Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Бид хэн нэгний шахалтаар гарын үсэг зураагүй

УИХ дахь МАХН-ын бүлгийн 26 гишүүн намын даргадаа хандан ХХV Их хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардан санал хүргүүлсэн. Үүнийг улс төржүүлэх, хэн нэгний турхиралтаар үйлдсэн гэх хардлага гарсан. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа
-УИХ дахь МАХН-ын бүлгийн 26 гишүүн XXV Их хурлаас намын шинэчлэлийг тусгасан тогтоол гарсныг хэрэгжүүлэхийг шаардан намынхаа даргад санал хүргүүлсэн. Энэ талаар буруу зөрүү ойлголтууд гарах боллоо. Зарим гишүүн юу ч мэдэхгүй, хаана ч гарын үсэг зураагүй гэх юм?
-Өнөөдөр зарим хэвлэлээс харлаа. Зарим нь юу юм бол, би гарын үсэг зураагүй гэх зэргээр ярьсан байна. Сэтгүүлч УИХ-ын гишүүдэд асуултаа буруу ойлгуулсан юм билээ. "Та эсэргүү 26-гийн нэг болж гарын үсэг зурсан уу" гэхээр хүн гайхна биз дээ. Үүнээс болж зарим нь тийм хариулт өгсөн бололтой. Байнгын хорооны хуралд орохдоо гишүүдтэй уулзаж яагаад ийм хариулт өгснийг нь асуухад "Эсэргүү болсон уу гэж асуухаар нь би гайхсан. Түүнээс биш энэ санал хүргүүлсэн тухайд ондоо" гэсэн.
-Намынхаа бодлого, удирдлагад шүүмжлэлтэй хандах, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг эсэргүү гэх болж. Та бүхэн бас ийм нэртэй болох нь?
-Миний хувьд эсэргүү гэж яриад байгааг хүлээж авахгүй. Үзэл бодлоо илэр-хийлсэн, ажил хийе гэсэн болгоныг эсэргүү гэж нэрлэдгээ болих хэрэгтэй. "Элсний 13" гэж гархад эсэргүү гээд л байсан. Өнөөдөр тэдний хийсэн ажлын үр дүн их Нийслэлд ажилласан хүмүүс тэднийг дэмжиж анхан, дунд шатандаа намын байгууллагуудыг шаардсанаар XXV Их хурал хуралдсан. Их хурлаас гарсан шийдвэр намын бүх гишүүнд хамааралтай. Намын их хурлаар улс орны хөгжлийг ярьсан болохоос зөвхөн боловсон хүчний асуудал шийдэх тухай гэж ойлгож болохгүй. Намын бодлогоор тодорхой арга хэмжээнүүдийг авснаар нийгэмд ямар өөрчлөлт гарах, улс орон хэрхэн хөгжих тухай тусгасан тогтоол гаргасан. Их хурлын тогтоол намын гишүүдийн хувьд хууль.Үүнийг хэрэгжүүлэхэд намын дарга танд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэсэн утгаар энэхүү шаардлагыг хүргүүлсэн
Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлье гэсэн санаа 26 бус намын гишүүдийн олонхийнх байсан гэж хэлж байна. Ер нь энэ мэдээлэл гарснаас хойш та бүхнийг хэр дэмжиж байна?
-Тухайн үед 26 гишүүн гарын үсгээ зурсан болохоос намын гишүүдийн олонхи нь дэмжиж байгаа. 26 гишүүнээс гадна хэвлэлээр "мэдэхгүй" гэж хэлсэн гишүүд ч зөв алхам хийсэн гэж хэлж байна. УИХ дахь бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан мэт харагдаж байгаа ч олонхи нь дэмжиж, орон нутгийн намын байгууллагынхан Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид шаардаж хэрэгжүүлэхгүй бол нам гэж байгаад яах юм гэж байна.
-XXV Их хурлын шийдвэр өнөөгийн нийгэмд үүсээд байгаа бүхимдлыг арилгаж чадах уу?
-Ер нь өөрчлөлт шинэчлэлтийг авчрах сайн шийдвэр гарсан. Нийгэм, төрийн алба, албан тушаалын томилгоо, бодлогын зарим асуудалд байгаа ялзрал, гажуудлыг засах байсан. Их хурлын төлөөлөгчид энэ бүгдийг гажуудал гэж хэлснийг зас, хэрэгжүүл гэж л энэ саналыг хүргүүлсэн юм.
-Аливаа нэг эсэргүүцэл, хөдөлгөөн, шаардлага гарахаар хэн нэгний турхиралт, зохион байгуулалттай зүйл гэсэн хардлага гардаг. Энэ удаа ч тойрохгүй төлөвтэй?
-Тийм зүйлийг олж харахгүй байна. Хэн нэгний турхиралтаар явдаг хүмүүс гарын үсэг зураагүй. Нам, улс орныхоо төлөө хувь нэмрээ оруулж ажиллаж, амьдрах ёстой гэж боддог хүмүүс байгаа. Миний бодол ч тийм байна.
-УИХ-ын гишүүдээс шаардлага хүлээж аваад намын удирдлагуудаас уулзсан уу?
-Шаардлага хүргүүлснээс хойш намын даргатай биечлэн уулзсан. Тэр үед С.Батболд дарга "Та бүх-ний саналыг хүлээж авлаа. Зөв зүйлийг шаардсан байна. Их хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэж хариулсан. Цаашид бидэнтэй уулзаж Их хурлын шийдвэрийг яаж э талаар ярилцах байх. Гажуудал гэж нэрлэсэн зүйлийгээ хэрхэн засах, тодорхойлох тухай ярилцах болов уу.-Та гарын үсэг зурж байхдаа гажуудлыг хэрхэнзасах тухайгаа бодсон уу. Үүн дээр тодорхой жишээ хэлж болох уу?-Би гарын үсэг зураад санал хүргүүлэх гэж байхдаа хувь хүн ярихаа больё. Нам, улс орон, төрийн бүхий л шатанд болохгүй зүйл, гажуудал их байна. Хүн ажлаа хийгээд явахад сэтгэл амар, чөлөөтэй амьсгалаад, амгалан тай-ван амьдрах боломж байхгүй байна. Монголчууд яагаад ингэж амьдарч болохгүй гэж. Тиймээс ирээдүйдээ ийм амьдрал бий болгож егье гэсэн бодлоор явж байна. Түүнээс биш тэр, энэ болохгүй байна.. тэр энэ бүлэглэл, фракцийнх гэж ярих сонин биш.
-МАХН-ын удирдлагууд ярихдаа УИХ-ын гишүүдийн шаардаад байгаа зүйлүүдийг болж, бүтэж байгаа. Намд шинэчлэл өрнөөд боловсон хүчний бодлого доо залуучууд түлхүү оруулж ирж байна" гээд байдаг?
-Хэн ч тэгж яриагүй. Тэгж ярих зүрх ч байхгүй. МАХН шинэчлэгдсэн гэвэл алдаа болно. Шат шатандаа, үе үедээ алдсан, түүнийгээ засахын төлөө явж байна.
-Бага хурлаараа жигүүрийнхэн та бүхний адил шаардлага тавьсан. Тухайн үед авч хэлэлцээгүй?
-Бидний тавиад байгаа саналд тусгасан асуудлыг жигүүрийн зохицуулагч нар шаардсан байна лээ. Гэхдээ ганц жигүүрийн зохицуулагч нар бичээд, шаардаад байгаа биш намын гишүүд хүсээд байгаа юм. Бүх гишүүний төлөөлөл ирээд Их хурлаараа гаргасан шийдвэр. Тэгэхээр энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ Бага хурлаар сөхөж тавихад цаашид хэрэгжүүлэх, хэлэлцэх нь зөв гэж үзсэн.
-С.Батболд дарга УИХ дахь бүлгийн гишүүдтэй уулзаж ярилцахаар болжээ. Хэр итгэл, найдвар төрж байна?
-Шинэ хүнд эр зориг байх ёстой. Гарааны эхэнд бүх зүйлээ нэг мөр болгож авахгүй бол ажиллаж, амьдрахад хэцүү. МАХН-ын анхан, дунд шатанд байгаа гишүүд их хурлаас гарсан шийдвэр нам, улс орны хөгжлийг тодорхойлох чадвартай сайн шийдэл болсон. Хэрэгжүүлж чадвал улс орондоо сайн сайхан амьдрах боломж бүрдэнэ. Тиймээс хэрэгжүүлэхийн төлөө би эцсээ хүртэл явна. Бүх гишүүн Их хурлын шийдвэрийг авч үг, өгүүлбэрээр нь сайтар уншаад шат шатандаа хэрэгжүүлэхийн төлөө яваасай.
2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг
Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment