Улсын
төсвийн тодотголын төсөлд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэг жилийн
хугацаанд бууруулах тухай заалт орсон билээ. Харин УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир
боловсролыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тойргийнхоо бүх сургуулийн багш нарт
цалингаа олгохоор болжээ.
Эдүгээ Э.Мөнх-Очир гишүүн тойрогтоо томилолтоор явж байгаа юм байна. Иймээс түүнтэй утсаар холбогдон дээрх шийдвэрийнх нь талаар тодруулсан юм.
Эдүгээ Э.Мөнх-Очир гишүүн тойрогтоо томилолтоор явж байгаа юм байна. Иймээс түүнтэй утсаар холбогдон дээрх шийдвэрийнх нь талаар тодруулсан юм.
-”Улаанбаатар
таймс” сониноос ярьж байна. Та сайн явж байна уу, гишүүнээ?
-Сайн сайн. Би одоо Булганы
Гурванбулагаас Могод сум руу явж байна. Улаанбаатарт цас орж байна уу?
-Тийм
ээ, өнөөдөр хүйтэн зэврүүн өдөр байна. Үдээс хойшоос цас орж эхэлсэн. Наана
чинь цаг агаар ямар байна?
-Энд бас хүйтэн, цасан шуургатай
байна.
-Хүмүүс
юу ярьж, төр засагтаа хандан ямар санал хэлж байна вэ?
-Одоо ч төр засгийн шийдвэрийг л
харж байх шив дээ. Ирэх хавар түүхий эдийн үнэ ханш нэмэгдэх болов уу, яах бол
гэдгийг харж байна. Хямралын энэ үед дор дороо амьдралаа авч явахыг хичээж байх
шиг байна.
-Таныг
тойргийнхоо багш нарт цалингаа хандивлаж байгаа гэж сонсоод ярьсан юм. Яагаад
ийм шийдвэр гаргах болсон бэ?
-Тийм ээ, би боловсролыг дэмжиж ийм
шийдвэр гаргасан юм.
-Тэгээд
таны цалинг багш нар яаж авах бэ? Эзэддээ очих уу?
-Би УИХ-ын гишүүнийхээ үндсэн цалинг
Булган аймгийн Боловсролын газар руу дансаар шууд шилжүүлнэ. Булган аймгийн
нийт сургууль, цэцэрлэгийн багш нарт цалингаа өгөх юм.
Булган аймгийн 17 сумын 22 сургууль, 23 цэцэрлэгийн багш нарт миний цалинг хувааж олгоно гэсэн үг. Нийтдээ 130 орчим сургууль, цэцэрлэгийн багш нар байгаа.
Ирэх гуравдугаар сарын нэгнээс 2011 он хүртэл буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусталх хүртэл cap бүрийн цалингаа дээрх багш нарт хуваан олгох шийдвэр гаргасан байгаа. Эхний ээлжинд гуравдугаар сарын цалингаа Хишиг-Өндөр сумын сургуулийн багш нарт өгөхөөр шийдвэрлэсэн.

-Төсвийн
тодотголын төсөлд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар бууруулахаар тусгасан
байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Би энэ заалтыг эсэргүүцсэнээ
илэрхийлж ийм шийдвэр гаргаж байгаа юм.
-Тэгвэл
бусад гишүүддээ ч гэсэн уриалж байна уу?
-Үгүй. Энэ бол зөвхөн миний л
шийдвэр.
Н.Энхлэн
2009 оны 2-р сарын 19, Пүрэв гариг
Улаанбаатар таймс
No comments:
Post a Comment