Thursday, 3 May 2012

Д.Одбаяр: Ардчиллын урагшлуулахын төлөө эвдрэлцэхээс эвлэрэхийг уриалж явлаа


УИХ-ын гишүүн Д.ОДБАЯРТАЙ цөөн хором ярилцлаа.
-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг өнөөдрөөс эхлэн бүтэн жилийн турш тэмдэглэхээр боллоо. Таныг 20 жилийн тэртээ энэ үйл явцад оролцож байсан гэж сонссон юм. Тэр талаар тодруулах гэсэн юм?
-Ардчиллын үйл явц эхлэх үед би Дорнод аймгийн Эвлэлийн хороонд ажиллаж байгаад МУИС-ийн-Эвлэлийн хорооны даргаар ирсэн юм. Залуучуудын байгууллагад ардчиллыг нэвтрүүлэх, шинэчлэн өөрчлөх ажил 1989 оны арванхоёрдугаар сард эхлүүл-сэн нь энэ үйл явцын нэгэн хэсэг байв. Өөрөөр хэлбэл, залуучуудын байгууллага өөрчлөлт шинэчлэл, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үйл явц төд удалгүй өргөжин 1990 оны нэгдүгээр сарын дундуур Монголын хувьсгалт залуучуудын эвлэл Онц их хурлаа хуралдуулсан. Залуучуудын байгууллагыг ардчилсан нийгэмД зохицуулан шинэчлэх талаар голчлон ярьж байв. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гүйцэтгэх хороонд одоогийн Голомт" банкны тэргүүн дэд захирал Ганболд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Мандах, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, "Автобус 3" компанийн захирал Дэлгэрнаран, хэвлэл, мэдээллийн салбарт нэртэй зохиолч С.Батмөнх, тэгээд миний бие байсан юм. Тухайн үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийг залуусын нийтлэг эрх ашгийн төлөө байгууллага байх ёстой гээд одоогийн Монголын залуучуудын холбооны суурийг тавьж байв. Тэгэхэд хамт ажиллаж байсан хүмүүс маань өдгөө төрийн төлөө ажиллаж байна л даа. Жишээ нь, ХХАХҮЯ-ны төрийн нарийн 'бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, УИХ-ын Судалгаа шинжилгээний төвийн ахлах референт Буяндэлгэр гээд дурдаж болно. Ёр нь бол ардчилсан үйл явцын хамгийн оргил үйл явдал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг аталсан тэр цаг шүү дээ, Үндсэн хууль нь Монгол Улс нийгмийн нэг үйл явцаас нөгөөд шилжиж, ардчилал, хүний эрхийг дээдлэх, хууль сахиулах, олон тулгуурт эдийн засагтай байх, өмчийн бүх хэл-бэрийг хүлээн зөвшөөрсөн үндсэн бүтэцтэй болсон. Энэ оргил үйл явцад залуучуудын байгууллагыг бидний хэсэг нөхөд удирдаж оролцож байсан түүхтэй.
-Тухайн үеийн сэтгэлд хоногшсон үйл явдлаас дурсахгүй юу? -
-Бид улс орны эрх ашгийг дээдлэх, ард түмнээ хүндэтгэх, бие биенээ ойлгож ажиллахыг хичээж байлаа. Бий болгох гэж буй зүйлээ зөв замаар урагшлуулахын төлөө иХ анхаарал тавьдаг байсан, 1991 оны дөрөвдүгээр сарын 27 их хүнд өдөр болсон шүү дээ. Сүхбаатарын талбай дээр цэрэг, цагдаа гараад л. Тэгэхэд урд өдөр нь гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид цуглаж байсан нь тодхон санагдаж байна. Бид ардчиллын үйл явцыг дэмжихэд залуучуудын байгууллага идэвхтэй оролцох ёстой, Гэхдээ эв түнжингээ сайн сахих хэрэгтэй гэж ярилцсан. Тэр шөнөдөө "Эвдрэлцэхээс эвлэж хамтарч ажиллахыг бодоорой, залуус минь гэсэн ухуулах хуудас шөнөжин гудамжинд нааж билээ. Бас Монголын хувьсгалт; залуучуудын байгууллага Улсын бага хуралд хоёр ч төлөөлөл оруулж байлаа. Гүйцэтгэх; хорооны дэд тэргүүн байсан одоогийн Сангийн сайд С.Баярцогт, Дархан хотын төлөвлөгөөний комиссын дарга байсан УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нар залуусын төлөөлөл болон Улсын бага хурлын 50 гишүүний хоёр нь болсон. Залуусын байгууллагын суурийг бэхжүүлэх том ажлын гараан дээр энэ
хоёр ажиллаж, бид ард талд нь зүтгэж байлаа.
-Таныг Дорнод аймагт МоАХ-ны салбар зөвлөл байгуулах үед оролцож байсан гэж сонссон юм?
-Тухайн үед би Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан. Хотоос Дарь.Сүхбаатар, Б.Болд нар очиж Ардчилсан холбоо: байгуулах хурал хийж билээ. Би хувьдаа хурлыг нь сонирхож явсан юм. Ер нь бол Дорнодын-залуус Ардчилсан холбоог дэмжиж байв. Одоо Туркт суугаа Элчин сайд Очиржав, Улсын бага хурлын гишүүн байсан Баярцэцэг, ардын Их хурлын депутат Жумдаанбаатар, Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа Энхбаатар гээд олон хүн оролцож байсан
-Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. 20-той ардчиллын авчирсан хамгийн том ололтыг та юу гэж үздэг вэ?
-Ардчилал Монголд үр шимээ өгсөн. Юун түрүүнд Монгол Улсыг монголчуудын өөрсдийнх нь гарт өгсөн явдал. Улс орны яаж хөгжүүлэх, ямар замаар авч явах нь иргэн бүрийн хүсэл зоригийн асуудал болсон. Эрх чөлөө, ил тод байдал, дэлхийн орнуудын нийтлэг зарчим-тай хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд олгосон. Гэхдээ ардчилал гэдэг байнга төгөлдөржиж, баяжих ёстойг мартах ёсгүй. Нэг талаас өгсөн үр шимийг нь ярихын зэрэгцээ бидний энэ ололт эмзэг хэвээр байгааг мартаж болохгүй. Эргээд харахад, зөв явахгүй бол гажуудал, тооцоолоогүй сөрөг үр дагавар бий болох үйл явц ардчиллыг сүүдэр шиг дагадаг. Ардчиллын үндсэн зарчмыг хамгаалахад зөвхөн улс төрийн хүрээнээс гадна Үндсэн хуулийн зарчмыг баримталж, дээдлэх нь иргэн бүрийн ажил. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гээд төрийн үйл ажиллагааны зарчмыг заагаад өгчихсөн. Энэ нь төр иргэнээ хүндэтгэх, иргэн төвтэй нийгэм байгуулах үндсэн зарчим. Өөрөөр хэлбэл, өнөөдөр улс орны хөг-жил дэвшил шинэ гарааны бай-далтай болоод ирлээ. Гэтэл үүнийг дагаад улс орны аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтносон улсаа яаж зах зээлийн өрсөлдсөн дунд авч үлдэх вэ гэдэг юм болж байна. Энэ тал дээр бүхнийг ардчилсан зарчмаар шийдэх учиртай. Улс орныхоо эрх ашгийн төлөө энэ намууд улам нягтарч хамтарч ажиллах ёстой байгаа юм.
Ер нь ардчилсан нийгмийн улам цогцлоох, ардчиллыг хамгаалах үйл явц гэдэг эрх зүйн орчинд хийгдэнэ. Бид хүний эрхийг дээдлэх, ингэхдээ нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг байх зарчим, дээр нь хууль дээдлэхээс гадна эрх зүйд захирагдах ёс гэдгийг монгол хүн бүр ойлгож ухамсарлаж явбал ардчилал улам бэхжинэ. Улс орон ч ардчилсан за-маар илүү хурдацтай хөгжинө.
2009 оны 12-р сарын 10, Пүрэв гариг
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment