Showing posts with label ДАШДОРЖ Ц.. Show all posts
Showing posts with label ДАШДОРЖ Ц.. Show all posts

Tuesday, 22 May 2012

Ц.Дашдорж: Говь-Алтай гэдэг нэртэй миний ажил үйлс, амжилт бүтээл, үүрэг хариуцлага маань нягт холбогддог

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж
Энэ удаагийн «Хүмүүсийн хоймор» буланд маань Алтай нутгийн хүү УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж оролцож байна. Томоохон салбарыгхариуцан ажиллаж байгаа төрийн хүний ажил алба, санаачлага, хийсэн,бүтээснийг л бид мэдэхээс хувь хүнийг нь тийм ч сайн мэддэггүй.Ц.Дашдорж гэдэг хүн төдийгөөс өдийг хүртэл ямархан замыг туулж ирсэн,хаана хэрхэн өсөж хүмүүжсэн, эцэг эх, гэр бүл гээд хувь хүн талаас нь багахан ч болов тольдохыг хичээлээ.
-Мөнгөн хонхны дуу эгшиглэсэн сайхан өдрүүд үргэлжилж байна, яриагаа үүнээс эхлэе гэж бодлоо. Та ямар сургууль төгссөн бэ. Хэр нийгмийн идэвхтэй оюутан байв?
-Би Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС-ийг Өрөмдлөгийн инженер мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа нийгмийн идэвхтэй, олон нийтийн ажилд их оролцдог байлаа. Би нэг бяцхан түүх ярья. Одоо оюутнууд Цахим Visa карт гэдэг болж.
Энэ зүйлийг бидний хэсэг нөхөд санаачилж, ажил хэрэг болгож байсан юм.
Өөрөөр хэлбэл, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг бий болгох асуудлыг анх  хөөцөлдөж гаргаж байлаа. Бас амаржсан оюутнуудад тэтгэмжийн мөнгө олгох талаар хөөцөлдөж, олгуулах шийдвэр гаргуулж байлаа. Сурлагын хувьд сургуулиа улаан дипломтой, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн. Дараа нь Германы Уул уурхайн институтийг дүүргэсэн. Хаврын хаварт л эргээд оюутан болчихсон юм шиг хонхны баяр харахаар сайхан байдаг шүү. Сая нутаг яваад ирлээ. Манай Анагаах ухааны сургуулийн төгсөлт болж байна. Дурсамж сэргээд сайхан байсан шүү.
-Их сургуулиа улаан дипломтой төгссөн хүн чинь шууд л томхон газарт хуваарилагдана биз?
-Төгсөөд шууд яаманд хуваарилагдсан. Гэхдээ яаманд очсон чинь "Газрын тосны нэгтгэл гэж шинээр байгуулагдаж байгаа, тийшээ оч" гэж байна. Д.Содном гуай Ерөнхий сайдаасаа дөнгөж буучихсан, дарга нь. Хүнд үйлдвэрийн сайд байсан Батхуяг гуай нэг хэлтсийн дарга нь. Сэнгээ гуай, бас Лиза гэдэг нарийн бичигтэй, нэг жолоочтой. Долоо дахь цэрэг нь би болж очиж байлаа. Эндээс л төрд ажилласан түүх маань эхэлнэ. Мундаг хүмүүсээс их зүйл сурч мэдсэн дээ,
-Тэр үедээ бол инженер мэргэжилтэй, нэлээд гайгүй ажилд орчихсон, цалин ч боломжийн байсан биз дээ?
-Гайгүй, гайгүй, 750 төгрөг авдаг байсан. Дээрээс нь Газрын тосны нэгтгэл ийнхэн нэмэгдэл цалин авна. Би 1000 орчим төгрөгийн цалин авчихдаг байсан.
-Дараа нь бизнесийн салбар луу орсон уу. Таныг бизнесийн салбарт нэлээд хөдөлмөрлөсөн хүн гэж боддог. Гэхдээ бизнесийн чинь амжилтыг төдийлөн сайн мэдэхгүй юм. Хүмүүс таныг бизнес сэтгэлгээ сайтай, мөнгөтэй хүн гэж ярьдаг. Яагаад төрийн албанаас гарч бизнес хийхээр болов оо. Цаг үеэс болов уу?
-1990 онд бүх л хүн эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсан үе. Найз нөхөд ажлаасаа гараад ганзагын наймаанд яваад эхэллээ. Бүгд л пүүс компани байгуулж байлаа. Манай нэг найз хэлж байна. "Хоёулаа ч гэсэн хөдлөөд үзвэл яасан юм, компани байгуулъя" гэж. Ингээд л 1992 онд ажлаасаа гараад яваад орсон доо. Ангийн багш Батсайхантайгаа хамтраад "Газар холдинг"компанийг байгуулж байлаа. Компаниа байгуулаад хамгийн анх Түргэний хөндийд төмс тарьснаа мартдаггүй юм. Бизнес хийснээр нэг ч төгрөггүй шатах, нэлээд мөнгөтэй болохыг би үзсэн хүн. Гэхдээ хүний амьдралд мөнгөтэй зүйрлэшгүй илүү үнэ цэнэтэй зүйл олон шүү дээ.
-Намын гишүүн болж батлах авсан үе чинь хэзээ вэ. Хэнээс батлахаа авч байв?
-Тэр бол нэлээд эрт шүү. 1988 онд оюутан байхдаа Эвлэлийн төв хорооны гишүүн болоод Сүхбаатар дүүргийн намын хороон дээрээс батлахаа авч байлаа. Батсүх гээд Үндэсний дэвшил намыг байгуулсан хүн байдаг юм. Манай Полийн дээдийн багш, намын хорооны орлогч дарга байсан. Багшийгаа дагаад л Сүхбаатар дүүрэг дээр очиж батлахаа авч байлаа. Тэр үед гайгүй сурдаг оюутныг шууд элсүүлдэг байсан юм. Улс төрийн намын гишүүн болж байлаа шүү дээ. Манайд олон намын систем бий болоод 20 жил боллоо. Одоо ч бүрэн төлөвшөөгүй л байна.Олон нам байгуулагдсанаар улс орон хөгждөг бол манайх л хамгийн хурдан хөгжихөөр боллоо. Гэтэл тийм биш байдаг юм.
-Тэгээд л удалгүй намынхаа залуучуудын байгууллагын удирдлагад ажилласан уу. Танай үед байгуулж байсан байгууллага өнөөдөр олон мянган залуусаар эгнээгээ өргөтгөсөн хүчирхэг байгууллага болжээ?
-Бидний үед дөнгөж үүсэж бий болж байлаа. Хүний амьдралд тэртээ тэргүй цаг нь ирэхээр зорьсон чиг рүүгээ ачаа үүрээд явах үе ирдэг юм байна. Үнэндээ 33 настай залуу УИХ-ын гишүүн болно гээд л залуу насны бадрангуй сэтгэлээр шуугиад орсон. Ер нь улс төрийн идэвх хүрээлж байгаа найз нөхдийн дундаас төрдөг юм. Улстөрийг чи сонирхохгүй бол улстөр чамайг оролдоно гэж үг байдаг даа. Үүнтэй адил найз маань хүрч ирээд "Алив хэдэн залуус тэнд ийм байгууллага байгуулаад ажиллаж байна. Тэр байгууллагад нь удирдах зөвлөл гэж байдаг юм байна. "Тийшээ ор" гэж байна. Би "за" ч гэсэнгүй. Тэгсэн манай хүн бүр урдаас "Залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч болбол яадаг юм" гэж байна. Нэлээд бодлоо. Тэгээд л залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч болохоор шийдлээ, боллоо доо. Залуу хүн том мөрөөдөлтэй байх ёстой юм билээ. Тэгээд    мөрөөдлөө биелүүлэх зөв зорилготой, хэрэгжүүлэх сайн арга барилтай байх учиртай. Мэдээж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь гарцаагүй.
-Залуу насны бадрангуй сэтгэлээр?
-Ассан, дүрэлзсэн улсууд шуугиад яваад орсон. Ёстой л бадрангуй сэтгэлээр нэгдэж, нийлж,"Тэнхлэг"' төвөө байгуулж явлаа. Манай М.Энхболд дарга, У.Хүрэлсүх дарга, талийгаач Умбаа, Т.Гантулга, одоо Эрдэнэтийн Б.Жаргалсайхан гээд бусад олон залуу энэ байгууллагад байсан нэг цаг үеийнхэн. Ийм л хамт олон дотор Ж.Жанцантайгаа (П.Жасрай агсны хүү) хамт анх орж ирж билээ. Түүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулъя гээд тодорхой зорилго тавиад зүтгэсэн. Тодорхой төвшинд нам, хамт олныхоо итгэл даах төвшинд хүрсэн. 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг намаас санал болгосон, Энэ итгэлийг ч алдалгүй, дэвшээд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байлаа. Ард түмний итгэлийг хүлээх, тэднийг төлөөлж парламентад сууна гэдэг асар том хариуцлага шүү,
-Ингэхэд одоо та хэдтэй вэ?
-Би яг 45 хүрч байна.
-Ид сайхан залуу нас ...?
-Тийм шүү. Монголчууд бид дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж ярьдаг даа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх ид нас гэж ойлгож байна, Манай үеийнхэн жинхэнэ баялгийг бүтээж байна даа.
-Улс төрийн амьдрал нэлээн давалгаатай жилүүд өнгөрлөө, Ялангуяа МАН-ын хувьд, Нэрээ ч солилоо, багагүй бужигнаантай байлаа, Хоёр, гурав ч хуваагдах шиг болов.    Хуучин намын дарга байсан хүн нь одоо саатуулагдаад шалгагдаж байна. "Үхрийн сүүлэн дээр хутга" гэдэг шиг зарим нь намаасаа гараад өөр нам руу ч орж байх шиг. Энэ бүх бужигнаан улстөрчийн тань хувьд ямархуу бодлууд төрүүлж байх юм?
-Байдлыг бодитойгоор үнэлж дүгнэх нь чухал. Ямар нэгэн нэмэлт чимэг, нэмэлт өдөөн хатгалга, ишлэл, зүүлт энэ тэргүйгээр. Мэдээж тунгаах юм бол бий. Таны асуултын хариуг тун удахгүй ард түмэн өгнө. Тийм болохоор урдуур нь орж дүгнэлт өгөх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш. Ер нь намд үзэл бодлын цэвэр өрсөлдөөн байх ёстой юу гэвэл байх ёстой. Гарцаа байхгүй. Ийм агаар, ийм эрх чөлөө байхгүйгээр одоогийн улс төрийн хүчнүүдийг төсөөлөх аргагүй шүү дээ. Нам бол өөрөө нээлттэй систем. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэн орох бас гарах нь хэнд ч нээлттэй. Хууль бус зүйл хийсэн, эс хийснийг нь шалгах нь хуулийн байгууллагын эрх. Гэхдээ хүний амь наснаас илүү чухал зүйл энэ хорвоо дээр үгүй шүү дээ.
-Та тэрбумаараа юу хийсэн бэ?
-Аймгийнхаа хөгжил цэцэглэлт, дэд бүтэц, малжуулах хөтөлбөр, жижиг дунд бизнесийг дэмжих зээл, нутгийнхаа залууст оюуны хөрөнгө оруулалт оруулсан гээд хамгийн хэрэгцээтэй салбарт хүч зарцуулсан гэж бодож байна. "Алтайн хөгжил"   сэтгүүлээр дамжуулан юу хийсэн тайлангаа, тэрбумын задаргааг ард түмэндээ дэлгэрэнгүй тайлагнасан.
-"Эрдэнэт сүрэг эзнээ баясгана" гээд малжуулах хөтөлбөр их үр дүнтэй болсон тухай хүмүүсээс сонсож байсан юм байна, Ямар зарчим аар малжуулсан бэ?
-Ийм зарчимтай юм. Нэг малгүй өрхөд 50 толгой мал өглөө. Хоёр жилийн дараа энэ мал нь өснө өө дөө. Тэгэхээр нь нөгөө 50-иа аваад дахиад өөр айлд өгөх жишээний. Ингэснээр тэр суманд эргэлтийн сан бий болно шүү дээ. Үүний дараа чанаржуулах асуудал гарч ирнэ. Сүхбаатараас хурдан азарга ч юм уу, Ховдоос улаан ямааны ухна авах жишээтэй. Бидний ажил бүх л талыг хамарч байдаг юм. Би бол гурван юманд анхаарсан. Нэгдүгээрт дэд бүтэц. Энд гэрэл цахилгаан, зам, ус орж байгаа юм. Алтайн хөгжлийн гурвалжингаа ажил хэргийн гурвалжин болгочихлоо. Одоо улам төгөлдөршүүлэх л үлдэж байна. Дараагийнх нь хүүхдүүдийн боловсрол. Үүнийг яаж идэвхжүүлэх вэ гэхээр хүүхэд рүү нь биш багш нар луу нь чиглүүлдэг. Багш нь мундаг байж, сурагч нь сайн боловсрол эзэмшинэ.
-Өмнөговийг хөрсөн доорхи баялаг нь тодорхойлж байна. Харин Говь-Алтайг тодорхойлох үндсэн баялаг юу вэ?
-Өмнөговь,Баянхонгор, Говь-Алтай, Ховд гээд энэ хэсэг бол нүүрсний том сав газар шүү дээ. Манай аймаг бусад аймгаас дутахааргүй баялагтай. Гэхдээ Өмнөговь шиг байж болохгүй гэдгийг манай алтайнхан ухамсарлаж байгаа. Машинтай нь машинаараа, хүрз жоотуутай нь тэрэнтэйгээ, тэгээд гадныхан гээд Өмнөговь руу бүгд шуурчихлаа. Ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Өнөөдөр хэдэн төгрөг авч болно оо, нутгийн хишиг энэ тэр гээд. Гэхдээ тэр чинь бахархал биш шүү дээ.
-Говийнхныг амгалан тайван, сайхан хүмүүс гэдэг. Үүн шиг Говь-Алтайн хүмүүсийн  гол шинж юу вэ ?
-Говийнхныг эвдрээгүй гээд хувь хүний мөн чанар талаас нь их ярьдаг байсан. Гэхдээ одооны говьчууд жаахан өөрчлөгдсөн байх аа. Ерөөсөө хүмүүсийг юу эвдээд байна гэхээр зах зээл л эвдээд байгаа юм. Би бусдыг муу хэлж байгаа юм биш шүү. Үнэндээ жинхэнэ мөн чанараараа байгаа нь баруун аймгийнхан. Манай Алтайнхан юмаа нэг их ил гаргаад байдаггүй. Дотроо бол асар сайн бясалгана. Түлх их харна. Маш холч хүмүүс. Өөрийн тогтсон итгэл үнэмшил гэдэг юм нь бараг насан турш арилахгүйгээр сууж өгсөн байдаг. Ийм л улс даа.
-Та нутгархана биз?
-Тэгэлгүй яахав. Нутаг устайгаа амин холбоотой байдаг нь монгол хүн бүрийн онцлог. Хэзээнээсээ Засагт ханы "хэцүү" эрсээрээ овоглосон Алтай нутгаараа бахархаж явдаг хүний нэг нь би. Тэр утгаараа Говь-Алтай гэдэг нэртэй миний ажил үйлс, амжилт бүтээл, бас үүрэг хариуцлага маань нягт холбогддог гэж боддог.
-Ирээдүйн Говь-Алтайг та хэрхэн төсөөлж байна?
-Төсөөлөх нэг хэрэг. Алтай нутаг маань их хөгжлийн торгон ирмэг дээр урагшилж байна. Айл бүрээс гэрэл гэгээ цацарч, үүрэн холбоо эрс сайжирч, дэд бүтэц зам харилцаа хөгжих үндэс суурь тавигдлаа. Мал сүрэг маань ч таван төрөлдөө өсөж байна. Иргэд нь хөдөлмөрлөх, хөгжих хүсэл тэмүүлэлтэй, хүн бүр ажил орлоготой, дардан замаар аймаг хотуудтай холбогдсон, залуус нь мөрөөдөлтэй, түүндээ хүрэх итгэл зүтгэлтэй XXI зууны шинэ МоНголыг, шинэ Алтайг бий болгох хүмүүс нь бид өөрсдөө. Үүний төлөө хамтдаа төсөөлөх биш, харин зүтгэх учиртай.
-Нутаг ус ярьсных аав ээж тань залуудаа ямар ажил эрхэлдэг улсууд байв?
-Аав маань цэргийн хүн байлаа. Ээж маань эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн эмч. Эмчийн хүний төлөө гэсэн чин сэтгэл, цэргийн хүний эх оронч төв үзэл бидний төлөвшилд их нөлөө үзүүлсэн гэж боддог. Олуулаа ч байлаа даа. Хүн болох дуртайдаа л хүн болж байсан шиг байгаа юм. Яг туулайн бүжин шиг л өссөн. Шинэ хувцас өмсөж үзээгүй. Хааяа нэг ахад шинэ юм авч өгвөл баярлана. Ингэж л өслөө, бидний үеийнхэн. Аав ээж хоёр ажилтай, яваад өгнө. Том нь багаа өсгөөд явдаг. Харин өлсдөггүй байсан шүү. Өдөр нь талх, боорцгоо идчихнэ. Орой нь хоолоо хийгээд идчихнэ. Одоогийхоо шиг нэг хэсэг нь хүүхдээ чихэр жимсээр хангаад, зарим нь хоосон хонодог шиг ийм ялгаа тэр үед байсангүй. Сайхан үед хүн болж хүмүүжсэн. Сургууль нь ч боловсролыг чанартай эзэмшүүлдэг байж. Харин өнөөдрийн хувьд миний сэтгэл маш дундуур явдаг зүйл бол энэ боловсролын тогтолцоо. Нэг л их олон дээд сургууль. Сэтгэл амар байя гэвэл хамгийн түрүүнд боловсролын тогтолцоогоо засах ёстой. Уул уурхайгаас олж байгаа орлогоо боловсрол, эрүүл мэнд рүү хангалттай хаях ёстой юм шүү дээ, бид. Тэгж байж ирээдүйгээ гэрэлтэй, өнгөтэй байлгана гэж боддог.
-Цаг завгүй их ажлынхаа хажуугаар ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Нутаг орон, залуу насаа дурсан ярих надад таатай байлаа. Алтайчууддаа, Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхны дээдийг хүсье.
Эх сурвалж
Хүмүүс сонин

Thursday, 26 April 2012

“Чингис хаан”–аас хоёр дахин том нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтад орно



Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын шавыг сая тавилаа. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Хөшигтийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг хоёр хэсэгт хурааж үзэж болох юм. Үүнд зээлийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжууд, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэгдэх ажлууд багтаж буй. Одоогоор шинэ нисэх буудлын үерийн хамгаалалт, даланг барих барилгын ажлыг эхлүүлсэн байгаа. Мөн цахилгаан дамжуулах 110 квт-н шугамыг барих болон мэдээлэл холбооны шилэн кабелийг татах ажлыг тус тус эхлүүлээд байна. Хөшигийн хөндийд баригдах Олон улсын шинэ нисэх буудлын зураг төслийн ажлыг Япон Улсын "Азуса Секкей", "Ориентал консалтантс" компаниудын түншлэл боловсруулж бэлэн болгоод байгаа. Аэро дром болон нисэх буудлын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Японы барилгын компаниудын дунд зарлан явуулж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх.
-Энэ ажлыг Япон улсын тусламжаар хийж байгаа Яг хэдэн төгрөгийн ямар зээл олгож байгаа вэ?
-Намайг дэд сайд байхад буюу 2008 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй Олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулсан байдаг юм. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь үнийн өсөлт. ханшийн зөрүү гэх мэт асуудлаас шалтгаалан тус байгууламжийг босгоход хүрэлцэхгүй болох нь тогтоогдсон. Үүнийг нарийвчилсан зураг төслийг хийх явцад олж мэдсэн юм. Тийм учраас зээлийн хэлэлцээрт тусгагдсаны дагуу дутагдаж буй хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар хариуцан гаргахаар болсон байгаа. Төслийн барилгын ажлын нийт төсөв төгрөг 29,9 тэр бум иенд хүрнэ. Үүнээс 25,5 тэрбум иенийг нь зээлийн хөрөнгөөс 4,4 тэрбум иенийг Монголын тал хариуцан гаргахаар шийдвэрлэн ажлыг эхлүүлээд байна.
-Шинэ нисэх буудлыг ямар Байхаар төлөвлөсөн юм бол. Мэдээж олон улсын шаардлагад нийцүүлж барих байх?
-Шинэ нисэх буудал маань нислэгийн хөдөлгөөний удирдлага, зорчигчдын үйлчилгээнд зориулагдсан орчин үеийн тусгай төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх болно. Мөн найдвартай үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт тодорхой ахиц гаргахаар иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагуудыг бүрэн хангахаар тооцож зураг төслийг гаргасан. Энэ зураг төслийн хүрээнд ажил явагдана. Уг цогцолбор бий болсноор нисэх'онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлүүдийг арилгах, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах өндөр ач холбогдолтой.
Мөн агаарын тээврийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих зэрэг чухал шийдлүүд тусгагдсан гэж болно.
Нэг ёсондоо Эдийн засагт талаасаа ч тэр, үйл ажиллагаа талаасаа ч тэр том дэвшил болох болно. Түүнчлэн агаарын хөлгийн нислэгийн хоёр талын буулт, хөөрөлтийг хийх боломжтой болж нисэх буудлын ашиглалтыг одоогийнхоос дээшлүүлнэ. Өнөөдөр "Чингэс хаан" нисэх онгоцны буудлын ашиглалт 73 хувьтай байдаг бол үүнийг 98 хувьд хүргэх төлөвлөгөөг гаргасан гэсэн үг". Цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатал одоогийн байдлаар2.3 хувь байгааг 0.5 хувь болгож бууруулах аргачлалыг нэвтрүүлж байна. Онгоц буух, хөөрөх зурвас нь гэхэд гурван мянга 600 метр. Зорчигч. үйлчилгээний барилга нь 33300 метр квадратад хүрэх юм. Үүнээс гадна зорчигч суулгах хүзүүвчийг зургаа байхаар төлөвлөсөн. Үндсэндээ, шинэ байгууламж маань "Чингэс хаан" нисэх онгоцны буудлаас хоёр дахин том байна гэсэн үг.
-Ажил хийгдэж эхэлж байгаа юм байна. Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Яг энэ ажлыг эхлүүлэхийн тулд 2007 оноос Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЛСА"-д хандсан байдаг. Ингэхдээ төслийн ТЭЗҮ-ийг нь тодотгох, тус байгууллагаас олгогдох зээлийн үндэслэл хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор урьдчилсан судалгааг хийсэн. Судалгаан дээр тулгуурлан 2008 оны тавдугаар сард гэрээ хийж УИХ-аас баталсан. Ингэж л энэ ажлын эхлэл тавигдсан. Зээлийг эдийн засгийн хамтын "ажиллагаа нь тусгай нөхцөлийн дагуу 40 жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээлсэн. Үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр тусгаж, зээлийн хүүг жилийн 0:2 хувь болгосон. Нисэх буудлыг 2016 онд ашиглалтанд оруулна гэж төлөвлөсөн байгаа.
-Нисэх онгоцны буудал руу ямар замаар явж хүрэх вэ?
-Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэл буюу А0201 замын чиглэлд зам тавихаар болсон. Ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг базааж байгаа. Энэ хурдны зам байх бөгөөд Улаанбаатар хотын төвөөс нисэхийн товчоо хүртэл зургаан эгнээ байна. Замын хэсгийг барихаар 2012 оны нийслэлийн төсөв, төлөвлөгөөнд тусгасан ажлыг удахгүй эхлүүлнэ. Харин нисэхийн товчооноос шинэ нисэх буудал хүртэлх зам нь дөрвөн эгнээ хоёр урсгалтай байх юм. Одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийг зарлаад ажиллаж байна,
-Шинэ нисэх онгоцны буудлыг барих асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Ямар шалтгаанаар хойшлогдож, энэ жил эхлэх болсон юм бэ?

-2009 оны наймдугаар сараас эхлэн зөвлөх компанийг шалгаруулж зохих журмын дагуу холбогдох газруудад хянуулж ажлыг эхлүүлсэн юм билээ. Япончууд бол яарч сандралгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй байна.
-Япон улсад цунами болсноос үүдэн тус улсаас туслах боломжгүй болсон гэх мэдээлэл байгаа?

-Тийм асуудал огт байхгүй. Өнгөрсөн онд Японд байгалийн гамшигт үзэгдэл болж ихээхэн гарз хохирол тохиолдсон. Гэхдээ Японы тал ам өчгөөсөө ухраагүй. Нисэх онгоцны буудлыг шимээр барихаар шамдан ажиллаж байгаа.
Нийтлэлч
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин
2012 оны 4-р сарын 26, Пүрэв гариг

Ц.Дашдорж: Нисэхийн олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан нисэх буудалтай болно


Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудлын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос цөөн зүйл тодрууллаа.
-Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудал ашиглалтад орсноор ямар давуу талтай вэ?
-Шинэ нисэх буудал баригдсанаар нисэх онгоцны үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлүүдийг арилгах, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах, агаарын тээврийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой. Мөн агаарын хөлгийн нислэгийн хоёр талын буулт, хөөрөлт хийх боломжтой болж нисэх буудлын ашиглалтыг одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүргэх (олон улсын стандарт 95 хувь), цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байдлаар 2.3 хувь байгааг 0.5 хувь болгож бууруулах (1000 нислэгт таван саатал хүртэл) болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах таатай орчин бүрдэж, тээвэрлэлт болон дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
-Нийт хэдэн төгрөгийн санхүүжилтээр босох вэ. Хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдсэн үү?
-Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас    (ЛСА)    энэхүү төслийн техник,эдийн засгийн үндэслэлийг тодотгох, тус байгууллагаас олгогдох зээлийн үндэслэл, хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор урьдчилсан судалгаа (SAРRОF) хийж, судалгааны тайланг гаргасан. Энэхүү судалгааг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын «Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл»-ийн барилгын ажлын нийт төсөвт өртөг 29,9 тэрбум япон иен үүнээс 25,5 тэрбумыг Зээлийн хөрөнгөөс 4,4 тэрбум иенийг Монголын тал хариуцан гаргахаар болсон.
-Улаанбаатар хотоос нэлээд зайтай юм. Дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх үү?
-Шинэ нисэх буудалд зорчигчдын үйлчилгээний болон техник технологийн барилга байгууламжууд баригдах бөгөөд эдгээрийн дулаан хангамжийн эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, цэвэр усны хангалтыг бие даасан байдлаар шийдвэрлэж, байгаль орчинд эерэг нөлөө бүхий орчин үеийн өндөр технологийг сонгож хийхээр төлөвлөөд байна. Мэдээлэл холбооны өндөр хурдны шилэн кабелиар холбох, нийслэлтэй холбох хурдны авто замыг барьж байгуулах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн Хөшигийн хөндий тийш 110 кВт-ын цахилгаан дамжуулах хоёр эх үүсвэр бүхий шугамыг татах 9,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил хийгдэж эхэлсэн. Дээрх ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
-Шинэ нисэх буудлын талаар салбарын сайдын хувьд ямар төсөөлөл байна?
-Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг цаашид өргөтгөх, параллель зурвастай болгох, ложистик төв болгох зориулалтаар том карго терминалийг шинээр байгуулах, перроныг өргөтгөх, зорчигч үйлчилгээний барилгыг өргөтгөх боломжуудыг зураг төслийг боловсруулахдаа тооцож үзсэн. Шинэ  нисэх буудал нь нислэгийн хөдөлгөөний удирдлага, зорчигчдын үйлчилгээнд зориулагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарт тодорхой ахиц бий болж иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан том бүтээн байгуулалт болно.
Нийтлэлч
П.Буян-Эрдэнэ
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг

Ц.Дашдорж: Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой



УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржтой ярилцлаа.
-Ажлаа авснаасаа хойш та нэлээд завгүй байх боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Одоо яг ямар ажил дээр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Салбарын сайдаар томилогдож ажиллаад сар гаруй болж байна. Улс орны чухал салбарыг хариуцсан яам учраас олны анхаарлын төвд байгаа нэн чухал асуудлуудыг зөв гарцаар шийдвэрлэхийг зорьж байна. Тэргүүн эгнээнд шийдэх ёстой гурван үндсэн асуудалд анхаарлаа хандууллаа. Тодруулж хэлбэл, нийгмийн чиглэлийн буюу иргэдээ орон сууцтай болгох асуудлыг санхүүгийн зөв схемээр шийдвэрлэх, бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэх, шинэ төмөр замын асуудлыг зөв гарцаар оновчтой шийдвэрлэх ажилд нэлээд анхаарч ажиллаж байна. Бас харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэхэд салбар эрхэлсэн сайдын зүгээс шалтгаалах алхмуудыг цаг алдалгүй хийгээд явж байна.
-Таныг ажлаа хүлээж авахад нэлээд асуудал тулгарч байсан. Тухайн үед юу бодогдож байв. Ерөнхийлөгч хүртэл таныг "Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллахдаа байгаа үгүй нь мэдэгддэггүй байсан" гэж шүүмжилж байсан шүү дээ?

-Ний нуугүй хэлэхэд өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбар цоо шинэ ч юм уу, хүнд хэцүү санагдаагүй. Харин авто болон төмөр зам, иргэний нисэх гэх мэт тээврийн маш өргөн хүрээний асуудлууд нэ-мэгдсэн. Гэсэн ч зарчмын хувьд шийдвэрлээд явахад хүндрэлтэй зүйл байхгүй. Гарцыг нь олоод зөв зохион байгуулаад явчихвал ямар ч ажлын ард гарч болно гэж би үздэг. Ажил хариуцуулсан бол ард нь гарч байж санаа амардаг зантай хүн. Төрийн тэргүүний хэлсэнбайдал ямар байсныг хүмүүс мэдэж байгаа. Жилд 1470 айлын орон сууц баригдаж байсныг 2004-2008 онд жилд дунджаар 8000 болгож нэмэгдүүлсэн. Салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож сайжруулсан. Энэ үед барилгын салбарт гарсан ахиц дэвшлүүд тодорхой хэмжээгээр миний нэртэй холбогддог гэж би ойлгож явдаг.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь сайшаалтай ч бага, дунд орлоготой иргэдэд 700 мянган төгрөгийн өрхийн орлого гэдэг нэлээд өндөр босго болж байх шиг байна. Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэхээр болсон ч энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад л хамаатай нэмэгдэл. Тэгэхээр хувийн хэвшилд ажилладаг, бор хоногоо яая гэж яваа иргэдэд байртай болох нь хэцүү даваа болж хувираад байгаа юм болов уу?

-Хөтөлбөр маань өөрөө бага, дунд орлоготой иргэдэд чиглэгдсэн моргейжийн зээлийн тогтолцоо юм. Ер нь бол Д.Жигжид сайдын үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн шүүдээ. Энэ ажлыг 2004-2008 онд нэлээд идэвхжүүлж Ипотекийн тухай хууль гэх мэт эрх зүйн зохицуулалтаар сайжруулсан. Тухайн үеийн зээлийн хүү өндөр байсан учраас зээлийн үндсэн шалгуур нөхцөлийг хангахад иргэдийн орлогын хэмжээ хүрэхгүй хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийнхэн ч тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн асуудлыг нэмэгдүүлэх бодит шаардлага гарч байна. Тэр хэмжээгээр цалингааөсгөхёстой. Ингэсний үр дүнд төрийн болон хувийн секторт ажил эрхэлж буй хүний хувьд орон сууц худалдаж авах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Мөн зээлийн хүүгийн хэмжээг жилийн зургаа буюу сарын 0.5 хувь болгон бууруулж анх удаа 55 ам.мөтрээс доош хэмжээтэй байрны хүсэлт гаргасан бага, дунд орлоготой иргэд рүү чиглүүлж өгсөн.Энэ нь зорилтот бүлэг рүүгээ хандуулсан хэлбэр.Төр орон сууц хүсэгч иргэндээ нэг удаа 50 сая төгрөгөөс ихгүй зээлийг хөнгөлөлттэй олгохоор болсон нь хатуудсан болзол биш. Нийтээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь энэ ондоо байртай болог. 2016 он хүртэл хэрэгжих хөтөлбөр учраас иргэд хувийн зохион байгуулалтаа хангаад сайн судлаад хэзээ ч хамрагдах бололцоотой, Нөгөө талд нь энэ зээлийн үр дүнгээр нийгэмд олон эерэг үзэгдлүүд бий болж байна. Тухайлбал, хувийн компаниудад ажиллаж байгаа залуучууд НДШ-ийг аль болох бага төлөх сонирхолтой, жижиг дунд бизнес эрхэлж байгаа, лангуу ажиллуулж байгаа, таксинд явж байгаа хүмүүс огт төлөхгүй байдаг байсан бол одоо бүгд л хөрөнгө, орлогоо ил болгож эхэлж байна л даа.-Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжүүлж эхэлснээр орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэх юм. Үүнээс бага хүүтэй зээлийн ашиг гарахгүй байх тал руу хандаж байна ч гэж байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?-Барилгын компаниудад яагаад тодорхой шалгуур тавьж гэрээ байгуулсан гэхээр үндсэндээ орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоох бодлогыг барьсан хэрэг. Өнөөдрийн байдлаар манай улс нийт цементийн хэрэглээний 35, арматурын хэрэглээний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Энэ нь барилгын үнэ өсөх үндсэн шалтгаан болсон. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих цаг ирсэн. Удахгүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөтөлбөр хэрэгжээд эхний орон сууцууд жигд ашиглалтад ороод эхлэхээр эрэлт, нийлүүлэлт тэнцвэржээд үнэ дагаад буух ёстой.
-Орон сууцны ченжүүд гэж бий. Тэд орон сууц худалдаж авах чадваргүй иргэдийн бичиг баримтыг ашиглаад зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж, байруудыг худалдаж авч байна гэх юм. Энэ бүхнийг хэрхэн тооцоолсон юм бэ?

-Өнөөдөр манай иргэд харьцангуй хариуцлагатай болчихсон шүү дээ. Өөрт ирж байгаа боломжийг тийм амархан бусдад ашиглуулахгүй байх. Нөгөө талаар банк, ОССК гэх мэт зээлийн нөхцөлд шалгуур тавьж байгаа байгууллагууд бий учраас ийм зүйл гарахгүй болов уу. Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ иргэн, банк хоёрын дунд шууд гарц нээгээгүй. Яагаад гэвэл банк зээлийг өөрийн зээлдэгчдэд олгох, зорилтот төвшний бус хүмүүст өгөх магадлал өндөр байж болзошгүй гэж сэрэмжилсэн учраас ОССК-д хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материал банк руу очиж зээл олгогдох байдлаар зохицуулсан юм.
-Та саяхан нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллахдаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны дэд бүтцийг хонгилын системд шилжүүлнэ гэсэн . Энэ боломжтой гэж үү?

-Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх бодлогоо "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгасан байгаа. Удахгүй дулааны V цахилгаан станцыг барих ажлыг эхлэх гэж байна. Хотын дэд бүтцийг хонгилын системд шилжүүлэх ажлыг өнгөрсөн онд 40 мянгатад 200 метр урттай дэд бүтцийн хонгилын системийг ашиглалтад оруулчихсан байна. "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм"-д шинээр тавих шугам сүлжээг сувагт болон хонгилд байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Газар доорх инженерийн шугам сүлжээг нэгтгэн нэг хонгилд байрлуулах боломжтой нөхцөлүүдийг ч заагаад өгчихсөн байгаа. Нэг гэмтэл гарахаар л газар ухдаг, шинэ тавьсан замаа эвддэг байдлыг халах цаг нь болсон. Салбар эрхэлсэн сайдын хувьд шинээр баригдах орон сууцны хорооллын системд байрлуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ гэж зорьж байна. Хонгилын системийг байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай ч дараа нь үр ашгаа төдий хэмжээгээр өгөх сайн талтай. Хотын инженерийн шугам сүлжээг нийтэд нь яг ийм туннелийн системд шилжуүлчихвэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсч, төсвийн хөрөнгө хэмнэгдэх давуу талтай юм.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр 2016 оныг хүртэл үргэлжилнэ. Тэр болтол хэчнээн иргэнийг орон сууцжуулна гэсэн тооцоо гарсан байдаг вэ?

-Хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулсан. Зөвхөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 9000 нь бидний тавьсан шаардлагад нийцсэн. Компаниудынбарьж байгаа барилгын явцыг судлаад үзэхэд 1,6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой.
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад гурав хүрэхгүй сар үлдлээ. Та сайд болсныхоо дараа "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана" гэсэн. Үлдсэн хугацаанд ямар ажил амжуулах төлөвтэй байна вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд богино хугацаа үлдсэн. Цаг хугацаатай уралдаж ажиллах л хэрэгтэй. Юуны өмнө улс орны хэмжээнд, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын ажлыг маш эрчимтэй хэрэгжүүлэх ёстой. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зөв эхлүүлэх, хэрэгжилтэд анхаарах, Төмөр.зам, иргэний нисэхийн чиглэ-лээр ч хийх ажлууд байна. Салбарынхаа урагшаа явж байгаа ажлын хажуугаар тэдний эрх зүйн орчныг сайжруулах ажилд бас анхаарч байна. УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах хууль тогтоомжуудад анхаараад харьяа агентлаг байгууллагуудынхаа эрх зүйн орчныг сайжруулчихвал зорилго тодорхой төвшинд биеллээ гэж үзэж байна.
-Та "Эхний ээлжинд аймгуудыг холбосон авто замуудыг барих ажил дээр төвлөрч ажиллана" гэлээ. Энэ ажил юу болж байна вэ?

-Улс орны хөгжпийн чиг хандлагыг дэд бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй л дээ. Монгол Улсын 1.500.000 хавтгай дөрвөлжин км нутгийг жигд хөгжуүлэхийн тулд бүх аймаг, суурин газруудаа авто замаар холбож, Улаанбаатар хотод түргэн шуурхай ирэхээс эхлээд олон боломж, бодит бололцоог иргэдэд олгох нь зүйтэй юм. Тийм учраас эхний ээлжинд аймгуудыг холбосон авто замын асуудалд анхаарна гэж төлөвлөсөн. Энэ саналаа биелүүлэх үүднээс ялангуяа, хөндлөн чиглэлийн зам, түүнээс салаалсан аймгийн төвүүдийн замын асуудлыг шийдвэрлэх чиглэлд нэлээд анхаарч байна. Энэ онд замын салбарт нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийнэ. Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх замын хөрөнгийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Сайншандаас хоёр тийш 150 гаруй км зам тавигдаад байна. Одоо Замын-Үүдийн чиглэлийн 128 орчим км замын асуудал шийдэгдэнэ. Энэ ажлыгхийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар хоёр багц тендер зарласан байгаа. Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь зэрэг зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох авто замын барилгын явц 30-90 хувьтай байна. Үлдсэн зургаан аймгийн төвөөс эхлэх 545,6 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Санхүүжилтын асуудал шийдэгд-чихлээ шүү дээ. Цаг алдахгүйн тулд шууд гэрээгээр сонгон шалгаруулалтыг явуулна. Ирэх сарын эхээр ажил эхэлнэ гэж ойлгож болно. Босоо тэнхлэгийн замын хувьд баруун талд Хов-дод, төвийн бүсийн хэмжээнд Улаанбаатараар дамжиж урд хойд хилийг холбох олон улсын буюу АЗ зэрэглэлийн зам үндсэндээ шийдэгдэж байна.
-Уул уурхайтай холбоотой дэд бүтэц, авто замын асуудал хурцаар тавигдаж байна шүү дээ. Энэ талаар ямар ажлууд хийж байна вэ?

-Уул уурхай түшиглэсэн, өрөөсгөл эдийн засагтай монгол орны хувьд байгалийн баялагтаа тулгуурлаж, эдийн засгийн өсөлтийг хангах, ДНБ-ээ өсгөх, үүндээ тулгуурлаж хөгжлийн дараагийн алхмаа зөв тодорхойлохын тулд дэд бүтцийг сайжруулах нь маш чухал асуудал. Өнөөдөр уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ хэрээр уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг тээвэрлэх дэд бүтцийг барьж байгуулах ажил хурцаар тавигдаж байна.Энэ асуудал нь ялангуяа Өмнө-говь, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хурцаар тавигдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс өөрийн хөрөнгөөр авто зам барих, ашиглах тухай хүсэлт олноор ирж байна.Манай яамны зүгээс эдгээр авто зам барих асуудлыг шийдвэрлэхдээ улсын хэмжээний авто замын төлөвлөлттэй уялдуулах, уул уурхайн тээвэрлэлт хийж гүйцэтгэх авто замыг нийтийн хэрэгцээний авто замаас тусад нь барьж байгуулах, ингэхдээ уул уурхайн ашигт малтмалын тээвэрлэлтийн зориулалтаар баригдах авто замуудыг нэгтгэх замаар тус тусдаа олон авто зам барихаас сэргийлэх бодлого баримтлан ажиллана. Өнөөдрийн байдлаар Концессийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2010 оны 83 дугаар тогтоол гарсны дагуу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км хатуу хучилттай авто замыг 10 жилийн хугацаатай, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр барих эрхийг "Говийн зам" ХХК-д олгосны дагуу тус яамтай гэрээ байгуулан ажиллаж, замыг 2011 оны аравдугаар сард ашиглалтад оруулаад байна. Мөн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Булган боомт хүртэлх 306 км хатуу хучилттай авто замыг "Мон Эн Ко" компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулаад байна. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замуудыг эргэн-төлөгдөх нөхцөлтэйгээр, Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу ху-чилттай автозамын ажил Оюу-толгойн хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэжбайна. 2012онд Улаанбаатар-Мандалговийн 104км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 83 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км хатуу хучилттай авто замыг эргэн төлөгдөх нөхцөлөөр тус тус барилгын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад-Гашуунсухайт чиглэлийн улсын чанартай авто зам баригдаж, 2014 он гэхэд ашиглалтад бүрэн орох боломжтой болно.
-Авто замын хувьд гадныхан хүнд даацын машинаар даац хэтрүүлж байнга зөрчил гаргадаг. Богино хугацаанд Монголын баялгийг зөөхийг урьтал болгож буй юм биш биз?

-Нүүрс тээвэрлэлтэд зөвшөөрөгдсөн даацыг хэтрүүлэх явдал түгээмэл байгаагаас шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд хор хохирол учруулахын зэрэгцээ автозамыг эвдэж гэмтээх байдал ихээхэн гарч байна. Манай улс "3амын хөдөлгөөний тухай", "Замын дохио тэмдгийн тухай" Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон үндэсний стандартаар автомашины бүх жин, нэг тэнхлэг дээрх ачаалал болон оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Уул уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниудаас тээврийн хэрэгслийн даац, нэгтэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэх саналыг гаргаж байгаа бөгөөд одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нийтийн хэрэгцээний замд уг саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд гагцхүү нийтийн хэрэгцээний бус "тусгай зориулалт"-ын замаар тогтоосон маршрутаар бүх жин нь 44 тонноос илүү гарсан хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх боломжтой байна. Энэ чиглэлээр Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн бариад байна.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье
Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
2012 оны 4-р сарын 23, Даваа гариг