Thursday, 3 May 2012

Д.0дбаяр: Шүүхийн хараат бус байдал гэдэг зөвхөн цалин нэмэх асуудал биш юм



УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ОДБАЯРТАЙ ярилцлаа.
-"Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс" сэдэвт үндэсний чуул-ган болох гэж байна. Ер нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар олон жил ярьж, янз бүрийн санал гарч байна. Монголын шүүхэд үнэхээр шинэчлэл хэрэгтэй байна уу, тэр шинэчлэл нь тэгээд юу болж таарч байна вэ?
-Шүүхийн шинэчлэлийн талаар олон жил ярьсан л даа. Энэ яриа одоо ч үргэлжилсээр байна. Одоо үндэсний чуулган болох гэж байна. Бараг бүх шатны шүүгчдийн улсын зөвлөлгөөн ч гэж ойлгож болно. Энэ үеэр нэлээд асуудал яригдах болов уу. Гэхдээ урьдын адил шүүгчдийн цалин бага байна, ажиллах нөхцөл хүнд, компьютер, техникхэрэгсэл дутагдалтай байна, энэ нь шүүхийн бие даасан байдал алдагдах нөхцөл болж байна гэсэн яриа гол сэдэв нь болохгүй байх. Харин шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангана гэдгээ юу гэж ойлгох вэ, энэ шинэчлэлийн эрх зүйн орчныг яаж бий болгох вэ, хууль тогтоомжийн ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ гэдгийг голлон ярих байх гэж бодож байна. Саяхан УИХ Захиргааны гаргийн давж заалдах шатны шүүхийг байлууллаа. Шүүхийн удирдлага ч ерөнхийдөө зөрчлөгдлөө. Ерөнхийлөгчийн зүгээс бас шүүхийн шинэчлэлийн асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байгаа гэсэн яриа бий. Тэгэхээр энэ бүгдийг базсан, цогц яриа болох болов уу гэж бодож байна.
-Шүүхийн бие даасан, хараат бус байдалд олон нийт эргэлзсээр байгаа нь нууц биш. Долдугаар сарын 1-ний гэх хэргийг шийдсэн шүүхийн шийдвэрүүд энэ асуудлаар шүүхэд дүн тавьчихсан гэж хүмүүс үзэж байна л даа. Эрх зүйн хувьд шүүхийн бие даасан, хараат бус байдлыг яаж бий болгох вэ?
-Үүнийг засаглал хуваах онолоосоо эхэлж ярих ёстой юм. Эрх мэдэл хуваарилах онол ч гэдэг. Өнөөдөр бид төрийн гурван өндөрлөг гэдгийг буруу ярьж, ярьснаараа буруу ойлгоод яваад байгаа юм. Тэр гурван өндөрлөгтөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хамааруулж ойлгодог. Уг нь төрийн гурван өндөрлөг гэдэг засаглал хуваах онолынхоо үүднээс бол өөр юм. Бидний ярьдагаас хоёр нь мөн, нэг нь биш шүү дээ. Тиймээс шинэчлэлийг эндээс эхлэх ёстой гэсэн бодолтой явдаг хүний нэг нь би. Онолын хувьд хууль тогтоох байгууллага нь нэг өндөрлөг, энэ хуулийг хэрэгжүүлдэг байгууллагын тэргүүн нь нөгөө өндөрлөг нь байдаг. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагын тэргүүн нь гурав дахь өндөрлөг нь байх учиртай юм. Байгууллага нь уу, эсхүл удирдлага нь уу гэдэг ч маргаантай байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн гурван өндөрлөг гэдэг бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гурав юм гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл бид Ерөнхий шүүгчийг төрийн өндөрлөгийн хэмжээнд авч үзэхгүй явсаар 20 жилийг барж байна. Тиймээс өнөөдөр Ерөнхий шүүгчээ төрийн өндөрлөгийн хэмжээнд хүртэл дээш татаж авчрах уу, аль эсхүл одоо төрийн өндөрлөг гэж ойлгоод байгаа зүйлдээ засвар хийх үү гэсэн хоёр зам үлдэж байгаа. Би хувьдаа хоёр дахь замыг нь ярьдаг хүн.
-Юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг тал дээр нь илүү ач холбогдол өгч яръя, ойлгоё. Үүний тулд Ерөнхийлөгчийн институцид өөрчлөлт оруулах ёстой.Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогдсон УИХ-аас сонгодог болгоод, бүх шатны шүүгчийг томилдог үүргээс нь татгалзуулъя. Ингээд ирэхээр аяндаа л шүүх засаглал байраа эзэлчихнэ. Харин эсрэгээрээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ард түмнээс сонгодог тогтолцоо руу явж болох юм. Энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нөгөө хоёр засаглалтайгаа тэнцүү болж ирнэ. Өөрөөр хэлбэл, тэнцүү гурван засаглалын нэгнийх нь тэргүүн гэж харагдах болно. Нөгөөтэйгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бие даасан байдлыг илүү хангаж УИХ-ын болон прокурорын байгууллагын нөлөөнөөс ангид болгож өгвөл шүүхийн хараат бус байдал илүү хангагдана. Харин гүйцэтгэх засаглалын оролцоо тодорхой хэмжээнд хэрэгтэй байдаг юм.
-Шүүхийн эрх мэдлийг хэрэгжүулэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь прокурор байдаг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнөөдөр хөдлөшгүй баримтаар нотлохын аргагүй зүйл олныг ярьж байна л даа. Шүүх улс төрийн болон хөндлөнгийн нөлөөнд автаж байна гээд. Энэ бол үнэний хувьтай л байх. Мэдээж шүүх засагла-лыг засаглалын хэмжээнд байлгах нэг гол хүчин зүйл бол шүүх эрхийн мэдлийн хүрээнээс прокурорын байгууллагыг салгах явдал. Энэ бол Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт. Прокурорын байгууллагыг шүүх хуралд төрийг төлөөлж оролцдог тэр үүрэг талаас нь илүү тодотгож өгөх хэрэгтэй. Өерөөр хэлбэл, прокурорын байгууллага бол Засгийн газрын нэг агентлагийн хэмжээнд ажиллах ёстой гэсэн үг. Японы жишгээр гэх үү дээ. Тэнд прокурорын байпууллага нь хуу-лийн яамны агентлагийн хэмжээнд байдаг. Иймэрхүү өөрчлөлтүүд шүүхийн шинэчлэлд чухал байгаа юм.
-Ерөнхийлөгчийг УИХ-аас, Ерөнхий шүүгчийг ард түмнээс сонгодог болгох таны ярьж байгаа зарчмууд нэлээд ергөн хүрээний сэдэв. Тэр утгаараа хэрэгжих боломж бололцоо ч муу байх. Та яаж харж байна вэ?
-Боломжийн хувьд улс төрийн шийдэл гаргах хэрэгтэй. Улс төрийн хүчнүүд зөв гээд санал нийлбэл энэ бол Үндсэн хуулийн төвшинд шийдэх асуудал л даа. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид ярьж эхлэх гэж байна. Энэ үед яриад шийдэх бүрэн боломж бий. Тэг вэл засаглалын хуваарилалт зөв болно. Дотор талд нь хяналт тэнцлийн систем гэж байгаа. Энэ бол гурван засаглалаа хооронд нь тэнцвэржүүлэх тухай ойлголт. Ерөнхий сайдыг УИХ томилдог боловч парламентаа тараах эрх нь Ерөнхий сайддаа байдаг. Хэдийгээр Ерөнхий шүүгчийг ард түмэн сонгодог боловч бусад шатны шүүгчдийг сонгон шалгаруулдаг функц нь Шүүхийн ерөнхий зөвлөл буюу гүйцэтгэх засаглалдаа байдаг. Шүүхийн парламентаа хянах тогтолцоо нь хууль тайлбарлах эрхээр хангагдаж байдаг. Ийм зүйлүүд бий. Үүнийгээ өв томъёолж чавал шүүхийн бие даасан байдал аяндаа хангагдана. Ер нь бол өнөөгийн байдлаар шүүхэд нөлөөлж байгаа Ерөнхийлөгчийн институцын болон прокурорын байгууллагын зүгээс ирж буй нөлөөллийг хасчихвал шүүхийн хараат бус, бие даасан байдал аяндаа үлдэж байгаа юм. Том асуудал гэдэг нь мэдээж.
-Одоо байгаа эрх зүйн хүрээндээ хараат бус байдлыг бий болгох боломж бий юү?
-Их л хэцүү харагдаж байна. Бүх шатны шүүгч нарыг Ерөнхийлөгч томилж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд их хэцүү. Ямар нэгэн нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Байгаа гэдгийг ч хүмүүс ярьдаг. Яагаад гэвэл, томилж байна, тэр шүүгчийн ажилтай байх эсэх нь тэндээс хараат байгаа. Дээр нь шагнал урамшууллын асуудал ч бий. Тэгэхээр бас л хараат болчихно. Тиймээс энэ холбоог таслах хэрэгтэй. Шүүх хурлуудыг хараад байхад, прокурор давуу эрхтэй оролцоод байна. Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй байна гэдэг гомдол их байдаг. Үнэн худлын, зөв буруугийн дэнс яг зөв тогтоогдож байна уу гэдэг дээр эргэлзээ их гарч байгаа л даа. Тэгэхээр прокурорын нөлөө, оролцоог багасгах хэрэгтэй. Шүүх хуралд прокурор яг төрөө төлөөлж, харин өмгеөлөгч нь хариуцагчаа төлөөлж оролцоод, цэвэр мэтгэлцээн явж байж яг үнэн худлын зураасыг шүүх бие даан зурах боломж бий болох юм.
-Тэгвэл бүх шатны шүүгчийг томилдог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ өөр дээрээ авчихаж болохгүй юу?
-УИХ-аас л хараат болно шүү дээ.
-Гэхдээ УИХ нэг хүн биш шүү дээ. Хамтын шийдвэр гаргадаг институц.
-Одоо байгаа УИХ-ын эрх үүрэг бол шүүгчээр нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцээд ямар нэгэн санал хураадаггүй. Хэлэлцсэн тухай танилцуулгыг Ерөнхийлөгчид албан тоотоор явуулдаг. Тэнд УИХ-ын эрх мэдэл гол нөлөө үзүүлдэггүй л дээ. Харин УИХ-аас томилдог болбол парламент дахь олонхийн нөлөөнд автах магадлал их болно. Үүнээс гадна улстөржилт эхэлнэ. Энэ бол буруу зүйл юм.
-Прокурорыг бол УИХ шууд томилдог биз дээ?
-УИХ дээр санал хураадаг. Гэхдээ Ерөнхийлөгч томилж байгаа шүү дээ.
-Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлын талаар хүмүүс ярьж байна. Яагаад гэвэл, шүүх байгууллагын төсвийг Засгийн газар зүгээр нэг яамны адил хэлэлцэж, УИХ-д өргөн барьдаг гэж. Шүүх төсвөө өөрсдөө өргөн барьж байх ёстой гээд л...?
-Шүүхийн системийг төсөв, санхүүгийн хараат бус байлгах ганц үндсэн зарчим бол тухайн жилийн улсын төсвийн хэдэн хувиар санхүүжүүлнэ гээд хуульд шууд зааж өгөх, Гурван хувь, таван хувь ч гэдэг юм уу. Энэ баталж өгсөн төсвийнхөө хүрээнд шүүх үйл ажиллагаа өөрөө явуулдаг, зохион бай-гуулдаг байх хэрэгтэй юм. Ингэхгүй бол төсвийн хараат бус байдал хангагдахгүй. Энэ талаар үндэсний чуулганаар ярих л байх.
-Эцэст нь шүүхийн эрх мэдлийн талаар ганц зүйл тодруулъя. Өнөөдөр шүүх зарим талаар эрх мэдлээ хэтрүүлж байна гэсэн шүүмжлэл гарч байна. Яагаад гэвэл, хууль тайлбарлахдаа УИХ-ын баталсан агуулгаас давсан тайлбарыг хийдэг ч гэдэг юм уу. АТГ-ын удирдлагуудын хэргийг шийдсэн шүүхийн бэлэн жишээ байна?
-Шүүхэд өөрийгөө хамгаалах механизм ч гэж бий. Шүүхийн идэвхтэй үйл ажиллагаа ч бий. Онолын талын асуудал л даа. Нэгдүгээрт, аливаа хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн шүүх шиг тайлбар хийх, нөгөө нь нийгмийн ухамсар, сэтгэхүй, ёс зүйг харгалзаж бодлогоор тайлбарлах арга байдаг л даа. Энэ нь дахиад Үндсэн хуулийн хэмжээний асуудал болдог. Одоо бол манай улс хууль дээдлэх зарчимтай орон. Бид эрх зүйд захирагдах өс руу шилжих юм бол хуулийн тайлбар Үндсэн хуульдаа нийцсэн байдлаар гарах, улмаар жишиг хуулийн асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, нэг тогтсон жишгийг бүх шатны шүүх баримтлаад явдаг асуудал гарах ёстой юм. Өнөөдөр бол жишгийг хамаагүй тогтоож байна. Тухайлбал, АТГ-ын удирдлагатай холбоотой сонин жишиг тогтлоо. УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй байхад хорьчихсон. Цаашдаа УИХ-ын 76 гишүүн, УИХ-аас томилогддог байгууллагын дар-га нар эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдлоо гэхэд хэргийг шүүхийн журмаар шийдэхэд заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй боллоо. Шүүх нэгэнт л ийм жишиг тогтоох бодлоготой байгаа бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээсээ ч гишүүд татгалзах хэрэгтэй юм. Жишээ нь, АНУ-д Конгрессын гишүүд нь гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг бүртгээд, эсхүл мөрдөн байцаагаад шууд шүүхээр асуудлыг нь шийдээд явдаг. Конгресс нь гишүүдээ хамгаалаад байдаггүй. Тэнд Конгрессын гишүүдийн халдашгүй дархан байдал гэж байдаггүй. Шүүх АТГ-ын удирдлагын хувьд анхан шатны шүү-хийн шийдвэрээ хамгаалаад явах юм бол УИХ хуулиа өөрчлөх хэрэгтэй юм. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ шийддэг заалтыг УИХ-ын тухай хуулиас хасах нь зүйтэй. Бусад эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад ч энэ зарчим үйлчлэх нь зөв юм.

Ч.ГАНГЭРЭЛ

2011 оны 4-р сарын 14, Пүрэв гариг
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment