УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Г.Занданшатартай цаг үеийн асуудлаар цөөн
хором ярилцлаа.
-Өнөөдрийн /өчигдөр/ УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газраас шинээр хэд хэдэн улсад консулын газар байгуулах асуудал оруулж ирсэн нь дэмжигддээ. Эдгээр улсуудад консулын газраа байгуулах гол ач холбогдол нь юу вэ?
-Америкийн баруун эргийн хотуудад манай улсын 75 мянга орчим
иргэн ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Үүнтэй холбоотойгоор тус бүс
нутагт Монгол Улсын консулын газрыг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн
БНХАУ-ын онцгой бүс болох Хонконгод жилд манай улсын 4-5 мянган иргэн зорчдог. Үүнээс
гадна уг бүс нутагт хүний наймаа, хар тамхи гэх мэт шинэ төрлийн гэмт хэргийн
хохирогч болсон олон хүний эрх ашиг зөрчигдөх хандлага ажиглагдаж байгаа. Мөн
тус бүст манай улсын олон иргэн хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гэсэн
асуудал тавигддаг.
Олон улсын суурьшилт хөдөлгөөний байгууллагын судалгаанаас үзэхэд цөөнгүй тооны эмэгтэйчүүд Хонконг, Макаод байнга хууль бусаар ажилладаг гэдэг үзүүлэлт гардаг. Сүүлийн жилүүдэд л гэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 99-н хохирогчийг тус улсаас бид эх орондоо авч ирсэн. Ийм учраас иргэдийнхээ эрх ашгийг Хонконгод хамгаалах, тэдэнд үйлчлэх консулын газар шаардлагатай байна.
Түүнчлэн Хонконг бол дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн хурдацтай холбоотойгоор тус улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргах, хөрөнгө татах чиглэлээр тус улсыг чиглэх манай улсын иргэдийн цуваа нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд МИАТ-аас Хонконг руу шууд нислэг хийдэг болсон. Тиймээс тус улсад ГХЯ үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага бий.

-Япон улсад манай улсын хэчнээн иргэн амьдардаг юм бэ. Тус улсын аль хэсэгт нь консулын газар байгуулагдах юм бэ?
-Японы эдийн засгийн хүчирхэг төвүүд болох Осаки, Кансай
мужуудад манай улсын хоёр мянга гаруй иргэд сурч, амьдардаг. Тиймээс Японы урд
мужуудад консулын газар ажиллуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлууд өнөөдөр
/өчигдөр/ эцэслэн шийдвэрлэгдлээ.
-Тэнд байгаа иргэдийг консулын газартаа ажиллуулах боломж бий юу?
-Тийм боломжийг бид судална. Боломж байгаа байх гэж бодож
байна.
-Дараагийн ээлжинд аль аль улсад консулын газар нэмж ажиллуулахаар төлөвлөж байна вэ?
-Эхний ээлжинд Италид Элчин сайдын яам нээж ажиллуулахаар
судалж байна.
-Тэнд манай улсын хэчнээн иргэн амьдардаг юм бэ?
-Манай улсын цөөнгүй иргэн тус улсад ажиллаж, амьдарч
байгаа. Тус улсад Элчин сайдын яам ажиллуулахын нэг зорилго нь Ром хотод маш
олон олон улсын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Дэлхийн хүнс
хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний байгууллага гээд НҮБ-ын олон
байгууллага тус хотод суурьшдаг. Олон улсын байгууллагын төв болсон уг улстай
хамтран ажиллах нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Мөн J8 буюу
дэлхийн их найман гүрний нэгд Элчин сайдын яамаа байгуулах нь манай улсын
гадаад бодлогод зохих хэмжээний ач холбогдолтой.
-Улаанбаатар хотод Эрээний консулын газар барихаар болж байгаа гэсэн мэдээлэл байсан. Ийм шаардлага байгаа юм уу?
-Тийм дэл сул яриа яваад байгаа юм. Албан ёсоор ийм асуудал
яригдаагүй.
-Сүүлийн үед гадны цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудал нэлээд яригддаг болсон. Энэ талаар ГХЯ ямар ажил явуулж байгаа вэ?
-Энэ асуудлыг нэг мөр болгох үүднээс Монгол Улсын аюултай
цэг, хог хаягдлын тухай хуулиар гаднаас цөмийн хаягдал, оруулж ирэх, импортлох
хориотой. Монгол Улсын Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогод мөн энэ
талаар тодорхой тусгасан байдаг. Цөмийн энергийн тухай хуульд энэ асуудлыг нэг
мөр шийдвэрлэх үүднээс ГХЯ санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран цөмийн
хог хаягдал байршуулах, импортлох асуудлыг хориглосон заалт оруулж ирэхээр
ажиллаж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцэнэ.
-Хоёр жилийн өмнө УИХ-ын чуулганд Засгийн газраас цөмийн хаягдлын шаар оруулж ирэх тогтоол оруулж ирснийг Д.Энхбат гишүүн унагаж байсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Тийм юм байхгүй.
С.Энхзаяа
С.Энхзаяа
2011 оны 5-р сарын 20, Баасан гариг
Монголын мэдээ сонин
No comments:
Post a Comment