УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
Сангийн сайд Д.Хаянхярваа энэ сарын 21-23-нд БНХАУ-ын Сангийн сайдын
урилгаар тус улсад хийсэн айлчлалынхаа ур дунгийн талаар өчигдөр мэдээлэл
хийлээ. Тэрээр Хятадын Засгийн газраас манай улсад олгосон 372.6 сая юанийн
буцалтгүй тусламж болон 500 сая ам.долларын зээлийг хэрхэн зарцуулах талаар
Сангийн сайдтай нь ярилцсан байна. Энэхүү буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг
мах, сүү, гурилын үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотод зургаан гүүрэн гарц
барих, "Шинэ зууны боловсрол" гэх мэт төсөл хөтөлбөрүүдэд
зарцуулахаар болсон байна.Түүнчлэн Сангийн сайдын айлчлалын хүрээнд Хөгжлийн банкныхан БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр эхний ээлжид Хятадын Хөгжлийн банкнаас 400 орчим сая ам.долларын зээл авахаар болсон байна. Мөн Сангийн сайд "Экзим" банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээг үзэглэсэн байна. Сангийн сайд ийнхүү айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ "БНХАУ-ын санхүүгийн томоохон байгууллагуудын удирдлагатай уулзахад манай талд шүүмжлэлтэй хандаж байсан нэг зүйл нь тендерийн асуудал байлаа. Тэд танай улсын тендер шалгаруулалт хэтэрхий удаан байна. Үүнээс болж хугацаа алдаж байна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгж хээр тохиролцсон төсөл арга хэмжээнээсээ буцаж байна гэж шүүмжиллээ. Ийнхүү шүүмжлэхиин зэрэгцээ манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Өмнө нь Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд орж Япон улсад, сая Сангийн сайдын хувиараа БНХАУ-д айлчлаад ирлээ. Энэ айлчлалуудаас харахад дэлхийн томоохон улс орнууд манай улсын эдийн засаг, банк санхүү, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, томоохон төслүүд дээр хамтарч ажиллах сонирхлоо маш ихээр илэрхийлж байна. Харин манайх руу чиглэсэн энэ хандлагад манай улс бэлэн байна уу гэдэг нь чухал асуудал болжээ. Ний нуугүй хэлэхэд бидэнд шууд хөрөнгө оруулалт аваад ажлыг нь эхлүүлэхэд бэлэн ТЭЗҮ бараг алга. Тиймээс бид дэлхий нийтийн энэ хандлагыг хүлээж авахад бэлтгэх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ" гэсэн юм. Сангийн сайдыг ийнхүү мэдээлэл хийснийх нь дараа зарим зүйлийг тодрууллаа.
-Хятадын тал Тавантолгойн тендерийг удааж байгаа гэдгээр нь манай улсыг тендер шалгаруулахдаа удаан байна гэж дүгнэж байгаа юм уу?
-"Экзим" банкны ерөнхийлөгчтэй уулзахад дээрх дүгнэлтийг хэлсэн юм. Тэгэхээр Тавантолгойн тендерийг удааж байна гэдэг утгаар ингэж дүгнээгүй байх. Ер нь энэ удаагийн айлчлалын үеэр Тавантолгойтой холбоотой асуудал хөндөгдөөгүй.-Хятадын Хөгжлийн банкнаас 400 сая ам.долларын зээл авахаар болсон гэлээ. Энэ зээлийн хөрөнгийг юунд зарцуулах вэ?
-Энэ удаад зээл авах нөхцөлөө бүрдүүлж, 400 сая ам.долларын зээл авах хүсэлт тавьсан юм. Хятадын тал энэ хүсэлтийг судалж үзээд хэдэн хувийн хүүтэй зээлийг аль салбарт олгохоо шийднэ гэсэн. Ер нь бэлэн төсөл, ТЭЗҮ байх юм бол гэрээ хийж 400 сая ам.доллараар санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн юм.-Тантай уулзсаных нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Иргэдэд олгох нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Энэ асуудлыг ярьж байгаа. УИХ иргэдэд сая төгрөг болон хувьцаа олгохтой холбоотой 39,53,57 дугаар тогтоол баталсан. Хамгийн эхний ээлжид хаврын чуулганаар 53 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж 57 дугаар тогтоолын үзэл санаатай нийцүүлнэ. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад өгөх нэг сая төгрөгийн асуудлыг шийднэ гэж ойлгож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад нэг сая төгрөгийг нь олгоход 334 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг иргэдэд ямар хуваариар олгох вэ гэдгээ Сангийн яам, Зас-гийн газрын төвшинд ярилцаж байна. Шууд нэг сая төгрөг өгч эхэлбэл инфляц үүснэ. Мөн энэ нь "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцаатай холбоотой асуудал шүү дээ. Тиймээс энэ асуудлыг нэлээн сайн ярих хэрэгтэй байгаа. Өнөөдрийн байдлаар хувьцаагаа үнэлээд хөрөнгийн биржүүд дээр гаргаагүй байна. Ер нь хувьцаа гаргах уйл явцад нэлээн хугацаа шаардагдах төлөвтэй. Улмаар энэ бух ажлыг шахаад хийвэл дөрөвдүгээр сарын дунд уе гэхэд жигдрэх байх.-Энэ сард "Хүний хөгжил" сангийн санхүүжилт удаашралтай байснаас болж Сангийн яам Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлээрээ 21мянган төгрөгөө олгож байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэ үү?
-"Хүний хөгжил" сангийн санхүүжилт энэ сард бага зэрэг удаашралтай байсан. Тиймээс энэ сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд нэлээд анхаарч ажилласны үр дунд одоо хэвийн хэмжээндээ явж байна. Хөтөлбөр авах гээд олон арга хэмжээ авсан. Энэ бүхнийг хуулийн хүрээнд хийж байгаа.
Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан

No comments:
Post a Comment