УИХ-ын
гишүүн Д.Одбаяртай улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, хэтийн төлөв байдлын талаар
ярилцлаа.
-Манай
улсын хөгжлийг арван баллын хэмжүүрээр тодорхойлбол, хэд дээр нь байна гэж та
дүгнэх вэ?
-Бид одоо хөгжлийн шинэ шатныхаа
эхэнд явж байна. Арван баллаар шкалын хэмжиж үзвэл манай улсын хөгжил хоёр,
гурав хавьцаа л явж байгаа.
-Тэгвэл
арай дээшээ гарахад таны бодлоор юу саад болоод байгаа юм бол?
-Улс оронд маань хөгжил бий болно.
Бид хөгжинө. Зүгээр өнөөдрийн хөгжлийг бид уул уурхай, орд ашиглах талаас нь
илүү яриад явчихлаа. Үүнийг хөгжүүлэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий. Юуны
өмнө, хөгжлийг хангах эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ёстой. Бид
өнөөдөр хурдтай хөгжлийн талаар ярьж, сууриа ч тавьж эхэллээ. Гэхдээ энэ маань
эрх зүйн тодорхой орчинд явж байна. Ашигт малтмалын орд газрыг эргэлтэд оруулж
эхэлнэ гэдэг маань дэлхий дахинаа Монгол Улсын байр суурийг өндөрт өргөж, манай
орныг сонирхогчдын хүрээг аажимдаа асар тэлж байгаа. Үүнтэй холбогдуулаад
аюулгүй байдлын асуудал мөн яригдана.
Дээрээс нь энэ эрсдэлүүдийг бодож, тооцож үзээд Монгол хүн бүрийн эх орноо гэсэн сэтгэл энд их чухал. Шууд хэлэхэд, бид хөгжлөө хангах гарааныхаа замд болон улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын бас нэгэн эгзэгтэй, эрсдэлтэй цаг үед ирчихээд байна. Хүмүүс "Ажлын байр нэмэгдүүлье, уул уурхайгаа ашиглая, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж их ярьж байна" гэж шүүмжлэх нь ойлгомжтой. Энэ бол аль ч үед хийх ёстой ажлууд мөн юм. Гэхдээ хамгийн гол нь үүнтэй уялдуулан сайн засаглал, илүү зөв хөгжлийг дэмжих эрх зүйн орчин болон Монгол хүн бүрийн эх орноо гэсэн ухамсрын нэгдэл, нягтрал юунаас ч илүү чухал гэдгийг л би ойлгуулах гээд байна.
Дээрээс нь энэ эрсдэлүүдийг бодож, тооцож үзээд Монгол хүн бүрийн эх орноо гэсэн сэтгэл энд их чухал. Шууд хэлэхэд, бид хөгжлөө хангах гарааныхаа замд болон улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын бас нэгэн эгзэгтэй, эрсдэлтэй цаг үед ирчихээд байна. Хүмүүс "Ажлын байр нэмэгдүүлье, уул уурхайгаа ашиглая, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж их ярьж байна" гэж шүүмжлэх нь ойлгомжтой. Энэ бол аль ч үед хийх ёстой ажлууд мөн юм. Гэхдээ хамгийн гол нь үүнтэй уялдуулан сайн засаглал, илүү зөв хөгжлийг дэмжих эрх зүйн орчин болон Монгол хүн бүрийн эх орноо гэсэн ухамсрын нэгдэл, нягтрал юунаас ч илүү чухал гэдгийг л би ойлгуулах гээд байна.
-Хуулийн
орчин нь ерөнхийдөө хангалттай бүрэлдсэн биш үү?
-Хуулийн орчин нь байна. Өнөөдрийн
байдлаар бид эрх зүйн шинэтгэлийн эхний шатыг үндсэндээ дууссан гэж үзэж болно.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ эхний шатыг дүгнээд, тодорхой мониторинг
хийх зэрэг олон ажил зохион байгуулж байгаа юм байна лээ. Эрх зүйн шинэтгэл
тасралтгүй үргэлжилнэ. Гэхдээ хууль байна гэхээр орчин нь бас байна гэж ойлгож
болохгүй. Тухайлбал, Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө үйлдвэрлэгчидтэй уулзахдаа
"Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлэх нь чухал байна" гэж хэллээ.
Энэ чинь манайд яригдаагүй л зүйл шүү дээ. Тэгэхээр эрх зүйн орчныг хууль
байгаагаар нь бус дэвшүүлж буй зорилго, тавьж буй зорилтуудаа хэрэгжүүлэхэд
одоогийн байгаа хууль, тогтоомжуудаа хэрхэн боловсронгуй болгох ёстой вэ гэдэг
талаас авч үзэх нь чухал. Хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгох явц нь
тавиад байгаа хөгжлийн зорилтоосоо хоцорч болохгүй.
-Сайн
засаглалыг хөгжүүлснээр улс орон маань хөгжинө гэж гишүүд их ярьдаг.
-Тэгэлгүй яах вэ. Ер нь хөгжлийн
бодлого, түүний төлөөх тэмцэл, үйл ажиллагаа маань өөрөө эрсдэл дагуулж байгаа.
Хичнээн том зорилт тавина тэр хэмжээгээрээ засаг төрийн үйл ажиллагаа илүү
нээлттэй, тунгалаг байх ёстой. Үүний тулд сайн засаглалыг бэхжүүлэхийн чухлыг
ярьж байгаа. Энэ нь нөгөө яриад байгаа, цаашид улам их гай тарьж болохоор
авлигын асуудал, улс орны эрх ашгийг огоорох асуудал, ард түмний амгалан
тайван, аюулгүй байдал дээр анхаарал сулруулахаас урьдчилан сэргийлж,
чамбайруулах зорилгыг агуулдаг.
-Манай
улсын хөрөнгө оруулалтын том эх үүсвэр нь банк, Хөрөнгийн бирж хоёр байдаг.
Хөрөнгийн бирж хэрхэн хөгжих ёстой вэ?
-Дотордын хөрөнгийн зах зээлийг
хөгжүүлэхийн тулд төр, засаг Хөрөнгийн биржийг олон улсын хэмжээнд үйл
ажиллагаа явуулах боломжтой түвшинд хөгжүүлэхэд дэмжих ёстой. Ингэснээр
Монголын уул уурхайн баялагуудад түшиглэж гадаад хөрөнгө босгох үйл ажиллагаа
манай улс дотор бас явж байх нь зүйтэй. Тэгвэл манай улсын иргэд үүнд оролцох
боломж бий болох юм. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах ёстой гэж үздэг.
Б.Уянга
2009 оны 12-р сарын 06, Ням гариг
Нийгмийн толь

No comments:
Post a Comment