Showing posts with label ЗОРИГТ Дашдоржийн. Show all posts
Showing posts with label ЗОРИГТ Дашдоржийн. Show all posts

Monday, 21 January 2013

Д.Зоригт: Хийж байсан бүхэн буруу ч юм шиг

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт Төрийн ордонд “үзэгдэв”. Сонгуулиас хойш сураг алдарсан эл эрхмийг хоргоож, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг гаднаас хэрхэн дүгнэж байгааг нь сонирхсон юм.
-Сонгуулиас хойш судалгааны ажилд ханцуй шамлан орж, хажуугаар нь хувийн бизнес хөөсөн гэж дуулсан. Хаагуур юу хийж яваа тухайгаа хуучлаач?

-Сонгуулиас хойш хоёр үндсэн чиглэлээр ажиллаж байгаа. Нэг нь судалгааны ажил. Сэргээгдэх эрчим хүч болон шатдаг занарын асуудлаар судалгаа хийж байна. Сэргээгдэх эрчим хүчний талаар сайд байхдаа ч ярьдаг байсан даа. Манай улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тэр дундаа говийн бүсдээ. Энэ сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ бусад оронд экспортлох боломж бололцоо Монголд бий. Үүнийг хийхийн тулд юу хийх ёстой, ямар эрх зүйн орчин бүрдүүлэх, гадны зах зээлтэйгээ хэрхэн  ажиллах, ямар технилогиор гаргах, ямар ямар алхам хийх ёстойд судалгааны зорилго оршиж байгаа.
Хоёр дахь үндсэн хийж байгаа юм маань хувийн бизнес рүү л орж байна даа. Миний хувьд сайд хийж, төрийн алба хашлаа. Олон өнцгөөс янз бүрийн асуудлуудыг харлаа. Одоо хувийн хэвшилд л ажиллаж эхлээд байна даа. Хэр амжилттай байхыг цаг хугацаа л харуулна даа.

-Сайдын алба хашиж байхдаа сэргээгдэх эрчим хүчний талаар нэлээд онцолж ярьдаг байсныг тань санаж байна. Гэвч тэр үед энэ ажлыг хийх боломж бололцоо хэр байсан юм бол?

-Хүн дөрвөн жил төрийн ажил хийхдээ өдөр тутмын юмтай их ноцолддог юм байна. Өдөр тутмын ажилтайгаа ноцолдож, хэрүүлээ хийсээр байгаад цаг хугацаа өнгөрдөг. Одоо жаахан амьсгаа авч байгаа дээрээ 10, 15 жилийг урагшаа харсан судалгаануудыг хийвэл дараа нь төрийн ажлыг хийхэд арай жаахан өөр өнцгөөс харах боломж бололцоо олдох болов уу гэж.

-Ер нь өнгөрсөн хугацаагаа харж байхад юу бодогдох юм?
-Төрийн албанд олон жил ажиллаж, дарга,  салбарын сайдыг нь хийлээ. Ингэхдээ нэг зүйлийг сайтар олж мэдсэн нь бололцоогоо олж харж, юм болгож чаддаг улс л хөгждөг гэдгийг. Иймд эхлээд байгаа бололцоогоо олж харж, судлах хэрэгтэй. Улмаар ямар нэгэн эргэлзээгүйгээр хэрэгжүүлж чаддаг байх. Уул уурхай явчихлаа. Олон хүнийг ажлын байраар хангаж, төсвөө бүрдүүлж байна, уул уурхайгаас. Хэрүүлтэй уруултай, сайн муу хэлүүлээд явах юм шиг байна. Үүний дараагийн юм юу вэ. Сэргээгдэх эрчим хүч, шатдаг занар гээд дараагийн зүйлээ олж харах шаардлага бидний өмнө бий боллоо.

-Хашааны гаднаас өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Улс төр явдаг жингээрээ л явж байна. Ялсан нам нь Засгийн газраа байгуулж, олонхи болж чадаагүй учраас нөгөө намтайгаа эвсээд л. Үүнээс илүүтэй нэг зүйлийг онцолж харсан нь төрийн бодлогын залгамж халааг яаж хадгалж үлдэх үү. Үүнийг бид боддог баймаар юм байна. Дөрвөн жил болоод л дараагийн Засгийн газар гарч бүх л юм өөрчлөгддөг. Урьд нь хийж байсан бүхэн буруу ч юм шиг. Жишээ нь, 21 мянган төгрөгийг Хүний хөгжлийн сангаас олгох хуулийн төслийг Ч.Хүрэлбаатар гишүүн, АН-ын Д.Зоригт гишүүн хоёр санаачилан батлуулсан, миний санаж байгаагаар. С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа жил бүр 21 мянган төгрөгийн төсвийг нь боловсруулж, Засгийн газраар оруулж, хоёр нам аль аль нь танхимд сууж байгаад л баталдаг байлаа. Гэтэл одоо эргээд ярьсан чинь 21 мянган төгрөгийг өгсөн нь буруу л гэнэ. “Эрдэнэс МЖЛ” компаниас мөнгө авч, иргэдэд олгосон нь ч буруу. Үгүй тэгээд буруу байсан юм бол тухайн үеийн Тэргүүн Шадар сайд, Ерөнхий сайд хоёр цэнхэр дэлгэцээр иргэддээ 21 мянган төгрөг өгнө гэж яах гэж зарласан юм. Би гайхаад байгаа юм. Тухайн үед Хүний хөгжил сангаас өгөх нь зүйтэй гэж хоёр нам нь аль аль нь ярьдаг байсан биз дээ. Харин ч миний санаж байгаагаар 21 мянган төгрөгийг өгөх нь буруу гэж ярьдаг байсан хүн нь Ж.Энхбаяр гишүүн. Намынхаа бүлэг дээр хэрүүл хийгээд гарч л байсан. Энэ бол жижиг жишээ. Үүнээс гадна бодлогын чанартай томоохон асуудлууд харагдаж л байна.

-Таны бодлоор төрийн бодлогын залгамж халааг яаж хадгалах ёстой гэж?
-Энэ асуулт надад ч нээлттэй байна. Би өөрөө ч энэ асуултдаа хариулж чадахгүй байна, одоохондоо. Хадгалдаг хүмүүс нь төр, засаг, гишүүд нь байх ёстой. Хадгалж авч үлдэхээргүй зүйл бий л байх. Мэдээж, цаг хугацааны эрхээр шинэчлэлгүй яах билээ. Нөгөө талаас үргэлжлүүлэх ёстой бодлогууд гэж бий. Тэгэхээр цааш цаашдаа яах ёстой юм. Би л гэхэд одоо 40-тэй. Хараад байхад миний үеийн олон хүмүүс энэ парламентад байна. Тэдэнтэй хааяа юм ярьж суухаар энэ сэдвийг хөндөх нь их. Сүүлийн 10 жилд төрийн албанд ажиллахад байн байн юм өөрчлөгддөг, төрийн бодлого, залгамж чанар алдагддаг нь зөв үү гэх асуултыг өөр хоорондоо тавьдаг. Яах ёстой юм бүү мэд. Хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал энэ.

-Өмнө Монгод ардчилал жинхэнэ утгаараа оршин тогтнож чадахгүй байна. Энэ нь эрх баригч намтай холбоотой гэх шүүмжлэл цухалздаг байсан. Тэгвэл 16 жилийн дараа ардчиллаар овоглосон нам төрийн эрхэнд гарлаа. Шинэчлэл ярьж байна. Энэ ардчилал гэж үү?
-Миний харж байгаагаар Монгол Улс ардчилсан улс мөн. Гэхдээ ардчилсан улсын хувьд анхаарах ёстой, алдаа гаргахгүй байх учиртай олон асуудал бий нь, гадаа байгаа надад харагдаж байна. Ямар асуудал гэхээр, парламентыг ард түмэн бүрдүүлдэг. Төлөөлийн сонгуулийн хамгийн гол амин сүнс нь тэр. Ардчилсан чөлөөт нийгэм гэдэг хоёрхон зүйл дээр бүрддэг. Нэг нь төлөөллийн ардчилал. 2.8 сая хүнийг дуудаж уулзаад асуудлыг шийдээд явж чадахгүйгээс хойш УИХ, Орон нутгийн удирдлагуудаа сонгодог. Ард түмэн өөрсдөө тэр хүмүүсийг сонгоно. Хоёр дахь нь хувийн өмчийн халдашгүй дархан байдал. Хүн бизнесээ хийж, ашгаа олдог, өмч нь халдашгүй дархан байдаг. Гэтэл өнөөдөр Увс, Өвөрхангайд юу болоод байна аа. Сонгогдсон гишүүд нь яагаад байгаа юм. Шүүхээр гишүүдийг сонгодог болсон юм бол ардчилсан сонгууль явуулах шалтаг, шалтгаан, хэрэгцээ алга. Шүүхээр сонгууль явуулдаг ардчилсан бус орнуудын жишээ дэлхийгээр нэг байна. Тэгэхээр бид сүүлийн 20 жил босгосон тэр замаараа явах юм уу, эсвэл дэлхийн тэр жишгийг давтах уу. Сонин л байгаа юм даа. 

-Ардын хүү ялж болдоггүй наадам уу гэдэг шиг үү?
-Ардын нам ялсан газрын орон нутгийн удирдлага яагаад сонгогддоггүй юм. Заавал тэнд нь асуудал үүсдэг. АН ялсан газарт нь асуудал яагаад үүсдэггүй юм бол. Гайхвал гайхахаар л байгаа биз. Бас нэг анзаарах зүйл бий. Би лав өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд магтуулж үзээгүй. Гэтэл энэ Засгийн газрын хувьд зургаан сарын хугацаанд магтуулсаар байгаад л өнгөрлөө. Хэвлэлийнхнийг муулсан юм биш шүү. Яагаад ингэх болов гэдгийг аль аль талдаа бодмоор санагдаад байгаа юм. Хэвлэлийн менежмент яаж явагддаг, хэвлэлийн эрх чөлөө нь хаана байна. Хөгийн тод жишээ хэлэхэд, Оюутолгойг тойрсон асуудлуудаар хэрүүл хийгээд л яваад байна. Зарим нэг нь орж ирээд ардын баатар болох гэж Оюутолгойг муулаад л. Мэдээж, сайн ч, муу ч юм бий. Гэхдээ Оюутолгой дээр зэсийнхээ баяжмалыг хэдээр, хэнд, яаж зарах гэж, худалдан авалтаа хэрхэн хийдгийн гэхчлэн олон юм ярьдаг. Тэгвэл “Уучлаарай гишүүнээ Эрдэнэтийн асуудлаар тэгвэл яагаад ийм зүйл ярьдаггүй юм бэ” гэж нэг ч сэтгүүлч асуудаггүй. Монгол Улсын 51 хувийг төр нь эзэмшиж байгаа “Эрдэнэт” үйлдвэр байна. Монголд төмөр зам 50:50 хувь. 100 хувь Төрийн өмчит “МИАТ”, өчнөөн төрийн аж ахуйн нэгжүүд бий. Тэгвэл Оюутолгойг сонирхоод байгаа хүмүүс бусад тэр аж ахуйн нэгж дээр яагаад нэг ч асуулт асууж болдоггүй юм бол. Хэвлэл бол нар, салхи шиг. Нар хичнээн сайхан ээж, салхи хичнээн сайхан үлээнэ нөгөө илжирч ялзарсан идээ бээр байхгүй болж нийгэм эрүүлжинэ. Хэвлэлтэйгээ учиргүй саймшраад ирвэл энэ нийгэм хаашаа яваад ирэв гэдэг нь харагдана аа даа. Их ч өөрчлөлт орж байна даа, хөөрхий. Би лав дөрвөн жилд магтуулж байсан нь тун цөөн. Гэхдээ үүнд гомдоод байгаа юм биш. Гол нь энэ бүхэн хааччихав. Шууд алга болчихно гэж байхгүй шүү дээ. Үүний цаана юу яваад байна гэдэг нь сэтгэл эмзэглүүлж байна.
 Н.НИНЖ
Эх сурвалж: www.new.mn

Tuesday, 11 December 2012

Д.Зоригт: Хийсэн нь бус, хийрхдэг нь давамгайлдаг болчихсон юм уу даа


Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд асан Д.ЗОРИГТТОЙ ярилцлаа.

-Таныг гадагшаа гарчих­сан гэж хэд хэдэн хэвлэлд бичсэн байсан? 
-Яг одоо хоёулаа Монгол­доо л уулзаад сууж байгаа биз дээ.
 

-Тэр ч тийм л дээ, өөрөө энэ тухай огт уншаагүй хэрэг үү?
-За даа, сүүлийн жилүүдэд янз янзын юм сонсоод их л дөжирч дээ. Одоо бүр  хэлмэг­дүүлэлтийн үеийн нутаг заана гэдэг шиг амьдрах газрыг маань зааж, бас гэр бүлийнх­нийг минь янз янзаар бичээд байдаг болж. Явуулга гэдэг нь ойлгомжтой л доо.Ардаа дандаа л эзэнтэй, хэн нэгэн мөнгө төлж бичүүлж байгаа.Харин одоо ажил, албан ту­шаалгүй сул яваа намайг яах гэж бичүүлээд байгаа нь сонин л юм.

-Ер нь сонгуулиас хойш гадагшаа явсан юм уу?
-Судалгааныхаа ажлаар, бас хуралд оролцох гэж нааш цааш явж байгаа. Цаашдаа ч жаахан  явна. 2000 онд АН-ынхан сонгуульд ялагдаад УИХ-ын гишүүн байсан хү­мүүсээс нэлээд нь Америк явж сурсан санагдаж байна.Хүн сурч боловсрох нь зөв, үүнийх нь төлөө буруутгаж яллах нь утгагүй л санагдах юм.Миний хувьд судалгааны ажлаас гад­на хувийн бизнесээ эхлүү­лэх гэж оролдож байна.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани л даа.Хажуугаар хүнс, аялал жуулч­лал гээд жаал жуул юм эхлүүлэхээр судалж байна.Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л жижиг юмнаас эхэлнэ дээ.Одоохондоо бол есөн сартай хүүгээ хараад бас зав муутайхан л байна.

-Яг ямар судалгаа хий­гээд байна вэ?
-Хэд хэдэн ажил эхлүүлэх гээд оролдож байна. Тэдэн дун­даасаа шатдаг занарын талаархи судалгааг их идэвх­тэй барьж аваад байгаа.

-Шатдаг занараас түлш гаргах шинэ технологи одоо бараг дэл­хийн гол сенсаацуудын нэг болж байна, тийм үү?
-Дэлхийн түлшний салбарт үнэ­хээ­рийн хувьсгалын чанартай  өөрч­лөлт болж байна. Энэ оны гуравдугаар улирлаас эхлээд АНУ хий үйлдвэр­лэлээр ОХУ-ын өмнө орлоо.АНУ-д ашиг­лалтад орж байгаа цахилгаан стан­цуудын тэн хагасаас илүү нь шат­даг занараас гарах хийн дээр ажил­ла­даг болж байна. Өнөөдөр Хойд Аме­рикийн хийн үнэ Европынхоос дөрөв, Ази тивээс 1.7 дахин хямд болов. Энэ нь өрсөлдөх чадварт нөлөөлж, АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд шууд хувь нэмэр болж байна.Иймд Хойд Америкаас шингэрүүлсэн байгалийн хий экспортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж эхэллээ.Энэ нь түлшний хангамжийн салбарт дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь тодорхой. Хятадын Засгийн газар 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө шатдаг  занараас хий үйлдвэрлэх хөрөнгө оруулалт тусгаж, зарим нэг талбай дээрээ сонгон шалгаруулалт зарлаад дуусч байна. ОХУ гэхэд хий үйлдвэр­лэлээр тэргүүлдэг “Газпром” компани өнгөрсөн сараас эхлэн шатдаг зана­раас шингэн түлш гаргах  төсөл эх­лүүлж буйгаа зарлалаа. Энэ бүхнээс үзвэл шатдаг занарын салбарт шинэ өрсөлдөөн, шинэ үе эхэлж байна.Энэ өрөлдөөний үр дүн нь түлшний сал­барыг өөрчлөх нь тодорхой байна.Бас  дэлхийн эдийн засгийн хүчний харь­цаанд  хүртэл нөлөөлөх магадлалтай боллоо. Энэ технологийг дэлхийн хоёрдугаар дайны үед германууд үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан боловч одоо л дөнгөж өргөн тарж эхэлж байгаа нь энэ юм.

-Манайд шатдаг занарын нөөц, түүнээс шингэн түлш гаргаж авах боломж бий юү?
-Манай улс шатдаг занарын нөөц ихтэй. Өнгөрсөн жилээс Эрдэс бая­лаг, эрчим хүчний яамнаас ШУА-тай хамт­­ран ажлын хэсэг байгуулж, Мон­голд байгаа шатдаг занарын нөөц, ашиг­лаж болох технологийн талаар су­далгаа эхлүүлсэн. Ажлын хэсгийг анх­ны Ерөнхийлөгч П.Очирбат гуай ахалж, албаны хүмүүс, судлаачид орсон.Бас Эрчим хүчний яам Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас хувийн хэв­шилтэйгээ хамтарч томоохон су­далгаа эхлүүлж эхний дүнгээ танил­цуулж байгаа гэсэн.  Чухал ажил  эх­лүүл­сэн нь сайн хэрэг. Энэ онд Ерөн­хий сайд асан С.Батболдыг Японд айлчлахад хоёр орны хувийн хэвш­лийн­хэн судалгаа­ны ажлаа эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурахад бид байлцсан.Одоо энэ ажил эрчимтэй урагшилж байгаад баяртай явдаг. Миний хувьд одоо П.Очирбат гуайн ажлын хэсэгт нэмэр болох үүднээс ялангуяа хууль эрх зүйн орчны  харьцуулсан судалгаа хийж, бусад улс орон бодлогын төвшинд хэрхэн дэмжиж байгаа талаар дүгнэлт бо­ловс­руулна. Энэ судалгаагаа Гер­маны Олон улс аюулгүй байдлын су­дал­гааны сантай хамтарч хийж бай­гаа.Мөн Германы “Friedrich Eber­tyn”-ийн сангаас дэмжлэг үзүүлэхээр болсон.Ирэх жилийн хавар гэхэд су­далгаагаа дуусгаад олон нийтэд танилцуулна.Одоохондоо энэ аж­лаараа гадагшаа дотогшоо нэлээд явж байна.Гэхдээ судалгаагаа бичих аж­лаа гол төлөв Монголдоо хийж байгаа.Он гараад Германд жаахан судалгаа хийх ажил гарна.

-Тэгэхээр удахгүй Монголын эдийн засагт томоохон, бас шинэ салбар нээгдэх нь гэж ойлгож, хүлээж болох нь ээ?
-Одоогоор эрдэс  баялгийн салбар эдийн засгийг ч, улс орныг ч нуруун дээрээ үүрч яваа. Цаашдаа ч олон арван жил  тэргүүлэх салбар байх нь тодорхой. Тийм учраас энэ салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ алсаа бодсон бодлогоо заавал боловсруулж явах нь чухал.Дэлхийн хэмжээнд өрнөж эх­лээд байгаа шатдаг занарын хувьсга­лаас бид хоцорч болохгүй. Харин ч бүр хамгийн тэргүүн эгнээнд явах бо­ломж, бололцоотой.Судлаачдын үзэж байгаагаар, шатдаг занарын то­моохон хэмжээний нөөц манайд бий.Арван жилийн дараа гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний томоо­хон экспортлогч, дээрээс нь сэргээг­дэх эрчим хүч үйлдвэрлэж бүс нутгаа хангадаг улс болох боломж бодитой харагдаж байна.Дэлхий дахинд гарч байгаа шатдаг занарын хувьсгал бидэнд ийм сайхан ирээдүй байгааг харуулж байна.Сэргээгдэх эрчим хүч­ний хамгийн том дутагдал бол ту­хайн өдрийн нар, салхинаас шалтгаа­лан хэлбэлзэж байдаг. Гэтэл Монголд шатдаг занараас хий, шингэн түлш үйлдвэрлэж эхлэх юм бол нар сал­хины­хаа эрчим хүчний үйлдвэрлэл  экспортыг тогтворжуулах боломж нээгдэнэ. Арван жилийн дараа гэхэд Оюутолгой, Тавантолгойгоос дутах­гүй, түлш эрчим хүчний экспортын том салбартай болох бололцоо бүрэн байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бидэнд мэргэжлийн нарийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, маш сайн хууль эрх зүйн орчин, төр, хувийн хэвшил судлаачдын нягт хамтын ажиллагаа чухал гэдэг нь бусад орны туршлагаас харагдаж байна.

-Сайхан сонсогдож байна. Түлш импортлогч улс байснаа хэрэгцээ­гээ хангаад, бүс нутагтаа экспорт­логч болно гэхээр.Бас эрчим хүч.Манай улсыг ийм хэмжээнд хүргэх хангалттай нөөц яг бий юү.Тодор­хой тоо, судалгаа байна уу?
-Занарын нөөцийн хувьд одоогоор П.Очирбат гуайн ахалсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж байгаа, тэдний өмнүүр орж ярих нь зохимжгүй байх. Ер нь бол ихээхэн  нөөц байгаа гэж дүгнэж байгаа. Байгаа нөөц маань манай улсыг энэ салбарт томоохон тоглогч байх боломжтойг гуравдугаар сараас хойш дэлхийн түлшний сал­барт гарч байгаа бодитой өөрчлөлтүүд баттай харуулж байгаа.

-Бид жаахан хоцорч байна уу, үгүй юү. Сургаар нь нөөцтэй тал­бай маань лицензээр эзэнтэй бол­чихсон юм биш биз?
-Өнөөдөр яг занараар ашиглалтын ли­ценз авсан компани цөөн хэд бай­гаа. Хамгийн гол нь шатдаг занараас хий, эсвэл шингэн түлш гаргах то­хиол­долд Газрын тосны тухай хуу­лиар ашиглах уу, Ашигт малтмалын хуу­лиар ажиллах уу гэдэг нь тодорхой бус байгаа. Хууль эрх зүйн тодорхой бус энэ байдлыг арилгаж байж  цаа­шид энэ салбар хөгжих боломжтой. Асуул­тын санааг чинь ойлгож байна.Га­зар доорхи баялаг бол төрийн, өө­рөөр хэлбэл төрөөр дамжаад монгол хүн бүрийн өмч.Энэ бол Үндсэн хуулиар ч, Ашигт малтмалын тухай хуулиар ч баталгаажсан зүйл.Харин лиценз гэдэг цаас бол газар доорхи баялгийг хуулинд заасан нөхцөлөөр ашиглах эрхийг аж ахуйн нэгжид олгож байгаа зөвшөөрөл. Өмчийн эзэн өөрийнхөө өмчийг ашиглах эрхийг бусдад \ком­па­нид\ олгосон учраас ердийн татвар хураамжаас гадна нөөц ашигласны төлбөр авдаг.Нөөц ашиг­лас­ны төлбөр анх бол тухайн газар нут­гийн эзэн-хаан газрын баялгаа ашиг­луулсны төлөө авдаг байсан тат­вар хураамж.Тийм учраас одоо хүр­тэл англи хэлээр рояльти гэж нэрлэж хэвшсэн. Эзэн хаанд өгдөг төлбөр  гэж орчуулж болно доо. Ердийн бизнес хийж байгаа хүн орлогын албан тат­вар, нэмүү өртгийн албан татвар зэрэг хуулинд заасан татвар төлдөг бол уул уурхайн бизнес өөр. Хүний өмчийг ашиглаж байгаа  учраас тусгай төлбөр болох нөөц ашигласны төлбөр төлдөг. Ингэж нөөц ашигласны төлбөр авах нь төр өөрийгөө өмчийн эзэн гэдгээ нотолж байна гэсэн үг.

-Зарим хүн лиценз л авчихвал  газар доорхи баялгийнх нь эзэн болчихож байгаа мэт загнадаг учраас л асуусан хэрэг. Бас манайд лиценз эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нь заавал төрийн өмчийн, эсвэл төрийн өмч 50-иас илүү хувь давамгайлж байж газар доорхи баялаг нь төрийн мэдэлдээ үлдэнэ гэсэн ойлголт түгээмэл.Энэ хэр зөв ойлголт вэ?
-Шууд хэлэхэд буруу ойлголт. Ашиглах эрхийг лицензээр дамжуу­лаад төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай аж ахуйн нэгжид өгсөн л бол адилхан л нөөц ашигласны төлбө­рийг  өмчийн эзэн буюу төрд төлөх учир­тай. Жишээ нь өнөөдөр төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” бүгд л нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Энэ төлбөр харин их байх уу, бага байх уу гэдгээ төр өөрөө хуулиар тог­тоодог.Занар ч байсан, бусад ашигт малтмалын хувьд ч төр эзний хувьд авах ёстой ашгаа нөөц ашигласны төлбөрөөр дамжуулж авах нь зөв гэж би боддог. Харин бизнесийн үйл ажиллагаанд  төр хутгалдаж ороод ямар үр дүнд хүрдгийг  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн жишээгээр монголчууд бүгд мэдэж байгаа. “Ша­хаа” гэдэг бизнесийн бүхэл бүтэн ойл­голт сүүлийн 20 жилд бий болсон.Уг нь 20 жилийн турш зах зээлийн эдийн засагтай болох гээд бүгд л зүтгээд яриад байдаг.Гэвч манай эмээгийн хэлд­гээр “засавч зараа, будавч бяруу” гэдэг шиг яаж ч хичээгээд тө­рийн өмч давамгайлсан тогтолцоо руу өөрийн эрхгүй гулгаад орчих юм.Төр өөрийнхөө авах ёстой ашгаа татвар, төлбөрөөр авдаг, татвар төлбөрийн хэмжээ ямар байх вэ гэдгийн эргэн тойронд харин ч ёстой хурц мэтгэл­цээн өрнөж баймаар санагдах юм.Гэтэл үгүй шүү.“Хэн нь илүү эх оронч вэ” гэсэн улстөрийн уралдаан зарла­чихсан юм шиг л хандах юм.Жишээ нь, Австралид уул уурхайн нөөц ашигласны нэмэлт ашгийн татварыг нэвтрүүлэхээр зүтгэж байгаад Ерөн­хий сайд нь огцорсон шүү дээ.

-Дараагийн Ерөнхий сайд нь ч бас татварын энэ нэмэгдлээр улс­төр хийж гарч ирсэн?
-Тэгсэн, сонгуулийнхаа гол сэдэв болгосон. Ер нь  төр заавал бизнест хутгалдалгүйгээр татвар төлбөрөөр дамжуулж ашгаа авдаг. Уул уурхайн салбараа дагаж хөгжсөн Австрали, Канадад ийм л байгаа.Тэнд төр нь ийм л “дугуй” унадаг.Гэтэл бид бэлэн жи­шээ, бэлэн “дугуй” байсаар байхад огт өөр “дугуй” зохиох гэж зүтгээд байх юм.Хэрвээ заавал өөр “дугуй”-гаар явнаа гэвэл төрийн өмчийн оролцоо өндөртэй Африкийн улс орнуудын жишээ ч бий.Харамсалтай нь тэнд нэг их сайн жишээ байхгүй л дээ.Мэдээ­жийн хэрэг нөгөө талд нь жишээнүүд бас цөөн олдоно л доо.Жишээ нь, Чилид нэг том зэсийн “Коделко” гэж компани бий. Тэр компанийг  төрийн мэдэлд авахын тулд бараг иргэний дайн болж байж, дараа нь 20 шахам жил цэргийн дарангуйлал тогтоож байсан түүхтэй. Чилид бусад бүх том орд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай. Австрали, Канадын  жишээ ярихаар сүүлийн үед хараах нь олон болж. Тэдэн шиг муу хүн байхгүй гээд. Үгүй, тэгээд Африк шиг болъё гээд байгаа юм уу, эсвэл барууны компаниудыг хөөж гаргаад өөр хүмүүсийг оруулж ирэх гээд байга юм уу, сайн мэдэхгүй юм. Манай улс­төрчдийн анкетыг харахаар бүгдээрээ л гадаад дотоодод сургууль төгссөн, гадаад хэлээр хэд хэдээр нь ярьдаг,  яг тулаад ярихаар бүгд л төр бизнест хутгалдахыг багасгах нь зөв гэдэг мөртлөө  камерын өмнө огт өөр юм ярьдаг. Уг нь улстөрчид олон түмнээ манлайлдаг, шинэ үзэл бодол гаргаж ирдэг хүмүүс баймаар.Одоо бол уул уурхайд төрийн өмчийн оролцоо гэхээсээ илүүтэй татвар төлбөрийг ямар төвшинд байлгах ёстой талаар жинхэнээсээ маргаж мэтгэлцэх цаг болсон.

-Гэхдээ бас өмчийн эзэн гээд хэт өндөр татвар тогтоох нь буруу байх. Сөрөг үр дагавартай нь алтан дээр тавьсан 68 хувийн татвараас харагдсан даа?
-Ашиглах эрхийг тодорхой эрх үүрэг дагалддаг. Хэдий хугацаагаар ямар  нөхцөлтэй ашиглах, лиценз авсан хүний эрх нь юу юм, үүрэг  нь юу юу байх гээд хуульд нэгбүрчлэн заасан байгаа. Нэгэнт ашиглах эрхээ авсан хүн хуульд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулж ашиглаж эхэл­нэ. Тодорхой зардал гаргана, бүх зард­лаа нөхөөд ашиг олно гэж тооцоолж байж л  лицензийг авна. Төр ч гэсэн мөн адил, энэ баялгаа  ашиглуулсны тө­лөө ямар ашиг олох вэ гэж тооцоолж байгаад нөөц ашигласны төлбөрөө то­дорхойлдог. Гэтэл хөрөнгөө оруулаад замын дунд явж байтал төр гэнэт  хуулиа өөрчлөөд авах татвар төлбө­рөө нэмбэл нөхцөл байдал  өөрчлөг­дөнө. Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй, алдагдалтай болж ч болно.Алтан дээр 68 хувийн татвар тавьсан жишээ бол яг л ийм.Хийж байсан хөрөнгө оруулалт нь ашиггүй болсон.Төр хуулиа ойр ойрхон өөрчлөөд бай­вал хөрөнгө оруулагчид итгэл алдарч хөрөнгөө оруулж ирэхээ болино.Эсвэл хууль огт тоодоггүй, дайн дажин болж байсан ч бизнес хийж л байдаг нөхдүүд ирж хулгайгаар бизнес хийж эхэлнэ, татвар огт төлөхгүйгээр төрд байгаа хүмүүстэй нь хуйвалдана.Гаднын ийм жишээ олон бий.

-Хэрвээ төрийн өмчийн орол­цооноос татвар нь өндөр байх ёстой юм бол яагаад Оюутол­гой, Тавантолгойд төрийн оролцоо их байгаа юм бэ. Тавантолгой бол бүр зуун хувь төрийн өмчийнх байгаа?
-Оюутолгойн хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу төрийн өмчийн оролцоо 34 хувь хүртэл байх ёстой гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлсэн. Цаашид хувь оролцоогоо 50 хувь хүртэл нэмэгдүү­лэх заалт нь “хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байж” гэсэн тодотголтой­гоор УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан байгаа. Ашигт малтмалын тухай хуу­лийг энэ салбарт хамрах бусад хуультай хамт шинэчлэхээр Ерөнхий­лөг­чийн Тамгын газраас хуулийн төс­лүүд өргөн барина гэсэн.Тэгэхээр хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхдээ энэ талаар өргөн хүрээтэй хэлэл­цүү­лэг, ялангуяа УИХ-д явуулах нь зөв байх.Төр бол өмчийн эзний хувьд то­дор­хой ашгийн ихийг авах нь чухал. Ха­рин энэ ашгаа заавал төрийн өм­чийн хувь эзэмшлээр дамжуулж  авах уу, эсвэл татвар төлбөр хураамж хэл­бэрээр авах уу гэдгээ сайн ярил­цах цаг нь одоо нэгэнт болсон санаг­даад байгаа юм. Норвегид жишээ нь зарим үед татвар нь  80 хувь хүртэл байдаг. Олон нийт ер нь уул уурхайн талаар маш сайн ойлголттой болж байна ш дээ.Хэрэв төрийн өмч заавал байна гээд шийдэх юм бол төрийн өмчийн оролцоогоо яаж хяналттай болгох вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад бол төрийн өмчийн зарим компани бий. Жишээ нь тэтгэврийн сангууд байна. Тэтгэв­рийн сангийн удирдлагыг сонгохдоо бие даасан“headhunting” компани, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг сонгоход зөвлөх үйлчил­гээ үзүүлдэг компаниас тогтоосон тодорхой шалгуурын дагуу нэр дэв­шүүлж сонгодог. Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан хүмүүсээс ихэнхдээ бүрддэг.Компа­нийн захир­луудтай улстөрчид нь шууд харилцах эрхгүй байдаг гээд маш олон хязгаарлалт хийдэг.Бид ч гэсэн энэ чигт явмаар байгаа юм.

-Оюутолгойн гэрээгээр хоёр гишүүн мэтгэлцэх гэж байгаа. Та байгуулсан гэрээгээ хам­гаалж оролцох уу.Танд С.Баяр­цогт гишүүнээс хамт оролцооч гэсэн санал ирүүлсэн үү?
-УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар нэг талаас өөрийнхөө ойлголтыг, нөгөө талаас иргэдийн ойлголтыг цэгцлэх гэж оролдож байгаа юм байлгүй дээ. Эцсийн дүндээ энэ гэрээний талаархи дүгнэлтийг УИХ л гаргах тул гишүүд ярьж байгаа нь зөв л байх.Харин хэлбэрийн хувьд надад сайн ойлгогдохгүй байгаа.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн ч юм шиг.Ийм маягийн мэтгэлцээнээс агуулгын дэлгэрэнгүй ойлголт авахаасаа илүү ганц хоёр оновчтой үг, үйлдэл л хүмүүст үлддэг. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуу­лийн өмнө болсон мэтгэлцээнээс ярьсан зүйлийн агуулгыг биш, хэлбэ­рийг  хэвлэлээр хэлэлцсээр байгаад л таарсан. Босон суугаа ийм ярианаас бүрэн ойлголт авч чадах болов уу даа, хүмүүс. Арай илүү дэлгэрэнгүй байдлаар УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж байж, төр нь бие даасан судлаачид ажиллуулж байж, судалгаа дүгнэлт хийж байж, тэр ажлын хэсэг нь нээлттэй асуулга, хэлэлцүүлэг хийх нь илүү хүртээлтэй оновчтой болох болов уу даа. Улс орны хөгжилтэй холбоотой том асуудал учраас хариуцлагатай хандах нь зөв. Түүнээс бус, том ажлыг тойрч мар­гаан мэтгэлцээн байх нь манайх шиг ардчилсан улсад хэвийн үзэгдэл. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газраас нь автомашин үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлснийг шүүмжилж,  эдгээр үйлдвэрүүд нь одоо Хятад руу үйлдвэрүүдээ нүүлгэх гэж байна гээд л баахан РR-дсан. Обамагийн тал нь “тийм юм огт байхгүй” гэж өөдөөс нь бас баахан ярьсан.Оюутолгойн хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулсан томоохон ажил болсон. Үүнд эргэлзэх хэрэггүй. Өнгөрсөн гурван жилийн байдал ч үүнийг нотолно. Оюутолгой эхэлсэн учраас эдийн засгийн хөгжил огцом нэмэгдлээ.Энэ төсөл урагшилсан учраас олон арван мянган хүн шууд болон шууд бус байдлаар энэ төсөлд болон төслөөс гадуур ажилтай боллоо. 21 мянган төгрөг ч гэнэ үү, хүүхдийн 20 мянга ч гэнэ үү, уул уурхайн баялгаасаа иргэддээ хүртээж эхэллээ. Энэ төслийг дагаад Монголд итгэх итгэл нэмэгдэж дотоод гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн. Хамгийн энгийн жишээ гэхэд гадуур барьж байгаа барилга байшин, зам, цэцэрлэг, сургууль гээд харахад л ойлгомжтой.Зүгээр л түүхий эдийн салбарт үнэ өсөөд ийм болсон юм биш.2006, 2007 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2010 оныхоос ч илүү өндөр байсан.Гэхдээ өнгөрсөн гурван жилийнх шиг өсөлт бий болж чадаагүй. Яагаад гэвэл том төслүүдээ эхлүүлж чадаагүй байсан.Харин Оюутолгой эхэлсэн учраас бусад салбарт хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн.Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг ажлын байр шинээр бий болж байна гэсэн үг. Цалин орлого нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бүхэн хоорондоо холбоотой.Аль нэгийг нь үгүйсгэх юм бол бүгдэд нь л нөлөөлнө.

-Ер нь бол Оюутолгойн асуудал ганц Оюутолгойнх  биш болсон, аль хэдийнэ бусад салбартай холбоотой болсон гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно шүү. Ер нь Монголын эдийн засаг цөөн хэдэн том аж ахууйн нэгж салбар дээрээ тулж хөгжиж яваа.Саяхныг хүртэл “Эрдэнэт”-ийн зэс, Улаанбаатар тө­мөр зам, хэдэн том нүүрсний уурхай, цахилгаан станц л байлаа.Алтны хэдэн уурхайнаас бусад нь бүгд төрийн өмчийнх байгаа биз дээ. 20 жил хувийн хэвшил гэсэн мөртлөө гаднын ч, дотоодын ч дорвитой том хөрөнгө  оруулагч орж ирээгүй байсан. Одоо бол өөр болсон, тоо нь ч нэмэгдсэн, чанарын ч өөрчлөлт гарсан. Оюу­толгой, Тавантолгой, ТЭЦ V, Салхит гээд эрчим хүчний төслүүд, төмөр замын төслүүд  байна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө шаардлагатай.Энэ хөрөнгө мөнгийг дандаа төр засаг өөрийн халааснаасаа гаргаж чадахгүй нь тодорхой, төр засаг гаднаас зээл авъя гэхэд тэр нь хэмжээ хязгаартай байх нь ойлгомжтой.Олдсоны хэрээр гаднаас зээл авах нь аюултайг Грек улсын жишээнээс харсан.Тийм болохоор гаднын зээлээс илүүтэй томоохон төслүүдээ хөдөлгөх нь чухал. Ганцхан уул уурхай биш, эрчим хүч, дэд бүтэц, үйлчилгээ, санхүү, барилга гээд бүх л салбар дагаж өргөжинө, хөгжинө гэсэн үг. Одоо ч өргөжиж байна. Тийм болохоор Оюутолгойн төслөө одоогийнхоос нь ахиулж сайжруулах шаардлага боломж бололцоо байна гэж УИХ нь албан ёсоор үзээд тогтоол шийдвэрээ гаргавал хоёр тал ярьж хэлэлцэж харилцан тохиролцож бүгд хамтаараа урагшилж явах ёстой.Харин ярьж тохиролгүйгээр муйхарлан хүчээр дайрч хийх гэх нь хор болох нь илүү гэж Засгийн газрын нэг гишүүн хэлсэн байна лээ.Бодож л хэлсэн байх.2011 онд бид зарим нэг чухал ач холбогдолтой асуудлаар тайван ярилцаж байгаад шийдсэн шүү дээ. Алхам алхмаар  явах ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихгүй явах ёстой нарийн ажил  л даа. Ер нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.Дотор нь ороод ажлыг нь хийгээд ирэхээр асуудал нь илүү нарийн ойлгогдож байгаа л байх.

-Оюутолгойгоос гадна манай эдийн засгийн гол тулгуур болж байсан нүүрсний үнэ унаж, экс­порт зогслоо. Энэ нь  Хятадын эдийн засгийн хурдац саарч, уул уурхайн бүтээгдэ­хүүний үнэ огцом буурсантай холбоо­той юу?
-Яг өнөө, маргаашийн байдлыг аваад үзэхэд нүүрсний үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэн. Тийм  учраас л бидэнд эдийн засгийн уналтын давалгааг сөрөх бодлого чухал. Нэг л аргаар  нөхцөл байдлыг эргүүлнэ. Тэр нь эдийн зас­гийн идэвхжилийг дэмжих томоо­хон төслүүдээ үргэлжлүүлэх, зари­мыг нь яаралтай эхлүүлэх шаардлагатай.2008-2009 оны хямралыг Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөж байж давсан шиг бас том төсөл хөдөлж эхлэх ёстой.Тэгж байж эдийн засагт мөнгө орж ирнэ.Тэгж байж хүмүүс цалинтай, орлоготой үлдэнэ.Тэгж байж бизнесийнхэн хийх ажилтай байна.Том төсөл гэдэг нь хоёр хэлбэрийнх байдаг.Төр засгаас санхүүжих арга хэмжээ, нөгөө хэсэг нь хувийн хөрөнгө оруулалттай.Аль аль нь тэнцвэртэй байх нь чухал.Болж өгвөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа ахиухан хийлгэж, төр засаг нь нийг­мийн халамж, даатгалын чиглэлээ түлхүү санхүүжүүлэх нь чухал.

-Харин ч нийгмийн халамж хавтгайрлаа, багасгах ёстой гээд байгаа биз дээ?
-Бусдын явж ирсэн зам, бидний өөрсдийн 90-ээд оны туршлагаас харахад хямралд хамгийн түрүүнд боломж бололцоо муутай  нэг хэсэг нь хамгийн ихээр өртдөг. Чаддаг нэг нь гадагшаа яваад, ганзагын наймаа хийгээд, бизнес хийх нь хийгээд төрдөө ажиллах нь ажиллаад сурах нь сурдаг. Харин ахмадууд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд маань 90-ээд онд хямралын үйл лайг хамгийн ихээр амссан.Одоо тийм байдал давтагдахгүйн тулд төр засгаас харин ч нийгмийн халамжийг жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглүүлж, даатгалын тогтолцоогоо сайжруулж, хөрөнгөө бууруулахгүй нэмэх ёстой гэж би хувьдаа боддог.

-Засгийн газар хавтгайрсан халамжийг хална гэсэн уриан дор хүүхдийн мөнгийг сэргээ­лээ. Халамж хавтгайрна гэдэг нь зөвхөн тооны олноор бус, нэг төрлийн халамжийг ч гэсэн хавтгайруулж олгохыг хэлдэг байх гэж би боддог?
-Санал нэг байна. Өнгөрсөн хоёр жил эдийн засгийн өсөлт өндөр байсан тул цалин, тэтгэврийг сайн нэмсэн. Гэтэл инфляц өндөр байсан тул юмны үнэ өсч хүмүүст цалин тэтгэвэр нэмэгдэл төдийлөн сайн мэдрэгдээгүй. Харин ч тогтмол цалин тэтгэвэр авдаггүй хүмүүст юмны үнэ нэмэгдсэн нь бүр дараа болсон.Нийгмийн хамгийн эмзэг ядуу хэсэг­тээ бүр илүү дарамт болж хувирсан. Үүнд л уг нь зөв дүгнэлт хийж, ирэх оны төсвийг шийдэхдээ халамжийг илүү оновчтой, эзнээ олсон  болгох ёстой байсан.  Гэвч чадсангүй. Хүүхэд болгонд мөнгө өгөх улс төрийн зорилго нь илүү гоё сонсогдох, орон нутгийн сонгуульд оноо авахад нь хэрэгтэй байсан байх л даа. Гэтэл хүүхдийн  мөнгө хэрэгтэй ч айл байна, хэрэггүй ч айл байна. Үүнийгээ ялгаж чадах хэмжээний иргэдийн бүртгэл судал­гаа өнгөрсөн хэдэн жил хангалттай хийсэн. Хавтгайрсан халамж инфляц хөөрөгдөж ядуурлыг улам нэмэг­дүүлнэ.Иймд зорилтот бүлгийн ха­ламж руугаа одоо л шилжих хэрэгтэй. Үүнээс чухал нь гэвэл Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдрал нэг орон нутгийн сонгуулиар дуусахгүй, Их хурлын сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэхгүй гэдгийг хаа хаанаа тооцдог, энэ тооцоондоо тохируулан ирээдүйтэй шийдвэр гаргаж чаддаг улстөрийн эр зориг манай улстөрчдөд хэрэгтэй байгаа юм.  
 

-Төр хувийн хөрөнгө оруулал­тыг ихээр татах тухай та ярилаа. Өнөөдрийн төр засаг таныхаар  хувийн хэвшилдээ хандсан зөв дохио өгч чадаж байна уу?
-Би саяхан Хонконгод болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцож, энэ үеэр болсон зарим арга хэмжээнд үг хэлж, илтгэл тавилаа. Ер нь дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулагчид болгоомжилсон хүлээсэн байдалтай байна.Уул уурхайн том төслүүд нь хаашаа явах вэ, эрчим хүчний төслүүд нь хэзээ хэрэгжиж эхлэх нь вэ, төмөр замын төсөл нь яах нь вэ гээд асуулт олон байна лээ. Үүнд маш зөв ухаалаг хариу цаг алдалгүй өгөх цаг нь болсон анзаарагдсан. Гаднынхан гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч хүлээж байгаа бололтой.

-Эцэст нь асуухад, та цаашид занараа  хөөгөөд ер нь улстөрөөс завсарлага авах уу, эсвэл намын ажилдаа давхар оролцож байгаа юу?
-Дан улстөрөөр амьдарна ч гэж юу байхав дээ. Угаасаа би цаас сараачиж ном эргүүлж судалгаа хийх дуртай.Тийм учраас цаашид ч занараас гадна өөр сэдвээр судалгаа хийх төлөв­лөгөө байгаа.Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гэдэг үнэхээр чухал. Манайд дутагдаад байгаа нь  надад их ажиглагдсан. Улстөрийн хувьд УИХ-д  сонгогдоогүй хүн завсарлага авах нь ойлгомжтой биз дээ. Ер нь өнөөдөр хийсэн биш хийрх­сэн нь, ажил биш яриа, тэр дотроо популист яриа давамгайлж байгаа ч юм уу даа гэж бодогдож байна. Ийм уур амьсгал дунд  улстөрд эргэж орох уу, үгүй юу гэдэг бас л бодох ёстой асуудал. Нөгөө талаасаа намын гишүүний хувьд Чингэлтэй дүүргийн­хээ орон нутгийнхаа намын байгуул­лагын ажилд хувь нэмэр оруулж байгаа.Цаашид улстөрд орох эсэхээ­сээ үл хамааран УИХ, Засгийн газрын гишүүн байсны хувьд энэ нь тодорхой хэмжээний үүрэг л дээ. Чингэлтэй дүүргийнхэн маань надад итгэл үзүүлж 2009 онд сонгосон, тэдэнд би маш их баярлаж явдаг. Чадлынхаа хэрээр итгэлийг нь дааж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, ачааны хүндийг үүрэлцэж явахыг хичээсэн. Харин 2012  оны сонгуульд намайг дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж ялалт байгуулж чадаагүйдээ харамсч явдаг. УИХ-д биш ч гэсэн Чингэлтэй дүүргийнхэнтэйгээ хамт ажиллах бусад боломж бололцоо дахин олдоно гэж найдаж байгаа.
www.otgonbayar.niitlelch.mn

Saturday, 25 December 2010

Д.ЗОРИГТ:"ДАВУУ ЭРХТЭЙ ХУВЬЦАА ГАРГАСНААР 34% БУУРАХГҮЙ"


Оюутолгойн хөрөнгө оруулалт дээр маргаан үүссэн. Монголын тал 34 хувийг эзэмших нь эргэлзээтэй болж байгаа гэсэн яриа сүүлийн үед хүчтэй дуулдах боллоо. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар Монголын тал Оюутолгойн ердөө л 6,8 хувийг эзэмших эрхтэй хэмээн ярьж буй. Мөн УИХ-аар эрчим хүчний салбарыг зах зээлд бүрэн шилжүүлэх талаар ярьж эхэллээ. Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Оюутолгойн ТУЗ хаалтай хуралдсан, Давуу эрхтэй хувьцаа гарснаар Монголын талын 34 хувь буурна гэсэн яриа гарч байна. Монголын эзэмших хувь хэмжээ үнэхээр буурах уу?

-Оюутолгойн ТУЗ өөрийнхөө журмаар хуралдаж санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан.
Монголын тал аль болохоор өөрийнхөө дарамтыг багасгах ёстой. Төрийн өмчтэй
“Эрдэнэс МГЛ” компани аль болох дарамт багатай зээл авч төсөл босгох талаар гэрээний
төсөлд тусгасан байгаа. Ийм ч бодлого баримталж байна. Бүх хөрөнгийг давуу эрхтэй хувьцаа
гэж ярина уу, зээл гэж ярина уу, нөгөө талаар гаргуулаад, хамгийн гол нь тэр гаргасан
хөрөнгийн тодорхой хэсгээр бид “Оюутолгой” ХХК-ийг эргэж төлүүлээд “Эрдэнэс МГЛ” компани
дээр бага зээл авъя гэсэн бодлого баримталсан. Гэрээ УИХ-аар тэгж батлагдсан. Давуу эрхтэй
хувьцаа, ногдол ашиг гэдэг зүйлийг хольж хутгаж яриад байдаг.

Аль ч тохиолдолд Монгол Улсын 34 хувь хэвээрээ байгаа. Ногдол ашгаараа 34 хувийг авна.
Хамгийн гол нь “Оюутолгой” ХХК дээр авч байгаа зээл, давуу эрхтэй хувьцааны хүүг яаж
бууруулах вэ гэдэг дээр л төвлөрч ярих ёстой юм. Үүнийг Засгийн газрын ажлын хэсэг ярьж байгаа.
ТУЗ-ийн хурал үргэлжилж байгаа. Ирэх долоо хоногт мөн хуралдана. Энэ явцад давуу эрхтэй
хувьцаа ч бай, зээл ч бай, санхүүжилтийн эх үүсвэрийн хүүг яаж бууруулах вэ гэдгийг л ярина.
Ийм яриа хэлэлцээ явж байгаа. Дахин албан ёсоор хэлэхэд Монгол Улсын 34 хувь хэвээрээ
байгаа. Давуу эрхтэй хувьцаа гаргаснаар 34 хувь буурна гэсэн асуудал байхгүй.

-Тавантолгойн тендэр цуцлагдсан гэсэн яриа байгаа. Түүний шалтгаан юу вэ?

-Түүнийг ТӨХ мэднэ. ТӨХ-нд үүрэг даалгавар өгөөд Тавантолгойн оператор компани
шалгаруулах асуудлыг ярьж байгаа.

-УИХ-аар Түлш,эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тогтоолын
төслийг хэлэлцлээ. Үүгээр юуг зохицуулах вэ?

-Эрчим хүч бол зах зээлийн горимд шилжилгүй үлдсэн цөөн салбарын нэг. Яагаад ингэсэн
бэ гэвэл эрчим хүчний салбарын үнийн зохицуулалтыг төрөөс одоо болтол нэлээд хатуу
хязгаарлалттай хийж ирсэнтэй холбоотой. Нэг КВт цаг нь 96-97 төгрөгийн өртөгтэй
цахилгааныг хэрэглэгчдэд 79 төгрөгөөр өгч байна. Айл өрхүүд 97 төгрөг төлөх ёстой байтал
79 төгрөг төлж байна гэсэн үг. Бусдыг төр, эрчим хүчний үйлдвэрүүд нуруундаа үүрдэг.
УИХ-аар хэлэлцсэн тогтоолын гол агуулга гэвэл 2013 он хүртэл үе шаттайгаар энэ салбарыг
зах зээлийн зарчимд нь шилжүүлье гэлээ. Ингэж шилжихдээ хэрэглэгчдийг хохироож болохгүй.
Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа цахилгааны 20 орчим хувийг
айл өрхүүд хэрэглэдэг. Айл өрхийн 64 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд хамрагдсан.
64 хувь нь сард 150 КВт цагаас бага цахилгаан хэрэглэдэг. Ийм айл өрхүүдийн үнийг
хэвээр үлдээе. Тэгэхдээ жил бүр инфляцийн тохироогоо хийгээд явъя. Үнийг 2013 он
хүртэл хэвээр үлдээе гэж байгаа. 150 КВт цагаас илүү хэрэглээтэй боломжтой айл өрх,
бусад аж ахуйн нэгжийг зах зээлийн горимд бүрэн шилжүүлнэ.

-ТЭЦ-Ү-ийг хэзээ барих вэ?

-Судалгааг их хийсэн. Хувийн хэвшлийг татах гэж үзсэн. Хувийн салбарынхан эрчим хүчний
салбарт орж ирэхгүй байгаа хамгийн гол шалтгаан бол үнийн асуудал. Үнийг зах
зээлийн горимд шилжүүлж байж хүн хөрөнгө оруулж ашгаа олно. Энэ асуудлыг
шийдэхээр УИХ-ын тогтоолд оруулж өгөх гэж байгаа нь чухал юм. Эрчим хүчний салбар асар
их зээлтэй. Нийтдээ 400 гаруй сая ам.долларын зээлийг 1990 оноос хойш түлш, эрчим
хүчний салбар, цахилгаан станц, нүүрсний уурхайнууд авсан байдаг. Цахилгаан 1990-2000 он
хүртэл маш их тасалддаг байсан. Энэ хэцүү үеийг давахад эрчим хүчний салбарынхан
өдөр шөнөгүй ажилласан. Гаднын зээл тусламж асар их үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед зээл олгохдоо
“Та нар зээл ав. Үнээ аажмаар өсгөөд авсан зээлээ эргүүлж төлнө шүү” гэсэн шийдвэрээр явсан.
Гэтэл үнээ нэмээгүйн улмаас аж ахуйн нэгжүүд авсан зээлээ эргүүлж төлж чадахгүй байна.
Энэ зээлийг яах вэ гэдгийг УИХ-аар ярьж байна. Зээлийг үндсэн хөрөнгө оруулалтад тооцоод
явах уу, эсвэл авсан зээлийн ханшийн эрсдлийг төр нуруундаа үүрэх үү. Зарим нь
1990-ээд оны дундуур, нэг ам.доллар 400 орчим төгрөг байхад авсан зээл шүү дээ.
Гэтэл одоо нэг ам.доллар 1300 төгрөг болсон байна. Энэ ханшийн эрсдлийг аж ахуйн нэгжүүд
өөрсдөө үүрч байна. Гэтэл үнэ нь хязгаарлалттай байгаа учраас ханшийн эрсдлийг нь даах уу,
эсвэл зээлийг нэг мөсөн улсын хөрөнгө оруулалт гэж тооцоод үндсэн хөрөнгө оруулалтад
оруулаад явах уу гэсэн аргуудыг ярьж байна. ТЭЦ-Ү бол дулаан, цахилгаан эрчим хүчний
хосолсон үйлдвэр байж л хямд бүтээгдэхүүн гаргана. Азийн хөгжлийн банк судалгаа
хийж байгаа. Эхлээд дулаанаа үйлдвэрлэж, Улаанбаатарын дулааны эх үүсвэрийг
хангаж байж дараагийн асуудлыг ярих ёстой. Эрчим хүчний хэрэглээ бол байна. Гэхдээ
Улаанбаатарт өнөөдөр дулааны хэрэглээ бүр их хурц асуудал болсон. Ялангуяа нийслэлийн
зүүн хэсэг дулааны эх үүсвэрийн хомсдолтой, шинэ барилга барьж чадахгүй байна.

Д.ОЮУН
Source: www.news.mn

Thursday, 22 July 2010

Д.Зоригт: "Оюутолгойд єнєєдєр 2250 Монгол хvн ажиллаж байна."


-57 дугаар тогтоолоор Оюутолгой ордын тєрийн эзэмшлийн 34 хувийг эрх зvйн орчныг бvрдvvлэх замаар анхны хєрєнгє оруулалтаа нєхсєний дараа хєрєнгє оруулагчтай тохиролцон 50-иас доошгvй хувьд хvргэн нэмэгдvvлэхийг Засгийн газарт vvрэг болгосон. Байнгын хорооны хуралдаан дээр ч энэ талаар илvvтэй сонирхож, басхvv шvvмжлэл єрнvvлэх шиг санагдлаа. Энэ тухайд юу хэлэх вэ? -Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн єєрийн хєрєнгєєр хайгуул хийж, нєєцийг нь тогтоосон ашигт малтмалын орд дахь тєрийн эзэмшлийн хувь, хэмжээг нэмэгдvvлэх нь гадаад, дотоодын хєрєнгє оруулагчдын сонирхолд нєлєєлж болзошгvй байгаа ч 57 дугаар тогтоолын дагуу Монголын талын оролцоог цаашид 50 хувьд хvргэх асуудлыг хэлэлцэж, гэрээг сунгах vед манай тал нэмэлт 16 хувийг харилцан тохиролцсон нєхцєлийн дагуу шилжvvлэн авах эрхийг хєрєнгє оруулалтын гэрээнд тусгаж байгуулсан. -Энэ жилийн хєрєнгє оруулалт хэдий хэмжээнд vнэлэгдэж байгаа вэ? -2010 оны тєлєвлєгдєж буй тєсєв нь 758 сая ам.доллар. Тэр дундаа Монголын компаниудыг оролцуулах хєрєнгє оруулалт нь 400 орчим сая ам.доллар. Энэ нь улсын тєсвийн хєрєнгє оруулалтаар нэг жилд хийх хєрєнгє оруулалттай тэнцэх хэмжээ. -Бvтээн байгуулалтын ажил тєлєвлєсний дагуу хийгдэж байгаа юу? -Тєлєвлєснєєс 42.2 сая ам.доллар бага зарцуулсан. Хэдийгээр хоцорч яваа ч 2011 оны тєсєвт энэ жилийн хєрєнгє оруулалтыг шилжvvлэн тооцох болно. Vvний шалтгаан нь хил, гаалийн багтаамж, орж гарахад шаардлагатай дэд бvтцийн асуудал. Тиймээс ч Гашуунсухайтын боомтын єргєтгєлийн ажлыг концессийн гэрээгээр хийх ажлын жагсаалтад оруулсан. -Оюутолгой тєслийн vр дунг сонирхохын тулд хамгийн тvрvvнд ажлын байр хэрхэн нэмэгдсэнийг тодруулах хэрэгтэй байх. -2009 оны наймдугаар сард эл тєсєл дээр 450 хvн ажиллаж байсны 300 гаруй нь Монголчууд байсан. Єнєєдрийн байдлаар тэнд 2250 Монгол хvн ажиллаж байна. Тэдгээрийн дотор томоохон нь болох "Хасу мєгават" 354, "Барилга" корпорац 220 хvнтэй ажиллаж байна. Vvнээс гадна шууд бус байдлаар буюу банк, санхvv гэхчилэн vйлчилгээний салбарт ойролцоогоор 2000 гаруй ажлын байр єнгєрєгч зургаан сарын хугацаанд бий болсон. -Энэ нь гэрээнд заасан ажиллах хvчний харьцааг хангах vзvvлэлт мєн vv? -Хєрєнгє оруулалтын гэрээнд барилгын ажлын vед нийт ажилчдын харьцаа 60:40 байхаар заасан. Одоогийн энэ vзvvлэлт бол 70:30 гэсэн харьцааг илэрхийлж байгаа гэж хэлж болно. Зарим тохиолдолд 72:28 гэсэн харьцаатай байх ч тохиолдол бий. -Цаашид ажлын байр хэрхэн нэмэгдэх билээ? -2011 онд 5700 ажлын байр шинээр бий болгох тєлєвлєгєєг Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам, хєрєнгє оруулагч компанитай хамтран хийсэн. Тэдгээрээс шууд буюу ордын талбай дээр 2100 орчим ажлын байр шинээр бий болгоно. -Уул уурхайн нарийн, тєвєгтэй ажилд мэргэшсэн боловсон хvчин дутагдаж байна. Мэргэжилтэй боловсон хvчнийг бэлтгэх тал дээр юу хийж байна вэ? -Мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэх тєлєвлєгєєг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд "Оюутолгой" ХХК-аас хvргvvлсэн. 2200-3500 мэргэжилтай ажилтан бэлтгэнэ. Ингэхдээ жилд 800 боловсон хvчин бэлтгэн гаргана. Vvний тулд 50 сая орчим ам.долларын єртєг бvхий боловсролын хєтєлбєрийг хэрэгжvvлэх юм. Цаашид энэ чиглэлд санхvvжилтийн хэмжээг 100 сая ам.долларт хvргэхээр яриа хэлэлцээр явагдаж байгаа. Vvнээс гадна мэргэжлийн сургалтын тєвvvдэд хєрєнгє оруулалтын тодорхой ажлууд хийгдэнэ. -Оюутолгой тєслийнхєн нийслэлд 3000 ажлын байр бий болгох нь гэсэн сайхан мэдээ яагаад таг болчихов? -Тєслийн зvгээс санхvvгийн хямралтай холбогдуулан Улаанбаатар хотод 12 тэрбум тєгрєгийн санхvvжилт гаргаж, 3000 гаруй хvнийг гурван жилийн туршид ажлын байраар хангах тухай нийслэлийн удирдлагуудтай ярилцаж, тохиролцсон зvйл бий. Нийслэлийн єнгє зvсийг сайжруулах нарийн мэргэжил шаардагдахгvй энэ ажилд жил бvр 12 тэрбум тєгрєгийн санхvvжилт гаргаж, ажлын байр бий болгоно. Гэхдээ энэ асуудал удаашралтай байгаа. Хог шvvрдэж, хашаа будуулахгvй гэх шалтгаанаар цаг хугацааг алдаж байна. Уг нь хямралтай vед нэмэр болох л байсан байх. Б.Номин