Sunday, 29 April 2012

Г.Занданшатар Б.Хурцыг өмгөөлсөн өмгөөллийн багийг солино


Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн сэдвээр цөөн асуултад хариулт авлаа
-Сүүлийн үед ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын асуудал нэлээд анхаарал татах боллоо. Түүнийг Германы талд шилжүүлэхэд өмгөөллийн багийг нь солих тухай яриа хэр үндэстэй вэ?
-Мэдээж Б.Хурцыг өмгөөлсөн өмгөөллийн баг солигдож таарна. .Дараагийн шатны процессын үйл ажиллагаа Германы талд шилжих учраас тус улсын хуулийн байгууллагаас хүн сонгох байх.
-Ажлын хэсгийн хуралдааны шийдвэрээр Монгол Улс Б.Хурцын асуудлаас болж олон улсын шүүхэд хандахаар болсон гэсэн. Чухам аль шүүхэд хандах вэ?
-Засгийн газраас энэ асуудал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэд л тодорхой мэдээлэлтэй байгаа байх.
-Б.Хурцын асуудалд Германы тал ямар байр суурь баримтлах бол. Яриа хэлэлцээрийн түвшинд мэдсэн зүйл байна уу?
-Энэ талаар одоохондоо мэдсэн зүйл алга.
-Саяхан Японы нэг эрдэмтэн цөмийн станц барих талаар семинар зохион байгуулсан. Энэ нь тус улстай хийсэн гэгдээд байгаа цөмийн хаягдлыг булшлах тухай яриа гарсантай холбоотой юу?
-Тэр талаар мэдсэн зүйл алга. Японы эрдэмтэн ирж лекц уншсаныг мэдэхгүй юм байна.
-Цөмийн хаягдал булшлах тухай асуудалд Гадаад харилцааны яам ямар бодлого баримталж байгаа вэ?
-Энэ талаарх асуудлыг Цөмийн энергийн газар судлаад Засгийн газар харьяаллын дагуу шилжүүлэх байх. Магадгүй асуудал орж ирвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд ҮАБЗ, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэгдэх зүйл.
Улстөр, нийгэм, эдийн засаг, байгаль экологи гээд маш олон асуудлаар дүгнэлт гарах ёстой.
Тиймээс судлаачдын түвшинд ийм яриа хэлэлцээрүүд болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөгийн улстөр эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад Гадаад харилцааны яамнаас холбогдох улсуудад Монгол Улсын хууль тогтоомжоор ийм бололцоо байхгүй гэдгээ бичгээр санал хүргүүлнэ.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
2011 оны 8-р сарын 10, Лхагва гариг

No comments:

Post a Comment