УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны
дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргын томилгоог УИХ хэзээ хэлэлцэх вэ. Дээд шүүх тус газрын дарга, дэд дарга нарт холбогдох хэргийг эцэслэн шийдчихлээ. Одоо энэ асуудлыг УИХ дээр ярих боломж байна уу?
-Хяналтын шатны шүүх хуралдаан аравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж, хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авах эрх зүйн орчин бүрдлээ гэсэн үг. Асуудлыг шүүх шийдвэрлэж тогтоол хүчин төгөлдөр болсон тухай танилцуулга Дээд шүүхээс УИХ-ын даргад, түүний нэр дээр энэ сарын 8-ны өдөр албан бичгээр ирсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр асуудал мөн яригдаж, тэр өдрөө Улсын дээд шүүхээс асуудлыг шийдвэрлэсэн тухай танилцуулга УИХ-ын даргад ирсэн гэсэн үг.-Шүүхээс бичиг нэлээд дээр ирсэн юм биш үү. УИХ-ын дарга дарчихсан гэсэн мэдээлэл яваад байна?
-УИХ-ын даргад, нэр дээр нь албан бичиг арваннэгдүгээр сарын 8-нд л ирсэн. Бичгийг дарагдуулж арав, хорь хоносон зүйл байхгүй. Ирсэн өдөр нь л Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байдаг. Тэр дагуу манай Байнгын хорооноос Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан тоот хүргүүллээ. Харин үүнээс өмнө УИХ-д танилцуулга ирсэн гэдэг яриа бий. Тэр нь УИХ-ын Тамгын газарт ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын нэр дээр бичиг ирсэн тэр өдөр нь бол арваннэгдүгээр сарын 8-ны өдөр. Албан бичгийн хувь нь ч мөн өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэгдсэн, байна лээ. Харин шүүхийн шийдвэртэй холбоотой танилцуулгыг өмнө нь яагаад Тамгын газарт хаяглаж ирүүлснийг мэдэхгүй байна.-Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичиг явуулсан гэлээ. Ямар агуулгатай бичиг хүргүүлсэн юм бэ?
-УИХ-ын даргад Дээд шүүхээс танилцуулга ирсэнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад уржигдар буюу арваннэгдүгээр сарын 9-нд албан тоот хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, танилцуулга УИХ-ын даргад ирснээс хойш нэг хоногийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад бичиг явууллаа. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон учир Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хуулийн дагуу огцорсонд тооцно. Тиймээс Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшүүлж, УИХ-д оруулж ирэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж өгнө үү гэсэн утгатай бичиг. Одоо Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна.-Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь УИХ заавал тогтоол гаргаж Авилгатай тэмцэх газрын удирдлагыг чөлөөлөх ёстой. Тэр тогтоолоо танилцуулсан хойно л нэр дэвшигчийг оруулж ирнэ гэсэн байр суурь баримталж байсан шүү дэд? „.. ,,,,,
-Чөлөөлөх асуудал биш юм. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байдал нь өөрөө Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг огцорсонд тооцох үндэслэл болдог. Тэгэхээр огцорсон гэсэн үг. Байнгын хорооны хуралдаан дээр ч ингэж ойлголцсон.-УИХ огцорсонд тооцох тогтоол гаргах шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм. Хуулийн заалт нь тийм байдаг юм. Нэг асуудалд хариуцлагыг давхардуулан ногдуулахгүй байх зарчим гэж бий л дээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ч энэ талаар асуудал үүссэн л дээ. З.Энхболд гишүүн энэ талаар тодруулж байсан юм, Байнгын хорооны төвшинд бол Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг огцорсонд тооцно гэдэг дээр нэгдмэл ойлголттой байгаа. Тэгэхээр шууд дараагийн хүнийг томилох асуудал үлдлээ. Мэдээж Ерөнхийлөгчөөс Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирсэн үед л хэлэлцэнэ шүү дээ.-Удирдлага нь хугацаанаасаа өмнө огцорсон тохиолдолд Ерөнхийлөгч хэд хоногийн дотор дараагийн хүнийг УИХ-д оруулж ирдэг вэ. Тийм хуулийн зохицуулалт бий юү?
-Хуулиар тогтоосон хугацаа байхгүй..Буутай этгээд жагсагчдад халдвал зүгээр л хараад зогсож байх уу
-Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд Танаас өөр нэг зүйл тодруулъя. УИХ-аар хэлэлцэж буй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг тойрсон шүүмжлэл яваад байна. Эрх баригч хоёр нам ард түмнээ шууд буудах нь гэж парламентын гаднах намууд шүүмжилж байна. Ямар агуулгатай төсөл юм бэ?
-Аливаа жагсаал цуглаан зорилгоосоо хазайх, зохион байгуулалтын дутагдалтай байдлаас нь шалтгаалж бусдад боломж бий болох, эсхүл гаднын нууц албад хөндлөнгөөс оролцох, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зэвсэглэсэн этгээдүүдийг шургалуулах зэргээс болж нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд шилжих тохиолдол их байдаг. Монголчууд ч үүнийг туулсан гэж би боддог. 2008 оны долдугаар сарын 1-ний харамсалтай явдлын дараа УИХ-аас ажлын хэсэг гарч, энэ тохиолдолд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа ямар байх талаар ярилцсан юм. Эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлийг ч Засгийн газарт өгсөн байдаг. Тэр дагуу нь Засгийн газраас орж ирсэн хуулийн төсөл юм. Ерөнхийдөө бол нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүслээ гэхэд цагдаагийн байгууллага өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр хууль сахиулах бусад байгууллагаас өөрсдийнх нь үүргийн хүрээнд туслалцаа, мэдээлэл авна гэсэн утгатай хуулийн төсөл. Жишээлбэл, эмх замбараагүй байдлын үед гал түймэр дэгдвэл Онцгой байдлынхан очиж унтраана гэсэн үг л дээ. Улсын зарим онцгой объектод харуул хамгаалалтыг чангатгаж болно. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаанд зэвсэгт хүчин тодруулж хэлбэл, ерөнхий цэрэг оролцохгүй. Гэхдээ энэ маань төсөл шүү дээ. Хэрхэн яаж батлахаа УИХ шийднэ.-Энэ төслийг иргэдээ буудах тухай сайд Ц.Нямдоржийн хууль гээд байгаа?
-Гол нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг яаж хамгаалах вэ гэсэн агуулгатай хуулийн төсөл гэдэг талаас нь хармаар байгаа юм. Сайд хууль санаачлахгүй л дээ. Засгийн газраас санаачилсан төсөл юм. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед иргэдийн амь нас, аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдэг дээр хамтарсан Засгийн газар анхаарал тавих учиртай.Тиймээс төслийн зүйл, заалт нь ойлгомжтой л уншигдаж байна лээ л дээ, уг нь.
Өөрийн хүч, хэрэгслээрээ зохицуулах боломжгүй бол хууль сахиулах бусад байгууллагаас туслалцаа авна. Энэ саналыг нь Цагдаагийн байгууллагын дарга сайддаа танилцуулна. Сайд нь Засгийн газраар хэлэлцүүлнэ. Тэгээд Засгийн газар шаардлагатай бол хууль сахиулах байгууллагуудыг хамтран ажиллуулах шийдвэр гаргана. Ингэхдээ хэрхэн яаж ажиллах төлөвлөгөөг хамт батална. Энэ төлөвлөгөөтэй уялдуулан зөвхөн цагдаа, дотоодын цэрэгт буу, сум олгоно. Мэдээж шаардлагатай бол. Жишээ нь, буу агссан нэг балмад этгээд жагсагчдын тодорхой хэсгийг барьцаа-лах, эсвэл амь насанд нь аюултай үйлдэл хийвэл тэр мөчийг зүгээр л хараад зогсож байх уу. Ингэхдээ үүнийг хэрэглэх заавар гэж байна. Энэ зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Хууль зүй, дотоод хэргийн сайд батална гээд ер нь хамтын шийдвэрээр зохицуулах учиртай ийм л заалтууд байна лээ. Бусад оронд ерөнхий зохицуулалт ийм байдаг л даа. Сайд асуудлыг ганцаараа шийдэхгүй. Ийм нөхцөл ч үүсэхгүй байх.-Яагаад?
-Зарим Төрийн бус байгууллага, хүмүүс "Сонгуулийн дараа болох эмх замбараагүй байдал" гээд л бүр одооноос төлөвлөөд байгаа юм шиг яриад байгааг гайхаж байна. Бүр байнгын хороонд бичиг ирсэн гээд бод доо. Бид чинь сургамж авч дахин гаргуулахгүй байя гэж улс даяараа яриад байгаа биз дээ. Эрхбиш хамтарсан Засгийн газар ажиллаж байна, дээрээс нь долдугаар сарын 1 -ний үйл явдалд буруутай гэж олон түмний үнэлэлт дүгнэлтээр яригддаг хүмүүсийн олонх нь ажил, алба хашаад буруугүй юм шиг одоо явж байгаа биз дээ. Овлигогүй улстөрчдийг дагаж төр, ард түмэн нь хяналтаа алдсан байдалд орж, гаднынхны тоглоом болж, алдаа эндэлд өртчихгүй байх ухаарал нийгэмд бий болсон байх аа гэж л боддог шүү дээ.-Одоо энэ төсөл тэгээд ямар шатандаа явж байна вэ?
-Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
2011 оны 11-р сарын 11, Баасан
гариг

No comments:
Post a Comment