Сангийн сайд
Д.Хаянхярваагаас нийгмийн халамжтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх сарын 1-нээс сая төгрөгийг нь олгох боломжтой юу?
-Өнөөдөр энэ мөнгийг яаж босгох вэ, хууль дүрэмдээ яаж нийцүүлэх вэ гэдгийг
зохицуулж байна. Шууд дөрөвдүгээр сарын 1-нээс олгоод эхэлнэ гэсэн ойлголт
байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад сая төгрөг олгох 334
тэрбум төгрөг бол төсөвт суусан. Энэ орлого нь энэ оны хоёрдугаар хагасаас
орохоор төлөвлөгдсөн байгаа. Гэхдээ бид орлогыг аль болох наашлуулах чиглэлээр
ярьж байна. Ер нь энэ ондоо багтааж 334 тэрбум төгрөг олгож дуусах юм.
-Сая төгрөгийг хоёр хувааж олгох тухай яриад байгаа. Үүнийг эцэслэн шийдсэн үү?
-Хэд хувааж олгохыг тооцоо судалгаанд үндэслэж шийднэ. Ямартай ч, сая төгрөгийг
бүхлээр нь нэг удаа олгохгүй гэсэн шийд бол гарсан.
-Хувьцаагаа бэлэн мөнгөөр орлуулж авах хувилбарын тухайд?
-Энэ асуудал дээр өнөөгийн мөрдөж байгаа хуулиуддаа нийцүүлэх, шаардлагатай бол
зарим эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, дотоод гадаадын зах зээл дээр
хувьцаагаа гаргах гэх мэт ажлуудад нэлээд хугацаа шаардагдаж байгаа. Энэ
бүхнийг хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ.
-Мөнгөө бэлэн бусаар авах боломжууд хэвээрээ байгаа биздээ?
-“Хүний хөгжил” сангийн тухай хуулийнхаа дагуу орон сууцны зээл, нийгмийн
даатгалын шимтгэл гэх мэтэд зарцуулах боломжууд нь хэвээрээ байгаа. 100 мянган
айлын орон сууц, зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлаар Улаанбаатар хотын
захиргаа, ЗТБХБЯ, Сангийн яамны хооронд байгуулсан гэрээ хэлцлүүд бий.
Холбогдох тооцоо судалгаануудыг хийж байна. Засаж залруулах зүйл ч байгаа. Ер
нь сая төгрөгийг холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр орон сууцны санхүүжилт
рүүгээ шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй.
-21 мянган төгрөгийн санхүүжилт энэ сард саатсан. Ирэх сард яах бол?
-Тийм зүйл гарахгүй. 21 мянгыг хэвийн олгоно.
Эх
сурвалж
Time.mn
Time.mn

No comments:
Post a Comment