-Байнгын
хороод хуралдаагүйн цаад шалтгаан юу байв. МАХН, АН-ын бүлгийн хооронд үл
ойлголцол бий болсноос УИХ-ын үйл ажиллагаа гацаагүй биз дээ?
-Төсвийн төслөөр хоёр намын бүлэгт
хамтран ажиллах, ойлголцох зүйл байснаас түр зуур саатаад байна. Ирэх жилийн
төсөв ихээхэн онцлогтой шүү дээ. Цөөн тооны экспортын бараа бүтээгдэхүүнд
суурилдаг, түүнээсээ хараат байдаг манай улсын эдийн засагт тун жижиг зүйлээс
болж хүндрэл үүссэн. Гэсэн ч бид цаг их алдаж байна. Арванхоёрдугаар сарын 1-нд
төсвөө баталсан байх ёстой. Зэсийн үнэ ирэх онд төд байна гэж хэлэх хүн хаана ч
алга. Тийм болохоор ирэх жилийн төсөвт дор хаяж 2-4 удаагийн тодотгол хийнэ гэж
тооцоод Сангийн яамнаас оруулсан аль нэг хувилбараар төслөө баталчих хэрэгтэй.
-Хуулийн
хугацаанд гэхээр жаахан түүхий төсөв болох юм биш үү. Төсөв хэлэлцдэг эрх зүйн
орчноо эргэж хармаар санагдаж байгаа.
-Төсвийн төсөл хэлэлцдэг эрх зүйн
орчноо ердийн хуулийн төсөл хэлэлцдэг горимд оруулах хэрэгтэй байгаа юм.
Хуулийн зохицуулалт хийх шаардлага гарч магадгүй. Мөн төсөв захирагчдын захиран
зарцуулах эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Бодит байдал ийм
байгаа учир хоёр намын бүлэг төсвийн төслөөс болж сөргөлдөх шаардлага байхгүй.
Харин дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар одооноос ярьж байх хэрэгтэй.
Мөнгөний хомсдолд орж магадгүй учир захиргааны болон зарим хөрөнгө оруулалтын
зардлыг танах талаар ярилцана.
-Таахын
аргагүй төсөв батлах гэж байна. Нэг тонн зэсийн үнийг 3200 ам. доллараар
тооцох Засгийн газрын санал бэлэн боллоо. Их л олон “юм” танах нь. Хасах ёстой
зард¬лаа бууруулж чадаж байна уу?
-Хөрөнгө оруулалтын зардал тодорхой
хэмжээгээр хасагдана. Тэр хэрээр ажиллах хүчний нөөц буурч таарна. Үүнийгээ
дагаад захиргааны зардал буурна. Шаардлагагүй орон тоог ч цомхотгох байх. Эдийн
засаг сайжраад ирэхээр төсвөө эргээд тэлэх хэрэгтэй.
-Төсөв
хумихын хэрээр МАХН, АН-ын амлалтууд бүгд зогсоно. Үүний эсрэг талд нийгмийн
сөрөг уур амьсгал бий болж магадгүй гэж зарим улстөрч сануулж байгаа л даа.
-Ганцхан Монголд болоод байгаа
бэрхшээл биш л дээ. Капитализмын ээлжит хямрал үргэлжилж байна. Гэхдээ нэг их
удахгүй байх. Хүний нүдэнд харагддаггүй эдийн засгийн хууль үйлчлээд байгаа
учир тэвчих л болох нь. Эдийн засагт таатай нөхцөл бүрдсэн нөхцөлд намууд
амлалтаа биелүүлэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаа. Сонгуулийн үед эдийн
засаг илүү таатай байсан. Ийм нөхцөл үүснэ гэж хэн ч төсөөлөөгүй шүү дээ. Түр
зуурын хямралыг хамтын хүчээр даваад гарчих байх.
-Улс
төр, УИХ-ын хүрээнд нэг асуудал “дэгдэж” магадгүй байна. Монгол Улсыг хөгжүүлэх
сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах санал гэнэтхэн гараад дэмжлэг
хүлээж болзошгүй нь. Найдвартайгаар нь Монголбанканд хадгалж байсан нь дээр юм
уу, ашиг олно гээд арилжааны банкуудад зээлдүүлэх нь зөв үү. Ашиг, эрсдэл
хоёрын аль нь танд үнэмшилтэй санагдаж байгаа вэ?
-Нарийн тооцож, судалсан зохицуулалт
байх ёстой. Арилжааны банкуудад байршууллаа гэхэд хүү нь ямар хэмжээтэй байх
юм, ямар банканд байршуулах юм гээд зохицуулалтыг хийх байх. Улстөрчдийн хувийн
сонирхол байгаа эсэхийг анзаардаг ёстой байх. Гарцаагүй арга хэмжээ гэж үзэж
байгаа бол түүнээ зөв тооцож, эрсдэлгүй л алхам хийх хэрэгтэй.
-Дарга
нарын зардлыг хасах талаар дорвитой алхам хийж чадах нь уу?
-Дарга нарын утас, унааны зардлыг
танах, бензин их зарцуулдаг машиныг цөөлөх, дэд сайд нарыг цомхотгох, сум,
дүүрэг, аймгийн ИТХ-ын дарга нарыг орон тооны бус болгох зэргээр гишүүд олон
санал гаргаж байгаа. Оновчгүй орон тоог хасах л ёстой. УИХ-ын гишүүдийн унаа,
утас, хэвлэл захиалга, томилолтын зардлыг багасгах талаар бүлгүүдээр ярилцсан.
Энэ бүхнийг хэлэлцээд тодорхой шийдвэр гарах байх. МАХН, АН-ын бүлгийн Ажлын
хэсгүүд зардал хэмнэх талаар ажиллаж байна.
2008 оны 11-р сарын 19, Лхагва гариг
Өнөөдөр сонин

No comments:
Post a Comment