УИХ-ын
Тусгай хяналтын дэд хороо өчигдөр Р.Амаржаргал гишүүний өрөөнд нууцхан
хуралдлаа. Тус хорооны дарга Э.Мөнх-Очирын гадаад улс дахь албан томилолт
дууссан тул гурван гишүүний ирц бүрдсэнээр хуралдааныг хийсэн юм. Эрхэм гишүүний
өрөөнд болсон хурал хаалттай болсон тул сурвалжлах боломж хэвлэлийнхэнд
олдсонгүй. Хэлэлцсэн асуудлуудын дунд улсын нууцтай холбоотой хэд хэдэн зүйл
байсан учраас хаалттай хуралдахаас өөр арга байгаагүй бололтой. Тусгай хяналтын
хорооны энэ удаагийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваас АТГ-ын
дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналтай холбоо-той
зарим асуудлыг нягтлахаас гадна өөр хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар
гишүүн Х.Наранхүү, Р.Амаржаргал нараас тодруулахыг хүссэн боловч тэд татгалзсан
хариу өгсөн юм. Харин хуралдааны завсарлагын үеэр тус Дэд хорооны дарга
Э.МӨНХ-ОЧИРООС дараахь асуултад хариулт авлаа.
-Тусгай
хяналтын дэд хорооны хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа талаар мэдээлж болох
уу?
-Манай Дэд хорооны харьяалалд байдаг
зургаан байгууллагын үйл ажиллагаатай ээлж дараагаар танилцах удирдамж
арванхоёрдугаар сарын 29-нд гарсан юм. Үүний дагуу танилцсан ажлаа дүгнэн
ярилцаж байна.
-АТГ-ын
дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын
саналтай холбогдуулан танай Дэд хорооноос дүгнэлт гаргуулна гэж Хууль зүйн
байнгын хорооны дарга хэлж байсан. Энэ талаар хэлэлцсэн үү?
-Манай Дэд хороонд Хууль зүйн
байнгын хорооноос гадна иргэдээс хандаж тавьсан санал, хүсэлт цөөнгүй бий. Түүн
дотор УИХ-ын гишүүн Л.Гүндалайн гомдол ч байгаа. Энэ бүхнийг хэлэлцэх явцад
Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн бичигтэй танилцаж таарна. Ирсэн
дарааллынх нь дагуу хариуг нь өгнө. Хууль зүйн байнгын хороонд бичгээр хариуг нь
өгсний дараа та бүхэн олоод харчихна биз.
-Улсын
ерөнхий прокуророос тавьсан саналыг эхлээд Хууль зүйн байнгын хороо, дараа нь
Тусгай хяналтын дэд хороо гацаагаад байна гэх шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм юм байхгүй ээ. Манай Дэд
хорооны хувьд тийм хугацаанд хэлэлцэнэ, тэдний дотор хариугаа өгнө гэсэн
хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. Хууль зүйн байнгын хороо Улсын ерөнхий
прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасны дагуу 14 хоногт багтаан хэлэлцэж,
тодорхой шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн байна лээ. Бид зохих хууль, журмынх
нь дагуу хэлэлцээд хариугаа өгнө. Гэхдээ эхлээд харьяа байгууллагуудынхаа үйл
ажиллагаатай танилцсан талаар дүгнэлтээ гаргана.
Б.Түвшин
Б.Түвшин
2010
оны 8-р сарын 31, Мягмар гариг
Үндэсний
шуудан
No comments:
Post a Comment