Шатрын дэлхийн цомын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний тав дахь цуврал Монгол оронд үргэлжилж байна. Тэмцээний хоёрдугаар өргийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар "Их тэнгэрт" зочилсон аж. Тэрээр тэмцээнд оролцогчдод амжилт хүсэж, зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын шатрын холбооны албан ёсны сайт болох Fide.соm-ынхон түүнээс цөөн асуултад хариулт авсан байна.
-Шатрын тэмцээн танай улсад зохион байгуулагдаж байгаад сэтгэгдэл ямар байна вэ?
-Манай улсын нийслэл Улаанбаатарт ийм том хэмжээний тэмцээн зохиогдож байгаад баяртай байна. Монголын шатарчин Батхуягийн Мөнгөнтуул болон тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийг дэмжихээр энд ирсэн юм. Олон улсад нэр хүндтэй шатарчид ирсэн байна.-Тэмцээний зохион байгуулалт ямар байгаа гэж бодож байна вэ?
-Дэлхийн хэмжээний том тэмцээнийг маш өндөр төвшинд зохион байгуулжээ Манай улсын Засгийн газар, Үндэсний зохион байгуулах хороо үүнд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Үндэсний зохион байгуулах хорооны гишүүний хувьд тэмцээн өндөр зохион байгуулалттай, сайн явагдаасай гэж хүсэж байгаа.-Танай улсад шатар хэр өндөр төвшинд хөгжиж байгаа вэ. Энэхүү оюуны спортод төр засгаас дэмжлэг хэр үзүүлдэг вэ?
-Монгол Улсад шатар маш сайн хөгжиж байгаа. Манай өвөг дээдэс шатрыг анх Монголд үүссэн гэж үздэг. Учир нь, Чингис хааны цэргийн дарга нар бүгдээрээ шатар тоглож байхдаа байлдааны бодлого, тактикаа боловсруулдаг байсан гэдэг. Нөгөө талаар манай улсын иргэд шатар их тоглодог. Бусад улсыг бодвол манай улсын хүн амын ихэнх нь шатар тоглодог гэдгийг би баттай хэлж чадна. Манай улсын шилдэг шатарчид ялангуяа охид маань олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж байна. Монголоос дэлхийн аварга эрэгтэй, эмэгтэй шатарчин удахгүй төрнө гэдэгт найдаж байгаа. Манай аав үргэлж шатар тоглодог байсан юм. Энэтхэгийнхээс бараг ялгаагүй монгол хувилбараар тоглодог байлаа.У.Бадамцэцэг
2010 оны 12-р сарын 31, Баасан гариг
Vip76
No comments:
Post a Comment