-Сүүлийн
үеийн нэг сенсаац. УИХ-ын гишүүн Мөнх-Очир намынхаа нөхрийг зодчихлоо гэх юм.
Зарим хүмүүсийн ярьж байгаагаар зодуулсан ч юм шиг...
-Зодоод, зодуулаад байгаа юм байхгүй
л дээ. Журмын нөхөртөө агсам тавиулчихсан юм ш дээ, би.
-Журмын
нөхөр гэдэг нь Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр
биз дээ?
-Тэр албан тушаал энэ тэр нь
хамаагүй л дээ. Манай Булганы хүн, нутгийн ах маань.
-Бага
хурал тараад Булганыхан ямар хэргээр цугласан юм бэ. Нутгийн зөвлөлийн даргын
сонгуультай холбоотой асуудал ярьсан юм уу?
-Тийм юм байхгүй ээ. Бага хурлын
гишүүд орон нутгаас ирсэн дарга нартайгаа хоол идье гээд явж байсан юм.
-Маргаан
юунаас эхэлсэн юм бэ?
-Маргаан болоогүй байхгүй юу.
Хүмүүсийн хооронд ярьдаг юм хууч хөөрч байгаад л Ц.Батбаяр гэнэт агсам тавьсан.
Уучихсан байсан хүнийг одоо юу гэхэв.
-Та
бол агсам тавиулсан л гэж байна. Гэхдээ таныг хүн зодсон гэсэн гомдол Сүхбаатар
дүүргийн цагдаад хэд хэд ирчихсэн мэдээлэл ч байгаа шүү дээ?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтсээс би лавлагаа авсан. Ийм гүтгэлэг дахин давтагдвал хүн зодоогүй гэдгээ
батлахын тулд лавлагаа авсан.
-Хэвлэлээр
гарсан зарим мэдээллээр энэ нь зөвхөн агсам тавих төдийгөөр дуусаагүй юм биш
үү. Таныг цохисон, бас та цагдаад хандсан гээд л ярьж байгаа, үнэн юм уу?
-Агсам тавих янз янзын хувилбар байж
болно биз дээ. Амаар агсам тавьжболно, юм шидэж болно. Бүр муухай харж ч агсам
тавьж болно шүү дээ.
-Зүв
зүгээр сууж байгаад агсам тавина гэдэг эргэлзээтэй юм. Шалтгаан байсан л байх
даа?
-Агсам тавьсан хүнд л шалтгаан
байдаг ш дээ. Батбаяр хэлэх биз.-Тэгээд Батбаяр дарга тан руу юу гэж дайрч байх
юм?-Хэн мэдэх вэ. Би цай ууж байснаа л санаж байна. Яаж эхэлснийг нь, юунаас
болсныг нь үнэндээ санахгүй байна.
-Тэр
маргаанаас хойш Батбаяр дарга тантай уулзсан уу. Уучлал гуйв уу?
-Утсаар ярьж л байна лээ. Ах нь
цагдаа шүүхэд хандаагүй шүү гэж утасдаж байна лээ. Уулзалдана аа гээд л
өнгөрсөн.
-Та
хоёрыг мэддэг хүмүүст бол Батбаяр дарга таныг зодчихлоо гэхэд нэг л үнэмшилгүй
сонсогдоод байгаа юм. Таньтай харьцуулахад нуруугаар хамаагүй намхан шүү дээ?
-Зодно, зодуулна гэдэг чинь их
сонин. Хуулийн хэллэгээр зодуулсан хүн гэдэг нь хохирсон хүнийг хэлдэг. Юмаар
шидүүлсэн хүнийг хохирсон гэнэ биз дээ. Үүнтэй адил хохирсон хүнийг зодуулсан
гэхгүй юу, аан. Том биетэй хүнд жижиг биетэй хүн агсам тавьж болдог л байхгүй
юу. Би зодуулсан гээгүй шүү,агсам тавиулсан. Агсам тавина гэдэг хэдхэн секундын
л ажил. Согтуу хүний толгойд нэг юм орж ирээд л барьснаа шидчихдэг. Тиймэрхүү л
үйлдэл.
-Тэгвэл
агсам тавиулсан хүн цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Хандаагүй ээ. Шаардлага ч байхгүй.
Хүний амьдралд байнга л тохиолдож байдаг зүйл. Найз нөхөд, хамт олон уулзахгүй
байна гэж юу байхав. Нэг нэгэндээ сайн муу үг хэлж л байдаг. Хамгийн гол нь
нутгийн нэр гараад байгаад би эмзэглээд байгаа юм. Би агсам тавиулж үзээгүй
биш, бас агсам тавьж ч үзсэн. Урьд нь иймэрхүү юмыг тэвчдэггүй явж. Одоо тэвчдэг
болжээ. Хүнд муу үг хэлэхгүй гарахыг хичээдэг болсон байна. Бусад хүний
гаргасан ааш авирт ч хүлээцтэй ханддаг болсон байна гэж өөрийгөө дүгнэж байгаа.
-Та
цагдаад хандаагүй гэж байна, Батбаяр дарга хандаагүй гэж байна, Гэтэл Сүхбаатар
дүүргийн цагдаад ямар ч байсан гомдол ирсэн юм билээ. Хаанаас ирсэн байж таарах
вэ?
-Мэдэхгүй юм, хэн өгсөн юм бол.
-Энэ
явдлын дараахан МАХН-ын хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог ярилцлага өгсөн
байсан. Та уншсан уу?
-Уншаагүй, юу гэж байна.
-Мөнх-Очирын
зодооны хэрэг нотлогддоггүй юм даа гэсэн утгатай зүйл ярьсан байна лээ
-МАХН-ын Хяналтын хорооны дарга
Дондог гэдэг хүн яриа хөөрөөгөө бодох цаг болсон. Нас намбаа бодоод ч гэсэн
бодолтой юм ярьж баймаар юм. Сүүлийн үед Дондог даргын ярьсан иймэрхүү сонин
сонин юм сонсогдоод байгаа. Бага хурал дээр ч гэсэн их хачин юм ярьж байна лээ.
Юу гэсэн үг юм, Мөнх-Очирын талаар ийм яриа гардаг. нотлогддоггүй гэсэн нь.
Хяналтын хороо миний тухай тийм өргөдөл цуглуулаад байгаа юм уу. Ийм яриа
нотлогддоггүй юм аа гээд ярьж байгаа бол харин ч өөрөөс нь гомдол нэхнэ шүү.
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment