УИХ-ын
гишүүн Ч.Улаан
Өчигдөр Төрийн ордны "А "
танхимд МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Уг хуралдаанаар Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл
байсан бөгөөд Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ УИХ дахь МАН-ын
бүлэгт танилцуулж, хэлэлцүүлнэ гэсэн юм. Удирдах зөвлөлийн хурал тарсны дараа
зөвлөлийн гишүүн Ч.Улаанаас хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.
-Удирдах
зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Нэг л асуудлыг хэлэлцлээ. Орон
нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. АН-ын бүлгээс
байр сууриа бичгээр мэдэгдсэн. Тавьсан саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг,
яриад МАН-ын бүлэг, ажлын хэсэгт чиглэл гаргаж өглөө. УИХ-ын сонгууль,
Нийслэлийн сонгууль хамтад нь явах хувилбараар ажлын хэсгүүд дахин ярилц гэсэн
чиглэл өгсөн.
-Аймаг,
нийслэлийг Их хурлынхтай хамт гэсэн байр суурийг АН илэрхийлсэн биз дээ?
-Нийслэлийг нь хамт гэснийг нь
хүлээж авч болно. Тиймээс дахин нарийвчлан ярилцах хэрэгтэй байх.
-Хууль
зүйн сайдыг хэлэлцэх ёстой байсан ч Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй?
-Хуулинд тодорхой заачихсан байгаа.
Асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоног өнгөрлөө. Хуулиа бариад өнөөдөр
хэлэлцэх байх.
-Өнөөдөр
хуралдахгүй гэсэн?
-Би тэгж бодохгүй байна. Хуулиараа
хэлэлцэх ёстой. Би найдаж байна. Бүлэг орно. Бүлгийн дараа байнгын хороо
хуралдах байх. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг заавал хэлэлцэнэ.
-МАН-ын
бүлэг Ц.Нямдорж сайдыг огцруулахгүй гэж байгаа юм уу?
-Бүлэг дээр албан ёсоор ярилцаагүй
байна. Бүлгийн албан ёсны шийдвэр гараагүй байхад бүлгийн байр суурийг
илэрхийлэхэд эрт байна.
-МАХН-ын
дарга Н.Энхбаярыг баривчлагдах үеэр нэр бүхий гишүүдийн халдашгүй эрхийг
зөрчсөн гэсэн асуудлаар ажлын хэсэг гаргах байсныг болиулсан гэсэн. Үнэн үү?
-Хууль зүйн байнгын хороогоор энэ
асуудлыг авч хэлэлцээд тодорхой ойлголцол, шийдэлд хүрсэн. Бид цааш нь
үргэлжлүүлж ярихгүй байгаа.
-Сайдыг
огцруулах асуудлыг шалтгаангүй хойшлуулаад байвал өргөн барьсан гишүүдээс ямар
нэг шийдвэр гаргах уу?
-Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа
үргэлжлүүлэн тавина. Гишүүд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Асуудлыг шийдэх
байх гэж хүлээж байна. Бид хуулиа дагаасай гэж хүсч байна. Хэзээ ч ухрахгүй.
Нийтлэлч
Б.Тогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
Б.Тогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012
оны 4-р сарын 24, Мягмар гари

No comments:
Post a Comment