгаад байна вэ?
 
     - Сурах бичгийг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн илүү сайн хийх талаар бид Яаманд өчнөөн төчнөөн санал санаачлага хүргүүлсэн. Ингэж ярихаар хүн үнэмшихгүй байх л даа. Болдогсон бол яамны эрх мэдэлтнүүд хүүхдийн эрх ашигт нийцтэй зүйл хийж чадаж байна уу үгүй юу гэдгийг нүүр нүүрээ харж байгаад телевизээр олны өмнө халз ярилцмаар байна. Чиг үүргийнхээ дагуу биш шал өөр өнцгөөс төрийн ажилд хандаж ирсэн учраас тэд бидэнтэй учир зүйгээ ололцдогтүй юм. Хапз ярилцвал сонирхолтой нэвтрүүлэг бопно гэж боддог. Ийм ярилцлага зохиовол би л лав оролцоно. 

Ярилцсан О.Болормаа
Эх сурвалж Цаг төр хүмүүс сэтгүүл