-Манай улсын гадаад өрийн хэмжээ 9.6
их наяд төгрөгт хүрлээ гэсэн мэдээлэл гараад байна. Дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй
юу?
-Монгол Улсын нийт өрийг Засгийн газрын нийт өртэй харьцуулж гаргадаг. Энэ мэдээлэл бодит бус. Тоо ч гэсэн худлаа байна.
-Яагаад бодит бус гэж. Тодорхой дүгнэлттэйгээр тайлбарлаад байсан шүү дээ?
-Яагаад вэ гэвэл энэ үзүүлэлтээр аж ахуйн нэгжийн өр зээлийн хэмжээг нийлүүлж, Монгол Улсын өр болгон тооцсон байна. Улсын хэмжээн дэх бүх аж ахуйн нэгж өөрийн өрөө Монголбанкинд очиж бодитоор бүртгүүлдэггүй. Монголбанк валютын ханшийн зөрүүгээ гаргахын тулд нийт балансаар нь өрийн хэмжээг гаргаж байна. Хэлээд байгаа тэр тоо нь Засгийн газрын өр. Ц.Шинэбаяр гишүүний хэлээд байгаа шиг Монгол хүн бүр өртэй болж байгаа хэрэг огт биш. Үүнийг Америк, Европтой харьцуулбал, тэдгээр улсын иргэд хэмжих боломжгүй шахам өртэй болно. Сангийн яам болон, Монголбанкнаас энэхүү мэдээлэл гарсантай холбогдуулан бодитой мэдээллийг хүргэнэ.
-Хэзээ?
-Ойрын хугацаанд мэдээлэл хийх болно.
- Хэд гэдгийг нь хэлж болох уу?
-Шилжилтийн буюу 1990 оноос эхлэлтэй хэрэглэсэн зээлийн хэмжээ зургаан их наяд төгрөг байгаа. Эдийн засаг өсөхийн хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад өрийн хэмжээ буурч байна. Одоо 20 орчим хувьтай явж байгаа. Манай улсын ДНБ энэ онд 14 их наяд төгрөгт хүрнэ гэвэл 26 их наяд төгрөгийн өртэй байна гэсэн үг. Сая 9.6 тэрбум төгрөгийн өртэй боллоо гэж сенсаци дэгдээсэн. Үүнийг Монголбанкинд нийт улсын эдийн засагт байгаа өр зээлийн мэдээлэлтэй андуурч, санаатайгаар будилж мэдээлсэн. Энэ өрийн хэмжээг бодитоор Төв банкны сайтаас хүн бүр харах боломжтой. Одоогоор манайх 2.6 их наяд төгрөг дээр Хөгжлийн банкинд 600 сая ам.долларын баталгааг Засгийн газраас гаргаж өгсөн. Хөгжлийн банк зээл олгоод үүнийгээ эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр ажиллана. Ямар нэг байдлаар эрсдэл гарч, зээлүүд нь төлөгдөхгүй бол Засгийн газар төлж болзошгүй гэдэг утгаар нь баталгаа гаргасан.
-Ямар ямар чиглэлээр томоохон өр тавигдсан байдаг вэ?
-Нийт 3.5 их наяд төгрөгийн өрийн асуудлыг ярих боломжтой гэдгийг харуулж байна. Дотоодын хөрөнгийн бирж дээр 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ЖДҮ-г дэмжихээр өр тавьсан. Үүн дээр 4000 айлын орон сууц хөтөлбөрийн бондыг нэмээд нийт 503 тэрбум төгрөг байна.
-Энэ өр нь дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад их үү, бага уу?
-Манай улсын өрийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын гэрээ, дотоодын нийт бүтээгдэхүүний 40-өөс дээш хувиар хэтрэхгүй байх тусгай шаардлагыг 2013 оноос бүрэн хангах боломжтой. Манай улсад зээлийн зэрэглэл тогтоодог “Moodes” болон бусад байгууллагаас өрийн хэмжээгээрээ бага гэсэн тоонд оруулсан.
Б.Тогтох

Монголын
мэдээ
2012
оны 4 сарын 19

No comments:
Post a Comment