УИХ-ын
гишүүн Ч.Улаан
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл
хуралдаж, орон нутгийн сонгуулийн хуулийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг
ямар шийдвэр гаргасан талаар болон ХЗДХ-ийн сайд
Ц.Нямдоржийг
огцруулах асуудал юу болж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-МАН-ын
удирдах зөвлөлийн хурлаар Орон нутгийн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Яг
ямар шийдвэр гаргав?
-АН-ын бүлэг манай намд албан ёсоор
байр сууриа бичгээр мэдэгдсэн. Энэ саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдэг
асуудлыг яриад намын бүлэг ажлын хэсэгт тодорхой чиглэл гаргаж өглөө. МАН-аас
АН-ын тавьсан саналыг дэмжиж, УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай
хамтад нь зургаадугаар сард явуулж, сум дүүргийн сонгуулийг 10 дугаар сард
явуулахаар шийдвэрлэлээ.
-Хууль
зүйн байнгын хороо хуралдах байсан ч хуралдсангүй. Уг нь байнгын хороогоор
ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан. Хуулийн хугацаа нь ингээд
дуусгавар болохоор яах вэ?
-Байнгын хороо хуралдаж энэ асуудлыг
шийднэ гэж найдаж байсан хуралдсангүй. Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа
үргэлжлүүлэн тавина. Хуулийн хүрээнд энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүсч
байна. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн байр суурь
хэвээр байгаа.
-АН-ын
бүлгийнхэн ХЗДХ-ийн сайдыг огцруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бүлгийн хурлаар албан ёсоор энэ
талаар ярилцаагүй байна. Тиймээс албан ёсны байр суурийг илэрхийлэх боломжгүй.
Нийтлэлч
В.Дондовдорж
Эх сурвалж
Өглөөний сонин
В.Дондовдорж
Эх сурвалж
Өглөөний сонин
2012
оны 4-р сарын 24, Мягмар гариг

No comments:
Post a Comment