УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Тавантолгойн гэрээний талаар ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
-Тавантолгойн
орд газрын ашиглах талаар УИХ,Засгийн газар ярьж эхлээд байгаа. Таны хувьд ямар
байр суурьтай байгаа вэ?
-"Монгол 999 үндэсний
нэгдэл" ХК Тавантолгойн ордоос 33 хувийг эзэмшинэ гээд байгаа. Энэ бол
үнэхээр ойлгомжгүй зүйл. Үндэсний компаниудын хувьд энэ ордоос хувьцаа худалдаж
авч чадах нэг нь аваад л явах хэрэгтэй. Түүнээс "Монгол 999 үндэсний
нэгдэл"-д иргэдээс илүү давуу эрх олгох нь утгагүй. Тэртэй тэргүй
Тавантолгойн ордоос Монголын нийт ард түмэнд 10 хувийг нь хувьцаа хэлбэрээр
эзэмшүүлнэ гэсэн биз дээ. Ингэсэн байхад "Мо-гол 999 үндэсний
нэгдэл"-ийнхэн ард иргэдээсээ илүү давуу эрх эдлээд байж болохгүй биз дээ.
Тэд ч гэсэн Монголын ард түмний нэг хэсэг биз дээ.
Миний бодлоор Тавантолгойн орд газрыг тэдэн хувиар хувааж эзэмшинэ гэхээсээ илүү эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ярих хэрэгтэй байгаа юм. Засгийн газар боловсруулах үйлдвэр барина гээд яриад байгаа. Гэтэл боловсруулах үйлдвэрийн талаар хийсэн судалгаа алга байна шүү дээ. Боловсруулах үйлдвэрээ ямар өртгөөр барих, хэдий хэмжээний ашиг олох гээд судлах зүйл их байна. Гэтэл энэ бүхнийг тооцож үзээгүй байж Тавантолгойн талаар ярих нь эрт байна. Миний хувьд Тавантолгойн гэрээнээс их айж байна. Ийм гэрээ хийчихээд дараа нь хэдэн үеэрээ хараалгах бол доо.

П.Ариунаа
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг
Ардчилал сонин
No comments:
Post a Comment