Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Сангийн үйл ажиллагаанд иргэд, сонгогчид талархалтай байна


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир өөрийн сонгогдсон тойрог Булган аймгийн нийт 10 суманд ажиллан 1000 гаруй иргэд, малчидтай уулзаж намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Уулзалтын үеэр иргэд, сонгогчдын ихээхэн сонирхож асууж байсан зүйл нь сонгуулийн үеэр амласан иргэн бүрт олгох 1 сая 500 мянган төгрөгийг олгох эсэх, төрийн албан хаагчдын цалинг 20 хувь бууруулах нь буруу гэсэн саналуудыг хэлж эдгээр асуудлыг төр, засаг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Улсын сайн малчин цол хүртсэн Гурванбулаг сумын малчин Ц.Саандар, Могод сумын малчин Ж.Батцэнгэл, Хутаг-Өндөр сумын малчин Ж.Даваахүү, улсын тэргүүний тариаланч Сэлэнгэ сумын ногоочин А.Пүрэвсүрэн, Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан Сэлэнгэ сумын Хас Тав ХХК-ийн хамт олонд тус тус шагналыг нь гардуулж, өөрийн гарын бэлгээ өгсөн байна.

Мөн өөрийн үүсгэн байгуулсан Булган Хөгжил-Энэбиш сангаар орж үйл ажиллагаатай нь танилцав. Тус сан иргэдэд хөрөнгийн барьцаагүй, бага хүүтэй хөрөнгө оруулалт хийн өрхийн орлого, амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн тус дэм болж өгөөжөө өгч байгаад талархаж байгаагаа иргэд, сонгогчид хэлж цаашдын ажилд нь улам их амжилт хүслээ.
Булган хөгжил-Энэбиш сан байгуулагдсан цагаасаа эхлэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нийт 850 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Түүнчлэн 2008-2009 оны хичээлийн жилд Булган аймгаас Улсын их дээд сургуульд элсэн орсон нийт 200 гаруй оюутны төлбөрийг тус сангаас 100 хувь төлж боловсролын салбарт 170 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ.
2009 оны 3-р сарын 03, Мягмар гариг
 Өдрийн сонин

No comments:

Post a Comment