Үндсэн хуулийн цэцийн томилгоо
удааширч байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас
тодруулга авлаа.
-Үндсэн
хуулийн цэцийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал нэлээн анхаарал татаж байна.
Энэ чуулганд амжиж томилгоо хийж чадах болов уу?
-Энэ удаагийн чуулганаар Үндсэн
хуулийн цэцийн томилгоог хэлэлцэж амжихгүй.Томилгоо хийгдэхгүй байлаа гээд
Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа тасраад ажил завсардахгүй. Хуулийн дагуу
Үндсэн хуулийн цэцийн дараагийн гишүүн томилогдсоноор өмнөх гишүүний бүрэн
эрхийн хугацаа дуусгавар болдог. Тийм учраас ажил цалгардахгүй. Үндсэн хуулийн
цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүх санал болгодог. Одоо
таван гишүүнийг томилох ёстой. Үүний гурвыг нь Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд
шүүх тус тус нэгийг санал болгох юм. Гурван байгууллага санал гаргаж байгаа
учраас цаг хугацааны хувьд амархан шийдэгдэх боломжгүй. Эдгээрийн санал орж
ирсний дараа УИХ-ын шийдвэр гарна. Тийм учраас энэ удаагийн чуулганаар амжихгүй
-МАН-аас
Улсын Ерөнхий прокурор асав М.Алтанхуягийн нэрийг дэвшүүлсэн. Ер нь намуудаас
хаяаран томилгоо удааширч байна гэж яригдаж байгаа?
-Ямар хүн нэр дэвшээд, тэр хүний
асуудал хаана явааг мэдэхгүй. Одоогоор манай Хууль зүйн байнгын хороон дээр тэр
намаас энэ хүний нэр дэвшүүллээ гэх зүйл орж ирээгүй. Үндсэн хуулийн цэцийн
гишүүнийг нам дэвшүүлэхгүй. Улстөрийн намуудаас нэр дэвшүүлдэг хуулийн
зохицуулалт байхгүй шүү дээ
2011 оны 2-р сарын 09, Лхагва гариг
Өглөөний сонин

No comments:
Post a Comment