УИХ-ын
гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа он гарснаас хойш хэвлэлийн хуудаснаас
салаагүй. Түүний талаар сайн, саар мэдээллүүд ар араасаа хөвөрсөн ч “улс төр
хийж байгаа нь тэр юм байлгүй дээ” хэмээн сууна. Сэтгүүлийнхээ “Улс төрч”
булангийн энэ удаагийн зочноор түүнийг урилаа. Гэхдээ түүнтэй санхүү, эдийн
засаг, “хүний хөгжлийн мөнгө” зэргийг ярилцсангүй. Хувь хүнийх нь хувьд
“сонжлоо”.
Та төрийн албанд олон жил ажилласан. Өөрөөр хэлбэл мэргэшсэн төрийн албан хаагч гэж хэлж болох байх. Ажлын гараагаа аймагтаа мэргэжилтнээр эхэлж байсан бол өдгөө төр түшилцэх сайдын албыг хашиж байна. Өнөөдөр эргээд харахад ямаршуу даваа гүвээг давсан байна даа?
- Хүний амьдралыг ерөнхийд нь аваад үзвэл
хэмнэлийн хувьд адилхан шүү дээ. Эхээс төрдөг, хүүхэд нас, залуу нас, өвгөн
буурал нас гэж. Үүнтэй л адилхан ажил амьдралын замаар явж байгаа хүмүүст саад
бэрхшээл, зовлон жаргал бишгүй тохиолддог. Гэхдээ тэр бүхнийг яаж давах вэ
гэдэг нь хувь хүнээс нь их хамаарна. Түүнчлэн хамт олноос болон ямар хүний
удирдлаган доор яаж ажиллаж байгаагаас ихээхэн хамааралтай гэж ойлгодог. Би
сургууль төгсөж ирээд ажиллаж байсан үеэ эргээд санахад сайн хүмүүсийн
удирдлагад ажиллаж байжээ. Намайг анх ирэхэд саяхан Улсын Бүртгэлийн Ерөнхий
Газрын даргаар томилогдсон Л.Амарсанаа дарга тухайн үеийн Угсармал барилга
үйлдвэрийн даргаар ажиллаж байсан, мөн санхүү эрхэлсэн орлогч дарга Гомбожав
гэж хүн байлаа. Дараа нь төрийн байгууллагад ажиллахад Л.Амарсанаа дарга Хотын
даргаар, одоогийн ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав хотын 1-р орлогч гээд миний шууд
харъяалагдах даргаар ажиллаж байлаа. Одоо эргээд санахад энэ хүмүүс муу юм хийх
талаар ганц ч үг хэлж өгч байгаагүй юм байна. Хатуу шаардлага тавьж, ажил хийж
сурахыг үүрэгддэг байсан. Тодорхой түвшинд зэмлэх үедээ нэлээдгүй чанга
зэмлэдэг. Энэ байдлаас үзэхэд намайг аливаа ажилд чамбай хандаж сурахад, хийж
байгаа ажлаа хийсэн шиг хийх, өөрийн гэсэн сэтгэлээр хандах, шударга зарчимтай
байж сурахад анхны замуудыг маань зөв зааж өгсөн учраас миний ажил, амьдралын
зам аятайхан явсан гэсэн бодолтой байдаг. Саад бэрхшээлийн хувьд мэдэхгүйн
зовлон их тохиолддог. Одоо ч миний хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
сайдын ажлыг хийж байхад мэдэхгүй зүйл гардаг. Сүүлийн үед улс төрийн өнгө
аястай гэмээр хандлага бий болсон байна. Юу вэ гэхээр, улс төрч хүн, сайд хүн,
гишүүн хүн мэдэхгүй гэж хэлж болдоггүй. Хэрвээ мэдэхгүй гэж хэлбэл олон нийт
үнэлдэггүй гэсэн ойлголт бий болсон. Харин миний хувьд энэ асуудалтай огтхон ч
санал нийлдэггүй. Яагаад би мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэж хэлж болдоггүй юм.
Өнөөдөр би УИХ-ын гишүүн, сайд хүн гээд бүхнийг мэднэ гэж худлаа хэлж болохгүй
шүү дээ. Яамныхаа ажил төрөлтэй холбоотой нарийн ширийн зүйлсээс мэдэхгүй зүйл
гаралгүй яахав. Хэдийгээр миний ажил мэргэжлийн чиглэлийн дагуу ажил алба ч
гэсэн нэлээн ухаж төнхөж харах зүйлүүд гардаг.
Би өөрийн амьдралын зарчмаасаа алдахаасаа илүү хожсон зүйл гэвэл хэзээ ч юм мэдэхгүй гэж хэлэхээс айж эмээж, ичиж байсангүй. Учир нь өөрөө өөртөө зөв үнэлэлт тавих боломжийг миний өөрийн баримталдаг энэ зарчим олгодог. Өөрөөр хэлбэл нөхөр Хаян чи юм мэдэхгүй байна шүү гэсэн дохиог өөртөө байнга өгч, өөрийнхөө толгойг байнга хатгаж цочроо өгч байдаг юм. Тийм учраас ч миний хувьд аливаа зүйлийг мэдвэл мэдсэн шиг нухацтай судлаж үзэх юмсан, ажилд сэтгэлээсээ хандаж байх юмсан гэсэн сэдлийг бий болгож өөрийгөө байнга цэнэглэж, суралцах эрмэлзэл, шаардлагыг өөртөө тавьдаг. Мэдээж хүний амьдралд шантрах, гутрах, гомдох үе байлгүй яахав. Тэр бүхнийг зөв талаас нь харж, бэрхшээлийг боломж болгох нь чухал шүү дээ.
Би өөрийн амьдралын зарчмаасаа алдахаасаа илүү хожсон зүйл гэвэл хэзээ ч юм мэдэхгүй гэж хэлэхээс айж эмээж, ичиж байсангүй. Учир нь өөрөө өөртөө зөв үнэлэлт тавих боломжийг миний өөрийн баримталдаг энэ зарчим олгодог. Өөрөөр хэлбэл нөхөр Хаян чи юм мэдэхгүй байна шүү гэсэн дохиог өөртөө байнга өгч, өөрийнхөө толгойг байнга хатгаж цочроо өгч байдаг юм. Тийм учраас ч миний хувьд аливаа зүйлийг мэдвэл мэдсэн шиг нухацтай судлаж үзэх юмсан, ажилд сэтгэлээсээ хандаж байх юмсан гэсэн сэдлийг бий болгож өөрийгөө байнга цэнэглэж, суралцах эрмэлзэл, шаардлагыг өөртөө тавьдаг. Мэдээж хүний амьдралд шантрах, гутрах, гомдох үе байлгүй яахав. Тэр бүхнийг зөв талаас нь харж, бэрхшээлийг боломж болгох нь чухал шүү дээ.
Таныг гүндүүгүй, шударга хүн гэж ярьдаг. Ер нь монгол эр хүний чанар ямар байх ёстой вэ?
Сүүлийн үед хүний мөс жудгийн тухай, зан чанарын
тухай ярихаар хүн бүхнийг гүндүүгүй сайхан монгол эр хүн гэх мэтээр элдвийн нэр
томъёо өгдөг. Магтахаа болохоор үгээ олохгүй, муулахаа хүрэхээр хамаг хог шаар
бүхнийг оноодог ийм хоёр туйлруу монголын улс төр явж байна уу даа гэж харж,
ажиглаж, сэтгэл эмзэглэдэг. Ер нь хүн байгаагаараа байх нь хамгийн чухал эрхэм
чанар гэж юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн гээд арай өөр байр сууринаас хандаж
болохгүй. Би төрийн сайд боллоо гээд нөхөрлөж явсан найз нөхдөө мартаж, орж
гардаг малчин ч юм уу хуучны харилцаатай хүмүүсээ мартаж харьцахаа байх нь
жудаггүй зан. Миний хувьд надад эцэг эхээс заяасан ямар сайн зан чанар байдаг
вэ, миний энэ чанар муу биш шүү дээ гэж боддог зан чанараараа хүмүүстэй
харьцдаг. Тэрнийгээ ямар ч үед өөрчилдөггүй. Магадгүй үүнийг анзаарсан зарим
хүмүүс таны хэлсэнчлэн гүндүүгүй сайхан гэх мэтээр элдвийн магтаалын үгийг
хэлдэг байх л даа. Миний хувьд ч хоёрдмол зан чанартай байх, нэг хүнд нэг өөр
нүүрээр хандаад, нөгөө хүнд өөр зан гаргаад, тухайн үеийн байдлаас болж зангаа
хувиргаад байдаг хүнд дургүй дээ. Ер нь хүн өөрийнхөө төрөлхийн натур
чанараараа байж чаддаг бол сайхан л даа.
Улс төр хүний зан чанарыг эвддэг, өөрчилдөг юм шиг харагддаг.
Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн өнгө
төрхийг харахад их өрсөлдөөнтэй, мэтгэлцээн, маргаан, хар, цагаан “пиар” гээд
элдэв зүйлээр дүүрэн байна. Энэ улс төрийн тогоон дотроос ажиж байхад хүний
араншин их өөрчлөгддөг бололтой юм уу даа гэж дотроо бодож явдаг. Улс төрийн
энэ их туйлшрал, өөрсдийгөө сайнаар харуулж, өрөөл бусдыг хараар будах гэсэн
ойворгон зан манай улс төрд дэндүү давамгайлж байна. Нийгэм хөгжихийн хэрээр
янз бүрийн зүйлүүд гарч байна л даа. Социалист, коммунист, ардчилсан гээд аль ч
нийгэмд давуу болон сул тал, сөрөг зүйлүүд байдаг. Тэгвэл бид ардчиллын давуу
талуудыг зөв ашиглаж, авч явах тухай асуудлыг ярих ёстой. Харин энэ нийгмийн
хөгжлийг дагаж явдаг сөрөг зүйлүүд дээр жинхэнэ монгол хүний жудаг, гүндүүгүй
чанарыг илүү дутагдаж байна. Гэхдээ мэдээж миний хэлж байгаа бүх зүйл туйлын
үнэн, миний номлол энэ, ингэх л ёстой гэсэн байр сууринаас хандаагүй.
Олон нийт миний хэлж байгаа зүйлтэй санал бодлоо хуваалцах ёстой юм. Харин тантай хийж байгаа энэ ярилцлагыг уншсан хүн монголын улс төр ямар байгаа вэ гэдэг дээр зөв үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж л бодож байна. Ганц л жишээ хэлэхэд сонгуультай холбоотойгоор хувьсгал хийе гэж гуугалсан хүмүүс цөөнгүй байна. Тэгээд л сонгууль айхтар будлиантай болно, луйвар болно гээд нийгмийн сэтгэл зүйд цочроо өгч, самууруулахыг оролдож байна шүү дээ. Дээр нь төр нэр хүндээ их алдаж байна. Шалтгаан нь гаднаасаа гэхээсээ илүү дотроосоо байна л даа. Яагаад гэхээр, төрийн түшээ гээд байгаа хүмүүс өөрсдөө бие биенийгээ элдвээр хэлдэг. Тэгэхээр яаж олон нийт төрөө хүндлэх билээ. Төрийн нэр хүнд унахаар яваандаа хууль хэрэгжүүлэх процесс хүчгүйдэж эхэлнэ гэсэн үг. Ингэвэл харин жинхэнэ завхрал болж хувирна. Өнөөдөр Монгол төрийн уламжлалын тухай ярихаар бид Хүннү гүрний үеэс 2220 жилийн түүхтэй гэдэг. Төрөө дээдлэж, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг ард түмэн. Гэтэл бид өнөөдөр “төрийн үйлчилгээ” гэдэг үгнээс татгалзахаар болж хууль батлаж хэрэгжүүлээд сууж байна. Төр гэдэг үг л болохоо байчихлаа гэж ярьдаг. Энэ үгнээс залхах ёстой, зугтах ёстой гэсэн мэдэгдэл хийж байгаа төрийн өндөр албан тушаалтан ч байна шүү дээ. Ямар ч улс оронд төр нь төр шиг байж улс үндэстнийг авч явах ёстой. 2 сая 700 мянга байна уу, тэрбум хүн амтай байна уу тэр нь чухал биш. Хүн цөөдөхгүй. Яагаад гэвэл хэдэн хүн байсан ч тэр хэмжээний үзэл бодол бий. 2 сая 700 мянган үзэл бодлыг нэгтгэсэн хууль гаргаж, төрийн хүчтэй хуулийг мөрдүүлдэг төртэй байж, хууль хяналтын байгууллага нь шударга чанга байж нэг гольдролд базахгүй бол ардчилал гэж үүнийг хэлдэг гээд 2 сая 700 мянган хүн өөр өөрсдийнхөө дураар байвал жинхэнэ анархизм болж хувирна. Тиймээс улс төр хийхдээ ч гэсэн жудгийг бодож, төрийн хэргийг зөв явуулж байсан өвөг дээдсээс уламжилж ирсэн нандин ухаанаас суралцаж, тэдний ажил амьдралын аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан, хамтарч ажиллаж, нэгдэн нягтарч, тусгаар тогтнолоо авч үлдэж байсан түүхийг санаж, саруул ухаанаар сэтгэж ажил амьдралдаа мөрдөж явах учиртай юм.
Олон нийт миний хэлж байгаа зүйлтэй санал бодлоо хуваалцах ёстой юм. Харин тантай хийж байгаа энэ ярилцлагыг уншсан хүн монголын улс төр ямар байгаа вэ гэдэг дээр зөв үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж л бодож байна. Ганц л жишээ хэлэхэд сонгуультай холбоотойгоор хувьсгал хийе гэж гуугалсан хүмүүс цөөнгүй байна. Тэгээд л сонгууль айхтар будлиантай болно, луйвар болно гээд нийгмийн сэтгэл зүйд цочроо өгч, самууруулахыг оролдож байна шүү дээ. Дээр нь төр нэр хүндээ их алдаж байна. Шалтгаан нь гаднаасаа гэхээсээ илүү дотроосоо байна л даа. Яагаад гэхээр, төрийн түшээ гээд байгаа хүмүүс өөрсдөө бие биенийгээ элдвээр хэлдэг. Тэгэхээр яаж олон нийт төрөө хүндлэх билээ. Төрийн нэр хүнд унахаар яваандаа хууль хэрэгжүүлэх процесс хүчгүйдэж эхэлнэ гэсэн үг. Ингэвэл харин жинхэнэ завхрал болж хувирна. Өнөөдөр Монгол төрийн уламжлалын тухай ярихаар бид Хүннү гүрний үеэс 2220 жилийн түүхтэй гэдэг. Төрөө дээдлэж, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг ард түмэн. Гэтэл бид өнөөдөр “төрийн үйлчилгээ” гэдэг үгнээс татгалзахаар болж хууль батлаж хэрэгжүүлээд сууж байна. Төр гэдэг үг л болохоо байчихлаа гэж ярьдаг. Энэ үгнээс залхах ёстой, зугтах ёстой гэсэн мэдэгдэл хийж байгаа төрийн өндөр албан тушаалтан ч байна шүү дээ. Ямар ч улс оронд төр нь төр шиг байж улс үндэстнийг авч явах ёстой. 2 сая 700 мянга байна уу, тэрбум хүн амтай байна уу тэр нь чухал биш. Хүн цөөдөхгүй. Яагаад гэвэл хэдэн хүн байсан ч тэр хэмжээний үзэл бодол бий. 2 сая 700 мянган үзэл бодлыг нэгтгэсэн хууль гаргаж, төрийн хүчтэй хуулийг мөрдүүлдэг төртэй байж, хууль хяналтын байгууллага нь шударга чанга байж нэг гольдролд базахгүй бол ардчилал гэж үүнийг хэлдэг гээд 2 сая 700 мянган хүн өөр өөрсдийнхөө дураар байвал жинхэнэ анархизм болж хувирна. Тиймээс улс төр хийхдээ ч гэсэн жудгийг бодож, төрийн хэргийг зөв явуулж байсан өвөг дээдсээс уламжилж ирсэн нандин ухаанаас суралцаж, тэдний ажил амьдралын аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан, хамтарч ажиллаж, нэгдэн нягтарч, тусгаар тогтнолоо авч үлдэж байсан түүхийг санаж, саруул ухаанаар сэтгэж ажил амьдралдаа мөрдөж явах учиртай юм.
Улс төрчдийг төрийн өндөр албан тушаалд очихоороо тэтгэвэр авч байгаа хүн, малаа маллаж амьдралаа залгуулж байгаа малчны нүдээр амьдралыг харахаа байчихдаг гэж шүүмжилдэг. Таны хувьд амьдралыг ямар нүдээр харж байна вэ?
Ер нь энэ бол хэзээнээс улс төрчдийг шүүмжилдэг
нийтлэг үг л дээ. Социализмын үед ийм үг байсан. Дээшээ оччихоод амьдралаас
тасарчихдаг гэж ярьдаг. Хувь хүнийхээ хувьд би эгэл жирийн амьдралд явдаг хүн ш
дээ. Эхнэр маань өнөөдрийг хүртэл Дарханд ажлаа хийгээд л хэд гурван төгрөгийн
цалин аваад ажлаа хийх гээд тэнд зүтгээд л долоо хоногтоо ээлж чөлөөгүй хоёулаа
ирж очоод л байж байна. Хэдэн хүүхдүүд маань сургууль соёлын мөр хөөх нь
хөөгөөд, бид хоёр тэднийхээ амьдралыг залгуулах гээд л явж байгаа. Ээж аав
маань хөдөө хэдэн малтай амьдрах гээд л тэндээ сааль сүү гээд л явж байна. Би
жил бүр хөдөө аав ээж дээрээ очдог. Хөдөөний бор амьдралаас төрсөн хүн шүү дээ.
Хөдөөний амьдралыг сайн мэднэ. Ер нь нэг зүйлийг ажиглаж байхад ажил амьдрал нь
сайн сайхан явж байвал төр шиг хэрэггүй зүйл байхгүй болчихдог. Тухайлбал,
хэдэн малтай хангалуун тэнхлүүн амьдраад, ямар нэгэн татвар төлдөггүй, эрүүл
мэнд, нийгмийн даатгалыг нь төр хариуцчихдаг, хүүхдийнх нь сургалтын төлбөрийн
тодорхой хэсгийг нь төрөөс даадаг, малынх нь эмчилгээг төр даачихдаг сайхан
байхаар төрөөс юу нэхэхгүй, санагалзахгүй явдаг. Харин гэнэт өөрийн
хариуцлагагүй байдлаас болоод ч юм уу зуданд хэдэн малаа алдаад хотоо
харлуулчихаар төр ажил хийсэнгүй, төрийн буруу гээд л суучихдаг. Төр харахгүй
байна, төр биднийг харах ёстой гэдэг. Өнөөдөр хүн өөрийнхөө чаддаг зүйлийг
хийгээд, өөрийнхөө байгаа амьдралынхаа түвшинд сэтгэл ханамжтай байх
ухагдахууныг толгойдоо суулгаж, ажиллаж хөдөлмөрлөж чадвал ямар ч хүн давгүй
амьдраад явах бололцоотой нийгэм шүү дээ. Манайхан хэтэрхий ихээр бурууг
бусдаас хайдаг. Монголд халамж хавтгайрсан, монгол хүн хөдөлмөрлөхгүйгээр
амьдрахыг хичээдэг болсон. Эцсийн дүндээ амьдрал нь болохгүй болохоор бурууг
төрлүү чихдэг. Тэгээд улс төрчдийг амьдралаас тасарчихсан, идсэн уусан, өөрсдөө
баяжсан гэж ярьдаг. Мэдээж тэр шүүмжлэлүүдэд үнэний хувь байдаг л даа. Хүн л
болсон хойно улс төрчдийн дунд янз бүрийн хүн байгаа л даа. Алдаа оноо хаана ч
гардаг. Надад ч алдаа оноо байдаг. Энгийн ард олонтой уулзахад тэдний нүдэнд
миний алдаа харагдаж л байгаа. Гагцхүү тэр алдааг минь хэлэхэд зөв хүлээж авч
засаж, залруулах чадвартай байх ёстой. Амьдралаас тасарчихсан гэдэг үг байх л
үг. Харин хүнийг тэгж шүүмжлэхээсээ өмнө би өөрөө энэ амьдралын хаана нь явна
гэдгээ маш сайн боддог байх ёстой юм болов уу.
Дандаа бүтэмжтэй байдаг ажил гэж байдаггүй шүү дээ. Таны хувьд энийг л хийчихвэл сайхан болчих гээд байдаг, тэгсэн хэрнээ санаан зоргоор болж өгдөггүй ямар нэгэн ажил байгаа юу?
УИХ-ын гишүүн болоод 4 дэх жилдээ орж байна.
Төрийн хууль тогтоох энэ том байгууллагад ажиллаж байгаа үеэ эргээд нэг харахад
үндсэндээ 2 жил гаран болж 3 дахь жилдээ за нэг иймэрхүү байж асуудал шийдүүлэх
юм байна, ингэж явах ёстой юм байна гэсэн дүр төрхөө олж байна гэж хэлэх үү
дээ. Ер нь бол УИХ гэдэг энэ том “тогоон” дотор асуудал шийдүүлэх нь амаргүй
ажил байдаг. Заримдаа энгийн асуудал айхтар том сенсааци болж байхад, үнэхээр
хэлэлцэх ёстой асуудал бүлэг, намын тохиролцоо гээд амархан шийдэгдчих
тохиолдол байх юм. Ер нь Монгол улсад зарчмын хувьд эдийн засгийн тогтсон
концепцигүй болчихоод байна. Нэг л их том хөгжлийн хөтөлбөрүүдтэй. Бүсчилсэн
хөгжил, Үндэсний хөгжлийн цогц бодлого, мянганы хөгжлийн зорилтууд дээр нь
баахан хөтөлбөрүүд бий. Эдгээрийн алийг нь барьж ажиллах вэ гэдэг дээр улс
төрийн хүчнүүд тохирч, тогтож чадахгүй байна. Миний хувьд улс төрийн хүчнүүдийг
нэг зүйл дээр хатуу тохироосой гэж боддог. Монгол улсын хөгжлийн том
хөтөлбөрийг гаргаж аваад, тэрийгээ тойрч өрсөлддөг, ийш тийш гажилгүйгээр
хэрэгжүүлдэг байх хэрэгтэй юм. Сонгуульд аль нам нь ялсан ч тэрийгээ
баримталдаг байх нь зүй юм. Энэ миний прагматик сэтгэлгээ л дээ. Гэхдээ
дараагийн парламент бүрдээд мундаг хөгжлийн хөтөлбөртэй болоосой гэж бодож
байна. Нэг чиглэлтэй, тогтсон том, нэгдсэн ойлголттой болоосой, тэр
хөтөлбөрийгөө тойрч өрсөлддөг, зөвхөн хэрэгжүүлэх арга зам нь янз бүр байж
болно биз. Магадгүй зарим хүмүүс төмөр замын бодлого, шинэ бүтээн байгуулалт,
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ч юмуу эдгээрийг ярих байх л даа. Энэ
хөтөлбөрүүд сайн болсон ч зарим нэг алдаа дутагдалтай зүйлүүд бас бий.
Тухайлбал, төмөр замын асуудал дээр ярихад урагшаа юу, хөндлөн тавих уу гээд
яригдах зүйл зөндөө байгаа л даа.
Өнөөдөр том машинаар нүүрсээ зөөхөөр байгаль орчин бохирдуулж байна гээд байдаг. Уг нь бид нар нүүрсээ хятадруу л гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр төмөр замаа шуурхай тавиад байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлж байгаа асуудлыг шийдчих хэрэгтэй юм л даа. Иймэрхүү асуудлаа шийдээд, батлачихаж чадаагүй байна шүү дээ. Ер нь саяны ярьсан хөгжлийн цогц концепцитэй болчихоод тэрэндээ тохируулж хуулиа батлаж, дэд хөтөлбөрөө хэрэгжүүлээд явбал арай өөр байх болов уу.
Өнөөдөр том машинаар нүүрсээ зөөхөөр байгаль орчин бохирдуулж байна гээд байдаг. Уг нь бид нар нүүрсээ хятадруу л гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр төмөр замаа шуурхай тавиад байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлж байгаа асуудлыг шийдчих хэрэгтэй юм л даа. Иймэрхүү асуудлаа шийдээд, батлачихаж чадаагүй байна шүү дээ. Ер нь саяны ярьсан хөгжлийн цогц концепцитэй болчихоод тэрэндээ тохируулж хуулиа батлаж, дэд хөтөлбөрөө хэрэгжүүлээд явбал арай өөр байх болов уу.
Таны хувьд аль социалист нийгмийн үед энэ намд элссэн. Нийгмийн өөрчлөлтийн дараа намууд ихээхэн өөрчлөгдлөө. Ер нь намуудын төлөвшил ямар түвшинд байна вэ?
Би энэ асуудалд үнэлэлт өгдөг улс төрийн том
мэргэжилтэн, улс төрийн лидер биш л дээ. Миний хувьд 1987 онд намын орлогч
гишүүнээр элсэж ногоон батлах авч байлаа. Дараа жил нь жинхэнэ гишүүн болж
улаан батлахаа гардаж байв. Тэр цагаас хойш энэ намаас гаръя, зайлаад зугтаая
гэсэн бодол санаа өвөрлөж байсангүй. Тухайн үед нам өндөр шаардлага тавьдаг,
хүнд ихээхэн хариуцлага үүрүүлдэг байсан. Тэр утгаараа МАН-д элссэн нь миний
ажил амьдралд томоохон зүйл байсан юм. Магадгүй зарим талаасаа хүмүүс намыг
тахин шүтэж байна гэж хэлэх биз. Гэхдээ тухайн үед намын шаардлага өндөр,
хариуцлагатай байсан учраас хувь хүний төлөвшил, хүмүүжилд ч их нөлөөлсөн.
Өнөөдөр манай намуудын төлөвшлийн хувьд АНУ, Англи гээд барууны улс орнуудын
200 жилийн түүхтэй намуудтай харьцуулбал хамаагүй өөр, доод түвшинд байгаа.
Гэхдээ туулж ирсэн 20 жилтэйгээ харьцуулбал амжилттай, ололттой талууд маш их
бий. Ямар ч гэсэн парламентад ёсыг төлөвшүүлээд тогтоож чадсан. Таван ч удаа
парламентийн болон орон нутгийн сонгуулиа хийлээ. Ардчилсан нийгмийн жишгээр
иргэдийн төлөөллийн байгууллагаа сонгуулиар сонгодог зарчмыг хууль болгож, олон
нийтийн санаа бодолд суулгаж чадлаа. Харин намын үзэл баримтлалын хувьд их
сонин зүйл ажиглагдаад байгаа. Заримдаа ойлгомжгүй гэмээр ч юм шиг. Зарим
намуудыг харахаар аль нь баруун, аль нь зүүний үзэл баримтлалтай нам бэ гэдэг
нь тун бүрхэг болчихоод байна. Манай нам бол Социнтернийн гишүүн, зүүн
төвийн үзэл баримтлалтай нам. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд л
нийгмийн баримжаатай зүүн төвийн үзэлтэй нам гээд хүн амын эмзэг
бүлэгрүүгээ хандсан, нийгмийн асуудалд анхаарсан бодлогоо зөв тодорхойлж ирсэн
нам шүү дээ. Гэтэл өнөөдөр барууны үзэлтэй гээд байгаа нам маань яг манай намын
жишгээр яваад байх юм. Тэгэхээр манай улс төрийн намуудад үзэл
баримтлалын асуудал бас байгаа биз. Уг нь аливаа нам үзэл баримтлалаа зөв
тодорхойлж, бодлогоо тэр чиглэлрүүгээ авч явах ёстой шүү дээ. Төлөвшлийн хувьд
намууд дотроо фракц бүлэглэл үүсгээд явж байна л даа. Бодвол ингэж явдаг
байлгүй дээ. Гэхдээ улс төрийн намууд аль болох цул, нэгдэл нягтралтай, бодлого
нь тодорхой байвал улс орны хөгжилд хэрэгтэй юм даа. Тийм ч байгаасай гэж
боддог доо. Улс төрийн хүчтэй нам хүчний сайн бодлого нь төрийн бодлого болж
эргэж ард түмнийхээ амьдралд тусдаг байх ёстой. Харин намууд энэ чиглэлээрээ
явж байна уу үгүй юу гэдэгт ард түмэн үнэлэлт дүгнэлт өгнө биз дээ.
Та Сангийн сайдын ажлыг авснаас хойш хэвлэлийн хуудаснаас салаагүй. Сайн болоод саар зүйлүүд ч нэлээдгүй гарлаа. Улс төрчдийн хувьд ийм асуудал бишгүй байдаг. Харин та яаж хүлээж авч байна. Ер нь та өөрийгөө хэр хаттай улс төрч гэж боддог вэ?
Миний хувьд анхан шатны нэгжээс эхлээд аймаг орон
нутгаа удирдаад олон жил төрийн албанд ажилласан. УИХ-ын сонгуульд хоёр ч удаа
нэр дэвшлээ. Ялагдаж үзлээ, ялж ч үзлээ. Энэ хугацаанд сайн муугаараа бишгүй
дуудуулж янз янзаар хэлүүлсэн. Энэ бүгд улс төрч болгонд байдаг жишиг. Гэхдээ
сэтгэл эмзэглэх зүйл байдаггүй. Тэр ярьж бичиж байгаа зүйлүүд нь үнэнээс гажсан
зүйл байдаг болохоор нэг их сэтгэл эмзэглээд байдаггүй. Нэг зүйлийг ажиглахад
аливаа албан тушаалтан өөрийнхөө ажилд хууль бус үйлдлээр санаатай алдаа
гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг нийгэм, олон нийт олж хараад шүүмжилж
байвал тэр хүн ихээхэн эмзэглэдэг бололтой. Харин надтай холбож яриад байгаа
зүйлүүд бол намайг аймаг орон нутгаа удирдаж ажиллаж байхад миний удирдлаганд
байсан хүмүүсээс гарсан алдаа дутагдлыг Д.Хаянхярваа гэдэг хүн дээр нялзааж,
цохож энэ хүний алдаа мэтээр харуулахыг хичээж, өөрөө гардан хийсэн юм шиг,
өөрөө зохион байгуулж байсан мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг хичээдэг.
Энэнд ч би юм боддоггүй. Яагаад гэвэл би Дарханчууддаа итгэдэг. Намайг 25 жил
орчим ажиллах хугацаанд энэ нөхөр нэг иймэрхүү ноён нуруутай ажилласан даа гэж
ойлгож, бас давгүй дүнг тавьдаг байх гэж бодож, итгэж явдаг. Улс төр гэдэг чинь
нэлээдгүй хатуу тоглоом шүү дээ. Би энэ тоглоомд орж байгаа хүний хувьд
өөрийгөө хат сууж байгаа улс төрч гэж боддог. Тэрнээс айхтар хат суучихсан,
ямар ч юмны өмнө ширэн нүүртэй юм шиг байдаг айхтар чанга улс төрч гэж
боддоггүй. Би хувь хүнийхээ хувьд ажил төрөл хариуцаад явж байхад их айхтар
хатуу чанга хүн мэт санагдавч цаагуураа их зөөлөн хүн л дээ. Яг өөрийгөө үнэл
гэвэл өр зөөлөнтэй хүн дээ.
Та хэр сайн хүү вэ? Сайн хүү бол сайн эцэг, сайн аав байх болов уу?
- Манай аав ээж хоёр намайг арай ч муу хүү гэж
хэлэхгүй байх. Тэр нь юу вэ гэхээр би муу зүйл хийж, элдэв зодоон нүдээнд
оролцож аав ээжийнхээ чихийг халууцуулаагүй. Ажил амьдралд гал алдаж хоол
ундгүй боллоо, нэг үхэр, нэг хонь өгөөч гэж эцэг эхээ зовоосонгүй. Өөрөө
өөрийнхөө амьдралыг өөрийнхөө мөрөөр аваад явлаа. Бас аав ээжийгээ өрх гэр
барьж, мал идээ тасалж өгсөнгүй гэж гомдоллосонгүй. Бидний үеийнхний залуусын
жишгээр сургууль төгсөж ирээд айлын хашаа, хаяанд нэг гэр бариад амьдралаа
эхлүүлж байсан зарчмаар л яваад өнөөдрийг хүрлээ. Тийм болохоор өөрийгөө сайн
хүү л гэж хэлнэ дээ. /инээв/
Аав ээжийгээ хамгийн сүүлд хэзээ баярлуулав? Сайд болоход баярласан уу?
- Аав ээж маань нас нь өндөр гарсан учраас жаахан
өвчин хуучнаас болж одоо Дарханд манай дүүгийнд ирээд өвөлжиж байгаа л даа.
Сайд болоход баярлахаасаа илүү түгшсэн гэсэн. Тэр үеэр баахан элдэв юм боллоо
шүү дээ. Манай аав ээж их үглэж байна гэсэн. Ингэж байж орон шоронд орох нь,
урьд өмнө нь ийм зүйл хийж байсан юм байх даа гэж их л санаа нь зовсон гэж
манай дүү нар хэлж байсан. Ингэж явахын оронд хөдөө очиж хэлэн мал маллаад байж
байхгүй дээ гэж аав маань хэлсэн гэнэ лээ. Сайд болоод аав ээжрүүгээ ярихад ээж
маань “Миний хүү сангийн сайн нярав болоорой” гэж захиж хэлсэн дээ /инээв/.
Аавын маань хэлэх үг тодорхой л доо. Надад хар багаас минь шударга, зарчимтай,
сайн ажиллаарай гэж хэлж захидаг байсан. Аав ээжийгээ баярлуулаад, сүйд болоод
байсан зүйл бол бараг байхгүй дээ. Эцэг эхийн ачийг хариулж чадахгүйгээс хойш
ядаж чихийг нь халууцуулахгүй, элдэв хэл ам татлалгүй, гомдоочихгүй юмсан, одоо
байгаа түвшинд нь хоол унд, хувцас хунар, элдэв зүйлээр сэтгэлийг нь гундуу
байлгахгүй юмсан гэж л бодох юм даа. Би чинь 12 хүүхэдтэй айлын том нь шүү дээ.
Тиймээс дүү нартаа ч захиж хэлдэг. Хоёр буурлыгаа амьд сэрүүн дээр нь элдэв
зүйлд сэтгэлийг нь чилээлгүй, чихнээс нь хонх уялгүй яваарай гэж. Сайн эцэг
эхийн хүмүүжлээр ч хүмүүжсэнийх дүү нараас хэн нь ч аав ээжийнхээ чихийг
халууцуулсангүй. Өөр өөрсдийнхөө амьдралыг авч явах гээд дор бүрнээ хичээж л
байна. Тэд нараас маань нэг нь ч төрийн албанд байдаггүй. Яг үнэндээ дээд
сургууль төгссөн хүн ч байхгүй. Бидний баримталдаг зарчим бол бие биенийхээ
амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй. Миний доод талын дүү Дарханд бизнес хийх гээд
явж байна. Ах ийм байна, тийм байна тусламж дэмжлэг юу байна гэдэг л дээ. Харин
биднээс хэн ч бизнест нь оролцдоггүй. Өөрийнхөө амьдралын төлөө өөрөө зүтгэ,
өөрийнхөө оюун ухаанаараа бизнесээ явуул гэдэг дээ. Хэрвээ оролцоод эхэлбэл
нөгөө ах дүүгийн хоорондох хэрүүл маргаан гарна даа. Заримдаа гомдлоо барилаа,
заримдаа таны хэлсэн үнэн байна л гэдэг юм.
Та бизнестэй юу?
- Байгаа. Одоо энэ нийгэмд улс төрд яваа хүн
хувийн амьдралаа цэгцэлж байж улс төрд орох хэрэгтэй л дээ. Нөгөө биеэ зас,
биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Хүмүүс намайг дандаа
төрийн байгууллагад ажилласан гээд ихээхэн хардах маягтай байдаг. Ер нь төрд
ажилласан хүний амьдрал ядмаг байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэхийг
хичээгсэд ч бий. Би чинь янз бүрийн л зүйл хийж явсан даа. Барилгын “халтуурны”
ажил хийж үзсэн. Тарваганы арьс зарж үзлээ, Завханаас хонь ямаа оруулж ирж мах
борлуулж байсан. Оросын байгууллагууд тарж, буцаж байхад тавилга худалдаж аваад
зарж ч үзсэн. Урдаас чиргүүлтэй “Зил-130” машинаар дүүрэн пийжүү оруулж ирж
зарж чадахгүй, тухайн үед 550 мянган төгрөгийн зээлтэй сандарч явсан үе бий.
Энэ мэтээр янз бүрийн аргаар амьдрал ахуйгаа өөд нь татах гэж үзсэн дээ. Харин
одоо “Газар өгөөж” гэж компани бий. Манай сайн найз Хонгорын атрын анхдагч
Монгол улсын гавъяат механикжуулагч Рэнцэнханд гуайн хүү Болорсайхан гэж
залуугийн байгуулсан компанид хөрөнгө оруулж 50/50-ийн харьцаатай хувь
эзэмшдэг. Бид хоёрын бизнес үнэхээр тодорхой байдаг болохоор сэтгэл амар байдаг
л даа. Дарханд хүн бүр мэднэ л дээ, Болор, Хаян хоёрын тариа ургасан уу
үгүй юу гэдэг нь тодорхой. Ургасан бол энэ хоёр мөнгөтэй, ургаагүй бол мөнгөгүй
гэдэг нь ойлгомжтой. Бурхан харж байгаа юм уу, байгаль дэлхий өршөөж байгаа юм
уу, амьдралын хувь заяа зөөлөн хандаж байгаа юм уу сүүлийн 3-4 жил дараалан
үнэндээ сайхан ургац хурааж авсан. Жилдээ 600-1100 тн тосны ургамал
хурааж авч гадагшаа экспортлож байгаа. Яахав хоёр гэрийнхээ амьдралыг
хүрэлцэхүйц хэмжээний боломжийн хөрөнгө мөнгө эргэлдүүлээд явж байна даа. Энэ
маань надад агуу том бизнес. Том бизнес эрхэлдэг хүмүүсийн дэргэд бол жижигхэн
байх. Гэхдээ би түрүүн хэлсэн шүү дээ. Хүн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун
амьдрах хэрэгтэй. Энэ үгийг үр хүүхэд, дүү нартаа их захиж хэлдэг. Хувь
заяандаа эзэн болж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдар. Түүнээс биш
хажуудах хэн нэгэн хүн чамаас илүү хөдөлмөрлөж, илүү хичээж сайхан амьдарч
байгаа бол тийшээ атаархлын нүдээр харж, тэрэнтэй барьцах маягаар амьдарвал
бүтэхгүй. Чадвал илүү хөдөлмөрлөж амьдар, чадахгүй хэрээс хэтэрсэн зүйлд битгий
шуна. Мэдээж сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж зүтгэх нь зөв. Гэхдээ хэрээс
хэтэрсэн зүйлд шунах нь илүүц юм гэдгийг би амьдралдаа зарчим мөрдлөг болгож
явдаг даа.
- Та нэлээн өнөр өтгөн айлын хүүхэд юм байна. Өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд тань тус тусын зам мөрөө хөөж байгаа биз?
- Би 4 хүүхэдтэй. Гурван залуу, нэг охинтой.
Хүүхдүүдээ хар багаас нь бие даалгах гэж оролдсон. Яагаад гэвэл намайг 1980 онд
Завханд дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод ирж байхад манай нэг нагац ах
миний сургууль соёл хөөцөлдөх асуудалд оролцолгүй, очих газрыг зурж өгөөд ийм
автобус унаанд сууна, ийшээ явган очно гэх мэтээр зааж өгөөд явуулдаг байв. Би
тэр цаасаа бариад яам тамгын газруудаар явж сургууль соёлынхоо бичиг баримтыг
бүрдүүлж байсан даа. Тэр үед намайг хөтлөөд яамны хаалгаар дагуулж орж байсан
нэг ч хүн байхгүй. Тэгээд би ахынхаа тэр ухааныг эргээд санахад амьдралд бие
дааж сурах том ухаанд сургаж дээ гэж талархдаг. Одоо би эргээд хүүхдүүддээ тийм
л шаардлага тавьдаг. Манай том хүү доод охин дүүтэйгээ үеийн учраас хамт нэг
ангид сурдаг байсан. Тэр үед Дарханд Турк сургууль байгуулагдахад хоёуланг нь
оруулсан. Нэг өдөр хүү маань ангийнхаа банди нартай нийлж пиво уусан хэрэг
мандуулав. Би гэртээ авчраад хүүгээ загнаад хамт уусан 3 хүүхэдтэй чинь цуг та
дөрвийг дөрвүүлэнг чинь сургуулиас хөөлгөнө гэлээ. Орой нь хүү маань уйлаад
намайг л хөөлгө, найзуудыг маань хөөлгөөд хэрэггүй гэж гуйсан. Тэр үед чинь би
ЗДТГ-т хэлтсийн даргаар ажилладаг, аминдаа л томхон хүн байлаа шүү дээ. Хүүгээ
айлгаж байгаа ухаан нь тэр. Яалаа гэж хүний хүүхдийг хөөлгөх билээ дээ. Тэрний
дараагийн бага хүү маань 10 настай байсан. Тэр үед Хөх хотод дунд сургуульд
сурагчдыг авч байгаа юм байна гэж манай найз хэлсэн юм. Тэгэхээр нь дүүтэй нь
хамт том хүүгээ Хөх хотруу явуулсан. Жаахан зайтайхан сур гээд. Том хүү маань 2
жил халтар, хултар хятад хэл сураад буцаад ирсэн. Дахиад турк сургуульдаа сурч
төгсөөд, Турк улсруу сургуульд яваад, тэндээсээ болилоо гээд Англи яваад 4 жил
гаран нэг газар тогоочоор ажиллаад ирсэн. Тэнд манай нэг найзынд байсан. Найзын
маань эхнэр танай Амараа нэг ч удаа ажлаа таслаж үзээгүй, нэг ч удаа хоцорч ч
үзээгүй, ямар ч хэл аманд орооцолдсонгүй, сайн хүү шүү гэж надад хүлээлгэж
өгөхдөө хэлж байсан. Тэгэхэд хүү маань овоо бие дааж, өөрөө өөрийгөө авч явж
сурч дээ гэж хүүгээ тоож бодлоо. Тэндээ бас ч үгүй хэдэн төгрөг цуглуулчихсан,
одоо дээд сургуульд сурахгүй ээ, нийтийн хоолны чиглэлээр ажиллана гэсэн
бодолтой байна гэлээ. Энэ чиглэлээр ажиллавал чадна гэж өөртөө итгэлтэй хэлж
байсан. Одоо жаахан юм үзээд, энэ чиглэлээрээ жаахан юм сураад ирье гээд
Сингапурлуу явсан. Би өөрөө мэд гэлээ. Сурч чадахгүй бол мөнгө үрээд байлгүй
ажлаа хийгээд ахуй амьдарлаа болго л гэсэн. Харин охин маань 13 насандаа
АНУ-руу сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад тэндээ High school төгсөөд,
Японд бакалаврын боловсрол эзэмшиж, одоо Петровис компанид ажиллаж байна. Охин
маань намайг өвөө болгосон доо. Би чинь зээтэй болчихсон, хүргэнтэй болчихсон
шүү дээ. Харин нэг хүү маань Хөх хот, Шанхайд сурч байгаад тэндээ нэг хотод
шалгалт өгөөд сургалтын төлбөрийг нь даадаг бас нэг юманд л тэнцсэн. Төлбөрөө
тэндээс тэтгэлэгээр авдаг бол бусад зардлыг нь эндээс би дааж байгаа. Ингээд
тэнд 12 дахь жилдээ сурч байна. Банк санхүүгийн чиглэлээр ирэх жил төгсөнө.
Бага хүү маань Орчлон дунд сургуульд сурч байна даа. Манай гэр бүл нэг иймэрхүү
байдалтай даа. Би хүүхдүүддээ багаас нь хэлж байсан л даа. Өөрөө хөөцөлдөж,
өөрөө явж сурч, ажилла гэж сургасан. Одоо хүүхдүүд маань тэр зарчмаар явж
байна. Дарханы иргэд ч надад хүүхдийг минь ажилд оруулж өгөөч гэж их хүсэлт
тавьдаг л даа. Би тэдэнд мөн адил хэлдэг. Таны хүүхэд өөрөө явж, өөрөө
хөөцөлдөг. Интернетээс ажлын зар хайж, энд тэнд анкет бөглөх хэрэгтэй. Тэрнээс
та тэр хүүхдийн өмнөөс амьдрахгүй шүү дээ. Залуус өөрсдөө хичээж, өөрөө өөртөө
эзэн болох ёстой гэж хэлдэг. Би Дарханы хүн бүрт ажилд оруулж өгнө гэж хэлэх юм
бол худалч болж гүйцнэ шүү дээ. Ер нь залуус маань өөрөө өөрийнхөө хувь
заяандаа эзэн болж амьдрах ёстой.
Эх
сурвалж
VipNews сэтгүүл
VipNews сэтгүүл

No comments:
Post a Comment