Сангийн сайд Д.Хаянхярваатай цаг
үеийн сэдвээр ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа бусдын л
адил ажлаа хийгээд явдаг жирийн гишүүний нэг байлаа. Гэтэл Сангийн сайдад нэр
дэвшиж эхэлснээс хойш таныг тойрсон хэл ам тасарсангүй. Хонгорыг хордуулсан л
гэнэ, Баатархүүгийн бүлгийг удирддаг л гэнэ. Энэ бүхэнд та тайлбар хэлэхгүй юу?
-Сонинд гарсан нийтлэл бүрийн араас элдэв тайлбар хийдэг хүн би биш л дээ. Нийгмийн араншин нь тийм юм даа гэж бодоод нэлээд тэвчээртэй хандлаа. Өөрөөр хэлбэл Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш намайг, чамгүй л «гөвлөө». Хонгорыг хордуулж дуусгасан, нөгөө нь тэр бүлэглэлийн гэх 800 сая төгрөгийг хулгай хийж, идэж уусан гэдэг хоёр зүйлээр гүтгэдэг. Би үүнд юу хэлэхээ мэдэхгүй байна.
Үнэндээ Хонгорын тухай асуудал яригдаад, 5-6 жил өнгөрсөн, олон түмэнд аль хэдийнэ ойлгомжтой болсон асуудал шүү дээ. Мөн миний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг 316 сая төгрөг завшсан хэрэгт буруутгаж шалгаад, зохих шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Намайг Сангийн сайдад нэр дэвшиж байх үед тэр хэргийн материалыг бүрэн эхээр нь сайт, твиттерээр тавьсан байсан. Миний ойлгож байгаагаар намайг гүтгэж, бичүүлээд байгаа хүмүүс тэр хавтаст хэргийг уншаа байлгүй дээ. Түүн дээр Хаянхярваа гэдэг хүн энэ хэргийг зохион байгуулаад, тэр их мөнгийг идэж уусан уу гэдэг асуултын хариу тодорхой байгаа байх.
Монгол Улсад хууль хяналт шүүх, прокурор байдаг л юм бол энэ асуудал шийдэгдээд дууссан. Өнөөдрийг хүртэл энэ нөхөр л авсан, идсэн, уусан гэж гүтгээд байгаа нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудад ард түмэн ингэтлээ итгэхээ больсон юм байх даа гэсэн бодол төрүүлээд байгаа юм. Сүүлийн үед ийм гүтгэлэг нэлээд лавширлаа. Хууль хяналтынханд байр авч өгсөн, гадагш дотогш аялуулсан л юм байх. Мөн Засаг даргаар ажиллаж байсан цаг үетэй зарим зүйлийг холбоод байх шиг байна.
Аймгийн Засаг даргын үндсэн үүрэгт нь ерөнхий шүүгч, шүүгч, цагдаа, прокурор гээд төрийн томилгоотой ирж буй албан тушаалтнуудыг орон байраар хангах үүрэг байдаг. Үүний дагуу тэдний орон сууцыг шийдэж өгч байсан. Бодвол үүнийг надтай холбож, хувьд нь байр орон сууц өглөө гээд байдаг юм шиг ээ. Энэ мэтээр элдвийн л юмыг надтай холбоод байгаад би ямар тайлбар өгөхөө ч сайн мэдэхгүй байна.
-Засаг даргаар ажиллаж байхдаа таныг Дархан-Уул аймгийг бүтээн байгуулалтын хот болгосон гэж ярьдаг. Танаар овоглосон бишгүй ажил бий ч гэлцдэг. Дарханд болж байгаа бүх зүйлийг л тантай холбох юм. Ажаад байх нь ээ, сайн гэхээсээ саар бүхнийг. Танд гомдолтой санагддаггүй юм уу?
-Дархан бол Монголын хоёр дахь том хот. 100 мянган орчим хүн амтай.үйлдвэрлэл үйлчилгээ, банк санхүү, сургууль соёл гээд төрийн бүх үйлчилгээ тэнд бий. Би энэ хотод 26 жил ажиллаж, амьдарсан. Тэр дундаа 20 гаруй жил удирдах ажил хийсэн хүний хувьд тэнд ажилладаг банк санхүүгийн салбарынхныг, үйлдвэр аж ахуйн газрын дарга, төрийн байгууллагынхныг таньдаггүй гэвэл хүн итгэхгүй байлгүй. Тэнд ажиллаж байсан хүн бүхнийг Хаянгийн хамсаатан, тойрон хүрээлэгч болгох гэж оролдоод байдаг нь их сонин. Бүтэшгүй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл би тойрон хүрээлэгчгүй байна гээд ганцаараа бүх ажлыг хийхгүй нь ойлгомжтой. Тойрон хүрээлэгч гэж хэнийг ч хэлдэг юм.
Засаг дарга байсны хувьд томилох ёстой албан тушаалтнаа томилно, удирдлагын чиглэл өгнө ингэж л ажиллаж ирсэн.Одоо ч гэсэн танил тал, бусад хэлхээ холбоо бүгд л бий. Дархан хотод амьдарч байсны хувьд дарханчууд намайг Хаян дарга л гэдэг. Би энэ хотод жирийн албан хаагчаас эхлээд дээд албыг нь хашиж байх хугацаандаа алдсан, оносон ч байдаг л байх. Гэвч болж буй процессыг надтай холбож бичих нь хэр зөв байдаг юм бол. Одоо би Дархан-Уул аймгийг удирддаггүй шүү дээ. Энэ хот одоо өөр удирдлагатай. Тойрон хүрээлэгч гээд нэг ойлголт бий болчхож л дээ. Хамт ажиллаж байсан бүх хүнийг тойрон хүрээлэгч гэдэг нэг малгай дор оруулаад, түүнийг удирдаж, хулгай хийж, бараг алуурчин гэх нь холгүй юм болж байх шиг. Сонгууль дөхөх тусам улам л гаарах нь.
-Мэдээж та сангийн сайд болсноосоо хойш улам их ажилд дарагдах болсон биз. Энд тэндхийн хов живийг сонсох зав ч гардаггүй л байх?
-Би өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Сангийн сайдаар томилогдож, тамга тэмдгээ авсан. Энэ цаг үеэс өнөөдрийг хүртэл гурван cap гаруйн хугацаанд өглөө үдэшгүй, хагас, бүтэн сайнгүй ажиллаж байна. Надад элдэв хов жив хөөцөлдөж, сайт үзэж, телевизийн суваг эргүүлж суух цаг байхгүй. Сангийн сайдын ажил гэдэг амаргүй. Мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарч л байна. Төрийн албыг цалгардуулахгүй байх хүсэл тэмүүлэл ч бас байна. Үүнийхээ ард гарахын төлөө ажиллаж яваа болохоос биш хов хөөцөлдөөд явбал надад ажил хийх цаг гарахгүй.
Монголчууд ухаантай ард түмэн учраас аль нь зөв, бурууг тунгаах байх. Улстөр гэдэг бүхэлд нь харлуулах процесс явагдаж байгааг харж байна. Ялангуяа дарханчууд намайг ноён нуруу алдаад энд тэнд хулгай хийж, луйвар зохион байгуулдаг хүн гэж бодохгүй гэдэгт би 100 хувь итгэдэг. Тиймээс ч хэвлэл мэдээллээр гарч байгаа элдэв зүйлд эмзэглээд байдаггүй. Улстөрчийнхөө хувьд, хувь хүнийхээ хувьд тэвчээд өнгөрөх ёстой гэдэг шаардлагыг эрхэмлэдэг.
-Нөгөө талаар няцаалт ч юм уу, тайлбар хэлэхгүй байхаар нээрээ ч үнэн юм уу гэх хандлага тєрдєг?
-Тайлбар хvсэж олон сэтгүүлч ханддаг. Өнөөдөр харин зориуд цаг гарган тантай уулзаж байна. Үнэхээр тэвчээр алдлаа. Худлаа зүйлийг 1000 удаа үнэн гэж ярихаар үнэн болдог гэдэг шүү дээ. Сонгууль болтол энэ маягаар явбал Хаян гэж айхтар нөхөр гэх ойлголт төрүүлж, нийгэм Ингэж ойлгох байх гэж миний эсрэг мэдээлэл цацаж байгаа нөхөд ойлгоод байх шиг.
Монголын ард түмэн, дарханчууд маань намайг үнэхээр энэ бичээд байгаа хэмжээнд ойлгож, дүгнэж цэгнэхэд надад гомдоод байх зүйлгүй. Нэгэнт би энэ ажлыг хийж чадна, ард түмний итгэлийг даана гэж зорьж нэр усаа дэвшүүлсний хувьд Засаг дарга, бас УИХ-д төрийн түшээ болж ажиллаж байгаагийн хувьд сонголтоосоо ухарвал алдаа болно. Ард түмэнд буруу өгөх ёсгүй. Тиймээс ямар дүн тавина түүнд би гомдох эрхгүй. Эцсийн эцэст худал үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би бүрэн итгэдэг. Улстөрд байх миний хугацаа дуусмагц энэ бүх зүйл замхарна.
-Хамгийн сүүлд таныг Баатархүүгийн бүлэг гэгчтэй нэлээд холбож бичсэн. Баатархүүгийн бүлэг гэж чухам юу юм бэ?
-Би мэдэхгүй юм. Ийм хүнийг танихгүй, бас мэдэхгүй. Шинээр гарч ирсэн нэр томьёо бололтой.
-Танд эвгүй ч байж мэднэ. Гэхдээ асуухаас єєр аргагүй байгааг уучлаарай. Таны эхнэрийг их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Би хэллээ шүү дээ. Үнэхээр тэвчээр алдаад ярилцлага өгч байна аа гэж. Миний тухай, ажиллаж байсан үе болон надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн алдаа оноо бүхэнд намайг холбон бичиж байгааг би тэвчинэ. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоосон байхад би тэгээгүй гэж ярих нь зохимжгүй. Миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс гаргасан алдаандаа зохих ял шийтгэлээ амссан. Энэ бүхэнд нь би харамсаж явдаг. Ажлын хариуцлага алдаж байсан, тэр үед нь илрүүлж, орон шоронд орохгүй байх хүртэл нь сэргийлж чадах чадвар байсангүй гэж би өөрийгөө зэмлэдэг.
Өнөөдөр тэсвэр алдсан шалтгаан нь дуугүй байх тусам даварч байна л гэж бодож байна. Миний эхнэрийг шоронд орлоо л гэнэ, гарлаа л гэнэ, бас 800 сая төгрөгийн асуудалд орлоо гэж бичжээ. Захиралтайгаа нэг өрөөнд суудаг ч гэж байх шиг. Энэ арай хэтэрлээ, бичүүлсэн нөхдөд хэлмээр байна. Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, жирийн нэгэн эмэгтэй. Санхүүгийн мэргэжилтэй. Нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээрээ ажиллалгүй удаж байна. Би УИХ-ын гишүүн болоод Дарханаас ирэхэд манай эхнэр ажлаа хүлээлгэж өгсөн. Гэвч Улаанбаатарт ирсэн хойно агаар ус таарахгүй, бие нь өвдөөд Дархан руугаа буцсан. Хүнд байдаг л зовлон шүү дээ.
-Одоо ямар ажил хийж байгаа вэ?
-Буцаж очоод хоёр сарын дараа ажиллаж байсан банкандаа ажилд орсон. Мөнгө төгрөгийн эрх мэдэл байтугай, хуучин цагийнхаар бол аж ахуйн нярав хийдэг хүн. Санхүүгийн ажил хийхэд эрүүл мэнд нь хүлээж авахгүй болсон ийм л эмэгтэй. Ийм хүнийг тийм айхтар хэрэгт холбож, орон шоронд «оруулаад», бас « гаргаад» авсан. Үр хүүхдүүд минь, хөдөө амьдарч байгаа аав, ээж минь утасдаж байна. Санаа нь зовж байна. Хулгайч зэлгийч болоо юу, юу болоод байгаа юм гээд лавлаж байна. Үнэхээр ор тас худал мэдээллээр ард түмний толгойг угааж, мөрөөрөө амьдрах гэж яваа энэ гэр бүл, үр хүүхдүүдийн минь сэтгэл санаагаар тоглох хэрэг байна уу.
-Танай гэр бүлд их л хүнд байгаа юм байна даа?
-Миний тухай бичихэд хүүхдүүд минь ойлгоно. Аав минь улстөрч учраас ийм хәл ам дагана гэдгийг тэд гадарлана. Харин ээжийг нь ингэж бичихэд тэд үнэхээр хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл миний хань, хүүхдүүдийн минь ээж тийм хүн биш. Дарханы захын нэг хүнээс асуухад үүнийг нотолно гэдгийг би нүүр бардам хэлье. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан та бүхэн манай эхнэр ийм зүйлд орооцолдоод, идэж уусан бол олон түмэнд зарлаад өгөөч ээ гэж хүсч байна. Хэрвээ ийм үйлдэл хийсэн бол би эхнэрийнхээ өмнөөс одоо энэ хашиж байгаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Дахин хэлье. Энэ хэрэгт оролцсон бол гаргаад ирээч, оролцоогүй бол үүнийг нотолж өгөөч гэдгийг хууль хяналтын байгууллагынхнаасаа хүсч байна.
Хэвлэлд бичсэн бүхний араас гүйж, нэр төр сэргээж өгөөч гэж гүйх цаг хугацаа үнэндээ алга. Богино ч гэсэн хугацаанд гавьяа байгуулаад их юм бүтээдэггүй юм гэхэд гай тарилгүй, төрийн энэ ажлыг ном дүрмээр нь явуулчих юмсан гэсэн чин хүсэл надад байгаа.
-Тэр банканд ажиллаж байсан хүмүүс тантай хамт төрийн алба хашиж байсан гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Миний мэдэх Ганболд гэдэг «Чингис хаан» банкны захирал залуу төрд ажиллаж байгаагүй. Энэ залууг банкны захирал болсон үеэс нь мэднэ. Хонгор сумын Засаг дарга, бас тэр телевизийн захирал залуу ч баригдах гэнэ гээд бичсэн байна лээ. Юу болж байна вэ энэ чинь, Монгол Улс хууль дүрэмтэй орон. Хүнийг ингээд гүтгээд байхаар болдог гэж арай бодоогүй байлтай. Дуугүй яваад байхаар тэр хүн хулгайч болоод хувирдаг ийм нийгэмд бид арай амьдрах гээд байгаа юм биш биз.
Дарханд төрийн алба хашиж буй бараг бүх хүнийг би толгой дараалан танина. Банкны тэр залуустай би нам эвсэл холбооны шугамаар танилцаж, ажил хэргийн холбоотой байдаг. Тэдэнд би нэг л зүйлийг захидаг. Хариуцан ажилдаа эзэн, амьдралдаа сэтгэл хангалуун байж сур гэж үргэлж хэлдэг дээ. Үр хүүхэддээ ч үүнийг сургамжилдаг. Миний амьдралын философи ч тэр. Намайг бүр хамаатан садандаа Дарханы бараг бүх объектыг худалдан авч өгсөн гэж бас гүтгэсэн байсан.
Хүнийг муу хэлэхийн тулд тэр хамаатан садан бүгдийг нь хамаатуулж болохгүй, шүү дээ. Би 12 дүүтэй. Тэднийхээ амьдрал, хувь заяанд туслах үүрэг надад бий. Тэглээ гээд бүхэл бүтэн объект байшин сав худалдаж авч өгсөн түүх үгүй. Энэ мэт увайгүй байдлаар улстөр хийж, нэг хүнийг харлуулахын тулд бүх л бүтэн гэр бүл, ах дүүс, найз нөхдийг харлуулаад байх юм бол энэ нийгэмд яаж сэтгэл хангалуун амар тайван амьдрах юм бэ.
-Дахиж та хэвлэлд хандахгүй гэсэн үү?
-Тийм ээ. Намайг дахиж юу ч гэж хэлж байсан би тайлбар өгөхгүй. Тийм зав ч алга. Хариуцсан ажлаа шударга хийхийн төлөө хичээж явна.
Н.Жаргал

Өглөөний сонин

No comments:
Post a Comment