Saturday, 5 January 2013

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ

Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шим тэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, ор чуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг ор чуулгадаа шингээдэг гэмээр са нагд даг. Цаанаа л нэг амьтай бич лэ гүүдийг нь унших тоолондоо түү нийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэг тэй гэж төсөөлдөг байлаа. Ха рин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үл дэх л гэж нийгмийн амьд ра лыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өнд гөн дөө өтөлс өн ангаахай гэж тодорхойл сон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямар тай ч би түүнийг уншиг чийн ху виар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж болом гүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.
-Таны орчуулгыг би шим тэн уншдаг. Бүр, С.Есениний нэгэн шүл гийг таны орчуулгаар цээжилсэн. “Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой Цэнхэр нь дэндүү түүний нүд Гуниг харамсал өгөөгүй гэж үү” гээд л... Та яагаад орчуулга руу ингэтлээ тэм үүлсэн юм бэ?
-Их сургуулиа төгсчихөөд Үндэсний радиод нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээс холдож байгаа мэт санагдсан. Ялангуяа утга зохиолоос хөндийрөх юм шиг байна лээ. Тэгээд л өөртөө утга зохиолын хөдөлмөрөөр амьдрах үүрэг өгсөн дөө.
-Хэдэн хэл мэдэх вэ?
-Би тийм хэлтэй гэж хэлэх хэцүү. Монгол хэлээ ч төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй болохоор тэр. Гэхдээ англи хэл мэднэ. Одоо герман хэл сурч байгаа. Төвд хэл үзсэн мөртлөө ярианд хэрэглэдэгг үй болохоор хэнтэй ярихаа мэддэггүй. -Орос хэлтэй? -Үгүй.
-Тэгээд С.Есенинийг хаанаас орчуулсан юм бэ?
-Орос, англи бичвэрийг нь тулгаж байгаад орчуулсан. Орос хэл дээрх кино үзээд 70 хувийг нь ойлгочихно. Бас франц, нидерланд хэлээр ойлгоно. Харин текст бариад суухаар түвэгтэй байдаг юм.
-Эхний ажил тань юу байв?
-Мэдээж залуу хүн бо лохоор шууд л роман нухаад сууна гэж юу байх вэ. Орчуулга гэдэг миний хувьд утга зохиолын салбарт хөлөө лавхан шиг зоох боломж байлаа. Бас энэ л талбараас хоолоо олж идэж, уран зохиолын хөдөлмөрөөр амьдрах, үргэлжид уран бүтээлч байх хүсэлд маань маш бат бөх, зөв үндэс суурь болж өгсөн шүү.
-Зарим хүмүүс бичлэгийн хэлбэрт орчуулгын хэлбэр нөлөөлдөг гэдэг юм билээ.
-Зөв эхлэл гэдгийг би уран бүтээлчийн замналд гэдэг утгаар хэлсэн юм аа. Түүнээс бичлэгийн хувьд зөв эхлэлийг орчуулгаас хайсан юм биш. Хүмүүс тэгж ярьдаг л юм. Миний хувьд нөлөөлж мэдэгдсэн юм одоогоор алга.
-Та ямар ажил хийдэг юм бэ. Дандаа л юм бичээд байдаг хэрэг үү?
-Би гэртээ суугаад, дан орчуулга хийдэг ш дээ. Хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг анхаараад л...
-Тэгээд зөвхөн орчуулгаараа мөнгө олж, амьдралаа залгуулдаг гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна.
-Амьдралд чинь хүрэлцэх үү. Жилдээ хэчнээн ном орчуулдаг вэ?
-Гурав, дөрвөн ном орчуулна. Гэхдээ яг тогтсон орлого, тогтсон ажлын төлөвл өгөө гэж хаанаас байх вэ дээ. Аав, ээжийнхээ элгэнд амьдарч байгаа залуу хүн тулдаа л болж байна. Байр, хоолны мөнгө гэж санаа зовох зүйлгүй тулдаа олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө бөөцийлөөд яваад байгаа юм. Тусдаа амьдрал зохиогоод эхэлбэл асуудал өөр болох байх. Ер нь өөрийнхөө хүсч дурласан зүйлсээ л орчуулах юмсан гэж боддог. Хажуугаар нь амьдрах хэрэгтэй, боло хоор ганц нэг компанитай гэрээ хийж ном орчуулах юм даа. Нэг номноос нөгөө номын хооронд өөрийнхөө “жинхэнэ” уран бүтээлийг хийнэ. Гэвч тэднийгээ хэвлүүлж байгаа юмгүй хураагаад дараад байна шүү.
-Үнэ хөлс нь хэр байх вэ?
-Бичлэгийн төрөл, текстийн хэмжээ, хүнд хөнгөн аль нь вэ гэдгээс хамаараад янз бүр. Нэг ном орчуулахад дунджаар нэг сая хоёр зуун мянган төгрөг юм уу даа.
-Бага байна шүү дээ. Орчуулгын номыг ахин дахин хэвлэдэг биз дээ?
-Орчуулагчид бид чинь ингэж л амьдардаг шүү дээ. Миний орчуулсан ном хэдэн хувь хэвлэгдэж, хэчнээн нь борлогдох нь хэвлэлийн газрын мэдлийнх. Угаасаа гаднын зохиолчид хувь хүнтэй хамтарч ажилдаггүй. Ялангуяа одоо амьд сэрүүн байгаа, бичгийн ажлаа идэвхтэй үргэлжл үүлж байгаа зохиолчийн номын эрхийг заавал хэвлэлийн газартай гэрээ байгуулж өгдөг юм. Манайд бол “Непко”, “Адмон” гэдэг хоёр хэвлэлийн газар л ном хэвлэх эрхтэй.
-Тэгэхээр та хувиараа ном орчуулбал зохиогчийн эрх олдохгүй нь ээ?
-Хамгийн сүүлд би Туркийн Орхан Памук гэдэг зохиолчийн “Цас” хэмээх анхны бөгөөд сүүлчийнх нь улс төрийн сэдэвт романыг орчуулсан. Энэ зохиолч 2006 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Хэвлэх эрх нь байхгүй болохоор хав дарчихаад л сууж байна. Мэдээж энэ номоо хэвлүүлэхийн тулд том хон хэвлэлийн компанийг түшиглэж байж, зохиогчийн эрх авна. Энэ жилдээ багтаан хэвлүүлэх санаатай.
-Яагаад энэ романыг сонгосон юм бэ?
-Туркийн нийгмийн байдал манайхтай төстэй. Шашин болон Европын соёлын нөлөөгөөр ард иргэдийн сэтгэл зүй нь хоёр хуваагдчихаад байгаа юм. Нэг хэсэг нь эх орондоо гаднын соёл нэвтрүүлэхийг хүсэж байхад өөр хэсэг нь түүх, соёлоо хамгаалан үлдэхийн тулд уламжлалаа хадгалах хүсэлтэй. Үүнийг зохиолч Орхан Памук тун гярхай харж, бичсэн байна лээ. Мэдээж Орхан Памукд өөрийн гэсэн үзэл баримтлал, хүсэл байгаа. Гэсэн ч улс орныхоо ирээдүйн төлөө энэ байдлыг өөр хүний нүдээр, эгц дээрээс нь харж байж гаргалгаа хийжээ. Тэгээд л би улс төрийн сэдэвтэй энэ романыг сонгож орчуулсан юм. Хэдийгээр Турк, Монгол хоёр өөр өөр нөхцөл байдалтай, биеэ даасан тусдаа үндэстэн хэдий ч тулгарч бай гаа асуудал нь ижилхэн. Манайхан үүнийг уншаасай гэж хүсье.
-Янз бүрийн цаг үед олон янзын хэлээр туурвисан зохиолуудыг барьж авахдаа үг сонголтуудыг зохиол бүр дээр өөрөөр хэрэглэх үү?
-Яг тэгнэ. Саяхан би Японы эртний харваачийн тухай ном орчуулсан. Энэ бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж суухдаа дорно дахины өнгө аяс оруулахын тулд эртний Хятадын зохио лоос эхлээд харваачдын ту хай судалж байгаа юм. Тэгж байж уугуул үг хэллэгийг сонгож, бичлэгийн хэвээ Дор нын өнгөтэй болгоно. Харин барууны орчин үеийн өгүүлэмжтэй зохиол орчуу лахдаа уур амьсгалыг орчин үеийн, хөнгөн болгоно.
-Толь хэрэглэдэг үү?
-Хэрэглэлгүй яах вэ. Толь барьж суудаггүй орчуулагч нэгийг л мэдэх юм байна. Испанийн нэг орчуулагч байдаг юм. Мэдэхгүй үг гарч ирвэл тэндээ гацчихдаг гэсэн. Олон хоног тэр үгээ бодож яваад, бүр эрж хайж олдог юм гэсэн. Харин миний хувьд толь харалгүйгээр орчуулга хийх хэцүү. Ялангуяа мэргэжлийн нэр томъёо.
-Хамгийн сүүлд ямар ном орчуулав?
-Өөрийн сонголтоор дэлхийн шилдэг зохиолчдын өгүүл лэгээс орчуулж, “Аз жаргалтай төгсгөл” түүвэр бэлтгэсэн. Нэрнээс нь харвал дандаа аз жаргалтай төгсдөг өгүүллэгүүд байна гэж бодох байх. Удахгүй хэвлэгднэ.
-Та шүлэг, өгүүллэг бичдэг. Яруу найргийн номоо гаргасан уу?
-Би яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмд харьяалагддаг. Манай бүлгэмийнхэн бүгд тус тусын номтой. Бас бүлгэмийн антологитой. Хамгийн сүүлд би “13 дугаар сарын бороо” номоо хэвлүүлсэн. Одоо ойрын хэдэн жилдээ ном бичихгүй гэж бодож байгаа.
-Яагаад?
-Хүн өөрчлөгдөж, өмнө- хөө сөө ялгарч байх хэрэгтэй. Одоо ном гаргана гэвэл өмнөх тэй гээ ижилхэн сэтгэл санаа гаар туурвисан бүтээл болчих гээд байна. Бид амьд байгаагийнх нэг цэгээс нөгөө цэгт шилжсэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Амьдралын нэг мөчлөгөөс нөгөө мөчлөгт шилжихгүй бол заавал ном гаргах хэрэггүй мэт санагддаг.
-Та тэгээд одоо амьд ралаа өөрчлөгдөхийг хүлээж байгаа юм уу?
-Тийм, тийм.
-Таны амьдрал өөрчлөгд өхөд хэчнээн хүчин зүйлс нөлөөлөх бол?
-Гадаад ертөнцөд өрнөж байгаа амьдрал нэгэн хэвийн санагддаг. Харин жинхэнэ өөрч лөлт дотроо л байдаг юм шиг ээ. Дотоод ертөнцийг хөдөлгөөнд оруулна гэвэл маш олон хүчин зүйлс багтах биз дээ.
-Дотоод ертөнц тань хэдэн удаа хөдөлгөөнд орж байсан юм бэ?
-Цөөхөн байх аа. Амьдралын хүчтэй донсолгоонууд л на майг их өөрчилдөг. Жишээ нь би гуравдугаар ангид байхдаа эмээгээ алдчихаад нэг их өөр болсон. Түүнээс хойш шүлэг бичиж эхэлсэн. Есдүгээр ангид байхдаа Б.Одгэрэл ахын номыг уншчихаад яруу найргийн талаарх бодол маань өөрчлөгдсөн. Яг л дотор минь огт өөр зүйл ороод ирчихсэн юм шиг болно. Эцэстээ хүмүүс бүхнийг мэдэж гүйцэхгүй боло хоор нэг сэдвийг барьж аваад, түүгээрээ гүнзгийрэхийг хүссэн дээ.Тэр нь утга зохиол байж таарсан.
-Гэхдээ эсрэгээрээ утга зохиолыг туурвихын тулд бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй биш үү?
-Утга зохиол хүний бүхий л амьдралыг хамардаг учраас өргөн мэдлэг шаардана л даа. Гэхдээ би уран зохиолд гүнзгийрэх гэж байна гээд мал аж ахуй судлаад байх шаардлагагүй шүү дээ. Л.Борхесийг орчуулах юмсан гэж олон жил бодлоо. Гэхдээ Л.Бор хесийг орчуулахын тулд эрт ний Грекийн уран зохиолыг нэвт шувт уншихаас өөр аргагүй болж байна. Барууны уран зохиолыг уншихын тулд Библийг судлах хэрэгтэй болсон. Ингээд зарим салбарт нэвтрэхээс аргагүй л болж байна. Ялангуяа байгалийн шинжлэх ухааныг мэддэг байвал уран зохиолын бус орчуулгад хэрэгтэй гээд л... Бас хошин шог орчуулах хэцүү. Үндэстэн бүрийн уур амьсгалаар хөгждөг болохоор тэр байх. Үг, хэлийг орчуулаад байж болохгүй.
-Тэгэхээр зохиолын амин сүнсийг нь барьж орчуулах хэрэгтэй болох нь ээ?
-Зохиолын уур амьсгал, сэтгэлийг буулгах хэрэгтэй. “Шинэ хэл сурч шинэ сүнстэй болохтун” гэж үг бий. Яг түүн шиг амин сүнсийг нь мэдрэх хэрэгтэй юм болов уу.
-Таны бичиж байгаа зүйлс сүнстэй юу?
-Сүнстэй л гэж боддог ш дээ. Бусдын бичсэнийг хөрвүүлж байгаа хүн заавал сүнстэй байдаг.
-Таны сүнс эрэгтэй, эмэгтэй зохиолчийн алийг нь гаргууд “таньдаг” бол?
-Эмэгтэй яруу найрагчдад дуртай. Бас эрэгтэйчүүдийн үр гэлжилсэн үгийг барьж авах гээд байдаг талтай. Гэхдээ миний шүлгийг эрэгтэйлэг гэдэг ш дээ. Эрэгтэй сүнсээр бичиж чадах байх аа.
-Таныг шинэ үеийн яруу найрагч гэдэг. Ер нь ингэж үе болгон хуваагаад байдгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Оросын утга зохиолынхныг алтан үе, мөнгөн үе гээд л 100, 100 жилийн зайтай хуваадаг. Харин бид 100 жилийн дотор гурав, дөрөв хуваачихаж байна. Бидний дараа үеийнхэн 100 жилд багтаагаад нэг үе болгочихож мэдэхээр юм. Тиймээс яруу найргийг үечлэх юм бол түвэгтэй болоод явчихдаг. Би өөрийгөө нэн шинэ үеийн яруу найрагч гэж хэлүүлэх дургүй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-50, 60 жилийн дараа ч гэсэн одоо байгаа амьдралынхаа хэв маягийг алдахгүй байх.
-Хүүхэдтэй болохоор амьд ралын хэмнэл чинь өөрч лөгдөнө дөө.
-Тэр л хамгийн том асуудал болчихоод байна. Гэхдээ эргээд энэ хэв маягтаа орж болох байх шүү.
-Тэгвэл ойрын төлөвлөгөө?
-Хүмүүс жил болгон сайн ном гаргаад байх нь бий. Харин би өөр хүн юм шиг байна лээ. Уран бүтээлч эрэл хайгуул хийдэг хүн биш. Хэзээ хаанаас ямар санаа орж ирэх юм бол гээд хүлээгээд байдаг. Тэр санаа нь орж ирэх нь ч ховор юм. Тэгэхээр ном гаргах зай маань таван жил л байх болов уу.
-Үнэхээр юу ч бичиж чадахгүй болдог үе байдаг шүү. Бүр хоосон цаас ширтээд л суугаад байдаг...
-Надад бас тийм үе зөндөө бий. Гэхдээ би үүнийгээ орчуул гаараа нөхдөг юм. Орчуулга их зүтгэл шаарддаг. Тухайлбал, Ми шимагийн зохиолыг ор чуул на гэвэл түүний туурвил зүйтэй бичлэгийн хэлбэрээрээ тэнцэж байж л орчуулна. Тийм болохоор орчуулга өнд өр стандартаар бичих дасгал болдог. Тэнгэрийн эрхшээлийг хүлээж суух зуураа орчуулга хийгээд байх нь чухал юм уу даа. Уншаад л, уншаад л, гайхан бишрээд суумаар зүйл сийг тэр үл таних уншигч нар тайгаа хуваалцдаг. Нэг танил маань түүнийг бичдэг шигээ намуухан ярьдаг болов уу, гэж асууж байсан юм. Миний анзаарснаар Б.Баясгалан шүлэг шигээ яруу, үргэлжилсэн үг шигээ тод ярьдаггүй юм билээ. Харин өөрийнхөө толгойд эргэлдэх үй түмэн хүсэл зорилго, бодол эргэцүүлэл шигээ эмх цэгцгүй ярьдаг юм шиг ээ. Бид ний уулзалтын дараа Хүүхдийн шилмэл 108 зохиолын Эрд нэ сийн сан цувралын “Махаб харата” номыг надад бэлэг лэсэн юм. Энэ цувралын най ман ботийг орчуулсан тэр бээр хэзээ ч орчуулгаараа он гирч байгаагүй. Хэчнэээн ша лаад ч орчуулсан номныхоо тоог хэлээгүй. Ямартай ч түүний орчуулсан “Яруу найрагч” хэмээх Солонгос киног үзэж суухдаа уншаад л, уншаад л баймаар хүсэл минь улам ундарсан юм шүү.
mongolnews.mn

Friday, 4 January 2013

Монгол нутаг, газар шорооны төлөө зовинол

Монгол нутаг, газар шорооны төлөө зовинолНэг. Намтрын товчоон
Өндрүүд овгийн Лувсанжамбаагийн Мөнхтөр

Г.Галбадрах: Ингэхэд өөрөө аль нутгийн хүн бэ? Өөрийгөө танилцуулна уу?.
Л.Мөнхтөр:
 Миний унасан газар Завхан аймгийн Алдархаан сум, угаасан ус минь Яруугийн гол. Төрсөн нутагаа нар зөв тойрон танилцуулъя. Сумын төвийн баруунтай Хөх хошуу, Цахирын буурал уулс, хойхонтой нь Хэц, Оргиу, баруун хойхно Ямаат, Шонт гээд аргаль, янгир дүүлж, шилүүс, ирвэс шивээлсэн элгэн улаан уулс, зүүн хойхонтой нь Мандаат хайрхан дүнхийгээд, долоон түмэн адуутай Доной баяны хөндий цэлийж байдаг. Зүүн тийшэлбэл Баруун хайрхан, Зээг, Их, Бага зэст, Бор толгой, Алдар толгой, Морин Туурайн Хясаа, Агьтын Ам, Баян Улаан, Жавхлант толгой, Товцог Хайрхан, Ямаа майлдаг, Тэмээн Улаан, Ганцын Даваа, Хүйтэн хошуу, Харганы Ам тэгээд Цагаан Шанааны гарам. Цаашилбал мөнгөн дуулгат Отгонтэнгэр, Даян хайрхан гээд хар мод, жодоо, гацуур битүү ургасан мөнх ногоон ойт Хангайн нурууны сүрлэг уулс алс зүүн урдтай цайвалзана.
Том том үхэр чулуун дундуур хүрхрэн урсах Богд, Чигэстэйн ширүүн урсгалт уулын цэнгэг голууд, наашилбал нэр шигээ яруухан Яруугийн гол сумын төвийн урдуур урсана. Хөндийгөөр нь Хүрэн Хус, Таван Улиас гээд харгана, бургас, хус, улиас битүү ургасан балар ногоон ой шуугина. Сумын төвийн өмнүүр Хүрэн Хусны урдуур Богд, Чигэстэйн голууд нийлж Их гол болно. Их голын урд биеэр Биндэр Хайрхан, Хүрэн Толгойн сүүдэр “хөндийгөө дагаад хүүшилнэ”. Их гол цааш урссаар алдарт Завхан голтой нийлнэ. Баруун тийш зорчвоос Шороотын Ам, Поврон, Ханын худаг, Урд, Хойт салхит, Сүмийн Булан, Баянбулаг, Сархиаг, Ямаан Ус, Улаан овоо, Халзан Бүргэдтэй, Цагаан Нуруу, Улаан Хайрхан, Бор Хайрхан, Борхын Элс, Өгөөмөр Уул, Борх уул, Цагаан Дэрс, Ногоон тохой гээд аавын минь их, бага хоёр саарлаараа галигуулж явсан нутаг бий.
Их голоо уруудвал бургас, чацаргана битүү ургасан Борхын шугуй угтана. Сумын төвийн урдхан байх Шохойт толгой дээрээс баруун урагш халиавал Монгол Элс шар дурдан бүс шиг улбартан дурайж, цаана нь хөхрөн харагдах Алтайн их уулсын салбар, мөнх цаст Хасагт Хайрхантай өнгө хоршин байдаг. Тэртээ алсад ижийн минь угаасан ус Эрээн Нуур, аавын минь унасан газар Баян-Уулын нутаг дуниартаж бий. Говь, хангай, хээр, тал хөндийн үзэсгэлэн ингэж нэгэн дор цогцолсон нутаг тийм ч олонгүй байх. Ийм л сайхан нутгийг “эзэгнэнхэн” төржээ би.

Г.Галбадрах: Аав, ээж тань ямархуу хүмүүс байв?
Л.Мөнхтөр:
 Миний аав Сосорын Лувсанжамбаа гэж Худалдаа бэлтгэлийн Ангид түүхий эдийн эрхлэгчээр олон жил ажилласан, ээж минь Янжинхорол гэж олон жил цэцэрлэг, яслид галч, хүүхдийн асрагч, сахиул хийсэн, сумын төвийн албан хаагч хүмүүс байсан. Аав ээж минь нутаг усандаа нэр хүндтэй, нутгийн олон Лувсан ах, Янжин эгч гэж авгайлдаг, шулуун шударга, олонтойгоо улс явсан. Ээж минь уртын дуу, аав минь богинын дуу сайхан дуулдаг, энд тэнд найр наадамд уригдаж залагдсан хүмүүс байв. Айраг архи нь дундарвал тогоогоо тавьж, үүр цайтал дуулалдаж, наргичихаад бидний унтаагаар ажилдаа явчихсан байдагсан. Яаж ч наргисан ажлаа алддаггүй, айраг найрыг сайхан тааруулдаг, ёстой төртэй хүмүүс байлаа.
                                              
Хоёр. Хөдөө өссөн бага нас

Г.Галбадрах: Бага насаа эргэн дурсвал?
Л.Мөнхтөр:
 Бага насны дурсамж үнэхээр ариухан. Тэр үеийн багачуулын л адил үе тэнгийнхэнтэйгээ нуугдаж, “байлдаж” тоглож өссөн. Миний хүүхэд ахуй цаг социализмын оргил үед тохиож. Одоо эргээд бодоход тэр цагт хүн бүр ажил төрөлтэй, ирээдүйдээ итгэх итгэлтэй, байгаль дэлхий нь ариун дагшинаараа, хүн нь эвдрээгүй мөс сайтай, хот шиг хоттой, хөдөө шиг хөдөөтэй, улс шиг улс байж. Алдархаан сум гэхэд 8 жилийн сургуультай, дотуур байртай байгаад сүүлд сум дундын 10 жилтэй болсон, сум дундын эмнэлэг, эмийн сан, эхчүүдийн амрах байр, мал эмнэлэг, үржил сэлээкцийн станц, ногоо, тахианы аж ахуй, эмчилгээ тэжээлийн цэг, бор, цагаан үнээний фермтэй, ахуйн үйлчилгээний төвтэй.
“Көлөөвт” нь өдөр бүр “хинуутай”, орой болгон бүжигтэй, урд талдаа усалгаатай цэцэрлэгтэй, 24-цагийн цахилгаан гэрэлтэй, тэр үеийн сумын төв гэхэд түм түжигнэж, бум бужигнасан, хөдөлмөр бүтээл ундарсан, соёлтой бол соёлтой, хүн амьдарч болох бүхий л боломж бүрдсэн, тов хийсэн тохижилттой том суурин байсан санагддаг. Найзуудтайгаа өдөржин голын усанд захлайтталаа сэлж, загас жараахай суйлж, голын эргээр азаргана түүж идэж, цахилдаг сүлжээд л, харгананд хатгуулж, халгайд түлэгдэж, чулуунд хөлөө шалбалж, өвөл нь Баруун энгэрийн уруу чаргаар гулгаж, жалганд онхолдоод л, усанд яваа нэртэй ч голын мөсөн дээр өдөржин хоккей тоглож, хувинтай усаа талд нь хүртэл хөлдөөчихөөд улаан хацарласан амьтад харанхуй болсон хойно нэг юм гэрийн бараа хардагсан. Өвөл зуны, амралтаараа хөдөө авга ах Дугаагийндаа очиж хонь хариулна. Хөдөө хонь хариулахаар хэрийн юмнаас айж цочихгүй болж сурдаг. Энд тэнд юм сэрвэлзээд жаахан эвгүй санагдах юм бол айдсаа үргээж хангинатал дуулна. Багадаа ном их уншдаг хүүхэд байсан. Багын найз “Томоо”-той сумын хөлөөвийн номын санд өглөө оройг ялгахгүй болтлоо суудагсан.

Г. Галбадрах: Ах дүү хэдүүлээ вэ? 
Л.Мөнхтөр: 
11-үүлээ.

Г.Галбадрах: Их олуулаа өсчээ.
Л.Мөнхтөр:
 Тиймээ. Дээрээ олон ах эгчтэй болохоор их даруулгатай өссөн. Шинэ хувцас барагтай өмсөхгүй. Ах нараас дамжиж ирсэн хувцсыг л гамтай өмсөнө. Хоорондоо 2, 3 жилийн зайтай ойрхон төрсөн болkхоор бас их тэрсхэн, өрсөлдөөн дунд өссөн санагддаг.

Г.Галбадрах: Хэдийнээс зурж эхэлсэн бэ? Зургийн авьяас яаж илрэв?
Л.Мөнхтөр:
 Мэдээ орохын л харандаа цаас нийлүүлсэн хүүхэд байсан санагддаг. 2-3 тайгаасаа л юмуу даа. Аав минь чөдөр ногт сайхан зангиддаг, бургасаар гэрийн мод хийдэг, ээж минь баяр наадам, цагаан сараар дээлний захиалгад дарагдан суудаг их уран хүмүүс байсан. Тэгхээр зурах авьяас аавын талаас ч, ээжийн талаас ч адилхан өвлөгдсөн байх. Ах эгч нар маань бүгд л гарын уртай, намайг багад энд тэндэхийн хүүхдийн зургийн уралдаанд их сойдог байсан. Ганзоригт ах маань гэхэд хөрөг зураг сайхан зурдаг, ахынхаа нөлөөгөөр багаасаа л зурагт татагдсан.

Галбадрах: Сургуульд хэзээ, хаана орж суралцав?
Л.Мөнхтөр:
 1982 онд. Тэр үед сургуулийн хүүхдийн төлөвлөгөөт тоо гүйцэхгүй байна гээд цэцэрлэгээс хүүхдүүдээс сонгож авахад нь өртөж би гэж нэг жаалхан амьтан 6 ой дөнгөж өнгөрөөд байхдаа анх Ичинноров багшийн шавь болж 1 дүгээр ангид орж байв.
Их жижигхэн биетэй байсан болохоор хүүхдүүдийг жагсаахад хамгийн адагт нь очоод зогсчихно. Ванчиг багш маань авьяасыг минь хөхүүлэн дэмжиж, залуу техникчдийн дугуйландаа авч их ч зүйлийг зааж сургасан. 7-р ангидаа Эрдэнэтийн Улаантолгойд, дараа нь 8-р ангидаа гэр бүлээрээ Хөвсгөлийн Мөрөнд очсон. Мөрөнд сурч байхад 90-оны ардчилсан хувьсгал гарлаа. Мөрөнгийн ардчилагчид Даваадоржийн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад багш нар "тийшээ очиж болохгүй, шууд гэртээ харь" гэж сануулна.
Гэвч сонирхолдоо хөтлөгдөөд очиж харна. Тухайн үед бүгд л тэр үйл явдалд өөрийн эрхгүй татагдаж байсан. 1989-1990, монголчуудад үндэсний ухамсар сэргэж байсан тэр л үе.

Галбадрах: Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?
Л.Мөнхтөр:
 Дүрслэх Урлагийн Дунд Сургууль \ДУДуС\-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. 36 хувиар дээр 300 гаран хүүхэд өрсөлдсөн юмдаг. Тэгж анх өрсөлдөөнт амьдралд хөл тавьсан хэрэг. Тэр үед дүрслэх урлагийн чиглэлээр "Соёл", "Ногоон морь" зэрэг сургуулиуд шинээр байгуулагдаж байв. "Ногоон морь" сургуульд шалгалт өгч тэнцээд уран зургийн ангид Ё.Далх-Очир багшийн ангид элсч, 2- р курсээсээ баримлын урлагт татагдаж, Эрдэнэбилэг багшийн урланд шилжин суралцаж зураач,барималч мэргэжлээр 1995 онд төгсөв. Дараа нь СУИС-ын харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн баримлын ангид Угтаабаяр багшийн урланд суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
                          
Гурав. Хөдөө нутагт өнгөрүүлсэн жилүүд ухаарал

Г.Галбадрах: Тэгээд мэргэжлээрээ ажилласан уу?
Л.Мөнхтөр:
 Сургуулиа төгсөөд "чөлөөт уран бүтээлч" гэж нэг хэсэг явлаа. Жил бүр Нийгэмлэгийнхээ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан. Тэгээд 1997 онд Сэлэнгийн Орхонд ээж дээрээ очиж нэг хэсэг мал маллаж хөдөө амьдарлаа.
Ээж минь 200 гаран бог, 40-өөд үхэр, 5 адуу,1 тэмээтэй. Нэг ахынх маань айл байсан ч гэсэн хүн хүчний хэрэг болсон болохоор ээждээ тусалж бараг 2 жил гаран мал маллав.
Хөдөө сайхан шүү дээ. Тэр тусмаа өвлийн шөнө! Өнтөй өвөл үхэр мал ууланд дошоод заримдаа бууж ирэхгүй. Эрэлд гарч явахад сарны саруулд хавийн уулс цайрдсан юм шиг толин өнгөөр цавцайгаад, унаж яваа морины амьсгал цантаж, уур манан савсаад л, халууцсан үедээ үнэгэн малгайгаа хазгайдуухан тавьчихаад эрлээ олоод буцаж явах хичнээн жаргалтай байдаг гээч! Яг л нутаг орны эзэн лугаа адил өөрийгөө мэдэрч, дотор уужраад, оюун сэтгэл ер бусын цэнгэл жаргалыг эдлэн бясалгалын нэгэн түвшинд хүрэх шиг тийм гайхамшигтай мэдрэмж төрдөгсөн. Сэтгэлийн хийгээд сэтгэлгээний эрх чөлөөг ханатлаа эдэлж болох тийм газар орныг нэрлэ гэвэл би Монголын хөдөө гэнэ. Би энэ уул ус, газар тэнгэрийн хүү, энэ чулуу, навч цэцэгтэй адилхан ургаж, хагдрах байгаль дэлхийн нэгэн эд эс гэж өөрийгөө мэдрээд ирэхээр сүрдэх, бишрэхээс илүү хүндэтгэж, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Би тэгж хөдөө амьдрахдаа маш их зүйлийг ойлгож, мэдэрсэн.

Г.Галбадрах: Нүүдэлч, малчид өөрийн гэсэн оршихуйн философитой байдаг.
Л.Мөнхтөр:
 Тэгэлгүй яахав. Өрнөдийн гүн ухаанд хүн, хүний нийгмийн харилцааг голчилдог бол Монголын гүн ухаанд хүн, амьд байгалийн шүтэлцээ голлодог. Монголчууд байгаль дэлхийн бүхий л юмсыг амьтай гэж үздэг. Тийм болохоор нүүдэлчид ямагт байгалиа аргадаж, ая эвийг нь олж зохицон амьдардаг. Хэзээ ч өөрсдийгөө байгалиасаа ангид, эсвэл дээгүүр авч үзэж байсангүй. Тийм ч учраас хэл соёл, утга зохиол, гар урлал, эд өлөг, дуу хөгжим гээд урлагийн бүхий л бүтээл туурвилд нь байгалийн дүрслэл, сэдэв үлэмж байрыг эзэлдэг.
Энэ ухаан, энэ үзэл намайг төлөвшихөд их нөлөөлсөн. Өнөөгийн цахимжсан эринд техник, технологийн хөгжил хичнээн мундаг байлаа ч байгалийн араншингийн дэргэд юу ч биш. Үүнийг Японы Фукушимагийн гамшиг бидэнд дахин нотлон харууллаа. Газар дэлхий нэг шилгээхэд бидний найдвартай гэж сайрхдаг зүйлс ямар хэврэгхэн, бидний хүсч тэмүүлж байгаа хөгжил дэвшил биднийг ямархан арчаагүй байдал руу чирж байгааг бид үзлээ. Хүмүүс бид хааяаа ч гэсэн хүсэн тэмүүлээд байгаа "хөгжил” гэдгийнхээ цаад зорилгыг яаг юу вэ, бид яг юу хүсээд байна вэ?" гэж нэг удаа ч болов тунгааж үзмээр байгаа юм. Бид хөгжил дэвшил гэдгээр гул барьж, материалаг хүслээ хангах шуналдаа дөрлүүлээд золиосонд нь оршихуйн үндэс болсон байгаль дэлхийгээ сүйтгэж байна. Бид яаж ч хөгжлөө гэсэн байгалийн хүчин зүйлээс хэт их хамааралтай байсаар байх болно. Тэгэхээр агаар, ус газар шороогоо хайрлаж, зөв зохистой ашиглахаас өөрөөр хүн төрөлхтөн оршин байх аргагүй. Энэ талаар малчин Монголчуудын амьдралын хэвшил, байгальтайгаа харьцах соёл, гүн ухаан хүн төрөлхтөнд их юм зааж өгнө гэж боддог.

Г.Галбадрах: Таны хэлсэнтэй санал нийлж байна. Дараа нь юу хийв?
Л.Мөнхтөр:
 Дараа нь ногоочин боллоо. Сэлэнгийн Орхонд 2 га газар төмс тарив. Төмс тарихаасаа өмнө туршлагатай хүмүүстэй уулзаж зөвлөлгөө авч, ном гарын авлага уншиж судалж хэрэндээ л “шинжлэх ухаанчаар” хандлаа. Тэгээд 1 га-гаас 200 центнер ургац авлаа. Уулын арын элсэрхэг хөрсөнд гар аргаар тарьсан төмс, техникээр тарьсанаас 2 дахин том ургадгийг тэгэхэд үзсэн. Хэдийгээр арвин ургац авсан ч хадгалах зоорьгүй байсан болохоор хямдхан зараад дууссан. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж үнэн үг шүү...
Тэгэхэд би Монголынхоо газар шороог ямар их өгөөжтэй болохыг мэдэрсэн. Ногооны жижиг аж ахуйнууд тэр болгон өөрсдөө зоорь бариад байх хөрөнгө, чадал байдаггүй. Хэрэв Улсаас тусгайлан бодлого гаргаад нэгдсэн журмаар, стандартын шаардлага хангасан зоорьнуудыг бүх аймгийн төвүүд, томоохон хот, суурингуудад барьчихвал Монголын ногоочид гол нэр төрлийн бүх ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, бид 4 цагийн эргэлтэд хүнсний ногооны гачаалд орохгүй, урд хөршөөс хаана, яаж ургуулсан нь мэдэгдэхгүй хүнс, ногоо өндөр үнээр авч, бие махбодоороо туршилт хийхгүйсэн. Сонсоод байхнээ Хятадаас ирж байгаа ногооны ихэнх нь Лоб нуур буюу цөмийн туршилт хийж байсан газар ургуулсан, генийн өөрчлөлтөд орчихсон ногоо байдаг гэсэн шүү. Энэ их хорт хавдар, урьд өмнө сонсож ч байгаагүй аймшигт өвчнүүдийн цаад шалтгаан иймэрхүү учиртай болж таарч байна.

Г.Галбадрах: Ногоо тарьсанаасаа хойш юу хийв?
Л.Мөнхтөр:
 2000 онд уурхайчин боллоо. Том ах маань алтны компанид хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч өөрөө хүнд өвдөж, ажил төрлөө хийж чадахгүй болсон юм. Ингээд хэн нэг нь газар дээр нь очиж хариуцан ажиллах хэрэгтэй байв. Тэгээд энэ үүрэг надад оногдож 4 жил ажилласан. Олборлолтоос гадна хайгуулын ажил хийдэг байсан. Тэгж ажиллаж байхдаа арай өөр юм олж харж байгаа юм. Бид голын ус ашиглахгүй, уурхайн дээдтэй байх намгийн усыг хиймэл нууранд нөөцлөн, түүгээрээ алтаа угааж байсан. Технологийн горимыг барьж, нөхөн сэргээлт хийж ажиллаж байсан ч газрын хэвлий дэх баялгийг олборлоход байгаль орчин хэрхэн сүйддэгийг үзэж, ухаарсан. Нөгөө талаар алт гэдэг хүний шуналыг ямар ихээр хөдөлгөж, хүн чанарыг алдагдуулж болохыг эргэн тойрны зарим хүмүүсийн авир, үйлдлээс харж анзаарч байлаа.
Хүн хүсээгүй юмаа аргагүйн эрхэнд хийх тийм нөхцөлд таардаг л юм билээ. Би урьд нь газар сэндийлж, алт ухах тухай бодож ч яваагүй. Их л бодож гадас, хашааны шонгийн нүх ухаж, худаг малтаж, ногоо тарих гэж л хүрз, лоом барьж газартай харьцаж явсан. Гэтэл гэнэт хүчирхэг техникээр эрүүл онгон газрыг өм цөм онгичин ухахыг харахаар, өөрөө тийм ажлыг хариуцаж байгаагаа бодхоор сэтгэл их гутарч, хоосордог юм билээ. Одоо ч би өөрийгөө зэмлэж, яллаж явдаг. Алтыг Монголчууд “Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон” гэж хэлдэг. 
Үнэхээр тийм байх. Алт олборлоход нэг талаар баялагаа эзэмшиж, улсынхаа эрдэнэсийн санг арвижуулж, татвар төлж, ажлын байр бий болгож, хоол хүнс, бараа, үйлчилгээ гээд дагалдах олон бизнесийг тэтгэж, орон нутагт орлого нэмдэг ч нөгөө талаар байгалийн унаган төрхийг эвддэг, гол ус бохирдуулдаг, бэлчээр сүйтгэдэг, дээр нь нинжа нар гээд нийгмээс тасарсан хүмүүсийн амь насаараа дэнчин тавьсан амьдрал гээд сөрөг үр дагавар ихтэй, хүн хүсээд хийгээд байх үйлдвэрлэл биш. Ер нь монголчууд бид, газрын хэвлий дэх баялгаа хуу хамж дуусахад юутай үлдэх билээ. Бодож, ухаарах юм их бий.

Г.Галбадрах: Чи тэгвэл үндсэндээ Монголын байгаль, газар шороотой хамгийн их холбогддог мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд бүгдэд нь ямар нэгэн хэмжээгээр ажиллаж үзжээ.
Л.Мөнхтөр:
 Тиймээ. Энэ бүгдээс ихийг ухаарч ойлгосон. Малчин, нүүдэлчин амьдрал гэдэг байгалтайгаа ямархан нандин холбоотой байдгийг, зөв ашиглавал газар шороо ямар их өгөөжтэйг, газрын хэвлий дэх баялаг хөрсөн дээрх баялагтайгаа ямар шүтэлцээтэй байдгийг хэрдээ л ойлгож мэдэрсэн. Хэрэв бид эргэж хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгаа эзний ёсоор өөрсдөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, Оюу Толгой, Бороогийн ордыг харийнханд сул тавьж өгсөн шиг өөрсдөө баялгийн эзэн нь байсаар байж, бусдаас өндөр хүүтэй зээл авч гуйлгачин царайлж явах юм бол ашиглахгүй байсан нь дээр! Бид энэ их баялаг, боломжуудаа хайрлаж гамнаж, зүй зохистой ашиглах ёстой гэдгийг илүү ойлгосон. Магадгүй, тиймээс ч энд ирсээр миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа зүйл энэ ч байж болох юм.

Дөрөв. Америк дахь амьдрал, тэмцэл

Г.Галбадрах: Хүмүүс эх орондоо байхдаа тэгтлээ анзаарч ойлгоогүй зүйлээ харьд ирээд илүү тодоор харж мэдэрдэг. Магадгүй энэ нь олон боломжуудыг олж харан харьцуулдагтай холбоотой байж болох юм. АНУ- д хэзээ ирэв, яаж хөлөө олов?
Л.Мөнхтөр:
 Би АНУ-д 2005 онд ирсэн. Эхлээд Флоридад хэлний курст ирээд аажимдаа Лос-Анжелест суурьшсан. Л.А-д анхлан хөлөө олоход минь тусалсан Оюунаа эгч, Түвшин ах, Сандра эгч нартаа талархаж явдагаа энэ дашрамд хэлье. Лос-Анжелест ирээд California International University-д англи хэлээ үргэлжлүүлэн үзэж, дараа нь Los Angeles Pacific College-д компьютер графикийн мэргэжлээр сурч төглөө. Төгсөөд Universial Studios Hollywood-д нэг жил зураачаар ажилласан. Тэнд олон ч найз нөхөдтэй болж, чадалтай зураачдаас суралцан, нэг ёсондоо шог зургийн академид үнэгүй сурсан гэх үү дээ. Тэгж ажиллахдаа шог зургийг нилээд сайн зурж сурсан.

Г.Галбадрах: Нэг ёсондоо энд ирээд шог зургаар мэргэшжээ дээ? Одоо ямар ажил эрхэлж байна? Уран бүтээлийн олз омог их үү?
Л.Мөнхтөр:
 Тэгсэн, сүүлийн 6 жил шог зургаар дагнан ажиллаж байна.

Ер нь туршлагаас харахад Америкчууд шог зурагт их дуртай, ямарваа нэгэн тэмдэглэлт ой, үдэшлэг, төрсөн өдрөөр байгууллагаараа, гэр бүлээрээ ёс юм шиг шог зураач урьж зочдоо зуруулдаг, хөгжөөдөг. Энэ нь бүр уламжлал болчихсон юм билээ. Тоймтойхноос нь дурдвал HP компанийн ажилчдын цайллага, Santa Monica хотын даргын хүлээн авалт зэрэгт урилгаар зурсан. Бас ISCA буюу Олон Улсын Шог Зураачдын Нийгэмлэгийн гишүүн болсон. Энэ нийгэмлэгт элссэнээр бусад уран бүтээлчдээс суралцаж, мэргэжлийн сургалтанд сууж, олон сайхан найз нөхөдтэй болсон доо. Хажуугаар нь www.munkhtur.comцахим өртөө ажилуулж, номын чимэглэл, байгууллагын сүлд тэмдэгний загвар (лого дизайн) хийдэг. Сүүлийн үед Монголчууд маань ах дүүсээрээ, ураг удмаараа нийлж овгийн баяраа тэмдэглэдэг сайхан уламжлалтай болжээ. Үүнтэй уялдан овог, удмынхаа билэгдлийг хийлгэх гэсэн хүмүүс их хандаж байна. Гадна дотны хүмүүсийн нэр усыг монгол бичгээрээ сайхан бичээд өгчихнө. Зүгээр ч үгүй боломж гарвал ганц хоёр телевизийн шоу, рекламанд тоглочихно.

Г.Галбадрах: Би үүнээс гадна, энд Америкт байгаа хэрнээ тэнд Монголд учирч болзошгүй цөмийн аюулын эсрэг тэмцэж байгаа талаар чинь сонирхож байна.
Л.Мөнхтөр: 
Анх 2011 оны 3 сарын дундуур www.golomt.org сайт дээрээс Амарлингийн цуврал бичлэгүүдийг уншаад үнэхээр гайхаж, бас цочирдсон л доо. Монгол оронд газрын хэвлийн асар их баялаг илэрсэнтэй холбоотойгоор гадны улс орнуудын ашиг сонирхол ихэд өндөлзөх болсон. Тэд энэ чиглэлээр Монголын эрх баригчдын хувийн шунал болон явцуу сонирхол дээр хэрхэн "ажиллах" болсон талаар Амарлин анх хөндөж бичсэн байсан.
Түүний бичлэг нь баримтаар маш их шахаж, үндэслэл болон нөхцөл байдлыг маш сайн гаргаж өгсөн байлаа. Эх сурвалжийг маш сайн ашигласнаас гадна улстөрийн өнгөгүй байсан нь миний сонирхлыг татсан.
Ерөнхийлөгчид асуулт тавьсаны дараа Амарлин бид хэд и-мэйлээр холбогдож, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бид хамтарч ажиллах болсон. Ер нь түүний асуудалд хандаж байгаа хандлага, хөндөж байгаа сэдвүүд нь миний бодол санаатай их нийцэж байсан. Та ч өөрөө энэ тухай сайн мэдэж байгаа.

Г.Галбадрах: Тийм ээ, би ч бас энэ талаар их сонирхож байсан. Тэгээд Амарлинтай холбогдон "Чиний ард хэн байгаа юм бэ?" нэртэй ярилцлага хийсэн. Түүний бичлэгүүд миний хувьд "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй"-н сонгодог жишээ байлаа.
Л.Мөнхтөр:
 Би ч бас таны хэлсэнтэй санал нэг байна. Цөмийн хаягдлын хор уршгийн талаар болон аюулгүй оршихуйн талаарх шинжлэх ухааны маш нарийн ойлголт, мэдлэг өгөхүйц сонирхолтой, хялбар, ойлгомжтой байдлаар тайлбарлан бичдэг. Бичлэг бүрийнхээ дор ашигласан эх сурвалж, баримтуудыг хадаж худлаа гэж үгүйсгэх аргагүйгээр нотолсон байдаг. Эндээс л анх Амарлинг дэмжсэн Anti Nuclear Movement Mongolia фейсбүүк групп үүссэн. Манай Цөмийн Эсрэг Хөдөлгөөн өнгөрсөн оны 6 сард байгуулагдсан.
Манай хөдөлгөөнд Монгол, Япон, Герман, Бразил, Австали, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд фэйсбүүкээр нэгдэж, зүс зүсээ хараагүй ч үзэл бодлоороо нэгнээ ойлгож, эх орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна.
Бас нэгэн чухал зүйл бол бид хэн нэгэн хүн, компани, улс төрийн нам, хүчнээс хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулдаг, гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар санхүүждэг, эргээд тухайн хандиваар юу хийснээ анхан шатны баримттайгаар тайлагнадаг жинхэнэ ардчилсан, ил тод, тунгалаг тогтолцоог бий болгосон явдал. Манай хөдөлгөөнд хандив өргөсөн хүмүүс өөрсдийнх нь мөнгийг нь юунд зарцуулахыг, юунд зарцуулсныг мэддэг.
Энэ хөдөлгөөнийг дагаад хэд хэдэн хөдөлгөөн бий болсон ч одоогоор тогтвортой, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа нь манайхаас өөр алга. Гэхдээ сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүд, улс төрчид, улс төрийн намууд цөмийн эсрэг тэмцэлд нэгдэж байна. Энэ бас л нэг ахиц.

Г.Галбадрах: Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийг АНУ-д айлчлах үедээ Сан-Франциско хотод иргэдтэй хийсэн уулзалт дээр анх чи энэ талаар асуулга тавьж байсныг санаж байна.
Л.Мөнхтөр:
 Тиймээ. Тухайн үед би, ерөнхийлөгчид хандаж нэгд Монгол хэлний талаар, хоёрт цөмийн хаягдлыг Монголд булшлах, гуравт Халх голын сав газрыг Солонгосчуудад зарсан талаар асуусан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах холбоосоор орж үзнэ үү.
Харин дараа нь Лос-Анжелост 2 удаа уулзалт зохион байгуулаад, наадмын үеэр "Мэдээллийн самбар" ажиллуулж, гадаадад байгаа монголчуудаасаа санал асуулга авсан.
1. Та Монголд уран олборлох, АЦС барихыг дэмжиж байна уу?
2. Монголын газар нутгийг гадны улс орнуудад түрээслэхийг дэмжиж байна уу?
3. Монголд цөмийн хог хаягдал булшлахыг та зөвшөөрөх үү?
Энэ санал асуулгад 200 орчим хүн оролцсоноос "Цөмийн хаягдлыг Монголд булах"-ыг 100% эсэргүүцэж, "Монголын газар нутгийг гадны улс орнуудад түрээслэх гэдгийг цөөн хүн дэмжсэн байлаа. “Санал асуулгатай Монгол наадам”-ийн тухай сонирхолтой мэдээллийг эндээс үзнэ үү.

Г.Галбадрах: Чухам яагаад ингэж тэмцээд байгааг олон хүмүүс гайхаж бас хардаж байгаа.  Энэ тал дээр юу хэлэх вэ?
Л.Мөнхтөр:
 Монголын газар нутаг болон монгол хүмүүсийн аюулгүй амьдрах орчны асуудал хөндөгдөөд ирэхээр гадаадад байгаа монголчууд "юу хийх вэ? Яах вэ?" гээд үнэхээр санаа тавихгүй байхын аргагүй болж ирж байгаа юм. Хэдийгээр бид эх орноосоо алс хол байгаа ч энэ бол бидний л эх орон, газар нутаг. Юу ч хийхгүй зүгээр хий гаслаад, бухимдаад, суугаад байхын оронд бид дуугарах хэрэгтэй гэж бодсон. Гадаадад байгаа монголчууд бидний дуу хоолой хэрэгтэй байгаа.
Заавал эх орондоо байхгүйгээр гадаад орноос ч гэсэн Монголынхоо төлөө дуугарч, тэмцэж болно гэдгийг бид харуулсан. Тэр тусмаа хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг Америк оронд. Хардлага, үл итгэхийн тухайд тэр бол бидний гэм биш зан. Нийтлэлч Баабар хүртэл "Зарим нэг улстөрчид гадаадад суугаа хамаатан саданаараа дамжуулж жагсаал хийж байна” ухааны юм бичсэн байсан. Өөрөө “баримт, баримт” гэж их хашгирдаг хүн. Хэрэв биднийг хэн нэгэн улс төрчийн хамаатан гэж үзэж байгаа бол тэр баримтаа гаргаад тавчих хэрэгтэй. Эс бөгөөс ор үндэсгүй гүтгэснийхээ төлөө биднээс уучлал гуйвал зүйд нийцнэ. Яагаад бид Монголын иргэн хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ санаа тавьж, үгээ хэлж болохгүй гэж?! Үүнийг яагаад заавал улстөртэй холбох ёстой гэж?
Улс төрийн бохир муухайтай хутгалдаж явсан хүн бусдыг дандаа өөр шигээ санаж явдаг бололтой. Гэтэл цэвэр ариун ёс суртахуунтай, мэдлэгтэй, чадвартай, Монголоо боддог, улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаас түрүүнд тавьдаг бүхэл бүтэн шинэ үе гараад ирчихсэн байна. Туркийн алдарт яруу найрагч Назым Хикмет "Хэрвээ би шатахгүй юм бол, хэрвээ чи шатахгүй юм бол, хэрвээ бид бүгдээрээ шатахгүй юм бол хэн энэ түнэр харанхуйг чинь гийгүүлэх юм бэ?!" гэж дуу алдсан байдаг. Үнэхээр бид шатахгүйгээр амьдарч болохгүй тийм цаг үе иржээ.
Одоо хэр нь хардангүйгаар хандаж байгаа хүмүүст хариуцлагатайгаар хэлэхэд бидний ард ямар ч улстөр хийгээд улс төрч байхгүй. Бид хэзээ ч хэн нэгний сүүдэр дор явахгүй. “Барын сүүл явснаас батганын толгой бол” гэж сайхан сургааль бий. Бид монгол хүнийхээ хувьд өөрсдийн болон хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байгаа жирийн л иргэд. Тэмцэж байгаа нь биш, харин тэмцэхгүй байгаа нь л гайхал төрүүлмээр.

Г.Галбадрах: АНУ-д 2 ч удаа "Монгол дахь Цөмийн Аюулыг эсэргүүцэж" жагсаал зохион байгуулсныг тань мэдэж байна. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярина уу.
Л.Мөнхтөр
: Эхний жагсаалийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жоү Байденийг Монголд айлчлах үеэр зохион байгуулсан юм. Монголд ийм жагсаал болж байгаатай зэрэгцүүлээд. Лос-Анжелесийн Кореа таунаас 8,9 км зам туулж Япон Улсаас Лос Анжелест суугаа Ерөнхий Консулд шаардлагаа гардуулсан. Жагсаалын тайланг эндээс үзнэ үү.
Хоёр дахь жагсаал нь Кореа таунаас 14 км зам туулж, АНУ-ын Ерөнхийлэгч Б.Обамад хаягласан бичгээ АНУ-ын Төрийн Яамны Гадаад Бодлогын хэлтсийн Лос Анжелес дахь салбарт гардуулж өгсөн. Энд дарж үзнэ үү.

Г.Галбадрах: АНУ-д ийм жагсаал цуглаан зохион байгуулахад хэрхэн хандаж байна вэ?
Л.Мөнхтөр: 
Бид эхлээд зөвшөөрөл авах гээд ЦГ-руу утасдсан л даа. Гэтэл тэд "100 -аас доош хүнтэй жагсаал хийх бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэрэв 100 -аас дээш олон хүнтэй, замын хөдөлгөөнд саад учруулахуйц бол 7 хоногийн өмнө мэдэгдэж, зохицуулалт хийх шаардлагатай" гэж тайлбарласан. Уулзсан цагдаа маань "шаардлагатай бол хамгаалалт гаргаж өгье, холбоо бариарай" гээд нэрийн хуудсаа өгсөн. Америкт бараг өдөр болгон, энд тэнд, янз бүрийн жагсаал цуглаан болж байдаг болохоор элдэв хориг саад байхгүй, харин тавьж байгаа 2 гол шаардлага нь -Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, 
-Замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх. Биднийг жагсаал хийж явахад бас Чили гаралтай иргэд жагсаал хийж байгаа тааралдсан. Тэдэнд хийгээд бидэнд жагслаа гээд ямар нэгэн хавчлага, дарамт алга.
Гэтэл өнгөрсөн 3-р сарын 11-нд Улаанбаатар хотод жагсаал зохион байгуулах болоход зөвшөөрөл өгөөгүйгээр барахгүй тагнуул болон цагдаагийн ажилтнууд алхам тутамд цагдаж, элдвээр саад хийх, дарамтлах оролдлого давамгайлж байсан. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлж , дуу хоолойгоо хүргэж байгаа үйлдлийг "хэт даврагсад" мэт үзэж "аймшигтай зүйл" мэтээр хардаад байж болохгүй л дээ. Ямар нэгэн санаа зовоосон асуудал байгаа болоод л, иргэд гэртээ санаа амар сууж чадахгүй гадагш гарч үгээ хэлж байгаа хэрэг шүү дээ.
Түүнчлэн бид саяхан 4 сарын 26-ны өдөр Чернобилийн ослын ойн өдрөөр жагсаал зохион байгуулсан.
                                                
Тав. Үзэл бодол, үнэлэмж

Г.Галбадрах: Энэ асуудлын тухайд Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж "Монголд хэзээ ч Цөмийн хаягдал булахгүй гэж НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр айх явдал байхгүй юм биш үү?
Л.Мөнхтөр:
 Үгүй дээ. Асуудлын гол нь НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдэл уншиж, зарлиг гаргаснаар шийдэгдсэнгүй хэвээр үлдэж, харин ч улам далд хэлбэрт орсон байгаа. Эрх баригчид А төлөвлөгөөгөөрөө явж байтал саад учрахаар нь үүрэг гүйцэтгэж байсан хэдэн хүнээ халж хариуцлага тооцсон болж жүжиглээд, нийт иргэдийг тайвшруулаад харин далдуур Б төлөвлөгөөнийхөө дагуу маш шаргуу ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн гаргасан зарлиг дээр жишээлж ярья.
Уг зарлигт “2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “зохих шийдвэргүйгээр” цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох. “– гэсэн заалт байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл” – Хэрэв Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн “зохих шийдвэртэй” бол цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийж, гэрээ хэлцэл байгуулж, баримт бичиг үйлдэж болноо” л гэсэн үг. “Үгэн дотор үг” гэж энэ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав багтдаг. Энэ 3-хан хүн бүхэл бүтэн улс үндэстэн, 3 сая шахам хүмүүсийн хувь заяаг ирээдүйтэй нь хамт шийднээ л гэсэн үг! Бүр нарийн яривал Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийг ерөнхийлөгч даргалдаг. Хэрэв ерөнхийлөгч “за шийдвэр гаргая” гээд нөгөө 2-оо хүчлэх юм бол үндсэндээ нэг хүн л энэ бүхнийг шийднэ гэсэн үг! Тэгж болохгүй биз дээ?!
2012 оны 4 сарын 17-ны байдлаар уран хайх, ашиглах 101 гаран тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс хэд нь цуцлагдаж, хэд нь хүчинтэй байгаа болон хэд нь зарагдсаныг мэдэх боломж алга. Цөмийн Энергийн Газрынхан уг нь энэ талын бүртгэл судалгаа хийж, хяналт тавьж баймаар юм. Хэрвээ ураныг олборлоно гэж үзвэл хөрс хуулалтаас эхлээд цацраг идэвхит бодис тодорхой хэмжээнд урвалд орж агаар орчныг бохирдуулаад эхэлнэ. Ураны хүдрийн зөвхөн 10%-ийг нь цааш үйлдвэрлэлд ашиглаж, үлдсэн 90 % нь хорт хаягдал шороо, чулуун овоолго болон байгаль дээр ил задгай үлдэж, агаарт тоос болон дэгдэж хүн, амьтны амьсгалаар уушиг, дотор эрхтэн рүү орж хорт хавдар үүсгэнэ.

Түүнчлэн цас борооны усанд угаагдан хөрсөнд шингэж, гол нууранд нийлж ундны усаар дамжин хордуулна. Хэрвээ АЦС барих бол энд ашигласан хаягдлаа бид өөрсдөө л хадгалах болно. Ийм тохиолдолд цөмийн хог хаягдлаа хадгалах агуулахыг Монголдоо байгуулж ашиглах хэрэгтэй болно. Яг ийм байгууламжийг байгуулах л юм бол гадны хог хаягдлыг тэнд хамт булшлах их гүрнүүдийн “далд төлөвлөгөө” хэрэгжинэ. Түүнээс гадна Монголын ураныг баяжуулж гадагш экспортлоод оронд нь цөмийн хортой хаягдлыг дахин ашиглах түлш гэсэн нэрийн дор, эсвэл энэ танайхаас гаралтай түлшнээс гарсан хог тул танайх буцааж авах ёстой гэж тулгана. Үүнийгээ тэд цөмийн цикл гэж өхөөрдөж нэрлээд байгаа. Хэзээ байтлаа ер нь хоолны газрын эзэн “- Чи манай хоолыг идсэн тул чиний баас чинь ч бас минийх” гэж байлаа даа. Үүнийг бусдын ашигласан цөмийн хог хаягдлыг өндөр үнээр хадгалж их мөнгө олох гэсэн манай эрх баригчдын далд төлөвлөгөө гэж харж байгаа.
Нөгөө талаар АЦС нь усыг асар их хэмжээгээр хэрэглэж, дахин юунд ч ашиглах аргагүй өндөр цацраг идэвхит хор болгон сүйтгэдэг.
Өнөөдөр Францын Арева компани Дорноговьд гүний усанд уусган баяжуулах замаар уран олборлож, шар нунтаг гарган аваад байгаа. Байгал дэлхийн дулаарал, бидний буруутай үйлдлээс үүдэн олон мянган гол горхи, нуур ширгээд байна. Туул гол энэ жил тасарлаа.
Орхон гол шалаам гэж нэрлэгддэг алтны уурхайн бохироор урсч байна. Ингэж гадаргын усаа сүйтгэсэн бид одоо гүний усаараа уран угаагаад, дээр нь атомын цахилгаан станцад сая сая шоо метрээр нь хэрэглээд эхлэх л юм бол ерөөсөө Монгол үндэстний голомт хүн, байгальтайгаа бүр мөсөн сүйрэх болно. Гэхдээ бид маш удаанаар тарчлах болно. Энэ бол тун ойрын бодитой ирээдүй.

Г.Галбадрах: Хүмүүс Атомын цахилгаан Станцыг (АЦС) -ыг нэг их эсэргүүцэхгүй байх шиг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё.
Л.Мөнхтөр: 
Урьд өмнө үзэж, эдлээгүй юманд хүмүүс их сониуч, шохоорхонгуй ханддаг шүү дээ. Яг энэ сэтгэхүй дээр нь дөрөөлөөд нийт хүмүүсийн сэтгэл зүйд Атомын цахилгаан Станц бол найдвартай, ямар ч аюулгүй эрчим хүч гэх ойлголтыг суулгах тархи угаалт их явж байна. Атомын цахилгаан станц ашиглахгүй гээд бид сүйрчихгүй, хөгжил зогсохгүй. Нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд өндөр өртөг, эрсдэлтэй АЦС ашиглах ямар ч шаардлага байхгүй. Нүүрсээ бид гадагшаа хямдхан зарахын оронд нүүрсээ дотооддоо боловсруулж, шингэн түлш үйлдвэрлэж шатахууны гачаалаас гарах, цаашлаад нүүрсний бүрэн шаталттай технологийг эзэмшиж хямд, аюул багатай, усны хэрэглээ багатай цахилгаанаар иргэдээ ашиглах талаар яагаад бодож болохгүй гэж. Ноднин жил Энержи Ресоорс компани ус ашигладаггүй, салхин хөргөлттэй дулааны цахилгаан станц (ДЦС) ашиглалтанд орууллаа.
Биднийг Сан-Франциско орохоор яавах замд нэг ДЦС тааралддаг юм. Гэтэл яндангаас нь утаа гарч харагддаггүй. Утааны оронд харин халуун агаар л зэрэглээтэж байсан. Сонирхоод судлаад үзсэн чинь "нүүрсний бүрэн шаталттай технологи "-ийн үр дүн байсан. Ерөөсөө СО2 ялгарахгүй гэсэн үг. Бид ДЦС- даа ийм өндөр технологиудыг авч ашиглаж болно доо уг нь. Дээр нь жилийн 365 хоногийн 320 гаруй хоногт нь байнгын нарлаг байдаг бас байнгын салхины нөөцтэй манай орны хувьд сэргээгдэх эрчим хүч гэж аугаа боломж байна. Юуны тулд “Нарлаг Монгол” гэж хэлэгддэг билээ дээ. Энэ бол ямарч аюул, сөрөг нөлөөгүй, ашиглалтанд нэг л орчихвол түүнээс хойш ашиглалтын зардал маш бага, дээр нь хэзээ ч шавхагдаж дуусашгүй эрчим хүчний эх үүсвэр.

Тэгэхэд АЦС бол эдгээрийн асар өндөр өртөгтэйгээс гадна байнгын өндөржүүлсэн харуул, хамгаалалт, ашиглалтын нарийн горим шаардана. Дээр нь усны үрэлгэн хэрэглээ, өндөр эрсдлийг бидэнд тулгана. Хэрэв нэгэнт уранаа олборлоод, АЦС ашиглаад эхэлбэл бид байнгын түгшүүр, аюул занал дор амьдрах болно.

Г.Галбадрах: Тэгэхээр та нарын тэмцлийн гол зорилго Монголд уран олборлохгүй, АЦС барьж ашиглахгүй байх гэдэг дээр л очиж байнаа даа?
Л.Мөнхтөр:
 Ерөөсөө тийм! Энэ талаар эрх баригчид "Монголд АЦС барина, гэхдээ Цөмийн хаягдал булшлахгүй" гэж илэрхий худлаа ярьж сурталчлаад байна л даа. Цөмийн хаягдал булшлах нь Монголд мөрдөж байгаа хуулиар нээлттэй байгаа. Бас эрх баригчид маань далдуур гэрээ хэлэлцээр хийхийг оролдож байна. Ураны салбарт хамтран ажиллах санамж бичиг гарч байна, зарим уулзалт яриа нууц байдалд болж байна. Монгол орны газар нутаг болон монгол хүмүүсийн аюулгүй амьдрах эрхтэй холбогдох ийм асуудлууд яагаад биднээс нууц байх ёстой гэж?!

Яагаад энэ чухал асуудлыг хэлэлцэхэд иргэд бид оролцож, санал бодлоо тусгаж болохгүй гэж?!
Энэ бол зөвхөн бидний өнөөдрийн асуудал биш, бидний үр хүүхэд, хойч үе минь энэ газар нутаг дээрээ орших эс орших тухай асуудал. Тиймээс бид өнөөдөр олох ашгаа бодсон хомхой, харалган улс төрчдөд хувь заяагаа даатгаж, ийм эмзэг асуудалд “Бид мөнгө л олж байвал болоо” гэсэн өчүүхэн сэтгэлээр хандаж яавч боломгүй байгаа юм. Тэгэхээр бид энэ тал дээр үнэхээр сонор сэрэмжтэй, бас ухаалаг байх хэрэгтэй байна.

“Хүн нутгаа сонгож төрдөг юм, үхэх газар хаа ч яах вэ.” гэж аав минь хэлдэг байсан.

Сайхныг нь олж харвал Монголын маань бүхий л нутаг сайхан!

Хаврын хавсарга нүдэж, шонгийн мод ульсан эзгүй хээр, намар оройн усан бороо уйлагнасан ой шугуй, хүйтэн өвлийн хөр цас нүд гялбуулсан тал нутаг, усгүй, модгүй нүцгэн бор толгодтой гандмал говь нутаг, ус ургамал нь жигдэрсэн зун цагийн хангай нутаг гээд  ер нь аль нь ч миний сэтгэлд адилхан САЙХАН.

Яагаад гэвэл энэ чинь миний, таны, та бидний төрсөн нутаг, эх орон шүү дээ. Ийм сайхан нутгийг сонгож төрсөн та бид унасан газар, угаасан усаа хайрлахгүй байхын аргагүй.

Бүгдээрээ эх орныхоо бүрэн бүтэн байдал, өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл, амар тайван амьдралын төлөө хүчээ нэгтгэн тэмцэцгээе!

...Л.Мөнхтөр бид 2 хэд хэдэн удаа уулзалдаж байсан юм. Түүний сэтгэлийн чанад байгаа Монгол эх орныхоо төлөөх зовинол нь надад таалагддаг. Түс тас яриатай, хэлсэндээ хүрдэг, эршүүд чанар нь түүнийг бусдаас ялгадаг. Уртын дуу их сайхан дуулна. Хаяадаа "нэг сайхан уртын дуу дуулчих" гэж гуйхад ер цааргалахгүй. Бид 2 хамтдаа түүний ажиллаж байсан Universial studi дээр очиж үзсэн. Ямартай ч тэрээр Холливиудад зураачаар ажиллаж байсан анхны Монгол. 

Харин түүний Америкт байгаа хэрнээ Монгол нутаг, газар шорооны төлөө хийж байгаа тэмцэл нь энэ ярилцлагыг хийх  "шалтаг" нь болсон юм. Амарлин болон Л.Мөнхтөр нарын санаачилсан "Цөмийн аюулын эсрэг" монголчуудын хөдөлгөөний тухай сонирхвол www.golomt.org  сайтаас мэдээлэл авч болно. Ямартай ч  Монголын Цөмийн Аюулгүй ирээдүй болон та бидний үр хүүхдүүдийн айх айдас, сэтгэлийн дарамт, шаналалгүй амьдрах ирээдүйн төлөө, тэдний хийж байгаа тэмцэл үр дүнгээ өгөх болноо. Яагаад гэвэл тэд ямар ч улстөржилтгүйгээр чин сэтгэлээсээ л үүний төлөө зовинож байгаа юм. Та нар мундаг шүү.
                                    
Харнууд овгийн Г.Галбадрах gala_mn@yahoo.com 

Миний мөн чанар "Монгол хүн"

Гомбожавын Ариунболд
\цуврал ярилцлага-03\

НЭГ. НАМТРЫН ТОВЧООН


-PhD. 2011 \Техас А&M их сургууль, АНУ\ 
-PhD. 2000, \Палацкийн их сургууль, Чех Улс\ 

-Эрдэм шинжилгээний ажилтан \Аризонагийн их сургууль , АНУ: 2011, 2012; Техас A&M их сургууль, АНУ: 2003, 2005, 2006; Макс Планкийн Институт, Герман: 2003, 2004\

-Физикийн багш \МУИС, Монгол: 1996,1997, 2000-2002\

...2001 онд Америкт биологийн алан хядах халдлага гарав. Шуудангаар илгээсэн боомын нянтай хэд хэдэн дугтуйг хүлээн авсан хүмүүс халдвар авсан байна. Ийм дугтуйг хүлээн авсан 22 хүнээс 5 нь нас баржээ. Квант физикийн нэрт эрдэмтэн судлаач, профессор Марлан Скаллигийн хүү нь онгоцны нисгэгч аж. Нэг удаагийн нислэгийн өмнөхөн онгоцноос нь дугтуйтай үл мэдэгдэх нунтаг олдсоноор зорчигчид нь айн сандралдав. Биологийн ээлжит халдлага байж магадгүй хэмээн айн болгоомжилсон хэрэг. Харамсалтай нь уг нунтгийг боомын халдварт нян мөн эсэхийг шуурхай мэдэх ямар ч боломжгүй бөгөөд заавал лабораторид аваачиж шинжилгээ хийдэг ёстой. Энэ хэрээр ихээхэн цаг хугацаа алддаг аж. 

Нисгэгч залуу уг болсон явдлын талаар эцэгтээ \Скаллид\ ярьснаар аав нь энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг. Боомын халдварт нянг шуурхай мэдрэх технологи нэвтрүүлэх нь олон жил дамнасан шийдэгдээгүй ярвигтай асуудал. Харин профессор М.Скаллигийн удирдсан Принстон болон Техас A&M их сургуулиудын хэсэг физикчдээс бүрдсэн судалгааны багийнхан энэ асуудлыг зарим талаар шийдэж чаджээ. 

Тэд боомын нянг секундийг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд таньж чадах аргачлал бий болгосноор дэлхийн дээд рекордыг албан бусаар тогтоосон аж. Энэ багт монгол залуу эрдэмтэн Г.Ариунболд орж ажилласнаар уг бүтээлийн эздийн нэгд албан ёсоор тооцогдох болжээ. Амжилттай хэрэгжсэн энэ төслийн талаар олон сувгаар мэдээлсэн. Энэ шинэ технологийн талаар Принстоны их сургуулийн мэдээнд дурдагдаж, SCIENCE сэтгүүлд 2007 онд хэвлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 140 удаа ишлэгдээд байна.

2012 оны 12 сарын дундуур Г.Ариунболдтой уулзаж ярилцахаар Аризона мужийн Тусон \Тucson\ хот руу нислээ. Тусон хэмээх жижиг хотын онгоцны буудал дээр Г.Ариунболд намайг тосч, бид хамтдаа 2 өдрийг өнгөрүүлснээр энэ ярилцлага бүтсэн юм.

ХОЁР. ЭРДЭМД ШАМДСАН ОН ЖИЛҮҮД

Г.Галбадрах: -Хаана төрж, хаана өсөв?
 
Г.Ариунболд: -Манай аав ээж хоёр Говь-Алтайн хүмүүс, нэг ангийн хоёр. Би өөрөө Налайхад төрсөн. Налайх бол дээхэн үеэс нүүрсний том уурхайг түшиглэж газар газраас цугласан хүмүүс амьдардаг их өвөрмөц хот. Аав минь нилээд дээр өнгөрсөн. Ээж минь насаараа л Налайхын уурхайн эмийн сангийн эрхлэгч хийсэн хүн. Манайх намайг төрөөд хэдхэн хоногтойгоос эхлээд бараг л жил болгон Богд уулын ам “Шажин хурах” гэдэг газарт зусдаг байлаа. Үеэлүүдтэйгээ нийлээд тэнд зунжингаа наадан тоглож, гишүү мөчир түүж, хад, гүзээлзгэнэ амтархан идэж, уулын горхинд умбаж, бага нас минь үнэхээр жаргалтай сайхан өнгөрсөн. Шажин хурахад нүүж очсон анхныхаа өдөр л гутлаа тайлаад орхичихно, намар зуслангаас буух болохоор гутлаа хайгаад олдоггүй, зунжингаа өсгийгөө ѳм цѳм хагартал хөл нүцгэн гүйдэг тийм л жаргалтай үе байлаа шүү дээ.

Энэ нэрний учир гэвэл дээр үед Монгол Хуралдай болоход, төрийн түшмэд нь "Төр хурах"-ын аманд, харин шашны мэргэд нь "Шажин хурах"-ын аманд хуран чуулдаг байсан гэж хуучилдаг байж билээ. Тийм болохоор "Шажин хурах" бол нэрнээсээ аваад л ариун дагшин газар гэж би үргэлж боддог.

Г.Галбадрах: - Хөдөө тэгж өссөн хүүхдүүд л байгаль дэлхийтэйгээ илүү ойр байдаг даа.

Г.Ариунболд: -Тэгэлгүй яахав. Тэгж өсөхдөө л байгаль дэлхийдээ ойр байж, сэтгэлээсээ мэдэрч, яаж хайрлах ухаанд суралцдаг юм. Унасан газар минь Налайхын хонхор, угаасан ус минь Шажин хурахын уулын горхи. Тарваганы дош, зам харгуй, хад асга болгоныг ч андахгүй. Нүүж ирэх үеэр томчуудын ам амандаа "Тэр зам баларчихаж, тэр хэсэгт нялх модод ургаад наашилчихаж" гэхийг сонсонгоо бут сөөг, зам харгуй, горхи булгаа хувийнх юм шиг л дотроо бүртгэнэ. Гадаадад олон жил явахдаа ихэвчлэн "Шажин хурах"-аа л зүүдэлдэг юм. Энэ бол миний нутаг. Тийм ч болохоороо одоо хэр нь Монголын байгаль орчны сүйрэл, байгалийг хордуулж байгаа элдэв асуудлын талаар санаа зовж, сэтгэл шаналж явдаг.

Г.Галбадрах: -Сургуульд хаана боловсров?

Г.Ариунболд: -1-р ангидаа Налайхад суралцаад 1988 онд МУИС-ийн дэргэдэх "гүнзгийрүүлсэн сургалттай физикийн анги" -д элссэн. Энэ сургуульд 8-р ангиас шалгаруулж элсүүлдэг байсан. Тэр сургуульд би цалинтай сурагч байв. Тэр цагаас хойш эрдмийн мөр хөөж, өнөөг хүртэл олон жил явлаа даа.

Г.Галбадрах: -Тэр цагаас хойш физикээр л дагнаж суралцсан уу?

Г.Ариунболд: -Тийм ээ. Гүнзгийрүүлсэн сургалттай физикийн ангид 2 жил суралцаад МУИС-ийн физикийн ангид оров. МУИС-даа 4 жил сурч, 1994 онд төгсөөд, тэндээ онолын физикээр магистрт сурч хамгааллаа. Дараа нь МУИС-даа багшилж байгаад 1997 онд Чех улсын Оломоуц хотын Палацкийн Их Сургуулийн Оптикийн тэнхимд профессор Ян Перина \Jan Perina\-гийн удирдлагаар квант физикийн онолын чиглэлээр эхний PhD. гээ хамгаалсан. Квант оптикийн зарим нэг онолын бодлогуудыг бодож, хэд хэдэн ажил хэвлүүлсний зарим нь одоо хүртэл ишлэгдэж байдаг.

Г.Галбадрах: -Нэг ёсондоо Физикийн Шинжлэх Ухаан хэмээх том далай руу эргэж буцалтгүй оржээ дээ?
Г.Ариунболд: -Тэгсэн. Мэргэжлийнхээ чиглэлээр Европт болсон олон хурал цуглаанд оролцож, олон мундаг эрдэмтэдтэй танилцаж, тэднийг биширч явлаа. Энэ жил физикээр Нобелийн шагнал хүртсэн проф. Серж Харош \Serge Haroshe\-той тэртээ 1999 онд гуйн зургаа хамт татуулж байсан нь санаанд ил. Тэр үед, аль хэдийн Нобелийн шагналын болзол хангачихсан квант оптикийн олон эрдэмтэд байлаа. Сэрж Харош, Рой Глаубер \Roy Glauber\, Теодор Хайнш \Theodor Haensch\, Херберт Вальтер \Herbert Walther\, Марлан Скалли \Marlan Scully\, Антон Цайлингер \Anton Zeilinger\ зэрэг "үлэмж биетнүүд" квант оптикийн салбарт "ноёрхож" байв. Дээрхийн гэгээнтэн Далай ламтай квант физикийн зарим асуудлаар ном хаялцан шуугиан тарьж байсан проф. А.Цайлингер намайг судалгааны багт нь очиж илтгэл тавих үеэр өөрийн бичсэн номоо надад бэлэглэсэн. Миний удирдагч Перина ч бас квант оптикийн анхны сурах бичгийг гучин хэдхэн насандаа бусдаас түрүүлж бичсэн нь одоо хэр нь "цагаан толгой" болон хэрэглэгдэж байгаа.

Г.Галбадрах: - Чехэд докторын зэрэг хамгаалсныхаа дараа ямар сонголт хийв? 
Г.Ариунболд: -Чехээс буцаж МУИС-даа ирж, 2 жил багшилсныхаа дараа АНУ-ын Техасын A&M их сургуульд проф. Марлан Скаллигийн багт ажиллаж эхэлсэн. Түүний квант оптикийн институтэд олон арван нэр хүндтэй эрдэмтэд, тэр дундаа хоёрын ч зэрэг Нобелын шагналтан ажилладаг \дэлгэрэнгүйг эндээс харна уу http://iqse.tamu.ed/u\  Үнэндээ энэ хүнтэй хамтарч ажиллах нь миний мөрөөдөл байлаа. МУИС-д сурч байхдаа Скаллигийн номыг олж уншсан юм. Тэр ном их энгийн ойлгомжтой эхэлж байснаа аажим аажмаар квант оптикийн хүнд асуудлууд руу хөтлөөд оруулчихна. Нарийн шинжлэх ухаан гэдэг бол тийм ч аймаар хэцүү зүйл биш юм гэдгийг энэ номноос мэдэрсэн. Тэр үед л надад зорилго бий болсон доо. 1990-ээд оны эхээр нийгэм задарч, хүн болгон амьдралаа босгох гэж "юун эрдэм ном" болж байлаа шүү дээ. Тэгэхэд би сургуульдаа л үлдсэн. Тэгээд алдаагүй ээ!

Г.Галбадрах: -Зорилго тодорхой байсан болохоор чи эргэлзээгүй байх л даа.

Г.Ариунболд: - Магадгүй юм аа. Тэгээд АНУ-д ирж ажиллаад 6 сар болж байтал Германы Мюнхен хотын дагуул жижигхэн хот Гархингд байдаг Макс Планкийн Квант Оптикийн Институтэд проф. Херберт Валтерын багт Хумбольдтийн Сангийн тэтгэлгээр очиж ажиллахаар боллоо. Тэр бол квант оптикийн "ариун шүтээн" гэж хэлж болох газар. Нэг ёсондоо Хар Хорум эсвэл Мекка-тай зүйрлүүлж болно. Тэндэхийн тогооноос Р.Глаубер, Т.Хайнш нарын Нобелийн шагналтнууд сая төрөн гарлаа шүү дээ. Удахгүй тэндээс дахиад ч Нобелийн шагналтан гарах байх. Миний тэнд очсон нь Ц.Ганцог багшийн маань ач. Багшийн зөвлөснөөр тэд надад санал тавьсан юм билээ. Тэндээ үндсэндээ жил хагас ажиллаад бидний төсөл дууссан. Ингээд проф. Х.Валтерын зөвлөснөөр М.Скаллигийн багтаа эргэн ирж ажиллав.

Г.Галбадрах: -Буцаж ирэхдээ илүү тодорхой зорилготой болсон байх?
Г.Ариунболд: -Тийм ээ. Европоосоо Америкт ажиллах нь надад илүү чөлөөтэй санагдаад. Эндээ онолын чиглэлээр ажиллаж байгаад 2006 оноос өөрийгөө дахиж сорих нэг алхам хийлээ. Энэ нь хэрэглээний лазерын чиглэлээр дахин PhD. хийхээр сэтгэл шулуудсан явдал. Ингэх олон шалтгаан байсан л даа. Тухайлбал, туршлагын физикээр нарийн мэргэшиж, онол-туршлагын "хос морь"-той болох. Нөгөө талаар Скалли бол квант оптикийг үндэслэгчдийн нэг төдийгүй Нобелийн шагналт Уиллис Лэмбийн шавь. Өрнөдөд өөрийн PhD дипломын удирдагчаа "доктор эцэг" гэж нэрлэдэг жишгээр би Лэмбийн "зээ шавь" болно гэсэн үг. Хэдийгээр би оюутан болох ч гэсэн оюутны биш, эрдэм шинжилгээний ажилтны зэрэглэлээр тасралтгүй үргэлжлүүлэн цалинжих олон жилийн баталгаа. Тэр үед хэрэгжүүлэхэд ярвигтай мөртлөө маш нэр хүндтэй төсөл эхэлж байсан бөгөөд яг гардаж хэрэгжүүлэх мэргэжлийн хүн хүрэлцээгүй байсан зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь "Эрдэмд оройгүй!" гэсэн уламжлалт итгэл үнэмшил намайг зоригжуулж байсан. МУИС-ийн физикийн О.Лхагва багш маань бидэнд "-Номыг галзуу нохойны амнаас ч хамаагүй булаан авч сурдаг юм!" гэж сургаж байсан нь тэр үед санаанд орж байсан шүү.

Г.Галбадрах: -Нууц биш бол энэ ямар төсөл байсан бэ?
Г.Ариунболд: -Скалли бол олон ч нээлт хийсэн, нөлөөтэй том эрдэмтэн. Хүн эрдмийн ажил хийх нэг хэрэг. Гэтэл үүнийхээ хажуугаар менежмент сайн хийнэ гэдэг нь хүн болгонд байдаг авьяас биш. Скалли бол мундаг эрдэмтэн хэрнээ бас мундаг менежер хүн. Бараг 100 гаруй эрдэмтэд, PhD. оюутнууд түүний шууд удирдлага дор ажилладаг. Гэтэл надтай урьд нь уулзахдаа юу ярьж байсан, дараа уулзахдаа түүнийгээ л үргэлжлүүлээд ярьж чаддаг хүн. Гайхалтай чадвартай. Бид энэ төслийг Америкийн Батлан Хамгаалахын ахисан түвшиний Эрдэм шинжилгээний Агентлаг \DARPA\-аас авсан юм. Энэ бол зөвхөн квант физик төдийгүй биологитой холбоотой төсөл. Боомын халдвартай нянг аль болох хурдан хугацаанд танин мэдэх зорилготой. \Энэ түүхийг ярилцлагын эхэнд дурдсан болно. Г.Г\ АНУ-д 9 сарын 11 ны террорист халдлагын дараа, биологийн халдлага болсон юм. Үүнээс болоод DARPA энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэг.

Өнөө үед дорвитой төсөл хэрэгжүүлэхэд ганц нэг эрдэмтэн эсвэл ганц судалгааны баг хүчин мөхөсдөнө. Энэ бол яг тийм хэмжээний төсөл. Эхний хэдэн жил олигтой үр дүн гарах нь бүү хэл "ханхлах" ч үгүй байлаа. "Бүтэшгүй төсөл" гэдгийг зарим эрдэмтэд бүр онолын үндэстэй "баталж" байв. Энэ бүхнээс үзэхэд шинжлэх ухааны аливаа асуудлыг яаран үгүйсгэх, эсвэл үл ойшоохоосоо өмнө "Яагаад болдоггүй юм бэ" гэдгийг ухаж ойлгохыг хичээж, ханцуй шамлаад ороод явчих нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг байж магад гэдгийг мэдэрсэн шүү. Барууныхан "сүрлэн бухал дундаас зүү эрэхтэй адил хэцүү" гэж хэлэлцдэг шүү дээ. Харин бид тэр зүүг олж чадсан юм даа. Юу гэвэл, бид секундыг хэдэн зуу хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд боомын нянг оношлох аргыг олж чадсан. Тэгээд патентаа ч авсан. Энэ бол технологийн нээлт юм. Асуудлыг бид лабораторид шийдсэн байгаа. Одоо бол практикт яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал үлдсэн. Энэ чиглэлээрээ төсөл мааньүргэлжилнэ гэсэн үг. Энэ төсөл дээр ажиллаж байхдаа хоёр дахь PhD. -гээ ч хамгаалж амжсан.

Г.Галбадрах: - Ийм мундаг технологийн нээлтэнд монгол хүний оролцоо явж байна гэдэг. Энэ бол үнэхээр бахархалтай санагдаж байна шүү! 
Г.Ариунболд: -Эрдэм шинжилгээний нилээд хэдэн сайт болон нэр хүндтэй сэтгүүлүүдээр бидний амжилтыг шуурхай мэдээлж байлаа. Гэтэл харамсалтай нь Монголд маань энэ талаар ямар ч мэдээлэл алга байв. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн ишлэл бол нэг гол үзүүлэлт байдаг. Бидний 2007 онд Science  сэтгүүлд хэвлүүлсэн ажлыг тавхан жилийн дотор, өнөөдрийн байдлаар 140-өөд удаа ишлээд байна. Энэ жил бол миний хувьд хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн оргил үе байлаа. Миний бичиж хэвлүүлсэн ажлуудыг google.com сайтаар Гомбожав О Ариунболд \ golmbojav o ariunbold\ нэрээр хайж сонирхож болно. Эрдмийн ажлуудаа гадаадын мэргэжлийн эрдэмтдээр үнэлүүлэх нь илүү бодит үнэлэмж гэж би боддог. Өнөөх төслийн ажлаа дуусгасны дараа наашаа Аризонагийн Их Сургуулийн Оптикийн Шинжлэх Ухааны Коллежи \College of Optical Sciences\-д хэрэглээний лазерын чиглэлээр ажиллаад хоёр жил болж байна. Үндсэндээ хорь шахам жил эрдмийн ажил хийлээ.

ГУРАВ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ТОВЧ ХӨӨРӨЛДӨӨН


Г.Галбадрах: -Шинжлэх ухаанаар ингэж олон жил зутгэж явахдаа чухам юу мэдрэв?
 
Г.Ариунболд: -Шинжлэх ухаанд зүтгэнэ гэдэг юмаа гээчихсэн хүн шиг цуцалтгүй эрэл хайгуул, хэний ч мэдээгүйг бусдаас түрүүлж мэдэхийн сэтгэл ханамж, алхам алхмаар "нээлт" рүү дөхөх урам зориг, хүсэл эрмэлзлэл юм уу даа. Энэ зам хүн бүрт нээлттэй боловч, хүссэн хүн бүр замнах бас боломжгүй. Нөгөө талаар олон хүмүүс, эрдэмтэдтэй танилцаж харилцааны цоо шинэ шатанд дөхөж очдог гэж хэлж болно. Тэр хэрээр эгэл жирийн байх, бусдад адил тэгш, хүнлэг энэрэнгүй хандах, даруу төлөв байхад ч бас суралцдаг болов уу гэж боддог.

Г.Галбадрах: -Юм болгон хоёр талтай болохоор, шинжлэх ухаанд зүтгэхэд бас сул тал байдаг байх?
Г.Ариунболд: -Мэдээж харамсч дургүйцмээр зүйлүүд байнаа. Улс орнууд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг заримдаа дайн байлдааны зориулалтаар ашигладаг. Би тийм зорилгоор эрдмийн ажил хийхээс болж өгвөл зайлсхийхийг хичээдэг. 
Эрдэмтэн хүнд ёс зүйгээс гадна хүний мөс, жудаг гэдэг юм амин чухал байх ёстой дог. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг, техник технологийнхоо дэвшлээрээ түрий барьж бусад орны хүн ардын эрх ашигт хор хүргэх, эрсдэлд оруулах нь буруу зүйл. Миний одоогийн ажиллаж байгаа эрдэм шинжилгээний багийн хүндэт гишүүн Нобелийн шагналт Н. Блумберген \N.Bloembergen\ "өнөөдөр бид лазерыг энхийн зорилгоор илүү ашиглаж байгаа" гэж хэлж байсан. Харамсалтай нь цэрэг дайны зориулалтаар маш олон төсөл хэрэгжсээр л байгаа. Үүнд олон эрдэмтэд оролцдог. Эрдмийн мөр хөөж байгаа залуус "хийх гэж байгаа эрдмийн ажлынхаа ач холбогдол хор хөнөөлийг тунгааж, асуудалд нухацтай хандаж" байх нь зүйтэй гэж хэлмээр байна. 

Г.Галбадрах: -Тийм ээ, би энэ асуудлын хувьд чамтай санал нэг байна. 

Г.Ариунболд: -Надтай адил үзэл бодолтой олон эрдэмтэдтэй таарч явлаа. Тухайлбал, АНУ-ын 35 шилдэг залуу эрдэмтний нэгээр шалгарч байсан Харвардын эрдэмтэн эмэгтэй, надад өөрийнхөө компанийн тухай танилцуулж байсан. Түүний мөрөөдөл бол гар утас шиг жижиг, хямдхан оношлогооны багаж бүтээх явдал. Хичнээн ядуу ч бай, бүр гуйлгачин ч бай өнөөдөр гар утас бариагүй хүн ховор. Хэрэв тэр мөрөөдөл биелбэл, жирийн хүн өөрийнхөө удамшлын мэдээллээ унших төдийгүй өвчнөө өөрөө оношлох боломжтой болох юм. Тэр үед хүн эрүүл байх эрхээ эдлэх бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг.

Г.Галбадрах: - Шашин болоод шинжлэх ухааны харилцааны тухайд?
Г.Ариунболд: - Эрдэмтэн хүн өөрийн итгэл үнэмшлээ шинжлэх ухаантай эрээ цээргүй хутгаж боломгүй санагддаг. Хувь хүнийхээ хувьд ямар ч шашин шүтэж болох ч эрдэмтэн хүнийхээ хувьд аливаа асуудалд шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. 

Би хувь хүнийхээ хувьд Буддын шашныг биширдэг. Гэхдээ түүнийгээ шинжлэх ухаантай хольж болохгүй л дээ. Гэтэл одоо үед "хулхи шинжлэх ухаан", "шашны нөлөөт шинжлэх ухаан"-ы "боловсон" хандлагууд бий болж байгаа нь тоогүй хэрэг. Энэ бол зөвхөн Монголд л дэлгэрээд байгаа юм биш. Тухайлбал, квант физик, биогенетик гэх мэт салбаруудад ийм хандлагууд ажиглагддаг л юм. Квант бичил ертѳнцѳд юмс үзэгдлийн харилцан шүтэлцээ их ѳвѳрмѳц. Ажиглагчийн нѳлѳѳнѳѳс болж тухайн үзэгдлийн мѳн чанар эрс тэс өөрөөр хэмжигдэх боломжтой. Гэхдээ энэ нь дорнын гүн ухааны арга-билигийн ухагдахууныг шууд хуулбарлах ёстой гэсэн үг хараахан биш болов уу. Ѳнѳѳдѳр АНУ-ын нэр нѳлѳѳ бүхий хэсэг бүлэг улс тѳрчид, эрдэмтэд "ухаалгаар шийдэхүй” \inteliegent design\ гэдгээр Дарвины хувьслын онолыг орлуулж ерѳнхий боловсролын хичээлийн программд оруулах гэж олон жил мэрийж байгааг би эрдэмтнийхээ хувьд буруу гэж үздэг. 

ДӨРӨВ: НИЙГМИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨХ ИДЭВХИ

Г.Галбадрах: -Г.Ариунболд гэдэг хувь хүнийх нь талаас олж харвал?
 
Г.Ариунболд: - Гадаадад олон жилээр сурч хөдөлмөрлөж, амьдарч явахдаа би монгол хүн гэдгээ хором бүрт мэдэрдэг. Нэр төр, ажил төрөл, эд хөрөнгө, өмссөн хувцас бүгдийг нь Ариунболд гэдэг хүнээс хураагаад авчихвал "надад юу үлдэх вэ?", "би хэн бэ?" гэж өөрөөсөө асуудаг. Тэр үед "-Би чинь Монгол хүн шүү дээ!" гэж л өөртөө хариулдаг. Ядарч зүдэрч, жаргаж баярлаж явсан ч би Монгол хүн. Яагаад гэвэл миний судсаар Монгол цус гүйж байгаа болохоор сэтгэлд минь ямагт Монголын тухай л бодол эргэлддэг. 

Монголд миний тус одоо л хэрэг болж байж ч магадгүй гэж бодсон. Тийм болохоор ирэх оноос эх орондоо очиж өөрийн чадах зүйлээрээ бодит тус нэмэр болохоор сэтгэл шулуудсан. Эрдмийн ажлаа үргэжлүүлээд хийгээд явах бололцоо, тодорхой амжилтад хүрэх, тэр хэрээрээ амьдралын баталгаагаа бий болгох боломж надад бүрэн бий. Гэхдээ энэ цаг үед би Монголдоо илүү тус болох юм шиг надад санагдаад байгаа. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд өнгөцхөн хандаж байгаа зүйл огт биш л дээ.

Г.Галбадрах: - Тийм ээ, энэ цаг үед монгол хүн бүрт Монгол орныхоо төлөө хүргэх ямар нэгэн тус хэрэгтэй болж байгаа байх гэдэг бодолтой тань санал нийлж байна.
Г.Ариунболд: - Заавал эд хөрөнгөөр туслах биш, бас хэрэгтэй хүндээ мэдлэг, сэтгэлийн дэм өгөх юм сан гэж бодож байна. Гадныхныг харахад нийгмийн идэвхитэй, олон нийтийн сайн сайхны төлөө ажилладаг сайн дурын байгууллага, хүмүүс их байдгийг анзаарлаа. Бусдад тус хүргэсэндээ сэтгэл хангалуун байж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгосон хүмүүстэй бишгүй л таарч байлаа. Энэ нь үнэндээ заавал шашинтай холбоотой байх албагүй. Гэтэл сүүлийн үед Монголоос минь сайны хажуугаар саар мэдээ ч их сонсогдох болов. Нийгэмд болж байгааг нь биш, болохгүй байгааг нь хэлж, хашгирч байдаг хүмүүсийг активистууд \идэвхтнүүд\ гэдэг юм билээ.

Г.Галбадрах: -Энэ бол зөвхөн Монголд ч биш дэлхийн хэмжээнд байдаг нийтлэг үзэгдэл.

Г.Ариунболд: - Дэлхийн хэмжээнд тийм жишээнүүд зөндөө олон бий. Жишээ нь:
1. Эмч хатагтай Хелен Калдикотт \Helen Caldicott\ байна. Энэ хүн эмч бөгөөд Харвардад багшилж байгаад активист болж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор учруулж заналхийлж буй цөмийн аюулын эсрэг 1980 оноос өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа нэр хүндтэй эрхэм \дэлгэрэнгүй мэдээллийг http://www.helencaldicott.com сайтаас авна уу\.
2. 1981-2009 он хүртэл Америкийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар эсэргүүцэл илэрхийлсэн суултыг хийсэн Вильям Томас \William Thomas\ ба Эллен Бенжамин Томас \Ellen Benjamin Thomas\ гэж гэр бүлийн хоёр байна.Тэдний ачаар конгрессийн гишүүн, хадагтай Элинор Нортон \Eleanor Holms Norton\ цөмийн зэвсэг хамтран хорогдуулах төсөл санаачилсан билээ.
3. Физикч Андрей Сахаров. Цөмийн зэвсгийг хамтран хоргодуулах Америкийн санаачлагыг Оросууддаа ятгаж дөнгөсөн хүн. Хэдийгээр тэрээр миний үлгэр жишээ авах хүн биш ч, физикч хүн активист байж болдгийн нэг жишээ юм.
4. Мартин Лютер Кинг бас л активист хүн. Энэ гайхамшигт хүн хүний эрхийн төлөө тайван замаар тэмцэгчдэд үлгэр дууриал болсон хүн гэдгийг бид мэднэ. Энэ мэтчилэнгээр өөр бусад олон жишээнүүд бий.

Г.Галбадрах: -Харин Монголын хувьд? 

Г.Ариунболд: - Монголд иргэний эрх ашиг, эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд санаа тавьж, иргэнийхээ үүргийг ухамсарлахаас эхтэй нийгмийн идэвхитэй хэсэг зайлшгүй хэрэгтэй. Бид одоо мэдээлэл хурдацтай хөгжиж байгаа зуунд амьдарч байна. Ард иргэдийн эрх ашгийг хохироосон хэн нэгний ямар ч булхай эрт орой хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, зөрчсөн үйлдэл бүрийг харж хянах үндэсний "нүд, чих" болсон хүмүүс, байгууллагууд олширч байвал төдий чинээн сайн. 
Тэгж байж л нийгэм эрүүлшинэ шүү дээ.

Г.Галбадрах: -Чиний ярьж байгаа зүйлтэй санал нийлж байна. Өнөөдрийн бидэнд ирж байгаа олон мэдээллүүдээс чухал гэж үзэж байгаа асуудлуудыг тань сонирхвол?
Г.Ариунболд: -Монгол орон маань хөгжиж байгаа. Хөгжлийн эрэмбээр бий болж байгаа сайн сайхан зүйлүүд зөндөө байна. Гэхдээ Монгол Улсын хөгжил дэвшилд урьдчилан тооцоогүй, зарим сөрөг асуудлууд бий болж байгаа нь нууц биш. Олон жишээ тоочиж болно. Тухайлбал:
1. баталгаагүй, аюултай хүнс
2. газрын наймаа
3. лицензийн наймаа
4. хүний наймаа
5. цөмийн наймаа
6. байгаль орчны бохирдлоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндийн эрсдэл
7. дайн байлдаан болж байгаа мэт гэмт хэргийн халдлага, гэнэтийн аюул ослоор жирийн иргэд олноороо амь насаа алдаж байгаа зэрэг асуудлууд байна. Иракийн дайнд сүүлийн 9 жилийн хугацаанд амь үрэгдсэн америк цэргийн тоо 4487 байхад, дайн дажингүй энх цагийн Монгол улсад зүй бусаар амь үрэгдэгсдийн тоо жилд 3000 гарч байна шүү дээ. Энэ аймшигт тооны цаана хичнээн гэр бүл, үр хүүхэд , ахан дүүс хагацал зовлонд унасныг төсөөлөхөд ч хэцүү. 
8. нинжа нарын бүхэл бүтэн арми, тэдний дунд зөрчигдөх хүний эрх
9. нийгмийн эмзэг бүлгийнхний асуудал
10. нийгмээс гадуурхагдсан хүүхэд, томчууд
11. агаарын бохирдлоос үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудал гэхчилэнгээр хөвөрч өгнө.

Г.Галбадрах: -Тэгэхээр энэ асуудлуудад санаа тавих, төр засгийн хийж хэрэгжүүлж байгаа болгонд нь олон нийтийн хяналт тавих байгууллагууд байх хэрэгтэй гэж үзэж байна уу?
Г.Ариунболд: - Эдгээр асуудлууд жирийн иргэдийн эрх ашгийг яалт ч үгүй хөндөж байгаа тул, засаг төр зөв зохистой шийдэхэд шууд нөлөөлөх хувь хүний бас сайн дурын байгууллагуудын идэвхи санаачлага, бодит оролцоо маш чухал байна. Энэ тухай иргэд зөв мэдээлэлтэй, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх наад захын мэдлэг боловсролтой байх зайлшгүй шаардлага гарч байна. Үүнд санаа тавих, тус дэм болох нэг ч гэсэн хүн нэмэгдвэл "далайд дусал нэмэр" болох юм даа.

Г.Галбадрах: -Тэгэхээр өөрийг чинь Монголдоо буцаж очоод санаа зовоож байгаа олон асуудлуудаар өөрийн чадах зүйлээ хийхээр зорьж байгаа юм байна гэж ойлголоо. 
Г.Ариунболд: -Тийм ээ, тэгж шийдсэн. Өөрийн мэдсэнээ зарим хүмүүст хэлж өгье, заавал дарга болж эрх мэдэлд хүрэхдээ гол нь биш, санаж бодож байгаа зүйлээ бусадтай хамтран хийе гэж бодож байна. Гол нь монгол хүмүүстээ туслах гэсэн санаа л хөтөлж байгаа. Өнгөрсөн жил судлаач Ганхуяг гуай Халхын голын сав газраас их хэмжээний газар нутгийг "зарсан", "түрээсэлсэн" асуудлыг хөндсөн дөө. Бас Амарлингийн хөндөж байгаа "цөмийн хаягдал"-ын асуудал гэхчилэн санаа зовоох олон асуудлууд гарч ирсэн. Энэ бүхний тухай бодохоор үнэхээр нойр хүрэхгүй байв. 

Америкийн нэг хэсэг газар нутаг дээр генийн өөрчлөлтэй "түрэмгий" ургамал тарьж "сүйрүүлсэн" жишээ байгаа. Тэр ургамал өөрөөсөө бусад ямар ч ургамлыг ургуулдаггүй, хөрсөндөө бат шингэж ургадаг учраас газар нутгийг үндсэндээ цөлжүүлдэг. Хэрэв өөрийн мэдэлдээ авсан Монголын газар нутаг дээр тийм ургамал таривал яах вэ? Монголд байгаа жаахан бэлчээр, хөрсийг тэгж сүйтгэвэл яах вэ? Энэ мэт асуудалд маш их санаа зовж байна. 

Г.Галбадрах: - Тийм ээ, энэ болгон үнэхээр санаа зовоож байгаа. Гэтэл Монголд үүний эсрэг тэмцэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа маш олон Төрийн Бус Байгууллагууд \ТББ\- байгаа. Одоогоор би л лав тодорхой үр дүн олж харахгүй байна. 

Г.Ариунболд: - Монголд байгаа ТББ-уудын талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний, бидний адил сэтгэл нь зовж яваа маш олон монголчууд байгаа. Бас гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд надтай адил тийм зүйл хийхийг хүсч байгаа. Тэгэхээр тийм хүмүүст уриалж хамтран ажиллахыг л илүү хүсч байна. Энэ талаар бодож боловсруулж, хүмүүстэй холбогдож санал бодлоо солилцож байгаа. Ямартай ч эхний ээлжинд сайн баг бүрдэж байна. Мэдээж бид хувийн өчүүхэн сонирхлоос ангид олон нийтийн эрх ашгийн төлөө чадах зүйлээ хийхийг хичээж байгаа болохоор амжилттай болно гэж найдаж байна. Энэ бол хэдхэн жилийн асуудал биш, олон жил үргэлжилнэ. Ингээд бодохоор миний үлдсэн амьдрал маань голчлон энэ зорилгод чиглэгдэх байх.

ТАВ. ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД

Г.Галбадрах: -Гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монголчууд "юм үзэж, нүд тайлах" хэрээрээ Монгол эх орныхоо тухай илүү сэтгэл нь зовинодог. Мэдээж өөртэй чинь адилаар бодож, сэтгэж байгаа олон хүн бий гэдэгт би ч бас итгэж байна. 

Г.Ариунболд: - Өнөөдөр гадаадад суугаа монголчууд минь аж амьдралаа хэнээс ч дутуугуй аваад явах болжээ. Мөнгө төгрөг, хоол унд, эрүүл мэндийн асуудлууд, мэргэжил боловсрол эзэмших, авьяасаа хөгжүүлэх, уран бүтээл туурвих гээд хүний наад захын ахуйн болоод оюун санааны хэрэгцээгээ хангаж, гадаадын жирийн иргэний адилаар аж төрж байна. Гэхдээ гадаад хүмүүсээс ялгарах нэг нандин зүйл нь элэг зүрхний уяа болсон Монгол эх орон, элгэн түмэн минь юм. Элгэн саднаа санан санан шүүрс алддаггүй, сэтгэл гэгэлзэхээрээ ардынхаа дууг амандаа аялдаггүй монгол хүн байдаг гэж үү? Хэдийгээр бид нутаг руугаа тэмүүлэвч, өөрийн санаж сэдсэн бүхнээ Монголдоо бодит ажил болгох боломж тэр болгон олдохгүй байнаа.

Г.Галбадрах: Яг энэ талаар хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдгийг бид мэднэ. Харин өөрийн тань бодол?
Г.Ариунболд: - Аливаа асуудлыг зоосны нүхээр харах, дарга болох, өөртөө болон цөөн нөхөддөө улстөрийн ашиг хонжоо олох гэсэн хувиа хичээсэн бэртэгчин хүмүүс цөөнгүй байгаа. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс тухайлбал, ард иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавьж асуудалд хандах хүмүүс олширч байгаа нь бахархууштай. Хүмүүст тус хүргэх гэсэн сайн дурын ажил гэдэг бол цэвэр, хүний мөс чанарын илэрхийлэл юм. Ядаж Буддын шашны үүднээс харвал бусдад буян хийж байгаа хэрэг. Яг одоо Монголд Ч.Ганжавхлангийн санаачлан хийж байгаа "Халуун сэтгэл" нэртэй сайн дурын ажлыг хар л даа. Яг ийм л санаачлага, хөдөлгөөн монголчууд бидэнд дутагдаад байгаа юм.

Г.Галбадрах: -Тийм шүү, би ч бас энэ залуусаар бахархаж, тэдний хийж байгаа санаачлагуудаас бидний зориглож хийж чадахгүй "шалтаг" болгоод суугаагаасаа илүү сайн боломжуудыг олж харж байна. Гэхдээ л заримдаа энэ бүхнийг олон нийт хэрхэн хүлээж авч байгааг анхааралтай ажиглаж байна. Цөөн биш хүмүүс энэ асуудалд "хардангүй" байдлаар хандаж байгаа нь нууц биш.Энэ талаар чиний бодол? 
Г.Ариунболд: -Гадаадад суугаа нийгмийн идэвхтэй хүмүүс эх орныхоо талаар ямар нэгэн асуудал тавихаар нутаг нэгтнүүд нь тэднийг "урвагч"-аар нь дуудаж, "өөрөө ирээд хийж чадахгүй байж дуугай бай" гэж амыг нь таглах нь энүүхэнд. Тийм нийгмийн идэвхтэй хүмүүс санасныг бодоход маш олон байдаг ба бие биедээ туслах боломжтой ч "яаж?" гэдгээ сайн мэдэхгүйгээсээ болж амархан шантрах нь бий. Гэхдээ гадаадад суугаа монголчууд Монгол эх орон, ард иргэдийнхээ төлөө санаа тавина гэдэг олон талын тустай гэж би дотроо боддог.

Зарим нэг гадаадын буяны байгууллагууд хүмүүсийн "тархи угаах", янз бүрийн зүйл сурталчлах тусгай даалгавартай Монголд ирэх боломжтой. Жишээ нь: "Нутгаа орхиж нүү" гэж ятгах, янз бүрийн шашинд оруулах, шашнаа сурталчлах, гадны хөрөнгө оруулалттай уул уурхайг хаацайлах, ардын уламжлалт нүүдэлчдийн соёлыг үл тоож, төвлөрсөн хот сууринг сурталчлах, гадаадын хүмүүсийн эрх ашгийг нутгийнхны эрх ашгаас өндөрт тавих гэх мэт асуудлууд нь гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжин орж ирэх бүрэн боломжтой.

Г.Галбадрах: -Чухам тийм болохоор гадаадад суугаа монголчууд дээрх асуудлуудад илүү анхаарал тавиасай гэж хүсч байгаа хэрэг байх нь?
Г.Ариунболд: - Ер нь монголчууд "Эвтэй байхдаа хүчтэй байдаг". Өнөөдрийг хүртэл гадаадад суугаа монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар ч асуудлыг нааштай шийдэж болдогийн үлгэр жишээг үзүүлсээр байна. Жишээ нь:
1. Гадаадад суугаа монгол иргэд сонгуульд оролцох эрхээ эдэлж эхэлж байгаа нь "Цахим өртөө" ТББ-ын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн.
2. Гадаадад суугаа зарим хүмүүсийн шууд оролцоотойгоор "цөмийн аюул"-тай холбоотой асуудлуудыг нилээд нухацтай хөндөн ард иргэдийн анхаарлыг хандуулж чадсанаар Монгол Улсын Ерөнхийлѳгч НҮБ-ийн индэр дээрээс "цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй" гэж мэдэгдлээ. Гэхдээ энэ чиглэлийн хуулийн цоорхойг бөглөх талаар одоогоор юу ч хийгдээгүй байгааг дурдах хэрэгтэй байна. Энэ асуудлыг анхлан хөндөж, өдгөө болтол анхаарал тавьж байгаа Амарлин ба түүний нөхөд буюу Анти Нуклеар Мүвмент Монголиа, Монголын Ногоон Нам, бусад иргэний хөдөлгөөнүүд байна. Тэд бас цөмийн хот хөнөөлийг иргэдэд сануулах, тэдэнд цацрагийн ач тус ба хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэг түгээх зорилгоор"Голомт" сонин гаргаад байгаа. 
http://golomt.org/2012/11/14/newsletter/ 
3. Jak Weatherford гуайн "Орчин цагийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан" түүхийн номыг Audible цахим номын ертөнцөд тэргүүн байр эзлэхэд гадаадад болон эх орондоо суугаа монголчууд олноороо санал өгч, шийдвэрлэх нөлөө үзүүллээ.
4. Индианагийн Блүүмингтон хотноо буян номын үйлс эрхэлдэг Ажаа гэгээнтэн санаачлан, Монголд барихаар эхлүүлж байгаа "Хүүхдийн хавдрын эмнэлэг" төслийг олон монголчууд дэмжиж байна. 
5. Фейсбүүкээр хэдэн залуус монгол бичиг соёлоо түгээхийн төлөө нэгдэцгээж, "Цагийн өнгө" нэртэй цахим сонин гаргаж эхэлснээс хойш одоо миний мэдэхийн 3 дугаар гаргаж амжжээ. Энд нэгдэн оролцож байгаа идэвхтнүүд нь Mongolian Galligraphy, Босоо Зурлагатай Монгол Бичиг, Монгол Хэл Бичиг бүлгүүд юм билээ. Уг сониныг уншихыг хүсвэл энэ холбоосоор орно уу. http://www.ehbichig.com/2012.10.31_01_Tsagiin%20ungu.pdf
6. “Монгол бичгийг Төрийн бичиг болгох, Ерөнхийлѳгч төрийн тэргүүний хувьд гадаад улсад айлчлахдаа зөвхөн монгол хэлээрээ ярих ёстой” зэрэг шаардлагуудыг Лос-Анжелос хотноо аж төрж байгаа зураач Л.Мөнхтөр тавьж байсны шууд болон шууд бус нөлөөгөөр Ерөнхийлѳгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн индэр дээр анх удаа монгол хувцастайгаа гарч, монгол хэлээрээ илтгэл тавьж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тогтоол гарган мөрдүүлж эхэлсэн, түүнчлэн ерөнхийлөгч өөрийн вэбсайтаа монгол бичгээрээ гаргасан. Түүний тэмцлийн тухай өөрийнх нь бичсэн тэмдэглэлийг эндээс уншина уу. http://www.orloo.info/readfull/politics/7369-asuult
Харин Оюутолгойн гэрээнд бид идэвхтэй оролцож чадаагүйн улмаас "ниргэсэн хойно нь хашгирав" гэдэг болж байгаа ч, бид ийм асуудалд эхнээс нь идэвхтэй оролцож байх хэрэгтэй юм гэсэн сургамж авч үлдлээ.

Г.Галбадрах: -Тэгэхээр өөрийн тань хувьд Монголд очоод хийж хэрэгжүүлэх олон санаачлагууддаа гадаадад суугаа монголчуудаа дэмжиж, нэгдэн оролцоосой гэж хүсч байгаа юм байна гэж ойлголоо.

Г.Ариунболд: -Хэдийгээр гадаадад суугаа монголчууд маань энэ мэт дэвшилттэй ажлуудыг хийж эхэлж байгаа ч Монгол Улсын хөгжил, монгол ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй. Тэгвэл шинээр сэтгэдэг нийгмийн идэвхтэй тэр хүмүүс өөр зуураа зохион байгуулалтад орж, ард иргэдийнхээ тусын тулд бодитой дорвитойхон ажлуудыг хамтран хийхийг уриалж байна. 

Нэг зүйл хэлэхэд манай монголчууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцдоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаггүй, эрхийнхээ төлөө тэмцдэггүй, бусдын амыг харсан байдалтай байснаа, шийдвэр гарч асуудал шийдэгдсэн хойно нь эрх мэдэлтнүүдийг буруутгаж хараан зүхэх нь нийтлэг байна. Тэгэхээр өөрсдийн ажил амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад ард иргэд идэвхтэй оролцох ёстой гэдгийг л хүн болгон ойлгож чадвал дараа нь хэн нэгнийг зүхэх хэрэггүй болно шүү дээ. 

Бид хамтраад хийж болох ажлууд:
1. Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн болоод аюулгүй байдлын төлөө
-Монголын газар нутгийг бусдад худалдахгүй, түрээслэхгүй, элдэв байдлаар хордуулахгүй байх
2. Монгол хүний хөгжлийн төлөө
-Монгол хүн эрүүл байх, айдасгүй амар амьдрах, боловсорч өөрийгөө хөгжүүлэх боломжтой байх
3. Гадаадад суугаа монголчуудаа дэмжих
-Хүн болгоны сэтгэл дотор байгаа Монголдоо хийж хэрэгжүүлэхийг хүсч байгаа олон санаануудыг "загвар төсөл" маягаар хэрэгжүүлж, олон нийтэд бодит байдлаар ойлгуулах. Энэ нь эцэстээ Засгийн Газраас ард иргэдийнхээ төлөө юу хийх ёстой болон юу хийж болохыг ойлгуулж, хамтран шийдэхийн төлөө юм.

Г.Галбадрах: -Тийм ээ энэ маш хэрэгтэй хэдий ч том зорилго. Бас зайлшгүй санаа тавьж хийж хэрэгжүүлэх ажлууд. Чиний сэтгэл дотор асч байгаа галыг мэдрэхдээ би ч бас энэ ажилд оролцох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Олон олон хүмүүс ингэж бодох байх аа. Бас чиний өдийг болтол ийм их хугацаанд эрдмийн оргил өөд уйгагүй мацаж, хүрч чадсан оргил тань надад итгэл төрүүлж байна. Одоо цагт Монгол оронд минь ШУ ны үндэстэй судалгаа шинжилгээ, нотолгоонд тулгуурласан бодит ажлууд үгүйлэгдэж байгаа. Тэгэхээр чамд тийм боломж орон зай байгаа.
Г.Ариунболд: -Баярлалаа. Зорилго том байх тусмаа бас илүү уялдаатай байх тусмаа хийх ажлууд их болдог. Нөгөө талаар бид ойр зуураа биш их алсыг харах хэрэгтэй байна. Ядаж дэлхийн хэмжээнд сэтгэдэггүй юм гэхэд ойртож сэтгэх хэрэгтэй байна. Олон жил хичээж зүтгэсэн шинжлэх ухаан намайг ингэж сургасан. Монголчууд бид өөдрөг хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй улс. Тэгэхээр бид өөрсдөө зөв сэтгэлтэй байж л зөв хөгжинө. Үүнд хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй. Тэр цаг одоо болсон мэт. Ухрах газар байхгүй ээ, бидний ард Монгол гэдэг аугаа түүхтэй эх орон минь л байгаа.

20-р зуунаас өмнө энэ дэлхий ертөнцөд ганц нэгээрээ ололт, бүтээл гаргаж дэлхийн хөгжил дэвшилд нөлөөлж байсан тохиолдлууд зонхилж байв. 20-р зуунаас ганц нэг "суут" хүмүүсийн бүтээлүүдээс илүүтэй "багийн болон хамтын ажиллагаа"-г чухалчлан үзэх болсон. Олон олон Нобелийн шагналыг "багийн бүтээл"-д олгож байгаа нь үүний жишээ. 21-р зуунд "багийн болон хамтын ажиллагаа" бүр ч илүү үр дүнд хүргэх болно. Тэгэхээр бид энэ зорилгоо бие биенээ дэмжсэн "хамтын ажиллагаа"ны үр дүнд л биелүүлж чадах байх аа.

Г.Галбадрах: - Уулзаж ярилцахад сайхан байлаа. Сэтгэлд минь нэгэн гал бадамлах шиг л санагдаж байна. Зорьж байгаа их үйлсэд тань амжилт хүсье. 

Г.Ариунболд: -Танд ч бас их баярлалаа! Тантай уулзахдаа би ч бас баяртай байна. Мэдээж бид хамтдаа олон сайн үйлсийг бүтээх болно. Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг дээ. Бас олон монголчууддаа "бидэнтэй нэгдээрэй" гэж уриалж байна.

Би эндээс сэтгэлдээ бадамлах "гал"-тай нислээ. Энэ гал улам улмаар асч бадрах байх аа. Чамд сайн сайхан бүхнийг ерөөе, бас амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: 
gala_mn@yahoo.com  

Tuesday, 1 January 2013

Д.Арвин: Улстөрд зиндаа байх ёстой

 “Ийгл ньюс” телевиз өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ны “Зочны цаг”-таа УИХ дахь Ардчилсан намын гишүүн Д.Арвинг урьж оролцуулсан юм. Түүнийг 2012 оны онцлох сонголт хийсэн хоёр хүний нэг гэж онцолжээ. Ингээд УИХ, Ардчилсан намын гишүүн Д.Арвиний ярилцлагыг хүргэж байна. 
-Шинэ жилийн баярын өдөр тойрогтоо ажилласан гэсэн. Тойргийн сонгогчид таныг намаа сольсныг тань хэрхэн хүлээж авч байна вэ?
-Шинэ оны өмнө тойрогтоо ажиллаж, 190 гаруй сонгогчтойгоо уулзлаа. Сонгогчид маань хамтдаа гэдэг зүйлийг сайхнаар хүлээж авсан. Цагаан сараас өмнө Баянзүрх дүүргийнхээ бүх иргэдтэй уулзахаар төлөвлөөд байна. Сонгогчид болон намайг дэмжсэн бүх хүмүүс миний сонголтыг дэмжиж, хамтдаа байна гэдгээ илэрхийлсэн. Сонгогчид маань намайг шинэ зүйл хийж, сонгогчдынхоо амьдралд хамтдаа өөрчлөлт хийх ёстой шүү гэсэн сайхан сэтгэлээр хүлээж авсан.
 
-Өнгөрөгч 2012 он таны хувьд их ээдрээтэй жил байсан байх гэж бодож байна. Ирэх жилүүд таны хувьд их ажлын жил байна байх?
-Тийм ээ,  Д.Арвин гэдэг хувь хүний хувьд, улстөрчийн хувьд ч 2012 он том, хүнд жил боллоо. Би Монголын хамгийн том тойрог, өөрийн төрж өссөн дүүргийнхээ 300 гаруй мянгын иргэдийнхээ төлөө ажиллахаар сонголт хийсэн. Сонголт маань зөв болж УИХ-д сонгогдсон.  Сүүлийн таван сарын турш буюу дахин санал хураалт болох хугацаанд би тойргийнхоо хороо бүрт ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, хотын амьдрал, хотын иргэдэд тулгарч буй бэрхшээлийг сонсч өнгөрүүлсэн учраас дахин ялж чадлаа.  Энэ бол нийслэлийн иргэд, тэр дундаа Баянзүрх дүүргийн иргэдийн ялалт гэж бодож байна. Яагаад гэвэл нийслэлийн иргэд хамгийн их бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудал олон байдаг. Түүнийг нь шийдэх гэж би сонгогдсон.
 
Энэ жил бол их ажлын жил байх болно. УИХ-ын гишүүн бүр сонгогдсон тойрогтоо их ажлыг хийх ёстой. Миний хувьд Хэнтий нутгийнхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж, олон зүйлийг шийдвэрлэсэн. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд парламентын гишүүн байх хугацаандаа нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг маш их ойлгож, олон удаа асуудал хөндөж, дэвшүүлж байсан ч тэр бүр хэрэгждэггүй байсан. Хүн амын 48-аас дээш хувь нь нийслэлд амьдарч байгаа энэ үед нийслэлийн иргэдэд зориулсан төрийн бодлого дутагдаж байгаа. Үүнийг шийдэхгүйгээр бид нийслэлийн хөгжлийг ярих аргагүй. Иргэдийн асуудлыг шийдэхгүйгээр төр өөрөө урагшлахгүй гэдгийг би өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа харж байсан. Үүнийг гүйцэтгэх гэж нийслэлд сонгогдсон. Миний хийхээр төлөвлөсөн олон ажлыг Ардчилсан намтай хамтарч хийх боломжтой, тойргийнхоо иргэдийн тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэхийн тулд би Ардчилсан намд элссэн.
 

-УИХ-ын гишүүн болоод хамгийн түрүүнд Эмэгтэйчүүдийн бүлэгт элссэн үү?
-Тийм ээ, Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулахад нь би их баярлаж байсан. Өмнө нь би Эмэгтэйчүүдийн бүлэгтэй болохыг хүсч байсан. Эмэгтэйчүүд нийгмийн болон улс орны шийдвэрлэх бодлогын асуудлыг маш зоригтойгоор гаргаж ирдэг, бодлогоо тодорхойлж чаддаг. Түүнийгээ ч УИХ-аар хэлэлцүүлнэ. Ард иргэд ч энэ боломжийг бий болгож энэ удаад бүлэг байгуулах хэмжээний эмэгтэйчүүдийг сонгосон байна. Өмнө нь хүсч байсан болохоор маш идэвхитэйгээр элсч, хамтарч маш олон зүйлийг хийхээр төлөвлөж байна.
 

-Өмнөх парламентуудад эмэгтэйчүүд  цөөхөн байсан. Ер нь улстөрд эмэгтэйчүүд цөөхөн, олуулаа байхын ялгаа юу байна вэ. Та энэ ялгааг маш сайн мэдэрч байгаа байх?
-УИХ өөрөө Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч байгууллага. Хөгжлийг тодорхойлогчид эмэгтэй хүний оролцоогүйгээр авч явж чадахгүй гэдэг нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд харагдсан. Айл гэрийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс хамтдаа авч явдаг. Эмэгтэйчүүдийн оюун ухааныг улс орныхоо хөгжилд авч явах уламжлал дэлхий дахинд тогтож байна. Энэ Монголд нэвтрэх байх гэж бодож байсныг ард иргэд сонголтоороо харуулсан. Эмэгтэйчүүд улстөрд орж ирснээр Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлж байна гэж би бодож байна.
 
-Улстөрд эмэгтэй, эрэгтэй гишүүд гэж ярьдаг. Харин гишүүдийг тэр намых, энэ намых гэдэг ярианаас татгалзая гэж олон жил ярьсан ч салаагүй л байна. Нам хатуу гишүүнчлэлтэй байх ёстой гэдэгт та ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас сонгогдож байхад хатуу гишүүнчлэл нэг их яригддаггүй байсан. Орон нутгийн иргэд харьцангуй тайван, аливаа асуудалд улстөрждөггүй л дээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд түлхүү ажиллахад хот, хөдөөгийн ялгаа маш их байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Хэт их намд харьяалагдаж, хэт их улстөржих юм бол ямар их аюул, дарамт шахалт байдгийг нийслэлд ажиллах нэг жилийн хугацаанд өөрийн биеэр харсан. Тиймээс би УИХ-д гарах юм бол улстөржүүлэлгүйгээр шийдэж, улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлийг өөрчлөн өөрчлөлт шинэчлэлтийг хамтдаа хийх асуудлыг  хөндөнө гэж байсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гишүүд “Хатуу гишүүнчлэлгүй байя” гэсэн зүйлийг ярьж эхэлсэн, би үүнтэй санал нэг байгаа.
 
Ер нь бол Монгол Улсын улстөрийн тогтолцоо ялсан нам нь үзэл бодлоо хэрэгжүүлдэг тогтолцоогоор явж байгаа. Үүнийг эргэж харах цаг болсон, одоо. Хатуу гишүүнчлэл байх ёсгүй. Энэ сүүлдээ хүнийг дарамт, шахалт, найз нөхдийн эрх ашгийг бодох нөхцөл рүү түлхдэг юм байна гэдгийг би ойлгосон. Анхан шатны хорооны дарга бол улстөрийн ажилтан биш. Тэгсэн хэрнээ улстөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүнийг маш их дарамталдаг. Тухайлбал, Д.Арвин гишүүнд үйлчилсэн, түүний талд ажилласан бол АТГ-т шалгана гэх мэтээр дарамтлах жишээтэй. Хүнд улстөрийн албан тушаал өгвөл яаж хүмүүсийг дарамталдаг, доромжилдгийг сая би мэдэрсэн. Тиймээс  хатуу гишүүнчлэлгүй намуудыг сонгох нь зүйтэй. Монгол шиг цөөхөн хүн амтай улсад намын хатуу гишүүнчлэл зохихгүй. Иргэдийг намаас болж хуваах, хооронд нь хагаралдуулах хэрэггүй гэдгийг мэдэрсэн. Хатуу гишүүнчлэлгүй байх гэдэгт би санал нэг байгаа.
 
-Таныг намаа сольсны дараа МАН-ын зүгээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулах тухай ярьж эхэлсэн. Олон жил үүнийг ярьж байсан. Энэ бодлого Монголд хэрэгтэй юу, та юу гэж бодож байна вэ?
-Үүнийг санаачилж байгаа улстөрчид бол дэндүү улстөржсөн, харгис хүмүүсийн хийж байгаа үйлдэл гэж би бодож байна. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангаж, хөгжлийг тодорхойлогч байх ёстой. Цаашид улстөрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Хэрэв гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулах талаар ярьж байгаа бол ардчилсан зах зээлийн нийгэмд хэтэрхий зохимжгүй зүйл гэж бодож байна. Хүний сонголтыг хязгаарласан, зөвхөн өөрийн намын эрх ашигт нийцүүлэн, зөвхөн өөрсөддөө зориулж юм хийдэг хүмүүс Монголд бий болсон байна. Бүгд өөрсдөө ямар нэг заль хэрэглэж улстөрд байгаа хүмүүс шүү дээ.
-Санаачлага нь улстөрийн намаас гарч байгаа ч нийгэмд ийм хүлээлт үүссэн байж магадгүй байх. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд сонгогдоод сонгогчдоосоо тасраад явсан гишүүд олон байлаа. Ийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ?
-Энэ асуудал дээр иргэд маш их хариуцлагатай байх ёстой гэж би бодож байна. Иргэд зөв хүнээ сонгож чадвал ийм байдал үүсэхгүй. Сонголтоо хийхдээ хүнээ зөв сонгох нь зүйтэй. Намыг бодлогоо хэрэгжүүлэхийг нь хүчтэй оруулж ирэхгүй ёстой. Тэгэхгүй бол нэг хүн бүхэл бүтэн тойргийнхоо асуудлыг шийдэхэд хэцүү. Гэхдээ хаяад явдаг УИХ-ын гишүүн байхгүй. Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ч иргэдийн сонголтоор сонгогдсон, ирэх дөрвөн жил хийх, зорилтыг нь маань иргэд дэмжсэн гэж бодож байна.  
 
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд халамж нэрээр бэлэн мөнгө тараасан. Энэ удаад Засгийн газар солигдлоо. Иргэд хэр зэрэг бэлэн мөнгө авах сонирхолтой байна вэ. Иргэд бэлэн мөнгө хүсч байна уу, эсвэл ажлын байр бий болгохыг хүсч байна уу. Танд ажиглагдав уу?
-Төр байгаа цагт ажилгүй болон амьжиргааны төвшнөөс доогуур иргэдээ харж үзэх ёстой. Халамж бол байх ёстой. Тэр дундаа ажилгүй, орлого багатай иргэддээ халамж үзүүлэх ёстой. Нийтлэгээр халамжийн бодлогыг хэрэгжүүлэх нь буруу. 1,5 сая гэдэг юм уу хүн бүрт өгөх ёстой гэсэн бодлогыг намын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр. Яг шаардлагатай байгаа иргэддээ оносон халамжийн бодлого хэрэгжүүлдэг жишиг дэлхий нийтэд бий. Төр нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бодож, бодлогоо боловсруулах ёстой юм. Энэ нэгдсэн бодлогоо гаргахаас өмнө ажилгүй, орлогогүй иргэддээ тодорхой халамжийн бодлогыг хэрэгжүүлж байх ёстой. Ажлын байраар мөн яаралтай хангаж, ажиллах нь зүйтэй юм. Энэ удаагийн Засгийн газар, УИХ ч үүнийг хийх байх гэдэгт итгэж байгаа.
 
-Тангараг өргөсний дараа таныг “Залуу гишүүний хажууд суух улстөрч би биш” гэж хэлээд суудлаа сольсон гэж яриад байсан?
-УИХ-ын чуулганы танхимд миний суудлын хажууд хэн сууж байсныг би мэдээгүй байсан. Гэхдээ улстөрд зиндаа гэж байх ёстой гэж би боддог. Зиндаа гэдэг нь олон жил улстөрд зүтгэсэн хүмүүс төрдөө, намдаа ч  үнэлэгдэж байх ёстой. Түүгээр ч УИХ-ын гишүүдийн суудал хуваарилагддаг. Цаасан дээр буугаагүй ч эрэмбэ, дараалал байдаг. Би ер нь бол олон сонгогдож байсан гишүүдийнхээ үгийг их сонсдог, хүлээж авч, хүндэлдэг. Тийм учраас олон сонгогдсон надад хүндэтгэл үзүүлээд, суулгах боломж байсан. Гэтэл тэгээгүй.
 
-2013 онд ямар гол ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?
-УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс “Эрүүл хотод амьдрая” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнөөр нийслэлд байгаа төвлөрөл, бөөгнөрлөөс яаж салах вэ гэдгийг шийдвэрлэх төвшинд зөвлөлдөх юм. Алсдаа нийслэлийн задлах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Нийслэлчүүд өрвөн уулаар хүрээлэгдсэн эрүүл биш хотод амьдарч байгаад бид их эмзэглэж байгаа. Ирээдүйнхээ нийслэлийн иргэдийн төлөө дагавар хотыг байгуулах ёстой гэдгийг УИХ-ын дарга санаачлаад байгаа. Би ч гэсэн дэмжиж, хамтарч ажиллая гэж бодож байгаа. Мөн эрүүл мэндийн салбарт олон улсын стандартад нийцсэн эмнэлгийг яаралтай байгуулж, мөн өөрийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргийг яаралтай хийх ёстой юм. Ганцхан жишээ дурьдахад, Баянзүрх дүүргийн 19, 24-р хороо гэхэд 18 мянган иргэнтэй байхад нэг ч цэцэрлэг, сургууль, эмнэлэг байхгүй. Гэтэл 15 мянга орчим хүн амтай аймгийн төвд 5-6 ерөнхий боловсролын сургууль байдаг. Энэ мэтчилэн сэтгэл зовоосон олон асуудал байна. Хүн амынхаа тоонд харьцуулан сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэргийг нь бий болгох зэргийг төлөвлөн хийхээр парламент дахь эмэгтэй гишүүд бодлого гаргаж барих ёстой гэх мэтчилэнгээр олон ажил хийх гэж байгаа. УИХ дээр гурван ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.
 
Эх сурвалж: “Ийгл ньюс” телевиз