Monday, 10 June 2013

Э.Мөнх-Очир: Өөрөөсөө өөр шинэ хүний дүрд тоглож Ерөнхийлөгч болох гэж үү

Өнөөдрийн миний зочин УИХ-ын гишүүн асан, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир. Удтал дуугүй байсан түүний араас хэвлэлийнхэн бид нэлээд хөөцөлдөж байсан юм. Байр сууриа бөөрөнхийлж, хэн нэг лидерийн халхавчин дор бэмбэлзэж явдаггүй, шударга шулуун араншин нь түүний нэгэн тод имиж юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя. 


-Уулзаагүй удсан байна. Таныг олж уулзах нэлээд амаргүй бололтой. Гэхдээ улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. МАН гэдэг энэ том институц нэр дэвшигчээ тодруулахдаа улс төрийн ажиглагчдын нүдийг жинхэнэ орой дээр нь гаргасан хачирхалтай шийдвэр гаргалаа. Лиде­рийн хомсдолд орсноо хү­лээн зөвшөөрч, арга буюу ийм борог гэмээр шийд­вэр гаргав уу даа. Энэ сонголтын хаахна талд нь таны байр суурь байв аа. Таныг Удирдах зөвлөл до­торхи хамгийн “эсэргүү”, хэний ч нөлөөнд ордоггүй гишүүн гэж ажглагчид үздэг. Үнэхээр гайхаад байна л даа?
-Үнэхээр нэлээн хугацааны турш би сонин хэвлэлийнхнээс дөлж явлаа л даа. Ярилцлага өгөлгүй удсан байна. Яагаад дуугарахгүй байгаа юм бэ гэж зарим нь асууж л байдаг юм. Миний байр суурийг нэг их сонирхохгүй байгаа юм болов уу гэхээр бас үгүй юм шиг байгаа юм. Хэвлэлийнхнээс утасдаад ярилцлага  авъя л гээд байдаг. Тэгээд өөрийн тань хэлж байгаа энэ “эсэргүү” гэдэг тодорхойлолтоос болоод л сонирхоод ярилцлага авах гээд байдаг юм болов уу гэж хүртэл боддог байлаа. Өөрөө бол их зальжин асууж байна л даа. Энэ нь ч миний сонирхлыг бас татаж байна. Би өчигдөр өөрийн чинь хэвлэл, сайтуудад өгсөн ярилцлагыг бас уншлаа. Яг энэ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ч юм байна. Манай нутаг устай холбоотой, улс төртэй ч холбоотой, хүмүүсийн хоорондын харилцаатай ч холбоотой олон чухал зүйл­сийг өөрөө хөндсөн байна лээ. Тэгээд бодлоо. Ер нь яг ийм том олны өмнө гарч өрсөлддөг өрсөлдөөний түүхэн цаг үед өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийн байр суурь тодорхой байх ёстой юм болов уу гэж. Ер нь ч тийм шүү дээ. Өөрөө хэлсэн байна лээ. Хүний түүх үнэн байх ёстой. Хүн түүхээ халхавчилж, нууж, түүхээсээ ичиж болдоггүй. Хүний нуусан, далдалсан түүх бол эцэгтээ хаягдсан хүү шиг шазруун зүйл байдаг. Хэзээ ч юм гараад л ирдэг. 
Тийм учраас хүний түүх тодорхой, үнэн байх ёстой гэж. Энэ үнэн. Мэдээж, нууж дарах гэсэн юм гараад л ирдэг. Нууж идсэн хөрөнгө мөнгө ч бай, өөр бусад хувийн амьдралтай холбоотой зүйлс ч бай гараад л ирдэг шүү дээ. Тэгэхээр хүн энийгээ их бодож байж улс төрд явах ёстой юм шиг байгаа юм. Манай хуучцуул ч хэлдэг. Нэр хугарахаар яс хугар гэж. Тийм болохоор монголчууд нэр төрөө эрхэмлэдэг. Энэ үүднээсээ ард түмний өмнө анх гарч ирэхдээ л хүн маш сайн бодсон байх ёстой. Тийм учраас энэ нэр дэвшээд явж  байгаа зарим нэг хүнийг хараад хуучнаа яагаад орхиод, хуучнаасаа огт өөр, цоо шинэ хүн болох гээд ингээд яваад байдаг юм бол гэж бодох юм. Манай нэр дэвшигчийн талаар нийгэмд олон л асуулт гарч ирсэн. 
Одоо ч тэр асуултууд лавширч, зарим талаар бүр ээрч байна гэж хэлж болно. Та асуулаа. МАН гэдэг энэ том улс төрийн хүчин яагаад ийм сонголт хийв ээ гэж. Мэдээж, Удирдах зөвлөл болон бусад эрх бүхий бүтцүүд дотор яригдсан. Би бол яг тэр шийдвэрийг гаргасан бага хуралд оролцоогүй. Яагаад гэвэл хүсч байсан хүн нэр дэвшээгүй. 

-Бага хурлын өмнө то­дорхой болчихсон байсан учраас оролцоогүй гэсэн үг үү?
-Тийм. Ойлгомжтой бол­­чих­сон байсан. Ямар бод­лого барих нь тодорхой л бол­чихсон байсан шүү дээ. 

-Улс төрийн намын өөрийнх нь тогтсон жаяг, жам, уламжлал гэж зүйл бий шүү дээ. Тэрийгээ алхаж гарсан шийдвэр л болчихсон. Хэрэв ийм маягаар явах юм бол улс төрийн намд дарга гэж байгаад яах юм бэ?  
-Харин тийм. Бага хурлын өмнө л хүмүүсийг хөдөө илгээгээд л, Б.Бат-Эрдэнэ аваргыг ингэнэ шүү, тэгнэ шүү гээд л эхлэхээр нь миний дургүй хүрсэн. Зохион байгуулалттай юмны эсрэг л би ер нь байнга явж ирсэн. Миний тэмцэл хайрцагласан, зохион байгуулсан юмыг сөрөх л байж ирсэн. Цаашдаа ч тийм байх болно. Мэдээж, намын гишүүний хувьд үүргээ хүлээнэ. Намынхаа төлөө ажиллана гээд гишүүд нь бодоод явж байхад урдаас зарчимгүй, тулгасан, уламжлалд нь, өөрийнх нь соёлд байгаагүй юмыг тавиад эхлэхээр л гишүүдийнх нь сэтгэл хөрөөд эхлэдэг байхгүй юу. Би ийм л гишүүдийн нэг. Ийм учраас бүх асуудалд оролцоогүй. Одоо бол дуугарахаас аргагүй болоод ирлээ. Яагаад гэвэл энэ чинь намын асуудал биш болчихоод байна. Яагаад гэвэл угаасаа Ерөнхийлөгч гэдэг хүн чинь гарч ирснийхээ дараа улс төрийн намаасаа түдгэлзээд, улс орныхоо төлөө ажилладаг байх ёстой. Тэгэхээр улс оронд, ард түмэнд маань ямар хүн очих ёстой вэ гэдэг дээр нам өөрөө асар хариуцлагатай шийдвэр гаргаж байх ёстой юм. Хэрэв улс төрийн байгууллага мөн л юм бол шүү дээ. Өнөөдөр л гэнэтхэн өөр хүн болж, өөрөөсөө огт өөр шинэ хүний дүрд тоглож явж байгаад Ерөнхийлөгч болох гээд байгаа ч юм шиг тийм хүмүүс улс орны шаардлагыг хангах юм уу. Энэ тухай л дотроо бодоод суугаад байна л даа. Удирдах зөвлөл дээр би байр сууриа зөндөө л илэрхийлдэг байсан. Гэнэтхэн л яагаад баахан шинэ хүмүүс дээд доодгүй бүх төвшинд орж ирээд амбицаа тулгадаг болчихов оо. Яагаад бид хуучнаасаа сайн жишиг, сайн соёл, сайн хүмүүсээ авч явахаа больчихов оо. Яагаад байнга л энэ намыг будлиулж, жонхуу болгож байдаг ийм бүлэглэлүүд нь асуудлыг шийдвэрлээд яваад байдаг юм бэ. Энэ бол байнга л миний асуудаг асуулт. Энийг асуусныхаа төлөө ч тэр “эсэргүү” гэдэг нэрийг зүүгээд явж байгаа байх л даа. 

-Танай намыг лидергүйт­лийн гэх том зовлонд нэрвэгдчихлээ гэж олон нийт үзэж байгаа. Үнэхээр 200-аад мянган гишүүнтэй, бараг 100 жилийн түүхтэй ийм нам насаараа хувийн амжилтынхаа төлөө явсан нэг бөхөөс өөр дэвшүүлэх хүнгүй болчихлоо гэж үү?
-Манай нам 240 мянган гишүүнтэй л дээ. 

-Өө, 240 мянга болчихсон юм уу?
-Бололгүй дээ. Манай гишүүдийн тоог дарах гээд л үзээд байдаг юм, зарим нь. 

-Таны аав Л.Энэбиш энэ намын маш том лидер байсан. Та ч хар багаасаа энэ намын амьдралд орсон хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л дэвшээсэй гэж хүсч байсан хүн бий юү?
-Нам өөрөө дотроо ярилцаж, тунгааж, шүүлтүүрээр оруулж шийдвэрээ гаргадаг тэр чадамжаа алдчихсанд л хамаг учир байна. Ерөөсөө дотроо юмаа ярьж чадахгүй байна шүү дээ. Хэнийгээ нэр дэвшүүлэх юм. Хэн бидний итгэлийг дааж чадах юм. Хэнийгээ энэ ард түмний төлөө зүтгүүлэхээр илгээх юм. Бид энэ сэдвээрээ ерөөсөө ярилцаж чадаагүй. Худлаа л ард түмнээсээ асууж байна гээд яваад байсан. Манай намд улс орондоо танигдсан зөндөө лидер байна. Тэгж яривал өнөөдөр ард түмэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гуай нарыг аргагүй л төрийн зүтгэлтнүүд юм даа гэж ярьж байгаа шүү. Б.Бат-Эрдэнэ гуай гэж хэн ч ярихгүй байна шүү. Энэ төрийн нуруу нь болон зүтгэж ирсэн улсууд шүү дээ. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн амьдрал нь байна. Тэр түүхийг зүгээр нэг ийм шийдвэрээр гишгэж болдог юм уу. Би мэдэхгүй байна, үнэндээ.  Парламентын гишүүнийхээ хувьд ч Бат-Эрдэнийг яаж энэ улсуудтай жиших юм бэ. Ц.Нямдорж шиг лидертэй жишиж болох уу. Тийм бололцоо байна уу. Та өөрөө улс төрийн сэтгүүлч хүн хэл л дээ. Мэдэж л байгаа шүү дээ. Манай гишүүд бүгд л ярьж байгаа. Одоо тэгээд яая гэхэв гээд л явцгааж байгаа байх. Би намынхаа даргыг л нэр дэвших ёстой гэж үзэж байсан. Энэ бол тогтсон ёс горим шүү дээ. Тийм учраас Ө.Энхтүвшин дарга дэвших ёстой байсан. Намын даргыг нэр дэвшээгүйд би харамсч байна. 

-Танай нам дотор хариуцлага тооцдог систем хэр ажилладаг вэ?
-2003 оноос хойш хариуцлага тооцохоо байчихсан юм. 2003,2004 оноос энэ намын дотоод хяналт гэдэг юм байхгүй болсон. Ажлаа дүгнэдэг, тайлангаа тавьдаг тогтолцоо байхгүй болсон. 

-Орон нутгийн сонгуульд гэхэд танай нам амжилтгүй оролцсон. Энэ сонгуулийг удирдсан хүмүүстэй яагаад хариуцлага тооцоогүй вэ?
-Байхгүй. Одоо цаашаа ч байхгүй. Хурлаар шийддэг номтой. Хурлаар шийдье гэхээр нөгөө л нэг ирдэг, хайрцаглагддаг хүмүүс нь ирээд хаадаг. Тийм болохоор энийг өөр л аргаар өөрчлөх цаг нь болчихсон юм шиг байгаа юм. Намынхаа хүмүүстэй яриад л байгаа. Юу болох юм бүү мэд. 
-Би танд нэг зүйлийн тухай асуулт тавих гэсэн юм.  Энэ асуултаараа би нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулах санаа өвөрлөөгүй гэдгийг та ойлгоорой. Би таны аавын хэвлэл мэдээлэл хариуцсан хувийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд нэлээн сайн мэддэг. Б.Бат-Эрдэнэ аваргатай холбоотой олон түүх дурсамж ярьдаг байсан санагдах юм?
-Зөндөө бий. 

-Уг нь тийм. Гэхдээ сурталчилгааныхаа сонин дээр аймгуудтай яаж холбогдсон түүхээ бичиж л дээ. Манай нутагтай зөвхөн олимпын аваргыг хүүхэд байхад ивээлдээ авснаар учирсан гэж өгүүлжээ. Тэгээд жаахан хачин санагдаад болдоггүй. 
-Энэ хоёр хүний харилцааны тухай би мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ гэж би бас асуумаар л байна. За, яахав. Лхамсүрэнгийн Энэбиш гэдэг тэр хүнийг мартаж гэхэд самбо гэдэг бөхийн спортоо яах юм бол. Самбо гэдэг спортыг нь энэ хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр наадмын тэдэн удаагийн түрүү л гэж яриад яваа болохоос олон улсын дэвжээ гээд ярих юм бол самбо бөхийн спортыг л яримаар юм. Гэвч яагаад тэр спортыг энэ хүн ярихгүй байгаа юм бол гэдэг л сонин санагдаад байгаа юм. Би өөрөө яг энэ самбо бөхийн Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд самбогийн тамирчин байсан гэдэг утгаар нь энэ хүнийг дэмжье гэтэл хөдөлж өгөхгүй байна ш дээ. 

-Самбогийнхон нь жаахан харсан бололтой байсан?
-Харин тэднийгээ огт ярихгүй болохоор нөгөөдүүл нь гайхаад байна шүү дээ. Цөмөөрөө яах вэ гээд над руу зөндөө ярьсан, ирсэн. Тэгье, цөмөөрөө Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжих ёстой байлгүй яахав гээд хоёр ч хандлаа. Хариу байхгүй. Энэ материалууд дээр нь харлаа гарч ирэхгүй юм. Тэгэхээр одоо яах ёстойгоо мэдэхгүй л сууж байна. Бидний дуу хоолой бол хэрэггүй юм байгаа биз дээ. Энэ спортоор яваагүй юм шиг, энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцаж аваачиж наах гээд ч яах юм билээ. Өнөөдрийг хүртэл энэ бөхийн холбоог ааваас маань хойш С.Төмөр-Очир гуай авч явж байгаад, дараа нь залгуулаад би хүлээж аваад ажиллаж байна. Ордон дотор анх уулзаад би энэ холбоог авах гэж байна гэж нэг ярьсан. “Аа, тийм үү. Чи авсан нь зөв өө” гэж хэлсэн. “Авчихлаа” гээд ахиад нэг ярьсан. “Аан, авчихав уу” гэсэн. Энэнээс цааш яриа байдаггүй. Цаагуураа дэмждэггүй. Гэтэл Х.Баттулга сайдыг хар. Хэчнээн жүдо бөхийн төлөө явж байгаа мөртлөө давхар сургууль дээрээ самбогийн хүүхдүүдийг аваад л явж байна. Энэ бол сэтгэл зүрхний л асуудал. Хэн нь ямар хүн бэ гэдгийн л илрэл. 

-Л.Энэбиш дарга маань тэмцээнд авч явж байснаа, залуухан хүүхэдтэй хэрхэн яаж учирч туслаж дэмжиж явснаа их л ярьдаг байсан.
-Тэр Энэбиш гэдэг хүнд хөөрхий Монголынхоо хэдэн сайхан залууг дэмжээд явж байна даа гээд зүтгэж байх өөрт нь сайхан байдаг байсан юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь юу бодож явдаг байсан нь бүү мэд шүү дээ. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй л дээ. Тэр хүмүүс өөр шиг нь тэр чин сэтгэлээр биш өөр зорилгоор наалдаж явсан юм болов уу даа. Тийм ч болоод тэр түүхээ дурсамж болгож ч ярихгүй, нууж хааж яваа юм болов уу. Хүний чанарын л асуудал шүү дээ. 1997 оны оны Цагаан сар байх аа. Нам нь ялагдчихаад л байж байсан юм даг. Би байж байсан. Аварга ер нь жил болгон ирж золгодог л юм байна л даа. Тэр жил цонхоор харж байснаа “Алив малгай аваад аль. Б.Бат-Эрдэнэ ирж байна” гэсэн. “Аан, тийм үү” гээд малгайг нь аваад өгсөн. Манай байрны цонхоор угаасаа харагдана л даа. Гадаа ирээд л зогссон. Орж ирдэггүй. Манай хажуу орцонд Д.Бямбасүрэн гуайнх байдаг байсан. Тэр үед чинь АН ялчихсан. Бодвол Бямбасүрэн гуайд л золгосон байх л даа. Хараад байсан орж ирдэггүй. Г.Эрдэнэбат гавьяат, Ц.Түвшинтөгс, Б.Бат-Эрдэнэ гурав гараад л машиндаа суугаад явчихсан. Тэр өдөр аав маань хүнтэй золгоогүй. Малгайгаа авч тавьчихаад л дуугүй болчихсон. Ийм юмнуудыг хүн мартаж болдоггүй юм аа. Мартах ч ёсгүй. Миний хувьд нам маань юу гэх бол гэх нь сонин биш байна. Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй. Энэ бол миний л эцгийнхээ дэргэдээс харж, мэдэрч,  таньсан түүх байхгүй юу. Тэгэхээр хүмүүс хүнийхээ хувьд ямар хүн төрийн тэргүүн байх ёстой вэ гэдгийг л сайн бодох ёстой юм даа. 

-Сүүлд  УИХ-ын дарга болсных нь дараа бүгдээрээ л ирдэг болчихсон байсан. Харин оршуулганд аварга ирээгүйг санадаг юм.
-Хүн гэдэг амьтны чанар ямар үед яаж гарч ирдгийг би хар багаасаа мэднэ. Улс төрд зан араншин нь ямар ч байж болно. Гагцхүү энэ зүрхээрээ, дотоод хүнээрээ жинхэнэ “хүн” мөн үү, биш үү гэдгээр л хэмжиж баймаар байгаа юм даа манай ард түмэн.  

-Өнөөдөр Булганы хоёр хүн өөд өөдөөсөө хараад ярилцаад сууж байна. Өглөөнөөс хойш сэтгүүлчид утасдлаа. Танай гишүүн Ё.Отгонбаярын нэр холбогдсон дааж давшгүй их мөнгөний асуудал дэгдлээ. Юу бодож байна, ийм хэрэг үнэхээр байгаа юм уу гэсэн асуултууд ээрч байна л даа. Танд энэ талаар авсан мэдээлэл байна уу?
-Би ямар ч мэдээлэл алга. Сайтуудаас л харлаа. Их олон жил л тэгжээ, тийм юманд орооцолдсон байж болзошгүй гээд бичээд байсан шүү дээ. Шалгаад л энийг нэг тийш нь болгочих хэрэгтэй. Сүүлдээ бүр нам дотор “Аан, тэр Мөнх-Очир зохион байгуулаад байгаа юм гэнэ лээ” гэж хүртэл ярьдаг болсон. Надад ер нь ямар хамаа байх вэ дээ. Хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу надад хамаагүй шүү дээ. Намайг  сонгуулийн өмнө Ё.Отгонбаярыг ямар нэг асуудалд холбогдсон мэтээр мэдээлэл тарааж, зохион байгуулж байна гэж нам дотор хэлж ярьж явсан л байсан. Би үнэхээр гайхдаг. Тийм гүтгэлэгт өртөж байсан хүн болохоор шалгуулаад, хурдхан холбогдолгүйгээ тогтоолгочихоосой гэж бодож байна. Ё.Отгонбаярт өөрт нь ч төвөгтэй байгаа шүү дээ. Байнга л араас нь ийм юм дагаж байх. Намайг бас гольфын талбай гэж нэг юмтай холбоод л баахан явсан. Бичээд л, яриад л байсан. Олон жил би ингэж сэрдүүлж явсан. АТГ, цагдаа нь хоёр удаа шалгаад үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон. Ийм юманд хардуулж сэрдүүлээд явах хүнд өөрт нь ямар хэцүү байдгийг би биеэрээ амссан учраас л шалгуулаад л ард нь гарах хэрэгтэй гэж хэлж байгаа юм шүү дээ. Бас мушгиад явчих вий дээ. Манай Булганыхан ч бас будлиулна шүү. Нөгөө Э.Мөнх-Очир чинь Ё.Отгонбаярыг мөнгө авсан гэж гэнээ гээд явчих вий. (инээв) Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэчихээд тэрийгээ өчнөөн жил яриад бичээд л байдаг. Тэгээд холбогдолгүй нь тогтоохоор эргэж нэр хүндийг нь цагаатгаж нэг үг цацдаггүй. Би үнэхээр биеэрээ амссан учраас л бушуухан нэг тийш нь болгоод, шалгуулаад, нотлуулаад явчих нь өөрт ядаж амар гэдгийг л хэлэх гээд байна. Нотлуулчихаад эргээд сонгогчдодоо нүүр бардам тайлбар хийх хэрэгтэй. 

-Танай нам дотор хариуцлага тооцдог систем хэр ажилладаг вэ?
-2003 оноос хойш хариуцлага тооцохоо байчих­сан юм. 2003, 2004 оноос энэ намын дотоод хяналт гэдэг юм байхгүй болсон. Ажлаа дүгнэдэг, тайлангаа тавьдаг тогтолцоо байхгүй болсон. 

-Орон нутгийн сонгуульд гэхэд танай нам амжилтгүй оролцсон. Энэ сонгуулийг удирд­сан хүмүүстэй яагаад ха­­риуцлага тооцоогүй юм бэ?
-Байхгүй. Одоо цаашаа ч байхгүй. Хурлаар шийддэг ном­той. Хурлаар шийдье гэ­хээр нөгөө л нэг ирдэг, хайрцаглагддаг хүмүүс нь ирээд хаадаг. Тийм болохоор энийг өөр л аргаар өөрчлөх цаг нь болчихсон юм шиг байгаа юм. Намынхаа хүмүүстэй яриад л байгаа. Юу болох юм бүү мэд. 

-Би танд нэг зүйлийн тухай асуулт тавих гэсэн юм.  Энэ асуултаараа би нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулах санаа өвөрлөөгүй гэдгийг та ойлгоорой. Би таны аавын хэвлэл мэдээлэл хариуцсан хувийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд нэлээн сайн мэддэг. Б.Бат-Эрдэнэ аваргатай холбоотой олон түүх дурсамж ярьдаг байсан санагдах юм?
-Зөндөө бий. 

-Уг нь тийм. Гэхдээ сурталчилгааныхаа сонин дээр аймгуудтай яаж хол­богдсон түүхээ бичиж л дээ. Манай нутагтай зөвхөн олимпын аваргыг хүүхэд байхад ивээлдээ авснаар учир­сан гэж өгүүлжээ. Тэгээд жаахан хачин санагдаад болдоггүй. 
-Энэ хоёр хүний харилцааны тухай би мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ гэж би бас асуумаар л байна. За, яахав. Лхамсүрэнгийн Энэбиш гэдэг тэр хүнийг мартаж гэхэд самбо гэдэг бөхийн спортоо яах юм бол. Самбо гэдэг спортыг нь энэ хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр наадмын тэдэн удаагийн түрүү л гэж яриад яваа болохоос олон улсын дэвжээ гээд ярих юм бол самбо бөхийн спортыг л яримаар юм. Гэвч яагаад тэр спортыг энэ хүн ярихгүй байгаа юм бол гэдэг л сонин са­нагдаад байгаа юм. Би өөрөө яг энэ самбо бөхийн Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн хол­бооны ерөнхийлөгчөөр ажил­лаж байгаа хүний хувьд сам­богийн тамирчин байсан гэдэг утгаар нь энэ хүнийг дэмжье гэ­тэл хөдөлж өгөхгүй байна шүү дээ. 

-Самбогийнхон нь жаа­хан харсан бололтой бай­сан?
-Харин тэднийгээ огт ярихгүй болохоор нөгөөдүүл нь гайхаад байна шүү дээ. Цөмөөрөө яах вэ гээд над руу зөндөө ярьсан, ирсэн. Тэгье, цөмөөрөө Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжих ёстой байлгүй яахав гээд хоёр ч хандлаа. Хариу байхгүй. Энэ материалууд дээр нь харлаа гарч ирэхгүй юм. Тэгэхээр одоо яах ёстойгоо мэдэхгүй л сууж байна. Бидний дуу хоолой бол хэрэггүй юм байгаа биз дээ. Энэ спортоор яваагүй юм шиг, энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцаж аваачиж наах гээд ч яах юм билээ. Өнөөдрийг хүртэл энэ бөхийн холбоог ааваас маань хойш С.Төмөр-Очир гуай авч явж байгаад, дараа нь залгуулаад би хүлээж аваад ажиллаж байна. Ордон дотор анх уулзаад би энэ холбоог авах гэж байна гэж нэг ярьсан. “Аа, тийм үү. Чи авсан нь зөв өө” гэж хэлсэн. “Авчихлаа” гээд ахиад нэг ярьсан. “Аан, авчихав уу” гэсэн. Энэнээс цааш яриа байдаггүй. Цаагуураа дэмждэггүй. Гэтэл Х.Баттулга сайдыг хар. Хэчнээн жүдо бөхийн төлөө явж байгаа мөртлөө сургууль дээрээ давхар самбогийн хүүхдүүдийг аваад л явж байна. Энэ бол сэтгэл зүрхний л асуудал. Хэн нь ямар хүн бэ гэдгийн л илрэл. 

-Л.Энэбиш дарга маань тэмцээнд авч явж байснаа, залуухан хүүхэдтэй хэрхэн яаж учирч туслаж дэмжиж явснаа их л ярьдаг байсан.
-Тэр Энэбиш гэдэг хүнд хөөрхий Монголынхоо хэдэн сайхан залууг дэмжээд явж байна даа гээд зүтгэж байх өөрт нь сайхан байдаг байсан юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь юу бодож явдаг байсан нь бүү мэд шүү дээ. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй л дээ. Тэр хүмүүс өөр шиг нь тэр чин сэтгэлээр биш өөр зорилгоор наалдаж явсан юм болов уу даа. Тийм ч болоод тэр түүхээ дурсамж болгож ч ярихгүй, нууж хааж яваа юм болов уу. Хүний чанарын л асуудал шүү дээ. 1997 оны оны Цагаан сар байх аа. Нам нь ялагдчихаад л байж байсан юм даг. Би байж байсан. Аварга ер нь жил болгон ирж золгодог л юм байна л даа. Тэр жил цонхоор харж байснаа “Алив малгай аваад аль. Б.Бат-Эрдэнэ ирж байна” гэсэн. “Аан, тийм үү” гээд малгайг нь аваад өгсөн. Манай байрны цонхоор угаасаа харагдана л даа. Гадаа ирээд л зогссон. Орж ирдэггүй. Манай хажуу орцонд Д.Бямбасүрэн гуайнх байдаг байсан. Тэр үед чинь АН ялчихсан. Бодвол Бямбасүрэн гуайд л золгосон байх л даа. Хараад байсан орж ирдэггүй. Г.Эрдэнэбат гавьяат, Ц.Түвшинтөгс, Б.Бат-Эрдэнэ гурав гараад л машиндаа суугаад явчихсан. Тэр өдөр аав маань хүнтэй золгоогүй. Малгайгаа авч тавьчихаад л дуугүй болчихсон. 

Ийм юмнуудыг хүн мартаж болдоггүй юм аа. Мартах ч ёсгүй. Миний хувьд нам маань юу гэх бол гэх нь сонин биш байна. Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй. Энэ бол миний л эцгийнхээ дэргэдээс харж, мэдэрч,  таньсан түүх байхгүй юу. Тэгэхээр хүмүүс хүнийхээ хувьд ямар хүн төрийн тэргүүн байх ёстой вэ гэдгийг л сайн бодох ёстой юм даа. 

-Сүүлд  УИХ-ын дарга болсных нь дараа бүгдээрээ л ирдэг болчихсон байсан. Харин оршуулганд аварга ирээгүйг санадаг юм.
-Хүн гэдэг амьтны чанар ямар үед яаж гарч ирдгийг би хар багаасаа мэднэ. Улс төрд зан араншин нь ямар ч байж болно. Гагцхүү энэ зүрхээрээ, дотоод хүнээрээ жинхэнэ “хүн” мөн үү, биш үү гэдгээр л хэмжиж баймаар байгаа юм даа манай ард түмэн.  

-Өнөөдөр Булганы хоёр хүн өөд өөдөөсөө хараад ярилцаад сууж байна. Өглөөнөөс хойш сэтгүүлчид утасдлаа. Танай гишүүн Ё.Отгонбаярын нэр холбогдсон дааж давшгүй их мөнгөний асуудал дэгдлээ. Юу бодож байна, ийм хэрэг үнэхээр байгаа юм уу гэсэн асуултууд ээрч байна л даа. Танд энэ талаар авсан мэдээлэл байна уу?
-Би ямар ч мэдээлэл алга. Сайтуудаас л харлаа. Их олон жил л тэгжээ, тийм юманд орооцолдсон байж болзошгүй гээд бичээд байсан шүү дээ. Шалгаад л энийг нэг тийш нь болгочих хэрэгтэй. Сүүлдээ бүр нам дотор “Аан, тэр Мөнх-Очир зохион байгуулаад байгаа юм гэнэ лээ” гэж хүртэл ярьдаг болсон. Надад ер нь ямар хамаа байх вэ дээ. Хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу надад хамаагүй шүү дээ. 
Намайг  сонгуулийн өмнө Ё.Отгонбаярыг ямар нэг асуудалд холбогдсон мэтээр мэдээлэл тарааж, зохион байгуулж байна гэж нам дотор хэлж ярьж явсан л байсан. Би үнэхээр гайхдаг. Тийм гүтгэлэгт өртөж байсан хүн болохоор шалгуулаад, хурдхан холбогдолгүйгээ тогтоолгочихоосой гэж бодож байна. Ё.Отгонбаярт өөрт нь ч төвөгтэй байгаа шүү дээ. Байнга л араас нь ийм юм дагаж байх. 

Намайг бас гольфын талбай гэж нэг юмтай холбоод л баахан явсан. Бичээд л, яриад л байсан. Олон жил би ингэж сэрдүүлж явсан. АТГ, цагдаа нь хоёр удаа шалгаад үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон. Ийм юманд хардуулж сэрдүүлээд явах хүнд өөрт нь ямар хэцүү байдгийг би биеэрээ амссан учраас л шалгуулаад л ард нь гарах хэрэгтэй гэж хэлж байгаа юм шүү дээ. Бас мушгиад явчих вий дээ. Манай Булганыхан ч бас будлиулна шүү. Нөгөө Э.Мөнх-Очир чинь Ё.Отгонбаярыг мөнгө авсан гэж гэнээ гээд явчих вий. (инээв) Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэчихээд тэрийгээ өчнөөн жил яриад бичээд л байдаг. 
Тэгээд холбогдолгүй нь тогтоохоор эргэж нэр хүндийг нь цагаатгаж нэг үг цацдаггүй. Би үнэхээр биеэрээ амссан учраас л бушуухан нэг тийш нь болгоод, шалгуулаад, нотлуулаад явчих нь өөрт ядаж амар гэдгийг л хэлэх гээд байна. Нотлуулчихаад эргээд сонгогчдодоо нүүр бардам тайлбар хийх хэрэгтэй. 
Сэтгүүлч Б.Ганчимэг

Sunday, 9 June 2013

С.Молор-Эрдэнэ: Нүд тайлсан хүмүүсийг дэвшүүлэх хэрэгтэй

Энэ удаагийн зочноороо Техникийн ухааны доктор, Философийн ухааны доктор, улс төр судлаач С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа.
Түүнтэй ярилцах үнэхээр сонирхолтой, зарим талаар гашуун оргиулсан үнэнтэй, басхүү нэлээдгүй хөгжилтэй байв.  Үнэнийг хэлсэн хүн адлуулж, үл ойлгогдож, амьдрал тэмцлийнх нь зам саад бэрхшээлээр дүүрэн байх нь бий. Магадгүй С.Молор-Эрдэнэ тэдний нэг ч байж мэдэх юм.
-Тантай хоёр жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэгэхэд та шинээр байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ тутам харилцаа үүсгээд тэр тухайгаа ярьж байсан нь санаанд илхэн байна?
-Тийм ээ, би ч бас санаж байна. Таны ярилцлагад орсны  дараа Н.Энхбаяр бидний хооронд таагүй сонин яриа өрнөж байж билээ. Явж явж ярилцлага өгөхдөө түүний хамгийн дургүй сонинд нь, хамгийн үзэн яддаг сэтгүүлчтэй нь уулзчихсан байсан (инээв). Уурлаад л байсан.
-Сонирхолтой түүх байна. Олон удаа ярилцлага хийж, бас номыг нь хийж байлаа. Хачирхалтай юм. Ерөөсөө бүх хүнийг үзэн ядаж үлддэг хүн бололтой. Та нарыг ч бас тэгсэн л болов уу даа?
-Нэг төрлийн өвчин л дөө. Маш муухай өвчин.
-Өнөөдөр бид Монголын ард түмний улс төрийн бас нэг ээлжит сонголтоо хийх гэж байгаа түүхэн үед уулзаж  байна. Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. Энэ удаа улс төр судлаачдын дуу хоолой ба­раг сонсогдохгүй байгаа нь анзаарагдаж байгаа биз. Бүгд хуйвалдаанд орчихсон, бүгд улс төрийн ашиг хонжоо хөөгөөд явчихсан бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гур­ван намын нэр дэвшигч өрсөлдөж байна. Мэдээж  та анхааралтай харж байгаа байх. Таны ажиглалт, байр суурь манай уншигчдад сонин байх болов уу?
-Яг анх чи бид хоёрын ярил­цаж байсан тэр үеийн улс төр бол өнөөдөр шал өөр улс төр болсон. Зөвхөн гаднах төрх нь ч өөрчлөгдсөн юм биш. Дотоод мөн чанар нь бас өөрчлөгдсөн. Энийг  бас хүмүүс нарийн сайн мэдэх ёстой юм. Аливаа нэг  улс орон, ард түмэн өөрөө өөрийгөө авч явна гэдэг бол тийм  амар асуудал биш л дээ. Яагаад гэвэл тэр ард түмэнд улсаа авч явах тэнхээтэй, боловсролтой, оюунлаг, хүмүүжилтэй тийм хүүхдүүд маш их хэрэгтэй байдаг. Тэд улсаа авч явдаг л даа. Яах вэ, гэмт хэргийн чанартай, авлигын чанартай, эдийн засаг улс төрийн үндсэн явах ёстой голдрилыг нь үймүүлж самууруулсан бүлэглэлүүд хаа ч гарч ирдэг. Тэгсэн ч тэр бүгдийгээ шийдээд л, туулаад л улс орон явдаг. Өнгөрсөн түүхийг хараад байхад тэр буруу урсгалууд гажуудлууд орж ирсэн ч, сортоотой, ухаантай, уураг тархитай үр хүүхдүүд нь улс орноо тавиад туучихгүй авч явсаар л өнөөдөрт хүргэсэн байна шүү дээ. Монголчууд бидэнд өнөөдөр тийм сайхан хүүхдүүд нь хэрэгтэй байна. Энэ ард түмнээ хоолтой ундтай, даарсан үедээ өмсөх дулаан хувцастай, тэгээд бас нэг амьдрах орон гэртэй байлгачих л асуудал шүү дээ. Бид цөөхүүлээ. Энэ цөөхөн хүнийхээ аж амьдралыг аваад явчихдаг, дэлхийн газрын зураг дээр байж л байдаг энгийн нэг улс орон шиг л сайхан аваад явчихаар боломж бидэнд байсан. Гэвч бид тийм сайхан тэнхээтэй хүүхдүүдээ бэлдээгүй юм байна. Бидний  буруу. Бид өөрсдөө л бэлдэх ёстой байсан байна. Ер нь бид өөрсдөө л өөрсдийгөө авч явна шүү дээ. Хэн ч биднийг авч явахгүй. Яахав гадныхан бидэнд зөвлөгөө өгч магадгүй, хэдэн төгрөг өгч магадгүй. Тэгээд л “за, одоо цаашаа өөрсдөө учраа ол” гэж л хэлнэ шүү дээ. Бидний түүх энийг сайн хэлнэ.
-Тэр ч тийм шүү.
-Манжаас өгсүүлээд л гадны эрхшээлд явлаа шүү дээ. Сүүлд Оросуудын нөлөөнд хэсэг явлаа. За, тэгээд дараа нь Америк барууны орнуудын далд нөлөөнд нэлээд явлаа. Энэ маань бидэнд сайн зүйл ч авчирсан, саар зүйл ч авчирсан. Тэглээ гээд одоо тэдгээр улс орнуудыг буруушаагаад, сүрхий сүрхий үнэлэлт дүгнэлт өгөөд суугаад байх хэрэггүй л дээ. Яагаад гэвэл бид гадны хүчийг түшиж тулгуурлахгүй л бол болохгүй үеүдийг бас туулж байсан. Бүр өмнөх үедээ олон зуун жилийн турш дайн дажин ч их хийсэн. Энэ тэрүүгээр явж өөрсдийгөө их үрсэн. Тэгж явах замд нөгөө улс төрийн институци, хүн хүмүүжүүлэх тэр институци, төрийн хар хайрцгаа барьж явдаг тэр институци энэ бүх юмнууд хийгдээгүй ч юм уу, эсвэл алдагдсан ч юм уу. Ямар ч байсан буцаж ирж чадаагүй л байгаа байхгүй юу. Ямар ч үед, юу ч үзэж туулсан, ямар ч зовлон зүдгүүр, дайн дажин тохиосон үндсэн юмаа алддаггүй, ерөөсөө тавьдаггүй айхтар бодлоготой улс орнууд байна. Харин бид тийм байж чадсангүй. 1990 онд ардчилсан үйл явц өрнөлөө. Улс төр өөрчлөгдлөө.
-Дагаад нийгэм өөрчлөгдлөө?
-Мэдээж дагаад нийгэм өөрч­лөгдөнө. Шинэ нийгмийн төлөө залуу хүмүүс явж таарна. Нөгөө залуустаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд явуулсан. Ингээд цаашаа алхахдаа бид нөгөө чухал төрийн нарийн бүтэц, тэр юмаа мэдэж, хадгалж  чадаагүй учраас зүгээр нэгийн даваан дээр л бүгдээрээ улс орноо газар чулуудчихаж бай­гаа байхгүй юу. Тэгээд л ерөөсөө хөгшчүүл нь ч хөнгөдөөд л, залуучууд нь яах вэ дээ мэдээж уур хилэнтэй, омогтой учраас тэрэндээ хөтлөгдсөн янз бүрийн юм болсон. Тэр нь бас нэг талаас байх л зүйл юм. Тэрийгээ барих хүмүүжил бидэнд байхгүй учраас. Социализмын 60-70 жи­лийн тэр урт амьдралд бидэнд физик, математиктаа онц сурах нь чухал байсан болохоос биш тэр хүн чанартай болох, зөв хүн байх гэх мэтийн хүний ёсны юмнуудыг бол суралцах зав байсангүй л дээ. Тэр үеийн бидний номонд ч байсангүй. Ингээд эргэцүүлэх завдалгүй тууж яваад ардчиллын үетэй золгосон. Ардчиллын үед ингэж яваад бид баруун зүүн хоёрыг хоёуланг нь алдсан. Нэг нь мэдлэг боловсролоо алд­сан. Нөгөөдөх нь хүмүүжил, ёс суртахуун, хүн чанарын юмнууд маань орж ирсэнгүй. Одоо бидэнд хоёулаа үгүйлэгдэж байна. Хоёулаа өнөөдрийн улс төрд байхгүй, хоёулаа өнөөдрийн төрд байхгүй, мөн хоёулаа одоогийн нийгэмд байхгүй байна. Өнөөдөр ямар ч Ерөнхийлөгч гараад ирэхэд гайхах юм байхгүй. Одоо бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өнөөдөр энэ бөх Б.Бат-Эрдэнийн Ерөнхийлөгчид нэр дэвшээд тууж яваа байдал бол ерөөсөө л бидний өнөөдрийн үнэн нүүр царайг илчилж байна шүү дээ.
.
-Бидний байгаа байдлын л илрэл гэж үү. Та энэ үгээ тодруулж болох уу?
-Бидний нийгэм өөрөө яг бөх хүн шиг болчихсон байна шүү дээ. Махан биеийн хүч чадал, булчин шөрмөсөөрөө асуудлыг шийддэг. Ухаанаар, мэдлэгээр, оюунаар, дээд моралиар асуудлыг шийддэггүй. Булчингийн хүч чадлаар бусдыг  айлгадаг, сүрдүүлдэг тийм хоц­рогдол ямар төвшинд очсоныг харж байгаа биз дээ.
-Гэхдээ ард нь 160 гаруй ги­шүүд дотроосоо шилж сонгож нэр дэвшүүлсэн нам бий шүү дээ?
-Нам нь өөрөө ямар их доошоо орсныг бид бас харж байна. Уг нь бол социализмын үед МАХН буюу одоогийн энэ МАН чинь сэхээтнүүдийн нам байлаа шүү дээ.
-Одоогийн МАН институцийн хувьд ер нь ямар нам бэ?
-Нөгөө бидний мэддэг, хүүхэд ахуйгаас, залуу үеэсээ мэддэг, социализмын үед улс орноо авч явж байсан МАХН бол биш шүү дээ. Аль нь ч биш.  МАН ч биш, МАХН нь ч биш. Яагаад гэдгийг түрүүн би хэлсэн дээ. Гол юмаа орхигдуулсан гэж. Ерөөсөө манайд улс төр явагдаагүй байна шүү дээ. Хэт их хардалт сэрдэлтийн үе явагдсан. За, тэгээд албан тушаалаар амьдрал нь баталгааждаг нэг тийм муухай үе манайд гүн гүнзгий нутагшлаа шүү дээ. Хүн зүгээр л хөдөлмөрлөөд явахад амьдрал нь баталгаажиж өгдөггүй. Заавал улс төрийн нам руу орж байж, заавал улс төрийн албан тушаал руу очиж байж л жаахан урагшилдаг. Ийм нэг бохир давалгаа биднийг баллаж өглөө.
.
-Сүүлийн 20 жилд хамгийн их суурьшиж нутагшсан зүйл нээрээ энэ байх шүү?
-Тийм шүү дээ.
-Тэгвэл таныхаар үүнд хам­гийн том үүрэг гүйцэтгэсэн улс тө­рийн  хүчин, улс төрийн лидер хэн бэ?
-Мэдээж энэ бүхний эхлэлийг тавьсан, загалмайлсан эцэг бол ерөө­сөө л Н.Энхбаяр шүү дээ. Өнөө­дөр бөх хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэдэг энэ факт нь өөрөө  Н.Энхбаярын л сүнс явж байгаагийн илрэл шүү дээ.

-МАН-аас үндэсний бөхийн аварга хүн нэр дэвшиж байна гэдэг үү?-Тэгэхгүй яадаг юм бэ. Тэр хүн л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга байх үедээ Монгол оронд мэдлэг боловсролыг биш мухар сүсэг, шашинг дэлгэрүүлсэн. Энэ бөх, хэрэгтэй хэрэггүй яруу найрагч нэр зүүсэн нөхдүүд гээд энэ нийгмийн хамгийн муу муу­хайг үйлдвэрлэдэг хүмүүсийг өөгшүүлээд, шагнаад тэгээд тэднийгээ нийгмийн хамгийн муухай хар пиарчид болгоод хаячихсан байх­гүй юу. Хамгийн боловсролгүй, ма­най нийгмийн хамгийн бүдүүлэг нөх­өд шүү дээ. Тэгээд л архи ууж согтохоороо онгод орлоо гээд л со­лиордог. Худлаа бөх барилдаж бай­гаа нэрээр дандаа наймаа хийдэг. Одоо наадмаар яаж наймаа хийд­гийг та нар бүгд л мэднэ шүү дээ. Хамгийн сүүлчийн хоёр нөхөр нь зүгээр л барьцаа хангахыг хүлээгээд л, цаг урсгаад зогсоод байдаг биз дээ. Тэгээд барьцаа ханга гэж хэлүүлж байж барьцаа хангадаг. Сумо тэгэхэд хажууд нь ямар гоё бөх билээ. Ёстой бөх шиг бөх шүү дээ. Ёстой шударга эрсийн тоглоом шүү дээ. Манай бөх бол хамгийн муу эрсийн тоглоом болчихсон байхгүй юу. Энд тэндээс нь зуурч барьж байгаад л тэгээд нэг юм барьцаараа хүнийг гуядаж унагаадаг.
.
-Тэрийг нь харсаар байж бид тэвчээртэй л үзээд суудаг?
-Тэгдэг. Уламжлал болчихсон. Ёс юм шиг л тэвчээртэй үзээд суудаг.За, тэгээд л дандаа компанийн, ноёны бөхчүүд барилддаг. Морь уралдана. Дандаа баячуудын, ноёдын морь уралдана. Энэ чинь буцаад бүр нэг заваан манжийн юм руу явчихлаа шүү дээ. Одоо ёстой нөгөө нэг Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр тэнцэнэ гэдэг шиг л юм болж байна шүү дээ.
Буцаад бид тэр үе рүүгээ оччихлоо. Юун нөгөө соёлт иргэншилт Мон­гол орон, юун соёлт иргэншилт Улаанбаатар. Одоо шороо шуураад л байна. Тэгээд л энэ зам энэ тэрээ хар. Ерөөсөө л их хачин байна шүү дээ. Бид ийм нэг чөтгөрийн эргүүлэгт орчихлоо. Энэ чөтгөрийн эргүүлгээс гарах ёстой. Гаръя гэтэл МАН гэдэг нөгөө МАХН-ын сүнс чинь биднийг буцаагаад араас татаад байна шүү дээ. Хөгжөөд урагшаа явах гэхээр хойш нь татаж суулгачихаад байна. Монгол орон урагшаа явах гээд байна шүү дээ. Гэтэл энэ нам араас зуурчихаад байна. Бөх ерөнхийлөгчтэй болгох гээд ичихгүй дайрч байна. Энэ чинь юу болж байна вэ. Дараагийн Улсын Их Хуралд дандаа бөхчүүд орж ирнэ л гэсэн үг шүү дээ. Үгүй тэгээд энэ улс орон яах болж байна.
-Одоо ч гэсэн бөхчүүд сууж л байна шүү дээ?
-Одоо бас баахан бөх сууж л байгаа. Бөхийн чуулган болох гээд байгаа юм уу, хаашаа юм. Тэгэхээр бид бөх хүн гэж хэн бэ гэдгийг ярих хэрэгтэй. Хэн байсан юм. Одоо хэн болцгоочихсон юм гэдгийг.  Би бөх гэдэг спортыг нь ярьж байгаа юм биш шүү. Бөх барилдаж, энэ нийгэмд арчаагүйтэж амьдарч яваа тэр нэг хэсэг хүмүүсийг л хэлэх гээд байна. Бөх барилддаг нэртэй, ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу, том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг иймэрхүү л хүүхдүүд бөх болдог биз дээ. Дунд сургуулиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болохгүй нь цэрэгт явна. Ирээд том том газар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгайтай байдаг юм. Сүүлдээ явсаар эцсийн эцэст тиймэрхүү л хүмүүс харагдаад байна. Нөгөө социализмын үеийн алдарт аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнхийн үеийн сайхан спорт алга болсон. Тэр сайхан нийгэмдээ, цаг үедээ нөлөөлж байсан биеийн тамир байхгүй болчихсон. Энэ чинь одоо биеийн тамир биш болчихоод байна шүү дээ. Ерөөсөө зүгээр л казиногийн тоглоом шиг юм болчихсон байна. Тэгээд л ичгүүргүйгээр ард түмнээ хуурч худлаа барилддаг. Авлига жинхэнэ цэцэглэж байгаа газар бол бөхчүүдийн ертөнц болчихсон гэж хүмүүс маш их ярьдаг болсон. Ийм гутамшигтай ертөнц болгочихоод, тэрний хам­гийн гол хор найруулагчийг бүр улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэв­шүүлчихсэн явж байдаг. Ингэж ард олныг мунхруулж, басамжилж, доромжилж болохгүй.
-Хоёр Мөнх бол зөвхөн үндэсний бөхийн ч биш дэлхийд амжилтаа сийлсэн, эх орондоо олимпийн анх­ны медалиудыг нь авчирч өгсөн гавъяатнууд. Тэдэнтэй жиших бо­лолцоогүй л дээ?
-Тэд дэлхий ертөнцөд нэр төртэй явсан хүмүүс байхгүй юу. Эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө далбааг мандуулж явсан жинхэнэ тамирчид.
-Спорт гэдэг утгаараа манай үндэсний бөх төдийлөн сайн хөг­жихгүй байгаа л гэлцдэг. Дотроо ч асар их хэрүүл тэмцэлтэй болсон юм билээ?
-Дээр үед ямар гоё байсан гэж санана. Одоо тэр Тулгаа заан гээд маягтай гоё барилддаг бөх байсан. За, тэгээд Амгаа заан энэ тэр гээд маш гоё барилддаг бөхчүүд зөндөө. Дүвчин заан ч гэсэн маш гоё уран барилдаантай байсан.
-Би таныг бөх мэддэг гэж ерөөсөө бодсонгүй?
-Бид багаасаа л бөх үзэж өссөн шүү дээ. Өвөөтэйгөө зурагт үзээд л, тэр л гоё бөхчүүдийг харж, уран гоё мэхүүдийг нь үзэж бахддаг байлаа. Наадам ч их сайхан болдог байж дээ. Сүүлдээ бид наадмаа ч хийж чадахаа байсан. Бүр машины гэрэл энэ тэр тусгаж барилдаад л хөгөө чирээ биз дээ. Ингээд л наадам маань ч хачин юм болчихсон. Яршиг, нэг талаас миний бодлоор Б.Бат-Эрдэнэ ингэж гарч ирж байна гэдэг чинь бас зөв байхгүй юу. Яагаад гэвэл бид бас нэг хэн гэдгээ одоо толинд харах ёстой болсон байна. Ер нь бид ингэж унаж нэг ямар байгаагаа мэдэх ёстой. Тэр орчихоод байгаа чөтгөрийн тойргоо олж харах ёстой. Бид ерөөсөө энэ л чөтгөрийн тойргоосоо яаж гарах вэ гэдгээ одоо бодох ёстой. Бид харчихлаа. Аливаа нэг хүн алдаагаа мэдчихээр аягүй гоё цэгцэрч ирдэг  байхгүй юу. Яагаад гэвэл би хаана алдсанаа одоо мэдэж байна. Тэгэхээр би одоо засах аргаа олно. Улс орон ч адилхан. Монгол орон хаана алдчихаад байна вэ, хаана бидний чөтгөрийн тойрог байна вэ гэдгээ олоод харчихлаа. Одоо эднээсээ бид салах ёстой. Энэний загалмайлсан эцгийг бид нар мэдэж байна. Тэр хүний сүнс явж байгаа гэдгийг бид мэдэж байна. МАН-ыг ер нь ямар нам болчихсон юм бэ гэдгийг мэдэж байгаа. Одоо МАН-ыг улс төрийн байгууллага гэж хэлэхэд хэцүү болчихоод байна.
.
-Намын даргаа нэг бөх ялаад Ерөнхийлөгчид нэр дэвшиж бай­на гэдгийг яагаад ч ойлгохгүй байгаа юм л даа?
-Үгүй, ээ намын дарга нь нэр дэвших ёстой шүү дээ. Яах гэж улс төрийн намын дарга гэж байгаа юм бэ. Тийм биз дээ. Ядаж ерөнхий нарийн бичгийн дарга нь дэвших ёстой. Ерөөсөө гутамшиг. Би зүгээр бодож байна. Яг үнэндээ Монголын улс төр бол ерөнхийдөө гандчихаж. Одоо нэг шинэ бороо орж, шинэ сайхан өглөө эхлэхгүй бол гандчихсан байна, Монголын улс төр. Гандчихсан байна. Ган болж байна. Улс төрийн ган. Одоо энэ гангаасаа бид гарах ёстой. Улс төрийн ган болж байгаа нь Б.Бат-Эрдэнээр илэрхийлэгдлээ. Түүхэнд бол ард түмэн сайн явах, муу явах хоёулаа л байдаг. Сайн явж байхдаа онгирч болохгүй, муу явж байхдаа гутарч болохгүй. Муугаасаа гарах замаа олох хэрэгтэй. Сайн байгаа үедээ даруухан байх хэрэгтэй. Тэр л бидэнд чухал. Тэгэхээр бид одоо яах вэ. Улс төрийн энэ их муухай ган гамшиг, одоо юу гэдэг юм ийм хачин байдалд орчихлоо. Оруулсан эзэнтэй. Нэртэй. Одоо яая гэхэв. Ийм л үйлтэй байж. Тийм учраас одоо эндээсээ бид гарах ёстой. Улс төрийн онолын чухал чухал асуудлуудаа цэгцэлж авах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн намуудад онолын хүмүүс байхгүй байна л даа.
-Та Н.Энхбаяртай эвтэйхэн явж байгаад намын листэд нь нэр дэв­шиж орж ирээд, дараа нь тэр намыг нь аваад  өөрчлөх гарцыг хайж болоогүй юу. Таны дотор хүн  зөвшөөрөхгүй байсан байх л даа. Гэхдээ ийм их зарчим алдагдаж байгаа үед зарчимгүй нэг тоглоод үзэхгүй яасан юм?
-За, нэгдүгээрт миний хүмүүжил байна. Зальтай царайлаад л, хүний нөмөргөн дор явж байгаад хэзээ нэгэн цаг гарч ирнэ гээд гэтчихсэн явж байх тийм хүмүүжил багаас надад байхгүй шүү дээ. Миний хүмүүжил бол яг л юмаа хийдэг, цэвэрч, дэг журамтай, сахилга баттай, ёс суртахуунтай, хөдөлмөрч, эрдэм мэдлэгт суурилсан л хүмүүжил шүү дээ. Хоёрдугаарт, би улс төрийнхөө хувьд монгол орныхоо л төлөө явж байгаа хүн. Надад эх орон маань хөгжих  нь чухал болохоос биш хэн нэгний дор явах тэр нэг их сонин биш. Би их хуралд орохгүй ч  эх орныхоо төлөө ажиллаж чадна. Бүр илүү ч ажиллах байх, би улс төрд орохгүйгээр эх орныхоо төлөө асар их юм хийж чадна. Гуравдугаарт, би тэр Энхбаяртан  болон тэдэнтай тэгж удаан заваараад л цаг үрж байхын оронд хэдэн ном бичье гэж бодлоо. Улс төрийн гурван ном бичлээ.
-Ерөнхийдөө тарыг нь таниад л холдчихсон байх гэж бодсон?
-Би ерөнхийдөө нэг л юм бодож байсан. За, энэ хүн олон жил алдаа хийсэн. Монгол орны улс төрд дэмий балай юм зөндөө хийсэн. Одоо энийгээ хурдан засах хэрэгтэй. Сайнаар хэлэхэд би бас тусалъя, дэмжье гэж бодож байсан. Угаасаа мань хүн өөрөө гадаад дотоод руу явж мэдлэг боловсрол эзэмшиж энээ тэрээ улс төрийн онолд суралцсан хүн биш шүү дээ. Яахав ерөнхийдөө хүний аз гэж бас байна.Тухайн үед монгол орон ямар байлаа. Ёстой нөгөө тэр үед ардын хувьсал гэж юу байлаа, ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч гэж юу байлаа гэдэг шиг тэр их үймээний үед л дундуур нь төрд шургачихсан хүн.
Монголын ард түмэн ардчиллаас айгаад хуучин хувьсгалт намыгаа гаргаж ирээд байсан. Тэр чөлөөнөөр Төрд шургачихсан. Ер нь дараа нь одоо хөгждөггүй юмаа гэхэд ядаж алдсан эрх мэдлээ буцааж авъя гэж л МАХН зүтгэсэн. Та нар мэдэж байгаа 90 хэдэн оны үед юу болж байсныг. Тэгээд бүгдээрээ Хувьсгалт намыг чинь бүр уухайлан сонгож байлаа. Монгол хүн чинь бас прагматик учраас сайжирч чадахгүй юмаа гэхэд муудаад ирсэн нөхдүүдийг барьж авсан. Гэтэл тэр нөхдүүд нь аль хэдийнэ нүүрээ буруулчихсан байсан байхгүй юу, Монголын ард түмнээс. Нэгдүгээрт, нүүрээ буруулчихсан байсан, хоёр­дугаарт, нөгөө нэг хуучны сайхан улс орноо авч явдаг боловсролтой, соёлтой сэхээтнүүд нь тэртээ тэргүй бүгдээрээ алга болчихсон байсан. Тэгээд буцаад ийм нэг хачин, нэр нь МАХН мөртлөө кадр нь жинхэнэ бэртэгчин улсууд, тэрний дараагийн хоёр дахь үеийн залуу бэртэгчид бүр аюултай нөхдүүд гарч ирсэн. Бид мэдэж байгаа. Олон орлогч сайд нь энэ тэндхийн казинод очиж монгол орны хэчнээн ч төгрөгөөр тоглож алга хийсэн юм. Ерөнхийдөө казино нам болсон шүү дээ. Тэгэхээр бид ер нь ямар ч улс төрийн өөрчлөлт гарсан  гэсэн,  дайн болсон ч гэсэн, хаан нь үхсэн ч гэсэн, Засгийн газрын ордон нь дэлбэрсэн ч гэсэн ард түмэн нь хохирохгүй цаашаагаа ажил амьдралаа аваад явдаг тийм  төрийн хар хайрцагны бодлого хэрэгтэй байгаа байхгүй юу. Би тэрийг л хэлээд, бичээд бай­гаа байхгүй юу даа. Америкийн дөчин хэдэн ерөн­хийлөгч буудуулж алуулсан шүү дээ. Тэгэхэд америк орон хэзээ ч хямраагүй. Дараагийн Ерөнхийлөгч нь бэлэн байсан. Бэлдчихсэн  байсан. Тэгээд л тэр нь ард түмнээсээ үүргээ аваад л цаашаа явдаг шүү дээ. Тэнд бол нэг унтаад сэрэхэд хүүхдүүдийг нь цэцэрлэггүй болгочихгүй, хүүх­дүүд нь гүйдэг, тоглодог хөл бөм­бөгийн талбайг нь нураагаад байшин барьчихгүй, яг л байдгаараа байна. Бид  жижигхэн өөрчлөлт, жи­жигхэн хямрал, жижигхэн улс төрийн зөр­чилдөөн, жижигхэн хям­рал ирэхээр тэрэн дээр сөхрөөд л уначихдаг. Тэгээд л нөгөө муу муухай амьдрал гаарчихдаг. Бид хямралыг давж чадахгүй юм байна.
-МАН ядаж сансрын нисгэгчээ дэв­шүүлэхгүй дээ?
-Үгүй харин тэгдэг байгаа даа. Ядаж энэ алаг дэлхийг дээрээс нь харж юм бодож үзсэн хүн шүү дээ. Ерөнхийдөө тэр намд хуучны сэхээтний үлдэгдлүүд зөндөө бай­гаа шүү дээ. С.Баяр нь байна. Тэр Миеэгомбын Энхболд ч байсан яадаг юм бэ.
-Тийм шүү. Ц.Нямдорж, Д.Лүн­­дээжанцан, Д.Дэмбэрэл, Сү.Бат­болд гээд олон хүн байна?
-Тийм. Ядаж шадар сайд байсан М.Энхболд яасан юм. Сайд байсан, гадаадад Элчин сайд байсан, юм үзэж нүд тайлсан тийм хүмүүсийг л дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Намын даргаа одоо яаж байгаа юм. Энд ойлгогдох юм байна уу. Бүр болиод ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүл л дээ. Улс төрийн нам юм бол. Болдогсон бол хүнээр бол энэ нам ёстой нэг сүмд очоод нэг, хоёр жил ном уншаад, бясалгал хийгээд ариусаад эргэж ирэхээр болчихлоо шүү дээ. Ариусч, цэвэрлэгдэж чадахгүй юм бол Монголын ард түмэн ерөнхийдөө Ардын нам гэдэг энэ намаас нүүрээ буруулах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл эднийг хүмүүжүүлж авах хэрэгтэй, хүн болгож авах хэрэгтэй. Ардын нам бол одоо зүгээр сахилгагүй хулигаан залуу болчихлоо шүү дээ. Хэлбэрийн хувьд ч гэсэн хачин марзан залуучуудыг цуглуулж хөөрцөглөөд л, тэднийх нь мунхаг байгааг ээ. Тэр яриа энэ тэр гэж авах юм байхгүй. Юм болгоны үнэтэй цайтайг нь авч идэж, булааж хэрэглэчихээд, толгой нь хов хоосон.
-Ингэхэд МАХН гэдэг тэр на­мыг та дэргэдээс нь бас нэлээн  ажиг­ласан байх. Улс төрийн хүчин болж төлөвших магадлал, бололцоо байна уу? 
-Хувьсгалт нам чинь Н.Энх­баярын л хувийн нам биз дээ. Н.Энхбаярын нам буцаад тэр Ардын нам руугаа  очих хэрэгтэй. Тэрэнтэйгээ одоо нийлэх хэрэгтэй.
-Бас ингээд л улс төрийг хутгаад байж болохгүй л дээ. Хаялга нь Монгол төрийг л самраад байгааг хаа хаанаа бодмоор л харагддаг?
-Яах юм бэ ингэж.  Одоо утгагүй. Юу ч чадахгүй байж Засгийн газарт орж давхиад л. Утгагүйтээд л. Тэдний нам ингэж болохгүй. Нэг тийм үлгэр байдаг юм. Нэг муу нөхрийн тухай үлгэр л дээ. Яадаг вэ гэхээр  өөрөө чадахгүй болохоороо бусад хүмүүсийг нураадаг. Нэгэнт би чадахгүй, нэгэнт миний ажил бүтээгүй юм чинь устгаад өгнөө гээд амар заяа үзүүлдэггүй нэг нөхрийн тухай үлгэр байдаг. Тэр л харагдаад байгаа юм. Нэгэнт л би Ерөнхийлөгч болж чадахгүй юм бол эд яаж ч зодолдсон яадаг юм. Ер нь энэ муу Монгол орон яасан ч яадаг юм гэж биднийг хохироож, тэр хохироолтоос ханамж авч байна шүү дээ. Монголын ард түмнийг хохироож, улам хямралд орж, хоорондоо муудаж, зөрчилдөж муу муухайгаа дэлгэрүүлж л байвал тэр хүн ханамж авч байна. Юм чинь нэг буруу эргэчихээр л ингэдэг байхгүй юу. Нэг тийм дөрөө олохгүй  ааштай дүү нар байдаг ш дээ. Сайхан даалуу тоглож байгаад хожигдчихоороо гүйж ирээд цацаад хаячихдаг. Нэгэнт л би тоглохгүй юм чинь эд ч битгий тоглог гээд тоглоомыг юу ч үгүй шороотой хутгаад хаячихдаг ийм нэг нөхдүүд байдаг. Яг тэрэн шиг байгаа биз дээ. Нэгэнт л би энэ улс төрд орж ирж чадахгүй юм чинь энэ муу улс төрийг би ёстой зүгээр хуйхлаад хаячихъя хохь нь. Монголын ард түмнийг  яахыг нь харъя  гээд шүдээ хавираад хараагаад хэвтээд байдаг. Яахаараа Монголын төрд гурвын гурван өндөр албыг нь хашиж туйлж явсан ийм хүн ард түмэндээ ийм муухай хүйтэн цэвдэг байдаг юм бэ. Бид үнэхээр их гайхдаг байхгүй юу. Ард түмэндээ хорсчихсон. Ард түмэндээ үхэн үхт­лээ хайртай байсаар байгаад үхэх ёстой байхгүй юу, мань эр бол. Энэ нөхөр өөрийгөө хувь хүн гэж бодож болохгүй биз дээ. Би ард түмний хүү, ард түмэнтэйгээ хамт үхнэ гэж бодох ёстой байхгүй юу .Тийм биш байна шүү дээ. Энэ хийж байгаа үйлдлүүдийг нь харахад. Арвиндаж нэг намыг нь самраад л, Бат-Эрдэнэдэж нөгөө намыг нь самраад л. Ил далд бөөн явуулга хийгээд л. Яаж ингэж улс орондоо өширхөж болдог юм бол.
-Бид эх орондоо хайргүйдээ, бусдын мууг үзэх гэсэндээ ингэж ярьж тэмцэж байгаа улсууд биш биз дээ. Заримдаа бүр гайхшралаасаа болоод шууд зогсчих юм?
-Харин тийм ээ. Бат-Эрдэнэ бол Монголын үнэртэй хүн ч гэх шиг. Бид тэгээд ямар үнэртэй юм. Би эх орондоо хайргүй юм уу. Та нар бас хайргүй юм уу. Би чинь хайртай учраас л энэ төр улсыг шүүмжилж, ном бичиж, ярьж хэлж тэмцэж яваа биз дээ. Ямар ч хор найруулахгүйгээр, ямар ч эх орноо самарсан муухай сэдэл санаа өвөрлөхгүйгээр, өөрийнхөөрөө тэм­цэж яваа хүн.
-Алдаагаа хуучин гуталтайгаа тайлж хаяад л цаашаа явъя гэж та Н.Энхбаярт санал тавьсан юм байна шүү дээ, ер нь?
-Одоо ерөөсөө урагшаа л явъя. Алдсан уу, алдсан. Одоо тэрэнтэйгээ зууралдаад юу хийх вэ. Засаж залруулъя, айл гэр ч гэсэн тийм шүү дээ. Бид одоо хоорондоо зөрчилдөөд, хэрэлдээд л ингээд суугаад байвал суугаад л байна шүү дээ. Одоо больё, маргааш өглөөнөөс бүгдээрээ тэврэлдэж, уйлалдаж, үнсэлцэж  аваад тэгээд л ажилдаа орох ёстой байхгүй юу. Монгол орон өнөөдөр яг тэгэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол хэзээ ч ийм алхам хийж чадахгүй хүн юм билээ. Ерөөсөө дотоод чанар нь эвдрэлцүүлэх, хагалах, хуваах, биеэ өмөөрөх. Үнэхээр ойлгохгүй юм билээ. Тэр хүн өөрийнхөө дотрыг, мөн чанараа, зүрхээ угаах хэрэгтэй. Ерөөсөө монгол оронд их угаалга хэрэгтэй байна. Хүн чанарын, ёс суртахууны том угаалга хэрэгтэй болжээ. Ерөнхийдөө яг л одоо соёлын урсгал явагдах гээд байна. Монгол оронд ийм хувьсгал явагдаагүй байхгүй юу. Яг жинхэнэ утгаараа монгол хүний, монголчуудын өөрсдийнх нь хийх тэр хувьсал явагдаагүй шүү дээ. Ардын хувьсгал бол ерөнхийдөө оросууд залж удирдсан гаднаас удирдлагатай хувьсгал байсан. За, ардчилсан хувьсал бол гаднаас удирдлагатай ерөнхийдөө Америкаас удирдлагатай, гаднаас маш их мөнгө орж ирж байж тэр хувьсгал явагдаж байсан. Үүнийг өнөөдөр нэг их нуугаад яахав. Тийм л түүхтэй. Монголчууд өөрсдөө бид дотроосоо хувьсгал огт хийгээгүй байхгүй юу. Сэтгэлээсээ, бүр амин зүрхнээсээ хувьсгал хийгээгүй байх­гүй юу. Тэгэхээр одоо бид жинхэнэ соёлын хувьсгалыг хийх ёстой. Монгол хүнд бол маш их нөөц байдаг юм байна. Бүгдээрээ паг бичиг үсэггүй л байсан улсууд шүү дээ. Сурсан. Дараа нь социализмын үед тэр Москва энэ тэрд нь очоод юм сурцгаалаа. Ирээд хийж бүтээлээ. Чадсан шүү дээ бид. Бас муу муухайг нь хөдөлгөх юм бол бас муу муухайгийн нөөц ямар их байна. Ийм зүйлийг ч бид өнгөрсөн 20 жил хангалттай харлаа шүү дээ /Инээв/. Тэгэхээр одоо чин зүрхний хувьсгалаа бид хийх цаг болсон. Өөрсдөө хийх ёстой. Дараа нь уучлах, өршөөх хамгийн сүүлд хайрлах. Тэр бүгдийгээ нэг хийж авах хэрэгтэй. Яг амин зүрхний тэр хувьсгал маань бидний соёлын хувьсгал, эрдэм боловсролын хувьсгал, ариуслын хувьсгал байх ёстой. Яагаад өөрсдөө өөрсдөө гээд давтаад байна гэхээр бид бас хүнээр заалгуулах дургүй хүмүүс шүү дээ. Тийм учраас одоо өөрсдөө хийх гээд байна. Өөрсдөө бид энэ хувьсгалынхаа автор нь болох ёстой. Монголын хүүхдүүд өөрс­дөө дотроосоо, өөрсдийнхөө тол­­­гойгоор,өөрсдийнхөө авьяас чад­­вараар, нөөц бололцоогоороо, өөрс­­дийнхөө сайн санаагаараа хийх ёс­­той шүү. Монгол хүн чинь тийм сайн санаатай шүү дээ. Монгол хүн бол дандаа л сайн санааны үүднээс аливааг хийдэг. Яваандаа тэр юм нь буруутаад явчихдаг л болохоос.
Энэ хүн бол Их Сургуулийн танхимд шавь нартаа лекц уншдаг хүн. Гэхдээ тэднийгээ хэзээ ч юунд ч ашиглаж байгаагүй. Учир нь түүнд Монголынхоо үр садаар, монголчуудаараа тоглох өчүүхэн ч санаа сэдэл байхгүй юм. Тэр монголчуудынхаа төлөө л өнөөдөр шатаж байгаа юм. Маргааш ч шатна. Ер нь үргэлж л ийм байх болов уу.
Улс төрийн тойм сонин

Л.Энх-Амгалан: Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсчихээд байна



Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг УИХ саяхан шинэчлэн баталсан. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.

-Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг бат­лан гаргаснаар Монгол Улсад хөрөнгийн зах зээл жинхэнэ ут­гаараа хөгжих бололцоо нээгдсэн гэж ойлгож болох уу?
-Ямартай ч олон улсын жишигт нийцсэн Үнэт цаасны зах зээлийн хуультай боллоо. Энэ хууль бат­­лагдсанаар нэгдүгээрт үнэт цаас­ны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нээж өгч байгаа юм. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгож, тэр компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах бололцоо нээгдсэн.
Нэг жишээ дурьдахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа га­даадын бирж дээр бүрт­гэлтэй 43 компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөг байгаа. Гэтэл манай хө­рөнгийн зах зээлийн нийт үнэл­гээ дөнгөж 1.7 их наяд төгрөг байна. Шинэ хуулиар эдгээр 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувь­цаагаа шууд арил­жаа­лах боломж нээгд­сэнээр бидэнд маш их үр өгөөжтэй болох юм. Түүнээс гадна өөр олон чухал ач холбогдолтой.
Товчхон хэлэхэд энэ хууль батлагд­санаар монголын хө­рөнгө оруулагчид, хад­га­лам­жид мөн­гөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөн­гийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн гэж тодорхойлж болно. Ерөн­хий­дөө манай иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бо­лолцоо нь үнэт цаасны зах зээл юм.

-Өнөөдөр манай банк, санхүү­гийн салбар аль хэр найдвартай, өдөр тутмын үйл ажиллагаа нь ер нь ямархуу байдалтай байдаг юм бол?
-Манай улсын санхүүгийн сал­барын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд до­тоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрсэн.
Тэгвэл банкны салбарын нийт актив 10 их наяд төгрөг байна. Харин хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ маань 1.7 их наяд байгаа гэж түрүүн хэлсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 12 хувь орчим, санхүүгийн салбарын нийт активын 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь үнэхээр чамлалттай тоо.

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Түүнд инфляцийг зургаан хувьд хүргэхээр тусгасан байсан. Ингэж огцом буулгах бололцоотой хэрэг үү?
-Түр зуур гал унтраах байдлаар богино хугацаанд инфляцийг шууд багасгах нь ихээхэн уршигтай. Төрийн зүгээс механикаар инф­­ляцийг зохицуулах нь бид өөрс­дийн гараар унах нүхээ ухаж байгаатай л адил хэрэг. Төр өөрөө асар их хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлийнхээ жамаар явж байгаа эдийн засгийн бодит салбар руу хөндлөнгөөс оролцож, үнийг зохи­цуулах гэж оролдох нь үндэсний ком­паниудынхаа өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх муу үр дүнтэй.
Энэ онд Засгийн газар, Монгол­банк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. 2016 оныг дуустал жил бүр ийм хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр гаргаж, инфляцийг бууруулна гэж тооцоолж байгаа бол маш өндөр өртөгтэй, дээр нь ихээхэн эрсдэлтэй шийдвэр болно.

-Хэдхэн хоногийн өмнө Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль батлагдлаа. Гэтэл сүүлийн үед Монгол Улс олон улсын хар дансанд ороход ойртож байгаа талаар шуугих болсон. Тусгаар тогтносон, ардчилсан улсыг энэ дансанд оруулах хууль эрх зүйн үндэслэл байдаг юм уу?
-Энэ хуулийг хэлэлцэх яв­цад бид­ний огт сонсоогүй олон хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Ер нь бол мөнгө угаах, хүн худалдаалах шинжтэй гэмт хэргүүд монголд нэлээн их гарсан юм билээ. Нийгэмд үүссэн томоохон хэргүүд эзэн, холбогдогчгүй үлдэх нь их байгаа. Бид байтугай дэлхий нийт сонсож, мэдсэн мөнгө угаасан томоохон хэрэг бэлээхэн байж л байна.
Ингэхээр ийм төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоох хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсноор энэ хууль бат­лагдан гарлаа. Гэхдээ энэ хуульд зайлшгүй эргэж харууштай зүйл, заалт байгаа. 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ болгоныг нягтлан шалгана гэвэл өнөөдөр Эрээн рүү гарч байгаа захын нэг наймаачныг шалгах хэрэгтэй болно. Бас нэг сөрөг тал нь банк санхүүгийн салбарт амжилттай нэвтэрсэн картын ашиглалт бага­сан бэлэн мөнгөөр тооцоо хийх нь ихэсч, тэр хэрээр бохир мөнгө буюу далд эдийн засаг сэргэчих вий гэсэн болгоомжлол байгаа юм.

-Өнгөрсөн даваа гарагт бол­сон МАН-ын бүлгийн хурал дээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэх шинж­тэй болчихлоо гэдгийг нэлээн нухацтай ярилцах шиг болно лээ. Үүнээс гарах ямар гарц, арга зам байж болох вэ?
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажил­ласан. Гол зорилго нь Монгол Улсын эдийн засаг санхүүгийн гадаад, дотоод орчин ямархуу байна, эдийн засгийн хямрал нүүр­лэх бодит аюул байна уу, хэрвээ үүссэн бол энэ хямралыг ямар арга замаар хохирол багатай даван туулах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршиж байсан.
Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр МАН-ын сануулаад бай­сан эдийн засгийн хямрал боди­тойгоор үүсчихээд байгааг УИХ-д танилцуулсан. Эдийн засгийн өсөлт буурч, экспорт зогсчихлоо. Экспортын орлого маш их буурсан. Энэ нь эргээд төсвийн эх үүсвэр ихээхэн хумигдах нөхцөлийг үүсгээд байгаа.
Хөрөнгө оруулалтын орчин маш их муудаж байна. Олон компани бизнесээ зогсоогоод монголоос гарч байна. Оюу толгойгоос эхлээд уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орчихлоо. Таван толгой бүтэн таван сар зогссоны эцэст саяхнаас хөдөлсөн ч маш их өрөнд уначихсан. Төмөр зам, Сайншанд гээд том бүтээн байгуулалтын ажлууд өнөөдрийг хүртэл эхлээгүй л байгаа.
Одоо энэ хямралаас яаж хохи­рол багатай гарах вэ гэдэгт л бүгдээрээ нийлээд оюун санаагаа уралдуулах шаардлагатай бол­чихоод байна. Татвар, хөрөнгө оруу­­­лалтынхаа орчинг эн тэр­гүүнд сайж­руулах ёстой. Энэ бүх хүндрэл бэрхшээлээс гарахын тулд давын өмнө УИХ, Засгийн газар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байна.

-Та УИХ-д орж ирээд багагүй хугацаа өнгөрүүллээ. Яг юу хийж амжуулав. Тоймтойгоос нь дурдвал?
-Энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Нэлээн хэдэн хууль батлууллаа. Хамгийн сүүлд л гэхэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль дээр эхнээс нь ажиллаж батлуулсан. Мөн 20-иод жил хэрэгжүүлсэн өмч хувьчлалын асуудлыг эргэж нухацтай авч үзэх цаг нь болсон.
Өнөөдөр хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 300 гаруй нээлттэй, хувьцаат компанийн нэлээд хэсэг нь үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа. Давын өм­нө эдгээрийг цэвэрлэх ёстой. Хоёр­дугаарт үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид байж гэмээнэ энэ зах зээл ном журмын дагуу оршин тогтнодог. Энэ талаар ихээхэн хөөцөлдөн ажиллаж байна. Саяын хууль батлагдсанаар эрх зүйн орчин нь тодорхой болсон.
Сүүлийн үед газрын харил­цааны тухай, албан бус хөдөл­мөр эрхэлж байгаа малчид, ху­виараа хөдөлмөр эрхлэгчдийн тэт­­гэврийн асуудлыг зохицуулах та­лаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр нэлээн цаг зараад сууж байна.
Ерөнхийдөө өнгөрсөн хуга­цаанд нэлээн үр бүтээлтэй ажил­ласан гэж бодож байгаа шүү.

Д.Түвшин
Өглөөний сонин

Ц.Баярсайхан: Орон сууцаа сонгоод, урьдчилгаагаа бэлтгэчихсэн бол энэ сардаа зээлээ авч болно



Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлого барьж, жилийн найман хувийн хүүтэй зээл өгөхөөр болоод байгаа. Зээлийн журам ерөнхийдөө батлагдсан бөгөөд тун удахгүй иргэд зээлээ аваад эхлэх аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Орон сууцны зээлийн ерөнхий журмыг Засгийн газар баталсан. Энэ журмаар иргэд ямар шаардлага хангасан орон сууцыг урт хугацааны зээлээр авах боломжтой болсон бэ?

-“Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу манай  яамны зүгээс “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийг тогтоох журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан. Улмаар  Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүдийн дэмжлэгийг аваад байна. Дээрх шийдвэрийн дагуу  бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий шинэ орон сууц эсвэл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, дэд бүтцэд бүрэн холбогдсон, ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг энэхүү зээлээр худалдаж авах боломжтой.

-Энэ удаагийн зээлийн хувьд төрийн албан хаагч эсвэл анх удаа орон сууц авч байгаа гэх мэт шалгуур тавиагүйгээрээ онцлогтой. Ер нь орон сууцтай болох зорилготой бүх иргэдэд боломж байна гэж ойлгож болох уу?

-Болно. Энэхүү журмаар өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэлгүй. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх гэсэн шалгуурыг л тавьж байгаа.

-Найман хувийн хүүтэй зээлийг бүх банкаар олгохоор болсон гэсэн үү?

-Засгийн газраас гаргасан журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж байгаа арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

-Урьдчилгаа худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 10 эсвэл   30 хувь байх уу гэдэг нь иргэдийн орлогоос хамаарах юм уу?

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь байна. Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн бодлогыг Засгийн газар тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

-Урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь гэж тогтоохоор банк заавал 30 хувийн урьдчилгаа авах гээд байдаг. Энэ асуудлыг яах вэ. Зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлт гэдгээ тодруулбал?

-10-30 гэж журманд заасан. Гэхдээ банкны өөрийнх нь тавих шалгуур гэж бас байх ёстой. Үндсэндээ банк зохистой харьцаагаа зохицуулах хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа банк 30 хувийн урьдчилгаа гэж шаардаж байгаа юм. 10 хувь гэдэг дээр Засгийн газар бодлогын баримт бичиг гаргана гэдгийг түрүүнд хэлсэн. Өнөөдөр 30 хувиа төлөөд орох залуу гэр бүл хэд байгаа билээ. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаж байгаа мөртлөө 30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй  айл олон бий. Тиймээс бид 10 хувийг тухай гэр бүлээс гаргаад, банкны тавьж байгаа шалгуурт хүргэж, урьдчилгааг 30 болгохын тулд “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаж байна.
Үндсэндээ Засгийн газар залуу гэр бүлээ орон сууцтай болгох тал дээр илүү анхаарах юм. Гэхдээ энэ асуудлыг бид янз бүрийн хэлбэрээр ярьж байгаа. Зөвхөн урьдчилгааны асуудал дээр дэмжлэг үзүүлээд зогсохгүй түрээсийн болон амины орон сууц зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байгаа. Үндсэндээ залуу гэр бүл орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө хуримтлуултал түрээсийн орон сууцанд амьдарч байх юм.
Энэ мэтээр янз бүрийн аргаар иргэдээ орон сууцжуулахаар хөтөлбөр боловсруулж байгаа. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Хө­төлбөрийг боловсруулаад гаргаад ирэ­хээр ямар хүнд 10 хувийн урьдчилгаатай зээл олгоод, Засгийн газраас дэмжих гэдэг журам нь гарах юм. Ерөнхийдөө журам нэгэнт 10-30 хувийн урьдчилгаа авна гээд гарчихсан учир банк зээл авах иргэнээс хэдэн хувийн урьдчилгаа авах нь тэдний асуудал. Бид бол залуу гэр бүл, өндөр настан, бага дунд орлоготой иргэдээ яаж дэмжих вэ гэдэг бодлогоо үе шаттайгаар гаргаад явчихна.

-Өрхийн нэг гишүүн нь ажил хийдэг бол энэ зээлд хамрагдах боломжтой юу?
-Зээлдэгчийн сард төлөх зээлийн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн нэг сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар журамд тусгасан. Энэхүү нөхцлийг хангаж байгаа бол болно. Ерөнхийдөө орлогын хэмжээ ямар байх энэ тэрийг банк мэднэ. Банк эрсдлийг чинь бүрэн хариуцна. Энэ асуудалд яам оролцохгүй. Банк ямар орлоготой хүнд, хэчнээн сая төгрөгийн зээл олгохоо шийдвэрлээд л явчихна.

-Баталгаажсан гэр бүл зээлд хамрагдах боломжтой гэж журамд заасан байгаа. Тэгвэл аав, охин хоёр ч юм уу, бусад байдлаар хоёр хүн хамтраад зээл авах боломжтой юу?

-Энэ асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар дээр ч энэ асуудлыг ярьсан юм. Үнэхээр аав хүү хоёр нийлээд орон сууцны зээл авъя гэвэл чөлөөтэй. Аав нь хэдийгээр орон сууцтай, хүүтэйгээ хамтран эзэмшигч байсан ч гэсэн авч болохгүй гэсэн юм байхгүй. Журамд ерөнхийд нь чөлөөтэй заагаад өгчихсөн байгаа. Гэхдээ бэлэн болсон байр авна. Харин аав нь өмнөөс нь урьдчилгаа хийж өгөх, хамтран төлөгчөөр зээл авах эрхүүд бүгд нээлттэй гэж ойлгож болно. Харин баталгаажсан гэр бүлийн хоёр байлаа гэж бодъё. Нөхрийнх нь нэр дээр нэг байртай байвал эхнэр нь өөрийнхөө нэр дээр орон сууц худалдаж авахыг хязгаарлаж байгаа.
Яагаад гэвэл баталгаатай гэр бүл хиймлээр салах тохиолдол гарах вий гэж эмээсэн хэрэг. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах гээд энэ мэтээр сөрөг үйлдэл хийж магадгүй. Тиймээс үүнээс сэргийлсэн заалтуудыг оруулж өгч байгаа юм. Банк энэ асуудалд бас шалгуураа тавьж өгөх учиртай. Энэ хөтөлбөр удаан хугацаанд хэрэгжих учраас эерэг, сөрөг талыг нь зэрэг харах гэж хичээж байна.

-Найм дээр нэмэх, хасах нэг хувийн хүү гэж яриад байгаа. Үүн дээр тодорхой ойлголт өгөөч. Хүмүүс найман хувийн зээл авчихаад, тэр нь хэдийн жилийн дараа ес, эсвэл долоо болно гэж ойлгоод байх шиг байна?
-Үүнийг журмын төсөлд нэлээд тодорхой оруулж өгсөн байгаа. Иргэн  банктай гэрээ хийгээд, найман хувийн хүүгээр зээл авчихлаа.  Тиймээс 20 жилийн хугацаанд найман хувийн хүүгээ л төлнө. Ямар нөхцөлд долоо, ес болох вэ гэдэг учиртай. Ха­гас жил тутамд Монголбанк инфляцийнхаа төвшинг өөрчилдөг.
Тэр үед инфляци буураад, таа­тай нөхцөл бүрдээд ирэх юм бол тэр үед зээл авсан хүмүүс долоон хувийн хүүтэйгээр зээлд хамрагдах боломжтой. Тэгээд 20 жилийн турш долоон хувийн хүүгээ л төлнө. Хэрвээ инфляци өсөлттэй гарвал есөн хувь болох юм. Түүнээс биш найман хувийн хүүтэй зээл авчихаад, дараа нь долоо, ес болоод хэлбэлзэх юм биш.

-Эхний ээлжинд хэдэн өрхөд зээл олгох боломжтой вэ. Тийм баримжаа, тооцоо гарсан уу?
-Энэ тоог гаргах боломж байхгүй. Учир нь урьдчилгаа 10 хувиа бэлтгэчихсэн хүмүүс хэд байгаа нь мэдэгдэхгүй байна. Бид­ний тооцоогоор орон даяар энэ онд 28 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Тэгэхээр ийм тооны айл орон сууцанд орох боломжтой гэсэн үг. Иргэд сонголтоо хийгээд ямар компаниас, хэдэн мкв талбайтай орон сууц авах сонголтоо хийгээд банктайгаа гэрээ байгуулна.

-Хуучин орон сууц бас авч болно гэж журамласан байна лээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Байр эзэмшигчтэйгээ тохиролцоод доод тал нь арван хувийн урьдчилгаагаа төлөөд зээлжих эрх нь үүснэ. Үүнээс цааших нь банк­ны зохицуулалтаараа явна гэсэн үг. Банкны зээл яаж олгогддог вэ тэр журмаар л явна.

-Журам ерөнхийдөө гарчихлаа. Тэгвэл урьдчилгаа төлбөртэй, банкны шалгуурыг хангаж байгаа иргэд хэзээнээс зээлээ авах боломжтой вэ?

-Иргэд худалдан авах орон сууцаа сонгоод, урьдчилгаа төлбөрөө бэлдчихсэн тохиолдолд энэ сардаа багтаж зээлээ авч болно. Хэдэн төгрөгийн үнэтэй байх авч байгаа тохиолдолд орлого хэд байх, хэдэн хувийн урьдчилгаа төлөх гэх мэт нарийн асуудлыг зээл авах хүсэлт гаргасан банкнаасаа авах боломжтой.

-Арилжааны банкуудад орон сууцны зээл олгохтой холбоотойгоор мөнгө хуваарилж өгөх юм уу?
-Энэ оны  нэгдүгээр са­рын 9-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар “Барилгын салбарын дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах болон Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтож, нийт 1179.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Чингис” бондоос гаргахаар шийдвэрлэсэн.
Дээрх хөрөнгөөс орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийг зарцуулна. Монголбанк арилжааны банкуудад гэрээний дагуу зээлийн санхүүжилтийг байршуулна. Арилжааны банкууд иргэдтэй гэрээ байгуулж, боломжтой зээлийг нь олгоод явах юм.

-Өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авсан иргэд найман хувийн хүүтэй зээл олгогдож эхэлснээс хойш долоон сарын дараа бага хүүтэй зээлд шилжих боломж байгаа гэсэн үү

-Өмнө нь зээл авсан иргэд хохирох ёсгүй. Тиймээс асуудлаа банкиндаа тавиад зохицуулалт хийлгэх боломжтой. Гэхдээ банктай хэдэн жилийн ямар гэрээ хийгдсэн вэ, банк яаж зохицуулах боломжтойгоо тооцож үзнэ. Түүнээс шууд найман хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжгүй. Ерөнхий журмыг дагалдсан журам гарч байж энэ нөхцөлд зохицуулалт хийгдэнэ. Тиймээс долоон сар гэдэг хугацааг зааж өг­сөн.

                                                                                                                Н.БОЛД
                                                         Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин