Wednesday, 6 June 2012

ХБК-ийн Морин хуурын багш Б.Баттулга: Би МҮДИН-ын оролцогч, дэмжигч бас үзэгч

-Монгол Үндэстний Дууны Их Наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх наадамд та ардын дууны бүхий л дуучдын ая данг тоглож байсан. Энэ удаад ч мөн адил оролцож байгаад баяр хүргэмээр байна. Таныхаар дууны наадам өмнөхөөсөө юугаараа онцлог болж байна вэ?
-Эхний наадмын үзэгч бөгөөд оролцогч байлаа. Анхных бол өөрийн гэсэн онцлогтой, хоёр дахь нь мөн өвөрмөц далайцтай болж байна. Чанар мэдээж ахисан, дуучид болоод шүүгчид. Дуучидтай хамтран тоглож байгаа хүний хувьд олон тоондоо биш харин чанартай гэсэн дуучидтай хамтарч тоглож байгаа.
-Таны хувьд нүдэнд туссан, дэмжиж байгаа оролцогч бий юу?
-Тиймээ, энэ уралдаанд оролцож байгаа дуучдын ард ажиллаж байгаа хөгжимчид, бусад уран бүтээлч нарт баяр хүргэмээр байна. Хөгжимчид бид нар дуучидтайгаа яс мах шиг холбоотой. Гэхдээ үндэстний дууны их наадам болохоос биш, хөгжмийн наадам биш болохоор тэр тал дээр шүүмжлэлтэй зүйл бага байна. Бэлтгэл сургуулилтгүйгээр тайзан дээр хамтарч тоглоно гэдэг маш хэцүү.  Яах аргагүй практик туршлагаас хамаарна.  Шигшигдээд ирэхээр хэн нь онцгой сайн бэ гэдэг нь мэдэгдэх байх. Гэхдээ өөрийн хамтарч тоглож байгаа оролцогчдоо дэмжиж байгаа.
-Өөрөө Хөгжим бүжгийн коллежийн багш хүн, залуу хойч үе маань үндэсний язгуур урлагтаа хэр бэлтгэгдэж байна гэж үздэг вэ?
-Би Хөгжим бүжиг төгсөөд одоо 8 жил багшилж байна. Тэр дундаа уртын дууны хамсран хөгжмийн чиглэлээр 7, 8 жил тасралтгүй ажиллаа. Язгуур урлагийг залуучууд маань хэрхэн авч явж байгаа, хэрхэн нөлөөлөх талаар төрөл бүрийн үйл ажиллагаа явагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд дорвитой гарсан зүйл алга байна. Уртын дууны хамсран хөгжмийг яг мэргэжлийн төвшинд бэлтгэдэг зүйл байхгүй. Үүнд маш их эмзэглэж явдаг. Гэхдээ ардын язгуур урлагийн бусад авьяастнууд маань урлагаа үнэхээр бахархмаар авч явж байна.  Мэргэжлийн сургуулиудад сурч байгаа оюутнууд мэдээж мэргэжлийн гэж байгаа учраас сонгодог зүйлээ тоглох шаардлагатай байдаг ч яг тэр уламжлалт татлага, уртын дуу хамсран хөгжимдөх талаа битгий орхигдуулаасай гэж хүсч байна.
- Уртын дуу, ардын дууны оролцогчид өөрт тань илүү ойрхон байгаа байх. Магадгүй таны санаанд хүрсэн, ховор нандин ч юмуу сонин содон дуу сонгоод дуулж байгаа авъяастан харагдаж байна уу?
-Тийм оролцогчид байна лээ. Өөрийн гэсэн хэв маяг, манертай. Нутаг нутгийн дуучид байгаа болохоор шүүхэд маш хэцүү гэдэг нь харагдаж байсан. Шүүгчдээрээ маш их бахархаж байгаа. Нэг нутгийн уралдааныг шүүлээ гэж бодоход хялбар байх. Нутаг нутгийн өвөрмөц шинжийг хадгалсан дуучдыг шүүнэ гэдэг маш хэцүү. Надтай хамтарч ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн оролцогч Цэрэндэгэд гэж настан байгаа. Тэр буурайн дуулж байгаа дуу бол үнэхээр өөрийн гэсэн онцлогтой, хэв маягтай юм байна лээ. Тэр хүнийг дагаж хөгжимдөхөд урамтай. Харин миний дуулаасай гэж бодож явсан дуунууд бүгд дуулагдсан гэж хэлж болно. Техниктэй, уран нугалаа, шаглаатай дуунуудыг нь хамтарч хөгжимдөхсөн гэж бодож явдаг. Энэ наадмаас би залуу хүний хувьд их зүйлийг сурч авах цаашлаад өвлүүлэх гэсэн хүсэл зорилготой байгаа.


-Уртын дуу, морин хуур хөгжмийн талаар судалгаа хийж байгаа гэж дуулсан, тэр тухайгаа тодруулахгүй юу?
-Уртын дуу судлаач Дорждагва гэж хүн бий. Дорждагвын 10 жилийн судалгаа шинжилгээ, миний 8 жилийн туршлагаас гэхүү дээ бүтсэн “Монгол төрийн уртын дуунууд” гэсэн 9 цуврал  цомог гарсан. Тэр бол түүхэн бүтээл болсон. Уртын дуунуудын  яруу найргийг бүрэн эхээр нь дуулсан. Ямар ч завсарлага, таслал, амралт байхгүй. Хамгийн доод тал нь 30-45 минут дуулагдаж байгаа том дуунууд. Түүнийг тасралтгүй дуулж хөгжимдсөн байгаа. Энэ цомогт орсон дуунуудыг ширэн цартай хуураар хөгжимдсөнөөрөө онцлог болсон гэж бодож байгаа.  
-Ширэн цартай хуурын онцлог юу вэ?
Тэр нь их амьд. Одоо бол ямааны арьсаар хийдэг болсон. Харин түүхэнд ботгоны, тугалын гэх мэт их нимгэн арьсаар хийдэг байсан. Энэ нь маш натур дуугаралттай хуур байдаг.
-Үлдсэн сэтгэгдлийг танд үлдээе гэж бодож байна.
Энэ бүх оролцогч дуучдын хойно ажилласан бүх хөгжмийн найруулагч, хөгжимчдөд баяр хүргэе. Та бүхний дэмжлэгтэйгээр энэ дуучдын шат ахих эсэх нь нөлөөлж байгаа. Тийм болохоор та бүхэнд баярлалаа гэдгээ ахин дахин хэлье. Мөн дуучид маань хөгжимчдийнхөө нэр усыг дуурсаж байгаасай, энэ нь хүний ёс юм болов уу даа гэж хэлмээр байна.
-Хөгжим бүжгийн коллеж бол урлагийн хүнийг бэлтгэн гаргах хамгийн анхан шатны сургууль. Үндэсний урлагийг хөгжүүлэхэд та бүхний оруулж байгаа хувь нэмэр маш их. Үндэсний дууны наадамд оролцох дараа дараагийн ялагчид магадгүй тэр өргөөнөөс төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Залуу хойч үе, шавь нартаа юу гэж хэлэх вэ?
-Хөгжим бүжгийн коллеж бол хөгжмийн салбарын бүх шатны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монголдоо номер нэг сургууль гэж би хувьдаа боддог. Чанартай, чансаатай уран бүтээлчид мөнхөд төрдөг, төрсөөр ч байх болно. Гэхдээ бусдыг нь үгүйсгэж байгаа юм биш. Миний хувьд дараагийн Үндэстний дууны наадамд өөрийн гарын шавь нараас бэлдэж оруулах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд дотор нь орж ажиллаа. Нэлээд зүйлийг ажиглаж мэдлээ. Тиймээс дараагийн уралдаанд өөрийн сойсон хоёр гурван морийг тавина даа.
-Маш их баярлалаа. Үндэснийхээ урлагийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваа танд маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Уран бүтээлийн зам тань өөдрөг сайхан байх болтугай.
-Танай сайтын хамт олонд ч бас баярлалаа. Мөн МҮОНТ найруулагч зураглаач арын албаныхандаа бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье.
www.emegteichuud.mn 

“Балет бол харц бүрийг хэмждэг урлаг”

МУГЖ, ДБЭТ, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан “Комаки балет” тоглолтыг Монголын үзэгчдэдээ хүргэхээр болсон билээ. Ойн хүрээнд тоглогдож буй “Комаки балет” тоглолт ирэх зургадугаар сарын 8, 9-нд СТӨ-нд болох юм. Ингээд түүнтэй удахгүй тоглогдох “Комаки балет” тоглолтынхоо талаар болон цаашдын уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
 
-“Комаки” балет нь японы эртний байдлыг хадгалж үлдсэн байдаг. Тэгвэл бүжигчин хүний хувьд тэр манерийг гаргаж тоглоно гэж байсан. Энэ нь чухам ямар онцлогтой юм бэ?
-Балетын компаниуд болон дэлхий дахинд байгаа бүх театрууд тодорхой хэмжээний онцлогуудтай байдаг. Ялангуяа улс орнуудад өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ учиргүй зөрүүтэй ялгаа байдаггүй боловч тэр бүжигчдийг удирдаж байгаа хүн яг юуг илэрхийлэх нь тухайн хүний бэлтгэл, дасгал сургуулилт хийлгэж байгаа тэр хүмүүсээс 100 хувь шалтгаалдаг. Жишээ нь би “Комаки”-д очих болгондоо “Шехерезада”-г бараг хоёр, гурван удаа тоглосон. Монголын “Шехерезада”-д хүртэл тоглож байсан. Гэхдээ тэнд тайзан дээр нь тоглох гэж байгаа бол яг тэндхийн тавилт, гарын байрлал юмуу, шилбийн хэмжээ, харьцаж байгаа хүн нь юу илэрхийлэх гэж байгаа гээд тэр болгон нь өөр байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн ямар манерь гаргах болон ямар характер гаргах гээд л тэр болгоныг суралцаж тухайн компани болон тэр компанийн бүжигчидтэй хамтарч бүжиглэж байгаа нэг цогц бүтээл хийдэг. Яг л тэндхийн Комаки балетын “Шехерезада” ямар байх ёстой яг л тэр хэмжээнд нь бүжиглэнэ.

-Ер нь “Комаки балет” тоглолтыг үзснээрээ Монголын үзэгчид юуг ойлгоод гарах бол?
-Ер нь балет сонгодог урлагийг үзэх тусам хүмүүс илүү дурладаг. Улам илүү ойлгодог. Би яг хэлж мэдэхгүй байна л даа. Өөрөө тэр урлагаар хичээллэдэг, тэр бүжгийг өчнөөн олон бүжиглэсэн учраас дээрээс нь олон сонгодог урлагийн бүжиг үзсэн болохоор тэр байх. Гэхдээ яадаг ч байсан монголчуудыг ирж үзээсэй, энэ тоглолт маань маш сайхан болно гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Ялангуяа оюутан залуусыг энэ урлагийг ойлгоосой гэж хүсч байна. Харин үзэж байсан хүмүүсийн хувьд “Комаки балет”-ыг ямар байдаг гэдгийг эндээс ирж үзэж болно. Дээрээс нь монголынхоо балеттай харьцуулж болно гэж бодож байна. Хүн бас нэг өөр зүйлийг мэдрэх хэрэгтэй шүү дээ.

-Өөрийн харьяалагддаг Комаки балет компанийн тухай ярьж өгөөч?

-“Комаки балет” компанийг үүсгэн байгуулсан хүнийг Комаки Масахи гэдэг. Би тэр хүнтэй нэг л удаа уулзаж байсан. Тэр хүн бол үнэхээр Японд анх энэ балетыг аваачиж байсан гавьяатай хүн. Комаки Масахи анх Японд балетын урлагийг авчирсан гэдгээрээ алдартай, дээр нь тус компани одоо 10 гаруй охин компанитай болтлоо өргөжин хөгжсөн. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс сонгодог болон балетын компаниудыг байнга Токиод урьж авчирч байдаг. Тэрхүү салбарласан олон компаниудыг харахад сонгодог урлагийг асар хүчтэй япончуудад түгээж чадсан байгаа юм л даа.

-Сүүлийн үед сонгодог урлаг тэр дундаа балетын урлаг эрчимтэй хөгжиж байна. Манай балетчдын ур чадвар ямар түвшинд явж байна гэж та бодож байна?
-Ур чадварын хувьд миний бодлоор сайн гэж бодож явдаг. Гадны тэмцээн уралдаанд хүртэл амжилттай оролцдог шүү дээ. Монголчууд бүх л талаараа авъяаслаг хүмүүс, сонгодог урлагийг ч мөн адил маш сайн ойлгодог болж. Сонгодог урлаг нь хүний ур чадвар мөн хэр бэлтгэл сургуулилт хийснээр, зааж сургах үүнийгээ хэр сайн эзэмшинэ гэдэг нь хамгийн хэцүү. Балетын урлаг нь хүнээс маш их тэвчээр шаарддаг. Тэгэхээр хэр баргийн хүн хийчихдэг зүйл биш. Маш нандин хөдөлгөөнтэй, харц бүрийг хэмждэг урлаг. Бүжигчин хүнээс дээд зэргээр анхаарал шаарддаг.

-Сонгодог урлагийг хүмүүс тэр бүр мэдэрч ойлгохгүй байх шиг?
-Бүх хүмүүст сонгодог урлагийг хүргэхийн тулд маш их хөрөнгө зарах хэрэгтэй болно. Үзэгчдээс их юм шаардана. Сонгодог урлагийг хүмүүст таниулах хэрэгтэй болно. Үйл явдлыг ойлгохдоо гол нь цаадах гүн зүйлийг ойлгох хэрэгтэй.

 -Өөрийн чинь хувьд хэзээ балетын урлагт хөл тавьсан бэ. Тун залуугаараа төрийн өндөр шагнал хүртлээ. Балетын урлагт хөл тавих нь таны мөрөөдөл байсан уу?

-Миний хувьд 11 настайдаа л энэ их урлагт хөл тавьж байсан. Багадаа ардын урлагаар хичээллэж байсан. Сонгодог урлаг миний анхаарлыг их татаж байсан болоод ч тэр үү балет руу урвасан гэх үү дээ. Аав маань бүжигчин хүн, намайг энэ урлагийг сонгоход их нөлөөлсөн дөө.
-Балетыг залуу насны урлаг гэлцдэг. Тэгэхээр насны нар хэвийсэн үед ямар ажил хийх вэ?

-Тэгэлгүй яахав балет бол яах аргагүй залуу насны урлаг. Гэхдээ хөгширсөн ч гэсэн энэ урлагтаа зүтгэх болно. Балетын урлагийн хөгжилд анхаарлаа хандуулж өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа. Сургууль байгуулах бодол байгаа.

-Балетын сургалтуудад бага насны хүүхдүүд хамрагдах болсноос үзвэл энэхүү урлагийг ойлгодог болж.Та өөрөө бүжигчин хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ их сайшаалтай. Миний мэдээж байгаагаар хөгжим бүжгийн коллеж балетын сургалт явуулдаг. Мөн дуурь бүжгийн эрдмийн театр энэ төрлийн сургалт явуулдаг. Мэдээж энэ бол маш сайшаалтай. Их болох тумаа энэ урлагийг илүү хүмүүс ойлгох болно. Аливаа зүйлийг буруу гэж үзэхдээ гол нь биш сайн дэмжих хэрэгтэй

-Таны нэг өдөр хэр ачаалалтай өнгөрдөг вэ. Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийж байна. Маш сайн амарч байх ёстой гэж дуулсан?

-Жирийн хүмүүсийг бодвол бага зэргийн ачаалалтай ажилладаг. Өглөө эрт босож ажлаа амжуулчихаад болж өгвөл эрт амрахыг хичээдэг. Гадуур ажилгүй бол гэртээ амрахыг илүүд үздэг. Бүхэл өдөржингөө бэлтгэл хийх тохиолдол ч цөөнгүй бий. Хэдий чинээ дасгал сургуулилт хийнэ тэр чинээгээрээ амжилтад хүрнэ шүү дээ

-Хүссэн хүн бүр балетчин болж чаддаггүй. Шалгалтаа Ховдод өгч байсан уу, хотод ирж өгч байв уу?

-ОХУ, Хятад хоёр маш хатуу шалгуураар шалгаж авдаг. Ер нь балетад тэнцээд орсон ч гэсэн цаашдаа амжилттай явах эсэх нь тийм ч хялбар асуудал биш. Сонгодог, шилмэл гэдэг утгаараа хүнээс өндөр шалгуур шаарддаг урлаг. Анх хотод Хөгжим бүжигт шалгалт өгөөд тэнцэж байсан.

-Хүнд хэцүү дасгал сургуулилтаас шантарч халшрах үе гарч байсан л байх даа
-Бид сонгодог урлагаар бэлтгэгдсэн Монголдоо анхны төгсөлт. Урьд нь Москва, Санкт Петрбург, Украинд энэ чиглэлээр бэлтгэж байсан. Хүүхэд байсан болохоор бүх л зүйлийг хийчих юмсан гэдэг хүсэлтэй тиймдээ ч энэхүү урлагт дурлачихсан байсан болоод хэцүү зүйлийг нь анзаардаггүй байж дээ.

Эх сурвалж: http://chuhal.mn

Tuesday, 5 June 2012

Сайн багш нараа уул уурхайн компаниудад алдаж байна

altМУИС-ийн Газар зүй-геологийн сургуулийн захирал док­тор, профессор В.Батцэн­гэлтэй ярилцлаа.
-Уул уурхайн салбар эрчим­тэй хөгжиж, энэ сал­барт ажиллах мэргэ­жилт­ний эрэлт хэрэгцээ ихэсч байна. Энэ чиглэлийн мэр­гэ­жилт­нийг дотооддоо хан­галт­тай бэлтгэж чадаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Монгол Улсын эрчимтэй хөгжлийн үе ирээд байна. Одоогоос 4-5 жилийн өмнө геологи, хай­гуулын мэргэжилтэн эрэлттэй бай­сан. Үнэндээ мэргэжлийн гео­логичид хангалттай бий. Харин дэлхийн стандартын тех­нологийг эзэмшсэн мэр­гэжилтэн дутмаг.
Мон­голын геологичид ихэвчлэн МУИС, ШУТИС болон ОХУ-ын их, дээд сургуулиудад бэлт­гэгдсэн байдаг. Тэд гол­дуу онол үздэг юм. Тиймээс үйлдвэрлэлийн чиг­лэлээр мэргэшүүлэх нь маш чухал.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт үйлд­вэрлэлийн шатны мэр­гэжилтний эрэлт хэрэгцээ их байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас энэ асуудалд анхаарч, МСҮТ-ийн үйл ажил­­лагааг эрчимжүүлэх, сур­галтыг сайжруулах та­лаар багагүй ажлыг хийж ба­йгаа. Гэхдээ шууд үйлд­вэр дээр очоод ажиллах хэм­жээнд бэлт­­гэхгүй байгаа нь нууц биш.
-Сүүлийн үед дэлхийн стандартад нийцсэн техникийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн дор­ви­той ажил хийж байгаа юу?
-Төр засгийн зүгээс гео­ло­гийн боловсон хүчнийг чанар­жуулах, мэдлэг боловсролыг дээш­лүүлэх талд анхаарсан зүйл нэг их байхгүй. Техник технологи хөгжихийн хэрээр бидний судалгааны арга, аргачлал өөрчлөгдөж байна. Мөн мэдээллийн технологи хөгж­сөнтэй холбогдон томоо­хон программ хангамж бий болсон. Тэдгээрийг хэрэглэж, хий­мэл дагуулын мэдээлэл ашиг­лан, геофизикийн тоног төхөөрөмжөөр газрын гүний зураглал хийх зайлшгүй шаардлагатай болсон.
Сургуулийн зүгээс эд­гээр техникийг ашиглаж буй гадаад, дотоодын ком­па­ниудад дадлага хийлгэх зарч­маар л ажиллаж байна. Тиймээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд төр засгаас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Сургуулийн мате­риал­лаг баазыг хэзээ шинэчилсэн бэ?
-Ер нь социализмын үед бай­­гуулсан материаллаг баазаар л сургалтаа явуул­даг. Манай сургуульд нүүрс судал­­даг лабораториуд бай­гаа ч элэгдэж, хуучирсан тул бараг ашиглахаа боль­сон. Гадны тусламж, төсөл хөтөлбөрөөр зарим зүй­лийг шинэчилж байна. Энэ хү­рээнд 2012 онд 75 сая төг­рөгийн өртөгтэй лабо­ратори байгуулахаар болсон.
Гэхдээ сургалтын орчин сайж­­руулах, техник тоног төхөө­­рөмжөөр хангах асууд­лыг ганцхан БСШУЯ хариуцах ёсгүй. Салбарын үйл ажил­лагаагаар авч үзвэл ЭБЭХЯ, томоохон үйлдвэр уур­хайнууд анхаарлаа хан­дуулбал зохино.
-Оюутнуудын дадла­га­жих орчныг ямар түв­шинд хангасан бэ?
-Оюутнууд үйлд­вэр­лэлийн дадлагыг гурван жил дараалан хийдэг. Нэг­дүгээр ангиа төгсөөд ерөн­хий геологийн дадлагыг багш­­тайгаа хамт хийнэ. Хоёр­дугаар ангиа төгссөний дараа танилцах дадлагыг багш нарын удирдлаган дор гүйцэт­гэдэг. Гуравдугаар ангиа төгсөөд жинхэнэ үйлд­вэрлэлийн дадлагаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд очиж хийдэг. Ер нь уул уурхайн компаниуд оюут­нуудаар дадлага хийлгэх сонир­холтой байдаг. Тиймээс манай оюутнууд ца­лин­тай дадлагаждаг. Зарим нь цалингаа голсон сураг дуулд­даг юм. Тэгэхээр мэдлэг болон гадаад хэл сай­тай оюутнууд өндөр цалин­тай ажилд шууд орох боломж бүрдээд байна.
-Багшлах боловсон хүчин хангалттай юу?
-Энэ асуудал үнэхээр том хэм­жээнд хүрсэн. Манай сургууль үнэхээр сайн багш нартай байсан. Гэвч нэлээд нь тэтгэвэртээ гарлаа. Түүнч­лэн энэ мэргэжлийн багш нар цалингаас болж өөр ажил хийдэг. Дадлагын оюу­тан зуны амралтаараа 400 ам.долларын цалинтай ажиллаж байхад багшлах хэмжээний геологичид 4000 ам.долларын цалин авах нь энүүхэнд. Тиймээс тэднийг 500 ам.долларын цалинтай багшийн ажлыг хий гэхэд хэцүү. Гэхдээ бид гадаадад багш нараа сургаж байна. Багш нараа өөр ажилд алдчихгүйн тулд цалин хангамжийг нь нэмэгдүүлэх талаар анхаарах цаг болсон юм шиг санагддаг. Одоо баг­шилж буй багш нарын ихэнх нь сургуулиа төгсөөд багшаар үлдсэн учраас хэт залуу хүмүүс байна.
-Сүүлийн жилүүдэд мэр­гэж­лийн боловсон хүчнийг муу бэлтгэж байгаа талаар ярих боллоо. Ялангуяа ШУТИС-д их шүүмжлэлтэй ханд­даг?
-Боловсон хүчний чадавхи муу байгаа нь багшийн хүрэл­цээ, чадвар муугаас болдог. Мөн нэг хэсэг төрөөс их сургуулиудад санхүүжилт өгөхөө больж, сургуулиуд оюут­ны сургалтын төлбөрөөр л үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнээс болж хэт олон оюутан элсүүлсэн нь сур­гал­тад сөргөөр нөлөөлсөн байж болох юм.
-Гэхдээ дэлхийн хэм­жээ­ний боловсон хүчин бэлт­гэх цаг хэдийнэ болсон биш үү?
-Гадаадын олон компани ма­­найд үйл ажиллагаа явуулж байна. Тэр бүхэнд болов­­сон хүчин шаард­ла­гатай. Гэхдээ тэдний шаард­лагад нийцсэн мэргэжилтэн бэлт­гэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх ёстой. МУИС-ийн хувьд геологи, уул уурхайн чиглэлээр ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-тай идэвхтэй хамт­ран ажиллаж байна. Бай­галийн баялаг ихтэй, уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад зэрэг улс­тай хамтран ажиллах хүсэлт тавьсан.
-Боловсролын салбарт олон жил ажиллаж бай­гаа­гийн хувьд мэргэжлийн бо­ловс­ролын тогтолцоог өөрч­лөх талаар юу гэж боддог вэ?
 -Зах зээл гэж үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна гэж ирээд зөнд нь орхисноос болж, нэг хэсэг дунд сургуулиа төгсөөд шууд дээд боловсрол эзэмшдэг байлаа. Сүүлийн жилүүдэд МСҮТ-д мэргэжил эзэмшүүлэх болсон. Дараа нь тусгай коллежид дунд мэргэжлийн боловсон хү­чин бэлтгэх ёстой. Тэгээд их, дээд сургуульд боловсрол эзэмших юм. Гэтэл өнөөдөр тийм биш.
Мөн эрэлтийн судалгаа байх­гүйгээс мэргэж­лийн болов­сон хүчин илүү­дэж бай­на. Уг нь 10-15 хувийн илүү­дэл байж болно. Гэтэл одоо 30-40 хувьд хүр­сэн. Энэ талаар одоо л ярьж бай­на. Асуудлыг хурд­хан ший­дэх хэрэгтэй. Тэгэх­гүй бол хэн дуртай нь дуртай мэргэж­лээрээ сур, хэн чадал­тай нь ажилд ор гэ­вэл олон хүн хохирч, бас сурч байгаа нэрийд­лээр хий дэмий мөнгө зарах гээд бай­на.
Өглөөний сонин

Жүжигчин Г.Эрхэмбаяр: Ирээдүйнхээ төлөө, охиныхоо сайн сайхны төлөө л зүтгэж явна.



Монголд драмын урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” үүдээ нээж, өрхөө татсан билээ. Тус театрынхан сүүлийн үед уран бүтээлийн их олз омогтой байгаа. Шинэхэн бүтээлүүд нь үзэгчидэд үнэхээр  их таалагдаж, сайн гэсэн  үнэлгээ аваад байгаа юм. Ингээд тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсанаа хүргэе.

- Мөрөөдлийн театр сүүлийн үед  уран бүтээлийн ургац их арвинтай байна. Дан залуу уран бүтээлчид нэгдсэн болохоор ч тэр үү богино хугацаанд олон шинэ уран бүтээл гаргалаа. Энэ талаар яриагаа эхлье?
- Тиймээ бид залуу хүмүүс болохоор амрах цаг зав гаргалгүй хөдөлмөрлөж байна. Шинэхэн уран бүтээлүүдээ оюутан сурагчдын хонхны баярт зориулан  хийлээ. Хүний амьдралд мартагдахааргүй олон сайхан дурсамж үлддэг. Энэ дурсамжуудаас хамгийн сайхан нь оюутан цагийн дурсамж гэж олон хүн боддог байх. Хайр сэтгэл, хагацал, харуусал, баяр, гуниг гээд бүгд гэгээхэн дурсамж болон өнгөрдөг учраас тэр дурсамжуудыг харуулах гэж энэхүү бүтээлүүдээ өргөн барилаа. Манай уран бүтээлийг залуус маань ирж үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаан биз дээ.

- Энэ сарын дундуур олон улсын театрын фестивальд оролцохоор болсон гэсэн энэ талаар тодруулахгүй юу?
- Жил бүр Солонгосын Масан хотод болдог кино  фестивальд оролцохоор манай театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээ энэ сарын 17-21-ний хооронд явах гээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Мөн дээрээс нь драмын театрын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн манай багш МУГЖ С.Сарантуяа, Монгол Улсын Ардын Жүжигчин Г.Мягмарнаран ах нар хамтдаа явна. Ер нь Мөрөөдлийн теартын зорилго бол монголдоо ч биш, Эрхүү, Улаан-Үүд гээд олон улсын театруудтай харилцаа тогтоож хамтран ажиллах санаатай байгаа. Яагаад гэвэл бид залуу хүмүүс туршлага солилцож, өөрсдийгөө олон улсын театрын аль түвшинд байгааг бас мэдэх  гэсэн юм.

- Удахгүй эх үрсийн баяр болох гэж байна. Мөрөөдлийн театрын хамт олон хүүхдэд зориулсан уран бүтээл хийнэ гэж сонссон?
- Өнөөдөр хүүхдийн гэсэн тодотголтой уран бүтээл хийдэг байгууллага, продакшн нэн ховор байна. Яахав БСШУЯ-аас хүүхдийн уран бүтээл гэж жилдээ ганц зарлаж хийлгэдгийг эс тооцвол хүүхдийн жүжиг, кино байхгүй гэж хэлж болно. Мөрөөдлийн театрын хувьд өмнөө тавьсан бас нэгэн том зорилго бол хүүхдийн уран бүтээл хийх юм. Удахгүй болох эх үрсийн баярыг тохиолдуулан бид “Эхийн шидтэн” гэдэг хүүхдийн жүжиг тавихаар ажиллаж байна. Энэ сарын сүүлээр хүүхэд багачууддаа шинэхэн жүжгээр бэлэг барина.

- Танай хамт олон зөвхөн драм гэхгүй шоу драм, кино урлагт хүч үзэж эхэллээ. Цаашдаа яг аль чиглэлийг нь баримталж ажиллах бол?
- Мөрөөдлийн театр ямар нэгэн чиглэлд баригдахгүй уран бүтээлээ туурвина.  Бид энэ зун дахин нэг дэлгэцийн уран бүтээл хийнэ, намар бас дараагийн тайзны өөр жанрын бүтээл гээд л ар араасаа уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа. Юуны өмнө ирэх сардаа багтааж хөдөө орон нутгийнхаа залууст уран бүтээлээ толилуулах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл гэсэн аймгуудад очиж тоглоно.

- Мөрөөдлийн театр маш олон зорилтуудаа хийж хэрэгжүүлж байна. Эцсийн зорилго нь юу вэ?
- Мөрөөдлийн театрын залуус бүгд өөр өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хүсэл зорилготой. Түүнийхээ төлөө өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж байна. Хамгийн гол нь бид “Мөрөөдлийн театр” гэсэн том театртай болох зорилго өвөртлөн тууштай нэгэн зүгт алхаж байна.

- Саяхан үзэгчдийн дунд явуулсан “Хүсэмжит таван эрэгтэй жүжигчин” гэсэн санал асуулгад та тавдугаар байранд орсон байсан. Энэ талаар сэтгэгэдэлээ хуваалцаач?
- Тийм юм болсон юм уу. Огт мэдээгүй явна /инээв/. Хэрэв тийм бол уран бүтээл маань л үзэгчдэд сайн хүрсэн юм байна гэж санагдаж байна даа. Ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцсэн юм болов уу даа /инээв/

- Та гэр бүлийнхээ талаар төдийлөн яриад байдаггүй шүү дээ. Танай гэр бүлийн талаар сонирхох хүн олон байдаг байх?
- Одоогийн нийгэмд залуу гэр бүлүүд хэрхэн амьдарч байна. Тэр жишгээр л ажиллаж, хөдөлмөрлөөд, ирээдүйнхээ төлөө, охиныхоо сайн сайхны төлөө л зүтгэж явна. Охин маань одоо бага ангид сурдаг.

- Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа
- За баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье

Д.Отгон

Д.Бямбацогт: Уран бүтээл төгс биш. Би ч бурхан биш шүү дээ


бямбацогт- Хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл “Улаан эрэг” уран сайхны кинонд коминтерний төлөөлөгчийн дүр мөн үү?
-"Улаан эрэг” уран сайхны киноны зураг авалт өнгөрөгч оны наймдугаар сараас эхэлж явсаар байгаад энэ оны гуравдугаар сард дууссан. Уг киноны зураг авалтын дундуур “Нарны өнгө” гээд хүүхдийн киноны зураг авалтад орсон. Сүүлд тайзны уран бүтээл болох “Шилдэг өнгө” продакшны “Амьдрал өөрөө хичээл" жүжигт тоглолоо. Оюутан залуусын хайр сэтгэл, адал явдлыг харуулсан хөөрхөн жүжиг болсон. Амбийгийнхаа санаачилсан “Найрын ширээний ууц" жүжигт тоглосон доо.

-Таныг уран бүтээлээ л хийж байгаа гэж бодож явснаас багшилж байгааг мэдсэнгүй. Салхи Дамбий хэзээнээс “Сити” дээд сургуульд багшлах болсон бэ?
-”Салхи Дамбий”, “Ноён солиот” хоёроор л намайг үзэгчид таньдаг. Нэр нэрээр минь сая дуудчихваа. Энэ сургуулийн захирал Ц.Байгалмаа бол миний багш байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сараас эхэлж багшлах болсон. Урлагийн замаар хэдэн жил явсных туршлагаасаа залуучуудтай хуваалцаж, анхаарал хандуулахгүй бол болохгүй байна.

-Урлаг өөрөө адармаатай шүү дээ. Залуу уран бүтээлчдэд үнэхээр анхаарал халамж хэрэгтэй байна уу?

-Яахав дээ бид өөрсдийнхөө сурцаар энэ цагийг үнэлээд байж магадгүй. Уран бүтээлч, урлагийн хүн байх, урлагт өөрийнхөө хүчийг зориулах энэ талын зүйлс чинь бидний үетэй харьцуулахад өөр болчихож. Манай ахмадууд өөрийн дэг, ёс зүйтэй байхыг нэгдүгээрт тавьдаг байсан. "Чи өөрөө урлагаа, үзэгчдээ хүндлэхгүй бол цаашаа явахгүй ээ” гэсэн баримлалтай байх ёстойг сургадаг байлаа. Тэр бүгдийг өнөөдөр харьцуулаад харахад хангалтгүй байна л даа. Яагаад гэвэл бүгд дур дураараа дунд чөмгөөрөө жиргэж байна.

    -Залуус од болох гэж үйлээ уздэг болж дээ?
    -Од болох хүсэл байлгүй яахав. Аль ч цаг үед байдаг. Харин од болох арга гэж бий. Мөнгөтэй хүн байх юм уу, авьяастай байх юм уу гэдэг бол тусдаа асуудал. Авьяасыг яаж үнэлэх вэ гэдгээс эхлээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлөх байх. Од болохыгхүсэж мөрөөдөхгүйгээр урлагийн хүн болохгүй. Би хүртэл кинонд тоглох юмсан гэж мөрөөдөж байсан, Урлагийн босгоор алхсан л бол дор хаяж ажлын бээлийг нь өмсөх, хөдөлмөр хамгаалал, цаг баримталдаг байхаас эхлээд дэг журам бий. Энэ нь байхгүй хүмүүс босго давж орч ирээд дураараа дургиад бурхан тахил дээр нь гарчихаад гутлаа тайлаад ч юм уу, хувцасаа тайлаад, унтаад, хэвтээд байгаа байхгүй юу. Үүнийг нь хэлж ярьдаг хүмүүс алга. Хэлж ярьснаараа ахмадууд маань ад болдог. Социализмын үзэл сурт- лаасаа салж чадахгүй шинэ нийгмийн харилцаанд дасан зохицоход бэрх байгаа байх. Тийм болохоор ‘залууст хэтэрхий их үглээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Эсвэл өнеөдрийн амьдралаас хол хөндий бодит бус шаардлага тавьж байж болох. Бид өмнөх үеэсээ авахыг нь аваад үлдсэнийг нь хаях ,нь юу юм цаанаа нэг “фолдер” нээгээд хадгалчих хэрэгтэй. Тэгэхгүйгээр учиргүй устгаж болохгүй. Энэ бүгд чинь дараагийн уран бүтээлд хэрэг болно. Ахмадууд миний үед тийм байлаа гэхэд залуус нь танай үе өнгөрсөн гээд бие биенээ тамлаад, тарчлаагаад байгаа нь дэмий зүйл гэж боддог. Өмнөх үеийнхэн хийдгээ хийчихсэн болохоор бид өөрсдийн үеийг тунхаглах ёстой. Эд нар минь ийм юм хийсэн. Үүнээс илүү чанартай уран бүтээл хийх тухай бодох ухаан жаахан дутмаг байна.

-Манай урлагийг цахилгаан шат гэж бодоход аль зэрэг хурдан дээшээ явж байна вэ?
-Хүмүүс манай урлаг хөгжиж байна уу гэсэн асуултыг их тавьдаг. Би бол үүнд дургүй. Цаг үеэ өөрсдөө дүгнэж болохгүй. Хөгжиж байсныг дараагийн цаг үе дүгнэдэг. Харин ганцхан бид хийх ёстой зүйлээ хийж чадаж байна уу гэдгээ бодож байх ёстой.

-Та хийх ёстой зүйлээ хийж чадаж байна уу?
-Энэ бол миний өөртөө тавьж буй гол шаардлага юм. Чадах үедээ чадаад чадахгүй үедээ чадахгүй байна. Уран бүтээл амжилттай болж байгаа үед чадаж байна гэж ойлгодог.

-”Салхи Дамбий” зохиомжоор хөдөөний хээгүй эрийн дүрийг гаргасан даа. Та л тэр дүрийг бүтээж чадсан гэж санагддаг?

-Надаас өөр хүн тоглохгүй болоод л би тоглож байгаа гэж боддог. Өөр уран бүтээлчийн ард түмэнд хүрсэн дүрийг энэ жүжигчин л тоглохгүй бол өөр хүн чадахгүй гэж ойлгодог. Тийм хувь зохиол байдаг биз дээ. “Салхи Дамбий" -д тоглох болсон шалтгаан гэвэл театрт “Саран хөхөө" жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байхад МҮОНТ-ийн ерөнхий редактор Ж.Сарантуяа эгч анх санал тавьсан. Сараа эгч “Ийм нэг зохиол байна. Чи тогло" гэсэн юм. Би “Мөнхөө найруулагч явуулахгүй байх” гэсэн чинь найруулагчтай яриад хоёр өдрийн чөлөө авчихсан байсан. Найруулагч нь "Бор чоно” киног найруулж байсан “хар" Нацгаа байж таарсан. Бид бие биенээ мэднэ гээд Сонгины тийшээ айлын гадаа хоёр хоног зураг авахаар болсон. Анх тэр чинь “Салхи Дамбий” ч биш “Аваргын дэвэлт” гэдэг нэртэй байсан юм. Зохиол нь сайн бичигдсэн байсан. Дээр нь өөрийнхөө санаа бодлыг нэмэрлэж байгаад тоглосон.

-Зарим найруулагч, продюссерууд зохиол дээр өөрийн үзэл бодл ыг хэт тулгадгаас болж уран бүтээл үнэ цэнээ алддаг гэдэг. Тийм зүйл хэр тохиолддог вэ?

-Тийм зүйл тохиолддог. Ямар ч уран бүтээлч тэрхүү уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлж байдаг. Уран бүтээлийн өөр үзэл, өер өнцгөөс харах шаардлагатай. Аливаа уран бүтээл үзэгчдэд хүрэх шалтгаан нь тухайн нийгэмд эрэлт хэрэгцээтэй эсвэл үгүйлэтдэж байгаа зүйл байдаг.

Монголчууд айрагны хөхүүрээс пиво аягалаад уухгүй нь лавтай. Аливаа зүйлийн цаад мөн чанарыг олно гэдэг амаргүй. Гаднаас нэг продюссөр ч юм уу ирээд ингэж хий гэдэг. Уран бүтээлчид тодорхой хэмжээгээр түүнд нь зохицох хэрэг- тэй болдог. Яагаад гэвэл тэд захиа- лагч, найруулагч нь учраастэр. Би мэргэжлийн жүжигчив. Найруулаг- чийн үгийг сонсож, дүрээ судалдаг.

-”Улаан эрэг” киноны Балдановын дүрд өөрийнхөөрөө тоглож чадаагүй гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Ямар ч байсан Балдановын дүрдээ сэтгэл хангалуун байгаа. Уран бүтээл өөрөө төгс биш. Би ч бурхан биш шүү дээ. Тэр утгаараа Дутуу юм бий. Тэр тексттэй холбоотой асуудал.

-Киног үзэж байхад харин 1930-аад оны үйл явдал өрнөөд байгаа хирнээ өнөө цагийн хэллэгийг арай л их оруулсан санагдсан...

- Хэтэрхий орчин үежее тексттэй мөртлөө тухайн цэг үе маань 1930-аад оны үйл явдлыг өгүүлж байгаа нь хоорондоо зөрчилтэй болчихож байгаа юм. Би дүрийнхээ үүднээс харахаар өөрөө байх тухай болчихсон. Зарим хэсэг дээр гэхдээ өөрийнхөөрөө байж чадсан.
"Барын зулзагыг бага дээр нь дарвал дээргүи юу?"! гэхэд “Юун барын зулзага. Энэ чинь улс төрд ямар хамаатай юм" гэх мэтэзр уг нь нааж өгсөн бол зүгээр байх байсан болов уу. Орчин үежсэн текстийг Балданов яаж хэлэх байсан бол Үзэгчдэд монгол хэл төгс шддэг хүн шигхарагдаад байгаа байхгүй юу. Унаган монгол хэлтэй ч юм шиг. Тэр надад их зөрчилтэй байлаа. Бид тухайн үед хэрэглэгддэг байсан монгол хэлний үгийн сангаас ашиглаж болох байсан. Харин зохиолч маань хуучны үг хэллэг ашиглаагүй. Текстээ анх хараад энэ хүн ямар аймар монгол хэл мэдэж байна аа гээд гайхсан. Миний дүр Балданов л гэсэн нэртэй болохоос оросоор яриагүй. Үүнд сэтгэл жаахан гонсгордуу байна. Уг нь яг оносон бол энэ дүр шууд үзэгчдэд зөвшөөрөгдөх байсан. Нэлээд зүдэрч байж зөвшөөрөгдсөн. Эхний ангиуд үзэгчдэд сонин санагдсан байх. Олон ангит уран сайхны кино тулдаа хүмүүс дасаад хүлээж авсан. Дүрээ өөрийнхөө хэр хэмжээнд тоглосон гэж бодож байгаа.

-Яг яах ёстой байсан юм бол. Буриад аялагаар ч юм уу ярих эрэгтэй байсан уу?
-Халимаг хүн ч юм уу тэр нь сайн тодорхойгүй. Буриад хүн гэхээр бас олохгүй. Буриадууд монголчуудад ийм дарамт үзүүлж байсан юм уу гэх мэт гомдол надад ирж байсан. Зүгээр л “помещик”-ийн хүүхэд байхгүй юу. Балданов нэг ахтай, үүтэй. Ахыг нь алсан. Амьд гарахын тулд дүүгээ өөрөө хөнөөсөн. үнээс болж ээж нь галзуурсан. Аав ь помещик буюу торгон баян байсан гээд мөн зүйл дуусгасан. "эгэнгүүт манай хүн амьд үлдэхийн улд улаан хувьсгалч болж хэнийг ч хамаагүй алж итгэл олж авсан. Тэгж л амьдарахгүй бол хэлмэгдэх байсан. Хэлмэгдэл бол хэлмэгдэл л байхгүй юу. "Зохиолын үг хэллэгийг өөрчлөхгүй" гэсэн продюссерийн шаардлагын доор уран сайхны кино бүтсэн. Тэр нь надад хүнд байсан даа. Тийм цаг хугацаа ч байгаагүй. Текстийгзасна гэхээр 60 ангит уран сайхны киноны Балдановын тексыг тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай болсон. Ёстой нүдээ аниад л зүтгэчихсэн. Яалт ч үгүй орчин үеийн сонсогдоод байгаа хэсэгт нь ганц хоёр текст оруулах гэх мэтээр аргалсан. Арай л “Үез, океу” гэж ярихгүй байгаа юм. Энэ нь киногоо үзэгчдэд хүрэхэд хялбар гэсэн зохиолчийн бодол байсан байх. Соёлын гавьяат зүтгэлтэн Золоо ах хэлж байсан. “Чи энэ киноны текстийн хэллэг дээр нэг сар ажилчихсан бол” гэсэн. Тэр бол үнэн.

Би энэ дүрийнхээ хэл яриа, аялаганд нэлээд анхаарсан. Дүрээ монголжсон оросуудаас судалсан. Манайхан мёстний оросууд гэж ярьдаг даа. Тэдний хэл ярианы онцлогийг ашигласан юм. Ингэж тогло гэж зөвлөсөн олны танил нэг хүн байгаа. Тэр хүнд баярлалаа гэж хэлье.

-Хэн юм бол?

-Тэр бол нууц. Нэг настай хүн бий. Балдановтой тун төстэй ярьдаг. “Чи юу кэлнэв” гээд л. Бид хоёр их ойр л доо. Хааяа нэг биллиард тоглочихно. Би анх маяг юм уу гэсэн чинь үгүй местний орос юм билээ. Багад нь Монголд өргүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр аялагаа бүр моод болгочихсон.

-Та “Ноён солиот”-ын дүрээр жинхэнэ од болсон доо?

-Намайг урлагийнханд таниулсан, миний хайртай дүр бол "Бэрд" гэж жүжгийн Карпон гэж өвгөний дүр. Миний дипломын ажил байсан. 1999 онд Багануурт амь- дарч байсан. Тэндээс ирээд уран бүтээлдээ эрчимтэй орсон. Хүмүүст илүүтэйгээр хүрсэн нь “Ноён солиот”-ийн дүр байлаа. Үүнээс өмнө хэд хэдэн кинонд тоглосон. Даанч олигтой тоогдоогүй. “Ноён солиот” тэр үед чинь сенсааци болж чадаагүй. Театрт гардгаараа гараад шахагдаж буугаад гарсан. Тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуула гүй. Зардлаа нөхсөн юм уу үгүй юм УУ бүү мэд. Одоо ярих гэж байгаа зүйл маань онгирох гээд байна л даа. Уран бүтээл маань дүрийн хувьд хүмүүст хүрчихсэн учраас өнөөдрийг хүртэл байсаар байгаа юм. Телевизээр гараад байгааг бодоход хүмүүст үзэх юм байгаа л юм байна гэж боддог. Энэ киноны онцлог нь гол дүр дээрээ бүх ачааллаэ үүрүүлчихсэн. Аймаар хямсгар ямаан омогтой хүн байж байгаад сүүлд нь нусаа татсан амьдралын мөн чанар руугаа орчихсон хун болдог. Жинхэнэ зөв үзэл бодолтой хүн болсон байдаг. “Ноён солиот”-ын дүр ахин хөрөнгө мөнгөтэй болчихвол урдны хамартаа баас наачихсан юм шиг байхгүй л байхгүй юу.

-Таны шавь нараас хэзээ цахиур хагалах вэ. Халгисан авьяастай залуус гарч ирэх цаг болсон доо уг нь?

-Энэ нууц.

-Цаг хугацаа нь болоогүй гэсэн үг үү?
-Тэгэхээр хүлээлт үүсчихнэ. Ер нь бол би өөрөөрөө юм хийж урлагт зүтгэлээ. Бусад хүмүүсээр уран бүтээл хийлгэх цаг үе маань ирчихсэн юм болов уу. Өмнө нь би жүжиг найруулж байсан. Манай урлагийн номнууд ихэнх нь орос хэл дээр байдаг. Орчуулснаар нь уншина гэхээр өөр хүний үзэл бодлыг унших болчихдог. Тийм болохоор өөрөө уншиж даван туулах хэрэгтэй. Монгол ухагдахууныг гаргаж ойлгох хэрэгтэй.

-Монгол ухагдахуун гэдгээ тодруулахгүй юу?
-Төрийн томчууд монгол хөрсөн дээр энэ хуулийг суулгана гэж ярьдаг. Үнэхээр инээд хүрдэг. Монгол хөрсеө өөрсдөө мэдэж байгаа юм уу. Эмнэлгийнхэн гэхэд л онош тавихдаа оросоор биччихдэг. Нугасны өвчтэй хүн байлаа гэхэд мозок гээд өвчтний карт дээр нь бичдэг. Тархи, нугасыг мөн тэгж нэрлэдэг. Гэтэл монгол хэлэнд нугас, тархи гээд тусдаа нэршилтэй. Эн? сэтгэхүй монгол сэтгэхүй хоёр өөр. Монгол хөрсөнд суулгана гэж байгаа бол үүнийгээ эхлээд арилгах хэрэгтэй. Монгол, монгол гэж хүмүүс цээжээ дэлдээд байна. Угтаа энэ ойлгомжгүй сэтгэлгээ рүү яваад байгаа юм. Суурин соёлд шилжээд ахуй өөрчлөгдөж байгаа энэ цагт нь бол хэцүү шүү. Бидний сэтгэхүй орчуулгын сэтгэхүй байхгүй юу. Эцэг, дээдсээс уламжлагдсан байгальтайгаа ойрхон мөн чанар руу эргээд очиход их цаг хугацаа зарцуулна. Ядаж л хөдөө очоод хутгаа зөв бариад мах огголчихдог хүн байхгүй болчихож. Хотын бид хөдөө 14 хоноход махаа зулгааж идээд арчаагаа алда- на. Энэ хүмүүсийн ард эд материалын сонирхол бий.

-Урлагийнхан нийгмээ ман- лайлж явах ёстой гэдэг. Жүжиг- чид үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Өнөөдрийн тухайд монголд хуулах, барлах үе шат хөгжиж байна. Яг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гаднаас янз бүрийн мэдээлэл орж ирж байгааг анзаарч байгаа биз дээ. Эмх замбараагүй байдал газар авсан. Үүнийгээ ардчилал гээд ойлгочихсон. Замбараагүй байх, чөлөөтэй байхын ялгаагаа ойлгоогүй байна шүү дээ.

-Яагаад чолоөт уран бүтээлч болох замыг сонгох болов. Уг нь бол театртаа байсан бол зүгээр санагдах юм?

-Наад бодол чинь чиний л бодол.

-Драмын театрын жүжигчин болох гэж хүмүүс амиа тавих юм байна шүү дээ?
-Чөлөөт уран бүтээлч боллоо гээд муудсан юм алга. Төатрт би хийх зүйлээ хийсэн.

"Өдрийн сонин" З.Энхболд

Г.Эрхэмбаяр: Хамгийн сайхан бэлэг миний охин байсан


Мөрөөдлийн театрын уран бүтээлчид Монгол Улсаа төлөөлөн Солонгосын Маса хотод зохиогддог Зүүн Азийн орнуудын олон улсын театрын фестивалд амжилттай оролцоод ирсэн билээ. Үүнийхээ дараа тус театрын хамт олон орон нутгаар аялан тоглолт хийхээр болсон. Ингээд Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид Солонгос улсыг зориод ирсэн. Холын хүнээс үг сонс гэдэг шүү дээ. Манай уншигчдад сониноосоо хуваалцаач?
- Солонгос улсын Маса хотод зохиогддог Зүүн Азийн орнуудын олон улсын театрын фестивалд оролцлоо. Энэ фестивал нь 23 дахь жилдээ зохиогдож буй. Солонгос болон Вьетнам, Сингапур, Япон гэх мэт улсууд оролцсон театрын урлагийн том наадам юм. Энэхүү наадмын гол онцлог нь шилдгийг шалгаруулж шагнах бус нэг нэгнээсээ туршлага суралцахад гол зорилго оршдог. Манай улс оросын сургалттай учраас бусад улсыг бодоход ур чадварын хувьд ялгарч байсан. Масагаас ирээд бяцхан үзэгчдэдээ зориулан Гүбэрийн зохиол “Их ид шидтэн” жүжгээ толиулсан. Сүүлийн үед хүүхэд багачуудад зориулсан тоглолт жүжгүүд тавигдахаа больсон. Тэгэхээр бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээл хийх ёстой юм байна гэж шийдсэн нь энэ.
-Масад болсон фестивалд ямар уран бүтээлээр оролцсон бэ?

-Өнгөрсөн жил Г.Алтаншагай бид хоёрын хувьд УДЭТ-т харъяалагдаж байсан. Тэр үед “Шалзат баахан шарга” туульсаас сэдэвлэсэн уран бүтээлээр оролцож байлаа. Харин энэ жил “Мөрөөдлийн театр”-ын хувьд “Эрт урьдын цагт” гэж нэртэй туульс буюу үлгэр домгийн шинжтэй уран бүтээлээр оролцсон. Гадны улс орнууд ихэвчлэн яриа орсон жүжгүүд тавьж байсан. Манай театрынхан үүнээс эсрэгээр нь бүх хүмүүст ойлгомжтойгоор үйлдэл, хөдөлгөөнтэй, үндэснийхээ онцлогийг харуулсан эрийн гурван наадам, бэр гуйх ёслол гэсэн үндэсний хэв шинжийг оруулж өгсөн бүтээл хийсэн.
-Мөрөөдлийн театр ам бүл нэмсэн. “Х Түц” хамтлагийн Баттөмөр тус хамтлагийн үндсэн жүжигчнээр ажиллаж эхлээд байгаа.Тэгэхээр цаашид тус театрын хувьд ам бүл нэмж шинэ залуу жүжигчидтэй хамтран ажиллах бодол бий юу?
- Дөлгөөн маань сургуулиа төгссөн сайхан баярт явдал боллоо. Яг энэ чиглэлээр жүжигчний анги төгсөж байгаа олон чадварлаг залуусын Мөрөөдлийн театртай хамтран ажиллах боломжийг бид гаргах болно.
-Дараагийн уран бүтээлүүдийн санаа гарсан байгаа юу. Ямар чиглэлээр уран бүтээлээ хийх вэ?
-Хөдөө орон нутгаар тоглож ирчихээд дахин дэлгэцийн бүтээл дээр ажиллана. Манай театрын хувьд дэлгэцийн хоёр дахь бүтээл маань болох юм. Энэхүү шинэ киноныхоо ажилд энэ сардаа багтаж орох төлөвлөгөөтэй байна.

-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлсэн байхаа. Танай театр хэзээ өөрийн гэсэн байртай болох вэ. Энэ бас нэг мөрөөдлийн чинь нэг хэсэг болов уу?
-Мөрөөдлийн театрын хамгийн эцсийн зогсоол бол том театртай болох зорилготой ажиллаж байна. Драмын театр шиг том театртай болчихоод тэнд нь 100 гаруй жүжигчид ажилладаг гэх мэтчилэн хүний мөрөөдөл агуу. Гэхдээ мөрөөдлийг мөрөөдөж суух биш хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч бид ажиллах ёстой. Мөрөөдлийн театрын нэг уриа байдаг л даа. Бидэнд маргааш гэсэн өдөр байхгүй шүү. Бид нар өнөөдөр л хийх хэрэгтэй хэмээх уриатай ажилладаг.
-Та “Ээжийн дайсан” киногоороо жүжигчнээс гадна дуучин гэдгээ харуулж чадсан?
-Жүжигчний мэргэжил өөрөө бүхнийг чаддаг байх тийм чадварыг шаарддаг л даа. Тиймдээ ч өөрсдөө киноныхоо дууг дуулсан нь үзэгчдэд кино маань хүрэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Урьд нь дуу дуулж байсан ч хип хоп чиглэлийн дуу дуулж байсангүй. Энэхүү киноны дууны үгийг GEE зохиосон. Дуугаа бичүүлж байхад GEE тус болж бид нарыг залж байсан.
-Түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх үү?
-Энэ төрлийн уран бүтээл хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй таван жилийн дараа сонгодог болон түүхэн уран бүтээл хийнэ. Өнөөдөртөө бол боломжгүй бид залуу уран бүтээлчид байна цаг хугацаа хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлыг шүүрч авч чанаргүй бүтээл гаргах бодол алга. Тоглох саналууд ирвэл тоглоно. Алтаншагай “Аравт” уран сайхны кинонд тоглосон шүү дээ.
-Жүжигчний мэргэжил сонгоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ, урлагийн хүн болоход юу нөлөөлөв?

-Жүжигчин болоогүй байсан бол цэргийн хүн болох байсан байх. Өвөө маань жанжин штабын яаманд ажиллаж байсан. Аав маань мөн адил цэргийн хүн байсан, тийм болохоор удам дагавал цэргийн хүн болох. Манайх Улаанхуаранд амьдардаг байсан. 10-р ангиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ гэж их бодсон, мэдээж аав наймайг цэргийн хүн болгох сонирхолтой байсан. Харин ээжтэйгээ ярилцаж байгаад СУИС-д жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгсэн ч сэтгэлээр уналгүй “Зохиомж” дээд сургуулийн жүжигчний ангид шалгалт өгч тэнцэж байсан. СУИС хүссэн хүн бүр ордог сургууль биш босго өндөртэй сургууль шүү дээ. Гэхдээ хүн чадаж байвал аль ч сургуулийг төгссөн нь сонин биш харин эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг байх хэрэгтэй.
-Таны хобби юу вэ?
-Салхинд гарах дуртай. Найз нөхдөөрөө салхинд гарах мөн анд явах гэх мэт эрэгтэй хүмүүс иймэрхүү зүйлд дуртай байдаг даа.
-Уран бүтээлч хүн тэр бүр гэртээ амраад сайхан хоол идэх боломж ховор байдаг. Таны хувьд гэртээ амарч байгаа үед ямар хоол идэх дуртай вэ. Гарын хоол тань юу вэ?
-Гэртээ амраад хоол идээд байх боломж тэр бүр гардаггүй. Сүүлийн дөрвөн сар гэртээ амарч гэрийн хоолоо идээгүй юм байна. Гэхдээ гэрийн цуйван, будаатай хуурганд дуртай. Өөрөө ч энэ хоолнуудыг сайхан хийдэг. Миний гарын хоол хар шөл, будаатай хуурга хоёрыг сайхан хийдэг. Эрэгтэй хүмүүс ер нь хаа нэг хоол хийдэг. Тэгэхдээ их сайхан амттай хоол хийдэг шүү дээ.
-Хүүхэд байхдаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
-Тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй. Томоотой талын хүүхэд байсан. Харин урлаг соёлын бүх арга хэмжээнд оролцдог байсан.
-Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ. Өөрийн тань хувьд эмэгтэй хүмүүстэй нэр холбогдоод байдаггүй. Энэ тал дээр их болгоомжтой ханддаг юм шиг санагдах юм?
-Эмэгтэй хүн бүрт эрчүүдийг татах уяхан сайхан зан чанарууд байдаг. Тэр дундаа ухаантай, итгэл даах, үнэнч эмэгтэй надад таалагддаг. Заавал ганган хөөрхөн байх албагүй шүү дээ. Өөрт нь зохисон зохиогүй хувцас өмсөж хэт их моод хөөсөн эмэгтэйгээс илүү биеэ зөв авч явдаг эмэгтэй таалагддаг.
-Ганц бие олны танил хүн байхад амаргүй л байх. Эмэгтэйчүүдээс танилцах санал ирдэг үү. Иймэрхүү зүйлд яаж ханддаг вэ?
-Тийм саналууд ирдэг л юм Гэхдээ энэ болгонд эвтэйхэн өөрийгөө аваад гарчихдаг. Танилцаад л өнгөрдөг шүү дээ. /инээв/
-Сүүлийн үед залуучууд тэр дундаа охидууд брэнд гэж их ярих болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хэн юу сонирхох нь хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал. Гэлээ ч хэт их гангархаж брэнд хөөж үзэмжиндээ анхаардаг болсон байна. Уг нь залуу хүн боловсролтой соёлтой байх хэрэгтэй. Нэг ганган залуу гудамжинд татсан тамхины ишийг хогийн саванд хаячихаж чадахгүй л байна. Тэгэхээр наад захын хотын соёлгүй байж болохгүй л дээ. Ном их унших хэрэгтэй. Бид чинь Монгол Улсын ирээдүй шүү дээ гэж дахин дахин хэлмээр байна.
-Мэдээж жүжигчин хүн л гэхээр дандаа инээж жаргалтай байдаг гэж хүмүүс боддог л доо. Өөрийн тань хувьд сэтгэлээр унах үе гардаг уу. Гардаг бол хүнд байдлаас хэрхэн гардаг вэ?
-Хүн л болсон хойно адилхан шүү дээ. Сэтгэлээр унах үе бишгүй гардаг. Тэр үед ганцаараа л байхыг илүүд үздэг. Энэ бүхэнд дүгнэлт хийж ганцаараа бүхнийг давж гарахыг боддог. Тэгэхээр хүмүүс их ганцаардмал хүн юм гэж бодож магадгүй л юм. Гэхдээ ганцаараа байх тэр мэдрэмж илүү таалагддаг.
-Хамгийн сайхан бэлгийг хэзээ хэнээс авч байсан бэ?
-Анх эхнэрээсээ авсан. Энэ бэлэг нь миний охин байсан. Амьдралын минь утга учир охин минь юм уу даа. Одоо охин маань найман настай. Хүний амьдралд мартагдахааргүй үе зөндөө тохиолддог. Анхны юм бүхэн мартагдахааргүй сайхан дурсамжийг үлдээж байдаг. Өдөр бүр бие биедээ сэтгэлийн дэм өгч байх нь бас бэлэг гэж боддог. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид ойрын таван жилдээ унтаж амрах наргих цэнгэх завгүй ажиллана хэмээн бид ийм төлөвлөгөө тавиад ажиллаж байна.
Э.Сувд

Г.Ариунбаатар: Талд таана үнэрлэж хэвтэх нь миний жаргал


Залуу дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг хэсэгтээ л “ангуучилсан” юм. Монголдоо төдийлөн танигдаагүй байсан “битүү морь” гэнэтхэн дэлхийн дуурийн шилдгүүд өрсөлддөг М.Глинкийн уралдаанд тэргүүлээд гараад ирсэн түүний хэн болохыг таньж амжаагүй байсан болохоор ярилцахаас хойш суусаар өдий хүрэв. Энд тэнд дуулах гэж байна гэхэд нь хэдэнтээ сонссоноор сая нэг юм ярилцахад бэлэн болсон юм. Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин тэрбээр уран бүтээлээ л урагш ахиулсаар явна. Бид ийн хөөрөлдлөө.

-Таныг нийтийн дууны цомог гаргах гээд их завгүй байна гэж сонслоо. Уг нь би бодохдоо...
-Таны асуух гэж байгааг гадарлаж л байна.

-Юу гэж?
-Дуурийн дуучдын урал­даанд түрүүлж гавьяат болчхоод одоо юун нийтийн, зохиолын дуу гээд байгаа юм бэ гэх гэж байгаа байх. Би олны дунд тархсан нийтийн, зохиолын дуу муу, муухай, чадваргүй дуучид л үүгээр оролддог гэсэн ойлголтыг эвдье, сөрье гэж бодсон юм. Нийтийн дуу яагаад муу гэж. Би хоёр янзын цомог бэлтгээд эхнийхийг нь тун удахгүй сонсогчдод хүргэх гэж байгаа. Үүнд үнэхээр нийтийн дуунууд багтаж байгаа. Би сайхан яруу найрагчид, гайхалтай хөгжмийн зохиолчдын хүмүүст сэтгэлээсээ зориулж бүтээсэн дуунуудыг хонио хариулж яваа залуу, гэрийнхээ хаяанд ааруул мэрээд сууж байгаа жаахан охинд ч хүргэмээр байна шүү дээ. Яагаад болохгүй байдаг юм. Хүмүүст нийтэд нь зориулсан дуунууд яагаад муу, муухай гэж. Сүүлийн үед нийтийн, зохиолын дуу дуулдаг уран бүтээлчид тааруухан гэсэн сэтгэлгээ, туйлшрал бий болчхож. Би бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс ч дан нийтийн, энгийн сайхан дуунуудаар анхны цомгоо гаргах гэж байна. Харин хоёр дахид нь ёстой л мэргэжлийн түвшний бүтээлүүдийг оруулж байгаа. Энэ цомог нь арай хожуу гарах юм.

-Энгийн энэ дуунуудыг хэн хэн бүтээв?
-“Хань минь дээ” гэж дуу бий. Шүлгийг нь Хүний эрхийн үндэсний комиссын Ж.Бямбадорж гуай бичсэн. Ая нь Н.Жанцанноров багшийнх. “Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэгшхэн жаргал” гээд л гоё шүлэглэсэн. “Би монгол хүн” гэж байгаа. Шүлгийг нь “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат бичсэн, харин хөгжмийг нь Т.Сэр-Од багш зохиосон.

-Нэр дэвшигч...
-Тийм үү, мэдэхгүй ээ. Яруу найрагч Г.Мөнхцэцэг шүлгийг нь бичсэн “Хөх уул” гэдэг дуу ч бий.

-Ажиглаад байхад зарим нь дуулахаа л мэдэхээс тэр бүтээлийг хэн туурвисныг бараг мэддэггүй. Хөгжмийн зохиолчийг нь бол мэднэ, харин шүлгийг нь хэн бичсэнийг бараг л тоодог ч үгүй байх талтай. Харин та бүгдийг нь сайн нэрлэж байна шүү...
-Энэ сайхан хүмүүс цаг гаргаад надад уран бүтээл хийж өгч байхад би тэднийг мэдэхгүй, танихгүй, мэдрэхгүй байж яаж болох вэ. Эд нар дуу зохиодоггүй бол дуучид юугаа сонсгох юм. Тэгэхээр адилхан л бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Би яагаад ч юм дуу шүлгээс төрдөг гэж боддог. Гайхалтай яруу шүлэгт ая нь цуг байж байдаг ч юм билүү. Магадгүй би өөрөө шүлэгт дуртай болохоор тэгж санагддаг байж магадгүй.

-Шүлэг бичдэг үү?
-Үгүй ээ, уншдаг байсан юм, сургуульд байхдаа. Хэнтий, Хангай Саяны гээд л уран уншдаг байлаа. Тийм болохоор яруу найрагчдын бүтээлийг өөрийн болгож байж дуулахыг хичээдэг.

-О.Дашбалбар агсны шүлгээр хийсэн сайхан дуу дуулаад байна аа. Түүний хөгжмийг Н.Жанцанноров гуай бичсэн гэсэн байх аа?
-Тэгсэн. Энэ дуу хоёр дахь цомогт маань орно. Гоё мөртлөө хүнд талдаа бүтээл. Чадал нэлээд шаарддаг.

-Ари, романс дуулж байхыг тань хэд хэдэн удаа сонссон. Дуурийн дуучид Морин хуурын чуулгатай хамтарч “Гранд опера” тоглолт зохион байгуулахад та дуулсан шүү дээ. Тэгэхэд Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсыг ямар гоё дуулсан бэ. Хажууд суусан эрэгтэй хүн сандлаа доргитол уйлаад байсан?
-Тэгсэн үү. Таалагдсан юм болов уу даа. Тэр маш хариуцлагатай тоглолт байсан юм. “Гранд опера”-д дандаа ДБЭТ-ын гоцлол дуучид оролцож дуулсан. Би л ганцаараа гадны дуучин байсан. Дуурийн дуулаачдын дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн хүн тэр тайзан дээр театрын дуучдаас тааруу дуулж болохгүй. Өөртөө өндөр шаардлага тавьсан л даа. Тэгээд ч Н.Жанцанноров багш тэр романсыг яаж дуулбал зүгээр болох, өргөлт, хурд ямар байх ёстой талаар зааж өгсөн юм. Тийм болохоор өөртөө итгэлтэй дуулсан. Дуурийн театрын дуучин залуустайгаа уралдаан, тэмцээний үеэр хамт байдаг байсан ч Монголдоо дуурийн чиглэлээр тэгэхэд анх удаа нэг тайзан дээр гарсан.

-Үгээ их сайхан тод хэлдэг юм билээ?
-Баярлалаа. Хичээдэг л юм.

-Дараа нь нэг удаа яг тэр романсаа дуулахад тань сонссон. Гэтэл түрүүчийнхээ түвшинд хүрээгүй...
-Ямар тоглолтоор вэ?

-Ардын жүжигчин Б.Жав­зандулам багш Н.Жан­цан­норовын ари, романсуудаар тоглолт хийхэд. Тэгэхэд яагаад тэгж тааруухан дуулсан бэ?
-Та анзаарамтгай юм. Үнэн үнэн. Тэгэхэд ёстой хаширсан. Хөдөө нүцгэн шахуу явж даараад. Бас шинэ нисэх буудлын нээлтэд гадаа дуулаад. Шуургатай гэхээр нь цаашаа шууд мал руугаа яваад нойргүй шахам хоноод. Нэлээд юм амжуулаад иртэл хоолой гарахаар тааруу болчихсон байсан. Тэр тоглолтод орохгүй гэх арга байхгүй учраас гараад дуулсан л даа. Анхнаасаа “Яана аа, одоо баларна аа” гэж бодоод гарсан, яг түүгээрээ л болсон. Зогсчих вий гэхээс маш их айсан шүү. Үзэгчид ийм айхавтар, ухаантай, бүгдийг мэдэж байдаг болохоор тайз хатуу. Тэр үдшээс хойш дахиж тэгж тоглолтын өмнө биеэ хайнга хаяхгүй гэж өөртөө амласан. Дуучин хүн хэзээд бэлэн, чадна гэж биеэ тоож болдоггүй юм байна гэдгийг ясандаа тултал ойлгосон. Өөрийгөө байнга тордож, өнгөлж байх ёстой юм байна гэдгийг ухаарсан.

-Хөгжмийн зохиолчид танд зориулж дуу зохиогоод байна гэдэг нь таныг бусдаас ялгарч байна гэж үзсэнийх байх. Ялангуяа хоолойн өнгө, тембр тань таалагдаж байгаагийнх болов уу?
-Харин л дээ. Би чинь олонд танигдаа ч үгүй байж, олон улсын уралдаанд амжилт гаргаад. Тэр яах вэ, багш нарын маань ташуур байсан юм. Намайг ийм боломжийн дуулж байж юм хийгээч, бэлтгээч гэж шахаж байж уралдаанд оруулсан. Мэргэжлийн багш нартаа, “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэнд маш их баярладаг. Миний төлөө өөрөө уралдаанд бэлтгэж байгаа юм шиг санаа тавьсан. Ямартаа л би даргад зүүдээ ярьсан чинь, биелүүлэх гээд надад Отгонтэнгэр хайрханы зураг бэлтгэж өгч хойш нь явуулж байх вэ дээ.

-Юу гэж зүүдэлсэн юм?
-Би нутгийнхаа Зоргол­хайрхан уулаа шүтдэг юм. Түүндээ хүслээ шивнэж залбирдаг. Ер нь уул ус, байгаль дэлхийгээ шүтэж дээдэлж амьдардаг. Уралдаанд явах арай болоогүй байсан юм аа. Нэг шөнө Отгонтэнгэр хайрхан өөд мацаж оргилд нь гараад цаснаас нь гараараа хутгаад идэж байна гэж зүүдлээд. Энэ тухайгаа даргад хэлсэн чинь бэлгэшээсэн юм байлгүй хайрханы зургийг хананд өлгөхөөр бэлтгээд өгч явуулсан. Олон орны мундаг дуучидтай өрсөлдөж байхдаа өнөөх зургандаа залбирч, өөрийгөө тайвшруулж, эрч хүч авч байлаа.

-Удирдах хүний, эцэг хүний ухаан юм даа гэж бодогдлоо...
-Харин тийм ээ. Ийм сайхан хүмүүс, хамт олны дунд би өнөөдөр ажиллаж байна.

-Би яг асуух гэж байсан юм. Нэгэнт армидаа ажиллана гээд ам өгчихсөн болохоор Дуурийн театр руу шилжиж ажиллан, дууриудын гол дүр бүтээх боломж олдохгүй нь ээ гэж?
-Би оюутан байхаасаа “Сүлд” чуулгад ажиллаж эхэлсэн болохоор армийн алба хаагч. Энэ хамт олон, байгууллага, удирдлагууд дэмжиж, урам­шуулж, санхүүгийн туслалцаа үзүүлээгүй бол би уралдаанд амжилт гаргахгүй байсан. Тэгээд ч театртай гэрээний дагуу ч юм уу, ажлаа хийнгээ дуурьт дүр бүтээх боломж бүрэн олдоно. Тийм болохоор заавал ажлаа солих, наашаа цаашаа болох шаардлага байхгүй ээ.

-Хоёр цомог гаргана. Дараагийн том ажлын төлөвлөгөө юу байна. Уралдаан тэмцээнд бэлтгэх үү?
-Энэ жилдээ бол үгүй. Би хэрэндээ шүтлэгтэй л дээ. Түүнтэй холбоотойгоор дараа жилээс энэ тухай бодно. Тэгээд ч уралдаан тэмцээн хэсэх гэхээс илүү гадаад улс оронд нэлээд хугацаагаар байж, соёлтой нь гүн танилцаж мэдрэхийг хүсдэг. Тэгвэл уран бүтээлдээ илүү тусгах байх гэж боддог.

-Та өөрийгөө хөдөөний хүн гэдэг. Одоо ч хэвээрээ юү?
-Хэвээрээ. Хөдөөний л хүн. Гэртээ хариад уургаа бариад мордлоо, адуучин.

-Хөдөө өссөн, аймгийн төвд дунд сургууль төгссөн хүү СУИС-д сурах дөрөвхөн жилд мэргэжлийн хувьд боловсроод дуурийн урлагаар дэлхийн сайчуудтай өрсөлдөөд бас болоогүй түрүүлсэн гэхээр үнэндээ гайхаад байдаг юм. Дуурийн урлаг гэдэг европ соёлыг бүрэлдэхүүн шүү дээ?
-Би хөдөөний амьдрал, мал ахуй, байгаль дэлхийн сайхныг мэдэлгүй, хайрлалгүй өссөн бол юм сурахгүй байх байсан. Хөдөө өссөнөөрөө бусдаас арай илүүг мэдээд байх шиг байдаг юм. Дуу, урлаг гэдэг чинь сэтгэл, түүний хөдлөлд илүү тулгуурладаг юм байна шүү дээ. Өөрөө туулаад, оролдоод ирэхээр мэдэж эхэлдэг юм байна. Та намайг “Чиний минь нулимс” романсыг гоё дуулсан гээд байсан. Би юу хэлэхийг хүсч байгаагаа хүмүүст мэдрүүлэхийн төлөө дуулж сурч байгаа юм. Ердөө л сурч байна.

-Та ямар үед хамгийн жаргалтай байдаг вэ?
-Хээр талд таана үнэрлэж хэвтэх нь миний жаргал. Түүнээс биш гоё машин, брэнд хувцас, тансаг хороолол надад нэг их сонин биш.

-Найз бүсгүйтэй болсон гэсэн. Ямар мэргэжилтэй вэ?
-Эдийн засагч мэргэжлээр урд төгссөн.

-Найз нь урлагийн хүний амьдралыг ойлгохоор хэр вэ?
-Маш сайн ойлгодог. Одоо л гэхэд миний цомогт юу хэрэгтэй, юу болохгүй байна, тэр бүгдийн төлөө санаа тавиад надтай нэг агаараар амьсгалаад явж байна. Бидэн шиг хүмүүст ийм хүн л хань болж чадах юм байна гэж бодох болсон.

-Тэгэхээр та сонголтдоо сэтгэл хангалуун байгаа юм байна, тийм үү?
-Би жаргалтай байна.

-Танайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын айл. Аав ээж нь одоо тэндээ юу?
-Морингийн даваанд аваад ирсэн. Нээрэн сониноос би чинь арай л мянгат малчин болчихсонгүй (хөхрөв). Манай ах дүү нар хөдөө голдуу байдаг болохоор намайг уралдаанд түрүүлэхэд мялааж хундан цагаан хониноос авахуулаад айл бүр мал зүслээд овоо хэдэн малтай болсон. Одоо тэр хэдийгээ базаж янзлахаас эхлүүлээд ажил их байна аа.

Р.Оюунжаргал 


Monday, 4 June 2012

”Ээжийгээ дутуу ойлгодог байж дээ гэж бодогдох үе гардаг”



Зуны цэцэгс дэлбээгээ дэлгэж, хүмүүний сэтгэл тэнийсэн энэ өдөр эх, үрсийн баярын өдөр тохиож байна. Энэ гайхалтай өдрийн “vip” ярилцлагын зочноороо гурван хүүхдийн ээж УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюуныг урьж ярилцлаа. Бид улс төр ярихыг хүссэнгүй. Эх үрсийн нандин холбоо, гэр бүл, амьдралын утга учрын талаар ярилцсан юм. 


-Танд эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдүүдээ яаж баярлуулах гэж байна?

-Маш их баярлалаа. Үнэхээр сайхан баяр. Хүүхдүүдээ ямар ч байсан салхинд гаргана. Бэлэг авч өгнө. Ерөнхийдөө үдээс хойших бүх цагаа хүүхдүүдээ зориулна. Үдээс өмнө телевизийн ярилцлагатай. Сонгуулийн штаб дээрээ очино. Энэ мэтчилэн ажлуудаа амжуулаад 13 цагаас хойш хүүхдүүдтэйгээ байна даа.

-Ээжийг тань “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр ард түмэн андахгүй мэддэг. Та энэ өдөр ээжийгээ хэрхэн баярлуулдаг байсан бэ. Бас таны ээж хүүхдүүдээ яаж баярлуулдаг байв?

-Байгаагаараа л хүүхдүүдээ баярлуулдаг байсан. Манай ээж биднийг нэлээд сайн бие дааж өсгөсөн. Ямар ч байсан ээж, аав биднийг загнаж байсныг санадаггүй юм. Ээж, аав хоёр маань амьд сэрүүн байсан нь одоо бодох нээ баяр байж дээ. Аав маань намайг 17-той байхад бурхан болсон. Ээж маань есөн жилийн өмнө бурхан болсон. Сүүлд бодож байхад ээжийгээ дутуу ойлгож байж дээ. Ээжийнхээ ярьж хэлж байсныг илүү их анхааралтай сонсдог  байж гэж боддог юм. Хэдийгээр тухайн үед ээждээ анхаарал хандуулдаг, хайрладаг байсан ч сүүлд бодоход дутуу юм шиг л санагддаг юм байна. Ер нь сэтгэлийнхээ үгийг дутуу ойлголцож байж дээ гэж бодогддог юм. Би Чехд оюутан байлаа. Дараа нь Ангилд 1990-ээд оны эхээр асперантурт сурч докторын зэрэг хамгаалсан.Ээжийгээ энэ үед өөр дээрээ их авчирдаг байлаа. Намайг Ангилд байхад ээж маань 3-6 сар ирж надтай амьдарчихаад нутаг руугаа буцдаг байсан. Уг нь тухайн үедээ сайхан л харж хандаад байгаа юм шиг санагддаг байсан ч бас л дутуу байж. Зөвхөн харж хандах биш дотоод сэтгэлийг нь ойлгох бас чухал байдаг юм билээ. Манай ээж багадаа өнчрөөд айлд өргөгдсөн гэдэг. Манай өвөө Сумоков гээд мундаг судлаач хүн байсан. Монголын анхны газрын зургийг зурж байсан хүн л дээ. Монголд 15 жил судалгааны олон ажил хийсэн боловч 1930-иад оны хэлмэгдүүлэлтээр хэлмэгдээд орос руу лагарт ачигдаад явчихсан. Тэр үед манай ээжийг монгол айлд үрчлүүлсэн юм. Өргөж авсан ээж, аав нь маш сайн хүмүүс байсан гэж ээж маань байнга л дурсаж ярьдаг байсан. Өргөж авсан ээж нь Өвөрхангайн гаралтай Дуламсүрэн гэдэг маш сайхан эмэгтэй байсан гэдэг. Гэвч ээжийг 17-той байхад нь бурхан болчихсон юм гэнэ билээ. Ээжийгээ маш их дурсаж ярьдаг байсан. Ээж маань багаасаа өнчирсөн айлд өргөгдсөн төрсөн ээж аавыгаа ч мэдэхгүй, ах дүү ч байхгүй ганцаараа гээд ярихааар нь огт ойлгодоггүй байж дээ. Сүүлд ээж 40 хүрээд төрсөн эгчийгээ олж авсан. Одоо тэдэнтэй холбоотой байдаг юм.

-Тийм шүү. Бид өдөр бүр ээждээ хайртай гэдэг үгийг бага хэлдэг шүү дээ. Амьдралын хором мөч бүр үнэтэй учраас ээжийгээ, үр хүүхдээ үргэлж хайрлаж, халамжлах нь хамгаас илүү үнэ цэнэтэй юм шиг.

-Тэгэлгүй яахав. Ялангуяа  залуу байхдаа би ээжийгээ “Та сайхан нөхөртэй, сайхан хүүхдүүдтэй байж юунд ийм зүйл ярьдаг юм” гэдэг байлаа. Ингээд бодохоор ээжийгээ дутуу ойлгодог байж дээ гэж бодогдох үе гардаг юм. Би бага насны гурван хүүхэдтэй. Хамгийн гол нь хүүхдүүддээ цаг зав гаргахын төлөө их хичээдэг. Хичнээн ажилтай завгүй байсан ч эцэг, эхчүүд “Бид үр хүүхэддээ цаг гаргах хэрэгтэй. Хүүхдээ тэжээхийн тулд ажиллаж орлого олж байна. Тиймээс хамт байх нь чухал биш. Мөнгө олох нь чухал” гэж бодоод зарим эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг зав гаргаж чаддаггүй. Гэвч үр дүн хэдийгээр чухал ч гэсэн хором мөч бүр илүү шүү дээ. Бид үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй болгочих юмсан гээд л үр дүнг нь бодоод байдаг. Гэтэл хүүхдийн өсч өндийж байгаа тэр өдрүүд бас чухал юм. Хүүхдүүдтэйгээ хамт байх, ярих, ном уншиж өгөх гээд л. Хамт байна гэдэг бол өөрөө амьдралын нэг хэсэг шүү дээ.

-Танай гурван хүүхэд.  Хэд хэдэн настай вэ?

-Хамгийн бага нь гурван настай, дундах нь зургаан настай, том нь одоо ес хүрнэ. Нас нь балчир учраас намайг гэртээ орохоор баярлаад л, хашгираад л угтана. Бидныг хайрладаг, бидэнтэй цагаа өнгөрүүлэхийг боддог тийм гоё үе нь байна шүү дээ. Тэр ч болохгүй, энэ ч болохгүй гэхээсээ илүү хүүхдийн сахилгагүйтмээр байгааг нь сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Та нэлээд хожуу гэрлэсэн. Гэр бүлийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Би бүр 39 настайдаа гэр бүл болсон. 26 насандаа Англи улс руу асперантурт сурах гэж яваад гэр бүлтэй болж амжаагүй. Тэнд дөрвөн жил суралцаад дараа нь гурван жил ажиллаад өөрийн гэсэн ажил амьдралтай болчихсон байлаа. Гэтэл 1998 онд С.Зориг ах харамсалтайгаар бурхан болж гэнэт монгол руу ирээд л улс төр рүү шидэгдчихсэн. Тэр үед би 34-тэй байлаа.Үүнээс хойш улс төрийн ажил гэсээр байгаад 39-тэйдөө гэр бүл болж анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Тэгээд л нэг мэдсэн гурван хүүхэдтэй болчихсон шүү дээ. Намайг гэр бүлийн амьдрал нэлээд өөрчилсөн. Миний амьдрал маш  гэгээлэг сайхан болж ирсэн. Мэдээж хажуугаар нь хариуцлага ирнэ. Ер нь улс төрд эрчүүдээс тутахгүй үзэлцэнэ гэдэг байлаа. Гэтэл гэр бүлтэй, ялангуяа бага насны хүүхэдтэй хүн заавал цагийн хомсдолд ордог юм байна лээ.

-Та ямар үнэртэй усанд дуртай вэ?

-Тэр тухайн өдрийн байдлаасаа хамааран янз бүрийн үс түрхэнэ. Gucci, Estce Lauder гээд 3-4 төрлийн сүрчигтэй. Өглөө эрч хүчтэй баймаар байвал хурц гоё үнэртэйг нь, тайван баймаар байвал зөөлөнг нь түрхэнэ. Гадаадад ажлаар явж байгаад ер нь үнэр амьдралд хэр чухал тухай нэг лекценд суусан юм.Үнэр мэдрэлийн судасаар дамжаад шууд бидний тархи руу орчихдог юм байна. Өөрөөр хэлбэл хүн үнэрээр дамжуулаад дурсамж нь  сэргэдэг гэнэ.Үнэрээр дамжуулаад тэр хүний өдрийн хандалга нь өөрчлөгддөг байгаа юм.

-Нөхөр тань танд ямар бэлэг авч өгдөг вэ?

-Бид хоёр бие биеэндээ бэлэг энэ тэр аваад байдаггүй шүү дээ. Хаяа бэлэг авч өгөх ёстой байх л даа. Бид хоёр бие биеэндээ хайртай, халамжтай байгаа нь өөрөө бэлэг гэж боддог.

-Та 2000 оноос хойш улс төрд зүтгэж байна. Ер нь улс төрийн амьдрал хатуу гэж ярьдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд. Та ер нь өөрийгөө ямар имижтэй улстөрч гэж боддог вэ?

-Улстөрчийн цаана олон хүний  итгэл найдвар байдаг. Тэр итгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан гэдэг бодол анх улс төрд орохоос эхлээд байсан л даа. Манай С.Зориг ах нийгэмдээ маш нэр хүндтэй улстөрч байсан. Тиймээс ахынхаа үлдээсэн үйл хэргийг залгамжилж явна гэдэг үүрэг хариуцлага, олон хүний итгэл гээд алдаж болохгүй олон зүйл байдаг л даа. Намайг ер нь эршүүд л гэдэг юм.

-Эмэгтэйчүүд бие биедээ алга таших дургүй гэлцдэг. Харин улстөрч эмэгтэйчүүд бие биенээ хэр дэмждэг юм бол?

-Би харин улстөрч эмэгтэйчүүддээ алга таших дуртай. Эмэгтэйчүүдийн жендерийн 30 хувийн квотыг бий болгох хэрэгтэй гэдэг санааг анх дэвшүүлж байсан. Эмэгтэйчүүдийн оролцоо ихээхэн нэмэгдээсэй гэж боддог. Энэ нийгэмд бугширсан олон асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүд оролцох ёстой юм. Тэр нь хэтдээ улс орондоо л хэрэгтэй. Харин ч сүүлийн үед эмэгтэйчүүд бие биенээ дэмждэг болж байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өдөр тутмын сонины эмэгтэй эрхлэгч нар санаачилга гаргаад эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж байгаа. Эрэгтэйчүүдээс гараагүй санаачилгыг эмэгтэйчүүд маань гаргаж байна. Чамд ч бас баярлалаа.  Танай Info.mn сайт сонгууль эхэлчихсэн байхад гэгээлэг сайхан сэдвээр ярилцаж эмэгтэйчүүдээ дэмжиж байгаад бас баярлаж байна.

-С.Зориг агсаны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Оюутан байхдаа танд захидал бичдэг байсан гэсэн. Яг ямар захидал бичдэг байсан юм бэ. Одоо болтол та захидалыг нь хадгалдаг уу?


-Тэгэлгүй яахав. Бид С.Зориг ахын архивыг сан дээрээ төвлөрүүлсэн байдаг. Ер нь оюутан байхдаа “Улс орноо өөрчилмөөр байна. Яагаад бид сайхан хөгжилтэй, сайхан орон болж болохгүй гэж” гээд л нэг их мундаг эх оронч захидал бичдэг байсан. Хажуугаар нь мэдээж сонин сайхнаа бичнэ л дээ. Тэр үед ямар интернэт байх биш захидал бичдэг байлаа шүү дээ. Ах маань өөрийнхөө захиа, тэмдэглэл дээрээ зураг зурах дуртай байсан.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Эх сурвалж: www.iznn.mn