-Күвейтээс манай улсад төрийн ордон
барихаар мөнгө өгсөн. Энэ мөнгөөр төрөх эмнэлэг барих боломжгүй гэж үү, төрийн
ордон ер нь одоогийн нөхцөлд хэрэгтэй юу?
-Би хотын захиргаанд ажилладаг
байхдаа төрийн ордон барих асуудлыг дэмжихгүй гэдгээ байнга хэлдэг байсан.
Миний мэдэхээр буюу 2004 онд Магсаржав гуайтай төрийн ордны хойд талын
цэцэрлэгийн модыг судалж, ямар байсныг нь харж байсан. Тэгэхэд ийм байгаагүй.
Харин энд хашааг тойруулж барьснаас хойш өдөр бүр нэг мод алга болоод байна.
Баруун талдаа бүр ямар ч модгүй болчихоод байна. Энэ моднууд өөрсдөө алга болно
гэж байхгүй. Би бол хардаад байгаа юм. Дүүрэгт ажилладаг байхад С.Оюун гишүүн,
ИЗН-ын н.Зоригоо уриалга гаргаад би дэмжиж байсан. Одоо бол би төрийн ордонг
өөр газар барих ёстой гэж боддог. Энд барих шаардлага байхгүй. Өөр зөндөө газар
байна. Мөн энэ Тагнуулын ерөнхий газрын газарт яагаад барьж болохгүй гэж.
Тэдний байр барих шинэ газрыг шийдээд өгчихсөн. Тэгээд зарим нэг байр байдлыг
нь өөрчилж өргөтгөл бариад Тамгын газрыг ордноос гаргачихвал энд маш олон өрөө
гарчихна. Тэгэхээр байр барих ямар шаардлага байна.
Одоо төв талбай дээр байгаа энэ том
Чингис хааны хөшөө байх ер нь хэрэг байсан ч юм уу. Сүхбаатарын хөшөөнд цэцэг
өргөчихөөд, наашаа Чингисдээ өргөөд байна. Ном бичдэг хүн бол цаашаа Ринчен
гуайн хөшөөнд өргөж болохоор байна. Ингэж болохгүй. Төрийн бодлогоор хийсэн
түүхийг дураараа арчиж болохгүй.
-Газрыг
нь шийдэж өгсөн ч төрийн ордон барих шаардлага байна уу, үүний оронд төрөх
эмнэлэг барьвал яасан юм?
-Төрөх эмнэлэг ном журмын дагуу
баригдаж байх ёстой. Сангийн яам руу чаддаг мэддэг хүнийг нь дагаж ороод юмыг
нь нээгээд үзвэл тэдэнд мөнгө байгаа. Би өнөөдрийг хүртэл яагаад тэднийг
оношлогооны төв, эмнэлэг барихыг эсэргүүцээд байдгийг ойлгодоггүй. Хэний толгойд
тийм муу зүйл байдаг юм. Яагаад төрийн түшээд ийм юм эсэргүүцдэг гэдгийг
ойлгодоггүй. Эрдэнэт үйлдвэрийн 2009 оны төсвийг батлах гээд үйлдвэрээс төсөвт
оруулсан мөнгөөр оношлогооны төв барих гэхэд энд хэдэн гишүүд ярьж байгаад л
болиулчихсан. Том үйлдвэр, суурин газар оношлогооны төв барихад цаашаа баруун
аймаг ойрхон, улсын том сууршил байхад болиулчихсан. Түүнтэй адил төрөхийг
засахад тэрбум төгрөгийн засвар хийх утгагүй. Засвар хийх гэж төсөвлөсөн тэрбум
төгрөгөөр нь бараг шинэ барилга барьчихна шүү дээ. Нэгэнт төрөх эмнэлэг хаасан
бол байшинг нь буулгаж шинэ эмнэлэг барих ёстой. Яагаад гэвэл бохир алдсан,
шугам сүлжээ засагдахгүй шүү дээ. Зүгээр л наагуур нь өнгөлгөө хийнэ гэхээс биш
цаад талыг нь засахгүй. Мөнгө бол байгаа. Хамгийн гол сэтгэл хэрэгтэй.
Гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл хэрэгтэй байна.
О.Урантогос
2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг
Нийгмийн толь
No comments:
Post a Comment