-Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсон байна. АОХН ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-АОХН нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага. АОХН-ийг 2000 онд Польшийн Варшав хотноо болсон Гадаад харилцааны сайд нарын анх дугаар бага хурлаар байгуулсан. АОХН-ийн уйл ажиллагаа нь ажлын хэсгүүдээр дамжин явагддаг. Үүнд ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх, ардчиллыг хөгжүүлэх, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах, иргэний нийгмийг байгуулж хамгаалах, шинэ тулгах ардчилсан орнуудын удирдагчдад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлын хэсгүүд байдаг.-Энэ байгууллагыг тэргүүлснээр манай орны хувьд олон улсад нэр хүндээ дээшлүүлэх боломж бүрдэх үү?
-.Манай улс өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс АОХН-ийг даргалж байна. Манай улс дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх энэ хөдөлгөөнийг тэргүүлж байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайх, түүн дотор ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, идэвхтэй оролцох тухай гадаад бодлогын баримтлалын заалтыг хэрэгжүүлэхэд бодитой алхам болно.Гадаад бодлогын арга хэмжээнүүдийг шууд бодитой үнэлээд хэлэхэд хэцүү.
Манайх энэ байгууллагыг даргалснаар Европын хамтын ажиллагааны гишүүн орон болох нөхцөл бүрдэнэ. Нэр хүнд олон улсын тавцанд өснө. Гадаад бодлогын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын дуу хоолой төдийлөн хүчтэй сонсогдох боломж хязгаарлагдмал байдаг байсан бол дэлхий нийтийн түвшинд манай улсын дуу хоолой өндөр түвшинд хүрсэн гэж болно. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бүсийн гишүүн болж байна. Ардчиллын боловсролыг дээшлүүлэхэд нэлээн ахиц дэвшил гарч байгаа юм. Монгол Улсын нэр хүнд илүү дээшилж байна.-Бид ямар үүрэг хүлээх вэ?
-Манай тал АОХН-ийг тэргүүлэх албыг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулна. Бусад улс оронтой туршлагаа солилцох үүднээс Афганы дипломатчдын сургалтыг анх удаа Улаанбаатар хотноо зохион явууллаа. Афган улс бол ардчиллыг шинэ тутамд зохион байгуулж байгаа орон. Зарим улс оронтой туршлага, саналаа солилцоно. НҮБ-ын Ардчиллын сантай хамтраад Ардчиллын боловсролын асуудлаар олон улсын семинарыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Ирэх онд сайд нарын түвшний хурлыг зохион байгуулна. Дотооддоо бид Ардчиллыг дэмжих сан байгуулахаар төлөвлөж байна.-Сүүлийн үед хүний эрхтэй холбоотой асуудал манай оронд зөрчигдөж байна гэж ярьж байгаа. Манайх энэ талаар ямар ажил хийж байгаа вэ? Манай ардчиллыг гадаадынхан юу гэж үздэг бол?
-Өнгөрсөн онд хүний эрхийн илтгэлийг хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээр Монгол Улсын илтгэлийг сайшаан хүлээж авсан. Женев дэх НҮБ-ын хүний эрхийн төв Монгол Улсыг нааштай үнэлдэг юм билээ. Манай хүний эрхийн талаарх байдал сайжирсан гэдэг юм. Үүнд Европын холбоо, дэлхий нийтэд цаазаар авах ялыг халах явдлыг халахаар түдгэлзүүлсэн байсан. Монгол Улс НҮБ-ын цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай хүний эрхийн протоколд нэгдсэн орсон. Үүгээрээ цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх, хоёрдугаарт цаазаар авах ялыг халахад чиглэсэн үйл ажиллагааг хүлээж байгаа. Энэ бол хүний эрхтэй холбоотой хамгийн чухал зүйл. Үүнийг нэг талаас нь өршөөж байгаа юм шиг ойлгогддог. Тухайн хүн 30 жилийн ял сонсон байж байгаа нь бурхны өмнө хийсэн хэрэгтээ гэмших хамгийн том шийтгэл болно гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл үздэг юм билээ. Тодорхой процессын алдаанууд байдаг л даа.-Аархусын конвенцтэй холбоотойгоор олон нийтийн эрх ашиг төрийн хэмжээнд байх ёстой. Олон нийтийн өмнө төрийн албан хаагч хариуцлага хулээх ёстой гэж байсан. Энэ талаар ямар ажил хийх ёстой юм бэ?
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг дарга ирж байгаа нь үндсэндээ гадагшаа хандсан ажил. Дэлхийн хэмжээний ажил гээд дотоодын асуудлаа хаяж болохгүй. Иргэний нийгэмлэгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх асуудлаар бид 2009 оноос ажиллаж байна. Аливаа шийдвэрийг гаргахдаа олон нийтийн санал бодлыг сонсдог, тусгадаг байх нь орчин үеийн ардчиллын том хэлбэр. Тухайлбал, уул уурхайн шийдвэр гаргахдаа ард түмний саналыг сонсдог байх хэрэгтэй. Уул уурхайн баялгийг олохдоо, зарцуулахдаа мөн иргэдээс асууж, сонсдог байх хэрэгтэй. Манай суманд ирээд алт ухаад байна гэж иргэд гомдоллодог. Алт ухахдаа тодорхой хувийг нь орон нутагт төвлөрүүлдэг байх асуудлыг иргэд сумын иргэдийн хурлаараа хэлэлцэн баталдаг байх хэрэгтэй. Аархусын шийдвэр үүнтэй адил. Оролцогчдын саналыг сонсдог байх хэрэгтэй.-Манай энхийг сахиулагчдын ажиллаж байгаа улс орнуудтай ямар харилцаатай байдаг вэ?
-Энэ нь олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын шугамаар энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс оролцож байгаа. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол манайханд туршлага солилцохоос эхлээд зэвсэгт хүчний шинэчлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа чухал алхам болно. 10 жилийн өмнөөс эхэлсэн Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Энэ жилийн ойг БХЯ, ГХЯ хоёр хамтарч тэмдэглэнэ.-Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, туслах сан байгуулагдаж байсан санагдана. Энэ сангийн үйл ажиллагааг гадаадад байгаа иргэдэд хэр хүрч байна вэ?
-Гадаадад амь насаа алдсан иргэдийн шарилыг авчрах, хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн, асран хамгаалагчгүй иргэдээ эргүүлж авчрах гээд Засгийн газраас батлагдсан заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн онд 100 гаруй хүнд 140 гаруй сая төгрөгийг зарцууллаа.-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хэрэг төвөгт орооцолдох нь их байдаг. Саяхан гэхэд ОХУ-д сурч байгаа хоёр оюутан хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгуулж байна. Тэдний талаар ямар мэдээлэлтэй байна вэ? Үнэхээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон уу?
-Монгол Улсын иргэд гадаадад ажиллаж, амьдарч байх үедээ хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Иргэд маань тухайн улс орны хуулийг судлаагүйгээс, нөгөө талаас зарим нэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос болсон байдаг. ОХУ-ын Екатеринбургт гурван оюутан хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгуулж байгаа. Эхний шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ. Манай оюутнууд давж заалдаад дахин шинжилгээ хийхэд хэрэглээгүй гэж гарсан байсан. Тиймээс оюутнууд давж заалдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Нийтлэлч
Н.Энхлэн
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2012 оны 4-р сарын 30, Даваа гариг
No comments:
Post a Comment