УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос дараах тодруулгыг авлаа.
-Танай намын бүлэг хуралдаж таныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын суудалд суулгахаар болжээ?
-Бүлгийн хурлаар санал хураагаад дэмжигдсэн байгаа. Одоо байнгын хорооны гишүүдийн итгэл, дэмжлэг л мэдэх болно. Байнгын хорооны гишүүд дэмжээд дарга болгоё гэвэл болж л орхино.-Байнгын хорооны даргаар томилогдож байгаа хүмүүс намаасаа гарна гэж шантаажилж байж энэ суудлыг авсан гэдэг үнэн үү?
-Харин энэ яриа хаанаас гарав. Би энэ талаар сонсоогүй юм байна. .Өнгөрсөн мягмар гаригаас хойш хэвлэлээр бичээд эхэллээ. Хэн яриад байгааг нь ч таамаглах юм алга. Миний хувьд "Ус" гэдэг лобби групп гаргая гэж хэдэн хүнтэй ярьсан байгаа. Дэлхийн аль ч оронд усны асуудал хурцаар тавигдаж байна. Тэгэхээр энэ асуудлыг хаа хаанаа бодож үзээд, хэрэглээг зөв гаргаж хэвшүүлмээр байна гэдэг санааг хөндөнө.-Таны хувьд сайд болгосонгүй гэж намынхаа удирдлагуудад гомдоллож байгаад байнгын хорооны даргын суудлыг авсан юм биш үү?
-Тийм зүйл ёстой байхгүй.-Тэгвэл энэ албан тушаалд Э.Мөнх-Очир тэнцэхгүй гэсэн яриа ч гарч эхэллээ?
-Харах л хэрэгтэй дээ. Тэгээд ч би гурван жил гаруй Тусгай хяналтын дэд хорооны даргын ажлыг хийж үзлээ. Болох юм шиг байна билээ. Тиймээс нөхөд минь энэ итгэлийг өгч байгаа юм чинь чадахгүй гээд яах вэ.Чадах ёстой.Угаасаа “Би тэнд очмоор байна” гэж байнга ярьдаг биш дээ. Ер нь хийчихэж болмоор асуудалд би санал тавьдаг. Тэнд очоод нэг удаа ажиллаад үзье гэж хэлсэн. Энэ удаа нам маань хүлээж авлаа. Болж байна л гэж байна. Ажиллаад үзье. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн л ажиллана даа. Тэгээд ч манай байнгын хороо, сүртэй орилж хашгираад байдаггүй ш дээ.-Хоёр нам салснаасаа хойш ихээхэн түнжин хагараад байгаа. Өнөөдөр л гэхэд танайхаас АН-ыг муулсан мэдэгдэл гаргачихаж?
-Үүнийг мэдэгдэл гэхгүй. Зүгээр л АН-ынханд хандаж тиймэрхүү үг хэлсэн байх. Мэдэгдэл гэдэг бол нам дээрээ ярилцаад, шийдвэр гаргаж байгаад хийдэг зүйл шүү дээ. Тэгээд ч төрийн ажлыг явуулмаар байна гэдэг бол намын мэдэгдэл биш.Ажил хийх эрмэлзлэлтэй хүмүүсийн хэлж байгаа үг.
Тэгээд ч ойлгомжтой шүү дээ. Улс төр гэдэг улс төрөөрөө л явна. Хамтарсан Засгийн газар байгуулсан ч улс төрийнхөө хувьд хамтраагүй. Энэ бүхэн эхнээсээ л тодорхой байх ёстой. Тэгэхээр үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж ажиллах болно. Тэгээд ч төрийн ажлыг урагшлуулахын тулд мэдэгдэл байтугайг л гаргах болдог шүү дээ.-Тэгвэл АН яаж төрийн ажилд саад болоод байгаа юм бэ?
-Зарим хуулиудын хэлэлцүүлгийг хийхгүй завсарлага авч байна.Зарим дээр нь энэ нь хэрэгтэй ,энэ нь хэрэггүй гэх байдал гаргаж■ байна. Үүнийг нь хэлж байгаа байх. Мэдээж цаг хугацаа алдаж л байгаа шүү дээ. УИХ-ын түвшинд ярихад л байдал ийм байна. Харин Засгийн газарт яаж нөлөөлж байгааг мэдэхгүй.-АН-ынхан хуулийн хэлэлцэх хугацааг хойшлуулж байгаа юм бол танай намаас томилогдсон сайд нар халаа сэлгээний ажлыг хэт их хийж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон?
-Тийм мэдээлэл аваагүй байна. Яагаад гэвэл төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс намын харьяаллаас гарчихсан байдаг. Харин шинэ сайд нар зөвлөхүүдээ солилоо гээд л сонин дээр бичиж нийтлээд байх юм. Гэхдээ сайд хүн өөрийнхөө зөвлөхийг өөрөө л сонгодог байхгүй юу. Түүнээс биш өмнөх сайдынх нь зөвлөх байсан хүн дараагийн сайдтай нь үргэлжлүүлээд ажиллана гэж байхгүй. Тэгэхээр Ж.Энхбаярыг буруутгах аргагүй. Энэ бол хаана ч, аль ч төрд байдаг асуудал. Тэгэхээр бид нэг түүх сөхөх хэрэгтэй болж таарна. 1996 онд хуучин МАХН, одоогийн манай нам ажлаа өгөхөд төрийн албан хаагчдыг хоморголон халж байсан. Үүнийг ярих ёстой. Томоохон үйлдвэрүүдийн бүх удирдлагыг нь өөрчилж байсан шүү дээ.-Тэгээд та нар өнөөдөр өшөөгөө авч байгаа юм уу. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар төрийн албанаас хасахаар АН-ын гэх тодотголтой зуугаад хүний нэр гаргасан гэж байгаа?
-Үгүй байх. Тэгээд ч АН-аас төрийн албанд томилогдсон 100 хүн байна гэдэгт итгэхэд бэрх. Тийм хэмжээний боловсон хүчин эднийд байхгүй ш дээ.-Ер нь төрийн албадыг МАН-ын хүнээр дүүргэх бодлого бариад байгаа юм биш үү. Иргэний бүртгэлийн газрын даргаар Амарсанаа гэдэг хүн очоод халаа сэлгээ хийгээд байгаа сурагтай?
-Л.Амарсанаа чинь сайн дарга. Төрийн сайн хүн. Ажлаа сайн хийнэ Н.Алтанхуяг даргын мэдэлд байхад тэнд ажиллаж байсан бүх хүмүүс байж л байгаа шүү дээ. Тэгээд ч тэр нөхрийг ажил дээрээ очиж амжаагүй байхад ямар юмных нь халаа сэлгээ хийгдэнэ гэж.
Нийтлэлч
Л.Төр
Эх сурвалж
Өдрийн сонин
Л.Төр
Эх сурвалж
Өдрийн сонин
No comments:
Post a Comment