Monday, 30 April 2012

Тэргүүн шадар сайд УИХ-ын гишүүнийг мөрдсөн гэх гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийнх нь бүрэн эрхэд халдсан гэж үзэн Тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргасан. Тэрээр АН-ын дарга Н.Алтанхуяг намайг ҮЗХ-ны хуралдааны үеэр "Н.Энхбаяртай найман удаа уулзсаныг чинь манай хүмүүс мэднэ" гэх зэргээр хэл амаар доромжилсон. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, мөрдөж чагнасан үйлдэл гэж үзжээ. Түүний гомдлыг хэзээ хэлэлцэх талаар Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.МӨНХ-ОЧИРООС тодрууллаа.
-С.Эрдэнэ гишүүн Тусгай хяналтын хороонд гомдолгаргасан. Түүний гомдлыг хэлэлцсэн үү?
-С.Эрдэнийн гомдлыг маргааш /өнөөдөр/ хэлэлцэнэ.
-Гаргасан гомдлыг төдий хугацааны дотор хэлэлцэх ёстой гэсэн хуулийн хугацаа байдаг уу?
-Байхгүй.
-Тэгэхээр гомдлын хариу маргааш /өнөөдөр/ тодорхойболох уу?
-Эхлээд Тусгай хяналтын дэд хорооны гишүүд хуралдахёстой. Гомдол гаргасан үндэслэлийг нь биечлэн өөрөөс нь сонсохёстой байдаг. Гэхдээ өөрөөс нь сонсоогүй байгаа. С.Эрдэнэгишүүн гомдлоо бичгээр л өгсөн.
-Тусгай хяналтын дэд хороонд С.Эрдэнэ гишүүнээс өөргомдол гаргасан хүн бий юү?
-Д.Цахилгаан гуай улсын нууцтай холбоотой асуудлаа эргэжхараач гэсэн гомдол ирүүлсэн байгаа. Хүү нь улсын нууцзадруулсан хэрэгт холбогдоод байгаатай холбоотой юм.

М.Алтанцэцэг
2011 оны 1-р сарын 11, Мягмар гариг
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment