Хуульзүйн
байнгын хорооны дарга Д.Одбаяраас иргэний цахим үнэмлэхний талаар тодрууллаа.
-Иргэний
ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө иргэдэд тарааж амжихгүй нь. Ингэснээр
араасаа олон бэрхшээл дагуулах нь?
-Юуны өмнө хувьдаа иргэний цахим
үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэж, иргэдийн гар дээр очсон байх ёстой гэсэн байр
суурьтай байгаагаа хэлье. Салбарын сайд болоод Засгийн газрын мэдээллийг
сонсоход энэ ажилд бэрхшээл саад их байгаа тухай дуулдсан.
-Улсын
бүртгэлийн ерөнхий газар, ХЗДХЯ-ны төлөөлөл үндэслэлээ тайлбарлаад, амжихгүйгээ
албан ёсоор мэдэгдчихсэн. Та үүнийг сонссон уу?
-Гэхдээ үүнийг сонгуультай холбоод
орхиж болохгүй. Яагаад бэлдэц ирэхгүй удав, өмнө нь Засгийн газар болоод УИХ-ын
бух ажил цаг хугацаандаа амжина хэмээн мэдэгдэж ирсэн нь өнөөдөр тэдэнд
хариуцлага тооцох нэг үндэслэл болж байгааг тэд анхаарах ёстой. Сонгуулийн дунд
хэрхэн нөлөөлөх вэ гэж хүмүүс их асуулаа. Үүнд би сонгуулийг хэрхэн зохион
байгуулахаас шалтгаална гэж хариулна. Зөвхөн иргэний цахим үнэмлэх хэвлэгдэхгүй
болсноор сонгуулийн ур дүн худлаа гарна гэж урьдчилан дүгнэж болохгүй. Арай түрэмгийлсэн
юм болно байх.
-МАН-ынхан
Ц.Нямдорж сайдтай хариуцлага тооцож чадах болов уу?
-Зөвхөн Нямдорж сайдтай хариуцлага
тооцох нь өрөөсгөл. Хэрэв үүн дээрээ тулбал эхнээс нь бодож үзэх хэрэгтэй.
Засгийн газрын тогтоол хэзээ гарсан бэ гэдгийг үзэхээс л эхлэх ёстой байх. Тэр
нь хэрэгжихгүй яагаад удав. Явцын дунд яагаад гацав гэдэг бух үндэслэлийг
шалгаж үзэх ёстой. Өнгөрсөн хоёрдугаар сараас энэ ажлыг хүлээн авсан Нямдорж
сайдтай хариуцлага тооцох нь учир дутагдалтай.
-Тэгвэл
та Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхэд
ямар бодолтой яваа вэ?
-Хуульд дарга дангаараа Байнгын
хорооны байр суурийг урьдчилан илэрхийлэх нь хязгаарлагддаг. Тиймээс би Байнгын
хорооны гишүүдийнхээ олонхийн саналыг л дагах ёстой гэж үзэж байна.
-УИХ
болоод Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг МАН олонхиороо давамгайлж санал
хураах нь хууль зөрчинө гэж АН-ынхан үзэж байна. Харин та үүнийг зөвтгөж болох
үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-УИХ-ын гишүүн бол нийт ард түмний
эрх ашгийг дээдлэх ёстой хэмээн Үндсэн хуулийн өмнө үүрэг хүлээдэг. Тойрог
төлөөлж буй гэдэг утгаараа улс орны, ард түмний эрх ашгийг хангаж хандах ёстой
л гэж бодож байна.
-Тохиролцох
боломж үнэхээр байхгүй гэж үү. Яагаад хоёр тийшээ хараад гүрийчихэв ээ. Хаврын
чуулганы хугацаа богинохон шүү дээ?
-Тохиролцоонд хүрэх байх гэж итгэж
байна. Сонгуулийг зургадугаар сарын сүүлийн ням гаригийн ажлын өдөр заавал
явуулах ёстой. Сонгууль явуулахгүй, хойшлуулна гэдэг бол хэзээ ч хүлээн
зөвшөөрч болохгүй, байж боломжгүй зүйл. Үүнд улстөрчид, улс төрийн намууд
хариуцлагатай хандах ёстой.
Нийтлэлч
Ш.Отгонжаргал
Эх сурвалж
Ардчилал сонин
Ш.Отгонжаргал
Эх сурвалж
Ардчилал сонин
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг

No comments:
Post a Comment