УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар шинээр хэд хэдэн улсад Консулын газар нээхийг дэмжлээ. Байгуулах гол ач холбогдол нь юу вэ?

-Чуулган дээр тэнд байгаа иргэдийг Консулын газартаа ажиллуулах талаар гишүүд санал хэлж байсан. Ийм боломж бий юү?
-Бид судална. Боломж байгаа байх гэж бодож байна.-Дараагийн ээлжид аль аль улсад Консулын газар нэмж ажиллуулахаар төлөвлөж байна вэ?
-Эхний ээлжид Италид Элчин сайдын яам нээж ажиллуулахаар судалж байна.-Тэнд манай улсын хэчнээн иргэн амьдардаг юм 6э?
-Манай улсын цөөнгүй, иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна.Тус улсад Элчин сайдын яам ажиллуулахын нэг зорилго нь Ром хотод маш олон тооны олон улсын байгууллага үйл ажиллагаа явуулдаг.Тухайлбал, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний байгууллага, НҮБ-ын олон байгууллага тус хотод суурьшдаг. Олон улсын байгууллагын төв болсон уг улстай хамтран ажиллах нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Мөн Жи-8 буюу дэлхийн их найман гүрний нэгд Элчин сайдын яамаа байгуулах нь манай улсын гадаад бодлогод зохих хэмжээний ач холбогдолтой.-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай шуугиан гараад байгаа.Үүнд эцэслэн хариу өгөх боломж бий юү?
-Энэ асуудлыг нэг мөр болгох үүднээс Монгол Улсын аюултай цэг, хог хаягдлын тухай хуулиар гаднаас цөмийн хаягдал, оруулж ирэх, импортлох хориотой. Монгол Улсын Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогод мөн энэ талаар тодорхой тусгасан байдаг. Цөмийн энергийн тухай хуульд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс Гадаад харилцааны яам санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран цөмийн хог хаягдал байршуулах, импортлох асуудлыг хориглосон заалт оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.Г.Аж-Уул
2011 оны 5-р сарын 23, Даваа гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment